Зүрх сэтгэлийнхээ үүдийг нээж, Эзэнийг эргэн ирэхэд угтан авах нь

2021-05-07

Ёнюань, АНУ

1982 оны 11-р сард манайх гэр бүлээрээ АНУ руу цагаачиллаа. Өвөөгийн минь үеэс хойш манай гэр бүлийнхэн Эзэнд итгэж ирсэн учраас АНУ-д очсоныхоо дараахан, мөргөлд оролцохын тулд Нью-Йоркын хятад хороолол дахь нэгэн хятад чуулганыг олсон билээ. Бид ганц ч мөргөл алгасалгүй явсан бөгөөд Бурханы ерөөл, хамгаалалтыг эрж хайхын тулд ээж, эгч хоёр маань зав л гарвал судрыг тун сайн уншдаг байв. Тухайн үед тахилч: “Эзэн ирэхдээ хүмүүсийг ил тод шүүж, ангилан хуваана: Үнэхээр гэмшиж, нүглээ улайж, итгэлээ хэрэгжүүлдэг хүмүүс тэнгэр лүү явж чадна; ноцтой бус, багахан нүгэл үйлддэг хүмүүс ариусгалын зовлон амсах боловч мөн л аврагдаж, тэнгэрт гарч чадна; Эзэнд итгэдэггүй юм уу хэтэрхий ноцтой нүгэл үйлддэг хүмүүс тамын шийтгэлийг хүртэнэ” гэж үргэлж хэлдэг байлаа. Эдгээр үг зүрх сэтгэлд минь сийлэгдсэн мэт гүн гүнзгий сэтгэгдэл үлдээсэн юм. Эдгээрээс үүдэн би Эзэнд урам зоригтойгоор итгэсэн бөгөөд хэчнээн завгүй байлаа ч гэсэн мөргөлд явахаа хэзээ ч болиогүй билээ.

Яах ийхийн завдалгүй 2014 он гарлаа. Нэг өдөр нэгэн мөргөлчин надад гэнэт “Танай эгч одоо Төгс Хүчит Бурханд итгэж байгаа…” гэж хэлэв. Тэрээр Төгс Хүчит Бурхан болон Төгс Хүчит Бурханы Чуулганыг гүжирдэж, ялласан өөр олон зүйл хэлсэн билээ. Энэхүү гэнэтийн мэдээг сонсоод сэтгэл минь ихэд түгшиж, эгч минь замаа алдсан байх вий гэж тун их санаа зовсон юм. Эгч минь эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн зөвшөөрсөн тухай мэдээ чуулган даяар хурдан түглээ. Намайг эгчээсээ зай барь гэж тахилч захисан бөгөөд чуулганы хэд хэдэн гишүүн ч бас нүүрэн дээр минь Төгс Хүчит Бурханыг гүжирдэж, ялласан зүйлс хэлсэн юм. Тахилч, мөргөлчид надад олон удаа “тусалсны” дараа би тэдний үгэнд итгэж эхэлсэн бөгөөд эгч маань замаа алдчихаж гэж үзэв. Би эгчийнхээ үгийг дахиж сонсохгүй, мөн боломж олдвол эгчийг Эзэнд гэмшүүлэхийн тулд бүлэгтээ эргүүлэн авчирна гэж тахилч, мөргөлчдөд хэллээ. Би гэртээ хариад ах дүүс рүүгээ утасдсан бөгөөд тэд миний талд оров. Бид бүгдээрээ хамт эгчийг ятгах гэж оролдсон ч, эгч маань Төгс Хүчит Бурханд тууштай итгэсээр байсан төдийгүй, Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн гэж бидэнд гэрчлэл хийлээ. Бурханы авралыг хүртэх боломжоо алдахгүйн тулд эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөр гэж эгч биднийг ятгахаар хичээсэн юм. Гэвч зүрх сэтгэл минь тахилч, мөргөлчдийн итгүүлсэн сөрөг санаагаар аль хэдийн дүүрсэн байв. Эгч минь надад яаж ч нөхөрлөж, яаж ч гэрчлэл хийлээ гэсэн би ер сонссонгүй.

Дараа нь ээж бид хоёр Төгс Хүчит Бурханд итгэснээс нь болоод эгчтэй хэд хэдэн удаа маргалдсан боловч эгч минь юу ч гэж хэлсэн бай, би интернэтээс уншсан цуу яриа болон тахилчид итгэсээр байсан бөгөөд Төгс Хүчит Бурханы ажлыг эрж хайж, судалж огт зүрхлээгүй юм. Бидний маргаан хэзээ ч бүтэлтэй болдоггүй байсан боловч ээж минь яваандаа эгчийн нөхөрлөл, гэрчлэлтэй санал нийлж эхэлснийг би анзаарлаа. Ээж үнэндээ эгчтэй минь хамт “нэгдсэн фронт” байгуулсан бөгөөд эцэстээ Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүд дэх ажлыг хүлээн зөвшөөрөв. Ээж минь ч бас Төгс Хүчит Бурханд итгэдэг болсныг хараад би санаа зовж эхэллээ. Энэ нь үнэхээр тахилч, мөргөлчдийн хэлсэн шиг байгаад, гэр бүлд маань ямар нэг зүйл тохиолдвол яах билээ? Цөхөрсөндөө би, эгч бид хоёрын хэн хэнтэй нь сайн харилцаатай байсан Чианьхэ эгчийг олж уулзахаар явсан ба тэр эгчээр ээж, эгч хоёроо ятгуулсан юм. Гэвч тэр эгч манай ээж, эгч хоёрыг ятгаж чадаагүйгээр зогсохгүй, өөрөө ч бас Төгс Хүчит Бурханд итгэх болов. Энэ нь надад тун хачин санагдлаа: Энэ эгч шулуун шударга, урам зоригтой эрэлч байсан, гэтэл яахаараа тэр хоёрыг ятгаж чадаагүйгээр зогсохгүй, өөрөө Төгс Хүчит Бурханд итгэдэг болчихов оо? Төгс Хүчит Бурханы үг үнэхээр тийм их хүч чадалтай гэж үү? Төгс Хүчит Бурханы үг үнэхээр хүний амийг хангаж чаддаг юм болов уу? Гэвч Төгс Хүчит Бурханыг дайрч давшилсан тахилч, мөргөлчдийн үгийг санаж, Төгс Хүчит Бурханы Чуулганыг эсэргүүцэж, ялласан зүйл интернэтээс харснаа бодмогц зүрх сэтгэлдээ дахин айдас мэдэрч, тэдэнтэй цаашид холбогдсонгүй. Үүний дараа ээжтэйгээ уулзахаар очих минь ховордлоо. Би хааяа нэг зочилж оччихоод яаран буцдаг байсан бөгөөд ээж, эгч хоёрынхоо нөхөрлөлийг сонсохоос татгалздаг байв. Ээж, эгч бид гурвын хоорондох энэхүү “хүйтэн дайн” ийм маягаар жил хагас үргэлжилсэн билээ.

2016 оны 3-р сарын нэгэн өдөр, чуулганы зарим нэр нөлөө бүхий гишүүд ч бас эгчийг ятгахаар явсан тухай сонсоод би эгч минь зүрх сэтгэлээ өөрчилсөн эсэхийг харахаар очихыг хүслээ. Эгчтэйгээ уулзаад би юу бодож байгааг нь асуув. Эгч минь надад: “Би Хурганы мөртэй хөл нийлүүлж, Төгс Хүчит Бурханы зам бол үнэн зам гэдгийг баталгаажуулсан. Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн бөгөөд би Төгс Хүчит Бурханыг яавч орхихгүй” гэлээ. Эгчийн туйлбартай харц болон цангинасан, хүчирхэг хариулт зүрх сэтгэлийг минь бага зэрэг хоёрдуулж, сонирхол төрүүллээ. Тэгээд би ингэж бодов: “Манай гэр бүлийнхнээс эгч минь хамгийн гал цогтойгоор эрж хайдаг, чуулган дотроос бол Чианьхэ эгч ч гэсэн сайн эрж хайдаг, ялган таних чадвартай хүн. Ээж минь ч бас Эзэнд үргэлж тууштай итгэж ирсэн. Одоо тэд бүгд Төгс Хүчит Бурханд итгэгчид болж, Төгс Хүчит Бурханыг дагасны дараа итгэл нь улам нэмэгдсэн байна. Тэд улам их мэдлэг ухаантай ярьж байсан бөгөөд хэн ч тэднийг ганхуулж, няцааж чадахгүй байсан. Ийм олон хүний эсэргүүцлийн өмнө ийм их итгэлтэй хэвээр байх боломжийг ямар хүч тэдэнд олгосон юм бол? Эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажил үнэхээр үнэн зам юм болов уу? Төгс Хүчит Бурхан үнэхээр эргэн ирсэн Эзэн юм болов уу? Манай эгч, ээж, Чианьхэ эгч Төгс Хүчит Бурханыг хүлээн зөвшөөрснөөс хойш бараг хоёр жил болох гэж байгаа атал тэдний хувьд бүх зүйл зүгээр байгааг хараад би, тахилч болон интернэтээр уншсан зүйлсийн минь айлгаж, түгшээх тактик тэдний хувьд биелээгүйг харж байна…” Үүнийг ухаараад зүрх сэтгэл минь бага зэрэг зөөлөрч, Төгс Хүчит Бурханы үг, ажлыг судлах хүсэл төрлөө. Энэ бодлоо би эгчтэйгээ хуваалцав. Эгч тун баяртайгаар зөвшөөрч, намайг ээжийн гэрт урьсан ба Төгс Хүчит Бурханы Чуулганы нэг эгч эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлын талаар надтай нөхөрлөж, гэрчлэл хийх байлаа.

Амралтын өдрүүдээр би ээжийн гэрт очив. Манай эгч, Чианьхэ эгч болон Төгс Хүчит Бурханы Чуулганы Жан Шиао гэх эгч бүгд тэнд байв. Намайг эрж хайж, судлахыг хүссэн гэж сонсоод Чианьхэ эгч тун их баяртай байсан юм. Тэрээр надад ингэж нөхөрлөлөө: “Бурхан эцсийн өдрүүдэд ирдгийн гол шалтгаан нь биднийг нүглийн хүлээсээс аврахын тулд үг илэрхийлж, хүмүүсийг шүүж, цэвэрлэх ажил хийх явдал юм. Одоо Нигүүлслийн эрин үе дэх хүмүүс нүгэл үйлдээд, дараа нь нүглээ улайх мөчлөгт амьдарч байна. Бид тууштайгаар мөргөлд оролцож, судар уншиж, түүнчлэн тахилчид нүглээ улайдаг боловч худал хэлж, хууран мэхэлж, биеэ тоосон байдал, шунал, аминч байдал зэрэг завхарсан зан чанарынхаа дунд амьдарсан хэвээр байна. Бид өөрсдөө ч мэдэлгүй нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцдэг бөгөөд энэхүү нүгэлт уг чанарын хүлээсээс ангижирч чаддаг хэн ч үгүй, мөн нүглээ улайж, гэмших замаар цэвэр, ариун байдалд хүрч чадах хүн ч байхгүй. Тийм учраас эцсийн өдрүүдэд Бурханы хийхээр ирсэн, хүмүүсийг шүүж, цэвэрлэх ажлыг бид мөн л хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ингэснээр л бид нүглийн хүлээсээс бүрэн ангижирч, цэвэрлэгдэж, өөрчлөгдөж, Бурханы авралыг хүртэж чадна.” Үүнийг сонсоод гайхаж будилсан би: “‘Хүмүүс бага нүгэл үйлдвэл, Эзэн хүмүүсийг ил тод шүүхээр эргэн ирэх үед ариусгалын ертөнцөд зовж дуусаад тэнгэрт гарч чадна. Ноцтой нүгэл үйлддэг хүмүүс шийтгүүлэхээр там руу шууд явна’ гэж тахилч байнга хэлдэг. Гэтэл Бурханы эргэн ирээд хийх шүүлтийн ажил нь хүмүүсийг цэвэрлэж, аврахын төлөө байдаг гэж та яаж хэлж чадаж байна аа?” хэмээн асуулаа. Чианьхэ эгч: “Би ч гэсэн тахилчийн үгэнд итгэдэг байсан. Эзэн шүүлтийн ажил хийхээр хэрхэн эргэн ирэх тухай би ч гэсэн чамтай адил үзэлтэй байсан, гэхдээ энэ талаар одоо бодоход тахилчийн хэлсэн зүйл үнэндээ Библитэй нийцдэг үү? Энэ нь Бурханы үгэнд тулгуурласан уу? Эзэн Есүс ариусгалын ертөнц байдаг гэж хэлсэн үү? Багахан нүгэл үйлддэг хүмүүс ариусгалын ертөнц дэх зовлонгоо дуусгаад тэнгэр лүү гарч чадна, ноцтой нүгэл үйлддэг хүмүүс л там руу явна гэх тухай Тэрээр ямар нэг зүйл хэлсэн үү? Мэдээж үгүй! Тэгвэл эдгээр үг хаанаас гаралтай вэ? Мэдээж эдгээр нь хүмүүсийн үзэл, төсөөллөөс гардаг бөгөөд зүгээр л хүний таамаглал, эргэцүүлэл юм. Эдгээр нь Бурханы үгтэй огт нийцдэггүй, Бурханы ажлын бодит байдалтай ч таардаггүй. Үүнийг баримтлах нь бидэнд ямар хэрэгтэй юм бэ?” гэж хариулав. Эгчийн нөхөрлөлийг сонсоод би чимээгүйхэн толгой дохив. Эгч цааш үргэлжлүүлэн: “Бид одоо нүглээр дүүрэн байгаа, цэвэр ариун хүн ганц ч байхгүй. Тахилчийн хэлсэн зүйлд тулгуурлавал, Эзэн бүх хүнийг ил тод шүүхээр эргэн ирэх үед багахан нүгэл үйлддэг хүмүүс ариусгалын ертөнц рүү явж, харин ноцтой нүгэл үйлддэг хүмүүс там руу явна. Ийм тохиолдолд бид бүгд яллагдаж, там руу явах шийтгэл хүлээх бус уу? Хүн төрөлхтнийг аврах Бурханы ажил бүгд талаар өнгөрөх бус уу? Эзэн эргэж ирэх ямар хэрэг байх юм бэ?” гэж хэлэв. Эгчийн нөхөрлөсөн зүйлд зүрх сэтгэлийг минь хөдөлгөлөө. Энэ үнэн шүү—бид Бурханд итгэдэг ч гэсэн байнга нүгэл үйлдэж, нүглээ улайхаас өөрийг хийдэггүй бол хэн ч цэвэрлэгдэхгүй. Үнэндээ Бурханыг харахад хэн ч тохирохгүй бөгөөд Бурхан хүмүүсийг ил тод шүүж, яллаж, шийтгэхээр ирсэн бол хүн бүр там руу явах ёстой болно. Хэн ч аврал хүртэж чадахгүй… Тэр үед л би “Эзэн бүх хүнийг ил тод шүүхээр дахин ирэх үед томоохон нүгэл үйлддэг хүмүүс шууд там руу явах бол багахан нүгэл үйлддэг хүмүүс ариусгалын ертөнц рүү явж, зовлонгоо дуусгасныхаа дараа тэнгэр лүү гарна” гэх үг хэчнээн бодитой бус болохыг ухаарлаа. Энэ нь хүн төрөлхтнийг аврах Бурханы хүсэлтэй огт нийцдэггүй. Чианьхэ эгч тэгээд ингэж хэллээ: “Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлын тухайд гэвэл, Төгс Хүчит Бурханы үгэнд үүнийг хэрхэн дүрсэлсэн байдгийг харцгаая! Төгс Хүчит Бурхан ингэж хэлдэг: ‘Бурхан хөнөөх юм уу устгахын тулд ирээгүй, харин шүүж, харааж, гэсгээж, аврахын тулд ирсэн юм. Түүний 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөө төгсөх хүртэл—Тэрээр төрөл бүрийн хүний төгсгөлийг илчлэхээс өмнө—газар дээрх Бурханы ажил авралын төлөө байх болно; үүний зорилго нь гагцхүү Өөрийг нь хайрладаг хүмүүсийг бүрмөсөн бүрэн төгс болгож, Өөрийн ноёрхол дор аваачихын төлөө байдаг. Бурхан хүмүүсийг хэрхэн авардаг нь хамаагүй, энэ нь бүхэлдээ, тэднийг хуучин сатанлаг уг чанараас нь салгаснаар хийгддэг; өөрөөр хэлбэл, тэднээр амийг эрж хайлгуулснаар Бурхан тэднийг авардаг. Хэрвээ тэгэхгүй бол Бурханы авралыг хүлээн авах ямар ч аргагүй байх болно’ (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Та нар байр суурийн ерөөлийг хойш тавьж, хүнийг аврах Бурханы хүслийг ойлгох ёстой). ‘Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйлдэлд нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх зэрэг төрөл бүрийн үнэн эдгээр үгэнд агуулагддаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар болон ялзарсан зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг хэрхэн голдгийг илчилсэн үгсийг хүн бол Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдог тухайд хэлсэн байдаг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний уг чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог юм биш; Тэрээр удаан хугацааны туршид илчилж, харьцаж, засдаг. Илчлэл, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр бус, харин хүнд огт байдаггүй үнэнээр л орлуулж болно. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж нэрлэж болно; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд захирагдахаар бүрэн үнэмшээд зогсохгүй, Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авч чаддаг. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурханы жинхэнэ дүр төрх болон өөрийнх нь тэрслүү байдлын үнэний талаарх хүний ойлголт юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, хүний ойлгошгүй нууцуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломж олгодог. Түүнчлэн, өөрийн ялзарсан мөн чанар болон ялзралынхаа үндсийг таньж мэдэх, хүний муу муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэдэг бүх хүнд нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил билээ’ (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг).”

Бурханы үгийг уншсаны дараа Жан Шиао эгч ингэж нөхөрлөлөө: “Эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлын утга учир, шүүлтийн нарийн уг чанар болон шүүлтийн ажлын хүнд үзүүлэх үр дүнг Төгс Хүчит Бурханы үг тов тодорхой болгодог. Бурханы шүүлтийн ажил нь бидний үзэл, төсөөлөлд байдаг шиг хүмүүсийг хөнөөж, шийтгэх явдал биш юм. Харин энэ ажил нь хүмүүсийн бодол, үг яриа, үйлдлийг ил болгож, Бурханыг эсэргүүцдэг гүн гүнзгий шингэсэн сатанлаг, завхарсан уг чанарыг маань үндсээр нь устгахын тулд үгийг ашигладаг. Энэ нь Сатан биднийг хэрхэн завхруулсан тухай үнэнийг мэдэх боломж олгохын зэрэгцээ Бурханы зөвт, ариун зан чанарыг мэдүүлдэг. Бид эдгээр зүйлийг ойлгоод, өөрсдийгөө үзэн ядаж эхлэх үед энэ нь жинхэнэ гэмшлийг бий болгож, Бурханыг үнэхээр хүндэлдэг зүрх сэтгэлийг төрүүлдэг. Бурханы үгийн шүүлтээр дамжуулан бид үнэнийг илүү сайн ойлгож, олж авч чаддаг ба аяндаа үнэнд найдан амьдарч чаддаг. Ийм маягаар бидний дотроо хадгалдаг ямар ч сатанлаг зүйл аажмаар хаягдаж, бид Бурхантай эв зохицолтой байж чадна. Тэр үеэс эхлэн бид Бурханы эсрэг тэрсэлж, Бурханыг эсэргүүцэхээ болиод, харин Бурханыг үнэхээр дуулгавартай дагаж чадна—энэ л аврал хүртэж байгаа хэрэг юм. Сатанаар завхруулагдсаныхаа дараа бид хүний төрхтэй байхаа больж, хэвийн хүнд байх учиртай мөс чанар, эрүүл ухаанаа алдсан. Харин ч биеэ тоосон, өөртөө итгэлтэй, хувиа хичээсэн зан болон сатанлаг зан чанарын бусад талаар дүүрэн байдаг. Аливаа зүйлд хандах бидний хандлага, үзэл ч бас Бурхантай нийцэлгүй болдог. Жишээлбэл: Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажилтай тулгарах үедээ бид бүгд өөр өөр зүйлийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд Бурханы үгэнд үндэслэсэн эсэхээс үл хамааран өөрсдийн үзэлтэй зууралддаг. Бид Бурханы хүслийг эрж хайдаггүй, харин өөрсдийн маань боддог арга зам зөв гэж сохроор итгэдэг. Бурханы ажил үзэл, төсөөлөлтэй маань нийцэхгүй үед бид Бурханы талаар өөрсдийн дүгнэлтийг хийж, Түүнийг үгүйсгэж, Түүн рүү дайрч давшилж, Түүнийг ялладаг. Энэ нь биеэ тоосон зан чанарын маань үр дүн юм. Бид ийм сатанлаг уг чанартай болохоор Бурханыг эсэргүүцэхэд амархан байдаг, иймээс Бурхан шүүлтийн ажлын үе шатыг яаралтай хэрэгжүүлж, бидний сатанлаг зан чанарыг цэвэрлэж, өөрчлөх шаардлагатай. Үүнгүйгээр хэн ч завхралаас ангижирч, аврал хүртэж чадахгүй.”

Төгс Хүчит Бурханы үг болон эгчийн нөхөрлөлийг сонсоод гэнэт зүрх сэтгэл цэлмэж, эдгээр үгийг маш сайн хэлжээ гэж санагдлаа. Хэдийгээр зарим зүйлийг би сайн ойлгоогүй ч эдгээр үг надад Бурханы ажил маш ухаалаг болохыг, мөн Бурхан хүнийг үнэхээр их хайрладгийг мэдрүүлэв. Урьд нь, Бурхан хүн төрөлхтнийг шүүхээр ирэх тухайд, хүмүүс нэг бол там руу явж, эсвэл ариусгалын ертөнцийн тарчлааныг амсана гэж би боддог байсан юм. Үнэн хэрэгтээ, Бурханы шүүлтийн ажил нь бидний төсөөлсөнтэй огт адилгүй, харин ч энэ нь, үнэнийг бодитоор илэрхийлж, шүүлтийн ажлыг явуулахын тулд Бурхан махбодоор ирэх явдал юм. Ингэж Тэр хүмүүсийг цэвэрлэж, авардаг. Бурханы шүүлтийн ажил үнэхээр утга учраар дүүрэн юм. Энэ нь завхарсан хүн төрөлхтөн бидэнд яг хэрэгтэй зүйл билээ!

Энэ бүхнийг би маш их сонирхон сонсож байтал манай нөхөр машин хэрэгтэй байна гэж хэлэхээр гэнэт залгав. Энэ удаад үүнийг сонсож чадна гэдгийг минь ээж хараад намайг яг явах гэж байхад “Хурганы нээсэн хуйлмал ном” гэдэг ном өгч, үүний доторх үг бол Бурханы Өөрийн дуу хоолой юм гэж хэллээ. Ээж бас Төгс Хүчит Бурханы үгийг уншихыг надад зөвлөсөн юм. Гэртээ харьсныхаа дараа би цаг зав гарах бүрд тэр номыг уншдаг байлаа. Төгс Хүчит Бурханы үгийг уншсанаар би олон үнэнийг ойлгож, нэлээд их мэдлэгтэй болсон юм. Үүний зэрэгцээ хүмүүсийн сэтгэлийн гүнийг Бурхан ажиглаж байдаг гэдгийг би үнэхээр мэдэрлээ. Төгс Хүчит Бурханы үг бүр зүрх сэтгэлийг минь шууд нэвтэлж, дотоод завхарсан уг чанарыг минь илчилсэн юм. Заримдаа би, Бурханы үг бидний завхралыг хэрхэн илчилдгийг харах үедээ Бурхан бидний завхралыг тун их жигшдэгийг мэдэрсэн билээ. Бурхан бидэнд уур хилэнгээ илэрхийлж байгаа мэт байдаг бөгөөд хөшүүн, мэдрэмжгүй зүрх сэтгэл минь тэр дороо хөдөлсөн юм. Зүрх сэтгэлдээ би Бурханыг биширч, айх зүйлгүй нүгэл үйлддэг байсан урьдынхтайгаа адилгүй болов. Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажил үнэхээр хүмүүсийг нүглээс аварч, нүглээс чөлөөлж чаддаг юм байна гэдгийг би Бурханы үгийнс Хүчит Бурханы шүүлтийн ажил үнэхээр хүмүүсийг нүгсан юм. Бурханы ажил болон үг хэчнээн бодитой юм бэ! Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Бурханы ажлыг яаж эсэргүүцэж байснаа бодоод би асар их гэмшив. Би маш мунхаг, мэдлэггүй байсандаа, мөн Эзэний хоёр дахь ирэлт шиг агуу асуудлыг ойлгож, судлахаар эрэлхийлээгүйдээ өөрийгөө үзэн ядсан юм. Харин ч би тэдгээр цуу ярианд сохроор итгэн, Бурханд хаалгаа хааж, Бурханыг яллаж, эсэргүүцжээ. Би эцсийн өдрүүд дэх Эзэний авралыг алдах дөхжээ. Би үнэхээр маш сохор байж! Төгс Хүчит Бурханы эсрэг гүтгэлэг, шүүлт, доромжлол болон Төгс Хүчит Бурханы Чуулганыг гутаасан зүйлс нь бүгд Сатаны худал хуурмаг байсныг би тодорхой харлаа. Эдгээр нь хүмүүсийг будилуулж, урхидаж, эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрөхөд нь саад хийхээр Сатаны тусгайлан ашигладаг арга мэх юм. Би Сатаны худал хуурмагт цаашид итгэхгүй. Ирээдүйд би юутай ч тулгарч, юу ч сонслоо гэсэн, үргэлж Бурханы үг болон бодит байдлын дагуу зөв, бурууг үнэлж дүгнэх болно. Би Сатаны худал хуурмаг, заль мэхийг сонсохоо болино, ингэснээр л хүн Бурханы хүсэлтэй нийцэлтэй байж чадна. Ингэж бодоод би надад хайрласан өршөөл, авралынх нь төлөө Төгс Хүчит Бурханд чин сэтгэлээсээ талархал илэрхийллээ. Бурхан тэрслүү байдал, эсэргүүцлээс минь болоод намайг аврахаа болиогүй, харин надад сайн мэдээ дамжуулж, намайг Бурханы гэрт буцаан аваачих хүмүүсийг байнга зохицуулсаар байсан. Бурханы хайр ямар агуу юм бэ! Би “Чин сэтгэлийн барилдлагын дуу” хэмээх клипний “Бие махбодтой болсон Бурхан гэх Нэгэн байдаг. Түүний хэлдэг, хийдэг бүхэн нь үнэн байдаг. Түүний зөвт байдал, мэргэн ухааныг би ихэд хайрладаг. Түүнтэй уулзаж, Түүнийг дуулгавартай дагана гэдэг үнэхээр ерөөл” гэх үгийг сонсох болгонд зүрх сэтгэл ихэд хөдөлж, урам зориг авдаг юм. Эзэний эргэн ирэлтийг угтан авч, Бурханы үгтэй шууд учирсан минь хэчнээн азтайг би мэдэрдэг. Энэ хэчнээн агуу ерөөл вэ!

Дараа нь би Төгс Хүчит Бурханы Чуулганы амьдралд оролцож эхэлсэн билээ. Ах эгч нар хамтдаа магтан дуу дуулж, бүжиглэж, Бурханыг магтдаг. Тэд Бурханы үгийг уншиж, ямар нэг завхрал илчлэгдвэл зүрх сэтгэлээ нээж, энэ тухай нөхөрлөдөг. Хүн бүр Төгс Хүчит Бурханы үгийн тухай мэдлэг, туршлагаа хэлэлцэж, хэрэгжүүлэх, орох замыг эрж хайдаг. Чуулганы ийм амьдрал нэн эрх чөлөөтэй бөгөөд би асар их хангалт авдаг юм. Ариун Сүнсний ажиллаж байгаа ийм чуулган л Бурханы гэр байж болохыг би үнэхээр ухаарсан билээ. Энэ бол миний харьяалагддаг газар. Төгс Хүчит Бурхан бол хоёр дахиа ирсэн Эзэн мөн гэдгийг би одоо бүрэн дүүрэн тогтоосон ба эцсээ хүртэл Төгс Хүчит Бурханыг дагахаар шийдсэн!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Өөр төрлийн хайр

Чэншинь, Бразил 2011 онд тохиолдлоор олдсон боломжоор, би Хятадаас Бразилд ирсэн юм. Намайг яг ирэх үед, нүд минь шинэлэг, шинэхэн...

Messenger дээр бидэнтэй холбоо барих