Завхарсан зан чанарыг шийдвэрлэх арга замыг би мэднэ

2022-05-31

Рамсес, Мексик

Манай гэр бүл католик шашинтай, би багаасаа л гэрийнхнийхээ хамт Эзэнд итгэж ирсэн. Том болоод, зарим итгэгч ердөө ням гарагт сүмд яваад бусад үед нь шашны бус ердийн амьдралаар амьдардгийг ухаарсан юм. Тэд шүтлэггүй хүмүүс шиг л тамхи татаж, архи ууж, зугаацдаг, Эзэний шаардлагыг дагалгүй, нүгэл үйлдэж байгаа юм шиг надад санагдаж байв. Би ч бас нүгэлд амьдарч, худал хэлж, уурлаж, атаархаж, тахилчид нүглээ улайсан ч гэсэн нүгэл үйлдэж, нүглээ улайгаад, дахиад л нүгэл үйлддэг тойргоос зугтаж ердөө чадаагүй. Яахаа мэдэхээ больсон учраас нүглээс зугтах замыг эрж хайхаар сүмээ орхиж, өөр урсгалд нэгдэхээр шийдсэн юм.

Хожим нь, олон жил Христэд итгэсэн Раул ахтай ажил дээрээ таарсан. Раул ах олон өөр сүмд явж үзсэн боловч пасторуудынх нь номлолууд мэдлэг ухаангүй, пасторууд нь үргэлж тахил гуйж байдаг учраас явахаа больжээ. Тэд зөвхөн мөнгө л хүсдэг, ах эгч нар ямар нэг асуудал дээр тусламж хүсвэл ердөө л “Эхлээд номлогчоос очиж асуу, тэгээд шийдэж чадахгүй байвал хэлээрэй” гэдэг гэж ах хэлсэн юм. Энэ нь намайг үнэхээр будилуулсан. Сүмд яагаад тийм зүйл болдог билээ? Дараа нь би тав, зургаан өөр Христийн сүмд яваад, тэр чуулганууд Раул ахын хэлсэнтэй яг адил болохыг харсан юм. Нэг үйлчлэлийн үеэр зарим итгэгч шатар тоглож, буфет хоол идэж байсныг би санаж байна. Сүмүүд Ариун Сүнсний ажилгүй, харин ч шашны хүмүүсийн зугаа цэнгэлийн газар болсныг би харсан. Би цаашид сүмд явахыг хүсээгүй. Гэхдээ Библид ингэж хэлсэн байдаг, “Зарим хүмүүсийн байдал шиг хамтдаа цугларахаа болилгүй; харин тэр өдөр ойртож байгааг харах тусам нэг нэгийгээ бүр их зоригжуулъя” (Еврей 10:25). Тэгэхээр би хаана цуглах вэ? Би үнэхээр яахаа мэдэхгүй байв. 1,000 гаруй Христийн урсгал байдаг учраас Бурханы удирдамж, Ариун Сүнсний ажилтай сүмийг олно гэдэг үнэхээр хэцүү байв. Раул ах ч гэсэн хаашаа явахаа мэдэхгүй байсан учраас бид хоёр цуглаанаа орхиж, чөлөөт цагаараа Библийг судлахаар шийдэж, хамтдаа Библийг маш их уншиж, ойлголтуудаа хуваалцаж, бие биедээ тусалж, дэмжсэн.

Ийм маягаар өдөр бүр залбирч, Судар уншиж хэдэн жилийг өнгөрөөсөн боловч надад таалагдахгүй зүйл тохиолдох юм уу ашиг сонирхол минь хөндөгдвөл уураа барьж чадахгүй байгаадаа үнэхээр бачимдаж байлаа. Заримдаа ажил дээр Раул ах намайг туслахаа болгохоор гуйдаг байв. Ямар нэг зүйл хийхийг надаас гуйхад нь бүрэн ойлгохгүй байвал ах надад нэлээд хатуу үг хэлдгээс миний уур үнэхээр хүрч, ах аятайхан ярьдаггүй, харин ч над руу хашхичиж, тэнэг хүн шиг үздэг нь тодорхой байна, би үүнийг хүлцэх албагүй гэж бодож байсан учраас эргүүлээд ах руу хашхичиж, хоёулаа үнэхээр бухимдан, уураа барьж дийлэлгүй, эцэст нь уурлан гарч оддог байв. Би ахыг сонсож, эсвэл ахад юм тайлбарлахыг хүсээгүй. Харин дараа нь тайвширсныхаа дараа бид тэр талаар ярилцаж, буруугаа хүлээн зөвшөөрч, бие биеэсээ уучлал гуйдаг байсан. Нүглээс өөрийгөө чөлөөлж чадахгүй, нүгэл үйлдэж, Бурханд тэрсэлсээр байна гэдгээ би мэдэж байсан учраас Бурханд залбирч, нүглээ улайж, биеэ барихыг хичээсэн боловч хэчнээн их хичээсэн ч гэсэн бүтэлгүйтсэн хэвээр, өдөр нь нүгэл үйлдэж, шөнө нь нүглээ улайсаар, энэхүү эцэс төгсгөлгүй тойрог дотор гасланд автан, гэм буруудаа живж, өөртөө үнэхээр гутарч, яагаад нүгэл үйлдэхээ больж чадахгүй байгаагаа өөрөөсөө асууж байв. Раул ах бид хоёр энэ талаар олон удаа ярилцсан, бид өөрийн эрхгүй нүгэл үйлддэг гэдгээ, өөрийгөө зөвтгөдөг, өөрийгөө чухалчилдаг зан маань илэрхий байгаа учраас ариун байдалд хүрч чадахгүй гэдгээ мэдэж байсан.

Нэг удаа Библийн эшлэлүүдийн талаарх ойлголтоо ярилцаж байхдаа эдгээр эшлэлийг харсан юм: “Тиймээс та нар ариун бай, учир нь Би ариун билээ(Леви 11:45). “Ариун байдалгүйгээр хэн ч Эзэнийг харахгүй(Еврей 12:14). Эдгээр эшлэл биднийг бодлогошруулсан юм. Эзэн биднийг ариун байх ёстой гэж хэлсэн ч бид нүгэлд амьдарч байна. Яаж ариун байдалд хүрэх юм бэ? Бидэнд зам байгаагүй. Энэ талаар би бас пастороосоо асуухад пастор: “Бид махан биед амьдарч байгаа цагт хэзээ ч ариун байдалд хүрч чадахгүй. Эзэн Есүс биднийг нүглээс маань золин аварсан. Бидний нүгэл аль хэдийн уучлагдсан, Эзэн биднийг нүгэлтэй гэж хардаггүй. Эзэн үүл хөлөглөн бууж ирээд биднийг тэнгэрийн хаанчлалд аваачна” гэж хэлсэн. Үүнийг сонсох аятайхан байсан боловч би будилсаар л байлаа. Эзэн ариун бөгөөд бид үргэлж нүгэлд амьдарч байна. Тэгвэл Эзэн эргэж ирээд биднийг үнэхээр хаанчлалдаа аваачих уу?

2019 оны 7 сарын нэг өдөр Раул ах бид хоёр ердийнхөөрөө Библи судалж байхдаа вебээр “Библи” гэж хайлт хийгээд Төгс Хүчит Бурханы Чуулганы “Сүүлчийн галт тэргэнд суулаа” гэдэг киног олсон юм. Тэр киног үзээд би үнэхээр гайхширсан. Тэр маш сайн кино, нөхөрлөсөн үнэн нь үнэхээр гэгээрэлтэй байсан. Ялангуяа нэг эгч Эзэн Есүс золин авралын ажил хийж, хүмүүсийн нүглийг л уучилсан, бидний нүгэлт уг чанарыг шийдвэрлээгүй, тиймээс бид нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцсээр байдаг гэж хэлдэг хэсэг. Пастор, ахлагч нараас эхлээд жирийн итгэгчид хүртэл Эзэнд итгэдэг хүмүүсийг харахад хэн нь нүглээс ангид гэж хэлж чадах вэ? Нэг ч хүн байхгүй. Хүмүүс бүгд ялгаагүй, нүгэлд хүлэгдэж, баригдаж байдаг. Бид завхралд амьдардаг, биеэ тоосон, аминч, зальжин, шунахай. Бид хүсээгүй байхдаа ч өөрийн эрхгүй нүгэл үйлддэг. Зарим нь эелдэг, даруу харагддаг ч зүрх сэтгэл нь завхралаар дүүрэн. Бурханы хүслийг биелүүлдэг, эцэст нь Бурханы олж авахыг хүсдэг ариун хүмүүс бид биш. Тиймээс Бурхан хүн төрөлхтнийг аврах ажлаа үргэлжлүүлж, биднийг цэвэрлэж, бүрэн аврахын тулд, нүглийг уучилсны үндсэн дээр шүүлтийн ажлын үе шатыг хийх хэрэгтэй. Тэгснээр бид нүглээс зугтаж, цэвэр болоод, Бурханы хаанчлалд орж, мөнх амийг олж авч чадна. Тэдний хэлсэн бүхэн үнэн, бодит байдлыг тусгаж байсан. Иймэрхүү зүйл хэзээ ч сонсож байгаагүй болохоор би үнэхээр баярлан хөөрсөн. Тэд яаж ийм их цоо шинэ гэгээрэл хуваалцаж чадна вэ? Үүнийг хаанаас олж авсан юм бол? Тэд Үг нь махбодоор илэрсэн гэх ном уншиж байгааг би харсан юм. Агуулга нь хүч чадал, эрх мэдэл, миний өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй зүйлсээр дүүрэн байв. Би илүү ихийг сонсохыг, улам гүнзгийрүүлж судлахыг л хүссэн. Кино үзсэнийхээ дараа бид хоёр Төгс Хүчит Бурханы Чуулгантай холбогдож, онлайн цуглаан, нөхөрлөлүүдэд оролцож эхэлсэн. Төгс Хүчит Бурханы үг үнэхээр нүдийг минь нээсэн. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хүнийг золин аврахаас өмнө Сатаны олон хор аль хэдийн түүний дотор суучихсан бөгөөд Сатанаар олон мянган жил завхруулагдсаны дараа хүний дотор Бурханыг эсэргүүцэх уг чанар тогтсон байдаг. Тиймээс хүнийг золин аврах нь хүнийг өндөр үнээр буцаан авсан золин авралаас цаашгүй байсан боловч хүний доторх хорт уг чанарыг таягдан хаяагүй юм. Ингэж их бузартсан хүн Бурханд үйлчлэхүйц болохоосоо өмнө өөрчлөгдөх ёстой. Шүүлт, гэсгээлтийн энэ ажлаар дамжуулан өөрийнхөө доторх бохир, завхарсан мөн чанарын талаар хүн бүрэн мэдэж авах бөгөөд бүрэн өөрчлөгдөж, цэвэр болж чадна. Ийм маягаар л хүн Бурханы сэнтийн өмнө буцан очих үнэ цэнтэй болж чадна. Өнөөдөр хийгдэж байгаа бүх ажил нь хүнийг цэвэрлэж, өөрчлөхийн төлөө байдаг; үгийн шүүлт, гэсгээлт, мөн цэвэршүүлэлтээр дамжуулан хүн завхралаа хаяж, ариусгагдаж чадна. Ажлын энэ үе шатыг авралын ажил гэж үзэхээс илүүгээр ариусгалтын ажил гэж нэрлэх нь илүү тохиромжтой. Үнэндээ энэ үе шат нь байлдан дагуулалтын шат, мөн түүнчлэн авралын ажлын хоёр дахь үе шат юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4). “Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйлдэлд нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх зэрэг төрөл бүрийн үнэн эдгээр үгэнд агуулагддаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар болон ялзарсан зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг хэрхэн голдгийг илчилсэн үгсийг, хүн Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдогтой холбогдуулан хэлсэн байдаг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний уг чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог юм биш; Тэрээр удаан хугацааны туршид илчилж, харьцаж, засдаг. Илчлэл, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр бус, харин хүнд огт байдаггүй үнэнээр л орлуулж болно. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж нэрлэж болно; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд бүрэн үнэмшээд зогсохгүй, Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авдаг. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурханы жинхэнэ дүр төрх болон өөрийнх нь тэрслүү байдлын үнэний талаарх хүний ойлголт юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, хүний ойлгошгүй нууцуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломж олгодог. Түүнчлэн, өөрийн ялзарсан мөн чанар болон ялзралынхаа үндсийг таньж мэдэх, хүний муу муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэдэг бүх хүнд нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг). Үүнийг уншаад Эзэн Есүс золин авралын ажил хийсэн нь ердөө л биднийг золин аварсан учраас бид нүглийнх биш болсон ч хүн төрөлхтний нүгэлт уг чанар арилаагүй. Тийм учраас бид нүгэл үйлдэж, завхрал харуулж, Бурханыг эсэргүүцсээр байдаг. Үүнийг бодож үзээд энэ бүхэн үнэн зөв гэдгийг мэдсэн. Уурлаж бухимдах болгондоо би дараа нь тэгж их уурласандаа өөрийгөө үзэн яддаг. Би уурлахыг хүсээгүй боловч таалагдахгүй зүйл тохиолдох болгонд өөрийн эрхгүй уурлаж бухимддаг. Хэрвээ би нүгэлт уг чанараа шийдвэрлэхгүй бол нүглээс хэзээ ч чөлөөлөгдөхгүй, тэгвэл бодол, үг, үйлдлээрээ Бурханы эсрэг байна гэдгээ ухаарсан юм. Дараа нь би Төгс Хүчит Бурханы маш их үгийг уншиж, хүний нүгэлт уг чанарын талаар бүхнийг илчилснийг нь олж харсан юм. Сатан хэрхэн хүнийг завхруулдаг, бид нүглээс хэрхэн ангижирч, цэвэрлэгдэх, хэн тэнгэрийн хаанчлалд орж чадах, хэн шийтгүүлэх, төрөл бүрийн хүмүүсийн үр дүн гэх мэт бүх төрлийн нууцыг Төгс Хүчит Бурхан бидэнд харуулдаг. Хүнийг шүүж, ил болгох Бурханы үг хайр, авралыг нь агуулдаг. Бурхан хэчнээн хатуу ширүүн сонсогдож байлаа ч гэсэн биднийг үнэнийг ойлгож, Сатан биднийг завхруулсан тухай үнэнийг тодорхой харж, жинхэнээсээ өөрсдийгөө жигшиж, тэгээд гэмшиж, өөрчлөгдөөсэй гэсэндээ л тэгдэг. Тэрийг ойлгомогцоо би маш их баярлаж, Төгс Хүчит Бурханы улам их үгийг хүсэн хүлээж, ах эгч нартай хийх нөхөрлөлийг үнэхээр таашааж байлаа.

Дараа нь би шинээр ирэгсдийн чуулганы удирдагчаар сонгогдсон. Нэг удаа нэг эгч ажилд нь тулгарсан асуудалд туслалцаа хүсэж над дээр ирэхэд би мэддэг зүйлдээ үндэслэн зөвлөгөө өгсөн юм. Гэхдээ эгч миний юу гэх гээд байгааг үнэхээр ойлгоогүй бололтой байсан учраас миний хэлэхийг сонсооч гэж өөр нэг эгчээс гуйсан, намайг дахиад эхнээс нь тайлбарлахад тэр хоёр намайг сонссоныхоо дараа зүгээр л санал нийлээд ямар ч асуулт асуугаагүй. Яг тэгтэл удирдагч биднийг дуудаж, хоёр эгч надаас төслийн талаарх санаагаа удирдагчтай бас хуваалцаач гэж хүссэн. Би бүгдийг нь хоёр удаа тайлбарласан болохоор дахиад давтахыг хүсээгүй ч эцэст нь дахиад л эхнээс нь дурамжхан ярилаа. Намайг ярьж дууссаны дараа удирдагч юу ч хэлээгүй, харин нягталж үзэх нэг баримт бичиг өгөөд, төслийг яаж хийх ёстойг хэлж өглөө. Миний дургүй нэлээд хүрч, юу гэх гэснийг минь удирдагч үнэндээ ойлгоогүй юм шиг санагдав. Тэр хоёр эгчид юу хийхийг нь би хэдийнээ хэлж өгөөд, ажлын зохицуулалтын талаар тунгаан бодож маш их цаг зарцуулсан, үүнийг гурван удаа тайлбарласан. Шаргуу ажилласан минь үнэхээр ямар ч хэрэггүй боллоо гэж үү? хэмээн уцаарлаж, удирдагчид “Миний хэлснийг та ойлгосон уу? Бид энэ талаар хэдийнээ санал нийлж, харилцан ойлголцсон” гэхэд удирдагч: “Санал болгосон зүйл чинь зүгээр л юм, гэхдээ арга нь илүү төвөгтэй байна” гэж хэлээд, тэр төслийг илүү хурдан, амархан хийх аргыг бидэнд хэлж өгсөн юм. Энэ арга төслийг хийх сайхан арга юм гэж би бодсон боловч надад нэг их тааламжтай санагдаагүй. Миний бодож олсон аргыг ашиглахгүй бол бусад хүн намайг юу гэж бодох бол, намайг ямар ч хэрэггүй, жижиг ажил ч зохицуулж чадахгүй гэж бодох болов уу? Тэгвэл маш ичмээр хэрэг болно гэж бодлогоширсон юм. Энэ талаар бодох тусам муухай санагдаж байлаа. Дараа нь удирдагч нөгөө хоёр эгчтэй хамт тэр төслийг хийхийг надаас хүссэн. Би үүнийг үнэхээр эсэргүүцэж, удирдагчтай эелдэг харьцаагүй. Дараа нь даалгаврыг хийж дуусгасан боловч завхрал харуулсан болохоор сэтгэл минь тогтворгүй, үнэхээр буруутай мэдрэмж төрж, би яагаад үргэлж завхрал дунд амьдарч, өөрчлөгдөж чаддаггүй юм бэ хэмээн гайхширч хоцорсон юм. Удирдагч хариуцлага үүрч, ажлын бүтээмжийг маань сайжруулах зарим зөвлөгөө санал болгож, энэ нь Бурханы гэрийн ажилд хэрэгтэй байсан ч би хүлээн авч чадаагүй, тэр ч байтугай уурлаж байлаа. Би яагаад бухимдсанаа өөрөөсөө асуусан, аль болох хурдан үүнээс ангижрахын тулд уг үндсийг нь олох хэрэгтэй байв.

Тэр орой чуулганы вэбсайтаас уур бухимдлын тухай зүйл хайж эхлээд Бурханы үгээс үүнийг олсон юм: “Хүн байр суурьтай болмогц сэтгэл хөдлөлөө хянахад үргэлж хэцүү болох учраас сэтгэл ханамжгүй байдлаа илэрхийлж, сэтгэл хөдлөлөө гаргах боломжийг шүүрч авахдаа дуртай байх болно; өөрийн чадлыг харуулж, байр суурь, ялгамж чанар нь энгийн хүмүүсийнхээс ялгаатай гэдгийг бусдад мэдэгдэхийн тулд тэрээр ямар ч илэрхий шалтгаангүйгээр байнга дүрсхийн уурладаг. Мэдээж ямар ч байр суурьгүй завхарсан хүмүүс ч бас үргэлж хяналтаа алддаг. Хувийн ашиг сонирхол нь хохирсноос болж тэд байнга уурладаг. Өөрсдийн байр суурь, нэр хүндийг хамгаалахын тулд завхарсан хүн төрөлхтөн сэтгэл хөдлөлөө үргэлж гаргаж, биеэ тоосон уг чанараа харуулах болно. Нүглийн оршин тогтнолыг хамгаалж тэтгэхийн тулд хүн дүрсхийн уурлаж, сэтгэл хөдлөлөө гаргах бөгөөд эдгээр үйлдэл нь хүний сэтгэл ханамжгүй байдлаа илэрхийлэх арга юм; эдгээр нь хир буртаг, заль мэх, далд явуулга, хүний завхрал, ёрын муугаар бялхдаг, юу юунаас ч илүүтэйгээр хүний зэрлэг санаархал, хүслээр бялхаж байдаг(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө II). Бурханы үгээс, хүмүүс дүрсхийн уурлах хандлагатай байдгийн шалтгааныг олж харсан юм. Ашиг сонирхол, нэр хүнд маань хөндөгдөх үед бид сэтгэл дундуур байдлаа гаргаж, уураа харуулан, хэвийн хүний эрүүл ухаанаа алддаг. Энэ нь биеэ тоосон уг чанарт захирагдаж байгаа хэрэг, тиймээс бид сатанлаг зан чанар, сөрөг зүйл харуулдаг. Бурханы үгийн дагуу өөрийгөө эргэцүүлээд, санаа минь гологдож, хүссэн нэр төрөө олж аваагүй үедээ би үнэхээр эсэргүүцдэгээ харсан. Удирдагчийн арга минийхээс дээр, хурдан, энгийн гэдгийг мэдсэн ч уур минь хүрсэн. Миний саналыг няцаасан учраас бусад хүн намайг дорд үзэж, ямар ч хэрэггүй гэж бодож магадгүй гэж санагдсанаас удирдагчтай эелдэг харьцаагүй. Тэр үед үнэхээр биеэ тоосон, нэр төр, байр сууриндаа үнэхээр анхаарч байснаа олж харсан юм. Би агуу юм шиг, миний зөв юм шиг үргэлж санагдаж, бусдыг сонсохыг хүсээгүй. Бусдын сэтгэл дэх байр сууриа хамгаалахыг хүссэндээ Бурханы гэрийн ажилд юу ашиг тустай болохыг бодож үзээгүй. Ямар ч эрүүл ухаангүй биеэ тоосон, Бурханаас огт эмээдэггүй, Бурханы зохицуулсан нөхцөл байдалд бүрэн захирагддаггүй болохоо олж харсан юм. Үүнийг олж хараад маш их харамсаж, Бурханд залбирч гэмшээд, өөрийгөө илүү сайн мэдэж авч, биеэ тоосон зангаасаа ангижрахад минь залж чиглүүлэхийг Бурханаас гуйсан.

Би энэ хэсгийг бас уншсан: “Биеэ тоосон зан бол хүний завхарсан зан чанарын уг үндэс юм. Хүмүүс биеэ тоосон байх тусмаа, Бурханыг эсэргүүцэх боломжтой байдаг. Энэ асуудал хэр ноцтой вэ? Биеэ тоосон зан чанартай хүмүүс өөрсдийгөө бусдаас дээгүүр гэж үзээд зогсохгүй, Бурханд их зан гаргадаг нь хамгийн ноцтой. Зарим хүн гаднаа Бурханд итгэж, дагадаг мэт харагдаж болох ч Түүнийг ердөө ч Бурхан гэж авч үздэггүй. Тэд өөрсдийгөө үнэнийг эзэмшдэг гэж үргэлж санаж, ихэд өндрөөр үнэлдэг. Энэ бол биеэ тоосон зан чанарын мөн чанар, уг үндэс бөгөөд Сатанаас гаралтай. Тиймээс биеэ тоосон зангийн асуудлыг шийдвэрлэх ёстой. Өөрийгөө бусдаас дээр гэж мэдэрнэ гэдэг бол шалихгүй хэрэг. Гол асуудал нь, хүний биеэ тоосон зан чанар хүнийг Бурханд, Түүний захиралт, зохицуулалтад захирагдахад саад болдог; ийм хүн бусдыг захирах эрх мэдлийн төлөө Бурхантай үргэлж өрсөлдөх хандлагатай байдаг. Энэ төрлийн хүн Бурханыг хайрлаж, Түүнд захирагдах нь байтугай, Бурханыг өчүүхэн ч хүндэлдэггүй. Биеэ тоосон, ихэрхүү хүмүүс, ялангуяа бүр эрүүл ухаанаа алдталаа биеэ тоосон хүмүүс Бурханд итгэхдээ Түүнд захирагдаж чаддаггүй бөгөөд бүр өөрсдийгөө өргөмжилж, өөрсдөдөө гэрчлэл хийдэг. Ийм хүмүүс Бурханыг хамгийн их эсэргүүцдэг. Хэрвээ хүмүүс Бурханыг хүндэтгэдэг болохыг хүсвэл эхлээд биеэ тоосон зан чанараа шийдвэрлэх ёстой. Биеэ тоосон зан чанараа хэдий чинээ нэгд нэггүй шийдвэрлэнэ, Бурханыг төдий чинээ хүндэтгэх бөгөөд тэр цагт л чи Түүнд захирагдаж, үнэнийг олж авч, Түүнийг мэдэж чадна(Бурханы нөхөрлөл). Үүнийг тунгаан бодоод биеэ тоосон зан чанартай учраас бусдын санал зөвлөгөөг зүй ёсоор хүлээн авч чаддаггүйгээ олж харсан юм. Би бусад хүн намайг сонсоосой гэж хүсдэг, бусдын санааг хүлээн авч, сонсохыг хүсдэггүй байж. Раул ахтай хийсэн ажлаа эргээд бодоход би маш их биеэ тоосон болохоор ахыг хатуухан өнгөөр надтай ярихад тэвчиж чаддаггүй байж, ах ажлыг минь залж чиглүүлэхийг би хүсээгүй. Мөн эхнэр болон бусад хүнтэй харилцахдаа миний санаа л хамгийн шилдэг нь, миний зөв учраас тэд нар намайг сонсох ёстой, миний хэлснийг хийх ёстой гэж боддог байж. Итгэлтэй болж, ах эгч нартай хамт үүрэг хариуцаж авсныхаа дараа биеэ тоосон зангаараа амьдарч, бусад хүний санал зөвлөгөөг хүлээж авалгүй, миний арга сайн биш гэдгийг мэдэж байсан ч юмыг өөрийнхөөрөө хийж, бусдыг үгэндээ оруулахыг хүсдэг байлаа. Би хэтэрхий биеэ тоосон байж. Биеэ тоосон зандаа дэндүү автсан болохоор юмыг ухаалгаар харж чадахгүй, үргэлж миний зөв юм шиг санагдаж байсан ч заримдаа бусад хүнд үнэхээр илүү дээр санаа, илүү цогц үзэл бодол байсан. Эхнэртэйгээ байхад миний л зөв санагдаж, юмыг минийхээр хийгээд бүтэлгүйтэж байсан тохиолдол олон бий. Энэ ч мөн адил. Удирдагчийн арга энгийн, биднийг саатуулахгүй, илүү сайн үр дүн гарч болохоор, харин миний санаа төвөгтэй, их хугацаа авахаар байсан. Надад тэгж их биеэ тоох шалтгаан байхгүйг баримтууд харуулсан. Би ухаалаг, даруу төлөв, байр сууриа мэддэг байх ёстой. Ингэж биеэ тоож амьдарсаар байвал эцэст нь тэргүүн тэнгэрэлч шиг, Бурханыг огт хайхралгүй, Бурханыг эсэргүүцэж, зан чанарт нь халдаад, Бурханаар шийтгүүлж, хараалгана. Би үүнийг ухаараад хурдхан Бурханд ингэж залбирсан: “Бурхан минь, би цаашид биеэ тоосон зан чанараар амьдрахыг хүсэхгүй байна. Би байр сууриндаа зогсож, хэвийн хүн чанарыг амьдран харуулж, үүрэгтээ ах эгч нарын санал зөвлөгөөг сонсож, тэдэнтэй сайн ажиллаж, Таны хүслийг хангахаар үүргээ гүйцэтгэхийг хүсэж байна.”

Дараа нь Бурханы үгээс дахиад хоёр хэсгийг уншсан. “Биеэ тоосон уг чанар чамайг дур зоргоороо болгодог. Ийм дур зоргоороо зан чанартай байх үедээ хүмүүс дураараа, хөнгөн хуумгай байх магадлалтай бус уу? Тэгвэл дур зоргоороо, хөнгөн хуумгай байдлаа чи хэрхэн шийдвэрлэх вэ? Жишээ нь, чамд ямар нэгэн зүйл тохиолдсон, чи өөрийн гэсэн санаа, төлөвлөгөөтэй байлаа гэж бодъё; юу хийхээ тодорхойлсны дараа чи үнэнийг эрж хайж, энэ талаар юу бодож, итгэдэг талаараа хүн болгонтой нөхөрлөж, бодол санаа, төлөвлөгөө чинь зөв эсэх, үнэнтэй нийцэж байгаа эсэхийг хэлээч гэж хүн болгоноос хүсэж, эцсийн удаа шалгаж өгөхийг хүн бүрээс хүсэх ёстой. Энэ бол дур зоргоороо, хөнгөн хуумгай байдлыг шийдвэрлэх хамгийн шилдэг арга. Эхлээд чи өөрийнхөө үзэл бодлыг тодруулж, үнэнийг эрж хайж чадна; энэ бол дур зоргоороо, хөнгөн хуумгай зан чанарыг ялан дийлэхийн тулд хэрэгжүүлэх эхний алхам юм. Бусад хүн зөрүүтэй санаа бодол хэлэх үед хоёр дахь алхам тохиолддог—дур зоргоороо, хөнгөн хуумгай авирлахгүйн тулд чи юу хэрэгжүүлж болох вэ? Чи юун түрүүнд даруу төлөв хандлагатай байж, зөв гэж итгэдэг зүйлээ хойш тавьж, хүн бүрд нөхөрлөх боломж олгох ёстой. Өөрийн арга замыг зөв гэж итгэдэг байлаа ч гэсэн чи зүтгээд байх ёсгүй. Юуны өмнө энэ бол нэг төрлийн ахиц дэвшил; энэ нь үнэнийг эрж хайх, өөрийгөө үгүйсгэх, Бурханы хүслийг хангах хандлагыг харуулдаг. Ийм хандлагатай байхын зэрэгцээ өөрийн үзэл санааг баримтлахгүй болмогцоо чи залбирч, Бурханаас үнэнийг эрж хайж, дараа нь Бурханы үгээс үндэслэл хайж, Бурханы үгийн үндсэн дээр хэрхэн үйлдэхээ тодорхойлох ёстой. Энэ бол хамгийн тохиромжтой, үнэн зөв хэрэгжүүлэлт юм(Бурханы нөхөрлөл). “Завхарсан хүн төрөлхтний шийдвэрлэхэд хамгийн хэцүү асуудал нь улиг болсон алдаагаа гаргадаг асуудал юм. Үүнээс сэргийлэхийн тулд хүмүүс эхлээд, үнэнийг хараахан олж аваагүй, амь зан чанарт нь өөрчлөлт гараагүй, хэдийгээр Бурханд итгэдэг ч Сатаны эзэмшил дор амьдарсаар байгаа, аврагдаагүй гэдгээ мэддэг байх ёстой; тэд хэдийд ч Бурханаас урваж, Бурханаас холдох магадлалтай. Хэрвээ тэдний зүрх сэтгэлд хямралын ийм мэдрэмж байдаг бол—зүйр үгэнд хэлдгээр, энхийн цагт дайнд бэлэн байдаг бол тодорхой хэмжээнд биеэ барьж чадах бөгөөд өөрт нь ямар нэгэн зүйл үнэхээр тохиолдвол Бурханд залбирч, Бурханд найдаж, улиг болсон алдаагаа гаргахаас зайлсхийж чадна. Хэрвээ хүмүүс өөрийгөө мэддэггүй, сатанлаг уг чанар өөрт нь гүн үндэслэсэн хэвээр гэдгийг мэддэггүй бол Бурханаас урвах магадлалтай хэвээр бөгөөд мөхөх аюултай байнга нүүр тулдаг. Энэ бол бодитой; тэд болгоомжтой байх ёстой. Санаж явах ёстой хамгийн чухал гурван зүйл бий: Нэгдүгээрт, чи Бурханыг мэдэхгүй хэвээр байгаа; хоёрдугаарт, зан чанар чинь өөрчлөгдөөгүй; гуравдугаарт, чи хүний жинхэнэ төрхийг хараахан амьдран харуулаагүй. Энэ гурван зүйл баримттай нийцдэг, бодитой, тэдгээрийг чи тодорхой мэдэх ёстой, өөрийгөө мэддэг байх ёстой. Хэрвээ чамд энэ асуудлыг шийдэх хүсэл байвал өөрийн гэсэн уриагаа сонгох ёстой: жишээ нь ‘Би бол диавол’, ‘Би үргэлж хуучин замдаа буцаад ордог’, ‘Би үргэлж аюулд байдаг’, эсвэл ‘Би газар дээрх өтөг баас’. Эдгээрийн аль нь ч чиний хувийн уриа болоход тохирно, үүнийг чи өөртөө цаг үргэлж сануулж байвал тустай. Өөртөө дахин давтан хэлж, энэ талаар эргэцүүл, тэгвэл чи алдаа гаргахаа болих юм уу арай бага алдаа гаргаж магадгүй. Гэхдээ Бурханы үгийг уншиж, үнэнийг ойлгож, уг чанараа мэдэж, завхарсан зан чанараасаа ангижрахад илүү их цаг зарцуулах нь хамгийн чухал; тэгсэн цагт л чи аюулгүй байна(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үнэнийг эрэлхийлснээр л хүн амь зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна”). Биеэ тоосон зангаа шийдвэрлэхийн тулд бусадтай хамтран ажиллаж, эрж хайж, нөхөрлөж сурах ёстойгоо ойлгоход Бурханы үг тусалсан. Ажил хэлэлцэх үеэр ах эгч нартай санаа бодлоо хуваалцаж, миний санаа зөв гэж бодсон ч санаагаараа зүтгэх ёсгүй, харин үнэнийг, Бурханы хүслийг эрж хайж, бусдын санал зөвлөгөөг сонсох ёстой. Хүн болгонд үг хэлж, санаагаа хуваалцах боломж олгох ёстой. Миний санал болгосноос өөр байсан ч даруухнаар эрж хайж, өөрийн зөв гэж бодсоноо хойш тавих ёстой. Тэгвэл би хүн болгоны хэлсэнд үндэслэн залбирч, эрж хайн, Бурханаар замчлуулж, гэгээрэл хүртэж чадна. Тэгвэл юу нь зөв, юу нь тохиромжтой болохыг харж, алдаа дутагдал, өө сэвээ харна. Өөр хэн нэгэнд надаас илүү дээр, илүү зөв санаа байгааг олж харах үедээ өөрийгөө хойш тавьж, тэр хүний хэлснийг хүлээн авах ёстой. Тэгэх нь Бурханы хүсэлд нийцэж, алдаа гаргахаас сэргийлнэ. Дээрээс нь би биеэ тоосон зангийнхаа талаар өөртөө зориулж уриа бичсэн: “Би бол бардамнаад байх юмгүй ялгадас төдий. Биеэ барьж чаддаггүй болохоор би өөрийгөө аюулд оруулдаг.” Энэ нь биеэ тоосон байдлынхаа шившгийг санахад тусалж, биеэ тоосон зангаар амьдрахын аюул, үр дагаврыг надад сануулдаг. Дараа нь би Бурханы үгийг хэрэгжүүлж, бусдын санааг сонсоход анхаарч эхэлсэн. Гэрт ч тэр, чуулганд ах эгч нартай хамт үүрэг биелүүлэхэд ч тэр, хэн нэгэнд минийхээс өөр санал зөвлөгөө байвал би өөрийгөө хойш тавьж эхлэн, бусад хүнд үнэхээр надаас илүү цогц санаа байгааг олж харж, бас санааг нь чин сэтгэлээсээ хүлээн авч, сайн санал зөвлөгөөг хэрэгжүүлж сурсан. Үүнийг хэрэгжүүлсний дараа ах эгч нарт уурлахаа больж, бусад хүний үгийг сонсож чаддаг болсноо ухаарсан, мөн урьдынхаасаа хавьгүй илүү тайван санагдсан. Би Бурханд үнэхээр талархаж байна!

Надад Бурханы үгийн өөр нэг хэсэг бас таалагдсан. “Хүмүүс зан чанараа өөрсдөө өөрчилж чаддаггүй; тэд Бурханы үгийн шүүлт, гэсгээлт, зовлон, цэвэршүүлэлтийг туулж, эсвэл Түүний үгийн харьцалт, сахилгажуулалт, засалтыг туулах ёстой. Тэр үед л тэд Бурханд дуулгавартай, үнэнч болж чадах бөгөөд Түүнд хааш яаш хандахаа болино. Бурханы үгийн цэвэршүүлэлт дор хүмүүсийн зан чанар өөрчлөгддөг. Түүний үгийн илчлэлт, шүүлт, сахилгажуулалт, харьцалтыг туулснаар л хүмүүс болчимгүй авирлаж зүрхлэхээ болиод, харин ч тууштай, тайван болно. Хамгийн чухал нь тэд хүний үзлүүдтэй нийцэхгүй байсан ч гэсэн Бурханы одоогийн үг, ажилд захирагдаж чаддаг бөгөөд тэдгээр үзлийг орхиж, дуртайяа захирагдаж чаддаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс бол Бурханы үгийн бодит байдалд орсон хүмүүс юм). Өөрийгөө хянаж, өөрчлөхийн тулд өөрийн хүч чадал, тууштай занд найдаж болохгүй гэдгийг Төгс Хүчит Бурханы үг надад харуулсан. Өөрийгөө хянах гэсэн тэр бүх хүчин чармайлт зарим зан авирыг л өөрчилж чадах боловч тэр өөрчлөлтүүд нэг их удаан үргэлжлэхгүй. Хэрвээ бид зан чанараа жинхэнээсээ өөрчлөхийг хүсэж байгаа бол Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн авч, шүүмжлэлийг шалгалт, цэвэршүүлэлтийн хамт хүлээн авах ёстой. Тэр л сатанлаг уг чанараа үнэхээр мэдэж авч, сатанлаг зан чанараараа амьдрахын аюултай үр дагаврыг тодорхой олж харах цорын ганц арга зам. Тэгвэл бид үнэхээр өөрсдийгөө үзэн ядаж, хаяж, чин сэтгэлээсээ гэмшиж, өөрчлөгдөж чадна.

Төгс Хүчит Бурхан намайг үнэнийг мэдэж, өөрийгөө мэдэж авч, завхралаа шийдвэрлээсэй гэсэндээ эцсийн өдрүүдийн шүүлтийг нь туулах боломж олгож байгаад би талархаж, үнэхээр азтай санагдаж байна. Төгс Хүчит Бурхан бидний нүглийн уг үндэс, завхарсан байдал, зан авирыг илчилсэн учраас би төөрөлдөж, будилахаа больсон. Тэр бас бидэнд нүглээс ангижирч, амь зан чанарын өөрчлөлтөд хүрэх замыг өгсөн. Төгс Хүчит Бурханы үг арвин, баялаг, бидэнд хэрэгтэй бүхнийг өгдөг. Бүх бэрхшээл, асуултын маань хариултыг өгдөг. Бид Бурханы үгийг зүрх сэтгэлээсээ уншиж, хүлээн авч байгаа цагт хэрэгжүүлэх зарчим, урагшлах замыг олж чадна. Төгс Хүчит Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих