Агуу цагаан сэнтийн шүүлт эхэллээ

2021-02-19

Витри, Индонези

Би итгэгч болсныхоо дараа залбирч, Библи уншиж сурч, өдөр тутмын амьдралдаа Эзэний үгийг дагахын тулд чадах бүхнээ хийсэн. Дараа нь, эцсийн өдрүүд дэх шүүлтийн тухай маш олон видеог интернэтээр үзсэн юм. Тэдгээрт Илчлэлийн ийм зөгнөл дурдагдсан байлаа: “Агуу цагаан сэнтий болон дээр нь заларсан Нэгнийг би харлаа, Түүний дүр төрхөөс тэнгэр, газар зугтсан ба тэдний хувьд байх газар олдсонгүй. Их, бага үхсэн хүмүүс Бурханы өмнө зогсож байгааг би харлаа; номнууд дэлгээстэй байв: өөр нэг ном дэлгээстэй байсан нь амийн ном байлаа: үхэгсэд өөрсдийнхөө үйлсийн дагуу уг номд бичигдсэн зүйлсээр шүүгдэв” (Илчлэл 20:11-12). Эцсийн өдрүүдэд Эзэн Есүс агуу цагаан сэнтийд цагаан өмсгөлтэйгөөр суун, Түүний өмнө хүн бүр өвдөг сөгддөг. Эзэн хүн бүрийг амьдрал дахь үйл хэргийнх нь дагуу шүүж, нүгэлтэй хүмүүс шийтгүүлэхээр там руу унаж, нүгэлгүй хүмүүс хаанчлал руу өргөгддөг. Эдгээр видео миний оюун санааг Эзэний шүүлтийн дүр зургаар дүүргэсэн. Эцсийн өдрүүд дэх Түүний шүүлт видеонд хэлсэн шиг байна гэдэгт би итгэсэн юм. Тэгээд Эзэн биднийг шүүхээр эргэн ирэхдээ намайг хаанчлалдаа угтан аваасай гээд би Эзэний сургаалыг дагахаар шийдсэн.

2004 онд Индонез аймшигт цунамид өртөж, 200,000 гаруй хүн амь үрэгдсэн юм. Энэ нь Бурханы уур хилэн байна, шүүлтийн өдөр удахгүй ирэхийг Бурхан бидэнд анхааруулж байна гэдгийг би ухаарсан. Олон жил итгэхдээ би Эзэний сургаалыг хэрэгжүүлэхээр чадах бүхнээ хийсэн ч Түүний үгийг хэрэгжүүлж, бусдыг өөр шигээ хайрлаж ер чаддаггүй байлаа. Хадам ээж намайг хадам эгчид шүүмжилж байгааг сонсоод уур хүрнэ, тэгээд үүнээс болж ээжид хорсдог байсан. Бас эд баялагт шунаж, ертөнцийн чиг хандлага дагадаг байсан юм. Библид, “Тиймээс та нар ариун бай, учир нь Би ариун билээ” (Леви 11:45) гэсэн байдаг. Бурхан ариун байдаг, ариун бус хүмүүс Бурханы царайг харж чадахгүй. Гэтэл би үргэлж нүгэл үйлдэж, нүглээ улайж, нүглээс огт ангижраагүй байлаа. Эргэж ирсэн Эзэн намайг шүүж, там руу явуулах болов уу? Иймээс би, нүгэл үйлдэх асуудлыг яаж шийдвэрлэх вэ гэж хэдэн пастороос асуусан. Тэд: “Эзэнд залбирч, нүглээ улайж, гэмшиж байгаа цагт Эзэн бидний нүглийг уучилна” гэлээ. Гэхдээ энэ нь миний асуудлыг шийдвэрлээгүй. Би яг л урьдын адил нүгэл үйлдэж, нүглээ улайсаар, нүгэл үйлдэх бүрдээ айдаг байлаа. Эзэн эцсийн өдрүүдэд биднийг үйлдлийн маань дагуу нэг нэгээр нь шүүхээр ирнэ. Хэрвээ би нүгэл үйлдсээр байвал шүүгдэж, яллагдана. Би хаанчлалд орж яаж чадах юм бэ? Тэгээд маш их түгшлээ.

