Одоо би жинхэнэ Христийг хуурамч Христүүдээс ялгаж чаддаг боллоо

2021-02-19

Ганшин, Хятад

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Махбод болсон Бурханыг Христ гэдэг, иймээс хүмүүст үнэнийг өгч чаддаг Христийг Бурхан гэдэг. Энэ тухайд ямар ч хэтрүүлсэн зүйл байхгүй, учир нь Тэр хүний хүрэх боломжгүй Бурханы мөн чанар болон Бурханы зан чанарыг, мөн ажлаа хийх мэргэн ухааныг эзэмшсэн байдаг. Өөрсдийгөө Христ гэдэг атлаа Бурханы ажлыг хийж чаддаггүй хүмүүс бол луйварчид юм. Христ бол газар дэлхий дээрх Бурханы илрэл төдий биш, харин хүмүүсийн дунд ажлаа хэрэгжүүлж, гүйцэлдүүлэхдээ Бурханы авсан онцгой махбод билээ. Энэ махбод нь газар дээрх Бурханы ажлыг зүй ёсоор гүйцэтгэж, Бурханы зан чанарыг илэрхийлж, Бурханы сайн төлөөлөл байж, хүнийг амиар хангаж чаддаг учир хүссэн хүн бүр үүнийг орлочхож чадахгүй. Христийг дуурайдаг хүмүүс эрт орой хэзээ нэгэн цагт бүгд унах болно, учир нь тэд өөрсдийгөө Христ гэцгээдэг ч, Христийн ямар ч мөн чанарыг эзэмшдэггүй. Иймд Би, Христийн жинхэнэ байдлыг хүн тодорхойлох боломжгүй, харин Бурхан Өөрөө үүнийг хариулж, шийддэг гэж хэлдэг. Ийм байдлаар, үнэхээр амийн замыг эрж хайхыг хүсвэл чи Бурхан газар дэлхийд ирснээр хүнд амийн замыг хайрлах ажил хийдэг гэдгийг эхлээд хүлээн зөвшөөрөх ёстой, мөн эцсийн өдрүүдэд Тэрээр хүнд амийн замыг хайрлахаар газар дэлхий дээр ирдэг гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Энэ нь өнгөрсөн үе биш; харин өнөөдөр тохиолдож байгаа юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна). Бурхан үнэхээр сайхан хэлжээ. Жинхэнэ Христийг хуурамч Христээс ялган таних зарчмыг Бурхан бидэнд хэдхэн үгээр хэлж өгдөг: Тэд үнэнийг илэрхийлж, хүнийг аврах ажлыг хийж чадах уу, үгүй юу? Энэ бол гол зарчим. Урьд нь итгэдэг байхад пастор, ахлагчид биднийг үргэлж хуурамч Христүүдээс сэрэмжлүүлдэг байсан ч яаж ялган таних тухай зарчмыг хэзээ ч тайлбарлаж өгөөгүй. Тэд Эзэн ирлээ гэх бүх гэрчлэлийг хуурамч гэж яллаад, үүнээс хол бай гэж хэлдэг байлаа. Тийм болохоор би Эзэн эргэн ирсэн гэж сонсоод энэ талаар судалж зүрхлэлгүй, эцсийн өдрүүдийн Христийг голж, Эзэнийг угтан авах боломжоо бараг алдах шахсан шүү.

1996 онд Есүст итгэснийхээ дараа би асуудал гарах болгонд үргэлж Түүнд залбирч, энэ маягаар олон бэрхшээлийг даван туулсан юм. Эзэнтэй цуг байхад сайхан, амар тайван, баяр хөөртэй санагддаг байлаа. Хэдэн жилийн дараа пастор, ахлагч нар хэлэх шинэ юмгүй болж, номлолд нь ямар ч гэрэл байхгүй байгааг ухаарсан. Үйл ажиллагааны ирц эрс буурч, зарим хүн бүр номлолын туршид унтдаг байлаа. Би тэндээс юу ч олж авахгүй, ямар ч сүнслэг таашаал мэдрэхгүй байсан. Тэгээд дахиж тийшээ явахыг хүсээгүй ч буруутай санагдсан болохоор өөрийгөө хүчлэн явсаар байсан юм.

Нэг цуглаан дээр Шу ахлагч, “Тэр үед хэн нэгэн хүн та нарт ‘“Хараач, Христ энд байна”, эсвэл “Христ тэнд байна” гэвэл түүнд бүү итгэ. Учир нь хуурамч Христүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирэн агуу тэмдэг, гайхамшгуудыг үзүүлэх ба боломжтой бол сонгогдсон хүмүүсийг ч хууран мэхэлнэ(Матай 24:23–24) гэж Эзэн Есүс бидэнд анхааруулсан. Эзэн эргэн ирэх тухай зөгнөл ерөнхийдөө биелсэн болохоор Эзэн удахгүй биднийг авахаар ирнэ, гэхдээ хуурамч Христүүд ч бас гарч ирж, биднийг мэхэлнэ. Бид сэрэмжтэй байж, Эзэн эргэн ирсэн гэх ямар ч мэдээг хүлээн зөвшөөрөхгүй байх ёстой. Зүүний Аянга, Эзэн эргэж ирээд, шинэ ажил хийж байгаа гэж гэрчилж байна, маш олон чуулганы жинхэнэ итгэгчид үүнийг нь хүлээн зөвшөөрч, удаан хугацаанд номлосон номлогчдыг хүртэл Зүүний Аянга хулгайлсан. Та нарын амь төлөвшөөгүй болохоор Зүүний Аянгад хууртахгүйн тулд танихгүй хүмүүсээс хол байцгаа” гэлээ.

