Хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн (2)
Дараа нь Библийн энэ хэсгийн “Учир нь, хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн” гэсэн сүүлчийн өгүүлбэрийг харцгаая. Энэ өгүүлбэрт бодитой тал...
Бурханы илрэлтийг эрж хайж, хүсэн хүлээдэг бүх хүнийг урьж байна.
10. Есүсийн талаарх фарисайчуудын шүүлт
Mарк 3:21–22 Есүсий хамаатан нь энэ тухай сонсоод Түүнийг барьж авахаар явав. Тэд, “Тэр өөрийн ухаангүй болжээ” хэмээв. Иерусалимаас бууж ирсэн хуулийн багш нар, “Түүнд Беелзебүл байгаа, Тэр чөтгөрүүдийн захирагчаар чөтгөрүүдийг хөөн зайлуулдаг” гэв.
11. Есүс фарисайчуудыг зэмлэсэн нь
Mатай 12:31–32 Би та нарт хэлж буйгийн учир бол хүмүүсийн аливаа нүгэл болон доромжлол уучлагдах болно: гэвч Ариун Сүнсийг доромжилсон хүний нүгэл уучлагдахгүй. Хүний Хүүгийн эсрэг үг хэлдэг хэн боловч уучлагдана: гэвч Ариун Сүнсний эсрэг үг хэлдэг хэн боловч энэ насандаа ч, мөн хойд насандаа ч уучлагдахгүй.
Mатай 23:13–15 Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Яагаад гэвэл та нар хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хааж, өөрсдөө орохгүй бөгөөд орж буй хүмүүсийг ч оруулахгүй. Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар бэлэвсэн эмэгтэйчүүдийн гэрийг цөлмөдөг ба дүр үзүүлж удаан залбирал хийдэг: тийм учраас та нар илүү их хараал хүртэх болно. Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Та нар тэнгис далай болон газар нутгийг тойрч, ганц хүнийг сүсэгтнээ болгохын тулд уруу татан, тэгэх үедээ түүнийг өөрсдөөсөө хоёр дахин дор тамын хүү болгодог.
Дээр хоёр салангид хэсэг байна—эхлээд эхнийхийг нь авч үзэцгээе: Есүсийн талаарх фарисайчуудын шүүлт.
Есүсийн Өөрийнх нь талаар болон Түүний хийсэн зүйлийн талаар фарисайчуудын үнэлснийг Библид: “Тэр өөрийн ухаангүй болжээ… Түүнд Беелзебүл байгаа, Тэр чөтгөрүүдийн захирагчаар чөтгөрүүдийг хөөн зайлуулдаг” (Марк 3:21–22) гэсэн. Эзэн Есүсийн талаарх номлогч нар болон фарисайчуудын шүүлт нь юмыг тоть шиг давтаж, эсвэл оргүй хоосноос төсөөлж байсан хэрэг биш—энэ нь Эзэн Есүсийн талаар Түүний үйлдлийг харж, сонссон зүйлээсээ хийсэн дүгнэлт нь юм. Хэдийгээр тэдний дүгнэлт өнгөн дээрээ шударга ёсны төлөө хийгдсэн, үндэслэл сайтай мэт хүмүүст харагдаж байсан боловч Эзэн Есүсийг шүүсэн хэгжүүн зангаа барих нь тэдэнд ч гэсэн хэцүү байсан. Эзэн Есүсийг үзэн ядах улайрсан эрч хүч нь тэдний өөрсдийнх нь зэрлэг хүсэл эрмэлзэл болон ёрын муу сатанлаг төрх байдал, түүнчлэн Бурханыг эсэргүүцдэг атгаг муу уг чанарыг илчилсэн юм. Эзэн Есүсийг шүүхдээ тэдний хэлсэн зүйл нь өөрсдийнх нь зэрлэг хүсэл эрмэлзэл, атаархал болон Бурхан ба үнэнд дайсагнасан балиар, атгаг муу уг чанараас үүсэн гарсан юм. Тэд Эзэн Есүсийн үйлдлийн эх үүсвэрийг судлаагүй, мөн Түүний хэлсэн, эсвэл хийсэн зүйлийн мөн чанарыг ч шалгаагүй. Харин тэд зориуд тэгэхээс тэгэх гэж сохроор, уурсан галзуурч дайрч давшлан гутаасан. Энэ нь бүр Түүний Сүнсийг буюу Ариун Сүнсийг, Бурханы Сүнсийг хамаа намаагүй гутаах хэмжээнд хүрсэн. Тэдний “Тэр өөрийн ухаангүй болжээ”, “Беелзебүл” ба “чөтгөрүүдийн захирагч” гэж хэлсэн нь ийм учиртай юм. Өөрөөр хэлбэл, Бурханы Сүнс нь Беелзебүл буюу чөтгөрүүдийн захирагч байсан гэж тэд хэлсэн. Тэд Бурханы Сүнсний өмссөн махбодын ажлыг галзуу хэмээн тодорхойлсон. Тэд Бурханы Сүнсийг Беелзебүл ба чөтгөрийн ван гэж доромжилсноор үл барам Бурханы ажлыг ялласан. Тэд Эзэн Есүс Христийг яллаж, доромжилсон. Тэдний эсэргүүцэл болон Бурханыг доромжилсны мөн чанар нь Сатан болон диаволын Бурханыг эсэргүүцэх эсэргүүцэл, доромжлолын мөн чанартай тэр чигээрээ адилхан байлаа. Тэд ялзарсан хүмүүсийг төлөөлснөөр барахгүй, үүнээс ч илүүтэйгээр Сатаны биелэл байсан юм. Тэд хүн төрөлхтний дундах Сатаны суваг байсан ба Сатаны хамсаатан, зарц нар байв. Тэдний Эзэн Есүс Христийг доромжилж, гүтгэсэн мөн чанар нь байр суурийн төлөө Бурхантай хийсэн тэдний тэмцэл, Бурхантай хийсэн тэдний өрсөлдөөн, Бурханыг эцэс төгсгөлгүй туршсан явдал байсан юм. Бурханыг эсэргүүцсэн тэдний эсэргүүцлийн мөн чанар болон Түүнд дайсагнасан хандлага, түүнчлэн тэдний үг, тэдний бодол Бурханы Сүнсийг шууд доромжилж, хилэгнүүлсэн. Тиймээс Бурхан тэдний хэлсэн, хийсэн зүйлийг зүй зохистойгоор шүүн тодорхойлж, тэдний үйл хэргийг Ариун Сүнсний эсрэг доромжлол үйлдсэн нүгэл гэж тодорхойлсон. Энэ нүгэл нь: “Ариун Сүнсийг доромжилсон хүний нүгэл уучлагдахгүй” ба “Ариун Сүнсний эсрэг үг хэлдэг хэн боловч энэ насандаа ч, мөн хойд насандаа ч уучлагдахгүй” хэмээх судрын хэсэгт хэлсэнчлэн энэ насандаа ч, хойд насандаа ч уучлагдахгүй. “Энэ насандаа ч, хойд насандаа ч уучлагдахгүй” хэмээх Бурханы үгийн жинхэнэ утга учрын тухай өнөөдөр ярилцъя. Өөрөөр хэлбэл, “энэ насандаа ч, хойд насандаа ч уучлагдахгүй” гэх үгийг Бурхан хэрхэн биелүүлдгийн нууцыг тайлцгаая.
Бидний ярьсан бүхэн Бурханы зан чанар болон хүмүүс, хэрэг явдал, аливаа зүйлд хандах Түүний хандлагатай холбоотой. Мэдээжээр, дээрх хоёр хэсэг ч ялгаагүй. Библийн энэ хоёр хэсгээс та нар юм анзаарав уу? Бурханы уур хилэнг харсан гэж зарим хүн хэлдэг. Зарим хүн, хүн төрөлхтний халдахыг тэвчдэггүй Бурханы зан чанарын нэг талыг харсан бөгөөд хэрвээ хүмүүс Бурханыг доромжлох ямар нэг зүйл хийвэл Түүний уучлалыг хүртэж чадахгүй гэж хэлдэг. Энэ хоёр хэсгээс хүмүүс Бурханы уур хилэн болон хүний халдахыг тэвчдэггүй байдлыг нь харж, ойлгодог баримт байгаа ч гэсэн тэд Түүний хандлагыг лавтай ойлгоогүй хэвээр байдаг. Энэ хоёр хэсэг нь Түүнийг доромжилж, уурлуулж байгаа хүмүүст хандах Бурханы жинхэнэ хандлага болон арга замын цаад учрыг агуулдаг. Судрын: “Ариун Сүнсний эсрэг үг хэлдэг хэн боловч энэ насандаа ч, мөн хойд насандаа ч уучлагдахгүй” хэмээх энэ хэсэгт Түүний хандлага болон арга замын жинхэнэ утга байдаг. Хүмүүс Бурханыг доромжилж, уурлуулах үед Тэр ялын тогтоол гаргадаг ба энэ ялын тогтоол нь Түүний өгсөн үр дүн юм. Үүнийг Библид ийм байдлаар дүрсэлсэн байдаг: “Би та нарт хэлж буйн учир бол хүмүүсийн аливаа нүгэл болон доромжлол уучлагдаж болно: гэвч Ариун Сүнсийг доромжилсон хүний нүгэл уучлагдахгүй.” (Mаtай 12:31), “Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ!” (Mатай 23:13). Гэвч тэдгээр хуулийн багш нар, фарисайчууд, түүнчлэн Эзэн Есүс эдгээр зүйлийг хэлсний дараа Түүнийг галзуу гэж хэлсэн хүмүүс ямар үр дүн амссаныг Библид тэмдэглэсэн үү? Тэд ямар нэг шийтгэл амссан гэсэн тэмдэглэл Библид байдаг уу? Байгаагүй гэдэг нь гарцаагүй. “Байгаагүй” гэж энд хэлсэн нь үүнийг тэмдэглээгүй гэсэн үг биш, харин үнэндээ хүний нүдээр харж болох ямар ч үр дүн байгаагүй юм. Энэ “байгаагүй” гэдэг нь асуудлыг, өөрөөр хэлбэл, тодорхой зүйлсийг шийдэх Бурханы хандлага болон зарчмыг тодорхой болгодог. Түүнийг доромжилж, эсэргүүцдэг хүмүүс, эсвэл бүр Түүнийг гүтгэдэг хүмүүс—Түүнийг санаатайгаар дайрч давшилж, гүтгэж, хараадаг хүмүүстэй харьцахдаа—Бурхан нүдэн балай чихэн дүлий байдаггүй. Тэдэнд хандах Түүний хандлага тодорхой байдаг. Тэрээр энэ хүмүүсийг жигшиж, зүрх сэтгэлдээ тэднийг ялладаг. Тэр ч байтугай тэдний үр дүнг ил тод зарладаг, ингэснээр Түүнийг доромжилдог хүмүүст хандах Түүний хандлага тодорхой гэдгийг хүмүүс мэдэж, мөн ингэснээр өөрсдийнх нь үр дүнг Тэр тодорхойлох болно гэдгийг хүмүүс мэдэж авна. Гэвч Бурхан эдгээр зүйлийг хэлсний дараа ч бас тэр хүмүүсийг Бурхан хэрхэн зохицуулах тухай үнэнийг хүмүүс тун бага ойлгодог ба тэдэнд өгсөн Бурханы үр дүн, Түүний шийдвэрийн цаадах зарчмыг ойлгож чаддаггүй. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтөн өөрсдийг нь зохицуулах Бурханы тодорхой хандлага болон арга барилыг харж чаддаггүй. Энэ нь аливааг хийх Бурханы зарчимтай холбоотой. Бурхан зарим хүмүүсийн ёрын муу үйлд арга хэмжээ авахдаа гарч ирсэн баримтуудыг ашигладаг. Тэгэхдээ Тэр тэдний нүглийг зарладаггүй, тэдний үр дүнг тодорхойлдоггүй, харин тэднийг шийтгэж, тэдэнд тохирох цээрлүүлэлт хүртээхийн тулд гарч ирсэн баримтуудыг шууд хэрэглэдэг. Эдгээр баримт гарч ирэх үед шийтгэл хүртдэг зүйл нь хүмүүсийн махан бие юм; энэ нь бүгд хүний нүдээр харж болох зүйл байдаг. Зарим хүний муу үйлдэлд арга хэмжээ авахдаа Бурхан тэднийг үгээр л хараадаг, гэхдээ үүнтэй хамт Бурханы хилэгнэл тэдэн дээр буудаг ба тэдний хүлээн авах шийтгэл нь хүмүүсийн харж чадахгүй зүйл байж магадгүй боловч энэ төрлийн үр дүн нь хүмүүсийн харж чадах шийтгүүлж буй, эсвэл алагдаж буй үр дүнгээс ч илүү ноцтой байж болох юм. Яагаад гэвэл, Бурхан энэ төрлийн хүнийг аврахгүй, цаашид өршөөл үзүүлэхгүй, эсвэл тэднийг тэвчихгүй, тэдэнд өөр боломж олгохгүй гэж шийдсэн тохиолдолд тэдэнд хандах Түүний хандлага нь тэднийг хойш тавих явдал юм. “Хойш тавих” гэдгийн утга юу вэ? Энэ нэр томьёоны үндсэн утга нь “ямар нэг зүйлийг хойш тавиад, ямар ч анхаарал хандуулахаа болих” гэсэн үг. Гэвч, Бурхан “хэн нэг хүнийг хойш тавих” үед үүний утга учрын талаар хоёр өөр тайлбар байдаг: Эхний тайлбар нь Тэр тухайн хүний амь, тухайн хүний бүх зүйлийг Сатанд хариуцуулан өгдөг хэмээх юм. Бурхан цаашид хариуцахгүй бөгөөд цаашид үүнийг удирдахгүй. Тэр хүн нь галзуу, тэнэг байна уу, амьд байна уу, үхсэн байна уу, эсвэл шийтгэгдэх гээд тамд унасан байна уу гэдэг нь Бурханд ямар ч хамаагүй байх юм. Энэ нь уг бүтээл Бүтээгчтэй ямар ч хамаагүй байна гэсэн үг болох юм. Хоёр дахь тайлбар нь гэвэл, Бурхан Өөрөө тухайн хүнд Өөрийн гараар ямар нэг зүйл хийхийг хүсэж байна гэж шийдсэн гэсэн үг. Тэр иймэрхүү хүний үйлчлэлийг ашиглах юм уу ийм хүнийг товойлгогч болгон ашиглаж болзошгүй юм. Ийм төрлийн хүнтэй харьцах тусгай арга, тэдэнд хандах тусгай арга Түүнд байх боломжтой—яг Паул шиг. Энэ бол ийм төрлийн хүнтэй хэрхэн харьцахаар шийдсэн тухай Бурханы зүрх сэтгэл дэх зарчим ба хандлага юм. Иймээс хүмүүс Бурханыг эсэргүүцэж, Түүнийг гүтгэж, доромжлохдоо Түүний зан чанарыг хилэгнүүлбэл, эсвэл Бурханы тэвчээрийг шавхвал үр дагавар нь төсөөлөхийн ч аргагүй. Хамгийн хатуу ширүүн үр дагавар нь Бурхан тэдний амийг болон тэдний бүх зүйлийг Сатанд бүрмөсөн шилжүүлэн өгөх явдал юм. Тэд үүрд уучлагдахгүй. Энэ нь тэр хүн Сатаны аманд орсон хоол, түүний гар дахь тоглоом болно гэсэн үг бөгөөд тэр үеэс хойш тухайн хүн Бурханд ямар ч хамаагүй болох юм. Сатан Иовыг сорих үед ямар янзын зовлон зүдүүр байсныг та нар төсөөлж чадах уу? Иовын амийг хөнөөхийг Сатанд зөвшөөрөөгүй болзол байсан ч гэсэн Иов асар их зовсон юм. Сатанд бүрмөсөн өгөгдсөн, Сатаны атганд бүрэн орсон, Бурханы анхаарал, өршөөлийг бүрэн алдсан, цаашид Бүтээгчийн захиралт дор байхаа больсон, Түүнийг шүтэн мөргөх эрх, Бурханы захиралт дор бүтээл байх эрхээ алдсан, бүтээлийн Эзэнтэй харилцах харилцаа нь бүрмөсөн таслагдсан хүний хувьд Сатаны сүйтгэх үйл ажиллагааг төсөөлөхөд улам ч хэцүү байхгүй гэж үү? Иовд үзүүлсэн Сатаны хавчлага нь хүний нүдээр харж болох зүйл байсан, гэхдээ Бурхан хүний амийг Сатанд өгвөл үр дагавар нь хэний ч төсөөлж чадахгүй зүйл байх болно. Энэ нь зарим хүн үхэр, илжиг болж дахин төрөхтэй адил, эсвэл зарим хүн бузар, муу сүнсэнд эзлэгдэж, эзэмдүүлсэн гэх зэрэгтэй яг адилхан юм. Энэ бол Бурханы Сатанд хүлээлгэн өгсөн зарим хүний төгсгөл, үр дүн нь юм. Гаднаасаа бол, Эзэн Есүсийг шоолсон, муулсан, гүтгэсэн, ялласан, доромжилсон хүмүүс ямар ч үр дагавар амсаагүй мэт харагддаг. Гэвч үнэн зүйл гэвэл, бүх зүйлтэй харьцах хандлага Бурханд байдаг. Тэр төрөл бүрийн хүмүүстэй хэрхэн харьцдагийнхаа үр дүнг хүмүүст хэлэхдээ ойлгомжтой хэл ашиглахгүй байж болох юм. Заримдаа Тэр шууд хэлдэггүй боловч юмыг шууд хийдэг. Тэр энэ талаар ярихгүй байна гэдэг нь үр дүн байхгүй гэсэн үг биш—тухайн үр дүн бүр ч илүү ноцтой байж болзошгүй. Гаднаас нь үзвэл, Бурхан Өөрийн хандлагыг илчлэх гэж зарим хүнтэй ярьдаггүй мэт харагддаг; үнэндээ Бурхан тэдэнд удаан хугацаанд ямар ч анхаарал хандуулахыг хүсээгүй байдаг. Тэр тэднийг дахин харахыг хүсдэггүй. Тэдний хийсэн зүйл, зан авирын улмаас, тэдний уг чанар болон мөн чанарын улмаас Бурхан тэднийг Өөрийн нүднээс далд оруулахыг хүсдэг ба тэднийг шууд Сатанд өгч, тэдний сүнс, оюун ухаан, биеийг Сатанд өгч, хүссэн бүхнээ хийх боломжийг Сатанд олгохыг хүсдэг. Бурхан тэднийг хэр зэрэг үзэн ядаж, хэр зэрэг жигшиж байгаа нь ойлгомжтой юм. Хэрвээ хүн өөрийг нь харах ч хүсэлгүй болтол, өөрийг нь бүрмөсөн орхих хүртэл, Бурхан түүнтэй харьцахыг ч хүсэхгүй болох хүртэл нь Бурханыг хилэгнүүлбэл—хэрвээ Бурхан түүнийг Сатанд өгч, Сатан хүссэн зүйлээ хийж, түүнийг хянаж, залгиж, зоргоороо харьцахыг нь зөвшөөрөх тийм хэмжээнд хүрвэл—энэ хүн бүрмөсөн дуусна. Түүний хүн байх эрх нь бүр цуцлагдаж, амьд зүйл байх эрх нь ч дуусна. Энэ хамгийн ноцтой шийтгэл биш гэж үү?
Дээр өгүүлсэн бүхэн нь: “тэр хүн энэ насандаа ч, мөн хойд насандаа ч уучлагдахгүй” гэсэн үгийн учрыг бүрэн гаргасан бөгөөд энэ нь мөн судрын эдгээр хэсгийн тухай энгийн тайлбар юм. Та нар одоо энэ талаар ойлголттой болсон гэж Би бодож байна!
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III”-аас эш татав
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Дараа нь Библийн энэ хэсгийн “Учир нь, хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн” гэсэн сүүлчийн өгүүлбэрийг харцгаая. Энэ өгүүлбэрт бодитой тал...
4. Дал дахин долоон удаа уучлах Матай 18:21–22 Дараа нь Петр Түүн дээр ирж, “Эзэн минь, ах дүү маань миний эсрэг бурууг үйлдвэл би түүнийг...
Матай 18:12–14 Та нар юу гэж бодож байна? Хэрвээ хүн зуун хоньтой байгаад тэдний нэг нь төөрч явсан бол тэр хүн ерэн есөн хонио үлдээгээд...
Иохан 20:26–29 Тэгээд найман өдрийн дараа Түүний шавь нар, мөн Томас тэдэнтэй хамт дотор байв: хаалга хаалтай байсан боловч Есүс ирж,...