Бурханы хаанчлалд хүрэх зам үргэлж дардан байдаггүй (I)

2022-07-25

Сенен, Энэтхэг

Би Христэд итгэгч гэр бүлд төрж, эцэг эхийгээ дагаад Эзэнд итгэх болж, үргэлж чуулганы цуглаанд явж, чуулганы янз бүрийн үйл ажиллагаанд оролцдог байлаа. 2020 оны 3-р сарын нэгэн өдөр би Фэйсбүүкээр нэг эгчтэй танилцаж, Эзэнд итгэх итгэлийн тухай ярилцахад эгчийн ярьсан зүйл маш шинэлэг санагдсан. Жишээ нь, эгч надаас тэнгэрийн хаанчлалд орох шалгуурыг мэдэх үү гэж асуухад энэ сэдэв тэр дороо сониуч занг минь хөдөлгөж, “Би Эзэнд маш удаан итгэсэн ч пастор, ахлагчид тэнгэрийн хаанчлалд орох шалгуурыг ерөөсөө ярьж байгаагүй. Одоогийнх шигээ итгээд тэнгэрийн хаанчлалд орж чадах эсэхийг би бас хэзээ ч бодож байсангүй” гэж бодогдлоо. Би энэ сэдвийг анх удаа сонссон болохоор хариултыг мэдэх гэж сониучирхлаа. Хожим нь, цуглаанд оролцож, Төгс Хүчит Бурханы үгийг уншаад би, Сатаны завхралд өртсөний дараа бид дотроо нүгэлт уг чанартай болсон, тэгээд үргэлж нүгэл үйлддэг. Энэ нүгэлт уг чанарыг арилгахгүй бол нүглээс мултарч чадахгүй. Бурхан зөвт, ариун учраас бузар, завхарсан хүмүүс тэнгэрийн хаанчлалд орж чадахгүй, ариун болохгүйгээр Бурханыг харж чадахгүйг ойлгосон. Эгч бас надад, “Эзэн Есүс үнэнийг илэрхийлж, хүмүүсийг шүүж, ариусгах ажлыг хийхээр Төгс Хүчит Бурхан болж эргэн ирсэн. Биднийг нүгэлт уг чанараас салгаж, нүглээс бүрэн аврахын тулд Тэр үүнийг хийдэг. Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлыг хүлээн авч, завхралаа ариусгаснаар л бид тэнгэрийн хаанчлалд орох эрхтэй болно” гэж хэлсэн. Эгч бас Төгс Хүчит Бурханы үгийн хоёр хэсгийг надад уншиж өгсөн. “Есүс эцсийн өдрүүдэд бууж ирнэ гэдгийг л чи мэддэг, гэхдээ Тэр яг яаж бууж ирэх вэ? Дөнгөж золин аврагдсан, өөрчлөгдөөгүй, эсвэл Бурханаар төгс болгуулаагүй чам мэтийн нүгэлтэн Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадах уу? Одоо ч гэсэн хуучин хэвээрээ байгаа чиний хувьд, Есүсээр авруулсан чинь үнэн. Чи Бурханы авралаас үүдэн нүгэлтэн гэж тооцогдохгүй байгаа боловч нүгэлтэй биш, бохир заваан биш гэдгийг чинь энэ нь нотлохгүй. Хэрвээ өөрчлөгдөөгүй юм бол чи яаж ариун байж чадах юм бэ? Дотроо чи бохир заваанаар дүүрч, хувиа хичээсэн, өөдгүй байдаг мөртөө Есүстэй хамт буухыг хүссээр байдаг—тийм азтай явдал байна гэж үү дээ! Бурханд итгэх итгэлдээ чи нэг алхмыг орхисон: Чи зүгээр л золин аврагдсан, гэхдээ өөрчлөгдөөгүй. Чи Бурханы зүрх сэтгэлийн дагуу байхын тулд Бурхан чамайг биечлэн өөрчилж, цэвэрлэх ёстой; чи зөвхөн золин авруулсан бол ариун байдалд хүрч чадахгүй. Ийм маягаар чи Бурханы сайн ерөөлийг хуваалцах эрхгүй байх болно, учир нь чи хүнийг удирдах Бурханы ажилд нэг алхмыг орхигдуулсан, энэ нь өөрчлөгдөж, төгс болох гол алхам юм. Тиймээс дөнгөж золин аврагдсан нүгэлтэн чи Бурханы өв залгамжлалыг шууд өвлөн авч чадахгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Нэршил болон ялгамж чанарын талаар). “Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон юм; Тэрээр хүнийг бүх завхарсан зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй, бас хүнийг сатанлаг завхарсан зан чанараас нь бүрэн салгахын тулд улам их ажил хийхийг Бурханаас шаардсан. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхлүүлсэн юм. Энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагддаг бүх хүн илүү өндөр үнэнийг эдэлж, илүү агуу ерөөлийг хүлээн авна. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг). Тухайн үед би энэ үгийг тунгаан бодоод, өөрийнхөө, бас ах эгч нарынхаа үйлдлийн талаар бодсон. Бид Эзэнд итгэдэг, жаахан сайн үйл хийсэн, сайхан сэтгэлтэй, бусдыг цохиж, загнадаггүй ч байнга худал хэлж, нүгэл үйлдэж, биеэ тоож, бусдыг дорд үзэж, бусдад атаархаж, үзэн ядаж, алдар нэр, ашиг хонжооны төлөө бусадтай өрсөлдөж, бүгдээрээ нүгэл үйлдэж, нүглээ улайх тойрогт амьдарч, байнга нүгэлтэй тэмцэлдэж байснаа би хүлээн зөвшөөрөх ёстой байлаа. Төгс Хүчит Бурханы үгийг уншсаныхаа дараа л, бидний доторх нүгэлт уг чанар арилаагүйгээс ийм байгааг би ойлгосон. Төгс Хүчит Бурханы үгээс би бас нүглээс зайлж, Бурханаар авруулах замыг олсон юм. Өөрөөр хэлбэл, бид Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хүлээн авах ёстой. Бидний завхрал цэвэрлэгдмэгц бид Бурханы хаанчлалд орох эрхтэй болно. Төгс Хүчит Бурханы үг маш сайн, бодитой юм гэж бодогдсон. Үг нь миний зүрх сэтгэлийг гэрэлтүүлж, өмнө нь хэзээ ч сонсоогүй зарим үнэнийг ойлгуулсан. Дараа нь би Төгс Хүчит Бурханы үгийг махран уншиж, онлайн цуглаанд идэвхтэй оролцож, Бурханыг үгийн мэдлэг ойлголтын талаар бусадтай нөхөрлөж, уулзах болгонд өгөөжтэй, таатай санагддаг байлаа. Хэсэг хугацааны дараа би, бие махбодтой болох гэж юу вэ, жинхэнэ Христийг хуурамчаас нь яаж ялгах, Бурханы нэрийн нууц, Бурханы удирдлагын төлөвлөгөөний зорилго, Сатан хүмүүсийг яаж завхруулдаг, Бурхан хүн төрөлхтнийг яаж алхам алхмаар авардаг, Бурханы хаанчлал газар дээр яаж биеллээ олох гэх мэт Эзэнд итгэж байхдаа ойлгоогүй олон үнэн, нууцыг ойлгосон. Бас өмнө нь Библи уншаад ойлгоогүй асуултуудынхаа хариултыг Төгс Хүчит Бурханы үгээс олсон. Энэ нууцуудыг Бурхан Өөрөө л илчилж чадна гэдгийг би ухаарсан. Тиймээс Төгс Хүчит Бурханы үг бол үнэн, бас Бурханы дуу хоолой, Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс мөн гэж тогтоосон. Тэр үед би маш их баярлаж, Эзэн эргэн ирсэн гэх сайн мэдээг олон найздаа хэлж, эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг судал гэж бас хэлсэн.

Гэвч төд удалгүй, манай нутгийн хамгийн өндөр, хамгийн эрх мэдэлтэй Христийн сүм болох Зүүн Хойд Энэтхэг дэх Баптист Сүм Төгс Хүчит Бурханы Чуулганыг яллахаар шашны пасторуудын зохиосон бичиг баримтуудыг итгэгчдийн дунд тарааж эхэллээ. Энэ бичиг баримтууд нь ХКН Төгс Хүчит Бурханы Чуулганыг гүтгэж, гутаасан агуулгатай, Бурхан бие махбодтой болж эргэн ирсэн, эмэгтэй хүн гэж энэ Чуулган номлодог нь Библитэй зөрчилддөг гэж байсан. Тэд Төгс Хүчит Бурханы Чуулганы цуглаанд оролцохгүй байхыг бүх гишүүнээс шаардсан. Энэ контент бас Энэтхэгийн томоохон телевизүүдээр цацагдаж, телевиз юм уу компьютерээ асаагаад, мэдээ үзмэгцээ иймэрхүү сөрөг суртал ухуулгыг үзэж болох байсан. Энэ нь тун удалгүй улс даяар тарсан даа. Пастор, ахлагчид баримтыг улайм цайм гуйвуулж, төөрөгдөл тарааж, Төгс Хүчит Бурханыг гүжирдэж, яллаж байгааг хараад маш их уур хүрч, их гунигласан. Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг надтай хамт судалсан олон хүн хууртсандаа болоод бүлгээс гарсан. Зарим нь бүр намайг ятгахаар оролдож, энэ бол ХКН-ын ялласан чуулган, итгэж болохгүй гэсэн. Тэднийг үнэн замыг орхихыг хараад сэтгэл гонсойж, ХКН бол бурхангүй үзэлтэй дэглэм, Бурханд огт итгэдэггүй, шашны итгэл үнэмшлийг байнга хавчдаг, энэ хүмүүс Бурханы дуу хоолойг сонсож, Бурханы ажлыг судлахын оронд бурхангүй үзэлтэй улс төрийн нам болох ХКН-д яагаад итгэж байгаа юм бол гэж бодсон. Яг тэр үед, манай нутгийн нэг найз, “Эзэн эргэн ирсэн, Христийн хаанчлал газар дээр ирсэн” гэж WhatsApp дээрээ бичсэнийг минь хараад, Төгс Хүчит Бурханы Чуулганы цуглаанд оролцож байгаа юм уу гэж надаас асуусан. Намайг “Тийм” гэхэд үүнд итгэж болохгүй гэж найз хэлээд, Төгс Хүчит Бурханы Чуулганы тухай гүжирдсэн үг, төөрөгдөл надад илгээж, “Пастор бидэнд Төгс Хүчит Бурханыг дагаж болохгүй гэж анхааруулсан. Эзэн эцсийн өдрүүдэд эргэн ирэхдээ бие махбодтой болох боломжгүй учраас бид Төгс Хүчит Бурханы Чуулганы цуглаанд оролцож болохгүй” гэсэн. Яагаад гэвэл, тэр үед Төгс Хүчит Бурханы Чуулганы ах, эгч нар бие махбодтой болохын үнэнийг надад нөхөрлөсөн байсан. Тэд Эзэн эцсийн өдрүүдэд бие махбодтой болж эргэн ирнэ, үүнийг Бурхан аль эрт төлөвлөсөн, бас Эзэн Есүсийн зөгнөлөөр нотлогддог гэсэн. Эзэн Есүс ингэж хэлсэн: “Аянга зүүнээс цахилж, баруун зүгт ч гэсэн гялбадаг шиг; хүний Хүүгийн ирэлт нь ч мөн тийм байх болно(Матай 24:27). “Учир нь тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл цахилдаг аянга шиг; хүний Хүү ч бас Өөрийн өдөртөө тийнхүү байх болно. Гэхдээ Тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно(Лук 17:24-25). “Тиймээс та нар бас бэлэн бай. Хүний Хүү та нарын бодоогүй цаг мөчид ирнэ(Матай 24:44). Эзэн Есүс эцсийн өдрүүдэд эргэн ирэхээ зөгнөх үедээ олон удаа “хүний Хүүгийн ирэлт”, “хүний Хүү ирнэ”, “хүний Хүү Өөрийн өдөртөө” гэж хэлсэн. Энд “хүний Хүү” гэдэг нь бие махбодтой болохыг хэлж байна. Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүдэд ирээд, олон үнэнийг илэрхийлсэн. Тэр бол хүний Хүүгийн ирэлт, Аврагчийн илрэлт, энэ нь Эзэн Есүсийн зөгнөлийг биелүүлдэг. Ах, эгч нарынхаа нөхөрлөлөөс би бас, зөвхөн Бурхан л үнэн, зам, амь гэдгийг мэдэж авсан. Хэрвээ хүн үнэн болон Бурханы үгийг илэрхийлж чаддаг, эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлыг хийж чаддаг бол тэр хүн бие махбодтой болсон Бурхан байх ёстой. Гадаад төрх нь хэчнээн эгэл жирийн байх, байр суурь, эрх мэдэлтэй байх эсэх нь хамаагүй, Түүний үг, ажил л хамгийн чухал. Энэ бол Түүний ялгамж чанар, байр суурийг нотлох шилдэг арга зам. Үүнийг бодоод би, ойлгосон зүйлээ найздаа хэлж, “Бурхан бол Бүтээгч, Бурхан хүссэн бүхнээ хийж чадна. Хүмүүс бид Бурханыг шүүж, тодорхойлох биш, эрж хайх ёстой. Төгс Хүчит Бурханы Чуулганы цуглаанууд олон үнэнийг ойлгоход минь тусалсан болохоор би цуглаанд явахаа болихгүй” гээд, “Бид Бурханд итгэх үедээ хүмүүсийг сохроор дагах биш, Бурханы дуу хоолойг сонсох ёстой. Библид хэлдгээр: ‘Бид хүнээс илүү Бурханд дуулгавартай байх ёстой’ (Үйлс 5:29).” Найз минь энийг сонсоод маш нухацтайгаар, “Хэрвээ чи Төгс Хүчит Бурханд итгэсээр байвал төрсөн нутагтаа очих үед чинь Дээд Зөвлөл чамайг байцаана. Пастор чамд итгэхийг зөвшөөрөхгүй, тосгоныхон чамайг голно. Чи энэ талаар бодож үзсэн үү?” гэхэд би “Хүмүүст гологдох аймаар биш ээ. Бурханы мөрийг дагаж чадалгүй, Бурханд хаягдах л аймаар. Төгс Хүчит Бурхан эргэн ирсэн Эзэн Есүс мөн байгаад бид хүлээн авахгүй бол гамшигт унаж, уйлж, шүдээ хавирна гэдгийг чи бодож үзсэн үү? Эзэний эргэн ирэлт том асуудал учраас чи эрж хайж, судалбал яасан юм бэ?” гэлээ. Тухайн үедээ миний зөвлөгөөнөөс татгалзсан.

Сүүлд нь, манай найз Төгс Хүчит Бурханд итгэдгийг минь манай аав, ээжид хэлсэн, тэрнээс хойш бүтэн долоо хоногийн турш аав, ээж хоёр өдөр бүр утасдаж, намайг загнаж, “Пастор бидэнд Төгс Хүчит Бурханы Чуулганы цуглаанд явдгийг чинь болиул гэж хэллээ. Чи цуглаанд явахаа болиод, тэр Чуулганаас гарах ёстой!” гэсэн. Тэгэхэд нь би “Төгс Хүчит Бурханы Чуулган пасторын ярьдагтай адилгүй. Тэндхийн цуглаанд оролцоход урьд нь ойлгоогүй олон үнэнийг надад зааж өгсөн. Энэ бол үнэн зам, би төөрөлдөөгүй” гээд тэдэнд Төгс Хүчит Бурханы ажлыг гэрчлэхийг хүссэн ч тэр хоёр цуу ярианд маш их хууртсан болохоор надаар үг хэлүүлээгүй. Хожим нь, тахлаас болоод би сургуулиасаа гэртээ харьж, онлайнаар байнга цуглаанд оролцдогийг минь аав ээж хоёр хараад намайг хязгаарлах гэж оролдлоо. Хөршүүд ч бас миний талаар ярьж, Төгс Хүчит Бурханд итгэж, пасторыг үл тоогоод галзуурсан юм биш үү гэцгээсэн. Зарим нь бүр намайг чөтгөрт эзэмдүүлсэн гэсэн. Энийг сонсоод аав, ээж хоёр бүр ч их уурлаж, гэртээ ирээд намайг загнаж, “Тосгоныхон чамайг юу гэж ярьж байгааг мэдэх үү? Чи бидний хэлснийг үл ойшоож, тэр цуглаанд явсаар байх уу?” гэхэд би “Тэгнэ ээ, би цуглаанд оролцсоор байна” гэсэн. Аав, ээж хоёр маш их уурлаж, намайг болиулах гэж бүр ч их оролдож, Цуглааны үеэр намайг байнга үймүүлээд, тайван оролцоход хэцүү байдаг байлаа. Миний санаж байгаагаар, нэг удаа би цуглааны дараа залбирч байгаад, нүдээ нээж, аав хажууд зогсож байгааг гэнэт хараад, цочирдсон. Тэгэхэд аав ууртайгаар, “Интернэтээ таслаад, цуглаанаа яг одоо зогсоо!” гэж хашхирсан. Би аавд, “Эзэн Есүс Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажил хийхээр үнэхээр Төгс Хүчит Бурхан болж эргэн ирсэн. Хэрвээ бид Бурханы мөртэй хөл нийлүүлж, Бурханы шүүлтийн ажлыг хүлээн авахгүй бол, нүглээс зугтаж чадахгүй бол Бурханы хаанчлалд орж чадахгүй, эцэст нь гамшигт унаж, шийтгүүлнэ” гэсэн. Гэхдээ аав, ээж хоёр миний хэлснийг огт сонсолгүй, пасторын номлосон үзлийг давтаж, Бурхан эмэгтэй хүний бие махбодтой болох боломжгүй гэсэн. Би Төгс Хүчит Бурханы Чуулганы ах, эгч нарын уншиж өгсөн Төгс Хүчит Бурханы үгийн нэг хэсгийг бодсон. “Бурханы хийсэн ажлын үе шат болгон өөрийн гэсэн бодит ач холбогдолтой. Тухайн үед Есүс ирэхдээ эрэгтэй хэлбэрээр ирсэн бол Бурхан энэ удаад эмэгтэй хэлбэрээр ирсэн. Үүнээс чи, Бурхан эрэгтэй, эмэгтэй хүнийг хоёуланг нь бүтээсэн нь Өөрийнх нь ажилд хэрэгтэй байж болохыг харж чадах ба Түүнд хүйсийн ялгаа байдаггүй. Түүний Сүнс ирэхдээ Өөрийн хүссэн ямар ч махбодыг сонгон авч болох бөгөөд тэрхүү махбод Түүнийг төлөөлж чадна; эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай, Түүний махбод болсон бие мөн л бол Бурханыг төлөөлж чадна. Хэрвээ Есүс ирэхдээ эмэгтэй хүн болж гарч ирсэн бол, өөрөөр хэлбэл, Ариун Сүнснээс хүү биш, харин охин олдсон бол ажлын тэрхүү үе шат мөн л адилхан гүйцэлдэх байв. Хэрвээ тийм байсан бол ажлын одоогийн үе шатыг эрэгтэй хүн гүйцэлдүүлэх байсан, тэгсэн ч ажил мөн л адилхан хийгдэж дуусах байв. Үе шат бүрд хийгдсэн ажил өөрийн гэсэн ач холбогдолтой; ажлын аль ч үе шат давтагддаггүй, нөгөөтэйгөө ч зөрчилддөггүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцээдэг). Бурхан бие махбодтой болоход, Бурханы Сүнс махбодоор хувцаслаж, эгэл жирийн хүн болдог учраас эрэгтэй, эмэгтэй байх нь хамаагүй, Тэр бол Бурхан Өөрөө, бас үнэнийг илэрхийлж, Бурханы ажлыг хийж чадна гэж ах эгч нарын нөхөрлөснийг би санаж байна. Эзэн Есүс эрэгтэй байсан, хүн төрөлхтний төлөө цовдлогдож, хүмүүсийн нүглийг үүрч, улмаар хүн төрөлхтнийг золин аврах ажлыг гүйцэлдүүлсэн. Эцсийн өдрүүдэд Бурхан эмэгтэй хүний бие махбодтой болж ирээд, Эзэн Есүсийн ажлын суурин дээр хүмүүсийг аврахад шаардлагатай бүх үнэнийг илэрхийлж, хүмүүсийг ариусгах ажил хийдэг. Тиймээс, бие махбодтой болсон Бурхан эрэгтэй, эмэгтэй байх нь хамаагүй, Түүний илэрхийлдэг үнэн, хийдэг ажил нь Бурханы Сүнсний ажил, энэ бүхэн нь хүн төрөлхтнийг золин аварч, аварч чадна. Үүнээс гадна, эцсийн өдрүүдэд Бурхан эмэгтэй хүний бие махбодтой болж ирээд ажиллавал хүмүүс Бурхан бол эрэгтэй, Тэр эмэгтэй байж болохгүй гэж бодоод Бурханыг тодорхойлохгүй. Энэ бүхнийг бодоод би аав, ээж хоёрт нөхөрлөж, “Бурхан бол Сүнс, хүйсийн ялгаа байхгүй. Бурхан эрэгтэй, эмэгтэй хүнийг Өөрийнхөө дүрээр бүтээсэн тул бие махбодтой болсон Бурхан угаасаа эрэгтэй, эмэгтэй байж болно. Бие махбодын төрх байдал нь хамаагүй. Хамгийн гол нь, Тэр хүн төрөлхтнийг аврахын тулд үнэнийг илэрхийлж чадна. Тэр бол бие махбодтой болсон Бурханы Сүнс, Бурхан Өөрөө” гэсэн. Аав, ээж хоёр миний үгийг няцааж чадаагүй болохоор “Чи Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс гэдэг ч бид хоёр итгэхгүй байна. Пастор, ахлагчид хүлээн авбал бид хүлээн авна. Пастор Төгс Хүчит Бурханыг жирийн гэр бүлд төрсөн эгэл жирийн хүн гэсэн болохоор энэ нь бие махбодтой болсон Бурхан байж таарахгүй” гэлээ. Үүнийх нь хариуд би тэдэнд “Эзэн Есүсийг ажиллахаар ирэхэд ахлах тахилч, хуулийн багш нар, Иудейн шашны фарисайчууд эгэл жирийн төрөлт, гадаад төрхөөс нь болоод Түүнийг Бурхан гэж хүлээн зөвшөөрөөгүй. Тэд: ‘Энэ чинь мужааны хүү биш үү? Ээжийнх нь нэр Мариа биз дээ?’ гэцгээсэн. Энэ фарисайчууд Эзэн Есүсийн гадаад төрхийг л хараад, үг, ажил нь Бурханаас ирсэн эсэхийг судлаагүй. Тэр бол Бурхан биш, эгэл жирийн хүн гэж биеэ тоосон зан чанараараа шүүгээд, Эзэн Есүсийг бас гүжирдэж, ялласан. Иудейн шашны итгэгчид тэднийг шүтэж, дуулгавартай дагасан учраас тэднийг даган Эзэнийг цовдолсон. Эцэст нь Бурханы авралыг алдаж, шийтгүүлсэн. Өнөөдөр ч гэсэн адилхан. Энэ пастор, ахлагчид Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үг үнэн, Бурханы дуу хоолой мөн эсэхийг судалдаггүй, Төгс Хүчит Бурханыг сохроор шүүж, яллаж, Төгс Хүчит Бурхан бол эгэл жирийн хүн гээд, уг гарал, ар гэрийг нь судалдаг. Энэ нь фарисайчууд Эзэн Есүсийг яллаж байсантай адилхан биш үү?” гэсэн. Энэ үед би ах эгч нарын уншиж өгсөн Бурханы үгийг нэг хэсгийг санасан. “Бие махбодтой болсон Бурхан Тэрбээр Бурханы мөн чанарыг эзэмшинэ, бие махбодтой болсон Бурхан Тэрбээр Бурханы илэрхийллийг эзэмшинэ. Бурхан махбод болдог тул хийхээр зорьж буй ажлаа авчирна, мөн Бурхан махбод болдог тул Өөрийн юу болохыг илэрхийлж, хүнд үнэнийг авчирч, амь хайрлаж, замыг заан харуулж чадна. Бурханы мөн чанаргүй махбод нь бие махбодтой болсон Бурхан лавтайяа биш; үүнд эргэлзэх зүйл үгүй. Хэрвээ хүн, Бурханы махбод болсон бие мөн эсэхийг судалж шинжлэхээр зорьж байгаа бол Түүний илэрхийлдэг зан чанар, хэлдэг үгээс үүнийг нотлох ёстой. Өөрөөр хэлбэл, Бурханы махбод болсон бие мөн эсэх, үнэн зам мөн эсэхийг нотлохын тулд хүн Түүний мөн чанарт үндэслэн ялган таних ёстой. Иймээс Бурханы махбод болсон бие мөн эсэхийг тодорхойлох гол түлхүүр нь гадаад дүр төрхөөс илүүтэйгээр Түүний мөн чанарт (Түүний ажил, Түүний айлдвар, Түүний зан чанар болон өөр олон талд) оршдог. Хэрвээ хүн Түүний гадаад дүр төрхийг л шинжлээд, үүний үр дүнд мөн чанарыг нь орхигдуулбал хүн харанхуй бүдүүлэг, мунхаг гэдгийг энэ нь харуулдаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг). Тэгээд би аав, ээждээ “Бурханы махбод болсон бие мөн эсэхийг тодорхойлохдоо бид гадаад төрхөд нь биш, үнэнийг илэрхийлж, хүн төрөлхтнийг аврах ажил хийж чадах эсэхэд нь үндэслэх ёстой. Бодоод үз дээ, Махбодынх нь дүр төрхөөс болж бид Эзэн Есүст итгэдэг үү? Үгүй. Бид Библи дэх үгийг нь уншсан учраас Эзэн Есүсийг хүлээн авч, Түүний үг бол үнэн, ажил нь бүх хүн төрөлхтнийг золин аварсан гэдгийг харж, Эзэний нигүүлслийг их эдэлж, зөвхөн тэр үед л үнэхээр итгэсэн. Өнөөдөр би Төгс Хүчит Бурханд итгэдэг, учир нь, Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үг үнэн, эрх мэдэл, хүч чадалтай, Бурханы дуу хоолой мөн гэдгийг би харсан. Тэр үед л би Түүнийг бие махбодтой болсон Бурхан, эргэн ирсэн Эзэн Есүс гэдэгт итгэсэн” гээд би тэдэнд зөвлөж, “Та хоёр ч бас Төгс Хүчит Бурханы үгийг унших ёстой. Пасторын үгийг сохроор сонсож, пасторын хэлсэнд итгэж болохгүй. Хэрвээ тэр буруу замаар явж, Бурханыг эсэргүүцэж, яллавал та хоёр дагаад Бурханыг эсэргүүцэж, яллах уу?” гэсэн. Ингэж хэлэхийг минь сонсоод аав, ээж хоёр маш их уурлаж, намайг загнаж, “Чи бүх шашны ертөнцийг эсэргүүцтэлээ ийм зөрүүд байх ёстой гэж үү? Пастор, ахлагчдыг эсэргүүцэж зүрхэлбэл тосгоныхонд хөөгдөнө. Тэгвэл чи хаачих юм бэ? Тийм юм болбол бид хоёр тусалж чадахгүй шүү! Энэ юмаа ярихаа боль, Төгс Хүчит Бурханыг бусдад битгий гэрчил. Пастор, ахлагчид энийг хүлээн авбал бид хүлээн авна. Одоохондоо өөртөө битгий төвөг уд” гээд, Тэр хоёртой яаж ч нөхөрлөсөн бай, огт сонсоогүй, харин намайг хатуу зэмлэж, “Бид хоёр чиний хичээл сургууль, хоол, хувцсанд зөндөө их мөнгө зарцуулсан, гэтэл чи үнэхээр дуулгаваргүй, чамд урам хугарч байна шүү” гэсэн. Тэр үед хоёр ах ч бас аав, ээжийн талд орж, гэр бүлийнхнээс маань нэг нь ч миний зөвлөгөөг сонсоогүй. Төгс Хүчит Бурхан олон үнэнийг илэрхийлснийг тэдэнд хэлж, ургацаа тэдэнтэй хуваалцах гэж оролдсон ч намайг юу ч гэсэн, тэд ерөөсөө сонсохыг хүсээгүй. Урьд нь аав ээж, тосгоныхон маань надад маш сайн ханддаг байсан, гэтэл одоо Төгс Хүчит Бурханд итгэснээс минь болоод л надад хандах хандлага нь өөрчлөгдөж, тэдний нүдээр бол би өөдгүй, хаягдсан хүн болж, гэртээ байхдаа ч гэр бүлийнхнийхээ халамжийг мэдэрч чадахгүй, ганцаардмал, хөөрхийлөлтэй санагдаж байлаа. Гэхдээ, цуглаанд оролцож, өөрийгөө үнэнээр зэвсэглэхгүй бол тийм орчныг тэсэж гарах боломжгүй учраас юу ч болсон бай, цуглаанд оролцохоо больж болохгүйг би мэдэж байсан. Сүүлд нь, шаардлагагүй зөрчилдөөнөөс зайлсхийхийн тулд би тэднээс нуугдаж, цуглаанд нууцаар явах ёстой болж, ярьж, нөхөрлөж чадалгүй, бусадтай зөвхөн мессежээр л нөхөрлөдөг байлаа.

Нэг шөнө пастор, нэг хамтран зүтгэгч хоёр гэнэт манайд ирснийг би санаж байна. Хөршүүд, тосгоны зарим хүн ч бас харахаар ирсэн. Пасторыг “Төгс Хүчит Бурханы Чуулганы энэ цуглаануудыг чи юу гэсэн бэ?” гэхэд би “Эзэн Есүс эргэн ирсэн, Тэр бол эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хийдэг бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан гэж Төгс Хүчит Бурханы Чуулган гэрчилдэг. Бас ямар хүмүүс тэнгэрийн хаанчлалд орж чадах, аврал хүртэхийн тулд яаж эрэлхийлэх гэх зэргийг ярилцдаг” гэсэн. Пастор: “Тэгвэл ямар хүмүүс тэнгэрийн хаанчлалд орч чадахыг надад хэлээдэх” гэж басамжилсан өнгөөр хэлсэн. Би пасторт ингэж хариулсан, “Библид хэлснээр ‘Намайг, Эзэн минь, Эзэн минь гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно’ (Матай 7:21). ‘Тиймээс та нар ариун бай, учир нь Би ариун билээ’ (Леви 11:45). Тэнгэрийн хаанчлалд орохыг хүсвэл бид нүглээс ангижирч, завхарсан зан чанараа цэвэрлэж, Бурханы хүслийг биелүүлдэг хүмүүс болох ёстойг энэ эшлэлүүдээс харж болно. Одоо бид бүгд нүгэлд амьдарсаар, үргэлж худал хэлж, нүгэл үйлдээд, Бурханы үгийг хэрэгжүүлж чаддаггүй болохоор тэнгэрийн хаанчлалд орж чадахгүй. Бид яагаад нүгэл үйлдэж, нүглээ улайж, дахиад нүгэл үйлддэг мөчлөгт урхидуулдаг юм бол? Яагаад нүглийн хүлээсээс зугтаж чаддаггүй юм бэ гэж өмнө нь би будилдаг байсан. Төгс Хүчит Бурханы үгийг уншсаны дараа л ойлгосон, биднийг Эзэнд итгэх үед нүгэл маань уучлагддаг ч бидний нүглийн үндэс болох нүгэлт уг чанар маань арилаагүй учраас үргэлж худал хэлж, нүгэл үйлдсээр байдаг. Библид хэлснээр, ‘Ариун байдалгүйгээр хэн ч Эзэнийг харахгүй(Еврей 12:14). Эзэн ариун учраас нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцсээр байвал бид Бурханы хаанчлалд орж чадахгүй. Одоо Эзэн Есүс эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хийхээр эргэн ирсэн. Хүн төрөлхтнийг ариусгаж, аврах бүх үнэнийг илэрхийлдэг. Энэ нь Эзэн Есүсийн зөгнөлийг биелүүлдэг: ‘Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана’ (Иохан 16:12–13). Төгс Хүчит Бурхан олон үнэнийг илэрхийлж, Бурханы удирдлагын төлөвлөгөөний нууцыг илчлээд зогсохгүй, хүмүүсийн нүглийг уг шалтгааныг илчилж, биеэ тоосон зан, ов мэх, ёрын мууг гэх мэт хүмүүсийн нүгэлт уг чанарыг шүүж, илчилж, Бурханд итгэх итгэлийн маань янз бүрийн хольц, тэнгэрийн хаанчлалд орохын тулд л Бурханд итгэдэг буруу үзэл бодлыг илчилсэн. Төгс Хүчит Бурханы Чуулганы хүмүүс Бурханы үгийн шүүлтийг туулж, завхралынхаа үнэн, уг чанарынхаа мөн чанарыг аажмаар ухаарч, чин сэтгэлээсээ гэмшиж, завхарсан зан чанараа ариусгадаг. Энэ нь Хаанчлалын эрин үед Бурханы үгийн хүрсэн үр дүн. Тэнгэрийн хаанчлалд орохыг хүсвэл бид Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хүлээн авах ёстой, бидний завхрал цэвэрлэгдсэний дараа л Бурханы хаанчлалд орох эрхтэй болно.” Намайг ярьж дуусахад пастор: “Үнэнийг эрэлхийлэхийг хүсэж байгааг чинь би мэднэ, гэхдээ чи залуу хэвээр байна. Чи Библийг ойлгодоггүй болохоор амархан хууртаж. Төгс Хүчит Бурханыг дагахаа больж, Эзэнд нүглээ улайж, гэмшээд, тэдний цуглаанд оролцохоо больсон нь дээр дээ” гэсэн. Сүүлд нь, пастор өөрийг нь үл тоож байгааг минь хараад, “Чи бол миний хонь. Намайг дуулгавартай дагахгүй байж зүрхэлнэ гэнэ ээ? Чи одоо гэмшиж, Төгс Хүчит Бурханы Чуулганаас гараад, Төгс Хүчит Бурханы нэрээр залбирахаа болих ёстой” гэхэд нь би пасторт, “Төгс Хүчит Бурханыг дагахаа хэзээ ч болихгүй” гэсэн. Пастор уурлаж, надад анхааруулж, “Сүмийн Дээд Зөвлөл чамайг ‘харж ханд’ гэж намайг томилсон. Хэрвээ болихгүй бол чамайг Дээд Зөвлөлд аваачиж, байцаана. Тийм юм болбол, сурлагад чинь нөлөөлөх нь бүү хэл, чуулганд муу нэртэй болно гэдгийг чи мэдэх ёстой. Ирээдүйд ажилд орж ч чадахгүй байж магад. Ингэж асуудал үүсгэж яах юм бэ? Чи хичээл сургуульдаа анхаарах ёстой шүү дээ!” гэсэн. Тухайн үед пасторыг тэгж хэлэхэд би маш их дарамт мэдэрсэн, учир нь, сүмийн Дээд Зөвлөл намайг байцаах л юм бол хэзээ ч зүгээр орхихгүй гэдгийг би мэдэж байсан. Хэрвээ би Төгс Хүчит Бурханыг дагахаа болихгүй бол ирээдүйд сертификат хэрэг болоход тосгоны дарга гарын үсгээ зурж өгөхгүй, би бүр ажилд орж чадахгүй ч байж магадгүй. Төгссөнийхөө дараа сайхан ажилд орог гээд аав, ээж хоёр намайг коллежид явуулсан. Хэрвээ би ажил олж чадахгүй бол аав, ээж хоёр Төгс Хүчит Бурханд итгэхэд минь бүр ч их саад болох нь гарцаагүй. Үүнээс гадна, би Төгс Хүчит Бурханд дөнгөж итгэж эхэлсэн, жаахан үнэнийг л ойлгосон. Намайг аваачаад байцаах юм бол дайрч давшилсан бүлэг хүмүүстэй тулгараад тэднийг сөрж чадна гэж үү? Төгс Хүчит Бурханд итгэнэ гэж зүтгэвэл намайг сургуулиас хөөх болов уу? Бусад бүх итгэгчээс намайг гол гэж шаардах болов уу? Ингэж бодоод би маш их санаа зовсон тул Бурханд чимээгүйхэн залбирч, намайг залж чиглүүлээч гэж Бурханаас гуйгаад, гэрчлэлдээ бат зогсмоор байна гэлээ.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

“Барын үүр”-ээс дайжсан нь

Шиаоёу, Хятад Миний нэрийг Шиаоёу гэдэг, би 26 настай. Анх би Католик шашинтай байсан юм. Бага байхдаа Мөргөлд оролцож, Библи уншиж, нүглээ...

Messenger дээр бидэнтэй холбоо барих