Зүүний Аянга Эзэн эргэж ирсэн гэж хэлж байгааг, бас удаан хугацаанд номлосон олон номлогч Зүүний Аянгыг хүлээн зөвшөөрсөн гэж дуулаад би цочирдож, “Эдгээр номлогч Библийг ойлгодог, бүгд л ухаалаг бодлоготой хүмүүс. Тэд Зүүний Аянгыг хүлээн зөвшөөрнө гэдэг энгийн хэрэг биш. Зүүний Аянгад эрж хайх үнэн байгаа юм болов уу? Би өчнөөн жил Эзэний ирэхийг хүсэн хүлээлээ. Эзэн үнэхээр эргэн ирсэн байхад би эрж хайж, судлахгүй байж байгаад Эзэнд хаягдчихвал яах болж байна?” гэж бодогдлоо. Гэхдээ эцсийн өдрүүдэд хуурамч Христүүд гарч ирнэ гэж Шу ахлагчийн хэлсэн үгэнд санаа зовж байлаа—би хууртаж болохгүй шүү дээ! Тэгээд сэтгэл хоёрдож, яахаа мэдэхгүй байсан болохоор зүрх сэтгэлдээ: “Тэр чуулганы хүн надад номлох юм бол Зүүний Аянгыг би сонсох ёстой юу? Эзэн Есүс минь, намайг гэгээрүүлж, замчлаач дээ” гэж залбирсан. Дараа нь Библид ингэж бичсэн байдгийг бодлоо: “Учир нь, Би чамайг хэзээ ч орхихгүй, мөн хаяхгүй гэж Тэр хэлсэн. Тиймээс, ‘Эзэн миний туслагч, хүн надад юу ч хийлээ гэсэн би айхгүй’ гэж бид зориглон хэлж чадна” (Еврей 13:5–6). Тэгээд зүрх сэтгэл минь тэр дороо тайвширсан. Эзэн ард минь байхад надад айх зүйл байгаагүй юм. Эзэнд үргэлж залбирч байгаа цагт хуурамч Христүүдийг ялган танихад Эзэн намайг хөтөлнө. Тэднийг сонсоход гэмгүй.

Нэг өдөр цуглаан дээр Шу ахлагч дахиад л Зүүний Аянгаас яаж сэрэмжлэх тухай ярьж, хуурамч Христүүд хүмүүсийг хуурч байгаа талаар ахин дахин онцолж, биднийг танихгүй хүмүүсээс хол бай гэж хэллээ. Тэгтэл Чянь эгч, “Шу ахлагч аа, та яагаад биднийг танихгүй хүмүүсээс хол бай гээд байгаа юм бэ? Эзэн удахгүй биднийг авч явахаар ирнэ, Эзэн бараг хаалгаар хөл тавьсан гэж та үргэлж хэлдэг. Эзэн эргэж ирээд, үнэнийг илэрхийлж байна гэж Зүүний Аянга гэрчилж байгаа. Тэднийг бүү сонс, үүнийг бүү эрж хай гэж Эзэн хүсдэг гэж үү? Библид, ‘Иймээс итгэл нь сонсохоос, сонсох нь Христийн үгээр ирдэг’ (Ром 10:17) гэсэн байдаг. Зүүний Аянга Эзэний эргэн ирэлт мөн үү гэдгийг тогтоохын тулд бид эхлээд тэдний номлолыг сонсох ёстой. Сонсолгүй зайгаа барих юм бол Зүүний Аянга үнэн эсэхийг яаж мэдэх юм бэ? Хэрэв үнэхээр эргэн ирсэн Эзэн мөн бол та биднийг Эзэн рүү эргэхэд саад хийж байгаа юм биш үү?” гэлээ. Дараа нь Зон эгч, “‘Гуй, тэгвэл та нарт өгнө; хай, тэгвэл олно; тогш, тэгвэл та нарт нээгдэнэ(Матай 7:7) гэж Эзэн Есүс хэлсэн. Эзэн биднийг ойлгохгүй байгаа зүйлийнхээ талаар илүү их залбирч, эрж хайгаасай гэж хүсдэг. Нээлттэй зүрх сэтгэлээр эрж хайж байгаа цагт Эзэн залбирлыг маань сонсож, биднийг замчилна. Бид Эзэн эргэн ирсэн гэх сайн мэдээ сонсчхоод энэ талаар судлахгүй байна, бас залбирлаар Эзэний хүслийг эрж хайхгүй байна шүү дээ. Энэ нь Эзэний сургаалаас зөрж байхад бид Эзэнийг угтан авч яаж чадах юм бэ?” гэсэн.

Энэ хоёр эгчээс болж Шу ахлагч таг дуугүй болоод, ямар ч шалтаг хэлээгүй юм. Эгч нарын хэлсэн үг зөв, бид өөрсдөө Зүүний Аянгыг судлах ёстой гэж би бодсон. Бас гайхширсан шүү. Зон эгч үргэлж маш бүрэг, бараг үг дуугардаггүй байж ахлагчтай маргах зориг гаргасан. Бас хэн ч няцааж чадахааргүй, Библийн хөдөлшгүй нотолгоо эгчид байлаа. Энэ нь маш гайхмаар байсан! Энэ хоёр эгчийн санаа, ойлголт яаж ингэтлээ сайжирдаг байна аа? Тэд Зүүний Аянгыг хүлээн зөвшөөрсөн юм болов уу? Эзэн ирнэ гэдэг маш чухал асуудал, би энэ талаар тодорхой мэдэх ёстой болохоор эгч нараас асууя гэж шийдлээ.

Маргааш нь Зон эгчээс Зүүний Аянгыг хүлээн зөвшөөрсөн эсэхийг нь асуухад эгч толгой дохиод, “Эзэн Төгс Хүчит Бурхан болж эргэн ирсэн. Тэгээд биднийг цэвэрлэж, аврах бүх үнэнийг илэрхийлж, нүгэлт уг чанарыг маань үндсээр нь арилгаж, завхралыг маань цэвэрлэхийн тулд шүүлтийн ажил хийж, биднийг нүглээс нэгмөсөн авардаг” гэлээ. Эгчийн хэлэхийг сонсоод, Зүүний Аянгын хэлэх үгийг зүгээр л сонсох ёстой юм шиг санагдсан юм. Эгч надад Төгс Хүчит Бурханы Чуулганы нөхөрлөл сонсгохоор зохицууллаа.

Товлосон өдөр ирэхэд, би Төгс Хүчит Бурханы Чуулганы ахад будилааныхаа тухайа бүхнийг хэлсэн юм. “‘Тэр үед хэн нэгэн хүн та нарт “Хараач, Христ энд байна”, эсвэл “Христ тэнд байна” гэвэл түүнд бүү итгэ. Учир нь хуурамч Христүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирэн агуу тэмдэг, гайхамшгуудыг үзүүлэх ба боломжтой бол сонгогдсон хүмүүсийг ч хууран мэхэлнэ(Матай 24:23–24) гэж Эзэн Есүс хэлсэн. Харин Шу ахлагч, эцсийн өдрүүдэд Эзэнийг эргэж ирэх үед хуурамч Христүүд гарч ирнэ, Эзэн ирсэн гэх бүх мэдээ худлаа, алийг нь ч судлах ёсгүй гэсэн. Ингэж сэрэмжлэх нь Эзэний хүсэлд нийцэхгүй гэж би бодож байна. Үүнийг судлахгүй, Эзэнийг угтан авахгүй байж байтал Эзэн биднийг орхивол яах юм бэ? Гэхдээ би бас хууртахаас айгаад байна. Эзэн эргэж ирсэн гэж хэн нэгнийг номлох үед бид яах ёстой юм бэ? Үүнийг би үнэхээр ойлгомоор байна” гэлээ.

Ах инээмсэглээд ингэж хэлсэн, “Бид бүгдээрээ гажуудаж, хуурамч Христүүдэд хууртах вий гэж айдаг. Ингэж санаа зовох нь хэвийн. Гэхдээ айдас дангаараа ямар нэмэртэй юм бэ? Айдас бидний асуудлыг шийдэж чадах уу? Үүнийг ойлгож, юу хийхээ мэдэхийн тулд бид Эзэний үгийн ар дахь хүслийг ойлгох ёстой. Хуурамч Христийг ялган таниад, хууртахгүй байгаасай гэж Эзэн тийм үг хэлсэн. Харин бүх зүйлээс сэрэмжилж, бүр Эзэнийг эргэн ирэхэд нь голоосой гэсэндээ хэлээгүй. Эзэн эцсийн өдрүүдэд хуурамч Христүүд гарч ирнэ гэж хэлээд зогсохгүй, хуурамч Христүүдийг яаж ялгах талаар бас хэлсэн байдаг. Эзэн хэлэхдээ, ‘Учир нь хуурамч Христүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирэн агуу тэмдэг, гайхамшгуудыг үзүүлэх ба боломжтой бол сонгогдсон хүмүүсийг ч хууран мэхэлнэ(Матай 24:23–24) гэсэн. Эзэний үг тодорхой байна. Хуурамч Христүүд хүмүүсийг хуурахын тулд гол төлөв тэмдэг, гайхамшигт найддаг. Одоо бид хуурамч Христүүдийн онцлох шинжийг мэдсэн болохоор болгоомжтой байхад л болно, тэгээд хууртахгүй. Хэрвээ бид энэ эшлэлийг хам сэдвээс нь салган үзэж, Эзэний үгийг буруугаар тайлбарлаж, Эзэн ирлээ гэх бүх мэдээг хуурамч гэж яллан, огт эрж хайхгүй бол Эзэний эргэн ирэлтийг үгүйсгэж, яллаж байгаа хэрэг бус уу?” гэлээ.

Үүнд би цочирдсон. “Энэ үнэн биз дээ? Эзэн ирнэ гэдгээ урьдаас зөгнөсөн ч бид энэ эшлэлийг хам сэдвээс нь салган үзэж, Эзэн эргэн ирсэн гэх бүх мэдээг хуурамч гэж яллалаа. Бид Эзэний эргэн ирэлтийг яллаж байж!” гэж бодсон.

Ах цааш нь ингэж нөхөрлөлөө: “Эзэн Есүс бидэнд хэлэхдээ, ‘Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, “Хараач, Сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа” гэлээ(Матай 25:6). ‘Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: Хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно(Илчлэл 3:20) гэсэн. Эзэн эргэн ирэх үед зарим хүн эхлээд Эзэний дуу хоолойг сонсоод, дараа нь үүнийг номлож, гэрчилнэ гэдгийг бид харж болно. Эзэн хаалгыг маань тогшиж байгаа нь энэ. Хэрвээ бид пасторын хэлдэг үгийг сонсоод, Эзэн эргэж ирсэн гэж гэрчилдэг хэнийг ч үл тоож, нүдээ аньж, чихээ бөглөх юм бол Эзэний дуу хоолойг сонсож, Эзэнийг угтан авч чадна гэж үү? Тэгвэл нуухыг нь авах гээд нүдийг нь сохолсон хэрэг болох биш үү?” гэлээ.

Би үүнийг сонсож байхдаа ахын хэлсэн үг Библид нийцэж, Эзэний хүсэлтэй таарч байна гэж бодлоо. Хуурамч Христүүд голлон тэмдэг, гайхамшиг үзүүлж хүмүүсийг хуурдаг, бид хуурамч Христүүдийг ялган таних ёстой болохоос биш идэвхгүй байж, хүн болгоноос сэрэмжлэх ёсгүй гэж Эзэн бидэнд хэлж байсан болж таарлаа. Эзэний үг маш тодорхой байсан—би үүнийг яагаад урьд нь ойлгосонгүй вэ? Пастор, ахлагчид энэ эшлэлийг маш олон удаа уншсан боловч уг зарчмыг дурдаагүйгээр барахгүй энэ эшлэлийг гажуудуулж, Библийг буруугаар тайлбарлаж, Эзэн эргэж ирсэн гэх бүх мэдээ хуурамч гэж хэлсэн юм байна. Тэгэхэд тэд Библийг огт ойлгодоггүй мэт санагдаж байлаа. Тэгсэн мөртөө бас биднийг танихгүй хүмүүсээс хол бай гэцгээн, Эзэн эргэн ирсэн тухай сайн мэдээг эрж хайхыг бидэнд зөвшөөрөөгүй. Эзэн үнэхээр эргээд ирсэн бол, Түүнд би хаалгаа хааж байсан бус уу? Тэгэх маш аюултай шүү дээ!

Дараа нь ах нэг ном аваад, “Хуурамч Христүүд хүмүүсийг яаж хуурдаг талаар илүү их ойлгохын тулд Төгс Хүчит Бурханы үгийг уншицгаая” гэлээ. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Өнөө үед тэмдэг, гайхамшиг үзүүлж, чөтгөрүүдийг хөөн зайлуулж, өвчтэйг эдгээж, олон ид шид үзүүлж чадах хүн гарч ирээд, Есүс ирлээ хэмээн өөрийгөө зарлавал энэ нь Есүсийг дуурайсан муу ёрын сүнснүүдийн дүр эсгэлт байх болно. Үүнийг санаж яв! Бурхан нэг ажлаа давтдаггүй. Есүсийн ажлын үе шат аль хэдийн биелсэн ба ажлын тэрхүү үе шатыг Бурхан дахин хэзээ ч хийхгүй… Хүний үзлээр бол Бурхан үргэлж тэмдэг, гайхамшиг үзүүлэх ёстой, үргэлж өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөөн зайлуулах ёстой, үргэлж яг л Есүс шиг байх ёстой. Гэвч энэ удаа Бурхан ердөө ч тийм байдаггүй. Хэрвээ эцсийн өдрүүдэд Бурхан тэмдэг, гайхамшиг үзүүлсээр, чөтгөрүүдийг хөөн зайлуулж, өвчтэйг эдгээсээр—яг Есүс шиг үйлдсэн бол нэг ажлаа давтаж байгаа хэрэг болж, Есүсийн ажил ямар ч ач холбогдол, үнэ цэнгүй байх байсан юм. Тиймээс Бурхан эрин үе бүрд ажлын нэг үе шатыг хэрэгжүүлдэг. Түүний ажлын үе шат бүрийг гүйцэлдмэгц муу ёрын сүнснүүд удалгүй дуурайдаг ба Сатан Бурханыг өсгий даран дагаж эхэлсний дараа Бурхан өөр арга барилд шилждэг. Бурхан ажлынхаа нэг үе шатыг биелүүлмэгц муу ёрын сүнснүүд үүнийг нь дуурайдаг. Та нар энэ талаар тодорхой ойлгох ёстой(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы өнөөдрийн ажлыг мэдэх нь).

Ах уншиж дуусгаад ингэж хэлсэн, “Бурхан үргэлж шинэ байдаг, хэзээ ч хуучин байдаггүй, Өөрийн ажлыг хэзээ ч давтдаггүй. Хуулийн эрин үед Бурхан газар дээрх хүний амьдралыг залж чиглүүлж, Өөрийг нь яаж шүтэн мөргөхийг заахын тулд хууль, тушаал гаргасан. Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс ирэхдээ нэг ажлаа дахин хийгээгүй, харин Хуулийн эрин үеийн ажлын суурин дээр золин авралын ажил хийсэн. Эзэн гэмшлийн замын тухай ярьж, өвчтэйг анагааж, чөтгөрүүдийг хөөж, тэмдэг, гайхамшиг үзүүлсэн. Эцэст нь нүглийн тахил болон цовдлогдож, улмаар хүн төрөлхтнийг нүглээс золин аварсан. Эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан, Есүсийн золин авралын ажлын суурин дээр Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажил хийхээр ирээд, хүн төрөлхтнийг цэвэрлэж, авардаг бүх үнэнийг илэрхийлж, нүглийн үндэс болох сатанлаг зан чанар, уг чанарыг маань арилгаж, улмаар бидэнд нүглээс нэгмөсөн цэвэрлэгдэж, Бурханы хаанчлал руу хүргэгдэх боломж олгодог. Бурханы ажил ямагт урагшилж байдаг, Бурхан хэрэгцээнд нь суурилан хүн төрөлхтнийг аврахаар үнэнийг илэрхийлж, ажилласаар байдаг нь эндээс харагддаг. Хэрвээ эцсийн өдрүүдэд Эзэн ирээд Нигүүлслийн эрин үеийн ажлыг дахин хийж, өвчтэйг анагаан, чөтгөрүүдийг хөөсөн бол Бурханы ажил урагшлахгүй, Эзэн Есүсийн ажил утгагүй болох байсан. Тийм болохоор Эзэн эцсийн өдрүүдэд дахин ирэхдээ яасан ч тэмдэг гайхамшиг үзүүлж, өвчтэйг анагааж, чөтгөрүүдийг хөөхгүй. Хэрвээ хэн нэгэн тэмдэг, гайхамшиг үзүүлж, эргэн ирсэн Эзэний дүр эсгэж байгаа бол хүмүүсийг хуурахаар оролдож буй хуурамч Христ гэдэг нь лавтай. Хуурамч Христ бол Христийн дүр эсгэж байгаа муу ёрын сүнс, диавол. Тэд хүн төрөлхтнийг аврах ажил хийх нь байтугай үнэнийг илэрхийлж ч чадахгүй. Гагцхүү Бурханы араас дагаж, ажлыг нь дуурайж, хүмүүсийг хуурахын тулд энгийн гайхамшиг үзүүлж л чаддаг. Гэхдээ үхэгсдийг амь оруулах, 5,000 хүнийг хооллох, салхи шуурга, тэнгисийг намжаах гэх мэт Эзэн Есүсийн үзүүлсэн, Бурханы эрх мэдлээр дүүрэн гайхамшгийг хуурамч Христүүд үзүүлж чадахгүй. Бурханы ажлыг мэдэж, хуурамч Христүүдийн мөн чанар, зальхай аргыг ялган таньж чаддаг болох үедээ бид тэдэнд хууртахгүй” гэлээ.

Би Төгс Хүчит Бурханы үгийг сонссоныхоо дараа хуурамч Христүүдийг ялган таних үнэний талаар бага зэрэг ойлгосон. Бурхан үргэлж шинэ байдаг, хэзээ ч хуучин байдаггүй, бас ажлаа хэзээ ч давтдаггүй. Эзэн Есүсийн золин авралын ажил гүйцэлдсэн болохоор Эзэн эргэж ирээд нэг ажлаа дахиж хийхгүй. Хуурамч Христүүд үнэнийг илэрхийлж, Бурханы ажлыг хийж чаддаггүй. Гагцхүү Бурханы өнгөрсөн ажлыг дуурайж, хүмүүсийг энгийн тэмдэг, гайхамшгаар хуурч л чаддаг. Эзэн хэлэхдээ, “Учир нь хуурамч Христүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирэн агуу тэмдэг, гайхамшгуудыг үзүүлнэ” гэсэн, энэ нь юу гэсэн утгатайг би одоо ойлголоо.