2018 оны 2-р сард нөхөр маань интернэтээр цуглаанд оролцож эхэлсэн юм. Нөхөр минь өдөр болгон маш баяртай харагдаж, итгэлдээ хавьгүй идэвхтэй болсон. Тэгэхээр нь цуглаан дээрээ юу яриад байгаа нь сонирхол татлаа. Нэг өдөр манай нөхөр: “Эзэн Есүс Төгс Хүчит Бурхан болж эргэн ирээд шүүлтийн ажил хийж байна” гэсэн. Би мэл гайхсан шүү. Эзэн Есүс эргэж ирсэн бол тэнгэрт агуу цагаан сэнтийд залраад биднийг нэг нэгээр нь шүүж байх байсан. Энэ дүр зураг харагдаагүй дээ, тэгэхээр эцсийн өдрүүдийн шүүлт аль хэдийн эхэлчихсэн байж яаж болох юм бэ? Намайг ингэж хэлтэл нөхөр минь зүгээр л инээгээд, “Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил бидний төсөөлдөг шиг биш юм билээ. Бурхан газар дээр махбодоор ирээд, биднийг шүүхийн тулд үнэнийг илэрхийлж байгаа” гэлээ. Миний эргэлзээ нэмэгдэж, “Эзэн үг илэрхийлснээр биднийг шүүж яаж болох юм бэ? Ямар ч пастор, ахлагч тийм юм хэлэхийг сонсож байсангүй” гэж гайхсан. Нөхөр минь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг дөнгөж хүлээн авсан учраас сайн тайлбарлаж чадахгүй байлаа, тийм болохоор намайг Төгс Хүчит Бурханы Чуулганы хүмүүстэй уулзуулахыг хүссэн юм. Эхэндээ би уулзахыг хүсээгүй ч нөхөр маань бодлоготой, итгэлдээ чин үнэнч хүн, Эзэн эргэн ирээд шүүлтийн ажил хийж байгаа гэдэгт нөхөр маань итгэж байгаа гээд бодохоор үүнд нь баттай шалтгаан байж таарна гэж үзлээ. Эзэн үнэхээр эргэж ирсэн эсэхийг олж мэдэхийн тулд би тэдний цуглаанд оролцохоор зөвшөөрсөн юм.

Цуглаан дээр тэр Чуулганы Лиу эгч миний асуултын талаар ингэж нөхөрлөсөн: “Илчлэл дэх агуу цагаан сэнтийн шүүлт бол эцсийн өдрүүдэд Бурханы хийх ажлыг зөгнөсөн, Патм арал дээр Иоханы харсан үзэгдэл байсан. Энэ нь Бурханы ажлын баримтыг харуулаагүй. Бид энэ зөгнөлийг өөрсдийн үзэл, төсөөллийг ашиглан ойлгохоор оролдож болохгүй. Библид хэлснээр: ‘Судрын нэг ч зөгнөл ямар нэг хувийн тайлбараас гараагүйг эхлээд мэдэж ав. Учир нь зөгнөл эрт цагт хүний хүслээс үүдэн гараагүй: харин Ариун Сүнс сэтгэлийг нь хөдөлгөсний дараа Бурханы ариун хүмүүс эдгээрийг хэлсэн юм’ (2 Петр 1:20–21). Бид зөгнөлийн тухайд Бурханаас эмээх зүрх сэтгэлтэй байх ёстой. Зөгнөл Бурханаас ирдэг, нууцлаг учраас Бурхан л тэдгээрийн утга учрыг илчилж чадна. Хүмүүс тэдгээрийг биелмэгц нь л ойлгодог. Хэрвээ бид тэдгээрийг үгчлэн тайлбарлах юм бол Бурханы ажлыг хязгаарлаж, Бурханд халдах магадлалтай. Фарисайчууд Судрын үгчилсэн утгыг даган, Мессиа ордонд төрж, төрийн эрхэнд гарна гэж төсөөлж байсан. Гэхдээ энэ нь яг эсрэгээрээ болсон. Эзэн ордонд төрөөгүйгээр зогсохгүй тэжээлийн онгоцонд мужааны хүү болж төрсөн, тэгээд үнэндээ төрийн эрхэнд гараагүй. Фарисайчууд өөрсдийн үзэлтэй зөрүүдлэн зууралдаж, Эзэнийг Мессиа гэж хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан. Эзэний үг, ажил нь эрх мэдэл, хүч чадалтай, Бурханаас ирсэн гэдгийг харж чадсан атлаа бас л Эзэнийг эсэргүүцэж, ялласан. Тэгээд эцэст нь Эзэнийг цовдлуулж, Бурханы зан чанарт халдаж, Бурханаар хараагдаж, шийтгүүлсэн юм. Бид фарисайчуудаас сургамж авч, өөрсдийн үзлээр зөгнөлийг ойлгож, Бурханы ажлыг хязгаарлахгүй байхаар хичээх ёстой” гэлээ.

Би энэ эгчийн хэлсэн зүйлийг маш гэгээрэлтэй, Библид нийцтэй байна гэж бодсон. Зөгнөл Бурханаас ирдэг, Бурханы бодол хүнийхээс илүү эрхэм дээд байдаг. Бурханы мэргэн ухаан ч хүнийхээс өндөр шүү дээ. Зөгнөл яаж биелэх тухай нарийн ширийнийг Бурхан л мэддэг. Бурханы ажлыг хүн ухан мэдэж ер нь яахан чадах билээ? Би өөрийн үзлээр Бурханы ажлыг хязгаарлаж болохгүй гэдгээ ухаарлаа. Тэгээд тэр эгчээс, “Эцсийн өдрүүдэд Бурхан бие махбодтой болж, газар дээр ирээд, үнэнийг илэрхийлж, шүүлтийн ажил хийж байна гэж та нар гэрчилж байна. Энэ юу гэсэн үг юм бэ? Энэ нь Библи дэх агуу цагаан сэнтийн шүүлттэй ямар холбоотой юм бэ?” гэж асуусан.

Эгч Библиэс ийм эшлэл эрж олсон юм: “Тэнгэрийн дундуур өөр нэг тэнгэрэлч нисэж байгааг би харлаа. Газар дээр оршин суугчид, бүх үндэстэн, овог, хэлтэн, ард түмэнд тунхаглах мөнхийн сайн мэдээ түүнд байгаа ба тэр чанга дуугаар, ‘Бурханаас эмээж, Түүнд алдрыг өргө; учир нь Түүний шүүлтийн цаг ирлээ’ гэв” (Илчлэл 14:6–7). “Учир нь Эцэг ямар ч хүнийг шүүдэггүй, харин бүх шүүлтийг Хүүдээ даатгасан билээ” (Иохан 5:22). “Тэр хүний Хүү болохоор шүүлтийг гүйцэтгэх эрх мэдлийг ч Түүнд өгсөн” (Иохан 5:27). “Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно” (Иохан 12:48). Бас 1 Петрт: “Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ” (1 Петр 4:17) гэсэн байдаг гэлээ. Дараа нь эгч ингэж нөхөрлөсөн: “Эдгээр эшлэлд, ‘газар дээр оршин суугчдад тунхаглах мөнхийн сайн мэдээ түүнд байгаа’, ‘учир нь Түүний шүүлтийн цаг ирлээ’, бас ‘шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ’ гэж дурддаг. Бурхан эцсийн өдрүүдэд шүүлтийн ажлаа хийхээр газар дээр ирдэг гэдгийг бид харж болно. Бас нэг эшлэлд, ‘харин бүх шүүлтийг Хүүдээ даатгасан билээ’ гэсэн байна. ‘Хүү’, ‘хүний Хүү’ гэдэг нь хүнээс төрсөн, хэвийн хүн чанартай нэгнийг хэлдэг. Эзэн Есүс гаднаа эгэл жирийн харагдаж болох ч дотроо Бурханы Сүнс, бурханлаг мөн чанартай байсантай адил. Бурханы Сүнс, Эзэний сүнслэг биеийн аль алийг хүний Хүү гэж нэрлэж болохгүй. Эцсийн өдрүүдэд Бурхан үнэнийг илэрхийлж, шүүлтийн ажил хийхээр хүний Хүүгийн дүрээр бие махбодтой болно, бас энэ шүүлт Бурханы гэрээс эхэлнэ гэдгийг эдгээр эшлэл нотолдог. Тэгэхээр Бурханы дуу хоолойг сонсож, Бурханы сэнтийн өмнө очсон хүмүүс эхлээд шүүгдэнэ гэсэн үг.”

Дараа нь эгч Төгс Хүчит Бурханы үгийн зарим хэсгийг уншиж өглөө: “Бурхан хүмүүсийг нэг нэгээр нь шүүдэггүй ба нэг нэгээр нь туршдаггүй; ийнхүү хийвэл шүүлтийн ажил биш. Бүх хүн төрөлхтний завхрал адилхан бус уу? Бүх хүн төрөлхтний мөн чанар ижилхэн бус уу? Шүүгддэг зүйл нь хүн төрөлхтний завхарсан мөн чанар, Сатаны завхруулсан хүний мөн чанар, хүний бүх нүгэл билээ. Хүний ялихгүй, аар саар алдааг Бурхан шүүдэггүй. Шүүлтийн ажил бэлгэдлийн чанартай бөгөөд ялангуяа тодорхой нэг хүнд зориулж хийгддэггүй. Харин ч энэ нь, бүх хүн төрөлхтнийг шүүх ажлыг төлөөлөхийн тулд бүлэг хүмүүсийг шүүдэг ажил юм. Бүлэг хүмүүс дээр Өөрийн ажлыг биечлэн гүйцэтгэснээр махбод дахь Бурхан, бүх хүн төрөлхтний ажлыг төлөөлүүлэхийн тулд Өөрийг ажлыг ашигладаг ба үүний дараа энэ нь аажмаар тархдаг. Шүүлтийн ажил ч гэсэн ийм байдаг. Бурхан тодорхой нэг төрлийн хүн, эсвэл тодорхой бүлэг хүмүүсийг шүүдэггүй, харин бүх хүн төрөлхтний зөвт бус байдал буюу тухайлбал, Бурханд хандах хүний эсэргүүцэл, Бурханыг хүндэлдэггүй байдал, эсвэл Бурханы ажлыг үймүүлдэг байдал зэргийг шүүдэг. Шүүгддэг зүйл нь хүн төрөлхтний Бурханыг эсэргүүцдэг мөн чанар бөгөөд энэ ажил нь эцсийн өдрүүдийн байлдан дагуулалтын ажил юм. Хүний харсан бие махбодтой болсон Бурханы ажил болон үг нь өнгөрсөн хугацаанд хүмүүсийн бодож төсөөлж ирсэн эцсийн өдрүүд дэх агуу цагаан сэнтийн өмнөх шүүлтийн ажил билээ. Бие махбодтой болсон Бурханы одоо хийж буй ажил нь чухамдаа агуу цагаан сэнтийн өмнөх шүүлт юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон бурханы аврал илүү их хэрэгтэй”). “Өнөөдрийн байлдан дагуулалтын ажил нь хүний төгсгөл ямар байхыг ил болгохоор зорьдог. Өнөөдрийн шүүлт, гэсгээлт нь эцсийн өдрүүдийн агуу цагаан сэнтийн өмнөх шүүлт юм гэж Би яагаад хэлдэг вэ? Чи үүнийг харахгүй байна уу? Байлдан дагуулалтын ажил яагаад сүүлчийн үе шат вэ? Энэ нь яг нарийндаа төрөл бүрийн хүний төгсгөл ямар байхыг харуулахын төлөө байдаг бус уу? Энэ нь гэсгээлт, шүүлтээр байлдан дагуулах ажлын явцад, жинхэнэ нүүр царайгаа харуулж, дараа нь төрлийнхөө дагуу ангилагдах боломжийг хүн бүрд олгохын төлөө байдаг бус уу? Энэ нь хүн төрөлхтнийг байлдан дагуулж байгаа хэрэг гэж хэлэхийн оронд төрөл бүрийн хүний төгсгөл ямар байхыг харуулж байгаа хэрэг гэж хэлсэн нь дээр байж магад. Энэ нь, хүмүүсийн нүглийг шүүж, дараа нь хүний янз бүрийн төрлийг илчилж, улмаар ёрын муу, эсвэл зөв шударга эсэхийг нь шийдэх явдал юм. Байлдан дагуулалтын ажлын дараа сайныг шагнаж, мууг шийтгэх ажил явагддаг. Бүрэн дуулгавартай дагадаг буюу бүрмөсөн байлдан дагуулагдсан хүмүүсийг бүхий л орчлон ертөнцөд Бурханы ажлыг түгээх дараагийн алхамд байрлуулна; байлдан дагуулагдаагүй хүмүүсийг харанхуйд байрлуулах ба тэд гай гамшигтай тулгарна. Тиймээс хүн төрлийнхөө дагуу ангилагдаж, мууг үйлдэгчид муугийн бүлэгт ангилагдаж, дахин хэзээ ч нарны гэрэлд байхгүй бөгөөд зөв шударга хүмүүс сайны бүлэгт ангилагдан гэрлийг хүлээн авч, үүрд гэрэлд амьдарна” (Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн (1)”). “Олон хүн Миний хэлсэн зүйлийг тоохгүй байж магад, гэвч Есүс тэнгэрээс цагаан үүлэн дээр бууж ирэхийг хоёр нүдээрээ харах үед чинь зөвт байдлын Нар олон нийтэд үзэгдэнэ гэдгийг Би Есүсийг дагадаг ариун хүмүүс гэгддэг хүн бүрд хэлэхийг хүсэж байна. Есүс тэнгэрээс буун ирж буйг нүдээр үзэх тэр үе чамд маш сэтгэл догдлом мөч байж болох ч энэ үе бас шийтгүүлэхээр там руу буух үе чинь гэдгийг мэдэх хэрэгтэй. Энэ нь Бурханы удирдлагын төлөвлөгөөний төгсгөлийн цаг үе байх бөгөөд Бурхан сайныг шагнаж, мууг шийтгэх үе байх болно. Учир нь, хүн тэмдгийг харахаас өмнө, үнэний илэрхийлэл л байх үед Бурханы шүүлт дууссан байх болно. Үнэнийг хүлээн авдаг, тэмдгийг эрж хайдаггүй хүмүүс ариусаж, Бурханы сэнтийн өмнө эргэн ирж, Бүтээгчийн тэвэрт орсон байх болно. ‘Цагаан үүл хөлөглөн ирээгүй Есүс бол хуурамч Христ’ хэмээн муйхарлан итгэдэг хүмүүс мөнхийн шийтгэл хүртэнэ, учир нь тэд тэмдэг үзүүлдэг Есүст л итгэдэг, харин хатуу шүүлт зарлан, амийн үнэн замыг гаргадаг Есүсийг хүлээн зөвшөөрдөггүй. Тэгэхээр Есүс цагаан үүлэн дээр ил тодоор эргэн ирэх үедээ л үүнийг шийдвэрлэх болно. Тэд хэтэрхий зөрүүд, өөртөө итгэлтэй, биеэ тоосон. Иймэрхүү өөдгүй хүмүүс яаж Есүсээр шагнуулж чадах билээ?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Есүсийн сүнслэг биеийг харах үед чинь Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно”).

