Нүглээс цэвэрлэгдэх замыг би оллоо

2021-01-31

Вейсиао Өмнөд Солонгос улс

Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй, бас хүнийг сатанлаг завхарсан зан чанараас нь бүрэн салгахын тулд улам их ажил хийхийг Бурханаас шаардсан. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхлүүлсэн юм. Энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагддаг бүх хүн илүү өндөр үнэнийг эдэлж, илүү агуу ерөөлийг хүлээн авна. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авна. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авна(“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” ном). Удаан хугацааны будилааныг минь Төгс Хүчит Бурханы үг арилгасан. Би итгэхдээ Эзэнд залбирч, нүглээ маш их улайдаг байсан ч дараа нь бас л өөрийн эрхгүй худал хэлж, нүгэл үйлддэг байлаа. Юм санаснаар болохгүй бол уурладаг байлаа, би Эзэний сургаалыг баримталж, нүглээс ангижирч чадаагүй. Үүндээ ч үнэхээр их шаналсан. Тэгээд энэ талаар олон пастораас асуусан ч огт шийдэл олоогүй юм. “Эзэн ариун, тэгэхээр нүгэлд амьдардаг над шиг хүн Эзэний хаанчлалд орж яаж чадах юм бэ?” гэж боддог байлаа. Төгс Хүчит Бурханы үгийг уншаад нүглээс ангижирч, завхралаас цэвэрлэгдэх замаа эцэст нь олсон юм даа.

Дөнгөж итгэгч болчхоод би Өмнөд Солонгос дахь Пресбитериан сүмд явдаг байсан. Пастор маань, “Бид нүгэлтэй, нүглээр дүүрэн. Гэхдээ битгий ай—Эзэн Есүс бидний нүглийн тахил болохоор цовдлогдсон. Эзэнд залбирч, нүглээ улайж байгаа цагт Эзэн биднийг уучилж, эргэж ирээд биднийг тэнгэр лүү аваачна” гэж байнга хэлдэг байсан. Би Эзэнд маш их талархаж, биднийг хайрлах хайр нь хэчнээн ихийг мэдэрдэг байлаа. Тэгээд худал хэлж, нүгэл үйлдэх бүрдээ залбирч, нүглээ улайж, гэмшиж, амар амгалан, баяр баяслыг мэдэрч, Эзэн ирээд, намайг хаанчлалдаа аваачихыг нь тэсэн ядан хүлээдэг байсан. Гэхдээ яваандаа би нүгэл үйлдэж, нүглээ улайх хэвшилтэй болсноо олж мэдсэн юм. Би дэндүү зөрүүд, дүрсхийсэн ууртай байлаа. Нөхөр маань надад таалагдахгүй юм хэлж, хийх юм бол үүн дээр нь дөрөөлж, нөхөртэйгөө маргадаг ч тэвчээр гаргаагүйдээ дараа нь харамсдаг байсан юм. Ялангуяа, “Чи бусдыг өөрийн адил хайрла(Матай 22:39) гэсэн, Эзэний үгийг унших үедээ туйлын их шаналдаг байсан. Би бусдыг өөр шигээ хайрлах нь байтугай гэрийнхэндээ ч тэвчээр гаргах чадваргүй гэдгээ мэдэрч байлаа. Энэ бухимдлынхаа талаар пастор, номлогчид олон удаа хандаж, нүглээс ангижрах зам эрж хайсан ч тэд илүү их залбирч, нүглээ улай л гэж хэлсэн. Би будилсан хэвээр байлаа, залбирч, нүглээ улайчхаад өнөөх л нүглээ үйлдээд байвал Эзэний хүсэлд нийцэж, тэнгэрт гарч чадах уу гэж гайхсан. Библид, “Учир нь үнэний мэдлэгийг хүлээн авсныхаа дараа хэрвээ бид санаатайгаар нүгэл үйлдвэл нүглийн төлөөх тахил цаашид үлдэхгүй(Еврей 10:26) гэсэн байдаг. Үүнд би айж, түгшсэн боловч өөр юу хийхээ мэдэхгүй байлаа. Зүгээр л илүү их залбирч, нүгэл үйлдэхгүй байх хүч өгөөч гэж Эзэнээс гуйсан. Тухайн мөчид өөрийгөө хянах гэж оролддог ч нүгэлд баригдсан хэвээр байлаа. Яваандаа үүнээс болоод туйлдаж, сэтгэлээр унасан. Нүглээс ангижрах зам олоход минь туслаач гэж Бурханаас гуйн өдөр ч, шөнө ч орноосоо босоод, нулимс унаган Эзэнд залбирдаг байлаа.

Дараа нь нэг найз маань намайг чуулганд нэгдээч гэж урьсан. Тэдний чуулганд нэг хэсэг явсны дараа пасторынх нь номлол ерөнхийдөө нэгэн хэвийн, ямар ч гэрэлгүй гэдгийг ухаарсан юм, тэр пастор нүглээс ангижрах талаар яриагүй. Ялангуяа, чуулганд 40 жил үйлчилсэн нэг ахлагч сүсэг бишрэлтэй, хүндлэл хүлээсэн мэт санагдсан ч тансаг газруудад номлохоор явж, махан биеийн таашаалд шунадгийг хараад үнэхээр урам хугарсан. Ахлагчийн амь огт өөрчлөгдөөгүйг хараад үнэхээр цохилтод орсон юм. “Тиймээс та нар ариун бай, учир нь Би ариун билээ(Леви 11:45) гэх Бурханы үг бодогдсон. Нүгэлд амьдарч байгаа хүмүүс Бурханыг харахад зохисгүй, тэгвэл Бурханы хаанчлалд орж чадах уу? Тэр ахлагч 40 жил итгэхдээ өөрчлөгдөөгүй болохоор надад өөрчлөгдөх бүр ч хэцүү санагдлаа. Пастор, ахлагч нар биднийг тайвшруулж, “Эзэн Есүс цовдлогдож, биднийг нүглээс золин аварсан болохоор нүгэл үйлдэхдээ санаа зовох хэрэггүй” гэдэг байсан. Гэхдээ бодит байдал дээр бид байнга нүгэл үйлдэж, олон жил итгэснийхээ дараа бузар буртгаар дүүрэн байсан юм. Бурхан ариун болохоор бидэн шиг нүгэлтэй хүмүүс Эзэний царайг харж яаж чадах юм бэ? Ингэж бодоод маш их шаналж, төөрөгдөлд орж, нүглээс яаж ангижрах вэ гэж гайхсан. Тэгээд сайн найз Жишю эгчийг бодсон. Эгч сүсэг бишрэлтэй, бодлоготой итгэгч байсан болохоор эгчтэй ярилцъя гэж бодлоо. Гэхдээ эгч олон жил Төгс Хүчит Бурханд итгэсэн, харин манай пастор биднийг Төгс Хүчит Бурханы итгэгчдээс хол бай гэж шаардсан юм. Би тэр үед эргэлзсэн ч нүгэлд урхидуулсан гэдгээ санаж, пастор ямар ч шийдэлгүй байгааг бодлоо. Бас эгч олон жил сайн найз минь байсан, сайн хэв чанартай болохоор эгчид зарим нэг санаа оноо байж магад гэж бодсон юм. Тэгээд эгчтэй уулзахаар өдөр товлоё гэж шийдлээ.

Эгчтэй уулзахад тэнд хэдэн танихгүй хүн харагдсан. Тэд бүгд нэр төртэй, шулуун шударга байртай, үнэхээр нөхөрсөг байлаа. Тэднийг Төгс Хүчит Бурханы Чуулганыхан байна гэж бодоод би сэрэмжилж эхэлсэн юм. Тэднийг итгэлийн талаар хэлэлцэж эхлэхэд би хэлсэн зүйлийг нь үнэндээ сонсохгүй, бас нэг их юм яримааргүй байлаа. Тэгтэл нэг эгч ингэж нөхөрлөсөн: “Эзэн Есүс цовдлогдсоноор нүглийг маань авсан, Бурхан бидний нүглийг харахаа больсон, иймээс бид нүгэлтэй байхаа больсон, Эзэн ирээд биднийг хаанчлалдаа аваачна гэж маш олон итгэгч боддог. Гэхдээ энэ зөв үү? Эзэнд итгэснээр бид нүглээ уучлуулаад, илэрхий нүгэл үйлддэггүй, сайхан ааш авиртай харагдах болсон ч тэглээ гээд нүглээсээ бүрмөсөн цэвэрлэгдсэн гэсэн үг үү? Бид байнга худал хэлж, нүгэл үйлдэж, атаархаж, үзэн яддаг. Бас биеэ тоосон зан, ов мэхээр дүүрэн байж, үргэлж бусадтай дээрэнгүй ярьж байдаг. Дэлхий ертөнцийн чиг хандлага дагаж, шунахай, нэрэлхүү байж, онцгүй юм тохиолдох үед Эзэнийг шүүж, буруутгадаг. Бид нүглийн хүлээс, дөнгөнөөс огтхон ч мултраагүй нь эндээс харагддаг, бүх итгэгчид ийм байдалтай амьдардаг шүү дээ. Ром 7-д Паулын хэлснээр: ‘Учир нь миний дотор хүсэл байдаг; гэхдээ үйлдэл маань хүссэнээр болдоггүй. Өөрийн хүсдэг сайныг би хийдэггүй: харин хүсдэггүй муугаа хийдэг’ (Ром 7:18–19). Эзэн Есүс нүглийг нь уучилсан ч элч Паул нүгэлд мөн л хүлэгдээд, үүнээсээ ангижирч чадахгүй байгаадаа хамгийн их бухимдсан. Паул цаг ямагт өөрийн эрхгүй нүгэл үйлддэг байсан, тийм учраас арга мухардан, дуу алдаж, ‘Өө, би хөөрхийлөлтэй хүн юм! Энэ үхлийн биеэс хэн намайг ангижруулах билээ?’ (Ром 7:24) гэсэн. Бид ч бас Паул шиг бухимддаг биш үү?” гэлээ. Эгчийн үг сэтгэл хөдөлгөсөн шүү. Би үүнд үнэхээр л хамгийн их бухимддаг байсан. Би өөрийн эрхгүй ингэж асуулаа: “Таны сая хэлсэн зүйл үнэн. Би үнэхээр нүгэл үйлдэж, нүглээ улайж, нүгэлд амьдарсаар байгаа, тэгээд үүндээ шаналдаг. Гэхдээ миний ойлгохгүй байгаа зүйл бол Эзэн биднийг аль эрт золин аварч, нүглийг маань уучилсан байтал яагаад бид нүгэл үйлдсээр байдаг юм бэ? Нүгэлт байдлаас яагаад ангижирч чаддаггүй юм бэ? Энэ маягаараа бид Эзэнийг ирэхэд хаанчлалд нь хүргэгдэх үү?” гэсэн.

Эгч хариуд нь Төгс Хүчит Бурханы үгээс хоёр хэсгийг уншиж өгсөн юм. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хүнийг золин аварч, нүглийг нь уучилсан тухайд бол, Бурхан хүний гэм бурууг санадаггүй, гэм буруугийнх нь дагуу хүнд ханддаггүй гэж л авч үзэж болох юм. Гэвч махан биед амьдардаг хүн нүглээс ангижраагүй бол үргэлжлүүлэн нүгэл үйлдэж, завхарсан сатанлаг зан чанараа эцэс төгсгөлгүй илчилж л чадна. Энэ бол хүний амьдардаг, нүгэл үйлдэж, нүглээ уучлуулдаг эцэс төгсгөлгүй орчлын амьдрал юм. Хүн төрөлхтний ихэнх нь өдөр нь нүгэл үйлдээд орой нь нүглээ улайдаг. Ийм маягаар нүглийн тахил хүний хувьд үүрд хүчинтэй байдаг ч энэ нь хүнийг нүглээс аварч чадахгүй. Хүн завхарсан зан чанартай байсаар байгаа тул авралын ажлын хагас нь л гүйцэлдсэн… Хүн өөрийнхөө нүглийг мэддэг болох нь маш амаргүй; тэр өөрийнх нь дотор гүнзгий үндэслэсэн уг чанарыг таних ямар ч аргагүй байдаг бөгөөд энэ үр дүнд хүрэхийн тулд үгийн шүүлтэд найдах ёстой. Тэгж байж л хүн энэ үеэс эхлэн аажмаар өөрчлөгдөж чадна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4). “Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон юм; Тэрээр хүнийг бүх завхарсан зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй, бас хүнийг сатанлаг завхарсан зан чанараас нь бүрэн салгахын тулд улам их ажил хийхийг Бурханаас шаардсан. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхлүүлсэн юм. Энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагддаг бүх хүн илүү өндөр үнэнийг эдэлж, илүү агуу ерөөлийг хүлээн авна. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг).

Дараа нь эгч ингэж нөхөрлөлөө, “Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс хүн төрөлхтний нүглийн тахил болон цовдлогдсон, иймээс Эзэнийг Аврагчаа гэж хүлээн зөвшөөрч, нүглээ улайж, гэмшиж байгаа цагт нүгэл маань уучлагдаж, бид хуулийн дор яллагдаж, цаазлуулахгүй. Бид Эзэнд шууд залбирч, нигүүлслийг нь эдэлж чаддаг. Энэ нь Эзэн Есүсийн золин авралын ажлын жинхэнэ утга учир юм. Гэхдээ Эзэн золин авралын ажлаараа хүний нүглийг л уучилсан. Харин сатанлаг зан чанар, нүгэлт уг чанарыг маань уучлаагүй. Бид итгэснээр нүглээ уучлуулдаг ч нүгэлт уг чанар, сатанлаг зан чанар бидний дотор байсаар байдаг. Үүнд биеэ тоосон зан, ов мэх, ёрын муу, хөшүүн байдал, үнэнийг үзэн ядах багтдаг. Эдгээр нь нүглээс бүр ч засаршгүй байдаг, нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцдэгийн уг үндэс энэ юм. Хэрвээ бид нүгэлт уг чанараа шийдвэрлэхгүй бол нүгэл үйлдэж, нүглээ улайгаад, дахин нүгэл үйлдэж, нүглийн дөнгөнөөс хэзээ ч ангижралгүй, Бурханы хаанчлалд орох ямар ч үнэ цэнгүй байдаг. Бурхан хэлэхдээ, ‘Тиймээс та нар ариун бай, учир нь Би ариун билээ(Леви 11:45) гэсэн. Эзэн Есүс хэлэхдээ: ‘Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье, нүгэл үйлддэг хэн боловч нүглийн боол юм. Боол гэрт мөнхөд байдаггүй, харин Хүү мөнхөд байдаг(Иохан 8:34–35) гэсэн. Эзэн ариун болохоор ариун бус ямар ч хүн Эзэнийг харж чаддаггүй. Үргэлж нүгэл үйлдэж, Эзэнийг эсэргүүцдэг бидэн шиг хүмүүс Эзэний царайг харж, хаанчлалд нь орохуйц байж яаж чадах юм бэ? Тэгвэл, нүгэлт уг чанарын асуудлаа яаж шийдвэрлэж болох вэ? Эзэн Есүс зөгнөхдөө: ‘Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана(Иохан 16:12–13) гэсэн. Бас 1 Петр 4:17-д: ‘Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ’ гэсэн байдаг. Эцсийн өдрүүдэд Бурхан дахин махбод болж, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажил хийхээр үнэнийг илэрхийлдэг. Энэ нь голлон хүн төрөлхтний нүгэлт уг чанарыг шийдвэрлэж, биднийг нүглээс бүрэн ангижруулж, завхралыг маань цэвэрлэхийн төлөө байдаг, иймээс бид Бурханаар бүрэн авруулж, хаанчлалд орж чадна. Нигүүлслийн эрин үе дэх Бурханы ажил бидэнд нүглээ уучлуулах боломж олгосон ч биднийг нүглээс бүрэн ангижруулж, цэвэрлэж чадаагүй. Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил бол цэвэрлэж, аврах Бурханы ажлын төв, цөм, хүн төрөлхтнийг аврах Бурханы ажлын хамгийн чухал үе шат юм. Эцсийн өдрүүдийн шүүлтийн ажил л хэрэгтэй бүх үнэнийг маань бидэнд оруулж чаддаг, тэгээд бид Бурханыг үнэхээр мэдэж, амь зан чанараа өөрчилж, Бурханыг дуулгавартай дагаж, шүтэн мөргөдөг, Бурханы хүсэлд нийцдэг хүмүүс болж чаддаг. Хүн төрөлхтнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөө үүгээр гүйцэлдэнэ” гэлээ.

Эгчийн нөхөрлөл үнэхээр нүдийг минь нээсэн. Би нүгэлт уг чанараа шийдвэрлээгүй учраас л өөрийн эрхгүй нүгэл үйлдэж, нүглээ улайсаар байснаа ухаарлаа. Итгэхдээ би Бурханы ажлын хамгийн чухал үе шатыг бас л туулаагүй байж. Төгс Хүчит Бурхан хүмүүсийг цэвэрлэх эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлаа үнэндээ яаж хийдгийг мэдэх гэхээс би тэсэн ядаж байсан. Төгс Хүчит Бурханы Чуулганыг пастор үргэлж ялладаг байсан болохоор би сэрэмжтэй байлаа. Гэхдээ пастор биднийг тэр олон жил нүгэлгүй гэж хэлсэн ч би нүгэлт байдлын шаналалд урхидуулсан байсан. Энэ туршлага минь дэндүү бодитой байсан юм! Би пасторыг сохроор сонсоод байж болохгүй, харин Төгс Хүчит Бурханы үгийг зохих ёсоор уншиж, айлдвар нь үнэхээр Бурханы дуу хоолой мөн эсэхийг харах ёстой гэдгээ мэдэж байсан. Харамсалтай нь орой болж байсан болохоор бид нөхөрлөлөө үргэлжлүүлж чадаагүй юм.

Эгч дараа нь Чуулганд очооч гэж урихаар нь би зөвшөөрч, эгчийн өгсөн Бурханы үгийн номыг авсан. Тэгээд энэ маягаар эрж хайж, судалж эхлэн, Төгс Хүчит Бурханы үгийг маш их уншлаа. Бурхан бие махбодтой болохын нууц, Бурханы нэрсийн нууц, Библийн дотоод түүх гэх мэт маш олон нууцыг Бурхан тайлсныг би харсан. Бүх зүйл маш шинэ, миний урьд нь хэзээ ч сонсож байгаагүй үнэн болон нууц байсан юм. “Төгс Хүчит Бурхан ийм тэнгэрлэг нууц илчилсэн, бас хүн төрөлхтнийг аврах Бурханы хүслийг илэрхийлж чадна. Ямар ч хүн тэгж чадахгүй шүү дээ. Төгс Хүчит Бурханы үг чуулгануудад хандсан Ариун Сүнсний үг, Бурханы дуу хоолой мөн байж тун магадгүй. Үүнийг би үнэхээр судлах ёстой юм байна” гэж бодлоо.

Бас худал хэлж, нүгэл үйлддэг, бусдад уурлаж, тэвчээргүй байдаг, Эзэний сургаалыг баримталдаггүй гэх асуудлаа энэ ах эгч нарт хэлж, нүгэлд амьдраад шаналж байна гэж хэлсэн юм. Тэгээд нэг эгчээс асуулаа, “Эцсийн өдрүүдэд Бурхан хүмүүсийг цэвэрлэх шүүлтийн ажлаа яаж хийдэг юм бэ? Би олон жил итгэхдээ, нүгэлгүй амьдрахад сайхан байх болно, тэгвэл амьдрал зовлонгоор дүүрэн байхгүй гэж үргэлж бодсоор ирсэн” гэлээ.

Эгч надад Төгс Хүчит Бурханы үгийн зарим хэсгийг унш гэж өгсөн, “Энэ удаа бие махбодтой болсон Бурханы ажил нь үндсэндээ гэсгээлт, шүүлтээр дамжуулан Өөрийн зан чанарыг илэрхийлэх явдал юм. Энэ сууринд үндэслээд Тэрээр хүнд илүү их үнэнийг авчирч, хэрэгжүүлэлтийн илүү олон замыг заан үзүүлж, улмаар хүнийг байлдан дагуулж, завхарсан зан чанараас нь аврах зорилгодоо хүрдэг. Энэ бол Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажлын ард оршдог зүйл юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг). “Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйлдэлд нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх зэрэг төрөл бүрийн үнэн эдгээр үгэнд агуулагддаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар болон ялзарсан зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг хэрхэн голдгийг илчилсэн үгсийг хүн бол Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдог тухайд хэлсэн байдаг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний уг чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог юм биш; Тэрээр удаан хугацааны туршид илчилж, харьцаж, засдаг. Илчлэл, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр бус, харин хүнд огт байдаггүй үнэнээр л орлуулж болно. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж нэрлэж болно; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд захирагдахаар бүрэн үнэмшээд зогсохгүй, Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авч чаддаг. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурханы жинхэнэ дүр төрх болон өөрийнх нь тэрслүү байдлын үнэний талаарх хүний ойлголт юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, хүний ойлгошгүй нууцуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломж олгодог. Түүнчлэн, өөрийн ялзарсан мөн чанар болон ялзралынхаа үндсийг таньж мэдэх, хүний муу муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэдэг бүх хүнд нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг). “Шүүлт, гэсгээлтийн энэ ажлаар дамжуулан өөрийнхөө доторх бохир, завхарсан мөн чанарын талаар хүн бүрэн мэдэж авах бөгөөд бүрэн өөрчлөгдөж, цэвэр болж чадна. Ийм маягаар л хүн Бурханы сэнтийн өмнө буцан очих үнэ цэнтэй болж чадна. Өнөөдөр хийгдэж байгаа бүх ажил нь хүнийг цэвэрлэж, өөрчлөхийн төлөө байдаг; үгийн шүүлт, гэсгээлт, мөн цэвэршүүлэлтээр дамжуулан хүн завхралаа хаяж, ариусгагдаж чадна. Ажлын энэ үе шатыг авралын ажил гэж үзэхээс илүүгээр ариусгалтын ажил гэж нэрлэх нь илүү тохиромжтой(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4).

Үүнийг уншсаныхаа дараа эгч цааш нь ингэж нөхөрлөлөө. “Эцсийн өдрүүдийн шүүлтийн ажилдаа Төгс Хүчит Бурхан хүн төрөлхтнийг цэвэрлэж, авардаг бүх үнэнийг илэрхийлж, Бурханы 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөөний нууцыг тайлж, хүн төрөлхтнийг аврах Бурханы ажлын гурван үе шатны зорилго, ажлын үе шат бүрийн дотоод түүх, үе шат болгон юунд хүрдгийг илчилдэг. Тэгээд бидэнд зан чанараа өөрчилж, итгэлдээ ариусах замыг заадаг. Бас Төгс Хүчит Бурхан хүн төрөлхтнийг Сатан завхруулсны уг чанар, мөн чанар, бидний нүгэлт байдлын уг үндсийг илчилдэг. Ингэснээр бид өөрсдийгөө эргэцүүлж, Бурханыг эсэргүүцэж, тэрсэлдэг сатанлаг уг чанар, зан чанараа мэдэж, Сатаны завхралд гүн гүнзгий өртсөн, огт хүний төрхгүй гэдгээ олж хардаг. Тэгээд өөрсдийгөө үзэн ядаж эхлэн, цаашид завхрал дунд амьдрахыг хүсдэггүй. Бас Бурханы зан чанар хэчнээн зөвт, ариун, халдашгүй гэдгийг харж, өөрийн эрхгүй Бурханыг хүндэлдэг. Дураараа аашлахаа больж, хүссэнээрээ ярьж, хийхээ больдог. Харин махан биеийг хаяж, үнэнийг хэрэгжүүлж эхэлдэг. Сатанлаг зан чанарынхаа хүлээсээс яваандаа ангижирч, энэ нь бидний нүгэлт байдал, Бурханыг эсэргүүцэх асуудлыг уг үндсээр нь шийдвэрлэдэг. Эзэнд итгэдэг боловч Бурханы эцсийн өдрүүдийн шүүлт, цэвэрлэлтийг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс хэзээ ч ингэж чадахгүй” гэлээ.

Ах эгч нар бас Бурханы үгийн шүүлтийг туулсан гэрчлэлээ ярьж өгсөн. Нэг эгч, чуулганы удирдагч болоод алдар нэр, байр сууриндаа л анхаардаг байсан гэсэн. Бусдад эзэрхэж, үгээ сонсгох дуртай, хэн нэгэнд өөр санаа оноо байвал үргэлж тэднээр өөрийнхөө бодлыг зөвшөөрүүлдэг, байнга онгирч, хоосон сургаал номлодог байсан гэсэн. Гэхдээ Төгс Хүчит Бурханы үгээр шүүгдэж, илчлэгдсэнээр тэр эгч зүгээр л үүрэгтээ онгирч, хүмүүсээр өөрийгөө шүтүүлж байна гэдгээ ухаарсан юм билээ. Энэ нь ов мэх, урхи байсан юм. Үнэндээ тэр эгч яг л тэргүүн тэнгэрэлч шиг байр суурийн төлөө Бурхантай тэмцэлдэж, Бурханыг эсэргүүцэж байж. Эгч үүнийгээ ухаараад харууслаар дүүрч, хэчнээн биеэ тоосон, ичгүүргүй байснаа үзэн ядсан гэсэн. Эгч Бурханы зан чанарт халдаж байсан. Тэгээд гэмшихгүй бол Бурханд таягдан хаягдаж, шийтгүүлнэ гэдгээ мэдсэн гэсэн. Бас Бурханы зан чанар хэчнээн зөвт, ариун, халдашгүй болохыг хараад Бурханаас эмээх болсон. Ийм маягаар тэр эгч хэдэн удаа шүүгдэж, гэсгээгдээд биеэ тоосон уг чанараа үнэхээр ойлгож, өөрийгөө жигших болсон гэсэн. Үүрэгтээ биеэ тоож, онгирохоо больж, завхралынхаа талаар үнэхээр сэтгэлээ уудлах чадвартай болж, бусдын саналыг сонсож, тэднээс суралцаж, бусадтай хамтран ажиллаж сурсан гэсэн. Эгч хүний төрхийг амьдран харуулж чадсан.

Эгчийн нөхөрлөлийг сонсоход маш сургамжтай байлаа. Би Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрч, Бурханы үгийн шүүлт, цэвэрлэлтийг туулах нь нүглээс ангижирч, завхралаа цэвэрлүүлэх цорын ганц арга гэдгийг мэдэж авсан. Би олон жил итгэхдээ хэзээ ч тийм туршлагын гэрчлэлтэй байгаагүй. Чуулганы маш олон гишүүдтэй ярьж, олон чуулганаар явсан ч тиймэрхүү гэрчлэл хэзээ ч сонсож байгаагүй юм. Энэ ах эгч нарын туршлага надад цэвэрлэгдэж, бүрэн аврагдаж, Бурханы хаанчлалд орох замыг заасан. Би хөл газар хүрэхгүй баярлаж, Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс гэдгийг чин сэтгэлээсээ мэдсэн. Бурхан л бидэнд ингэж их санаа зовдог. Нүгэлд амьдрахын шаналлыг маань Бурхан мэддэг болохоор биечлэн махбод болж, хүн төрөлхтнийг аврах үнэнийг илэрхийлсэн. Биднийг хайрлах Бурханы хайр маш бодитой.

Дараа нь би цуглаанд идэвхтэй оролцож, Төгс Хүчит Бурханы үгийг уншиж, Бурханы үгтэй холбогдуулан завхралаа эргэцүүлсэн. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөөд ихэрхүү байхаа больж, өөрчлөгдсөнийг минь хараад нөхөр маань Төгс Хүчит Бурханы үгийг уншиж эхлэн, Түүний ажлыг бас хүлээн зөвшөөрсөн. Ашгүй дээ! Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Библи Эзэнийг төлөөлж чадах уу?

Шянван, Малайз Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурхан Өөрөө амь ба үнэн бөгөөд Түүний амь ба үнэн зэрэгцэн оршдог. Үнэнийг олж авах...

Би Эзэнийг ингэж угтсан

Намайг зургаатай байхаас миний ээж Эзэн Есүст итгэсэн ба намайг чуулганы цуглаан руу байнга дагуулж явдаг байв. Хүнийг Бурхан бүтээсэн ба хэрвээ бид нар асуудалд орвол Бурханд залбирч, Бурханд найдах хэрэгтэй бөгөөд бүх зүйлийн төлөө Бурханд талархах хэрэгтэй гэдгийг би аажим аажмаар мэдэж авсан билээ.

Messenger дээр бидэнтэй холбоо барих