Ах цааш нь ярихдаа: “Жинхэнэ Христийг хуурамч Христээс яаж ялган таних үнэнийг Төгс Хүчит Бурхан маш тодорхой хэлж, тэднийг ялгах гол зарчмыг бидэнд харуулдаг. Юун түрүүнд бид бие махбодтой болох гэж юу болохыг ойлгож, Христийн мөн чанарыг мэдэх ёстой. Христийг мэдэх үедээ хуурамч Христүүдийг аяндаа ялган танина” гэлээ. Тэгээд ах Төгс Хүчит Бурханы үгийн хоёр хэсгийг уншиж өгсөн. “Бие махбодтой болсон Бурхан Тэрбээр Бурханы мөн чанарыг эзэмшинэ, бие махбодтой болсон Бурхан Тэрбээр Бурханы илэрхийллийг эзэмшинэ. Бурхан махбод болдог тул хийхээр зорьж буй ажлаа авчирна, мөн Бурхан махбод болдог тул Өөрийн юу болохыг илэрхийлж, хүнд үнэнийг авчирч, амь хайрлаж, замыг заан харуулж чадна. Бурханы мөн чанаргүй махбод нь харваас бие махбодтой болсон Бурхан биш; үүнд эргэлзэх зүйл үгүй. Хэрвээ хүн, Бурханы махбод болсон бие мөн эсэхийг судалж шинжлэхээр зорьж байгаа бол Түүний илэрхийлдэг зан чанар, хэлдэг үгээс үүнийг нотлох ёстой. Өөрөөр хэлбэл, Бурханы махбод болсон бие мөн эсэх, үнэн зам мөн эсэхийг нотлохын тулд хүн Түүний мөн чанарт үндэслэн ялган таних ёстой. Иймээс Бурханы махбод болсон бие мөн эсэхийг тодорхойлох гол түлхүүр нь гадаад дүр төрхөөс илүүтэйгээр Түүний мөн чанарт (Түүний ажил, Түүний айлдвар, Түүний зан чанар болон өөр олон талд) оршдог(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг). “Махбод болсон Бурханыг Христ гэдэг, иймээс хүмүүст үнэнийг өгч чаддаг Христийг Бурхан гэдэг. Энэ тухайд ямар ч хэтрүүлсэн зүйл байхгүй, учир нь Тэр хүний хүрэх боломжгүй Бурханы мөн чанар болон Бурханы зан чанарыг, мөн ажлаа хийх мэргэн ухааныг эзэмшсэн байдаг. Өөрсдийгөө Христ гэдэг атлаа Бурханы ажлыг хийж чаддаггүй хүмүүс бол луйварчид юм. Христ бол газар дэлхий дээрх Бурханы илрэл төдий биш, харин хүмүүсийн дунд ажлаа хэрэгжүүлж, гүйцэлдүүлэхдээ Бурханы авсан онцгой махбод билээ. Энэ махбод нь газар дээрх Бурханы ажлыг зүй ёсоор гүйцэтгэж, Бурханы зан чанарыг илэрхийлж, Бурханы сайн төлөөлөл байж, хүнийг амиар хангаж чаддаг учир хүссэн хүн бүр үүнийг орлочхож чадахгүй. Христийг дуурайдаг хүмүүс эрт орой хэзээ нэгэн цагт бүгд унах болно, учир нь тэд өөрсдийгөө Христ гэцгээдэг ч, Христийн ямар ч мөн чанарыг эзэмшдэггүй. Иймд Би, Христийн жинхэнэ байдлыг хүн тодорхойлох боломжгүй, харин Бурхан Өөрөө үүнийг хариулж, шийддэг гэж хэлдэг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна).

Дараа нь ах ингэж хэлсэн: “Христ бол бие махбодтой болсон Бурхан, хүний Хүүгийн дүрээр махбод өмсөөд хүмүүсийн дунд ажиллахаар ирж байгаа тэнгэр дэх Бурхан гэдгийг Төгс Хүчит Бурханы үгээс тодорхой харж болно. Христ хэвийн хүн чанар, бүрэн бурханлаг чанарын аль алийг эзэмшдэг. Христ ердийн харагдаж болох ч мөн чанар нь бурханлаг байдаг. Тийм болохоор үнэнийг илэрхийлж, Бурханы дуу хоолойгоор үг хэлж, хүн төрөлхтнийг аварч, Бурханы зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болохыг илэрхийлж чаддаг. Христ хүмүүсийг хангаж, замчлахын тулд цаг ямагт үнэнийг илэрхийлж, хүмүүст хэрэгжүүлэх замыг харуулж чадна. Энэ нь Христийн мөн чанараар тодорхойлогддог. Христ мөн эсэхийг баттай мэдэхийн тулд үг, ажил, зан чанарт нь үндэслэн тогтоох ёстой. Эзэн Есүс бие махбодтой болсон Бурхан байсан. Тэгээд Нигүүлслийн эрин үеийг эхлүүлж, Хуулийн эрин үеийг төгсгөсөн. Үнэнийг илэрхийлж, хүнд гэмшлийн зам хайрлаж, Бурханы хайр, өршөөлт зан чанарыг илэрхийлж, золин авралын ажлаа хийхийн тулд цовдлогдсон. Эзэн хүмүүсийн сүнсийг хэрэгтэй зүйлээр нь хангаж, шинэ эрин үед зориулсан замыг хүмүүст өгсөн гэдгийг Эзэний үг, ажлаас харж болно. Эзэн хүмүүст нүглээ улай, гэмшиж, хөршөө хайрла, тэвчээр, хүлээцтэй байж, дал дахин долоон удаа уучил, Бурханыг бүхий л зүрх, сэтгэлээрээ хайрла гэх мэтийг сургасан. Бид Эзэнд залбирах үедээ амар амгалан, баяр баяслыг мэдэрдэг. Эзэнд нүглээ улайж, гэмшээд нүглээ уучлуулдаг. Эзэний үгээр үйлдэх үед Эзэн биднийг сайшааж, ерөөдөг. Эзэн бол Христ, хүн төрөлхтнийг Золин Аврагч гэдгийг үг, ажил, илэрхийлдэг зан чанараас нь харж болно. Төгс Хүчит Бурхан одоо Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажил хийхээр ирсэн. Тэрээр хүн төрөлхтнийг цэвэрлэж, аврах бүх үнэнийг илэрхийлдэг, Хаанчлалын эрин үеийг эхлүүлж, Нигүүлслийн эрин үеийг дуусгасан. Төгс Хүчит Бурхан үнэнийг илэрхийлж, хүнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөө, Бурханы ажлын гурван үе шатны зорилго, Бурханы нэрсийн нууц, Бурхан бие махбодтой болсны нууц, Бурханы ажил, хүний ажлын ялгаа, Ариун Сүнсний ажил, муу ёрын сүнсний ажлын ялгаа, бас жинхэнэ Христ, хуурамч Христийн ялгаа гэх мэт нууцыг тайлдаг. Тэгээд дэлхий ертөнцийн харанхуй, ёрын муу байдлын уг үндэс, Бурханыг эсэргүүцдэг хүний сатанлаг уг чанар, бидний янз бүрийн завхарсан байдлыг илчилж, биеэ тоосон зан, худал хуурмаг, ёрын муу, хатуу цэвдэг байдал гэх мэт хүний доторх завхарсан зан чанарыг ил болгодог. Бас цэвэрлэгдэх замыг бидэнд зааж, яаж үнэнч шударга байх, Бурханыг яаж дуулгавартай дагах, Бурханыг яаж хайрлаж, хүндэтгэх, Бурханы хүслийн дагуу яаж үйлчлэх, завхарсан зан чанараа яаж хаях гэх зэрэг орохоор хэрэгжүүлэх ёстой үнэнийг харуулдаг. Бурханы сонгосон хүмүүс Бурханы үгийн шүүлтээр зарим үнэнийг ойлгож, Сатаны завхралд өртсөнөө харж, Бурханы зөвт зан чанар, ариун мөн чанарыг таньж, Тэгээд Бурханыг хүндэлж, Бурханы үгийг хэрэгжүүлж, завхарсан зан чанараа хаяж эхлэн, яваандаа тэдний амь зан чанар өөрчлөгдсөн. Төгс Хүчит Бурхан үнэнийг илэрхийлж, шүүлтийн ажил хийж, зөвт, сүр жавхлант зан чанараа илэрхийлдэг нь бүгд эцсийн өдрүүдийн Христ, бие махбодтой болсон Бурхан мөн гэдгийг нь нотолдог. Төгс Хүчит Бурхан бол эргэж ирсэн Эзэн Есүс мөн! Хуурамч Христүүд муу ёрын сүнснүүдэд эзэмдүүлсэн, үнэндээ муу ёрын сүнснүүд байдаг. Тэд шинэ эрин үе эхлүүлж, хуучин эрин үеийг төгсгөж чадахгүй, Бурханы үгийг илэрхийлж, Бурханы удирдлагын ажлын нууцыг илчилж чаддаггүй. Тэд хүнийг шүүж, цэвэрлэж, өөрчлөх ажил хийж чаддаггүй. Гагцхүү Бурханы өнгөрсөн ажлын заримыг дуурайж, зарим нэг энгийн гайхамшиг үзүүлж л чаддаг. Тэд Библийг буруугаар тайлбарлаж, хуурамч сургаал хэлж, аль эсвэл хүмүүсийг хуурахын тулд хүний махан биеийн үзэлд нийцтэй юм хэлдэг. Тэдний үгэнд ордог хүмүүс мухардалд орж, юу ч олж авдаггүй. Тэгээд дотор нь харанхуйлж, эцэстээ Сатан, муу ёрын сүнснүүдэд төөрөлддөг” гэлээ.

Дараа нь Зон эгч ингэж хэлсэн, “Христ бол үнэн, зам, амь. Христ үнэнийг илэрхийлж, хүмүүсийн амийг хангаж, зам зааж чаддаг. Хуурамч Христүүд үнэнийг илэрхийлж, хүмүүсийн амийг хангаж чаддаггүй муу ёрын сүнснүүд бөгөөд хүмүүст зам зааж үнэхээр чаддаггүй. Тэд хүмүүсийг хуурахын тулд гайхамшиг үзүүлж, хүний үзэлд нийцэх юм хэлж л чадна. Бурханы үгэнд жинхэнэ Христийг хуурамч Христүүдээс ялган таних зам байгаа болохоор бид цаашид төөрөлдөх вий гэж айх хэрэггүй” гэлээ.

Тэр хоёр хоёулаа Төгс Хүчит Бурханы үгэнд үндэслэн Христ гэж юу болох, хуурамч Христийг яаж ялган таних тухай маш тодорхой нөхөрлөж, миний зүрх сэтгэл гэрлээр дүүрсэн юм. Мөн чанарыг нь харж, үнэн болон Бурханы үгийг илэрхийлж, хүнийг аврах ажил хийж чадах эсэхийг харах нь Христ мөн эсэх, эргэн ирсэн Эзэн мөн эсэхийг тодорхойлох гол түлхүүр мөн. Тэгэх нь хамгийн чухал. Үнэнийг илэрхийлж, хүнийг аврах ажил хийж чаддаг нэгэн л бие махбодтой болсон Бурхан мөн, хүнийг цэвэрлэж, аврахын тулд шүүлтийн ажил хийж чаддаг хүн л эцсийн өдрүүдийн Христ мөн. Үнэнийг илэрхийлж, Бурханы ажил хийж чаддаггүй, өөрсдийгөө Христ, Бурхан гэж нэрлэдэг хэн боловч хүмүүсийг хуурахаар ирдэг хуурамч Христ, дүр эсгэгч юм. Энэ нь жинхэнэ Христ, хуурамч Христүүдийг ялган таних маш оновчтой, энгийн арга юм билээ! Хэрвээ Төгс Хүчит Бурхан эдгээр үнэн болон нууцыг илчлээгүй бол би Библийг хэчнээн их уншиж, пасторуудыг хэдий их сонсоод ч энэ талаар хэзээ ч мэдэхгүй байх байсан.

Ах цааш нь ингэж хэллээ, “Эзэн Есүс хэлэхдээ, ‘Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: Учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: Мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна(Иохан 16:12–13) гэсэн. Одоо үнэний Сүнс Төгс Хүчит Бурхан болж махбодоор ирлээ. Хүн аврал хүртэхэд хэрэгтэй бүх үнэн болон нууцыг Тэр дэлгэдэг, Түүний үгээр л бид үнэнийг ойлгож, хэрэгжүүлэх зөв замтай болж чаддаг.” Дараа нь ах нэлээд их нөхөрлөл хийсэн. Би олон жил итгэхдээ урьд нь ийм юм огт сонсож байгаагүй. Эзэнд олон жил итгэснээсээ илүү их зүйлийг тэр өдөр ойлгосон шүү. Зүүний Аянгын номлол маш сайн гэж хүмүүс хэлдэгт гайхах юмгүй. Энэ нь бүгд Төгс Хүчит Бурханы үгээс үүдэлтэй байж! Би тэр ахаас “‘Үг нь махбодоор илэрсэн’ ном ямар үнэтэй вэ? Би нэгийг аваад, өөрөө уншмаар байна” гэж асуухад ах инээмсэглээд, “Үнэгүй шүү дээ. ‘Би цангасан нэгэнд амийн усны булгаас үнэгүй өгнө’ (Илчлэл 21:6) гэж Бурхан хэлсэн. Бурхан хүнд хайртай, хүнийг Сатаны эзэмшлээс нэгмөсөн аврахын тулд Бурхан бидэнд үнэгүй өгдөг. Үнэнийг эрж хайхыг хүсэж байгаа цагт Бурхан бидэнд үгээ үнэгүй хайрладаг” гэлээ. Миний сэтгэл маш их хөдөлсөн. Бурхан л биднийг тийм харамгүй сэтгэлээр хайрлаж, хангаж чадна. Тэгээд ах “Үг нь махбодоор илэрсэн” номыг надад өглөө.

Үүний дараа би өдөр бүр Төгс Хүчит Бурханы үгийг шимтэн уншдаг болсон. Унших тусмаа улам их юм олж авч, үүндээ баясаж байлаа. Бурханы үг зүрх сэтгэлд минь орж байгаа нь мэдрэгдсэн. Итгэлд минь байсан олон жилийн будилаан шийдвэрлэгдэж, би ч баярлаж, магнай тэнийсэн. Зүүний Аянгыг хүлээн зөвшөөрсөн тэр бүх сайн итгэгч Төгс Хүчит Бурханы үгээс үнэнийг олж харж, Бурханы дуу хоолойг сонсож, бие махбодтой болсон Бурхан, эргэж ирсэн Эзэн Есүс мөн гэж таниад, дараа нь Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг эргэлзэлгүй дагасан гэдгийг би ухаарсан. Тэд бол ухаалаг охид! Би чуулганыхаа пастор, ахлагчдын нуршдаг үзэл, утгагүй үгэнд хууртан, Эзэн ирсэн гэх ямар ч мэдээ хуурамч гэж итгээд, судалж зүрхлэхгүй байсан. Тэгээд Эзэнийг угтан авах боломжоо алдах шахсан шүү. Би маш тэнэг байж! Гэхдээ Бурхан намайг хаяагүй. Ах эгчийн нөхөрлөлөөр надад хуурамч Христийг яаж ялган танихыг харуулж, улмаар би Бурханы дуу хоолойг сонсон, Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажилд бат итгэж, Хургатай хөл нийлүүлэн алхсан юм. Намайг аварсанд нь Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих