Энэ дуу хоолой хаанаас гардаг вэ?
Би Христэд итгэдэг гэр бүлд төрсөн ба олон хамаатан маань номлогч. Би багаасаа л эцэг эхтэйгээ хамт Эзэнд итгэсэн. Өсөж том болсныхоо дараа би: Хэрвээ итгэгч нөхөртэй болох юм бол нөхөртэйгөө хамт Эзэнд үйлчилнэ гэж Эзэнд залбирсан юм. Намайг гэрлэсний дараа, миний нөхөр үнэхээр Эзэнд итгэх болсон ба үнэн хэрэгтээ бүтэн цагаар өөрийгөө зориулдаг номлогч болов. Нөхрийгөө Эзэний төлөө санаа амар ажиллуулах гэсэндээ, мөн Эзэний өмнө өгсөн амлалтаа биелүүлэг гэсэндээ би санаачилга гарган, гэр бүлээ авч явах хүнд ачааг үүрсэн юм. Хэдийгээр энэ нь бага зэрэг хэцүү, ядармаар байсан боловч Эзэний дэмжлэг надад байсан учир хэдий их зовлон туулсан ч зүрх сэтгэл минь баяр хөөр, амар амгалангаар дүүрэн байв.
1997 оноос хойш, нөхрийн маань номлол урьдынх шигээ гэрэлтэй биш байхыг би олж мэдлээ. Би гэр орны ямар нэгэн ажил хийлгэхээр нөхрөөсөө гуйх үед номлолынхоо ажлаар завгүй байна гэсэн шалтаг байнга хэлэх болов. Гэрийн ажил хийсэн ч гэсэн зүрх сэтгэлээ зориулдаггүй байсан бөгөөд шалихгүй зүйлээс болж үргэлж уурлах боллоо. Хэдийгээр гаднаа би тэвчиж, түүнтэй маргаагүй ч сэтгэл зүрхэндээ нөхрийнхөө энэ зан авирт үнэхээр сэтгэл хангалуун бус байв. Гэр орны хүнд хэцүү ачаа болон сүнсний минь доторх харанхуй байдал намайг зовлон шаналалтай болгож орхилоо. Би бүх хүн унтсаны дараа шөнө дүлээр Эзэний өмнө очиж, залбиран, зүрх сэтгэлээ уудалж, надад илүү их итгэл болон хүч өгөөч гэж гуйхаас өөр яаж ч чадаагүй юм. Үүний зэрэгцээ, Эзэн хурдан эргэн ирж, намайг өрөвдөлтэй амьдралаас минь авраасай гэж би хүсэн эрмэлзэж байв.
2000 оны 4 дүгээр сарын нэгэн өдөр, хувцаснуудаа янзалж байхдаа би нөхрийнхөө цүнхийг олоод, дүүртэл нь юм чихсэн байхыг харлаа. Би сониуч зандаа хөтлөгдөн цахилгааныг нь онгойлгоод дотор нь Библи болон магтан дууны ном, бас гаднаа хавтастай шинэ ном байхыг харав. “Би яахаараа энэ номыг ер харж байгаагүй байдаг билээ? Энэ нь номлолд зориулсан лавлах ном, эсвэл зарим нэг сүнслэг хүний туршлагыг агуулсан ном байж таараа. Би үүнийг унших ёстой, магадгүй би үүнээс хангалт олж авч болох юм” хэмээн дотроо бодов. Сониуч зандаа хөтлөгдөн номыг нээж, “Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой” гэсэн гарчгийг хараад “Яасан шинэлэг гарчиг вэ! Гарчгаас нь үзвэл, цэвэршүүлэлт туулах нь муу зүйл биш! Би одоо дийлж чадахааргүй цэвэршүүлэлт туулж байгаа, иймээс цэвэршүүлэлтийн тухай туршлагыг нь анхааралтай унших хэрэгтэй. Тэгвэл үүн дотроос хэрэгжүүлэлтийн замыг олж чадна” гэж би бодсон юм. Тэгээд уншиж эхлэв: “Урьд нь хүмүүс бүгд Бурханы өмнө шийдвэр гаргаж, ‘Хэн ч Бурханыг хайрлахгүй байх нь хамаагүй, би Түүнийг хайрлах ёстой’ гэж хэлдэг байсан. Харин одоо чи цэвэршүүлэлттэй тулгарлаа. Энэ нь үзэлтэй чинь нийцдэггүй байгаа учраас чи Бурханд итгэх итгэлээ алддаг. Энэ жинхэнэ хайр мөн үү? Өмнө нь чи Иовын үйл хэргийн талаар олон удаа уншсан—одоо тэдгээрийг мартчихаа юу? Жинхэнэ хайр зөвхөн итгэлээс л бий болдог. ... Зовлон бэрхшээлтэй тулгарах үедээ чи махан биеийг анхаарахгүй, Бурханы эсрэг гомдоллохгүй байж чадах ёстой. Бурхан Өөрийгөө чамаас нуух үед чи Түүнийг дагах итгэлтэй байж, урьдын хайраа багасгаж, алдахгүйгээр хадгалж чадах ёстой. Бурхан яаж хийх нь хамаагүй, чи Түүний зохицуулалтыг дагаж, Түүний эсрэг гомдоллосноос өөрийн махан биеийг хараахыг илүүд үзэх ёстой. Чи шалгалттай тулгарах үедээ сэтгэлээ хатамжлан хайртай зүйлсээ гаргуунд нь гаргасан ч гэсэн, эсвэл гашуунаар уйлж байсан ч Бурханыг хангалуун байлгах ёстой. Үүнийг л жинхэнэ хайр, үнэн итгэл гэж хэлж болно. Бодит биеийн хэмжээ чинь ямар байх нь хамаагүй, чи зовлон бэрхшээлийг туулах хүсэл зориг болон жинхэнэ итгэлийг эхлээд эзэмших ёстой бөгөөд махан биеийг орхих хүсэл зоригтой байх ёстой. Өөрийн биеэр зовлон зүдүүрийг тэвчиж, хувийн ашиг сонирхолдоо хохирол амссан ч Бурханы хүслийг хангалуун байлгах ёстой. Түүнчлэн чи урьд нь Бурханыг хангалуун байлгаж чадаагүйдээ харамсах зүрх сэтгэлтэй байж, одоо өөртөө гэмших сэтгэлтэй байх ёстой. Эдгээрийн аль нь ч дутаж болохгүй бөгөөд эдгээр зүйлээр дамжуулан Бурхан чамайг төгс болгоно. Хэрвээ чамд эдгээр нөхцөл дутагдаж байвал төгс болгуулж чадахгүй” (“Үг нь махбодоор илэрсэн”). Эдгээр үг үнэхээр зүрх сэтгэлийг минь хөдөлгөв. Үүнийг уншингаа би уйлж байлаа—энэ яг миний туулж байгаа зүйл бус уу? Урьд нь би өөрийгөө болон нөхрийгөө Эзэнд зориулахаар шийдсэн байсан. Нөхрийнхөө Эзэний төлөө хийж буй, гэрийн гаднах ажлыг дэмжихийн тулд би хэчнээн шаналгаатай, зүдэргээтэй байсан ч гэр орныхоо ажлыг эрхлэх бүх ачааг үүрэхдээ тун сэтгэл хангалуун байсан юм. Гэвч, одоо гэрт үүссэн хүндрэлүүд болон нөхрийн халамж дутмагаас болоод би нэн хэлмэгдсэн мэт байнгын мэдрэмжтэйгээр амьдарч байв; би цэвэршүүлэлт дунд амьдарч, нэгэн цагт надад байсан хайр, итгэлийг алдсан байлаа. Би Бурханы өмнө гаргасан шийдвэрээ хадгалж чадалгүй, ганцаараа үргэлж нууцхан уйлдаг байв. Тийм асар их, хүнд бэрх шалгалт дунд Иов хэрхэн Бурханд гэрчлэл хийж, Түүнд итгэл алдахгүй байж чадсан тухай би бодлоо. Иов “Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа; Еховагийн нэр алдаршиг” (Иов 1:20-21). гэж хэлсэн. Би үүнийг яаж мартаж чадав аа? Тэгээд би Эзэний өмнө хийсэн бүхнийхээ талаар гүнээ харамсав. Иов Бурханыг хангалуун байлгаж чадахгүй байхын оронд өөрийн биеэр зовж, ашиг сонирхлоо золиослохыг илүүд үзэх байсан. Би Эзэнд маш олон жил итгэсэн мөртөө Эзэнд итгэх итгэлээ алдсан. Тэгээд цэвэршүүлэлт туулж байхдаа Эзэнд гомдоллосон бөгөөд Эзэнийг гэсэн хайраа жаахан ч болов илэрхийлээгүй! Үүнийг ухаараад би, цаашид урьдных шигээ байхаа болино, мөн Эзэний төлөө хийж байгаа нөхрийнхөө ажлыг дэмжих ёстой бөгөөд миний хувьд багахан бэрхшээл туулах нь зөв гэж нууцхан шийдсэн юм.
Ингэж бодмогц гэнэтхэн сэтгэл санаа минь дээрдлээ. Эдгээр үгийг үнэхээр сайн хэлсэн, үнэхээр миний бодит нөхцөл байдлын голыг нь олсон мэт надад санагдав. Тэдгээр нь надад хэрэгжүүлэлтийн замыг зааж өгсөн ба нэг л мэдэхэд миний дотор итгэл, хүч чадал төрлөө. “Эдгээр үгийг хэн хэлэв? Тэр яаж ийм арвин ойлголттой байж чаддаг билээ? Би олонд танигдсан сүнслэг хүмүүсийн бичсэн номыг уншсан бөгөөд тэр номууд зарим талаар сургамжтай ч энэ ном шиг тодорхой, ойлгомжтой бичигдээгүй, мөн үнэнийг ч агуулдаггүй. Үнэндээ эдгээр үг хэнээс гарсан юм бол?” хэмээн би гайхширлаа. Би энэ номын үгэнд сэтгэл татагдаж, үргэлжлүүлэн уншихыг хүсэв; илүү их унших тусам, эдгээр үг үнэхээр гайхалтай болохыг төдий чинээ их мэдэрч байлаа. Мөр нэг бүр шууд зүрх сэтгэлд хүрч байв. Хүний зовлон хэдий үлэмж байлаа ч, бид эцсээ хүртэл Бурханыг дагаж, зовлонгийн өмнө Бурханд баяртайгаар захирагдах ёстой. Хүн шалгалтын дунд сул дорой болсонг ч гэсэн, бат зогсохын тулд Эзэнд итгэж, Бурханд найдах хэрэгтэй гэдгийг эдгээр нь надад ойлгуулсан юм. Унших тусам зүрх сэтгэлдээ гэрэлтүүлэгдсэн мэт, хэрэгжүүлэх замтай болсон мэт улам их санагдав. Нөхрийгөө гэртээ ирэх яг тэр үед би түүнээс “Энэ номыг хаанаас аваа вэ?” хэмээн шууд асуулаа. Нөхөр минь инээмсэглэн, “Би энэ номыг нэг хүнээс зээлсэн юм, удахгүй буцааж өгөх ёстой” гэлээ. Би өөр юу ч хэлсэнгүй.
Нэг өдөр, хоол хийж байхад нөхрийн минь тоглуулж байсан магтан дуу энд тэндээсээ сонсогдож байлаа: “Хэн үүнийг гайхахгүй байх вэ? Хэн Бурханыг харахыг хүсэхгүй вэ? Бурхан хүмүүсийн дунд олон жил болсон ч хүн зүгээр л үүнийг мэдээгүй Өнөөдөр, Бурхан хүнийг хайрлаж, өнгөрсөн үеийг хамт дурсахаар илэрсэн Иудейгээс гарсныхаа дараа Бурхан ул мөргүй алга болсон Хүмүүс Түүнийг ахин харахыг хүсдэг ч тэд хэзээ ч энд, өнөөдөр Түүнтэй ахин нэгдэхээр хүлээгээгүй Энэ яаж өнгөрсөн дурсамжийг сануулахгүй байх билээ? Хоёр мянган жилийн өмнө, Ионагийн хүү Симон Эзэн Есүстэй уулзаж, нэг ширээнд хооллосон билээ Он жилүүдэд Есүсийг гэх түүний хайр гүнзгийрсэн Тэр Есүсийг зүрхнийхээ гүнээс хайрласан Бурхан хүмүүсийн дунд олон жил болсон ч хүн зүгээр л үүнийг мэдээгүй Өнөөдөр, Бурхан хүнийг хайрлаж, өнгөрсөн үеийг хамт дурсахаар илэрсэн” (Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Хоёр мянган жилийн хүсэл”). Энэ магтан дууны үгс нь зүрх сэтгэлийн минь гүн дэх бодлыг илэрхийлж, Эзэний эргэн ирэхийг хүсэн хүлээж буй мэдрэмжийг минь өдөөлөө. Би сонсонгоо уйлж, “Анх итгэгч болсноос эхлээд өнөөг хүртэл би Эзэн Есүсийг өдөр бүр бодон, Түүнийг илүү хурдан эргэн ирж, бид хамтдаа урьдын цаг хугацаагаа дурсан санагалзаж чадна гэж найддаг байлаа” гэж бодсон юм. Энэ дууны үг үнэхээр жинхэнэ, сэтгэл хөдөлгөм байсан ба Эзэнийг гэх хүмүүсийн хүсэл эрмэлзлийг бүр ч илүү илэрхийлж чадаж байв. Би тэгээд хоолоо хойш тавин, бүх анхаарлаа төвлөрүүлэн сонслоо. Дараа нь “Бурханы төлөөх үнэнч зүрх сэтгэл” гэх өөр нэгэн магтан дуу явав: “Зүрх сэтгэлийн минь хүсэл, Таныг хайрлах бодол минь зөвшөөрөгдөөсэй гэдгээс өөрийг би хүсэхгүй” (“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”). “Хэн энэ магтан дууг бичив? Түүний шийдвэр яаж ийм агуу байж чадна вэ?” гэж би бодсон юм. Ялангуяа “Зүрх сэтгэлийн минь хүсэл, Таныг хайрлах бодол минь зөвшөөрөгдөөсэй гэдгээс өөрийг би хүсэхгүй.” гэх мөр миний хувьд тун зоригжуулам байв. Бурханыг гэх тийм хайр үнэхээр цэвэр ариун! Урьд нь би итгэхдээ Эзэнийг хайрлахаа мэддэггүй байсан боловч Эзэний нигүүлслийг эдэлж, амар тайван, баяр хөөрийг эрэлхийлэхийг л хүсдэг байжээ. Тэр өдөр уг магтан дуу миний ертөнцийг үзэх үзлийг үнэхээр нээж өгсөн бөгөөд Бурханд итгэдэг хүмүүс Бурханыг хайрлах ёстой, мөн өөрсдийнхөө төлөө ямар нэг зүйлийг эрж хайх ёсгүй—зөвхөн энэ төрлийн хайр л цэвэр ариун байж чадна гэдгийг би харсан билээ. Энэ магтан дууг тун сайн бичсэн байв. Тэгээд, би ч бас энэ зорилгыг эрэлхийлэхийг хүсэж байна, бусад хүмүүс хайрласан ч бай, үгүй ч бай, би Эзэнийг хайрлана гэж нууцхан шийдсэн юм.
Тэр номон дахь үгийг уншиж, тэр магтан дуунуудыг сонссоны дараа би эдгээр үгийн дагуу үйлдэж эхэллээ. Нөхөр минь дахиад ажиллахаар явж, гэр орны ажилд туслах ямар ч цаг завгүй байх үед би өмнөхтэйгээ адил гуниглаагүй билээ. Би Бурханыг сэтгэл хангалуун байлгахыг хүссэн учраас бусад ах, эгч нар хэлсэн зүйлд ямар нэг алдаа байвал тэвчээртэй байж чаддаг байв. Магтан дуунд дүрсэлсэн шиг Бурханыг бүх зүрх сэтгэлээсээ хайрлахыг л би хүссэн юм.
Нүд ирмэх зуур ургацаа тариалах цаг ирлээ. Нэг орой, нөхөр минь цэвэрлэгээ хийж байгаад надад: “Маргааш би өөр хотод байдаг чуулган руу явах хэрэгтэй” гэлээ. Би шуудхан, “Цөөн хэдэн хоногийн дараа ирж чадах уу?” гэв. Нөхөр минь, “Мэдэхгүй байна. Би эртхэн эргэж ирэхийг хичээх учир гэр орны ажилд санаа зоволтгүй” гэлээ. Хэлснийг нь сонсоод царай минь барайж, “Битгий санаа зов л гэх юм, би яаж санаа зовохгүй байж чадах юм бэ? Бусад айл аль хэдийн тариалж дуусчихаад байхад чи хэзээ эргэж ирэхээ ч мэдэхгүй явж байна. Манайх талбайгаа хагалаа ч үгүй байгаа, хэрвээ үрээ оройтож суулгавал намар ургац сайн хураахгүй. Тэгвэл бид яах болж байна аа? Нөхөр минь талбайдаа үр суулгаж дуусгачихаад, ах эгч нарт туслахаар явсан ч болоосой!” гэж бодов. Тэр орой би орондоо хэвтээд, унтаж огт чадахгүй байлаа. Сэтгэл минь ихэд үймрэн: “Түрүүчийн удаа нөхөр минь хагас сар гаруй явж байгаад эргэн ирсэн, гэхдээ тэр үед газар тариалангийн ажил байгаагүй. Харин одоо тариалангийн чухал үе ирчихээд байхад нөхөр минь дахиад хагас сар явчихвал би яах билээ? Магадгүй би ажлыг нь хийх хамтран зүтгэгчийг нөхрөөрөө олуулаад, нөхрөө болиулах ёстой л болох нь” гэж бодов. Гэхдээ би: “Үгүй, тэгж болохгүй, ах эгч нар нөхрийн минь тусламжийг хүлээж байгаа. Хэрвээ нөхөр минь явахгүй бол Эзэний эсрэг зөрчил болох биш үү?” хэмээн дахин нэг бодлоо. Энэхүү цэвэршүүлэлтийн дунд би Эзэний өмнө очин: “Эзэн минь! Би нөхрийгөө явуулж, ах эгч нарт туслуулахыг хүсэхгүй байгаа юм биш, зүгээр л бид одоо талбайдаа тариалах хэрэгтэй байна. Би энэ цэвэршүүлэлтийн үр нөлөөг үнэхээр мэдэрч, яахаа мэдэхгүй байна. Эзэн минь! Би Танаас тусламж гуйж байна, зүрх сэтгэлийг минь хамгаалж, эдгээр зүйлээс болж үймрэхгүй байлгаач” хэмээн залбирлаа. Залбирсны дараа, эдгээр үг санаанд минь маш тод буусан юм: “Бодит биеийн хэмжээ чинь ямар байх нь хамаагүй, чи зовлон бэрхшээлийг туулах хүсэл зориг болон жинхэнэ итгэлийг эхлээд эзэмших ёстой бөгөөд махан биеийг орхих хүсэл зоригтой байх ёстой. Өөрийн биеэр зовлон зүдүүрийг тэвчиж, хувийн ашиг сонирхолдоо хохирол амссан ч Бурханы хүслийг хангалуун байлгах ёстой” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой). Эдгээр үг тэр дороо зүрх сэтгэлд минь хүрч, сэтгэл нэлээд цэлмэлээ: “Тийм шүү! Хэрвээ хүн Эзэнийг сэтгэл хангалуун байлгахыг хүсвэл бэрхшээл туулах шийдвэртэй байх хэрэгтэй бөгөөд Бурханы хүсэлд нийцэж байгаа цагт баяртайяа махан биеэрээ зовж, хувийн ашиг сонирхолдоо буулт хэрэгтэй!” гэж би бодлоо. Эдгээр үг надад итгэл өгч, би: “Хэрвээ тариалан жаахан оройтвол оройтно л биз! Ургац хэр их хураахыг Бурхан л мэднэ, харин нөхөр минь Эзэний төлөө ажиллах л хамгийн чухал” гэж бодлоо. Ингэж бодоод, зүрх сэтгэл минь хөнгөрч, чөлөөлөгдөн, нэг мэдэхэд л унтсан байв. Маргааш өглөө нь би нөхөртөө: “Яваад Эзэний төлөө ажилла, юунд ч санаа бүү зов! Хэзээ эргэж ирэх чинь хамаагүй ээ. Би Эзэний зохицуулалтад захирагдана” гэж хэлэв. Миний үйлдэл Эзэнийг сэтгэл хангалуун болгож байна гэж бодоход л би зүрх сэтгэлдээ баяр хөөр, амар тайвныг мэдэрч байлаа.
Нөхөр минь хэд хоногийн дараа буцан ирсэн ба шал өөр хүн шиг санагдав. Гэр орны ажилд надад тусалж, бүр “Чи хэт их ажиллаж байна! Гэрийн доторх, гаднах бүхнийг хийсээр сүүлийн энэ хэдэн жил чамд хэцүү байлаа. Би үүнийг мэдэж байгаа. Өмнө нь би үргэлж ажиллахаар явж, гэр орны ажлын ачааг чамтай хуваалцаж тусалдаггүй байсан. Одоогоос эхлээд завтай байх үедээ би илүү их тусална” гэж хэлсэн юм. Нөхөр минь өмнө нь ингэж ярьж байсан удаагүй учир ингэж хэлэхийг нь сонсоод миний сэтгэл ихэд хөдлөв. Би дотроо: “Нөхөр минь тэр номыг уншсанаас хойш их өөрчлөгдсөнийг би харсан. Номлол нь гэрлээр дүүрээд зогсохгүй, надад хандах хандлага нь ч өмнөхөөсөө өөр байна. Энэ бүх хугацаанд Библийг уншаад нөхөр минь өөрчлөгдөөгүй, харин тэр номыг уншсаны дараа богино хугацаанд маш их өөрчлөгдлөө. Тэр ном үнэхээр хүмүүсийг өөрчлөх хүчтэй юм шиг байна!” гэж бодлоо. Үүний зэрэгцээ, тэр номонд байсан зүйл надад ч бас асар их ач тустай байсныг би мэдэрсэн юм. Үүнийг уншсаны дараа би итгэлтэй, хүчтэй болж, мөн тэр номонд бичсэний дагуу үйлдэх үед нөхөртөө сэтгэл дундуур байсан минь үгүй болсон. Энэ номыг уншсаны дараа нөхрийн минь надад хандах хандлага ч бас өөрчлөгдөж, намайг хэрхэн анхаарч, халамжлахаа ойлгосон юм. Энэ бүх өөрчлөлт, тэр номын агуулга үнэхээр хүчтэй, эрх мэдэлтэй гэх мэдрэмжийг минь гүнзгийрүүллээ. Гэхдээ, энэ номон дахь үгсийг хэн бичсэн юм бэ? гэж би гайхширч байв. Би үүний хариултыг ер олсонгүй.
Хоёр сарын дараа нэгэн өдөр, нөхөр минь цуглаанд оролцохдоо намайг авч явмаар байгаагаа хэлэв. Энэ цуглаан үнэхээр онцгой гэдгийг би мэдэрсэн бөгөөд тийм биш бол нөхөр маань намайг авч явахгүй байсан юм. Би хүлээлтээр дүүрч, нөгөө номыг дахин харахаар хүлээж байлаа. Дараагийн өдөр нь нөхөр бид хоёр, хоёр эгчтэй хамтаар нэг эгчийн гэр лүү явахаар машинд аз жаргалтайгаар сууж байлаа. Цуглаанд олон ах, эгч оролцож байв, тэдний дунд Библийг нөхөрлөлдөө нэгтгэж, эцсийн өдрүүд дэх Бурханы ажлын талаар олон үнэнийг бидэнд нөхөрлөсөн гуч орчим насны эгч байв. Тэр эгчийг сонсох үед зүрх сэтгэл минь үнэхээр цэлмэж, өмнө нь огт ойлгодоггүй байсан Библийн олон эшлэлийн талаар, мөн шүүлтийн ажил хийхээр Бурхан эргэн ирэх талаар тодорхой ойлгож авав. “Эгчийн нөхөрлөл яаж ийм гайхалтай байж, Библийг ийм тодорхой тайлбарлаж чаддаг билээ? Яаж ийм ихийг ойлгодог байна аа?” гэж би дотроо бодлоо. Яг тэр үед эгч нүүр дүүрэн инээмсэглэн, чангаар ингэж хэлэв: “Би ах, эгч та нарт үнэхээр сэтгэл хөдлөм сайхан мэдээ хэлье. Бидний удаан хүсэн эрмэлзсэн Эзэн Есүс шинэ ажлаа хийж, үг айлдаж, бүх үнэн болон нууцыг дэлгэж, Бурханы ажлын гурван үе шат, Өөрийн зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө, түүнчлэн Бурхан бие махбодтой болох тухай болон Библийн нууцуудыг ил болгохоор бидний дунд бие махбодтой болж эргэн ирсэн. Өнөөдөр, миний нөхөрлөсөн бүхэн Бурханы айлдсан үгээс гарсан юм.” Тэнд байсан ах, эгч бид нар энэ агуу мэдээг сонсоод, энэ бүгдийг эргэн ирсэн Эзэн хүн төрөлхтөнтэй хуваалцсан болохоор энэ эгч ийм ихийг ойлгосон болохыг эцэст нь ухаарсан юм. Одоо бид нар ч бас Эзэний дуу хоолойг сонсож байлаа. Бид бүгд аз жаргалтайгаар өөр хоорондоо тэврэлдэн, баярын нулимс унагаж, тэр газар бүхэлдээ баяр хөөрөөр бялхаж эхэлсэн билээ. Би үнэхээр аз жаргалтай байсан болохоор баярласандаа үсэрмээр санагдаж, “Би Эзэн Есүсийг удахгүй эргэн ирнэ гэж үргэлж найддаг байсан. Одоо Эзэн үнэхээр эргэн иржээ! Амьдрах хугацаандаа Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтаж чадсан болохоор би үнэхээр ерөөгджээ!” хэмээн бодлоо.
Удалгүй цуглаан тарах болоход эгч хүн нэг бүрд “Шүүлт Бурханы гэрээс эхэлдэг” гэх номыг өгөв. Бурханы үгийн номыг хоёр гартаа болгоомжтой барьж байхад өмнө нь уншсан ном гэнэт санаанд орлоо. Нөгөө ном чинь энэ юм биш биз дээ? Гэртээ харьсныхаа дараа би: “Тэр өдөр миний харсан ном, өнөөдөр эгчийн өгсөн Бурханы үгийн ном мөн үү?” хэмээн тэвчээр алдан нөхрөөсөө асуулаа. Нөхөр минь инээмсэглэн, “Мөн” гэв. Тэр үед надад дөнгөж зүүднээсээ сэрж буй мэт санагдаж байв. Эцсийн эцэст тэр дуу хоолой Бурханаас гарчээ—тэр нь эргэн ирсэн Эзэн Есүсийн дуу хоолой, Бурханы дуу хоолой юм! Тэдгээр үг миний сэтгэлийг хөдөлгөж, надад итгэл, хүч чадал өгч, намайг өөрчилж, зовлонгоос минь салгаж чадсанд гайхах зүйл алга. Тэгээд би: “Чи Бурханы шинэ ажлыг хүлээн авчихаад яагаад надаас нуусан юм бэ?” хэмээн нөхрийгөө зэмлэлээ. Нөхөр минь: “Тухайн үед би чамд хэлэхийг үнэхээр хүссэн ч танай гэр бүлийн ихэнх хүмүүс шашны хүрээний номлогчид бөгөөд эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг эсэргүүцэж, ялладаг. Энэ бүх хугацаанд тэд үнэн замыг судлах замд маань хөндөлссөөр ирсэн. Хэрвээ би хангалттай тодорхой тайлбарлаж чадалгүй, хамаатнууд чинь энэ талаар олж мэдээд чамайг үймүүлж, чамд саад болохоор гэнэт гарч ирвэл аврал хүртэх боломжийг чинь сүйтгээд зогсохгүй, намайг ч бас муу хүн болгоно гэж би айсан! Иймээс би энэ талаар судалж, тодорхой мэдсэнийхээ дараа чамд хэлэхээр шийдсэн юм” гэлээ. Энэ тайлбарыг сонсоод нөхрийнхөө талаарх миний буруу ойлголт алга болсон ба намайг аварсанд нь Бурханд бүр ч их талархсан юм. Би Бурханы үгийн энэ номыг анхааралтай уншихаар сэтгэл шулуудлаа.
Төгс Хүчит Бурханы үгийг унших нь хатсан сүнсэнд минь хоол тэжээл, хангалт авчирлаа. Эргэж ирсэн Эзэний үгийг хоёр чихээрээ сонсож, Бурханы өмнө өргөгдөж, Бурхантай нүүр нүүрээ харан уулзаж чадна гэж би хэзээ ч бодоогүй юм. Тэгээд хайр болон авралынх нь төлөө Бурханд тун их талархаж байлаа. Арав гаруй хоногийн дараа нөхөр, бид хоёр сайн мэдээ түгээдэг эгч нартай хамт, Эзэнд үнэхээр итгэдэг чуулганыхаа ах, эгч нарыг Төгс Хүчит Бурханы өмнө аваачихаар ажилласан билээ.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?