Төгс Хүчит Бурханыг хүлээн авахаас татгалздаг хүмүүс гамшигт унаж буй нь Бурханы шийтгэл юм
Холбогдох Бурханы үг:
Христийн хэлсэн үнэнд найдалгүйгээр амь олж авахыг хүсдэг хүмүүс бол газар дэлхий дээрх хамгийн инээдэмтэй хүмүүс, Христийн авчирсан амийн замыг зөвшөөрдөггүй хүмүүс бол бүтэшгүй мөрөөдөлд автсан хүмүүс юм. Иймд Би эцсийн өдрүүдийн Христийг зөвшөөрдөггүй хүмүүсийг Бурхан үүрд үзэн ядна гэж хэлдэг. Христ бол хүний эцсийн өдрүүдэд хаанчлалд орох үүд хаалга бөгөөд үүнийг хэн ч тойрч эс гарна. Христээр дамжилгүйгээр хэн ч Бурханаар төгс болгуулахгүй. Чи Бурханд итгэдэг, иймээс чи Түүний үгийг хүлээн зөвшөөрч, Түүний замыг дуулгавартай дагах ёстой. Чи үнэнийг ойлгохгүйгээр, амийн хангалтыг хүлээн зөвшөөрөхгүйгээр ерөөл хүртэнэ гэж санахын ч хэрэггүй. Христэд үнэхээр итгэдэг бүх хүнийг амиар хангахын тулд Тэр эцсийн өдрүүдэд ирсэн. Энэ ажил нь хуучин эринийг төгсгөж, шинэ эринд орохын төлөө байдаг бөгөөд Түүний ажил бол шинэ эринд орох бүх хүний явах ёстой зам юм. Хэрвээ чи хүлээн зөвшөөрч чадахгүй, оронд нь яллаж, доромжилж, бүр хяхаж хавчдаг бол мөнхийн галд шатах тавилантай бөгөөд Бурханы хаанчлалд хэзээ ч орж чадахгүй. Учир нь энэ Христ бол Өөрөө Ариун Сүнсний илэрхийлэл, Бурханы илэрхийлэл, Бурханы газар дэлхий дээрх ажлаа даалгасан Нэгэн билээ. Иймд хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийн хийсэн бүхнийг хүлээн зөвшөөрч чадахгүй бол Ариун Сүнсийг доромжилж байна гэж Би хэлнэ. Ариун Сүнсийг доромжилдог хүмүүсийн амсах ёстой залхаан цээрлүүлэлт бүгдэд тодорхой байдаг. Хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийг эсэргүүцэж, голбол үр дагаврыг нь өмнөөс чинь үүрч чадах хэн ч байхгүй гэж Би бас хэлдэг. Түүнчлэн энэ өдрөөс хойш Бурханы сайшаалыг хүртэх өөр боломж чамд олдохгүй; чи өөрийгөө аврахыг оролдсон ч Бурханы царайг дахин хэзээ ч харахгүй. Учир нь чиний эсэргүүцдэг зүйл хүн биш, чиний голдог зүйл ямар нэг шалихгүй хүн биш, харин Христ билээ. Чи үүний үр дагавар юу байхыг мэдэж байна уу? Чи жижиг алдаа гаргасан биш, харин асар том нүгэл үйлдсэн байх болно. Иймээс, үнэн л чамд амь авчирч, өөр юу ч биш зөвхөн үнэн л чамд дахин төрж, Бурханы царайг харах боломж олгох учраас Би бүх хүнд үнэний өөдөөс архирч, болгоомжгүй шүүмжлэл хэлэхгүй байхыг зөвлөж байна.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна
Би та нарт хэлье, тэмдгийн улмаас Бурханд итгэдэг хүмүүс бол гарцаагүй устгагдах ангилалд багтдаг. Махбодоор эргэн ирсэн Есүсийн үгийг хүлээн зөвшөөрөх чадваргүй хүмүүс бол гарцаагүй тамын үр удам, тэргүүн тэнгэрэлчийн үр хойч, мөнхийн сүйрэлд өртөх ангилал юм. Олон хүн Миний хэлсэн зүйлийг тоохгүй байж магад, гэвч Есүс тэнгэрээс цагаан үүлэн дээр бууж ирэхийг хоёр нүдээрээ харах үед чинь зөвт байдлын Нар олон нийтэд үзэгдэнэ гэдгийг Би Есүсийг дагадаг ариун хүмүүс гэгддэг хүн бүрд хэлэхийг хүсэж байна. Есүс тэнгэрээс буун ирж буйг нүдээр үзэх тэр үе чамд маш сэтгэл догдлом мөч байж болох ч энэ үе бас шийтгүүлэхээр там руу буух үе чинь гэдгийг мэдэх хэрэгтэй. Энэ нь Бурханы удирдлагын төлөвлөгөөний төгсгөлийн цаг үе байх бөгөөд Бурхан сайныг шагнаж, мууг шийтгэх үе байх болно. Учир нь, хүн тэмдгийг харахаас өмнө, үнэний илэрхийлэл л байх үед Бурханы шүүлт дууссан байх болно. Үнэнийг хүлээн авдаг, тэмдгийг эрж хайдаггүй хүмүүс ариусаж, Бурханы сэнтийн өмнө эргэн ирж, Бүтээгчийн тэвэрт орсон байх болно. “Цагаан үүл хөлөглөн ирээгүй Есүс бол хуурамч Христ” хэмээн муйхарлан итгэдэг хүмүүс мөнхийн шийтгэл хүртэнэ, учир нь тэд тэмдэг үзүүлдэг Есүст л итгэдэг, харин хатуу шүүлт зарлан, амийн үнэн замыг гаргадаг Есүсийг хүлээн зөвшөөрдөггүй. Тэгэхээр Есүс цагаан үүлэн дээр ил тодоор эргэн ирэх үедээ л үүнийг шийдвэрлэх болно. Тэд хэтэрхий зөрүүд, өөртөө итгэлтэй, биеэ тоосон. Иймэрхүү өөдгүй хүмүүс яаж Есүсээр шагнуулж чадах билээ?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Есүсийн сүнслэг биеийг харах үед чинь Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно
Хурганы мөрийг эцсээ хүртэл дагадаг хүмүүс л эцсийн ерөөлийг хүртэж чадна, харин эцсээ хүртэл дагах чадваргүй атлаа бүхнийг олж авсан гэж боддог тэр “ухаалаг хүмүүс” Бурханы илрэлтийг харж чадахгүй. Тэд бүгд өөрсдийгөө газар дэлхий дээрх хамгийн ухаантай хүн гэж үздэг, Бурханы ажлын үргэлжилсэн хөгжлийг ямар ч шалтгаангүй тасалдаг бөгөөд Бурханд “чин үнэнч байж, Бурханыг дагаж, Бурханы үгийг сахидаг” болохоор Бурхан өөрсдийг нь тэнгэр лүү авч явна гэдэгт асар их итгэдэг юм шиг санагддаг. Тэд Бурханы хэлсэн үгэнд “чин үнэнч” ханддаг ч Ариун Сүнсний ажлыг эсэргүүцэж, заль мэх, ёрын мууг үйлддэг учраас үг, үйлдэл нь маш жигшүүртэй байдаг. Эцсийг нь хүртэл дагадаггүй, Ариун Сүнсний ажилтай эн зэрэгцэж чаддаггүй, зөвхөн хуучин ажилтай зууралддаг хүмүүс Бурханд үнэнч байж чадахаагүйгээр үл барам, харин ч эсрэгээрээ Бурханыг эсэргүүцдэг хүмүүс болж, шинэ эринд гологдон, шийтгэгдэх хүмүүс болсон. Тэднээс илүү өрөвдөлтэй хүмүүс гэж байх уу?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт
Одоо, эрж хайдаг ба эрж хайдаггүй хүмүүс нь хоёр өөр төрлийн хүмүүс бөгөөд хүрэх газар нь ч бас маш өөр байдаг. Үнэний мэдлэгийг эрэлхийлж, үнэнийг хэрэгжүүлэгчид бол Бурханы аврах хүмүүс юм. Үнэн замыг мэддэггүй хүмүүс бол чөтгөрүүд, дайснууд; тэд бол тэргүүн тэнгэрэлчийн үр удам бөгөөд сүйрлийн бай болох болно. Тодорхойгүй Бурханд сүсэглэн итгэгчид ч гэсэн чөтгөрүүд биш үү? Мөс чанар сайтай боловч үнэн замыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс бол чөтгөрүүд юм; Бурханыг эсэргүүцэх нь тэдний мөн чанар. Үнэн замыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс бөгөөд ийм хүмүүс олон зовлон бэрхшээл тууллаа ч гэсэн мөн л устгагдана. Дэлхий ертөнцийг орхих хүсэлгүй, эцэг эхээсээ салж тэвчдэггүй, махан биеийн зугаа цэнгэлээсээ ангижирч чаддаггүй хүмүүс бүгд Бурханд дуулгаваргүй байдаг бөгөөд бүгдээрээ сүйрлийн бай болно. Бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй хэн боловч чөтгөрлөг байдгаас гадна тэд устгагдах болно. Итгэдэг боловч үнэнийг хэрэгжүүлдэггүй, бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй, Бурханы оршин тогтнолд огт итгэдэггүй хүмүүс ч бас сүйрлийн бай болно. Үлдэх хүмүүс бол цэвэршүүлэлтийн зовлонг туулж, бат зогссон хүмүүс юм; тэд бол шалгалтыг үнэхээр даван туулсан хүмүүс билээ. Бурханыг таньдаггүй хэн боловч дайсан; өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурханыг таньдаггүй хэн боловч—энэ урсгалын гадна ч бай, дотор ч бай хамаагүй—антихрист юм!
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно
Ертөнцийн өргөн уудам чөлөөнд тоо томшгүй олон өөрчлөлт тохиолдож, ахин дахин, далай тэнгис лаг шаварт идэгдэн хээр тал болж, хээр тал үерлэн далай тэнгис болж хувирсаар байна. Бүх зүйлийг захирдаг Нэгнээс өөр хэн ч энэ хүн төрөлхтнийг удирдаж, замчилж чадахгүй. Энэхүү хүн төрөлхтний төлөө хөдөлмөрлөж, бэлтгэл базаах хүчирхэг нэгэн үгүй бөгөөд энэхүү хүн төрөлхтнийг гэрэл гэгээтэй хүрэх газар луу хөтөлж, хүний ертөнцийн шударга бус байдлаас чөлөөлж чадах нэгэн бүр ч байхгүй. Бурхан хүн төрөлхтний ирээдүйд халаглаж, хүн төрөлхтний уналтад гашуудан, хүн төрөлхтөн доройтол руу, эргэж ирэхээргүй зам руу алхам алхмаар урагшилж байгаад шаналдаг. Бурханы зүрх сэтгэлийг эмтрүүлж, Түүнийг хөсөр хаяад ёрын муу нэгнийг эрж хайж буй энэ хүн төрөлхтөн хаашаа явж буйг бодож үзсэн хүн ер нь байсан уу? Ийм учраас л Бурханы уур хилэнг хэн ч мэдэрдэггүй, Бурханы таалалд нийцэх замыг хэн ч эрж хайдаггүй, Бурхантай ойртох гэж хэн ч хичээдэггүй, түүнчлэн Бурханы уй гашуу, шаналлыг ойлгох гэж хэн ч эрж хайдаггүй. Бурханы дуу хоолойг сонссоныхоо дараа ч гэсэн хүн өөрийнхөө замаар үргэлжлүүлэн явж, Бурханаас холдон, Бурханы нигүүлсэл, халамжаас зайлсхийж, Түүний үнэнээс зайлж, Бурханы дайсан болох Сатанд өөрийгөө худалдахыг илүүд үздэг. Хүн зөрүүдэлсэн хэвээр байвал Өөрийг нь эргэж ч харалгүй орхисон энэ хүн төрөлхтөнд Бурхан хэрхэн хандах тухай хэн бодож үзсэн бэ? Хүний махан бие, сүнс тэсвэрлэшгүй, урьд хожид үзэгдээгүй гай гамшгийг Бурхан гартаа бэлтгээд байгаа учраас л хүн төрөлхтөнд дахин давтан анхааруулж, сануулаад байгааг хэн ч мэддэггүй. Энэхүү гай гамшиг нь дан ганц хүний махан биеийн бус, бас сүнсний шийтгэл байдаг. Чи үүнийг мэдэх хэрэгтэй: Бурханы төлөвлөгөө бүтэлгүйтэж, Түүний анхааруулга, сануулгад ямар ч хариу өгөхгүй байх үед Бурхан яаж уурсаж, хилэгнэх бол? Энэ нь ямар ч бүтээгдсэн зүйлийн урьд нь мэдэрч, сонсож байсантай адилгүй байх болно. Иймээс энэхүү гай гамшиг нь урьд үзэгдээгүй бөгөөд хэзээ ч давтагдахгүй гэж Би хэлнэ. Учир нь хүн төрөлхтнийг ганц л удаа бүтээж, мөн хүн төрөлхтнийг ганц л удаа аврах нь Бурханы төлөвлөгөө билээ. Энэ бол эхнийх төдийгүй эцсийнх юм. Тиймээс энэ удаад хүн төрөлхтнийг аварч байгаа Бурханы уйгагүй сэтгэл, яарсан хүлээлтийг хэн ч ойлгож чадахгүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан бол хүний амийн эх сурвалж
Бурхан илүү олон хүн шийтгүүлээсэй гэж хүсдэггүй, харин ч илүү олон хүн аврагдаж, Түүний мөртэй хөл нийлүүлж, хаанчлалд нь орно гэж найддаг. Гэвч хэрвээ хүмүүс өөрсдийнхөө алдааг зөвшөөрөхөөс татгалзаж, үнэнийг даруухан зүрх сэтгэлээр хүлээн авч чадалгүй харин ч өө эрж, алдаа олохоор хичээж, ойлгоогүй мөртөө ойлгосон дүр үзүүлж байдаг бол эцэстээ хохирол амсаж алдагдал хүлээх хүмүүс нь тэд байх болно. Бурханы ажил хэнийг ч хүлээдэггүй. Түүний аврал бол хэн дээр ч хамаагүй санаандгүй хаяж болох хэсэг бусаг хог хаягдалтай адилгүй. Харин ч энэ нь товлогдсон, зорилготой, сонголттой байдаг. Хэрвээ чи үүнийг нандигнаж мэдэхгүй бол Бурханы зөвт шүүлт, шийтгэл л чамайг хүлээж байх болно. Бурхан бүх хүнд зөвт байдлаар ханддаг; чиний нас хэд байх, чи хэр ахмад байх, эсвэл бүр ямар их зовлон туулсан чинь хамаагүй, эдгээр зүйлийг үл хайхран Бурханы зөвт зан чанар мөнхөд өөрчлөгдөшгүй байдаг. Бурхан хэнийг ч өндрөөр авч үздэггүй, хэнийг ч илүүд үздэггүй. Хүмүүс бүх зүйлийг орхин үнэнийг хүлээн зөвшөөрч, Түүний шинэ ажлыг хүлээн зөвшөөрч чадах эсэхэд Түүний хандлага үндэслэдэг. Хэрвээ чи Түүний шинэ ажлыг хүлээн авч, Түүний илэрхийлдэг үнэнийг хүлээн авч чадвал Бурханы авралыг хүртэж чадна. Хэрвээ чи ахмад байр сууриараа бардамнаж, ахмад гэдгээрээ сайрхаж, Бурханд болзол нөхцөл тавьдаг бол Бурханы аврал чамайг орхино. Есүс Христийг хүлээн зөвшөөрч чадаагүй, харин зөвхөн Мессиаг хүлээж байсан иудейчүүдийн хувьд эцэстээ тэдэнд тохиолдсон зүйл нь Бурханы хараал, уур хилэн байсантай яг адилхан; энэ бол бүх хүний хувьд ил байдаг баримт юм…
…Бурхан шинэ ажлаа тасралтгүй хийж, үргэлж шинэ, хэзээ ч хуучин байдаггүй Өөрийнхөө удирдлагыг үргэлжлүүлж байгаа. Харин хүмүүс яадаг вэ? Тэд Бурханы бүх илэрхийлэл гэж боддог хоцрогдсон зарим зүйлтэй үргэлж зууралдан, ихэмсгээр пээдийн өөрсдийгөө магтаж, Бурхан хэзээ ч өөрсдийг нь хаяхгүй, хэзээ ч өөрсдөд нь зохисгүй хандахгүй гэж итгэдэг хандлагатайгаар Бурхан өөрсдөд нь шагнал хайрлахыг хүлээж байдаг. Тэгвэл үр дүн нь юу вэ? Бурханы ажил саадгүй үргэлжилж, шинэ эрин үеийн илүү олон хүн Түүнийг дагаж, Түүний шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөг, харин Бурхан өөрсдөд нь шагнал хайрлахыг хүлээдэг хүмүүс Бурханы шинэ ажлаар таягдан хаягдаж, бүр ч олон хүн Бурханы шийтгэлд унадаг. Тэдний шийтгэл эхлэх мөчид Бурханд итгэх амьдрал нь дуусаж, тэдний төгсгөл болон хүрэх газар төгсгөлдөө очдог. Энэ бол хэний ч харахыг хүсдэггүй зүйл боловч өөрийн мэдэлгүй нүдний маань өмнө тохиолддог. Иймээс Бурханы зан чанар маш өршөөлгүй байгаа нь энэ үү, эсвэл хүмүүсийн эрэл хайгуул буруутай байгаа нь энэ үү? Хүн төрөлхтөн өөрсдийгөө үнэхээр нэгд нэггүй шалгавал зохистой бус уу?
Төгс Хүчит Бурханыг эсэргүүцсэний төлөөх шийтгэлийн сонгодог жишээнүүд номын Төгсгөлийн үг
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?