Христийн бурханлаг мөн чанарыг хэрхэн мэдэх тухай
Холбогдох Бурханы үг:
Бие махбодтой болсон Бурханыг Христ гэдэг ба Христ бол Бурханы Сүнсний өмссөн махбод билээ. Энэхүү махбод нь махан биетэй ямар ч хүнтэй адилгүй. Христ бол мах, цуснаас бүрдсэн бус, харин Сүнсний биелэл учраас ийм ялгаа байгаа юм. Түүнд хэвийн хүн чанар, бүрэн дүүрэн бурханлаг чанарын аль аль нь бий. Түүний бурханлаг чанарыг ямар ч хүн эзэмшдэггүй. Түүний хэвийн хүн чанар нь махбод дахь бүх хэвийн үйл ажиллагааг хангадаг байхад бурханлаг чанар нь Бурханы Өөрийн ажлыг гүйцэтгэдэг. Түүний хүн чанар ч бай, бурханлаг чанар ч бай, аль аль нь тэнгэрлэг Эцэгийн хүсэлд захирагддаг. Христийн мөн чанар бол Сүнс буюу бурханлаг чанар юм. Тиймээс, Түүний мөн чанар нь Бурханы Өөрийн мөн чанар байдаг; энэхүү мөн чанар Өөрийнх нь ажилд саад болохгүй, Тэрээр Өөрийнхөө ажлыг сүйтгэх ямар нэг зүйлийг хийж яавч чадахгүй, Өөрийнх нь хүсэлд харшилдаг үгийг хэзээ ч хэлдэггүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн мөн чанар бол Тэнгэрлэг Эцэгийн хүсэлд дуулгавартай байх явдал юм
Бие махбодтой болсон Бурхан Тэрбээр Бурханы мөн чанарыг эзэмшинэ, бие махбодтой болсон Бурхан Тэрбээр Бурханы илэрхийллийг эзэмшинэ. Бурхан махбод болдог тул хийхээр зорьж буй ажлаа авчирна, мөн Бурхан махбод болдог тул Өөрийн юу болохыг илэрхийлж, хүнд үнэнийг авчирч, амь хайрлаж, замыг заан харуулж чадна. Бурханы мөн чанаргүй махбод нь харваас бие махбодтой болсон Бурхан биш; үүнд эргэлзэх зүйл үгүй. Хэрвээ хүн, Бурханы махбод болсон бие мөн эсэхийг судалж шинжлэхээр зорьж байгаа бол Түүний илэрхийлдэг зан чанар, хэлдэг үгээс үүнийг нотлох ёстой. Өөрөөр хэлбэл, Бурханы махбод болсон бие мөн эсэх, үнэн зам мөн эсэхийг нотлохын тулд хүн Түүний мөн чанарт үндэслэн ялган таних ёстой. Иймээс Бурханы махбод болсон бие мөн эсэхийг тодорхойлох гол түлхүүр нь гадаад дүр төрхөөс илүүтэйгээр Түүний мөн чанарт (Түүний ажил, Түүний айлдвар, Түүний зан чанар болон өөр олон талд) оршдог. Хэрвээ хүн Түүний гадаад дүр төрхийг л шинжлээд, үүний үр дүнд мөн чанарыг нь орхигдуулбал хүн харанхуй бүдүүлэг, мунхаг гэдгийг энэ нь харуулдаг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг
Бурханыг мэдэх нь Бурханы үгийг уншиж, ойлгосноор хийгдэх ёстой. Зарим хүн: “Би бие махбодтой болсон Бурханыг харж байгаагүй юм чинь яаж Бурханыг мэдэж чадах юм бэ?” гэдэг. Үнэндээ, Бурханы үг бол Бурханы зан чанарын илэрхийлэл юм. Бурханы үгээс чи, хүн төрөлхтнийг гэх Түүний хайр болон авралыг, мөн тэднийг аврах Түүний арга барилыг харж болно… Яагаад гэвэл, Бурханы үгийг хүмүүс бичдэггүй, Бурхан Өөрөө илэрхийлдэг. Үүнийг Бурхан биечлэн илэрхийлсэн; Бурхан Өөрөө үг болон дотоод дуу хоолойгоо илэрхийлж байгаа. Яагаад тэдгээрийг чин сэтгэлийн үг гэж нэрлэдэг вэ? Яагаад гэвэл тэдгээр нь зүрх сэтгэлийн гүнээс гарч, Түүний зан чанар, хүсэл, бодол, хүн төрөлхтнийг гэх Түүний хайр, хүн төрөлхтнийг аврах Түүний аврал, хүн төрөлхтөнд тавих Түүний хүлээлтийг илэрхийлдэг… Бурханы айлдварууд хатуу, эелдэг зөөлөн, халамжтай үг агуулдаг, мөн хүний хүсэлтэй нийцдэггүй илчлэлийн зарим үг ч бий. Хэрвээ чи зөвхөн илчлэлийн үгийг харвал Бурхан нэлээд хатуу мэт санагдаж магадгүй. Хэрвээ эелдэг зөөлөн үгийг нь л харвал Бурхан тийм ч их эрх мэдэлтэй биш юм шиг санагдаж магад. Тиймээс чи үүнийг агуулгаас нь гажуудуулах ёсгүй; харин бүх өнцгөөс нь харах ёстой. Заримдаа Бурхан эелдэг, энэрэнгүй өнцгөөс ярьдаг ба тэгэхэд хүмүүс хүн төрөлхтнийг гэх Бурханы хайрыг хардаг; заримдаа Тэр хатуу чанд өнцгөөс ярьдаг бөгөөд ямар ч халдлагыг тэвчихгүй Бурханы зан чанарыг хүмүүс хардаг. Хүн тун бузар заваан бөгөөд Бурханы царайг харах юм уу Бурханы өмнө очих үнэ цэнгүй. Одоо хүмүүс Бурханы өмнө очих боломжтой байгаа нь гагцхүү Бурханы нигүүлсэл юм. Бурханы ажилладаг арга зам болон ажлынх нь утга учраас Бурханы мэргэн ухааныг харж болно. Хүмүүс Бурхантай шууд харилцдаггүй байсан ч гэсэн Бурханы үгээс эдгээр зүйлийг харж мөн л чадна. Бурханыг үнэхээр мэддэг хүний хувьд, Христтэй холбоо тогтоох үед энэ нь Бурханы талаарх урьдын мэдлэгтэй нь нийцэж чадна; харин зөвхөн онолын ойлголттой хүн Бурхантай учрах үедээ тус уялдаа холбоог харж чадахгүй. Үнэний энэ тал бол хамгийн гүн гүнзгий нууц юм; үүнийг ухан ойлгоход хэцүү байдаг. Бие махбодтой болох нууцын тухай Бурханы үгийг нэгтгэн дүгнэж, тэдгээрийг бүх өнцгөөс хараад, дараа нь хамтдаа залбирч, тунгаан бодож, үнэний энэ талын тухай улам их нөхөрлө. Ингэснээрээ чи Ариун Сүнсний гэгээрлийг олж авч чадах ба ойлгож эхэлнэ. Хүмүүс Бурхантай шууд холбоо тогтоох ямар ч боломжгүй учраас Бурханы тухай жинхэнэ мэдлэгтэй болохын тулд иймэрхүү туршлагад найдан хянуур урагшилж, бага багаар орох ёстой.
Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бие махбодтой болсон Бурханыг хэрхэн мэдэх тухай”
Хэдийгээр бие махбодтой болсон Бурханы төрх байдал хүнтэй яг адилхан байж, хүний мэдлэгийг суралцаж, хүний хэлээр ярьж, заримдаа бүр хүний арга барил, илэрхийллээр Өөрийн санааг илэрхийлж байсан боловч хүнийг болон юмны мөн чанарыг хардаг Түүний арга зам нь хүн төрөлхтөн болон юмны мөн чанарыг хардаг ялзарсан хүмүүсийн арга замаас тэс ондоо юм. Түүний өнцөг болон Түүний зогсож буй өндөр нь ялзарсан хүн хүрэхийн аргагүй зүйл билээ. Учир нь Бурхан бол үнэн, Түүний өмсдөг махбод ч бас Бурханы мөн чанартай бөгөөд Түүний бодол болон Түүний хүн чанараар илэрхийлэгдсэн зүйл ч бас үнэн билээ. Ялзарсан хүмүүсийн хувьд Түүний махбодоор илэрхийлдэг зүйл нь үнэний болон амийн хангалт юм. Эдгээр хангалт нь зөвхөн нэг хүнд биш, харин бүх хүн төрөлхтөнд зориулагддаг. Ямар ч ялзарсан хүний хувьд, түүний зүрх сэтгэлд өөртэй нь холбоотой цөөхөн хүн л байдаг. Тэрхүү цөөн хэдхэн хүнд л тэр анхаарч, санаа тавьдаг. Аюул нүүрлэх үед тэр юун түрүүнд өөрийн хүүхдүүд, хань ижил, аль эсвэл эцэг эхийг боддог бөгөөд арай энэрэнгүй хүн бол хамгийн ихдээ л зарим хамаатнаа, эсвэл сайн найзаа бодно; тэр илүү олон хүнийг бодох уу? Хэзээ ч үгүй! Учир нь, хүмүүс бол эцсийн эцэст хүмүүс бөгөөд тэд бүх зүйлийг зөвхөн хүний өнцгөөс, хүний өндрөөс л харж чаддаг. Гэтэл бие махбодтой болсон Бурхан бол ялзарсан хүнээс тэс өөр юм. Бие махбодтой болсон Бурханы махбод хэчнээн жирийн, хэчнээн хэвийн, хэчнээн дорд байх нь хамаагүй, хүмүүс Түүнийг хэчнээн үл тоох нь хамаагүй, Түүний бодол болон хүн төрөлхтөнд хандах хандлага нь ямар ч хүний эзэмшиж чадахгүй, ямар ч хүний дуурайж чадахгүй зүйл билээ. Тэрээр хүн төрөлхтнийг бурханлаг чанарын өнцгөөс, Бүтээгч хэмээх Өөрийн байр суурийн өндрөөс үргэлж ажиглах болно. Тэр Бурханы мөн чанар, сэтгэхүйгээр хүн төрөлхтнийг үргэлж харах болно. Тэр хүн төрөлхтнийг жирийн хүний өндрөөс, ялзарсан хүний өнцгөөс харж огтхон ч чадахгүй. Хүмүүс хүн төрөлхтнийг харахдаа хүний хараагаар л хардаг бөгөөд хүний мэдлэг, хүний дүрэм болон онолыг хэмжүүр болгодог. Энэ нь хүмүүсийн нүдээрээ харж чадах цар хүрээн дотор байдаг; энэ нь ялзарсан хүмүүсийн хийж чадах цар хүрээн дотор байдаг. Бурхан хүн төрөлхтнийг харахдаа бурханлаг хараагаар хардаг бөгөөд Өөрийн мөн чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохыг хэмжүүр болгодог. Энэ цар хүрээ нь хүмүүсийн харж чаддаггүй зүйлсийг багтаадаг бөгөөд үүгээрээ бие махбодтой болсон Бурхан ба ялзарсан хүмүүс хоорондоо эрс ялгардаг. Энэ ялгаа нь хүмүүс болон Бурханы өөр өөр мөн чанараар тодорхойлогддог бөгөөд эдгээр өөр мөн чанар нь тэдний ялгамж чанар, байр суурь, аливааг харах өнцөг болон өндрийг тодорхойлдог.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III
Аливаа зүйлийн тухайд Бурхан хүмүүстэй адилхан бодолтой байхыг чи хэзээ ч харахгүй, түүнээс гадна асуудлыг зохицуулахдаа хүн төрөлхтний үзэл бодол, мэдлэг, шинжлэх ухаан, гүн ухаан, төсөөллийг ашиглаж байхыг нь хэзээ ч харахгүй. Харин ч Бурханы хийдэг бүхэн, илчилдэг бүхэн нь үнэнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, Түүний хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр үнэнтэй уялдаж байдаг. Энэ үнэн нь үндэслэлгүй уран сэтгэмжийн үр дүн биш; энэ үнэн, эдгээр үг нь Бурхан Өөрийн мөн чанар, амийн үр дүнд илэрхийлэгддэг. Эдгээр үг болон Бурханы хийсэн бүх зүйлийн мөн чанар нь үнэн байдаг тул Бурханы мөн чанар ариун гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, Бурханы хэлдэг бүх үг, хийдэг бүх зүйл хүмүүст амин чанар, гэрэл авчирч, эерэг зүйл болон тэдгээрийн бодит байдлыг харах боломж олгож, зөв замаар алхуулахын тулд хүн төрөлхтөнд зам заадаг. Эдгээр зүйлийг бүгдийг нь Бурханы мөн чанар болон Түүний ариун байдлын мөн чанар тодорхойлдог.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө V
Нийгмийн туршлагатай эсэх, гэр бүлдээ яг хэрхэн амьдарч, туршлагаждаг вэ гэдгийг чинь чиний илэрхийлдэг зүйлээс харж болдог бол бие махбодтой болсон Бурханы ажлаас Түүнд нийгмийн туршлага байгаа эсэхийг харах аргагүй. Бурхан хүний мөн чанарыг сайн мэддэг бөгөөд бүх төрлийн хүмүүст хамаатай төрөл бүрийн хэрэгжүүлэлтийг илчилж чадна. Тэрээр хүний ялзарсан зан чанар, тэрслүү үйлдлийг бүр ч сайн илчилж чаддаг. Тэрээр ертөнцийн хүмүүс дунд амьдардаггүй боловч эгэл хүмүүсийн уг чанарыг болон ертөнцийн хүмүүсийн бүх завхралыг мэддэг. Энэ нь Тэр юу болох юм. Тэр дэлхий ертөнцтэй харьцдаггүй хэдий ч дэлхий ертөнцтэй харьцах дүрмийг мэддэг, учир нь Тэр хүний уг чанарыг бүрэн ойлгодог билээ. Хүний нүдээр харж, чихээр сонсох аргагүй өнгөрсөн болон өнөөдрийн Сүнсний ажлын тухай Тэр мэднэ. Үүнд амьдралын гүн ухаан бус мэргэн ухаан болон хүмүүсийн хувьд ойлгоход хэцүү санагддаг гайхамшиг багтдаг. Энэ нь Тэр юу болох бөгөөд хүмүүст ил, бас хүмүүсээс нуугдмал байдаг. Тэрээр ер бусын хүн юу болохыг илэрхийлдэггүй, харин Сүнсний төрөлх шинж чанар ба оршихуйг илэрхийлдэг. Тэрээр дэлхийг тойрон аялдаггүй боловч бүх зүйлийг нь мэддэг. Тэр мэдлэггүй, хэрсүү ухаангүй “хүн дүрст сармагчнууд”-тай холбогддог боловч мэдлэгээс өндөр, агуу хүмүүсээс дээгүүр үгийг илэрхийлдэг. Тэрээр хүн чанаргүй, хүний ёс журам болон амьдралыг ойлгодоггүй мулгуу, хөшүүн бүлэг хүмүүсийн дунд амьдардаг боловч хэвийн хүн чанарыг амьдран харуулахыг хүн төрөлхтнөөс хүсэхийн зэрэгцээ хүн төрөлхтний адгийн, дорд хүн чанарыг илчилдэг. Энэ бүхэн бол Тэр юу болох бөгөөд мах цуснаас бүрдсэн ямар ч хүнээс дээр юм. Түүний хувьд, ярвигтай, төвөгтэй, бузар булай нийгмийн амьдралыг туулах шаардлагагүйгээр хийх хэрэгтэй ажлаа хангалттай хийж, завхарсан хүн төрөлхтний мөн чанарыг бүрэн илчилдэг. Тийм бузар булай нийгмийн амьдрал Түүний махбодыг босгон байгуулдаггүй. Түүний үг, ажил нь хүний дуулгаваргүй байдлыг л илчилдэг бөгөөд дэлхий ертөнцтэй харьцахад зориулсан туршлага, сургамжаар хүнийг хангадаггүй. Тэрээр хүнийг амиар хангахдаа нийгэм болон хүний гэр бүлийг мөрдөн шалгах шаардлагагүй байдаг. Хүнийг илчилж, шүүх нь Түүний махбодын туршлагын илэрхийлэл биш; харин хүний дуулгаваргүй байдлыг аль хэдийн мэдэж, хүн төрөлхтний завхралд зэвүүцсэний дараа хүний шударга бус байдлыг илчлэх явдал юм. Түүний хийдэг ажил нь бүгд Түүний зан чанарыг хүнд илчилж, Түүний оршихуйг илэрхийлэх явдал юм. Тэр л энэ ажлыг хийж чадна; энэ нь мах, цуснаас бүтсэн хүний хийж чадах зүйл биш. Түүний ажлаас хүмүүс Тэр ямар төрлийн хүн бэ гэдгийг таньж чадахгүй. Бас Түүний ажилд үндэслэн Түүнийг бүтээгдсэн хүн хэмээн ангилж чадахгүй. Тэр юу болох нь Түүнийг бүтээгдсэн хүн хэмээн ангилах аргагүй болгодог. Хүн Түүнийг хүн биш гэж л тооцож чадах боловч ямар ангилалд оруулахаа мэддэггүй тул Бурхан гэж ангилахаас өөр аргагүйд хүрдэг. Хүний хувьд ингэх нь үндэслэлгүй зүйл биш, учир нь Тэрээр хүний хийж чадахгүй маш их ажлыг хүмүүсийн дунд хийсэн билээ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний ажил
Бурхан махбодод ажиллахдаа махан биетэй хүний биелүүлэх учиртай үүргээс хэзээ ч хараа салгадаггүй; Тэрээр тэнгэр дэх Бурханыг чин зүрх сэтгэлээр шүтэн мөргөх чадвартай. Түүнд Бурханы мөн чанар байдаг бөгөөд Түүний ялгамж чанар бол Бурханы Өөрийн ялгамж чанар юм. Тэр гагцхүү газар дээр ирээд, бүтээгдсэн зүйлийн гадаад бүрхүүлтэй бүтээгдсэн зүйл болж, урьд нь Түүнд байгаагүй хүн чанарыг эзэмшсэн. Тэрээр тэнгэр дэх Бурханыг шүтэн мөргөж чаддаг, энэ нь Бурханы Өөрийн оршихуй бөгөөд хүн дуурайшгүй билээ. Түүний ялгамж чанар бол Бурхан Өөрөө. Махбодын өнцгөөс л Тэрээр Бурханыг шүтэн мөргөдөг; тиймээс, “Христ тэнгэр дэх Бурханыг шүтэн мөргөдөг” гэх үг буруу биш. Тэрээр хүнээс яг Өөрийн оршихуйг л шаарддаг; хүнээс ийм зүйл шаардахынхаа өмнө Өөрөө энэ бүхэндээ аль хэдийн хүрсэн байдаг. Тэр Өөрөө ангид байх зуураа бусдад хэзээ ч шаардлага тавихгүй, учир нь энэ бүхэн Түүний оршихуйг бүрдүүлдэг. Тэр ажлаа хэрхэн хэрэгжүүлдэг нь хамаагүй, Бурханд дуулгаваргүй ханддаг байдлаар авирлахгүй. Тэр хүнээс юу ч шаарддаг байлаа гэсэн, ямар ч шаардлага нь хүний хүрч чадах зүйлээс хэтэрдэггүй. Түүний хийдэг бүхэн Бурханы хүслийг биелүүлдэг бөгөөд Түүний удирдлагын төлөө байдаг. Христийн бурханлаг чанар бүх хүнээс дээр байдаг; тиймээс Тэр бол бүтээгдсэн бүх зүйлээс хамгийн өндөр дээд эрх мэдэл юм. Энэ эрх мэдэл нь Түүний бурханлаг чанар, өөрөөр хэлбэл, Бурханы Өөрийн зан чанар, оршихуй бөгөөд энэ нь Түүний ялгамж чанарыг тодорхойлдог. Тиймээс, Түүний хүн чанар хэчнээн хэвийн ч бай, Түүнд Бурханы Өөрийн ялгамж чанар байдаг гэдэг нь маргаангүй; Тэр ямар өнцгөөс ярьж, Бурханы хүслийг яаж ч дуулгавартай дагадаг байлаа гэсэн, Түүнийг Бурхан Өөрөө биш гэж хэлж болохгүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн мөн чанар бол Тэнгэрлэг Эцэгийн хүсэлд дуулгавартай байх явдал юм
Бурхан махбодын ажлыг гүйцэтгэхийн тулд л махбод болдог болохоос, зүгээр л Өөрийгөө хүмүүст харуулах гэсэндээ тэгдэггүй. Харин ч Тэр Өөрийнхөө ажлаар ялгамж чанараа бататгаж, Өөрийнхөө илчилдэг зүйлээр мөн чанараа баталгаажуулдаг. Түүний мөн чанар үндэслэлгүй биш; ялгамж чанараа Тэр Өөрийн гараар булаан аваагүй; энэ нь Түүний ажил болон мөн чанараар тодорхойлогддог. Хэдий Тэр Бурханы Өөрийн мөн чанартай, Бурханы Өөрийн ажлыг хийх чадвартай ч эцсийн эцэст бас л Сүнстэй адилгүй махбод билээ. Тэр бол Сүнсний чанартай Бурхан биш; харин махбодын бүрхүүлтэй Бурхан юм. Тиймээс, Тэр хэчнээн хэвийн, хэчнээн сул дорой ч байсан бай, мөн Эцэг Бурханы хүслийг яаж ч эрж хайдаг бай хамаагүй, Түүний бурханлаг чанарыг үгүйсгэх аргагүй. Бие махбодтой болсон Бурханд хэвийн хүн чанар болон хэвийн хүн чанарын сул талууд оршдог төдийгүй, бурханлаг чанарынх нь гайхалтай, тайлагдашгүй байдал, түүнчлэн махбод дахь бүх үйл хэрэг нь ч бас оршдог. Тиймээс, Христийн дотор хүн чанар, бурханлаг чанарын аль аль нь үнэхээр, бодитоор оршдог. Энэ нь огтхон ч хоосон, ер бусын зүйл биш. Тэрээр ажил гүйцэтгэх үндсэн зорилготойгоор газар дээр ирдэг; газар дээр ажил гүйцэтгэхийн тулд хэвийн хүн чанартай байх шаардлагатай; эс бөгөөс, Түүний бурханлаг чанарын хүч чадал хэчнээн их байсан ч, анхдагч чиг үүргээ сайтар биелүүлж чадахгүй. Түүний хүн чанар асар их ач холбогдолтой хэдий ч энэ нь Түүний мөн чанар биш. Түүний мөн чанар бол бурханлаг чанар юм; тиймээс газар дээрх үйлчлэлээ хэрэгжүүлж эхлэх мөчид Тэрээр бурханлаг чанарынхаа оршихуйг илэрхийлж эхэлдэг. Түүний хүн чанар нь гагцхүү махбодынхоо хэвийн амьдралыг хангахын төлөө оршдог, ингэснээр Түүний бурханлаг чанар махбодод хэвийн ажиллаж чаддаг; бурханлаг чанар л Түүний ажлыг бүхэлд нь чиглүүлдэг. Өөрийн ажлыг дуусгах үедээ Тэр үйлчлэлээ хэрэгжүүлсэн байх болно. Хүний мэдэх учиртай зүйл бол Түүний бүхий л ажил бөгөөд Өөрийн ажлаар л дамжуулан Тэр Өөрийг нь мэдэх боломжийг хүнд олгодог. Тэрээр ажлынхаа явцад бурханлаг чанарынхаа оршихуйг нэлээд бүрэн илэрхийлдэг бөгөөд энэ нь хүн чанар холилдсон зан чанар юм уу хүний бодол, зан авир холилдсон оршихуй биш. Бүх үйлчлэл нь дуусах цаг ирэхэд Тэр илэрхийлэх учиртай зан чанараа аль хэдийн бүрэн, төгс илэрхийлсэн байх болно. Түүний ажил ямар нэг хүний заавраар явагддаггүй; Түүний зан чанарын илэрхийлэл ч бас нэлээд чөлөөтэй байдаг бөгөөд оюун санаагаар хянуулж, эсвэл бодлоор боловсруулагддаггүй, харин аяндаа илчлэгддэг. Энэ нь хэний ч хийж чадахгүй зүйл юм. Хүрээлэн буй орчин хахир хатуу, тааламжгүй байсан ч гэсэн, Тэрээр тохиромжтой цагт нь зан чанараа илэрхийлж чаддаг. Христ болох Нэгэн нь Христийн оршихуйг илэрхийлдэг бол Христ биш хүмүүст Христийн зан чанар байдаггүй. Тиймээс, Түүнийг бүгд эсэргүүцэж, Түүний талаар үзэлтэй боллоо ч гэсэн, Христийн илэрхийлсэн зан чанар Бурханых мөн гэдгийг хүний үзэлд үндэслээд хэн ч үгүйсгэж чадахгүй. Чин зүрх сэтгэлээр Христийг эрэлхийлдэг, эсвэл Бурханыг зориуд эрж хайдаг бүх хүн, Түүний бурханлаг чанарын илэрхийлэлд үндэслээд Христ мөн гэдгийг нь хүлээн зөвшөөрнө. Хүний үзэлтэй нийцдэггүй ямар нэг талаас нь болж Христийг тэд хэзээ ч үгүйсгэхгүй. Хүн хэдий маш мунхаг боловч хүний хүсэл юу болох, Бурханаас юу үүддэг болохыг бүгд яг таг мэдэж байдаг. Гагцхүү өөрсдийнхөө санаа зорилгоос үүдэн олон хүн Христийг санаатайгаар эсэргүүцдэг. Хэрвээ ийм биш байсан бол, Христийн оршин тогтнолыг үгүйсгэх шалтгаан ганц ч хүнд байхгүй байх байв, учир нь Христийн илэрхийлдэг бурханлаг чанар үнэхээр оршин байдаг ба Түүний ажлыг энгийн нүдээр харж болно.
Христийн ажил болон илэрхийлэл мөн чанарыг нь тодорхойлдог. Тэрээр Өөрт нь даалгасан зүйлийг чин сэтгэлээр гүйцэлдүүлж чаддаг. Тэрээр тэнгэр дэх Бурханыг чин сэтгэлээр шүтэн мөргөж чаддаг бөгөөд Эцэг Бурханы хүслийг үнэн зүрх сэтгэлээсээ эрж хайдаг. Энэ бүгд Түүний мөн чанараар тодорхойлогддог. Иймээс Түүний төрөлхийн илэрхийлэл ч гэсэн мөн чанараар нь тодорхойлогддог; үүнийг “төрөлхийн илэрхийлэл” гэж нэрлэдгийн минь шалтгаан нь Түүний илэрхийлэл бол даган дуурайсан явдал биш, хүний олгосон боловсролын үр дүн ч биш, хүний олон жилийн боловсруулалтын үр дүн ч бас биш. Тэр үүнийг сураагүй, эсвэл Өөрийгөө үүгээр гоёогүй; харин ч энэ нь Түүний дотор төрөлхөөсөө байдаг. Хүн, Түүний ажил, илэрхийлэл, хүн чанар болон хэвийн хүн чанарынх нь бүхий л амьдралыг үгүйсгэж болох боловч тэнгэр дэх Бурханыг үнэн сэтгэлээсээ шүтдэг мөргөдгийг нь хэн ч үгүйсгэж чадахгүй; тэнгэрлэг Эцэгийн хүслийг биелүүлэхээр ирснийг нь хэн ч үгүйсгэж чадахгүй, мөн Эцэг Бурханыг эрж хайдаг чин сэтгэлийг нь хэн ч үгүйсгэж чадахгүй. Хэдий Түүний дүр мэдрэхүйд таатай биш, яриа нь ер бусын өнгө аясгүй, ажил нь хүний төсөөлдөг шиг газар донсолгож, тэнгэр чичрүүлэм биш боловч Тэр бол үнэхээр тэнгэрлэг Эцэгийн хүслийг үнэн сэтгэлээсээ биелүүлж, тэнгэрлэг Эцэгт бүрэн захирагдаж, үхэн үхтэлээ дуулгавартай байдаг Христ мөн юм. Учир нь Түүний мөн чанар бол Христийн мөн чанар билээ. Энэхүү үнэнд хүн итгэхэд хэцүү боловч энэ нь бодит баримт мөн. Христийн үйлчлэл бүрэн гүйцэлдэх үед, Түүний зан чанар болон оршихуй нь тэнгэр дэх Бурханы зан чанар, оршихуйг төлөөлдөг болохыг хүн Түүний ажлаас харж чадна. Тэр үед, Тэрээр үнэхээр махбод болсон Үг мөн бөгөөд мах цуснаас бүрдсэн хүнтэй адилгүй гэдгийг Түүний бүх ажлын нийлбэр цогц баталж чадна.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн мөн чанар бол Тэнгэрлэг Эцэгийн хүсэлд дуулгавартай байх явдал юм
Бурханы Сүнс бол бүх бүтээлийн дээрх эрх мэдэл юм. Бурханы мөн чанартай махбод ч бас эрх мэдэл эзэмшдэг, гэхдээ махбод дахь Бурхан нь тэнгэрлэг Эцэгийн хүслийг дуулгавартай дагадаг бүх ажлыг хийж чаддаг. Үүнд нэг ч хүн хүрч, ухан ойлгож чадахгүй. Бурхан Өөрөө эрх мэдэл боловч Түүний махбод эрх мэдэлд нь захирагдаж чадна. “Эцэг Бурханы хүслийг Христ дуулгавартай дагадаг” гэдэг үгийн цаад учир энэ билээ. Бурхан бол Сүнс бөгөөд авралын ажлыг хийж чаддаг, хүн болох үедээ ч үүнийг хийж чаддаг. Ямартай ч, Бурхан Өөрөө Өөрийнхөө ажлыг хийдэг; Тэр саад ч болдоггүй, хөндлөнгөөс ч оролцдоггүй, өөр хоорондоо зөрчилддөг ажил бүр ч хийдэггүй, учир нь Сүнс, махбод хоёрын хийдэг ажлын мөн чанар адилхан юм. Сүнс ч бай, махбод ч бай, хоёулаа нэг хүслийг биелүүлэхийн төлөө ажиллаж, адилхан ажлыг удирддаг. Сүнс, махбод хоёр харьцуулшгүй хоёр өөр чанартай хэдий ч мөн чанар нь адилхан; хоёулаа Бурханы Өөрийн мөн чанар болон ялгамж чанарыг агуулдаг. Бурханд Өөрт нь дуулгаваргүй байдлын ямар ч элемент байхгүй; Түүний мөн чанар нь сайн. Тэр бол бүх гоо үзэсгэлэн, сайн сайхан, бүх хайрын илэрхийлэл билээ. Бурхан махбодод байхдаа ч гэсэн, Эцэг Бурханд дуулгаваргүй хандах юу ч хийдэггүй. Амиа золиослоод ч хамаагүй, Тэр бүх зүрх сэтгэлээрээ тийнхүү үйлдэхэд бэлэн байх ба өөр ямар ч сонголт хийхгүй. Бурханд Өөрийгөө зөвтгөж, чухалчилдаг, ихэрхүү, биеэ тоосон байдлын ямар ч элемент байдаггүй; шударга бус зангийн ямар ч элемент байдаггүй. Бурханд дуулгаваргүй байдаг бүхэн Сатанаас гардаг; Сатан бол бүх муу муухай, хорон муугийн эх сурвалж билээ. Хүнийг Сатан завхруулж, боловсруулсан учраас л Сатаныхтай адил чанартай байдаг. Христийг Сатан завхруулаагүй, иймээс Тэр зөвхөн Бурханы шинж чанарыг агуулдаг ба Сатаны шинж чанарын аль нь ч байдаггүй. Ажил хэчнээн хэцүү бэрх ч бай, махбод хэчнээн сул дорой ч бай хамаагүй, Бурхан махбодод амьдрах зуураа Бурханы Өөрийн ажилд саад болох зүйл хэзээ ч хийхгүй, Эцэг Бурханы хүслийг дуулгаваргүй байдлаар бүр ч хаяхгүй. Эцэг Бурханы хүслээс урвасны оронд махбодын зовлон эдлэхийг илүүд үзнэ; Есүс “Эцэг минь, хэрвээ боломжтой бол энэ аягыг Надаас өнгөрүүлээч; гэхдээ Миний хүслээр биш, харин Таны хүслээр болог” гэж залбиран хэлсэнтэй энэ нь яг адилхан юм. Хүмүүс өөрийнхөө сонголтыг хийдэг, харин Христ тэгдэггүй. Хэдий Тэр Бурханы Өөрийн ялгамж чанартай ч махбодын өнцгөөс Эцэг Бурханы хүслийг мөн л эрж хайдаг ба Өөрт нь Эцэг Бурханы даалгасан зүйлийг биелүүлдэг. Энэ нь хүний хүрч чадахгүй зүйл юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн мөн чанар бол Тэнгэрлэг Эцэгийн хүсэлд дуулгавартай байх явдал юм
Бурханы Сүнсний өмссөн махбод нь Бурханы Өөрийнх нь махбод билээ. Бурханы Сүнс бол эрхэм дээд; Тэрээр төгс хүчит, ариун, зөвт билээ. Үүний адилаар Түүний махбод ч бас эрхэм дээд, төгс хүчит, ариун, зөвт юм. Ийм махбод нь зөвт, хүн төрөлхтөнд ач тустай зүйлийг, мөн ариун, алдар суутай, сүр хүчтэй зүйлийг л хийж чаддаг; Тэрээр үнэн, ёс суртахуун, шударга ёсыг зөрчдөг юуг ч хийж чадахгүй, Бурханы Сүнснээс урвах ямар нэг зүйлийг хийж бүр ч чадахгүй. Бурханы Сүнс ариун тул Түүний махбодыг Сатан завхруулах аргагүй; Түүний махбод хүний махан биеэс өөр мөн чанартай. Учир нь, Сатан Бурханыг биш, хүнийг завхруулсан; Сатан Бурханы бие махбодыг завхруулж яавч чадахгүй. Тиймээс хүн, Христ хоёр ижил газар амьдран суудаг баримтаас үл хамааран зөвхөн хүнийг л Сатан эзэмдэж, ашиглаж, бас урхиддаг. Үүнээс ялгаатай нь Христ үүрд Сатаны завхралд авташгүй, учир нь Сатан хамгийн өндөр газарт хүрч, Бурханд ойртон очиж хэзээ ч чадахгүй. Өнөөдөр, Сатаны завхруулсан хүн төрөлхтөн л Надаас урвадаг гэдгийг та нар бүгд ойлгох ёстой. Урвалт нь Христтэй өчүүхэн ч хамаагүй асуудал юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Тун ноцтой асуудал: Урвалт 2
Энэ өчүүхэн хүн биднийг Бурханы ажлын нэг алхмаас нөгөө алхам руу чиглүүлсэн гэдгийг бид мэддэггүй. Бид тоо томшгүй олон шалгалт туулж, үй олон удаа сахилгажуулалт хүртэж, үхлээр туршигддаг. Бид Бурханы зөвт, сүр жавхлант зан чанарыг мэдэж авч, бас Түүний хайр, өршөөлийг эдлэн, Бурханы агуу их хүч чадал, мэргэн ухааныг үнэлдэг болж, Бурханы хайр татам байдлыг нүдээр үзэн, хүнийг аврах гэсэн Бурханы дэврүүн хүслийг хардаг. Энэхүү эгэл хүний үгээс бид Бурханы зан чанар болон мөн чанарыг мэдэж авч, Бурханы хүслийг ойлгож, хүний уг чанар, мөн чанарыг мэдэж, аврал, төгс төгөлдөрт хүрэх замыг хардаг. Түүний үг биднийг “үхүүлж”, мөн “дахин төрүүлдэг”; Түүний үг бидэнд тайтгарал авчирдаг атлаа гэмшил, өртэй мэт мэдрэмжид бас автуулдаг; Түүний үг бидэнд баяр баясал, амар амгалан бас хязгааргүй их шаналал авчирдаг. Заримдаа бид Түүний гарт нядлагдах хурганууд шиг байдаг; заримдаа Түүний нүдний цэцгий мэт байж, энхрий хайрыг нь эдэлдэг; заримдаа Түүний дайсан мэт, харцных нь дор уур хилэнд нь үнс нурам болдог. Бид бол Түүгээр аврагдсан хүн төрөлхтөн, бид бол Түүний нүдэн дэх өт хорхой, бид бол Түүний өдөр ч байсан, шөнө ч байсан олно гэж сэтгэл шулуудсан алдагдсан хурганууд нь юм. Тэрээр бидэнд өршөөлтэй ханддаг, биднийг жигшдэг, өргөдөг, биднийг тайтгаруулж, захидаг, биднийг залж чиглүүлдэг, гэгээрүүлдэг, бас биднийг цээрлүүлж, сахилгажуулдаг, тэр ч бүү хэл хараадаг. Тэрээр бидэнд өдөр шөнөгүй ямагт санаа зовж, биднийг өдөр шөнөгүй хамгаалж, халамжлан, дэргэдээс маань алхам ч холдолгүйгээр бидний төлөө бүх хөлс, хүчээ зориулж, бүх төлөөсийг төлдөг. Энэхүү жижигхэн, эгэл махбодын айлдварууд дотроос бид Бурханд байгаа бүхнийг эдэлж, Бурханы бидэнд хайрласан хүрэх газрыг харсан. Гэсэн хэдий ч нэрэлхүү зан бас л бидний зүрх сэтгэлд төвөг удаж, бид ийм хүнийг Бурханаа гэж дуртайяа хүлээн зөвшөөрөхийг бас л хүсдэггүй. Хэдийгээр Тэр бидэнд маш их манна өгч, маш их эдлэх зүйл өгсөн боловч үүний аль нь ч бидний зүрх сэтгэл дэх Эзэний байрыг эзэлж чадахгүй билээ. Бид энэ хүний онцгой ялгамж чанар, байр суурийг асар дурамжхан л хүндэлдэг. Намайг Бурхан гэдгийг хүлээн зөвшөөр хэмээн Тэр Өөрийн амаар биднээс хүсэхгүй л бол Түүнийг удахгүй ирэх, тэгсэн мөртөө бидний дунд ажиллаад удаж байгаа Бурхан гэдгийг нь бид хэзээ ч сайн дураараа хүлээн зөвшөөрөхгүй билээ.
Бурхан айлдваруудаа үргэлжлүүлэн, янз бүрийн арга барил, өнцөг ашиглан, бидэнд юу хийх ёстой талаар сануулахын зэрэгцээ Өөрийнхөө зүрх сэтгэлийг илэрхийлдэг. Түүний үгэнд амийн хүч чадал агуулагддаг бөгөөд алхах ёстой замыг маань зааж, үнэн гэж юу болохыг ойлгох боломж олгодог. Бид Түүний үгэнд татагдаж, Түүний ярьдаг өнгө, хэв маягт анхааран, энэхүү онц гойд зүйлгүй хүний сэтгэлийн үгийг далд ухамсартаа сонирхож эхэлдэг. Тэр бидний өмнөөс ажиллахад бүх хөлс хүчээ зориулж, бидний төлөө нойр хоолоо хасан, мэгшин уйлж, бидний төлөө санаа алдаж, өвдсөндөө ёолж, бидний хүрэх газар, авралын төлөө доог тохуу болдог ба бидний хөшүүн, тэрслүү байдал Түүний зүрхнээс нулимс, цус урсгадаг. Өөр ямар ч эгэл хүн Тэр юу болох Түүнд юу байгаа шиг байдаггүй, мөн үүнийг ямар ч завхарсан хүн эзэмшиж, олж авч чадахгүй. Тэрээр ямар ч эгэл хүнд баймгүй хүлээцтэй байдал, тэвчээрийг харуулдаг бөгөөд Түүнийх шиг хайр ямар ч бүтээгдсэн зүйлд заяадаггүй юм. Түүнээс өөр хэн ч бидний бүх бодлыг мэдэж чадахгүй, бас уг чанар болон мөн чанарын маань талаар ийм тодорхой, бүрэн мэдэж, хүн төрөлхтний тэрслүү байдал, завхралыг шүүн, тэнгэр дэх Бурханы өмнөөс бидний дунд ингэж үг хэлж, ажиллаж чадахгүй. Түүнээс өөр хэнд ч Бурханы эрх мэдэл, мэргэн ухаан, эрхэм чанар байдаггүй; Бурханы зан чанар болоод Бурханд юу байгаа, Тэр юу болохыг Тэр бүхэлд нь илэрхийлдэг. Түүнээс өөр хэн ч бидэнд замыг зааж, гэрэл авчирч чадахгүй. Түүнээс өөр хэн ч бүтээлээс хойш өнөөдрийг хүртэл Бурханы задлаагүй нууцуудыг илчилж чадахгүй. Түүнээс өөр хэн ч биднийг Сатаны хүлээс болон завхарсан зан чанараас маань аварч чадахгүй. Тэрээр Бурханыг төлөөлдөг. Бурханы зүрх сэтгэлийн үг болон Бурханы захиас, бүх хүн төрөлхтөнд хандсан Бурханы шүүлтийн үгийг Тэрээр илэрхийлдэг. Тэрээр шинэ эрин, шинэ үеийг эхлүүлсэн бөгөөд шинэ тэнгэр, газар, шинэ ажлыг залан авчирч, бидэнд итгэл найдвар авчран, тодорхойгүй байдалд амьдарч байсан амьдралыг маань эцэслэж, авралын замыг бүрэн тодорхой харах боломжийг бүхий л оршихуйд маань олгосон юм. Тэрээр бидний бүхий л оршихуйг байлдан дагуулж, зүрх сэтгэлийг маань олж авсан билээ. Тэр мөчөөс хойш бидний зүрх сэтгэл ухамсартай болж, сүнс маань дахин амилах мэт болсон: Бидний дунд амьдардаг, бидний аль эртнээс голж ирсэн энэхүү эгэл, шалихгүй хүн бол унтаа сэрүүний алинд ч ямагт бидний бодолд байдаг, бидний өдөр, шөнөгүй хүсэн хүлээдэг Эзэн Есүс биш гэж үү? Тэр мөн! Үнэхээр мөн! Тэр бол бидний Бурхан! Тэр бол үнэн, зам, амь! Тэрээр бидэнд дахин амьдарч, гэрлийг харах боломж олгон, зүрх сэтгэлийг маань хэрэн хэсэхээргүй болгосон. Бид Бурханы гэрт, Түүний сэнтийн өмнө эргэн ирсэн бөгөөд Түүнтэй нүүр тулан уулзаж, Түүний дүр төрхийг нүдээр үзэж, урд байгаа замыг харсан. Энэ мөчид Тэрээр бидний зүрх сэтгэлийг бүрэн байлдан дагуулсан; бид Түүний хэн бэ гэдэгт эргэлзэхээ больж, ажил, үгийг нь эсэргүүцэхээ зогсоон, Түүний өмнө нүүрээрээ газар унан мөргөдөг. Бид үлдсэн амьдралынхаа туршид Бурханы мөрийг дагаж, Түүгээр төгс болгуулж, Түүний нигүүлслийг болон биднийг гэх хайрыг нь хариулан, Түүний зохион байгуулалт, зохицуулалтыг дуулгавартай дагаж, Түүний ажилтай хамтран ажиллаж, бидэнд даалгасан зүйлийг нь гүйцэлдүүлэхийн төлөө чадах бүхнээ хийхийг л хүсдэг билээ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 4: Бурханы шүүлт, гэсгээлтээс илрэлтийг нь харахуй
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?