Дараа нь эгч ингэж нөхөрлөсөн юм: “Эцсийн өдрүүдэд Бурхан шүүлтийн ажлаа бидний төсөөлдгөөр, хүн болгон өвдөг сөгдөж, Бурхан бидний нүглийг нэг нэгээр нь илчилж, дараа нь бидний тэнгэрт гарах уу, галт нуурт унах уу гэдгийг шийдэх байдлаар хийдэггүй. Хэрвээ Бурхан хүнийг ийм маягаар шүүсэн бол хаанчлалд ороход хэн ч тэнцэхгүй байх байсан. Бид Сатаны гүн завхралд өртсөн, сатанлаг зан чанараар дүүрэн байдаг болохоор Эзэнд итгэдэг болмогцоо зарим нэг сайн үйл хийж, сайхан аашилж, сайн мэдээ түгээж, Эзэний төлөө шаргуу ажиллаж болох ч бидний дотор нүгэлт уг чанар байсаар байдаг. Бид нүгэл үйлдэж, нүглээ улайсаар, Эзэний сургаалыг баримталж чаддаггүй. Эзэн хүссэнийг маань хийхгүй байх үед бид Эзэнийг буруутгадаг. Өөрсдийн ашиг сонирхол, нэр төрийн төлөө бид худал хэлж, хууран мэхэлдэг. Ашиг сонирхол маань зөрчигдөх үед бид хүмүүсийг үзэн ядаж, тэднээс өшөө авдаг… Библид, ‘Ариун байдалгүйгээр хэн ч Эзэнийг харахгүй’ (Еврей 12:14) гэсэн байдаг. Бидэн шиг нүгэлтэй хүмүүс тэнгэрийн хаанчлалд орж чадна гэж үү? Хэрвээ Бурхан одоогийн ааш авирт маань үндэслэн биднийг шүүж, ялласан бол бид бүгд шийтгүүлж, устгагдах байсан биш үү? Хүн төрөлхтнийг нүглээс нэгмөсөн аврахын тулд эцсийн өдрүүдэд Бурхан дахин хүний Хүүгийн дүрээр бие махбодтой болж, нууцаар ирлээ. Тэр бол үнэнийг илэрхийлж, хүн төрөлхтнийг шүүж, цэвэрлэхээр ажилладаг Төгс Хүчит Бурхан юм. Энэ бол Илчлэл дэх агуу цагаан сэнтийн шүүлт. Бурхан хүнийг цэвэрлэж, аварч, бүлэг ялагчдыг бүтээхийн тулд эхлээд махбод болж, үнэнийг илэрхийлэх замаар шүүлтийн ажлаа хийдэг. Тэгээд агуу гамшиг буулгаж, сайныг шагнаж, мууг шийтгэж, энэ ёрын муу хуучин эрин үеийг устгадаг. Эцэст нь Бурхан бүх хүнд ил тод үзэгдээд, дараа нь Бурханы шүүлтийн ажил дуусдаг. Агуу гамшиг буух үед агуу цагаан сэнтийн шүүлт эхлэх биш, харин дуусдаг. Бурханы нууц ажлын үеэр үгийн шүүлтэд нь завхарсан зан чанараа цэвэрлүүлсэн бүх хүн тэр үед Бурханы хамгаалалтаар гамшгаас амьд үлдэж, Бурхан тэднийг хаанчлалдаа аваачна. Нууц ажлынх нь үеэр Төгс Хүчит Бурханыг үгүйсгэж, ялласан хүмүүс урьд өмнө байгаагүй гамшигт нэрвэгдээд уйлж, шүдээ хавиран шийтгүүлнэ” гэлээ.

Эгчийн нөхөрлөлд сэтгэл цэлмэсэн юм. Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил миний төсөөлсөн шиг, Бурхан агуу цагаан сэнтийд залран хүмүүсийг нэг нэгээр нь шүүж, тэднийг тэнгэрт гаргаж, эсвэл тамд унагах явдал биш байж таарлаа. Бурханы шүүлтийн ажил үе шаттайгаар хийгддэг. Эхлээд хүний нүгэлт уг чанарыг үндсээр нь арилгаж, хүнийг цэвэрлэж, аврахын тулд үнэнийг илэрхийлж, гэмшиж, өөрчлөгдөх боломж олгодог. Дараа нь Бурхан сайныг шагнаж, мууг шийтгэхээр ил тод гарч ирдэг. Миний төсөөлсөн агуу цагаан сэнтийн дүр зураг Бурханы шүүлтийн ажил дуусах дүр зураг байх юм байна. Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авах гэж тэр хүртэл хүлээх юм бол би дэндүү хожимдож, аврагдах боломжоо алдана. Би Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг судалсан нь дээр юм байна гэдгийг ухаарсан. Тэгээд тэр эгчээс, “Бурхан хүмүүсийг үгээрээ яаж шүүж, цэвэрлэдэг юм бэ?” гэж асуулаа.

Эгч Төгс Хүчит Бурханы үгийн нэг хэсгийг уншиж өгсөн юм. “Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйлдэлд нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх зэрэг төрөл бүрийн үнэн эдгээр үгэнд агуулагддаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар болон ялзарсан зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг хэрхэн голдгийг илчилсэн үгсийг хүн бол Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдог тухайд хэлсэн байдаг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний уг чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог юм биш; Тэрээр удаан хугацааны туршид илчилж, харьцаж, засдаг. Илчлэл, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр бус, харин хүнд огт байдаггүй үнэнээр л орлуулж болно. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж нэрлэж болно; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд захирагдахаар бүрэн үнэмшээд зогсохгүй, Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авч чаддаг. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурханы жинхэнэ дүр төрх болон өөрийнх нь тэрслүү байдлын үнэний талаарх хүний ойлголт юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, хүний ойлгошгүй нууцуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломж олгодог. Түүнчлэн, өөрийн ялзарсан мөн чанар болон ялзралынхаа үндсийг таньж мэдэх, хүний муу муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэдэг бүх хүнд нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил билээ” (Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”).

Эгч цааш нь ингэж нөхөрлөлөө: “Бурхан хүнийг шүүж, цэвэрлэх ажлаа хийхийн тулд үнэнийг илэрхийлэхдээ зүгээр л цөөн хэдэн үг хэлж, зарим нэг хэсгийг бичдэггүй. Харин хүн төрөлхтнийг цэвэрлэж, аврах бүх үнэнийг илэрхийлдэг. Сатан хүнийг яаж завхруулдаг, Бурхан хүнийг яаж авардаг, Бурхан хэнийг ерөөж, хэнийг таягдан хаядаг, хэн аврагдаж, хаанчлалд орж болох гэх мэт үнэнийг илчилдэг. Ялангуяа хүний Бурханыг эсэргүүцдэг сатанлаг уг чанарыг ил болгож, задлан шинжилж, эцэст нь бидний дотроо тээж явдаг бүх сатанлаг зан чанар, хорыг илчилдэг. Бурханы үгийн илчлэл, шүүлтээс бид Сатаны завхралд өртсөн гэх үнэнээ олж харж чаддаг. Бид өөрсдийн нүгэлт, Бурханыг эсэргүүцдэг уг чанар, үүнийхээ уг шалтгааныг мэдэж авч, биеэ тоосон, зальжин байдал, аминч үзэл, шунал, үнэнийг үзэн ядах сэтгэл гэх мэт сатанлаг зан чанар бидний дотор хэчнээн гүн үндэслэснийг олж хардаг. Жишээ нь, Эзэний төлөө бид өөрсдийгөө зарлагадаж, үл итгэгчдийн доог тохуу, гүжирдлэгийг тэвчиж чаддаг, бас шоронд орлоо ч Эзэнийг үгүйсгэж, хаанчлалын сайн мэдээ номлохоо больдоггүй, гэхдээ гамшиг нүүрлэж, хэтийн ирээдүй маань ёозгүй харагдах үед бид Бурханд гомдоллож, Түүнийг буруутгаж, гаргасан зүтгэлдээ харамсаж, бүр Бурханыг үгүйсгэж, Бурханаас урваж ч магадгүй. Гаргасан зүтгэл маань ердөө л Бурханаас нигүүлсэл, ерөөл авч, титэм хүртэж, шагнуулахын төлөө байсан гэдгийг бид олж хардаг. Тийм зүтгэл хольцтой байдаг. Бид зүгээр л Бурхантай наймаацаж, Эзэнийг хуурч байна. Сатаны завхралд хэр их өртсөн гэдгээ, бас Бурханыг хүндэлдэггүй, мөс чанар болон эрүүл ухаангүй гэдгээ бид тэр үед л таньдаг. Бурханы шүүлт, гэсгээлтийг туулснаар бид Бурханы зөвт, сүр жавхлант зан чанарыг мэдэж эхэлдэг. Тэгээд Бурханыг хүндэлж, өөрсдийгөө үнэхээр үзэн ядаж, махан биеэ хаяж, үнэнийг хэрэгжүүлэх хүсэлтэй болж эхэлдэг. Завхрал маань цэвэрлэгдэж эхлэн, бид жинхэнэ хүний төрхийг амьдран харуулж эхэлдэг. Олон жилийн турш Бурханы үгээр шүүгдсэн хүмүүс Бурханы шүүлт хүмүүсийг үнэхээр цэвэрлэж, өөрчилж чаддаг, энэ нь хүнийг гэх хайр, аврал мөн гэдгийг зүрх сэтгэлийнхээ угаас мэддэг” гэлээ.

