Сүнслэг дайн: Би Сатаныг ялахын тулд Бурханд найддаг (1-р хэсэг)

2020-01-27

Ван Линь, Хятад

Би Эзэний эргэн ирэлтийг угтан авахдаа баясдаг

Би 36 насандаа ясны гиперплазитай болсон бөгөөд эмчлүүлэх гэж олон эмнэлгээр явсан боловч юу ч үр дүн үзүүлээгүй юм. 1996 оны хавар би Эзэн Есүст итгэж эхлэн, Эзэний өршөөлөөр өвчин маань эдгэв. Тэр үеэс хойш би итгэлээ маш чин сэтгэлээсээ эрэлхийлж эхэлсэн бөгөөд удалгүй чуулгандаа хамтран зүтгэгч боллоо. 1998 оны 9-р сард хоёр эгч ирээд эцсийн өдрүүд дэх Бурханы ажлын талаар бидэнд гэрчлэв. Төгс Хүчит Бурханы үгийг уншсанаар би Төгс Хүчит Бурхан бол үнэхээр бидний маш их цөхрөнгөө баран хүлээж байсан эргэн ирсэн Эзэн Есүс үнэхээр мөн гэдгийг баттай мэдэж, чуулганыхаа 130 гаруй ах эгчийн хамтаар Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрлөө. Би догдолж байлаа—амьд мэнд байхдаа Золин аврагчийг эргэн ирэхэд угтан авч чадна гэж би хэзээ ч төсөөлөөгүй бөгөөд Бурханы өргөмжлөл, нигүүлсэлд би зүрх сэтгэлийнхээ угаас талархсан юм. Дараа нь би Төгс Хүчит Бурханы үгийг шунан уншиж, сүнс минь тэжээгдсэн билээ. Гэвч Эзэнтэй эргэн нэгдсэн баяр баясалд автаад байх үед минь манай хуучин чуулганы удирдагчид болон хамтран зүтгэгчид надад саад хийж, дарамтлахын тулд боломжтой бүх аргаар оролдож, сүнслэг дайн ийнхүү эхэлсэн билээ …

Сүнслэг дайн: Би Сатаныг ялахын тулд Бурханд найддаг (1-р хэсэг)

Сүнслэг дайн гарлаа

Нэг өдөр, Төгс Хүчит Бурханы Чуулганы Жэн, Сон гэх хоёр эгч бидэнд нөхөрлөл хийхээр манай цуглаанд ирсэн бөгөөд “Эцсийн өдрүүдэд Бурхан голчлон хүнийг ариусгаж, өөрчлөх, бидэнд сатанлаг зан чанараа бүрэн хөсөр хаяж, Бурханы авралыг хүртэх боломж олгохын тулд үгээ илэрхийлж, шүүлтийн ажлаа явуулдаг. Үүний зэрэгцээ Бурхан шигших ажил хийж, буудайг хальснаас, хонийг ямаанаас, сайн зарцыг муу зарцаас салган, тус бүрийг нь төрлөөр нь ангилах болно. Бурханы айлдварыг сонссоныхоо дараа Бурханы дуу хоолой мөн гэдгийг таньж чаддаг, мөн Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрч чаддаг бүхэн нь буудай, хоньд бөгөөд үнэнийг хайрладаг хүмүүс юм. Харин Бурханы дуу хоолойг сонссон боловч хүлээн зөвшөөрдөггүй, Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг эсэргүүцэж, шүүж, ялладаг хүмүүс бол хуурамч итгэгчид, мөн хальс бөгөөд ил болсон муу зарц нар юм. Зарим нь Бурханыг хэт хүчтэй эсэргүүцсэнийхээ төлөө шийтгүүлж, зарим нь Бурханы ажил дуусах үед гамшигт өртөн шийтгүүлэх болно. Бид одоо Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүлт туулж, Бурханаар ариусгагдах боломжтой болсон. Гэвч Сатан ялагдлаа хүлээхгүй бөгөөд биднээр үнэн замыг орхиулж, Бурханы авралыг алдуулахын тулд бүх төрлийн хүн, үйл явдал, эд зүйлсийг ашиглан бидэнд саад болж, төвөг уддаг. Энэ бол сүнслэг дайн бөгөөд бид тогтмол сонор сэрэмжтэй байж, Бурханы үгийг илүү их уншиж, Бурханд илүү их залбирч, найдан, Бурханы үг болон үнэнийг харгалзан Сатаны бүх зальхай явуулгыг ялган таних ёстой. Ингэснээр л бид үнэн замд бат зогсож чадна …” гэж хэлсэн юм.

Эгч нарын нөхөрлөлийг сонсоход анхаарал маань төвлөрсөн байх яг тэр үед гэнэт хаалга эрчтэйгээр тогшив. Хаалга тайлаад, хуучин чуулганы маань хоёр удирдагч болох Ли ах болон Лиу ах царайдаа ширүүн төрх тодруулан зогсож байхыг би харлаа. Зүрх минь дэлсэж, дотроо би ингэж бодов: “Энэ хоёр удирдагч энд юу хийж яваа билээ? Танихгүй хүн, тэр дундаа Зүүний Аянгын замыг номлож байгаа хүмүүсийг хүлээн авахыг зөвшөөрөхгүй гэж энэ хоёр бидэнд ахин дахин онцолдог байсан. Ийм олон ах эгч нартай хамт Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрсөн гэдгийг минь тэд олж мэдвэл намайг яах бол?” Ингэж бодоод би тэр хоёртой яаран мэндэлж, “Аан, та хоёр уу. Орцгоо л доо” гэлээ. Хоёр удирдагч ууртайгаар орж ирээд, Жэн эгч, Сон эгч хоёрыг харав. Тэгээд тэд эгч нар луу хуруугаа чичлэн: “Та нар яах гэж байна? Зүүний Аянгыг номлож байна уу? Манай хонийг хулгайлах гэж ирээ юу, тийм үү?” гэж асуув. Тэгснээ тэр хоёр өрөөг тойруулан хараад, уураа арай чамай барин, ширүүнээр ингэж хэллээ, “За, та нарын хэн нь ч үүнийг дахиж сонсохгүй! Бушуухан гарцгаа!” Ли ах ийм аймаар байдлаар ах эгч нарт хандаж байгааг би хараад, Эзэн Есүс бидэнд хөршөө өөрсөд шигээ хайрлах ёстой гэж сургасан тухай бодов. Энэ ааш авир яаж Эзэний замтай нийцэх юм бэ, бас энэ нь ямартай ч яаж хайр байх юм бэ? Иймээс би тэдэнд тодорхой байдлаар, “Ли ах аа, Лиу ах аа. Өнгөрсөн хэдэн өдөр Төгс Хүчит Бурханы үгийг уншиж, энэ хоёр эгчийн нөхөрлөл, гэрчлэлийг сонссоноор бид Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс гэдгийг баттай мэдсэн. Та хоёр үүнийг бидэнтэй хамт сонсож болох учраас өнөөдөр ирсэн нь сайн хэрэг болж! Эзэний эргэн ирэлтийг угтан авна гэдэг чухал асуудал!” гэж хэллээ. Намайг ярьж дуусав уу, үгүй юу Лиу ах хөмсөг зангидан ингэж хэллээ, “Та нар бид хоёрт үүнийг сонсгомоор байна гэж үү? Зүүний Аянгыг номлохоор ирсэн хэнийг ч би хөөж явуулсаар ирсэн. Тэдний номлол үнэхээр маш ухаалаг боловч би тэднийг сонсохгүй, харин та нарт суурь дутагдаж байна.” Тэрээр ингэж хэлэхдээ ташаагаа тулан, Жэн эгч, Сон эгч хоёрт хандан ууртайгаар “Эзэн Есүс үнэхээр эргэн ирсэн байлаа ч бид Зүүний Аянгыг хүлээн зөвшөөрөхгүй!” гэж хашхирлаа. Дараа нь тэр эргэж харан, надад ингэж хэллээ, “Зүүний Аянгын зам бол Эзэн Есүсийн ажилтай адилгүй. Зүүний Аянгад итгэснээрээ чи Эзэн Есүсийн ажлыг орхин, урваж байна! Түүнчлэн чи маш олон ах эгчийг удирдан, тэдний номлолыг сонсгосон байна. Эзэнийг үнэхээр ирэхэд өөрийнхөө үйлдлийг Түүнд яаж тайлбарлахыг чинь харна аа …” Намайг урвасан гэж хэлэхийг нь сонсоод би маш их гутарсан бөгөөд дотроо ингэж бодлоо: “Төгс Хүчит Бурханы үг эрх мэдэл, хүч чадалтай бөгөөд Бурханаас ирдэг гэдгийг би харж байна. Гэхдээ Төгс Хүчит Бурханы ажил Эзэн Есүсийн ажлаас өөр юм. Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрснөөр би Эзэний замыг орхисон байж болох уу?” Оюун ухаанд минь асуултууд ар араасаа хөвөрч, би эргэлзэж эхэллээ. Яг тэр үед Сон эгч Лиу ахтай нухацтайгаар ярьж, ингэж хэллээ, “Ах аа, бид Төгс Хүчит Бурханд итгэснээрээ урваагүй. Харин ч бид Хурганы мөртэй хөл нийлүүлж, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан авдаг. Бодоод үзэцгээе: Эзэн Есүс махбод болж, ажлаа явуулахаар ирэхдээ Ехова Бурханы ажлын суурин дээр Хуулийн эрин үед явагдсан ажлаас дээгүүр ажлыг явуулсан. Тэрээр хуулийн хүлээсээс хүмүүсийг холдуулж, бүх хүн төрөлхтний нүглийг Өөртөө авахын тулд загалмайд цовдлогдож, улмаар хүн төрөлхтний нүглийн тахил болсон. Хүмүүс нүглээ улайж, гэмшихийн тулд Эзэн Есүсийн өмнө очиж л байвал нүгэл нь уучлагддаг бөгөөд хуулиар яллагдаж, үхэх ял сонсохоос зайлсхийж чаддаг байсан. Хэдийгээр Эзэн Есүсийн ажил Ехова Бурханы ажлаас өөр байсан боловч эдгээр нь мөн чанартаа бас л нэг Бурханаар хийгдсэн ба ердөө л хүн төрөлхтний хэрэгцээний дагуу хийгдсэн өөр өөр ажил байсан—энэ бол үгүйсгэшгүй баримт юм. Тэгвэл бид Эзэн Есүсийг дагадаг бүх хүн урвасан гэж хэлж болох уу? Мэдээж болохгүй. Бид тэднийг Бурханы мөртэй хөл нийлүүлдэг ухаалаг охид гэж хэлж болно. Үүний адилаар өнөөдөр Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн зөвшөөрдөг маань Бурханы мөртэй хөл нийлүүлж байгаа хэрэг юм …”

Сон эгчийг ярьж дуусахаас ч өмнө Ли ах тэвчээр алдан гараа даллаж, ууртайгаар, “Боль оо! Бид сонсохгүй!” гэж хэллээ. Яг тэр үед надад Төгс Хүчит Бурханы дараах үг санаанд оров: “Еховагийн ажлаас Есүсийнхийг хүртэл, Есүсийн ажлаас одоогийн энэ үе шатны ажил хүртэлх энэ гурван үе шат нь тасралтгүй уялдаатай явагдаж, Бурханы удирдлагын бүхий л цар хүрээг бүрдүүлдэг ба бүгдээрээ нэг Сүнсний ажил юм. Дэлхий ертөнцийн бүтээлээс хойш Бурхан үргэлж хүн төрөлхтнийг удирдан ажилласаар ирсэн. Тэр бол Эхлэл ба Төгсгөл, Эхэн ба Эцэс, мөн эрин үеийг эхлүүлдэг Нэгэн, бас эрин үеийг төгсгөдөг Нэгэн юм. Өөр өөр эрин үе, өөр өөр байршил дахь ажлын гурван үе шат нь гарцаагүй нэг Сүнсний ажил мөн… Эхний үе шатнаас өнөөдрийг хүртэлх бүх ажил нь нэг Бурханы ажил, нэг Сүнсний ажил юм гэдгийг одоо чи ойлговол зохино. Энэ нь ямар ч эргэлзээгүй” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-аас). “Тэр үнэн шүү. Хамтад нь нийлүүлбэл, Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе болон Хаанчлалын эрин үе нь Бурханы бүхий л удирдлагыг бүрдүүлдэг. Ажлын энэ гурван үе шатыг бүгдийг нь нэгэн Бурхан хийдэг, энэ бол үнэн!” гэж би бодлоо. Ийнхүү бодоод надад илүү итгэлтэй санагдаж, удирдагчдад тайван өнгөөр ингэж хэллээ, “ Ли ах аа, Лиу ах аа. Өнөөдөр бид Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөх нь буруу биш юм. Төгс Хүчит Бурханы хийдэг ажил нь Эзэн Есүсийн хийсэн ажлаас өөр хэдий ч завхарсан хүн төрөлхтөн бидний хэрэгцээний дагуу Бурхан өөр өөр ажил явуулдаг. Эзэн Есүс нүглийг маань уучилсан боловч нүгэлт уг чанарыг маань арилгаагүй бөгөөд бид үе үе нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцэх чадвартай хэвээр байдаг. Бурхан биднийг нүглээс бүрмөсөн аврахын тулд золин авралын ажлын суурин дээр үгээр шүүх ажлын үе шатыг явуулдаг, ингэснээр бид нүглийн хүлээсээс бүрэн салж, Бурханаар ариусгагдаж, аврагдаж болох юм. Эзэн Есүсийн золин авралын ажил ч бай, Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажил ч бай, хоёуланг нь нэг Сүнс хийдэг. Иймээс одоо бид Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөх нь урвалт бус, харин Хурганы мөртэй хөл нийлүүлж, бүхэлдээ Эзэний хүслийн дагуу үйлдэж байгаа хэрэг билээ. Яг л Илчлэлд хэлдэгчлэн: ‘Тэд бол Хургыг хаашаа ч явсан дагадаг хүмүүс юм’ (Илчлэл 14:4-5).” Ярьж дуусахыг минь хүлээлгүйгээр удирдагчид уурлаж, унтууцан бархирлаа: “Хэчнээн чиний зөв байлаа ч гэсэн, энэ чинь шал хэрэггүй. Чи биднийг сонсохгүй бол чуулганаас хөөгдөж, одоо Зүүний Аянгад итгэж байгаа гэдгийг чинь чуулганы хүн бүрд мэдэгдэнэ, тэгээд тэд ч гэсэн бүгд чамайг орхих болно!” Ингэж хэлж дуусаад, тэд хоёулаа уурлан одоцгоов.

Удирдагчид намайг чуулганаас хөөнө гэж хэлэхийг сонсоод би жаахан санаа зовсон бөгөөд тэр чуулган дахь манай ах эгч нар, Бурханд итгэгч юм байж хөөгдсөнийг минь юу гэж бодох бол? Би цаашид яаж тэдэнтэй нүүр тулах юм бэ? Сэтгэл тавгүй байгааг минь Жэн эгч хараад Бурханы үгийн нэг хэсгийг надад уншиж өгөв: “Миний төлөвлөгөөнд Сатан үргэлж өсгий даран дагадаг ба Миний мэргэн ухааны товойлгогчийн хувиар Миний анхдагч төлөвлөгөөг тасалдуулах арга зам олох гэж үргэлж оролддог. Гэхдээ түүний зальхай арга мэхэнд Би автана гэж үү? Тэнгэр, газар дээр буй бүхэн Надад зүтгэдэг—Сатаны зальхай арга мэх ер нь өөр байж чадна гэж үү? Энэ бол чухамхүү Миний мэргэн ухааны огтлолцол, энэ бол чухамхүү Миний үйл хэргийн гайхалтай байдал бөгөөд энэ бол Миний бүхий л удирдлагын төлөвлөгөө хэрэгждэг зарчим юм” (Үг нь махбодоор илэрсэн ном дахь бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “Наймдугаар бүлэг”-ээс). Дараа нь тэрээр нөхөрлөл хийн ингэж хэллээ, “Бурханы явуулдаг ажлын үе шат болгонд Сатан тэдгээрийг устгаж, сүйрүүлэхээр бүх төрлийн зальхай явуулгыг ашигладаг бөгөөд биднийг Бурханаас зайлж, Түүнээс урван, өөрийнх нь торонд унаж, Бурханы авралыг алдаасай хэмээн дэмий найдсандаа Бурханы өмнө очиход маань саад хийж, үймүүлэхийн тулд байж болох бүх аргыг хэрэглэдэг гэдгийг бид Бурханы үгнээс харж болох юм. Иймээс Бурхан хаа ч ажиллалаа гэсэн Сатан тэнд бас үймээн үүсгэж байх болно гэж хэлж болно. Шашны урсгалын удирдагчид одоо Төгс Хүчит Бурханы Чуулганы эсрэг худал гүтгэлэг хийж, нэр хүндийг нь унагахын тулд олон цуу яриа зохиодог бөгөөд чуулганаа битүүмжилж, итгэгчдийг Бурханы өмнө эргэн ирэхэд саад хийхийн тулд буруу ойлголт түгээж, бүх төрлийн шударга бус арга хэрэглэдэг. Энэ бүхний цаана Сатаны зальхай явуулга нуугддаг—Сатан хүн төрөлхтний төлөө Бурхантай өрсөлдөж, сүнслэг дайн хийж байна. Бид Сатаны зальхай явуулгыг ялган танихын тулд Бурханы үгэнд болон үнэнд хэрхэн найдахыг сурах ёстой бөгөөд Бурханд найдаж, бат зогсон, Сатаны зальхай явуулгад ялах боломж олгохгүй байх ёстой!” Бурханы үгийг болон эгчийн нөхөрлөлийг сонссоныхоо дараа зүрх сэтгэлд минь гэрэл орж ирэхийг би мэдэрсэн бөгөөд энэ нь сүнслэг дайн байсныг эцэст нь нэг ухаарав. Сатан намайг Бурханы дэргэдээс холдуулж, Бурханы авралыг үүрд алдахад хүргэх зорилгоор надад саад хийх гэж төөрөгдөл түгээхийн тулд шашны эдгээр удирдагчийг ашиглаж байсан юм байна. Тэгээд би, Сатаны зальхай явуулгад өртөх ёсгүй, харин Бурханы мөртэй хөл нийлүүлж, үнэн замд бат зогсох ёстой хэмээн бодсон билээ. Ингэж бодоод зүрх сэтгэл минь аажмаар тайван боллоо. Орой болж байсан учраас ах эгч нар дараа дахин уулзахаар болцгоов.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Өнөөдөр би Эзэнийг угтан авах замдаа фарисайчууд гэж хэн болохыг эцэст нь харлаа

Эзэн эргэн ирсэн тухай гайхамшигт мэдээг Ханьмэй дуулсан боловч тэнгэрийн хаанчлалд хүрэх зам нь бул хар чулуугаар дүүрэн байх юм гэж хэзээ ч санасангүй. Ханьмэй барын амтай тулгараад даруйхан Бурханд залбирч, үнэнийг эрж хайна. Эцэст нь тэрээр Бурханы өмнө дахин очиж чаджээ.

Хууртагдсан сүнс сэрсэн нь

Юанжи, Бразил Би хойд Хятад дахь жижигхэн хотод төрсөн бөгөөд 2010 онд би хамаатнуудаа даган Бразил руу явсан билээ. Бразилд байх...

Өнгөрснөөс бүрмөсөн салсан нь

Фанфан, Хятад Манай гэр бүлийнхэн бүгдээрээ Эзэн Есүст итгэдэг, би бол энгийн л итгэгч бөгөөд аав минь чуулганы хамтран зүтгэгчдийн нэг...

Leave a Reply