Төгс Хүчит Бурхан намайг цэвэр болох замд хөтөлсөн

2019-04-28

Ганчиан, АНУ

Би амьжиргаагаа залгуулахын тулд 2007 онд ганцаараа Сингапурт ажиллахаар ирсэн юм. Жилийн турш Сингапурын цаг агаар маш халуун байдаг учраас би өдөр бүр ажиллаж байхдаа асар их хөлөрдөг байлаа. Үнэхээр хүнд бэрх байсан учраас би үгээр илэрхийлэхийн аргагүй зовж зүдэрч, дээрээс нь ямар ч хамаатан садан, найз нөхөдгүй, дасал болоогүй амьдрал байсан тул энэ нь надад уйтгартай, залхмаар санагддаг байв. Наймдугаар сарын нэгэн өдөр би ажлаас харьж явах замдаа сайн мэдээний зурагт хуудас хүлээн авсан бөгөөд тэнд: “Христ Есүс дотор та нарыг мөнхийн алдар луугаа дуудсан бүх нигүүлслийн Бурхан Өөрөө, хэсэг зуур зовсны чинь дараа та нарыг төгс болгож, бататгаж, бэхжүүлж, байгуулах болно” (1Петр 5:10) гэж бичсэн байлаа. Эдгээр үгийг уншаад би зүрх сэтгэлдээ халуун дулааныг мэдрэв. Дараа нь би чуулган руу ахыг даган явлаа. Мэндийг минь асуун ах эгч нар урамтай угтсан нь надад урт удаан хугацаанд байгаагүй гэр бүлийн минь халуун дулааныг мэдрүүллээ. Нүд минь гэнэтхэн халуун нулимсаар дүүрч, гэртээ ирсэн мэт мэдрэмж надад төрөв. Тэр цагаас хойш ням гараг бүрд чуулган миний байх ёстой газар боллоо.

Би 12-р сард баптизм хийлгэж, Эзэнд итгэх замд албан ёсоор орсон билээ. Чууланд орсон хойноо би номлогчийг Матайн 18-р бүлгийн 21-22-р хэсгийг уншихыг сонсов: “Дараа нь Петр Түүн дээр ирж, Эзэн минь, ах дүү маань миний эсрэг нүгэл үйлдэхэд би хэдэн удаа уучлах вэ? Долоон удаа юу? Гэхэд Есүс түүнд, ‘Би чамд долоон удаа бус, харин дал дахин долоон удаа гэж хэлье’ гэв.” Үүнийг сонсоод би дотроо ингэж бодлоо: “Эзэн Есүсийн уучлал, тэвчээр яаж ийм агуу байж чаддаг юм бэ? Тэр хүмүүст дал дахин долоон удаа уучлал өгнө. Хүмүүс үнэхээр ингэж чаддаг байсан бол хүмүүсийн дунд тэмцэл гэж үгүй, хайр, халуун дулаан л байх байсан!” Эзэний үг сэтгэлийг минь маш их хөдөлгөж, би Эзэний сургаалын дагуу явна хэмээн шийдлээ.

Хоёр гурван жилийн дараа дарга маань надад барилгын талбайн удирдлагыг хариуцуулан өгсөн учраас би бүх эрч хүчээ ажилдаа зориулж, яваандаа цуглаанд оролцохоо болив. Дараа нь найзынхаа танилцуулснаар би Ли даргатай уулзаж, түүнтэй хамт барилгын компани байгууллаа. Би маш аз жаргалтай байсан бөгөөд их хүчин зүтгэл гаргана хэмээн сэтгэл шулуудсан юм. Тухайн үед би мөнгөний эргүүлэгт бүрмөсөн автаж, цуглаанд оролцохоор чуулган руу явахаа болив. Төсөл амжилттай болж, өрсөлдөх чадвараараа бусдаас магтаал хүртэхийн тулд ажилчдаасаа шаарддаг шаардлага минь улам нэмэгдэж, илүү хатуу боллоо. Тэднийг ямар нэг зүйл зүй зохисгүйгээр юм уу, миний шаардлагаас өөрөөр хийх юм бол би загнадаг байсан бөгөөд багийн ахлагч нь миний зүхлээс болж ихэвчлэн нулимс унагахад хүрдэг байв. Ажилчид намайг харах бүрдээ айж, бүр надаас нуугддаг байлаа. Хуучны сайн найзууд маань ч намайг тоохоо байж, надад сэтгэлээ уудлахаа болив. Энэ байдлыг хараад би ихэд шаналсан! Эзэн Есүс бидэнд бусдыг дал дахин долоон удаа уучил, хөршөө өөр шигээ хайрла гэж сургадаг. Гэвч би үүнийг өчүүхэн төдий ч хэрэгжүүлээгүй, ганц ч удаа хийгээгүй. Үүнийг яаж Христэд итгэгч байна гэх вэ? Би нүгэл үйлдсэнээ мэдэж байсан бөгөөд нүглээ улайн, гэмшиж, Эзэнд ойр ойрхон залбирдаг байв. Би өөрийгөө өөрчлөхөөр шийдлээ. Гэхдээ ямар нэг зүйл болох бүрд би өөрийн эрхгүй нүгэл үйлддэг байв. Сэтгэл минь ихэд шаналж байлаа.

2015 оны наймдугаар сард компани маань тааруу байсан учраас бид ажил хэргээ түр зогсоож, би гэртээ эргэж очив. Сэтгэл санаа минь дарамттай, гутруу байсан учир би өдөржин архи ууж, хөзөр тоглодог байв. Намайг уухаа боль гэж хэлэхээр нь эхнэрээ би аймшигтайгаар зүхэж: “Энэ чинь миний мөнгө, би олсон юм, мөнгөө би хүссэнээрээ зарцуулна…” гэж хэлдэг байлаа. Эхнэр минь яаж ч чадалгүй цааш суун уйлдаг байв. Би уураа гаргах бүрийдээ гэмшдэг байсан ч, биеэ барьж дийлдэггүй байсан юм. Тэр үед би Христэд итгэгчийн бүх зүй зохистой байдлыг бүрэн алдсан байв. Зан авир болон биеэ авч явах байдал минь үл итгэгчийнхтэй адил байлаа.

Би арга ядаж, зовж шаналж байх үедээ цуглаанд оролцохоор чуулган руу дахин явав. Тэр үед би Эзэн Есүст тогтмол залбирдаг байв: “Өө, Эзэн минь! Би хийхийг хүсээгүй олон зүйлээ хийж, хүмүүсийг шархлуулах олон үг хэлсэн. Би үргэлж нүгэлд амьдран, Таны эсрэг тэрсэлж ирсэн. Нүгэл үйлдэх болгондоо би гэмшиж, өөрийгөө тэр дундаа үзэн яддаг боловч биеэ барьж огт чадахгүй юм! Орой нь би нүглээ улайдаг ч, өдрөөр би хуучин зангаа тавилгүй дахиад л нүгэл үйлддэг. Өө, Эзэн минь! Намайг авраач гэж Танаас гуйя, нүглээс салахын тулд би яах ёстой вэ?”

2016 оны шинэ он гарахын өмнөх өдөр би Нью-Йоркт амьдрахаар очиж, Америкийн нутаг дэвсгэр дээр хөл тавилаа. Чөлөөт цагаараа би цуглаанд оролцохоор чуулганд явдаг байв. Түүнчлэн би гэрчлэлийн бүлэгт оролцож, ах эгч нартай цуг Библи уншин, хамтдаа залбирдаг байлаа. Тэнд би Чинлиань гэдэг эгчтэй танил болов. Нэг өдөр Чин Лиань эгч залгаад, надад хэлэх сайхан мэдээ байна гэв. Би “Ямар сайхан мэдээ вэ?” гэлээ. Эгч, “Энд номлогч иржээ. Чи явж, номлогчийн яриаг сонсмоор байна уу?” гэв. Би, “Гайхалтай! Хаана юм бэ?” гэлээ. Эгч тэгээд намайг гэртээ ирүүлэх цаг товлосон юм.

Товлосон өдрөө би Чин Лиань эгчийн гэрт очив. Тэнд хэд хэдэн ах эгч байсан бөгөөд бие биетэйгээ мэнд мэдсэний дараа хүн бүр өөрсдийгөө танилцуулаад, Библийг хэлэлцэж эхлэв. Би Жао эгчийг маш гэгээрмээр нөхөрлөл хийхийг сонсоод, эндээс асар их үр ашиг хүртсэн мэт санагдав. Тэгээд би Жао эгчид тогтмол нүгэл үйлдэж, нүглээ улайдаг тухайгаа болон нүглээсээ ангижирч чадахгүй байгаа зовлонгоо ярьж, тусламж хүслээ. Дараа нь эгч надад нөхөрлөл хийж, Эзэнд итгэж эхэлсний дараа ч гэсэн үргэлж нүгэл үйлдсээр л байдаг бөгөөд өдөр нь нүгэл үйлдэж, орой нь нүглээ улайдаг мөчлөгөөр эргэлдэж, үүнээсээ хэзээ ч ангижирч чаддаггүй амьдралаар амьдардаг нь ганц надад тулгарсан асуудал бус, харин Эзэнд итгэдэг бүх хүнд нүүрлэдэг асуудал болохыг хэлэв. Жао эгч дараа нь бидэнд Бурханы үгийн зарим нэг уран уншлагын дүрс бичлэг үзүүлэв. Дүрс бичлэгт эдгээр үгийг хэллээ: “Иймээс, хүний эрүүл ухаан анхдагч чиг үүргээ алдсан, хүний мөс чанар ч гэсэн анхдагч чиг үүргээ алдсан гэж Би хэлдэг. … Өөрийн мөн чанарыг мэдэхээс эхлээд үзэл санаа, уг чанар, оюун санааны төлөв дэх өөрчлөлтүүд гэх үндсэн өөрчлөлтүүдээр дамжин хүний зан чанар өөрчлөгдөх ёстой. Ийм маягаар л хүний зан чанарт жинхэнэ өөрчлөлт гарах юм. Сатанд хорлуулж, дэвслүүлсний улмаас болон хүний үзэл санаа, ёс суртахуун, мэдлэг ухаан, эрүүл ухааныг Сатан ноцтой сүйтгэсний улмаас хүний ялзарсан зан чанар үүсдэг. Хүний эдгээр үндсэн зүйл нь Сатанаар ялзруулагдсан бөгөөд Бурханы анх бүтээсэнтэй огт адилгүй болсон учраас л хүн үнэнийг ойлголгүй Бурханыг эсэргүүцдэг. Тиймээс, хүний Бурханы талаарх мэдлэг болон үнэний талаарх мэдлэгийг өөрчлөх үзэл санаа, мэдлэг ойлголт, эрүүл ухаан дахь өөрчлөлтөөс хүний зан чанарын өөрчлөлт эхлэх ёстой(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зан чанар чинь өөрчлөгдөхгүй байх нь Бурханд дайсагнаж буй хэрэг).

Эдгээр үгийг сонсоод сэтгэл минь их хөдөлсөн бөгөөд “Тэд миний тухай яриад байгаа юм биш үү? Би ямар ч ёс зүй, учир шалтгаангүйгээр үргэлж бусдыг дорд үзэж, тэдэнд энэ тэрийг зааж, иймээ тиймээ юманд хараан, ариун хүний цадигийг алдсан.” Эдгээр үг бүгдээрээ оршихуйн минь голыг сүлбэсэн юм. Би өмнө нь ийм үг хэзээ ч уншиж байгаагүй, ингэж ярьдаг номлогчийг ч сонсоогүй. Энэ бүх хугацаанд би ойр ойрхон нүгэл үйлддэгээсээ болж шаналдаг байсан боловч нүгэлд толгойгоо мэдүүлэхээ больж хэзээ ч чадаагүй.” Эдгээр үг надад нүглийг орхих замыг харуулж, би гайхан шагшив: Эдгээр үгийг маш сайн бичсэн байна, гэхдээ эднийг хэн бичсэн байж болох вэ?

Энэ нь Бурханы үг гэдгийг, мөн Эзэн Есүс аль хэдийн махбодод эргэн ирээд, эцсийн өдрүүдэд үгээрээ дамжуулан хүмүүсийг шүүж, цэвэрлэх ажил хийж байгаа гэдгийг Жао эгч надад хэлсэн юм. Энэ мэдээг би сонсоод чихэндээ ч итгэж чадсангүй. Эзэнд итгэгчид дундаас Түүний эргэн ирэхийг хүлээдэггүй хэн байх билээ? Одоо би Эзэний эргэн ирсэн тухай мэдээг санамсаргүйгээр сонсож байлаа. Би үнэхээр догдолж, бүр яахаа мэдэхгүй болов: Эзэн үнэхээр эргэн ирсэн гэж үү? Энэ тухай би эгчээр даруйхан нөхөрлөл хийлгэх ёстой байв. Жао эгч ингэж хэллээ, “Эзэн Есүс үнэхээр эргэн ирсэн бөгөөд Тэр бол эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Христ буюу Төгс Хүчит Бурхан билээ. Тэрээр хүмүүсийг ариусгах, аврах талаар үнэнийг илэрхийлж, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг эхэлсэн. Сатанлаг уг чанартаа хүлэгдэн, нүгэл дотор амьдарч, үүнээсээ ангижирч чадахгүй байж ирсэн биднийг Тэрээр Сатаны эзэмшлээс бүрмөсөн аварч, эцэстээ Бурхан биднийг аварч, олж авах болно. Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс зөвхөн золин авралын ажлыг хийн, биднийг нүглээс золин аварч, хуулийн дор биднийг яллуулахгүйн тулд нүглийг маань цагаатгасан билээ. Эзэн бидний нүглийг цагаатгасан боловч сатанлаг уг чанарыг маань болон сатанлаг зан чанарыг маань өршөөгөөгүй. Хүний дотор биеэ тоосон, зальхай зан, хувиа хичээх үзэл, шунал, хорлонт байдал болон бусад завхарсан зан чанар оршсон хэвээр байна. Эдгээр нь нүглээс илүү гүн гүнзгий нэвчсэн, номхруулахад илүү хэцүү зүйлс юм. Яг эдгээр сатанлаг зан чанар, сатанлаг уг чанарыг шийдвэрлээгүйгээс л болж бид өөрийн эрхгүй нүгэл үйлдэж, бүр хуулийг зөрчихөөс илүү ноцтой нүгэл ч үйлдсэн хэвээр байна. Хуучны Фарисайчуудын хувьд Эзэнийг загалмайд цовдолтлоо эсэргүүцэн ялласан шалтгаан нь хүний нүгэлт уг чанар шийдэгдээгүйгээс болсон биш үү? Үнэндээ бид өөрсдөө эдгээр завхарсан зан чанарын хяналтад байдаг учраас үүнийг бүгдээрээ ихэд үнэлдэг. Иймээс бид ойр ойрхон худал хэлж, зальхай үйл хийж, биеэ тоосон, ихэрхүү зантай байж, бусдыг дээрэнгүй хандлагаар зэмлэдэг юм. Бусдыг өршөөж, хөршөө өөр шигээ хайрлахыг Эзэн биднээс шаарддагийг бид тодорхой мэддэг атлаа үүнийг хэрэгжүүлдэггүй. Хүмүүс өөр хоорондоо нэгнийхээ эсрэг явуулга хийж, алдар хүнд, ашиг хонжооны төлөө тэмцэлдэж, хамтдаа эв эетэй амьдрах чадваргүй байдаг. Бид өвдөх юм уу, байгалийн гамшиг, хүнээс үүдэлтэй золгүйтлийн үеэр Бурханыг бас л буруутгаж зүрхлэн, тэр бүү хэл Бурханыг үгүйсгэж, Бурханаас урвадаг. Бид сатанлаг уг чанар, сатанлаг зан чанараа шийдвэрлэхгүй бол нүгэл үйлдэж, нүглээ улайж, дахин нүгэл үйлдэж, нүглээ улайдаг энэхүү мөчлөгт амьдралаас хэзээ ч өөрсдийгөө ангижруулж чадахгүй. Иймээс хүнийг нүглээс бүрмөсөн аврахын тулд Бурхан бидний нүгэлт уг чанарыг шийдвэрлэхийн төлөөх шүүлт, цэвэрлэлтийн ажлын үе шатаа явуулах шаардлагатай юм. Энэ замаар л бид цэвэрлэгдэж, Бурханд аврагдан, Бурханд олдож чадна. Төгс Хүчит Бурханы үгийн зарим хэсгийг уншсаны дараа бид аяндаа ойлгоно.”

Жао эгч Бурханы үгийн номыг нээж, ийнхүү уншиж эхлэв: “Хүнийг золин аварч, нүглийг нь өршөөсөн тухайд бол, Бурхан хүний гэм бурууг санадаггүй, гэм буруугийнх нь дагуу хүнд ханддаггүй гэж л авч үзэж болох юм. Гэвч хүн махан биед амьдарч нүглээс чөлөөлөгдөөгүй учраас үргэлжлүүлэн нүгэл үйлдэж, сатаны ялзарсан зан чанараа илчилж л чадна. Энэ бол хүний эцэс төгсгөлгүй нүгэл үйлдэж, уучлуулдаг амьдрал юм. Ихэнх хүмүүс өдөр нь нүгэл үйлдээд орой нь нүглээ улайдаг. Ийм маягаар, нүглийн тахил хүний хувьд үүрд хүчинтэй байдаг ч гэсэн энэ нь хүнийг нүглээс аварч чадахгүй. Хүн ялзарсан зан чанартай байсаар байгаа тул авралын ажлын хагас нь л гүйцэлдсэн(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4-өөс). “Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч, бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон бөгөөд хүнийг бүх ялзармал зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй, Сатаны ялзруулсан зан чанараас нь хүнийг бүрэн салгахын тулд Бурханаас улам агуу ажил хийхийг шаардсан(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг). “Хүний нүглийг өршөөсөн нь Бурханы цовдлолын ажлаас болсон боловч хүн хуучны, сатаны ялзарсан зан чанар дотроо үргэлжлүүлэн амьдарсан юм. Ийм болохоор хүнийг сатаны ялзарсан зан чанараас нь бүрэн аврах ёстой, ингэснээр түүний нүгэлт уг чанар дахин хэзээ ч хөгжихгүйгээр бүрэн арилж, тийнхүү хүний зан чанар өөрчлөгдөх боломжтой болох юм. Энэ нь, амийн өсөлтийн замыг, амийн замыг болон өөрийн зан чанарыг өөрчлөх замыг ухаарахыг хүнээс шаарддаг. Түүнчлэн, энэ замын дагуу хэрэгжүүлж, өөрийн зан чанарыг аажмаар өөрчилж, гэрлийн гялбаан доор амьдарч, хийдэг бүхэн нь Бурханы хүслийн дагуу байж, сатаны ялзарсан зан чанараа хаяж, Сатаны харанхуйн нөлөөнөөс ангижирч, ийнхүү нүглээс бүрэн ангижрахыг хүнээс шаарддаг. Тэгсэн цагт л хүн бүрэн аврал хүртэнэ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4-өөс). Жао эгч нөхөрлөлдөө ингэж хэлэв: “Бид яагаад үргэлж сатанлаг уг чанартаа хүлэгдэж, нүглээс ангижирч чадахгүй байдаг тухайд Бурханы эдгээр үгийг уншсаны дараа бид тодорхой ойлгодог, тийм биз дээ? Нигүүлслийн эрин үед Бурхан зөвхөн золин авралын ажил хийсэн бөгөөд энэ нь хүмүүсийг шүүж, цэвэрлэж, бүрмөсөн аврах эцсийн өдрүүдийн ажил байгаагүй. Иймээс бид нүглээ хэчнээн их улайж, гэмшиж, өөрсдийгөө ялан дийлж, мацаг барин залбирлаа ч гэсэн нүгэл хийхгүй байх нөхцөлд хүрч чадахгүй. Өөрөөр хэлбэл бид нүгэлт уг чанарынхаа хүлээс, хяналтаас чөлөөлөгдөхийг хүсвэл Эзэн Есүсийн золин авралын ажлыг л туулах нь мөн л хангалтгүй байна гэсэн үг юм. Бид эргэн ирсэн Эзэн Есүсийн хийсэн шүүлтийн ажлыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Учир нь Бурхан эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлаа хийхдээ Бурханыг эсэргүүцэж, урвадаг хүний сатанлаг уг чанарыг шүүж, илчлэхийн тулд үнэний олон талыг илэрхийлдэг. Энэ нь Бурханы зөвт, ариун агаад зөрчлийг хүлцдэггүй зан чанарыг хүнд тодорхой болгож, хүнд Сатаны өөрийг нь гүн гүнзгий завхруулсан үнэнийг Бурханы үгийн шүүлт, гэсгээлтээс тодорхой харуулж, хүний зөрчлийг хүлцдэггүй Бурханы зөвт зан чанарыг үнэхээр мэддэг болгож, Бурханыг хүндэлдэг зүрх сэтгэлийг бий болгон, үүний үр дүнд хүний сатанлаг зан чанарыг өөрчилж, ариусган, хүнийг Сатаны нөлөөнөөс аврагдахад хүргэдэг. Бурханы сүр жавхлан, уур хилэнт шүүлт, гэсгээлтээс бид Бурханыг нүүр тулан уулзсан мэт харж, тэнгэрээс ирж буй агуу их гэрлийг хардаг. Бурханы үг хос ирт сэлэм мэт зүрхийг минь зүсэж, Бурханыг эсэргүүцэн, Бурханаас урвадаг сатанлаг уг чанарыг маань төдийгүй бидний илрүүлэх аргагүй зүрх сэтгэлийн маань хамгийн цаад чанад дахь завхарсан зан чанарыг маань хүртэл илчлэн, бидний уг чанарын мөн чанар нь биеэ тоосон, ихэрхүү, хувиа хичээсэн, дорд, булзамтгай, зальхай зан зэрэг сатанлаг зан чанараар дүүрэн гэдгийг болон хүний төрхийн өчүүхэн ч хэлтэрхий бидэнд байхгүй, Сатаны бүрэн биелэл болохыг маань бидэнд харуулдаг. Тэр үед л бид Бурханы өмнө газар сөгдөн мөргөж, өөрсдийгөө үзэн ядан, харааж эхэлдэг. Үүний зэрэгцээ бид Бурханы үг бол үнэн бөгөөд Бурханы зан чанар болон Бурханы амь юу болохын бүх илчлэл мөн гэдгийг мэдэрдэг. Бурханы зөвт зан чанар нь зөрчлийг хүлцдэггүй бөгөөд Бурханы ариун байдлын мөн чанар нь өө сэвийг хүлцдэггүй гэдгийг бид хардаг. Үүний дүнд Бурханыг хүндэлдэг зүрх сэтгэл төрж, бид хамаг чадлаараа үнэнийг эрж хайн, Бурханы үгийн дагуу үйлдэж эхэлдэг. Үнэнийг аажмаар ойлгохоо даган бид өөрсдийнхөө сатанлаг уг чанар болон сатанлаг зан чанарыг улам бүр мэдэж, эдгээрийн тухайд улам бүр ялган таних чадвартай болдог. Бид түүнчлэн Бурханыг улам илүү мэдэж авдаг. Бидний доторх завхарсан зан чанар аажмаар цэвэрлэгдэн, бид нүглийн хүлээснээс ангижирч, жинхэнэ чөлөөлөлт, эрх чөлөөн дунд бид Бурханы өмнө амьдардаг. Хүнийг шүүх Бурханы эцсийн өдрүүдийн ажлаар хүрдэг үр дүн нь энэ яг мөн билээ. Иймээс Нигүүлслийн эрин үе дэх ‘золин аврал’-ын ажил болон эцсийн өдрүүд дэх ‘нүглээс ангижруулах’ ажил нь ажлын хоёр өөр үе шат гэдгийг харж болно. ‘Золин аврал’ нь ердөө л Эзэн Есүс хүний нүглийг оронд нь үүрч, хүмүүсийг нүглийнхээ төлөө хүртэх ёстой байсан шийтгэлээс нь мултрах боломж олгосон явдал байсан. Гэвч энэ нь хүний нүгэлгүй гэдгийг харуулаагүй, мөн хүн дахин хэзээ ч нүгэл үйлдэхгүй, бүрэн ариусгагдсан гэдгийг бүр ч харуулаагүй. Харин ‘нүглээс ангижруулах’ гэдэг нь хүний нүгэлт уг чанарыг тултал нь илчилж, хүнд цаашид завхарсан уг чанартаа түшиглэлгүйгээр амьдрах, амийн зан чанартаа өөрчлөлт хийж, бүрэн ариусах боломжийг олгох явдал. Иймээс Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хүлээн зөвшөөрснөөр л бидний завхарсан зан чанар бүрмөсөн шийдэгдэж, бид өөрсдийгөө Сатаны нөлөөнөөс ангижруулан, аврагдаж, Бурханы хаанчлал руу хүргүүлэн, Бурханы амлалт, ерөөлийг хүртэж чадна.”

Бурханы үгийг болон эгчийн нөхөрлөсөн зүйлийг сонсоод би энэ нь үнэнтэй тун сайн нийцдэг, бодитой гэдгийг нь мэдэрлээ. Би энэ олон жил Эзэнд итгэсэн итгэлээ эргэн харав: Би ойр ойрхон худал хэлж, хууран мэхлээд зогсохгүй биеэ тоосон, цадиггүй, бүдүүлэг, бодлогогүй, гөжүүд байжээ. Манай ажлын нэгжийн ажилчид надаас айж, зайгаа барьж, гэр оронд маань манай эхнэр охин хоёр ч гэсэн надаас жаахан айдаг байв. Хэн ч надад зүрх сэтгэлээ илчлэхийг хүсдэггүйгээс гадна надад ч сэтгэлээ уудлах дотно найз нөхөр олддоггүй байв. Энэ зовлонтой байсан. Би үргэлж Библи уншин залбирч, Эзэнд нүглээ улайн, бүр өөрийгөө жигшсэн ч дараа нь дахин нүгэл үйлдэж эхлэн, өөрийгөө огт өөрчилж чадаагүй. Үе үе нүгэл үйлдэж, Эзэнийг эсэргүүцдэг над шиг хүнд Бурханы аврал их хэрэгтэй! Одоо Эзэн Есүс аль хэдийн бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан болж эргэн ирээд байна. Өнөөдөр би Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүс үнэнийг авчран, хүнийг шүүх, цэвэрлэх, аврах ажлыг гүйцэтгэхээр дахин ирснийг мэдэж авах зол завшаантай учирч чадна, би үнэхээр асар их азтай юм! Намайг хүсэл тэмүүллээр дүүрэн байгааг эгч хараад, надад “Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог” хэмээх Бурханы үгийн номын нэг хувийг өглөө. Би номыг баяртайгаар авч, Төгс Хүчит Бурханд сайтар итгэнэ хэмээн шийдлээ.

Би Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүд дэх ажлыг хүлээн зөвшөөрснийхөө дараа Бурханы олон үгийг уншсан юм. Бурханы ажлын гурван үе шат, бие махбодтой болохын нууц, Бурханы нэрийн утга учир болон Ариун Библийн дотоод түүхийн талаар болоод ялагчдыг хэрхэн бий болгодог, Христийн хаанчлал хэрхэн биеллээ олдог, төрөл бүрийн хүний эцсийн үр дүн, хүрэх газар хэрхэн ялгаатай байх, үнэний эдгээр болон бусад талын тухай би аажмаар жаахныг ойлгов. Мөн би Бурханд илүү итгэдэг боллоо.

Эхэндээ би хүнийг хатуугаар шүүж, илчилдэг Бурханы үгийг уншаад бачимдаж, эвгүй байдаг байв. Миний дотор зарим нэг үзэл байсан бөгөөд надад Бурханы үг хэтэрхий хатуу санагддаг байсан юм. Тэр жаахан зөөлөн байж болоогүй юм уу? Бурхан хүнийг энэ маягаар шүүвэл хүн яллагдах бус уу? Тэгвэл хүн яаж аврагдаж чадах юм бэ? Дараа нь би Бурханы үгнээс ингэж уншсан юм: “Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйлдэлд нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх зэрэг төрөл бүрийн үнэнийг эдгээр үг агуулдаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар болон ялзармал зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг яаж голдгийг илчилсэн үгс нь хүн хэрхэн Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдогтой холбогдуулан хэлдэг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний угийн чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог юм биш; Тэрээр удаан хугацааны туршид илчилж, харьцаж, засдаг. Илчлэлт, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр бус, харин хүний огтхон ч эзэмшдэггүй үнэнээр л орлуулж болдог. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж үздэг; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд захирагдахад бүрэн үнэмшээд зогсохгүй Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авч чаддаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг). “Бурхан хүнийг төгс болгохдоо юугаар дамжуулан гүйцэтгэдэг вэ? Өөрийнхөө зөвт зан чанараар дамжуулна. Бурханы зан чанар бол үндсэндээ зөвт байдал, уур хилэн, сүр жавхлан, шүүлт, хараалаас бүрддэг бөгөөд хүнийг үндсэндээ шүүлтээр дамжуулан төгс болгодог. Зарим хүн ойлгодоггүй бөгөөд Бурхан яагаад хүнийг шүүлт, хараалаар л төгс болгож чаддаг юм бэ гэж асуудаг. Тэд: ‘Бурхан хүнийг хараавал хүн үхэхгүй юу? Хэрэв Бурхан хүнийг шүүвэл хүн яллагдахгүй гэж үү? Тэгвэл түүнийг яаж бас төгс болгож чадах вэ?’ гэцгээдэг. Ийм үг бол Бурханы ажлыг мэддэггүй хүмүүсийн үг. Бурханы хараадаг зүйл бол хүний дуулгаваргүй зан, Түүний шүүдэг зүйл бол хүний нүгэл юм. Тэр сэтгэлийг нь шархлуулахаас зайлсхийхгүйгээр, ширүүн ярьдаг хэдий боловч хүний дотор буй бүхнийг уудалдаг бөгөөд эдгээр хатуу үгээрээ хүний доторх уг чанарыг илчилж, ийм шүүлтээр дамжуулан Тэр махан биеийн мөн чанарын талаар хүнд гүнзгий ойлгуулдаг, тиймээс хүн Бурханы өмнө дуулгавартайгаар бууж өгдөг. Хүний махан бие бол нүгэл ба Сатанд харьяалагддаг, энэ нь дуулгаваргүй бөгөөд Бурханы гэсгээлтийн бай мөн—тиймээс хүнд өөрийгөө мэдэх боломжийг олгохын тулд, Бурханы шүүлтийн үг түүн дээр буух ёстой ба төрөл бүрийн цэвэршүүлэлтээр дамжих ёстой; зөвхөн тэр үед л Бурханы ажил үрэцгээдэг. Ийм үг б(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зовлонт шалгалтыг туулснаар л Бурханы хайр татам байдлыг мэдэж болно). Бурхан үнэнийг илэрхийлэх замаар эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлаа хийдэг гэдгийг, мөн Тэрээр хүний завхарсан зан чанар, сатанлаг уг чанар болон Бурханыг эсэргүүцэх хорон муу үйл хэргийг хатуу шүүж, илчилж, ялладаг гэдгийг би Бурханы үгнээс ойлгосон юм. Тэрээр бидэнд өөрсдийн маань завхралын үнэнийг тодорхой харуулах, завхарсан зан чанарын маань мөн чанарыг бүрэн ойлгуулах, сатанлаг уг чанар болон завхралын маань эх сурвалжийг бүрэн ойлгуулахын тулд үүнийг хийдэг, учир нь энэ замаар л бид өөрсдийгөө үзэн ядаж, махан биеэ хаяж чадах билээ. Үүний зэрэгцээ Бурхан зөвт, сүр жавхлант, уур хилэнт зан чанараа шүүлт, гэсгээлтдээ үзүүлдэг учраас л бид Түүний зөвт, ариун байдлыг харж, өөрсдийн бузар булай, муу муухай, хорон муу байдлыг тодорхой харж чаддаг. Түүнчлэн биднийг өөрсдийнхөө сатанлаг уг чанарыг болон завхралынхаа үнэнийг мэдэг хэмээн Бурхан үүнийг хийдэг. Бурхан хүнийг ингэж хатуу шүүгээгүй, асуудлын голыг яг онож цохиогүй бол, мөн зөвт, сүр жавхлант зан чанараа илчлээгүй бол Сатанаар маш гүн гүнзгий завхрагдсан хүмүүн бид өөрсдөдөө дүгнэлт хийж, өөрсдийгөө мэдэж авч чадахгүй, мөн өөрсдийн завхрал болон сатанлаг уг чанарынхаа үнэнийг мэдэж чадахгүй байх байсан юм. Хэрэв тэгсэн бол бид нүгэлт уг чанараасаа хэрхэн ангижирч, ариусгагдах билээ? Бурханы хатуу үгээр хүрдэг үр дүнгээс бид, хүнийг гэх Бурханы жинхэнэ хайр болон хүнийг аврах гэж Түүний гаргадаг нүсэр их хүчин зүтгэл үүн дотор нуугдаж байдгийг харж болно! Би Бурханы үгийг унших тусмаа Бурханы шүүлтийн ажил үнэхээр агуу болохыг улам их мэдэрдэг! Бурханы ажил үнэхээр бодитой! Бурханы хатуу шүүлт л хүнийг ариусгаж, өөрчилж, аварч чадна. Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажил бол үнэхээр бидэнд хэрэгтэй зүйл юм!

Уг чанар минь биеэ тоосон, ихэрхүүгээс гадна би аймшигтай биеэ зөвтгөдөг учраас ярих болгондоо үргэлж бусдад дээрэнгүй байдлаар сургаал айлдаж, аливааг хийх бүрийдээ хуулийг гууль болгон, үргэлж бусдад өөрийгөө сонсгож, бусад хүний өмнө онгирох дуртай байлаа. Цуглаан дээр би хэд хэдэн удаа ажлынхаа нэгж дээр асуудлыг хэрхэн зохицуулсан, дуулгаваргүй ажилчдыг хэрхэн зэмлэж, үгэндээ оруулсан, гэрт эхнэр охин хоёр маань хэрхэн үргэлж намайг бүх зүйл дээр дуулгавартай дагадаг талаар нөхөрлөл хийсэн юм. Тэр дундаа би Бурханы үгийн талаар нөхөрлөх үедээ “Бурханы үгийн энэ эшлэл ийм утга учиртай гэж би бодож байна,” болон “би ингэж бодож байна” гэх мэт зүйл үргэлж хэлдэг байлаа. Намайг өөрөө ч мэдэлгүй үргэлж биеэ тоож, өөрийгөө зөвтгөсөн зан чанар илэрхийлж байгааг нэг ах хараад, цуглаан дээр үүнийг надад тайлбарлаж, ийм маягаар ярьж, үйлдэх нь биеэ тоож, өөрийгөө зөвтгөн, эрүүл ухаангүй байгаагийн илэрхийлэл гэж хэлсэн билээ. Урьд өмнө нь хэн нэг хүн намайг маш олон хүний өмнө ийм маягаар илчилсэн бол би өөрийгөө өмөөрч марган, удалгүй няцаах байсан нь лавтай. Гэхдээ тухайн үед би “Тулгарсан ямар ч сэдвийн тухайд чи ‘би боддог’ гэж үргэлж хэлдэг бол, ай, чи үзэл бодлоо орхисон нь дээр. Би чамайг үзэл бодлоо орхиж, үнэнийг эрж хай гэж би шавдуулъя. Бурханы үг юу гэж хэлэхийг хар. Чиний ‘үзэл бодол’ бол үнэн биш! … Чи маш их биеэ тоож, өөрийгөө зөвтгөдөг! Үнэнтэй тулахад чи өөрийнхөө үзэл, төөрөгдлийг ч орхиж чаддаггүй. Чи Бурханыг өчүүхэн ч дуулгавартай дагахыг хүсдэггүй. Үнэнийг үнэхээр эрж хайдаг, үнэхээр Бурханыг хүндэлдэг зүрх сэтгэлтэй хүмүүсээс ‘би боддог’ гэж хэлсээр байдаг хэн байна вэ? Энэ хэллэгийг аль хэдийн таягдан хаясан байдаг. Энэ бол сатанлаг зан чанарын илчлэл юм” хэмээсэн “Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл”-ын үгийг санасан тул маргаж, өөрийгөө зөвтгөлгүй, дуугүй байхаар шийдсэн юм. Жирийн үед намайг ямар нэг асуудалтай тулгарах бүрд үргэлж “би” гэдэг үгээр эхэлдэг “би боддог,” “би үздэг,” “би итгэдэг” гэх үг аман дээр минь гарч ирж, би үргэлж бүх зүйл дээр эцсийн шийдийг гаргадаг байсныг нөхөрлөл дэх эдгээр үг надад сануулсан юм. Би өөрийгөө аливааг нэвт шувт харж, асуудлыг зохицуулж чаддаг гэж итгэдэг байсан. Би үргэлж бусдыг үгээрээ байлгаж, өөрийгөө дуулгавартай дагуулдаг байлаа. Өөрийгөө үргэлж ихэд үзсэнээрээ би яг биеэ тоосон зан чанарыг илчилж байсан хэрэг биш үү? Ах миний зан чанарыг тайлбарлах үедээ хэлсэн зүйл нь бүгд үнэн байсан, үүнийг би хүлээн зөвшөөрөх ёстой. Миний итгэдэг зүйл бол үзэл, төсөөллөөс минь урган гарч, Сатанаас ирсэн бөгөөд үнэн биш гэдэг нь гарцаагүй байсан юм. Би гэртээ ч бай, ажлын нэгж дээрээ хамтран зүтгэгчдийнхээ дунд ч бай үргэлж гол хүн нь мэт аашилж байсан. Хэн нэг нь надад дуулгаваргүй байж, эсвэл миний үзэл санаатай нийцэхгүй зүйл хийвэл би уурлаж, зэмлэдэг байлаа. Би эдгээр зүйлийг илчлэх чадвартай байсан гэдэг нь миний зүрх сэтгэлд Бурханыг гэх орон зай байгаагүй, Бурханыг агуу гэж хүндлэлгүй, өөрийгөө агуу гэж хүндэлдэг байсныг минь тайлбарлана. Би үргэлж ийм зүйл хэлж, ийм маягаар аашилж чаддаг байсан бөгөөд зан чанар минь хэчнээн их биеэ тоосон байсныг энэ нь нотолж байна!

Дараа нь би Бурханы эдгээр үгийг уншив: “Хэрвээ чиний дотор үнэн үнэхээр байдаг бол алхаж буй зам чинь аяндаа зөв зам байх болно. Үнэнгүйгээр мууг хийхэд амархан бөгөөд чи өөртөө тусалж чадахгүй. Жишээлбэл, хэрвээ чиний дотор ихэрхүү, биеэ тоосон зан байдаг бол Бурханыг эсэргүүцэхгүй байх боломжгүй байх болно, харин оронд нь чи Түүнийг заавал эсэргүүцнэ. Чи үүнийг санаатайгаар хийхгүй; чи ихэрхүү, биеэ тоосон зангийнхаа ноёрхол дор үүнийг хийнэ. Чиний ихэрхүү, биеэ тоосон зан чамайг Бурханыг дорд үзэхэд хүргэж, Бурханыг ямар ч ач холбогдолгүй оршихуй гэж үзэхэд хүргэж, өөрийгөө өргөмжилж, байнга өөрийгөө дөвийлгөхөд чамайг хүргэх бөгөөд эцэстээ энэ нь, чамайг Бурханы байранд сууж, өөрийгөө гэрчлэхэд хүргэх болно. Эцэст нь чи өөрийн үзэл санаа, сэтгэлгээ, үзлийг шүтэн бишрэх үнэн болгох болно. Өөрсдийн ихэрхүү, биеэ тоосон уг чанарын ноёрхол дор хүмүүс хэчнээн их ёрын мууг үйлдсэнийг хар! Ёрын мууг үйлддэг байдлаа шийдвэрлэхийн тулд хүн эхлээд уг чанарынхаа асуудлыг шийдвэрлэх ёстой. Зан чанарын өөрчлөлтгүйгээр энэ асуудлыг үндсээр нь шийдвэрлэх боломжгүй(Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг эрэлхийлснээр л чи амь зан чанараа өөрчилж чадна”). Бурханы хэлсэн үг бүр үнэн бөгөөд эдгээр нь намайг бүрэн үнэмшүүлсэн юм. Би ажил дээрээ, хамтран зүтгэгчдийнхээ хажууд байхдаа болон гэр орондоо бусдад хэрхэн дээрэнгүйгээр сургаал айлддаг байснаа бодов. Энэ бүхэн нь миний сатанлаг, биеэ тоосон уг чанартаа ноёрхуулж байгаа явдал байснаас биш миний уур уцаараас үүдээгүй, муухай ааштайгаас минь ч юм уу, биеэ барьж чаддаггүйгээс минь болоогүй. Би өөрийгөө хэв чанартай, авьяастай, мөнгө олж чаддаг гэж итгэдэг байсан учраас өөрийгөө бусад хүнээс дээр гэж үзэж, бусад бүх хүнийг дорд үзэж, өөрийгөө бусад бүх хүнээс илүүд санаж, давуу гэж үргэлж боддог байв. Эдгээр бодол нь миний биеэ тоосон занг өрдөж, амьдралын минь утга учир болсон билээ. Би нүглийнхээ эх сурвалжийг олж, сатанлаг, завхарсан зан чанараа шийдэлгүй орхивол юу болох аюултайг харсан. Тэгээд би ухамсартайгаар сайжирч, хүний биеэ тоосон уг чанарыг Бурхан шүүж, илчилдэг тухай Түүний олон үгийг уншин, эдгээр үгтэй жишиж өөртөө дүгнэлт хийсэн билээ. Бурханы шүүж, илчлэх үг болон цуглаан дээрх ах эгч нарын хэлэлцэхээр дамжуулан би өөрийнхөө биеэ тоосон уг чанарыг жаахан ойлгож эхлэв. Би үнэн хэрэгтээ өөр хэнээс ч дээр байгаагүй гэдгийг, миний чадвар, хөрөнгийг бүгдийг нь Бурхан хайрласан гэдгийг харсан учраас надад онгирох зүйл огт байсангүй. Бурхан надад мэргэн ухаан, оюуны чадамж хайрлаж, намайг ерөөгөөгүй байсан бол би ердөө өөртөө түшиглэн юу хийж чадах байсан гэж? Дэлхий дээр авьяастай хүн маш олон бий; тэд яагаад бүхий л амьдралынхаа туршид хөдөлмөрлөж, борви бохисхийлгүй явж, эцэстээ гар хоосон хоцордог юм бэ? Бас би Бурханы үгэн дотроос биеэ тоосон уг чанараа шийдэх замыг олсон нь ах эгч нарын засалт, харьцалтыг илүү их зөвшөөрч, Бурханы шүүлт, гэсгээлт, шалгалт, цэвэршүүлэлтийг улам их хүлээн авч, Бурханы үгтэй холбогдуулан өөртөө дүгнэлт хийж, өөрийгөө үнэхээр мэдэж, үзэн яддаг болж, сатанлаг зан чанарынхаа дагуу үйлдэхээ больж, Бурханы үгийн дагуу үйлддэг болох явдал байв. Дараа нь би шүүлт, гэсгээлт, засалт, харьцалтын олон тохиолдлыг туулж, олон бэрхшээл, бүтэлгүйтлийг үзсэн бөгөөд сатанлаг уг чанар болон завхарсан мөн чанарын минь талаарх мэдлэг аажмаар гүнзгийрч, мөн би Бурханы агуу, зөвт, ариун байдлын талаар жаахан мэдлэгтэй болсон билээ. Би Бурханы зөвт, ариун байдлыг мэдэх тусмаа өөрийнхөө бузар булай, дорд, өчүүхэн, өрөвдөлтэй байдлыг улам их олж харсан юм. Урьд нь чухал гэж бодон, гайхуулдаг байсан зүйлс маань одоо дурдахад үнэ цэнгүй санагдаж, өөрийн мэдэлгүй миний биеэ тоосон зан чанар өөрчлөгдөж эхэллээ. Ах эгч нар зөв зүйл хэлсэн эсэх, хамтран зүтгэгчид маань зөв зүйл хэлсэн эсэх, гэр бүл маань зөв зүйл хэлсэн эсэхээс үл хамааран би хүлээн зөвшөөрч, дээрэнгүй байдлаар ярьдгаа болин, даруугаар үйлдэж, хуулийг гууль болгохоо болив. Асуудал гармагц би бусадтай хэлэлцэж, хэний зөв байна, түүний саналыг дагадаг байв. Аажмаар эргэн тойрон дахь хүмүүстэйгээ харилцах харилаа минь хэвийн болж эхлэв. Би зүрх сэтгэлдээ амар амгалан, баяр баясалтай болж, жинхэнэ хүний дүрээр арай илүү амьдарч байгаа гэдэгтээ итгэв.

Бурханы үгийг тогтмол уншиж, чуулганы амьдралаар амьдрахыг даган би Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хүлээн зөвшөөрч чадсан минь үнэхээр сайн хэрэг байсныг улам бүр мэдэрсэн билээ. Завхарсан зан чанараа өөрөө шийдвэрлэх арга ердөө байхгүй гэдгийг би тодорхой ойлгосон. Бурханы үгийн шүүлт, гэсгээлтээр л дамжуулан би аажмаар өөрчлөгдөж, цэвэрлэгдсэн билээ. Төгс Хүчит Бурханы Чуулганд би үнэнийг эрж хайхаар шаргуу ажиллан, Төгс Хүчит Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрч байгаа олон ах эгчийг харсан. Хэн нэг хүн жаахан завхрал ил гаргамагц хүн бүр үүнийг нэг нэгэндээ тайлбарлаж, бие биедээ тусалдаг. Бид бүгд өөрсдөдөө дүн шинжилгээ хийж, Бурханы үгтэй жишин өөрсдийгөө мэдэж авч, завхралаа шийдэхийн тулд үнэнийг эрж хайж, хүн бүр үнэнч хүн байж, ариун, нээлттэй байх явдлыг хэрэгжүүлэн, бид үнэнтэй нийцэх ямар ч нөхөрлөлийг хүлээн зөвшөөрч, үүнд захирагддаг бөгөөд завхарсан зан чанар маань улам бүр өөрчлөгддөг; Төгс Хүчит Бурханы үг үнэхээр л хүмүүсийг ариусгаж, өөрчилж чаддаг. Бие махбодтой болсон Бурхан бидний дунд ирж, биднийг шүүж, ариусгах үгээ биечлэн илэрхийлж, биднийг нүглээ хөсөр хаяж, аврагдахад хөтөлдөг – бид үнэхээр зол завшаантай юм! Эзэнд чин сэтгэлээсээ итгэж, Түүний эргэн ирэхийг тэсэж ядан хүлээж, нүглийн хүлээсийг хөсөр хаян, цэвэрлэгдэх гэж хүсэж тэмүүлдэг атлаа дагах замгүй зовлонд амьдардаг бүх хүнийг бодоод би Бурханд залбирч, ийм шийдвэрт хүрсэн юм: “Би Таны хаанчлалын сайн мэдээг бүр ч олон хүнд номломоор байна, ингэснээр тэд над шиг байж, Таны хөлийн мөрийг даган, ариусгагдаж, авралд хүрэх замд орж чадна!”

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Гэртээ харьсан нь

Муи, Өмнөд Солонгос “Бурхан буцааж нэхэхгүй бялхам хайраа хүнд өгсөн Бурханы өгөөмөр тэр хайр хүнийг хүрээлж байдаг Гэмгүй ариун хүн амар...

Messenger дээр бидэнтэй холбоо барих