Бурханы шүүлтийн ажил яг хэчнээн бодитойг би эгчийн нөхөрлөлөөс олж харсан. Бурхан үнэндээ бидний завхрал, нүглийн уг шалтгааныг шүүж, илчлэх, бидэнд өөрчлөгдөх арга замыг харуулж, биднийг цэвэрлэж, аврахын тулд үг илэрхийлдэг юм байна. Би урьд нь нүгэл үйлдэх бүрдээ Эзэнээс зүгээр л намайг уучлаач гэж гуйдаг байсан, гэхдээ эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийг хүлээн аваагүй учраас дараа нь өөрийн эрхгүй дахин нүгэл үйлддэг байлаа. Одоо би нүглээс ангижирч, цэвэрлэгдэх замыг эцэст нь оллоо.

Үүний дараа би Төгс Хүчит Бурханы үг болон ах эгч нарын бичсэн олон гэрчлэлийг маш их уншаад, Төгс Хүчит Бурханы үг үнэн юм байна, хүмүүсийг цэвэрлэж, өөрчилж чаддаг юм байна гэдэгт үнэмшсэн дээ. Би Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс гэдгийг таньж, Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авсан юм. Эргээд бодох нь ээ, би төсөөлөл дотроо амьдарч, Эзэнийг агуу цагаан сэнтийн шүүлт хийхээр ирэхийг хүлээж байж. Бурхан үнэнийг илэрхийлж, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажил эхлүүлэхээр аль эрт нууцаар ирсэн гэдгийг би мэдээгүй. Тэгээд Бурханы эцсийн өдрүүдийн авралыг алдах шахаж! Надад дуу хоолойгоо сонсгож, сэнтийнх нь өмнө өргөгдөн, Христийн суудлын өмнө шүүлт, ариусгалт хүлээн авах боломж олгосон Бурханы өршөөл, сайхан сэтгэлд талархъя. Төгс Хүчит Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Өөр аргаар аврагдсан нь

Хуан Линь, Хятад Би Пентекостын Чуулган дахь жирийн нэгэн итгэгч байсан бөгөөд Эзэнд итгэж эхэлснээсээ хойш цуглаан алгасаж байсан удаагүй...

Сүнсээрээ ангасан эмэгтэй эцэст нь амийн голын уснаас уув (Хоёрдугаар хэсэг)

Намайг хөсөр хаялгүй, Эзэн Есүсийг эргэн ирэхэд нь амьд ахуйдаа угтан авах боломжийг олгосонд нь Бурханд талархъя. Түүнчлэн надад энэ бүх үгийн тэжээлийг өгч, маш олон үнэнийг надад хайрлаж, ангасан сүнсийг минь тэтгэсэнд нь талархъя. Энэ тухай бодох тусам улам их ерөөгдсөн мэт надад санагддаг!