Ухаалаг охидын шагнал гэж юу вэ? Мунхаг охид яагаад гамшигт унах вэ?

2021-03-13

Холбогдох Бурханы үг:

Өөрийнх нь мөрийг дагадаг хүмүүсийг Бурхан хүсдэг. Урьд нь ойлгосон зүйл чинь хэчнээн гайхалтай, хольцгүй байх нь хамаагүй Бурхан үүнийг хүсдэггүй бөгөөд хэрвээ чи тийм зүйлсийг хойш тавьж чадахгүй бол тэдгээр нь ирээдүйн оролтод чинь асар их саад бартаа болно. Ариун Сүнсний өнөөгийн гэрлийг дагаж чаддаг бүх хүн ерөөгддөг. Өнгөрсөн эрин үеүдийн хүмүүс ч бас Бурханы мөрийг дагасан, гэхдээ тэд өнөөдрийг хүртэл дагаж чадаагүй; энэ бол эцсийн өдрүүдийн хүмүүсийн ерөөл юм. Ариун Сүнсний өнөөгийн ажлыг дагаж чаддаг, мөн Бурханы мөрийг дагаж чаддаг, улмаар Бурхан өөрсдийг нь хаашаа ч хөтөлсөн дагадаг хүмүүс бол Бурханаар ерөөгддөг хүмүүс билээ. Ариун Сүнсний өнөөгийн ажлыг дагадаггүй хүмүүс Бурханы үгийн ажилд ороогүй бөгөөд хэчнээн их ажиллаж, хэдий их зовж, хэчнээн ийш тийш гүйлээ ч гэсэн Бурханы хувьд энэ нь ямар ч утгагүй бөгөөд Бурхан тэднийг сайшаахгүй. Өнөөдөр, Бурханы өнөөгийн үгийг дагадаг бүх хүн Ариун Сүнсний урсгалд байдаг; Бурханы өнөөгийн үгээс ангид хүмүүс Ариун Сүнсний урсгалын гадна байдаг бөгөөд тийм хүмүүсийг Бурхан сайшаадаггүй. Ариун Сүнсний өнөөгийн айлдвараас салсан үйлчлэл бол махан биеийн үйлчлэл, үзлийн үйлчлэл бөгөөд Бурханы хүсэлтэй нийцэлтэй байх боломжгүй. Хэрвээ хүмүүс шашны үзэл дунд амьдардаг бол Бурханы хүсэлд нийцэх юу ч хийж чадахгүй бөгөөд Бурханд үйлчиллээ ч гэсэн үзэл, төсөөллийнхөө дунд үйлчлэн, Бурханы хүслийн дагуу үйлчлэх ямар ч чадваргүй байдаг. Ариун Сүнсний ажлыг дагаж чаддаггүй хүмүүс Бурханы хүслийг ойлгодоггүй ба Бурханы хүслийг ойлгодоггүй хүмүүс Бурханд үйлчилж чадахгүй. Бурхан Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуух үйлчлэлийг хүсдэг; харин үзлийн болон махан биеийн үйлчлэлийг хүсдэггүй. Хүмүүс Ариун Сүнсний ажлын алхмуудыг дагах чадваргүй бол үзэл дунд амьдардаг. Ийм хүмүүсийн үйлчлэл саад болж, төвөг уддаг бөгөөд ийм үйлчлэл Бурханы эсрэг байдаг. Тиймээс Бурханы мөрийг дагаж чаддаггүй хүмүүс Бурханд үйлчилж чаддаггүй; Бурханы мөрийг дагаж чаддаггүй хүмүүс Бурханыг гарцаагүй эсэргүүцдэг ба Бурхантай нийцэлтэй байж чаддаггүй. “Ариун Сүнсний ажлыг дагах” гэдэг нь Бурханы өнөөгийн хүслийг ойлгож, Бурханы өнөөгийн шаардлагын дагуу үйлдэж чаддаг байж, өнөөдрийн Бурханд захирагдаж, Түүнийг дагаж, Бурханы хамгийн шинэ айлдваруудын дагуу орж чаддаг байна гэсэн үг юм. Зөвхөн энэ л Ариун Сүнсний ажлыг дагадаг, Ариун Сүнсний урсгалд байдаг хүн юм. Тийм хүмүүс Бурханы сайшаалыг хүртэж, Бурханыг харж чаддаг төдийгүй хамгийн сүүлийн үеийн ажлаас нь Бурханы зан чанарыг мэдэж, хүний үзэл, дуулгаваргүй байдал, уг чанар болон мөн чанарыг мэдэж чаддаг; түүнчлэн тэд үйлчлэлийнхээ үеэр өөрсдийн зан чанарыг аажмаар өөрчилж чаддаг. Ийм хүмүүс л Бурханыг олж авах чадвартай, үнэн замыг үнэхээр олсон хүмүүс юм. Ариун Сүнсний ажлаар таягдан хаягдсан хүмүүс бүгдээрээ Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлыг дагаж чаддаггүй, харин Бурханы хамгийн сүүлийн үеийн ажилд тэрсэлдэг хүмүүс юм. Тийм хүмүүс Бурханыг илт эсэргүүцдэг нь Бурхан шинэ ажил хийснээс болдог, мөн Бурханы дүр, өөрсдийнх нь үзэлд байдаг дүрээс өөр байгаагаас болдог—иймээс тэд Бурханыг илт эсэргүүцэж, шүүж, улмаар Бурхан тэднийг жигшин голоход хүрдэг. Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлын талаар мэдэх нь амархан хэрэг биш боловч хэрвээ хүмүүс Бурханы ажлыг дуулгавартай дагаж, Бурханы ажлыг эрж хайх санаатай байвал Бурханыг харж, Ариун Сүнсний шинэхэн удирдамжийг олж авах боломжтой байх болно. Бурханы ажлыг зориуд эсэргүүцдэг хүмүүс Ариун Сүнсний гэгээрэл юм уу Бурханы удирдамжийг хүлээн авч чадахгүй. Тиймээс хүмүүс Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлыг хүлээн авч чадах уу, үгүй юу гэдэг нь Бурханы нигүүлслээс хамаардаг, мөн тэдний эрэл хайгуул болон санаа зорилгоос хамаардаг.

Ариун Сүнсний өнөөгийн айлдваруудыг дуулгавартай дагаж чаддаг бүх хүн ерөөгддөг. Тэд өмнө нь ямар байсан, эсвэл Ариун Сүнс тэдэн дотор хэрхэн ажилладаг байсан нь хамаагүй—Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлыг олж авсан хүмүүс хамгийн их ерөөгддөг бөгөөд өнөөдөр хамгийн сүүлийн үеийн ажлыг дагаж чаддаггүй хүмүүс таягдан хаягддаг. Бурхан шинэ гэрлийг хүлээн зөвшөөрч чаддаг хүмүүсийг хүсдэг бөгөөд Өөрийнх нь хамгийн сүүлийн үеийн ажлыг хүлээн зөвшөөрдөг, мэддэг хүмүүсийг хүсдэг. Та нарыг ухаалаг охид байх ёстой гэж яагаад хэлдэг вэ? Ухаалаг охид Ариун Сүнсний ажлыг эрж хайж, шинэ зүйлсийг ойлгож, цаашлаад хуучин үзлээ хойш тавьж, Бурханы өнөөдрийн ажлыг дуулгавартай дагаж чаддаг. Өнөөдрийн шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөг энэ бүлэг хүмүүсийг Бурхан аль эрт урьдчилан тогтоосон бөгөөд хамгийн их ерөөгдсөн хүмүүс билээ. Та нар Бурханы дуу хоолойг шууд сонсож, Бурханы илрэлтийг хардаг, иймээс тэнгэр газар даяар, эрин үеүдийн туршид хэн ч энэ бүлэг хүмүүс та нараас илүү ерөөгдөөгүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы шинэхэн ажлыг мэдэж, Түүний мөрийг дага

Хаанчлалын эрин үед бие махбодтой болсон Бурханы ажлын алхам бүрийг туулсан үедээ чи олон жил тээсэн итгэл найдвар чинь эцэстээ биелснийг мэдрэх болно. Одоо л чи Бурханыг үнэхээр нүүр тулан харсан гэдгээ мэдэрнэ; одоо л Бурханы царайг ширтэж, Бурханы хувийн айлдварыг сонсож, Бурханы ажлын мэргэн ухааныг ойлгож, Бурхан хэчнээн бодитой бөгөөд төгс хүчтэй болохыг үнэхээр мэдэрсэн гэж чамд санагдана. Өнгөрсөн үеийн хүмүүсийн хэзээ ч харж, эзэмшиж байгаагүй олон зүйлийг олж авсан гэдгээ чи мэдэрнэ. Энэ үед чи Бурханд итгэх гэж юу болох, Бурханы хүсэлд нийцэх гэж юу болох талаар тодорхой мэднэ. Мэдээж, хэрвээ чи өнгөрсөн үеийн үзэл бодолтой зууралдаж, хоёр дахь удаагаа бие махбодтой болсон Бурханы тухай баримтыг голж, эсвэл үгүйсгэвэл юу ч олж авалгүй гар хоосон үлдээд, эцэст нь Бурханыг эсэргүүцсэн гэмтэй гэж хэлүүлнэ. Үнэнийг дуулгавартай дагаж, Бурханы ажилд захирагддаг хүмүүс хоёр дахь удаагаа бие махбодтой болсон Бурхан—Төгс Хүчитийн нэрэн дор орно. Тэд Бурханы хувийн удирдамжийг хүлээн авч, илүү их, илүү өндөр үнэнийг олж авч, бас жинхэнэ амьдралыг хүлээн авч чадна. Тэд өнгөрсөн үеийн хүмүүсийн хэзээ ч харж байгаагүй үзэгдлийг харна: “Би өөртэй минь ярьсан хоолойн зүг эргэж хараад долоон алтан дэнгийн суурийг үзэв; долоон алтан дэнгийн суурийн голд нь хөлөө хүрсэн өмсгөлтэй, алтан бүсээр цээжээ бүсэлсэн хүний Хүүгийн дүртэй Нэгэн зогсож байв. Түүний толгой болон үс нь ноос мэт, цас мэт цав цагаан; нүд нь галын дөл мэт; хөл нь зууханд шатааж өнгөлсөн гууль адил; дуу хоолой нь их усны шуугиан мэт байлаа. Тэрээр баруун гартаа долоон од барьсан: амнаас нь хоёр талдаа хурц иртэй илд гарсан: царайг нь харвал хурц нар мэт гэрэлтэж байв” (Илчлэл 1:12–16). Энэ үзэгдэл нь Бурханы бүхий л зан чанарын илэрхийлэл бөгөөд Түүний бүхий л зан чанарын илэрхийлэл нь бас энэ удаа бие махбодтой болсон Бурханы ажлын илэрхийлэл юм. Гэсгээлт, шүүлтийн урсгалд хүний Хүү айлдвараараа дамжуулан төрөлх зан чанараа илэрхийлж, Түүний гэсгээлт, шүүлтийг хүлээн авдаг бүх хүнд хүний Хүүгийн жинхэнэ царайг харах боломж олгодог нь Иоханы харсан хүний Хүүгийн нүүр царайн үнэн зөв дүрслэл юм. (Мэдээж, Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажлыг хүлээн авдаггүй хүмүүст энэ бүхэн үзэгдэхгүй.) Хүний хэлийг ашиглан Бурханы жинхэнэ нүүр царайг бүрэн илэрхийлж чадахгүй тул Бурхан Өөрийн жинхэнэ царайг хүнд харуулахын тулд төрөлх зан чанараа илэрхийлэх аргыг ашигладаг. Өөрөөр хэлбэл, хүний Хүүгийн төрөлх зан чанарыг ойлгосон бүх хүн нь хүний Хүүгийн жинхэнэ царайг харсан билээ, учир нь Бурхан дэндүү агуу бөгөөд хүний хэлээр бүрэн илэрхийлэх аргагүй. Хүн Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажлын алхам бүрийг туулмагцаа дэнгүүдийн дундах хүний Хүүгийн талаар хэлсэн Иоханы үгийн жинхэнэ утгыг мэднэ: “Түүний толгой болон үс нь ноос мэт, цас мэт цав цагаан; нүд нь галын дөл мэт; хөл нь зууханд шатааж өнгөлсөн гууль адил; дуу хоолой нь их усны шуугиан мэт байлаа. Тэрээр баруун гартаа долоон од барьсан: амнаас нь хоёр талдаа хурц иртэй илд гарсан: царайг нь харвал хурц нар мэт гэрэлтэж байв.” Тэр үед чи, маш олон үг хэлсэн энэ эгэл махбод нь хоёр дахь удаа бие махбод болсон Бурхан гарцаагүй мөн гэдгийг ямар ч эргэлзээгүйгээр мэднэ. Түүнчлэн, хэчнээн их ерөөгдсөнөө үнэхээр мэдэрч, хамгийн хувьтай хүн гэдгээ мэдэрнэ. Чи энэхүү ерөөлийг хүлээн авахыг хүсэхгүй байна гэж үү?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг

Та нар Бурхан гэж юу болохыг, Христ гэж хэн болохыг мэддэггүй, Еховаг хэрхэн хүндэтгэхийг мэддэггүй, Ариун Сүнсний ажилд хэрхэн орохыг мэддэггүй, Бурханы Өөрийн ажил болон хүний мэхлэлтийг хэрхэн ялгахаа мэддэггүй. Чи Бурханы илэрхийлсэн, бодолтой чинь нийцдэггүй үнэний үгийг яллахаа л мэддэг. Даруу байдал чинь хаана байна вэ? Дуулгавартай байдал чинь хаана байна вэ? Үнэнч байдал чинь хаана байна вэ? Үнэнийг эрж хайх хүсэл чинь хаана байна вэ? Бурханыг хүндлэх хүндлэл чинь хаана байна вэ? Би та нарт хэлье, тэмдгийн улмаас Бурханд итгэдэг хүмүүс бол гарцаагүй устгагдах ангилалд багтдаг. Махбодоор эргэн ирсэн Есүсийн үгийг хүлээн зөвшөөрөх чадваргүй хүмүүс бол гарцаагүй тамын үр удам, тэргүүн тэнгэрэлчийн үр хойч, мөнхийн сүйрэлд өртөх ангилал юм. Олон хүн Миний хэлсэн зүйлийг тоохгүй байж магад, гэвч Есүс тэнгэрээс цагаан үүлэн дээр бууж ирэхийг хоёр нүдээрээ харах үед чинь зөвт байдлын Нар олон нийтэд үзэгдэнэ гэдгийг Би Есүсийг дагадаг ариун хүмүүс гэгддэг хүн бүрд хэлэхийг хүсэж байна. Есүс тэнгэрээс буун ирж буйг нүдээр үзэх тэр үе чамд маш сэтгэл догдлом мөч байж болох ч энэ үе бас шийтгүүлэхээр там руу буух үе чинь гэдгийг мэдэх хэрэгтэй. Энэ нь Бурханы удирдлагын төлөвлөгөөний төгсгөлийн цаг үе байх бөгөөд Бурхан сайныг шагнаж, мууг шийтгэх үе байх болно. Учир нь, хүн тэмдгийг харахаас өмнө, үнэний илэрхийлэл л байх үед Бурханы шүүлт дууссан байх болно. Үнэнийг хүлээн авдаг, тэмдгийг эрж хайдаггүй хүмүүс ариусаж, Бурханы сэнтийн өмнө эргэн ирж, Бүтээгчийн тэвэрт орсон байх болно. “Цагаан үүл хөлөглөн ирээгүй Есүс бол хуурамч Христ” хэмээн муйхарлан итгэдэг хүмүүс мөнхийн шийтгэл хүртэнэ, учир нь тэд тэмдэг үзүүлдэг Есүст л итгэдэг, харин хатуу шүүлт зарлан, амийн үнэн замыг гаргадаг Есүсийг хүлээн зөвшөөрдөггүй. Тэгэхээр Есүс цагаан үүлэн дээр ил тодоор эргэн ирэх үедээ л үүнийг шийдвэрлэх болно. Тэд хэтэрхий зөрүүд, өөртөө итгэлтэй, биеэ тоосон. Иймэрхүү өөдгүй хүмүүс яаж Есүсээр шагнуулж чадах билээ?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Есүсийн сүнслэг биеийг харах үед чинь Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно

Христийн хэлсэн үнэнд найдалгүйгээр амь олж авахыг хүсдэг хүмүүс бол газар дэлхий дээрх хамгийн инээдэмтэй хүмүүс, Христийн авчирсан амийн замыг зөвшөөрдөггүй хүмүүс бол бүтэшгүй мөрөөдөлд автсан хүмүүс юм. Иймд Би эцсийн өдрүүдийн Христийг зөвшөөрдөггүй хүмүүсийг Бурхан үүрд үзэн ядна гэж хэлдэг. Христ бол хүний эцсийн өдрүүдэд хаанчлалд орох үүд хаалга бөгөөд үүнийг хэн ч тойрч эс гарна. Христээр дамжилгүйгээр хэн ч Бурханаар төгс болгуулахгүй. Чи Бурханд итгэдэг, иймээс чи Түүний үгийг хүлээн зөвшөөрч, Түүний замыг дуулгавартай дагах ёстой. Чи үнэнийг ойлгохгүйгээр, амийн хангалтыг хүлээн зөвшөөрөхгүйгээр ерөөл хүртэнэ гэж санахын ч хэрэггүй. Христэд үнэхээр итгэдэг бүх хүнийг амиар хангахын тулд Тэр эцсийн өдрүүдэд ирсэн. Энэ ажил нь хуучин эринийг төгсгөж, шинэ эринд орохын төлөө байдаг бөгөөд Түүний ажил бол шинэ эринд орох бүх хүний явах ёстой зам юм. Хэрвээ чи хүлээн зөвшөөрч чадахгүй, оронд нь яллаж, доромжилж, бүр хяхаж хавчдаг бол мөнхийн галд шатах тавилантай бөгөөд Бурханы хаанчлалд хэзээ ч орж чадахгүй. Учир нь энэ Христ бол Өөрөө Ариун Сүнсний илэрхийлэл, Бурханы илэрхийлэл, Бурханы газар дэлхий дээрх ажлаа даалгасан Нэгэн билээ. Иймд хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийн хийсэн бүхнийг хүлээн зөвшөөрч чадахгүй бол Ариун Сүнсийг доромжилж байна гэж Би хэлнэ. Ариун Сүнсийг доромжилдог хүмүүсийн амсах ёстой залхаан цээрлүүлэлт бүгдэд тодорхой байдаг. Хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийг эсэргүүцэж, голбол үр дагаврыг нь өмнөөс чинь үүрч чадах хэн ч байхгүй гэж Би бас хэлдэг. Түүнчлэн энэ өдрөөс хойш Бурханы сайшаалыг хүртэх өөр боломж чамд олдохгүй; чи өөрийгөө аврахыг оролдсон ч Бурханы царайг дахин хэзээ ч харахгүй. Учир нь чиний эсэргүүцдэг зүйл хүн биш, чиний голдог зүйл ямар нэг шалихгүй хүн биш, харин Христ билээ. Чи үүний үр дагавар юу байхыг мэдэж байна уу? Чи жижиг алдаа гаргасан биш, харин асар том нүгэл үйлдсэн байх болно. Иймээс, үнэн л чамд амь авчирч, өөр юу ч биш зөвхөн үнэн л чамд дахин төрж, Бурханы царайг харах боломж олгох учраас Би бүх хүнд үнэний өөдөөс архирч, болгоомжгүй шүүмжлэл хэлэхгүй байхыг зөвлөж байна.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих