Бурханы үг намайг замчлан урхинаас гаргадаг

2019-12-13

Тиан’на, Хонг Конг

“Чи мэдэх үү? Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийсэн” хэмээх Бурханы үгийн нийтлэлийг эргүүлж суутал цуу ярианы хүлээсээс ангижирч, Бурханы өмнө эргэн ирсэн, хоёр жилийн өмнөх туршлага минь өөрийн эрхгүй санаанд орлоо.

Гэр бүлийнхээ хамтаар би Хонг Конгд амьдардаг юм. Хадам аав, хадам дүү (нөхрийн маань бага дүү) хоёр хоёулаа Эзэн Есүст итгэдэг. Хадам дүү сүмийн пастор тул чуулганы ах, эгч нар манайд байнга зочлон ирж, хамтдаа залбирцгаан, Эзэнийг магтсан магтан дуу дуулцгаадаг байсан юм. Дараа нь 2014 оны 12 дугаар сард нэг сайн найз маань бас Эзэнд итгэдэг гэдгээ надад хэлэв. Гэр бүл, найзуудынхаа нөлөөнд автан Эзэнд итгэх итгэлийг бага зэрэг сонирхох болсон юм. Нэг их удалгүй би өөр сүмийн гишүүн болох Пэйпэй эгчтэй танилцлаа. Эгч харилцахад амархан, нөхөрсөг хүн байв. Гэр бүлийн зарим гишүүн, бас найзууд маань Эзэнд итгэдэг гэдгийг олж мэдээд тэр ихэд баярлаж, намайг гэртээ зочлохыг уриад, гэрт нь очиход Чэн Хуй эгчтэй намайг танилцуулсан юм. Хэд хэдэн цуглааны явцад Чэн Хуй эгч, Бурхан бүх зүйлийг бүтээсэн талаар, бүх зүйлийг захирах Бурханы дээд эрх, мөн түүнчлэн Сатаны уг гарлын тухай гэх мэт үнэнийг надтай хуваалцлаа. Түүний хэлсэн зүйлс анхаарлыг минь үнэхээр татаж, намайг туйлын их баярлуулсан билээ. Тэдний туршлага, итгэлийн тухай ойлголтоо хуваалцахыг нь сонсох би үнэхээр дуртай байсан ба энэ аз жаргалаа бусадтай хуваалцахыг маш их хүсэж байв. Нэг өдөр би өөрийгөө барьж дийлэлгүй, итгэгч болохыг хүсэж буйгаа гэр бүлийнхэндээ хэллээ. Хадам дүүд минь мэдээ маш хурдан хүрчээ. Тэрээр залгаж, надаас гэнэт яагаад Бурханд итгэх болсныг минь асуугаад “Зүүний Аянга нэртэй чуулган байдаг бөгөөд Эзэн Есүс аль хэдийн эргэн ирсэн хэмээн хаа сайгүй гэрчилдэг. Тэд урсгал бүрийн маш олон үнэнч эрэлчдийг хулгайлсан. Үүнд хэт хөнгөмсөг бүү хандаарай; тэдэнтэй бүү орооцолдоорой” гэж хэлэв. Тэгээд, сайн мэдээ хуваалцаж байгаа хүмүүс надад ном өгсөн эсэх талаар надаас ахин дахин асууж, бас итгэлтэй холбоотой аливаа зүйлд онцгой анхаарал болгоомжтой хандахыг удаа дараа захилаа. Хадам дүүгийн маань үг толгойд минь байнга эргэлдэн, ухаан самууруулах болов. Нэг талаас, өөр чуулган олсныг минь хадам дүү эсэргүүцэж байсан ч нөгөө талаас, Бурханд итгэх талаар Чэн эгчийн хэлсэн зүйл надад үнэхээр таалагдаж байв. Надад хадан завсар хавчуулагдсан мэт санагдаж, Чэн эгчтэй цаашид холбоо барих хэрэгтэй эсэхээ би огт мэдэхгүй байлаа.

Иймээс би пасторуудын номлолыг сонсохоор интернэтээс хайж эхэлсэн юм. Зүүний Аянгын талаар маш их мэдээлэл интернэтэд байгааг би олж харсан ч нэг их анхаарал хандуулсангүй; сайн номлол олоход л бүрэн төвлөрсөн байлаа. Би маш олон номлол сонсож, харьцуулсан бөгөөд эцэст нь Чэн эгч тэд нарын номлол л хамгийн шилдэг гэж бодогдсон хэвээр байв. Учир нь Бурханыг гэрчлэх талаар тэд илүү их хуваалцдаг бөгөөд тэднийг сонсоод би Бурханы талаар илүү дээр ойлголттой болсон. Хэсэг бодож үзсэний дараа би Чэн эгчийн нөхөрлөлийг үргэлжлүүлэн сонсохоор шийдлээ. Дараагийн өдрүүдэд нь эгч надад Мосе израильчуудыг хөтлөн Египетээс гаргасан, Абрахам Исаакийг золиосолсон, Эзэн Есүс хүн төрөлхтний төлөө цовдлогдсон, Петрийн туршлага, Лазар дахин амилж, Бурханыг алдаршуулсан тухай гээд олон түүхийг ярьж өглөө. Библийн эдгээр гайхалтай түүх үнэхээр сэтгэл татаж, Бурханы хийсэн ажлын талаар илүү гүнзгий ойлголт өгөв. Цуглаан бүрийн дараа би дараагийн цуглааныг тэсэж ядан хүлээдэг байлаа.

Сарын дараа цуглааны үеэр Чэн эгч Библийн зарим эшлэл болон Төгс Хүчит Бурханы үгийн хэсгийг надад уншиж өгөв. Библид: “Гэхдээ хүний Хүүгийн ирэлт нь ч бас Ноагийн өдрүүд шиг байх болно. Учир нь үерийн өмнөх өдрүүдэд, Ноаг бүхээгт орох өдрийг хүртэл тэд идэж ууж, гэрлэж, нөхөрт гарч байсан бөгөөд үер бууж, бүгдийг нь авч явах хүртэл мэдээгүй; иймээс хүний Хүүгийн ирэлт ч бас тийм байх болно” (Матай 24:37–39) гэсэн байдаг. Төгс Хүчит Бурхан ийн хэлсэн байдаг: “Ноагийн бүхээгийн цаг үеийг эргэн хар: Хүн төрөлхтөн гүн ялзарсан, Бурханы ерөөлөөс гажсан, Бурханаар халамжлуулахаа больсон, Бурханы амлалтыг алдчихсан байсан. Тэд Бурханы гэрэлгүйгээр харанхуйд амьдарч байв. Тиймээс тэд уг чанартаа садар самуун болж, өөрсдийгөө үзэшгүй бузар байдалд хаясан юм. Тийм хүмүүс Бурханы амлалтыг хүлээж авч чадахгүй болсон; тэд Бурханы нүүрийг харахад ч, Бурханы дуу хоолойг сонсоход ч тохирохгүй байлаа, учир нь тэд Бурханыг хаяж, Түүний хайрласан бүх зүйлийг орхиж, Бурханы сургаалыг мартчихсан. Тэдний зүрх сэтгэл Бурханаас улам бүр холдсоноор тэд хамаг эрүүл ухаан, хүн чанараа алдан доройтож, улам ёрын муу болсон юм. Тиймээс тэд үхэл рүүгээ бүр ч ойртож, Бурханы уур хилэн, шийтгэлд өртсөн. Ноа л Бурханд шүтэн мөргөж, муугаас зайлсан учир Бурханы дуу хоолойг сонсож, Бурханы зааврыг сонсож чаджээ. Ноа Бурханы үгийн зааврын дагуу бүхээг барьж, бүх төрлийн амьтдыг цуглуулсан. Ингэж бүх зүйл бэлэн болсны дараа Бурхан дэлхийд сүйрлээ эхлүүлсэн. Ноа болон түүний гэр бүлийн долоон гишүүн л сүйрлээс амь гарсан, учир нь Ноа Еховаг шүтэн мөргөж, муугаас зайлсан билээ.

Тэгвэл өнөө үеийг хар л даа: Бурханыг шүтэн мөргөж муугаас зайлж чадах Ноа шиг зөв шударга хүмүүс оршин байхаа больжээ. Гэсэн ч Бурхан хүн төрөлхтөнд мөн л өршөөнгүй байж, энэхүү төгсгөлийн эрин үеийн хүн төрөлхтнийг уучилсан. Өөрийнх нь илрэхийг хүсэн хүлээдэг хүмүүсийг Бурхан хайдаг. Өөрийнх нь үгийг сонсож чадах, Түүний даалгаврыг мартаагүй, өөрсдийн зүрх сэтгэл, бие махбодыг Түүнд зориулдаг хүмүүсийг Тэр хайдаг. Өөрийнх нь өмнө хүүхэд шиг дуулгавартай байдаг, Өөрийг нь эсэргүүцдэггүй хүмүүсийг Тэр хайдаг” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг”-аас). Чэн эгч ийнхүү нөхөрлөв: “Ноагийн өдрүүдэд хүмүүс идэж уун, гэрлэж, нөхөрт гарцгааж байсан; садар самуун, завхарсан байсан тул тэд Бурханы үгийг сонсож, Бурханд шүтэн мөргөөгүй. Оронд нь шүтээн шүтэж, нүгэл нь туйлдаа хүрсэн байв. Тухайн үеийн хүмүүсийг аврахын тулд Бурхан Ноаг дуудан, хөвөгч авдар бариулж, үер дэлхийг сүйрүүлнэ гэдгийг хүмүүст хэлүүлжээ. Ноа үүнийг зуу гаруй жилийн турш тунхагласны дараа ч гэсэн Бурханы үгэнд хэн ч итгэсэнгүй, хэн ч гэмшсэнгүй. Тиймээс Бурхан их үерээр тэр эрин үеийн хүмүүсийг устгажээ. Эцсийн өдрүүдийн хүмүүс Ноагийн цаг үеийн хүмүүсээс ч илүү завхарсан. Нийгэм бүхэлдээ ёс суртахууны хувьд дампуурч, өдөр өдрөөр доройтож байна. Гэр бүл салалтийн түвшин өндөр хэвээр үлдэж, гэмт хэрэг ердийн үзэгдэл болж, бас дээр нь порнограф, мөрийтэй тоглоом, мансууруулах бодис хүмүүсийн сэтгэлийг доройтуулжээ. Хүмүүс улам бүр зальхай, шуналтай, ёрын муу, жигшүүртэй, аминч болсоор байна. Мөс чанартай, эсвэл сайн, үнэнч хүн байх талаар хэн ч анхаардаггүй мөртөө идэж, уун, зугаацан цэнгэж, эрх мэдлээр бэлгийн харьцааг, эсвэл бэлгийн харьцаагаар эрх мэдэл худалдан авахад л ач холбогдол өгдөг. Хүмүүс үнэнээс залхаж, ёрын мууг өргөмжилдөг. Тэд нүгэл үйлдэхэд баясан шунадаг бөгөөд Бурханы сүйрлийг хүртвэл зохих түвшинд аль эрт хүрчээ. Энэ бүх шинж тэмдэг эцсийн өдрүүд ирснийг харуулж байна. Одоо Эзэн Есүс эргэн ирсэн бөгөөд хоёр дахь удаагаа бие махбодтой болж дэлхий дээр амьдардаг. Тэр хүн төрөлхтний аврал, ариусгалтын төлөө бүх үнэнийг айлдсан. Ийм гүн завхарсан хүмүүс биднийг бүрэн аврахаар Тэр ирсэн. Хүн төрөлхтнийг гэх Бурханы хайр, энэрэл үнэхээр агуу!” Эгчийн хэлсэн эдгээр үгийг сонсоод сэтгэл минь хөдөлж, би дотроо: “Бид үнэхээр муу хүмүүс тул аль эрт Бурханаар устгагдах ёстой байжээ. Бурханы өршөөлийн ачаар л бидэнд Бурханы гэрт ирж, айлдсан үгийг нь унших хувь тохиож, Бурханыг мэдэх боломж олджээ. Ямар агуу ерөөл вэ!” хэмээн бодлоо. Намайг замчилж, Бурханы эцсийн өдрүүдийн ажилтай мөр зэрэгцэн очиж, аврагдах завшааныг олж авах боломж олгосонд нь би Бурханд ахин дахин талархав. Намайг яг явах гэж байтал эгч надад Бурханы үгийн ном өглөө. Хоёр гартаа номоо бариад сэтгэл минь маш их хөдөлсөндөө би уйлж эхэлсэн юм. Тэгээд чадлынхаа хэрээр Бурханыг дагахаар шийдсэн билээ.

Нэг өдөр компьютерээ асаагаад би Зүүний Аянгын талаар ямар нэг юм бичсэн вэб сайт олж харлаа. Сониуч зандаа хөтлөгдөн холбоос дээр дараад, Зүүний Аянгын талаар ХКН-ын засгийн газар болон шашны нийгэмлэгийн зүгээс бичсэн сөрөг суртал ухуулгыг олж харав. Вэб сайт дээр дурдсан “Зүүний Аянга” бол Чэн эгчийн надад номлосон Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажил болохыг ухаарах үедээ би мэл гайхаж, сэтгэл ихэд үймлээ: Би итгэлийн замаасаа төөрчихсөн юм гэж үү? Юу хийх ёстой вэ? Гэвч, уулзах болгонд Чэн эгч болон бусад нь надад маш элэгсэг ханддаг, интернэтэд бичсэнтэй огт адилгүй байдгийг би саналаа. Бурханы үгийг анх уншиж эхлээд Бурханы хайранд сэтгэл хөдөлж байсан үеэ би бодов—тэдгээр үг эрх мэдэл, хүч чадлыг агуулж байсан тул Бурханы илэрхийлэл, дуу хоолой биш байж яаж болох юм бэ? Тэгээд би Бурханы үгийг уншихаар гаргаж ирсэн ч анх байсан сэтгэл хөдлөлийн мэдрэмжээ дахин мэдэрч чадсангүй—Бурхан надаас нүүрээ нуужээ. Цагаан цаас, хараар бичсэн үгээс өөр зүйл надад харагдсангүй. Интернэтээс уншсан сөрөг суртал ухуулгын хэсэг бүр нэг нэгээрээ оюун санаанд минь харван орж ирж байлаа. Би яахаа мэдэхээ болив. “Үүнд итгэх хэрэгтэй юу, үгүй юу? Зүүний Аянга Бурханы ажил мөн үү? Зүүний Аянга үнэхээр Бурханы ажил байвал яах билээ? Энэ итгэлийг хэрэгжүүлэхгүй бол Бурханыг мэдэж, аврагдах боломжоо алдчих биш үү? Гэхдээ энэ худал байхад нь сохроор дагачихвал би мэхлэгдсэн гэсэн үг болох биш үү? Үүнийг лавшруулан судлах хэрэгтэй юу, үгүй юу?” хэмээн гайхширсаар байв. Эдгээр асуулт намайг шаналгасаар, бүр ажил хийх ч сонирхолгүй болголоо. Би үнэхээр энэ тухай гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж, зөвлөгөө авахыг хүссэн ч хадам дүүгийн хэрхэн анхаарал болгоомжтой байж, өөр чуулган хайж энэ тэрүүгээр явахгүй байхыг удаа дараа захисныг бодлоо. Хэрэв би итгэлдээ үнэхээр алдсан байвал тэд намайг бүр ч хатуу зэмлэх биш үү? Хэдийгээр би туйлдаа хүртэл сэтгэлээр унаж, сэтгэл минь маш их өвдөж, яах учраа олохгүй байсан ч гэр бүлийнхэнтэйгээ зөвлөлдөх санаагаа орхив. Хэдэн өдрийн өмнө эгч нартай нөхөрлөж байхдаа мэдэрч байсан баяр баясгалан, амар тайван байдлаас тэс өөр санагдаж байлаа.

Хэнд хандахаа мэдэхээ больсон болохоор би Бурханд залбирч, Бурханыг эрж хайхыг хичээн, зүрх сэтгэл дэх бэрхшээл, айдас нэг бүрээ Түүнд даатган, Түүнээс гэгээрэл гуйлаа. Залбирсны дараа Чэн эгчийн надад нэгэнтээ хэлж байсан үг гэнэт санаанд оров: Эзэн Есүсийг төрөх үед Херод хаан сэнтийгээ алдахаас айсандаа хот даяарх хоёр нас хүрээгүй бүх эрэгтэй хүүхдийг алах тушаал гаргасан. Эзэн Есүсийг сургаалаа хэлэх үед, итгэгчид нь Эзэн Есүсийг дагаж, өөрсдөө байр сууриа алдах вий гэж айсандаа Иудейн шашны удирдагчид Түүнийг эсэргүүцэж, яллахын тулд галзууран догширсон. Тэд Эзэн Есүсийн үйлдсэн гайхамшгийг жирийн нэг хүн хийж чадахгүй гэдгийг мэдэж байсан ч Түүнийг санаатайгаар гүтгэн, Беелзебүлийн тусламжтайгаар чөтгөрүүдийг хөөж байна гэцгээсэн юм. Тэд мөн Бурханыг доромжилсон хэмээн Эзэн Есүсийг буруутгасан. Эцэст нь тэд Ромын засгийн газартай хамтран Эзэн Есүсийг цовдолсон. Харин өнөөдөр ХКН-ын засгийн газар болон шашны нийгэмлэгийнхний Төгс Хүчит Бурханыг яллах гэсэн галзуурсан үйлдлүүд нь Нигүүлслийн эрин үед Ромын засгийн газар болон Иудейн шашны удирдагчдын Эзэн Есүсийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгтэй яг адилхан байна. Эрт цагаас хойш л үнэн зам дарангуйлалд өртөж ирсэн. Ажиллахаар ирэх бүрдээ Бурхан шашны ертөнц болон эрх баригч хүчний хавчлагыг амсдаг. Гэсэн хэдий ч хэн ч Бурханы ажлын замд хөндөлсөж чадахгүй. Эцсийн эцэст Эзэн Есүс загалмайд цовдлогдож, хүн төрөлхтнийг аврах ажлаа мөн л гүйцэлдүүлсэн ба Түүний сайн мэдээ бүх дэлхий даяар түгсэн. Харин өнөөдөр Хятадын засгийн газар, шашны нийгэмлэгийнхэн Төгс Хүчит Бурхан болон Түүний ажлыг яллах маш олон цуу яриа зохиож онлайнаар тараасан хэдий ч Түүний хаанчлалын сайн мэдээ мөн л хурдацтай тархсан. Хэрэв энэ Бурханы ажил биш байсан бол Хятадын засгийн газар аль эрт арчин хаячих байсан бус уу? Тэгтэл, уулзах бүрийд Чэн эгч болон бусад нь надад үнэхээр чин сэтгэлээсээ хандаж, бас тэдний бүх нөхөрлөл Бурханыг өргөмжилж, Бурханыг гэрчилж байсан нь санаанд оров. Тэд дэлхий ертөнцийн зүйлсийн тухай, эсвэл хүмүүсийн аминд ашиг тусгүй зүйлсийн талаар хэзээ ч ярьдаггүй байлаа. Энэ бүхэн нь намайг эерэг удирдамж, тусламжаар хангасан. Зүрх сэтгэлд минь байсан эргэлзээ нэг мэдэхэд хаашаа ч юм сарниж алга болсон байсан тул би эрж хайсан сэтгэлээр Бурханд дахин залбирсан юм: “Бурхан минь! Та үнэхээр эргэн ирсэн юм бол Таны ажлыг мэдэж, Таны өмнө эргэн очиход намайг замчлаач.” Мэдээж Бурхан залбирлыг минь сонсжээ.

Ариун Сүнсний удирдамж дор би “Үг нь махбодоор илэрсэн” гэх Бурханы үгийн номоос “Чи мэдэх үү? Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийсэн” гэсэн өгүүллийг харав. Тэнд Төгс Хүчит Бурхан ийнхүү хэлжээ: “Энэ махбодын оршин тогтнолгүйгээр бүх хүн төрөлхтөн зайлшгүй гай гамшигтай тулгарч, эцсийн өдрүүд дэх хүн төрөлхтнийг шийтгэх Бурханы илүү хүнд шийтгэлээс зайлахад хэцүү байх байсан гэдгийг та нар мэдэх хэрэгтэй. Энэхүү эгэл махбод мэндлээгүй бол, та нар бүгд яаж ч эрж хайлаа гэсэн, амьд ч биш, үхсэн ч биш байдалтай байх байсан; энэ махбодын оршин тогтнолгүйгээр өнөөдөр та нар үнэнийг хүлээн авч, Бурханы сэнтийн өмнө очиж чадахгүй байх байсан юм. Харин ч аймшигт нүглийнхээ улмаас Бурханд шийтгүүлэх байлаа. Та нар мэдэх үү? Бурхан махбодод эргэн ирээгүй бол хэн ч аврагдах боломжгүй байх байсан; мөн энэхүү махбод ирээгүй бол Бурхан хуучны эрин үеийг аль эрт төгсгөх байсан юм. Ийм байхад, та нар хоёр дахь удаагаа бие махбодтой болсон Бурханыг голсоор л байж чадна гэж үү? Та нар энэ эгэл хүнээс ингэж их ашиг тус хүртэж чадах юм хойно, яагаад Түүнийг бэлхнээ хүлээн зөвшөөрч болохгүй гэж?” “Бурханы ажил бол чиний ойлгож чадахгүй зүйл юм. Хэрвээ чи шийдвэр чинь зөв эсэхийг ч ухаарч чадахгүй, Бурханы ажил амжилтад хүрэх эсэхийг ч мэдэж чадахгүй бол аз туршин, энэхүү эгэл хүн чамд асар их тус хүргэх эсэхийг, мөн Бурхан агуу ажил хийсэн эсэхийг харж яахин болохгүй байх билээ.” Бурханд талархъя! Бурханы үгийг уншсаны дараа би хамаагүй их тайвширлаа. Энэ үнэхээр зөв ажээ! Бурханы ажлыг сайн мэдэхгүй, бас интернетэд байгаа тэр бүх зүйлийг бүрэн дүүрэн ойлгодоггүйгээс хойш азаа туршихад болохгүй гэх газаргүй гэдгийг би ухаарав. Цааш улам гүнзгийрүүлэн судалж, дүгнэлтэд хүрч яагаад болохгүй гэж? Хэрэв энэ үнэхээр Бурханы илрэлт, ажил байхад нь би голбол Бурханыг голсон хэрэг болохгүй гэж үү? Энэ тэгээд насан туршийн харуусал болох биш үү? Би маргааш нь явж Чэн эгчтэй уулзан, үргэлжлүүлэн эрж хайж, судлахаар шийдэв.

Чэн эгчтэй уулзаад би түүнтэй өнгөрсөн хэдэн өдрийн туршлагыг хуваалцаж, Зүүний Аянгад үнэхээр юу тохиолдоод байгааг асуулаа. Эгч надад Бурханы үгээс хоёр хэсгийг уншиж өгөв: “Бүх хүн анхааралтай байж, бүх зүйл шинэчлэгдэн, сэргэж, хүн бүхэн эргэлзэх юмгүйгээр Бурханд захирагдаж, Бурханы ачааны хүнд хариуцлагыг үүрэхэд бэлэн байх үед—энэ нь, зүүний аянга цахиж, Зүүнээс баруун зүгт байгаа бүхнийг гэрэлтүүлж, энэхүү гэрлийн ирэлтээр газар дэлхийн бүх хүнийг айлгах үе юм; энэ мөчид Бурхан дахин нэгэнтээ Өөрийн шинэ амьдралыг эхэлдэг. … Өөрөөр хэлбэл, Бурханы Өөрийн гэрчлэл эхлэх үед, Түүнийг ажиллаж эхлэх үед, бурханлаг чанар газар дэлхий даяар бүрэн эрх мэдлийг эзэмшиж эхлэх үед дэлхийн зүүн зүгт—бүхий л орчлон ертөнцөд мөнхөд гэрэлтсэн, зүүний аянгын гялалзсан цацраг байх юм. Газар дээрх улс орнууд Христийн хаант улс болох үе нь бүхий л орчлон ертөнц гэрэлтүүлэгдэх үе билээ. Одоо үе бол зүүний аянга цахих үе: бие махбодтой болсон Бурхан ажиллаж эхэлдэг, цаашлаад бурханлаг чанараар шууд ярьдаг. Бурхан газар дээр ажиллаж эхлэх үе нь зүүний аянга гарч ирэх үе юм гэж хэлж болно. Илүү тодорхой хэлбэл, амийн ус сэнтийнээс урсах үе—сэнтийнээс гарах айлдварууд эхлэх үе нь—яг нарийндаа долоон Сүнсний айлдварууд албан ёсоор эхлэх үе байх юм” (Үг нь махбодоор илэрсэн ном дахь бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын нууцын тухай тайлбарын “Арван хоёрдугаар бүлэг”-ээс). “Зүүн зүгийн гэрэл аажмаар цагаан болж хувирах үед л газар дэлхий даяарх харанхуй гэгээрч эхлэх ба тэр үед л хүн Намайг Израилиас аль эрт явчхаад Зүүн зүгт шинээр мандаж буйг олж мэдэх болно. Израильд нэгэнтээ буугаад, дараа нь тэндээс явсан Би дахин нэг удаа Израильд төрөх боломжгүй, учир нь Миний ажил бүх орчлон ертөнцийг удирддаг, түүнчлэн аянга шууд Зүүнээс Баруун зүгт цахилдаг. Иймээс Би Зүүн зүгт буун ирж, Канааныг Зүүн зүгийн хүмүүст авчирсан юм. Би газар дэлхийн бүх хүнийг Канааны нутагт авчрахыг хүсдэг, иймээс бүхий л орчлон ертөнцийг хянахын тулд Канааны нутагт айлдвараа айлдсаар байдаг. Одоо цагт, Канаанаас бусад газар дэлхий даяар гэрэлгүй, мөн өлсгөлөн ба хүйтний аюул бүх хүнд тулгарсан байна. Би алдар суугаа Израильд өгсөн ба дараа нь тэндээс буцаан авсан, дараа нь израильчуудыг Зүүн зүгт аваачиж, бас бүх хүнийг Зүүн зүгт аваачиж, бүгдийг нь гэрэлд авчирсан, ингэснээр хүн гэрэлтэй дахин нэгдэж, холбоотой болж, цаашид дахин эрж хайх шаардлагагүй болсон юм. Хайж байгаа бүх хүнд Би гэрлийг дахин харуулж, Израильд Надад байсан алдар сууг харуулах болно; Би хүн төрөлхтний дунд аль хэдийн цагаан үүлэн дээр бууж ирсэн гэдгээ тэдэнд харуулна, мөн тоо томшгүй цагаан үүл, багсарсан их жимсийг, цаашлаад Израилийн Бурхан Еховаг тэдэнд харуулах болно. Би тэдэнд, иудейчүүдийн Эзэнийг, хүсэн хүлээлгэсэн Мессиаг, мөн эрин үеүдийн турш хаадад хавчигдаж ирсэн Өөрийнхөө бүх төрхийг харуулах болно. Би бүхий л орчлон ертөнц дээр ажиллаж, агуу ажлыг гүйцэтгэн, бүх алдар суу, бүх үйл хэргээ эцсийн өдрүүдэд хүмүүст илчилнэ. Намайг олон жил хүлээсэн хүмүүст, цагаан үүлэн дээр бууж ирэхийг минь эгээрэн хүссэн хүмүүст, дахин илрэхийг минь хүсэн хүлээсэн Израильд, мөн Намайг хяхаж хавчдаг бүх хүн төрөлхтөнд Би алдар суут төрх байдлаа бүрнээр нь харуулах болно, ингэснээр Би аль хэдийн Өөрийн алдар сууг авч, түүнийгээ Зүүн зүгт аваачсан бөгөөд тийнхүү энэ нь Иудейд байхаа болино гэдгийг бүх хүн мэдэх болно. Учир нь эцсийн өдрүүд аль хэдийн ирчихсэн!” (Үг нь махбодоор илэрсэн номын “Долоон аянгын нижигнээн—Хаанчлалын сайн мэдээ орчлон ертөнц даяар түгэх болно гэж зөгнөж байна”-аас).

Дараа нь эгч ингэж нөхөрлөлөө: “Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил болон үг нь Зүүнээс ирдэг аянга болохыг Бурханы үгээс бид харж болно. ‘Аянга’ гэдэг нь гэрлийг, ‘гэрэл’ гэдэг нь Бурханы үгийг хэлж байгаа юм; өөрөөр хэлбэл, эцсийн өдрүүдэд Бурхан эргэн ирэх гэдэг нь Бурхан хүний Хүүгийн дүрээр бие махбодтой болж, эхлээд Дорно зүгт буюу Хятадад гарч ирж, ажиллан, үг айлдаж, бүлэг ялагчдыг бий болгох явдал. Харин дараа нь Түүний эцсийн өдрүүдийн сайн мэдээ Өрнө зүгт хурдацтай түгж, ингэснээр дэлхий дахины бүх хүн Бурханы эцсийн өдрүүдийн авралыг хүлээн авч чадна. Энэ нь Матай 24:27-д: ‘Аянга зүүнээс цахилж, баруун зүгт ч гэсэн гялбадаг шиг; хүний Хүүгийн ирэлт нь ч мөн тийм байх болно’ гэж бичсэнийг биелүүлдэг. Мөн түүнчлэн, эцсийн өдрүүдэд Бурханы ажиллах цаг яг л аянга мэт ахар бөгөөд түргэн дуусдаг. Хоёрхон арван жилийн хугацаанд Бурханы хаанчлалын сайн мэдээ эх газрын Хятад даяар аль хэдийн түгээд, дэлхий дахины улс орнуудад тархаж байна. Зүүний Аянга бол Бурханы эцсийн өдрүүдийн үг болон ажил, Бурханы илэрхийлсэн үнэн юм. Төгс Хүчит Бурхан бол Библид зөгнөсөнчлөн эцсийн өдрүүдэд хүний өмнө гарч ирдэг хүний Хүү; Тэрээр эцсийн өдрүүдэд шинэ ажлыг хэрэгжүүлдэг. Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрдөггүй бүх хүн Ариун Сүнсний ажлаар таягдан хаягдах болно.” Үүнийг сонсох үедээ л би Зүүний Аянга гэдэг нь Бурханы ажил, Бурханы илэрхийлсэн үнэнийг хэлж байгаа бөгөөд энэ бол эцсийн өдрүүд дэх Бурханы илрэлт юм гэдгийг ухаарав! Бурхан анх бурхангүй үзэлтэй улс төрийн хүчин болох Хятадад илэрч, ажиллаж эхэлсэн. Тэр эхлээд Хятадад бүлэг хүмүүсийг ялагч болгон байлдан дагуулж, төгс болгон, дараа нь үүнийгээ Өрнө зүг рүү, бүр цаашлаад бүх дэлхий даяар тэлсэн бөгөөд тэгснээр бүх улс үндэстэн, бүх газар нутгаас Бурханы сонгосон хүмүүс Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрч, Бурханы ариусгалт, авралыг хүртэн, Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөг бүрэн биелүүлж чадах байв. Энэ Түүний мэргэн ухааны илрэл биш гэж үү? Бурхан Өөрөө эдгээр нууцыг илчлэхийн тулд үг айлдаагүй бол би хэзээ ч ойлгож чадахгүй байлаа!

Чэн эгч нөхөрлөлөө ийнхүү үргэлжлүүлэв: “Гэвч Бурханы илрэлт, ажилтай нүүр тулаад бүх урсгалын удирдагчид эрж хайж, судалж чадаагүйгээр үл барам бүр Бурханыг улайран яллаж, эсэргүүцэж, доромжилсон. Тэд Төгс Хүчит Бурханы Чуулганы нэрийг сэвтээхийн тулд олон нийтэд цуу яриа түгээн, Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээ түгэхийг зогсоож, Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг устгаж, итгэгчдийг Төгс Хүчит Бурхан руу эргэн очихыг нь болиулах гэсэндээ Төгс Хүчит Бурханыг дагадаг хүмүүсийг балмадаар хүчилж, баривчилж, хавчихын тулд бурхангүй үзэлт ХКН-ын засгийн газартай гар нийлсэн. Яг л Эзэн Есүсийг эсэргүүцэж, яллаж, цовдолсон Ромын засгийн газар, Иудейн шашны удирдагчдын адилаар тэд бүгд бол үнэнийг, Бурханыг үзэн яддаг, Бурханд дайсагнадаг сатанлаг диаволууд билээ. Төгс Хүчит Бурханы айлдсан үг бүгд үнэн бөгөөд эрх мэдэл, хүч чадал эзэмшдэг. Эдгээр үг дэлхий даяар тархмагц үнэнийг хайрлаж, Бурханы илрэлтээр цангадаг бүх хүн Төгс Хүчит Бурхан руу эргэж, Түүнд шүтэн мөргөнө. Тэр үед хэн ч тэднийг үргэлжлүүлэн дагахгүй гэдгийг тэд мэддэг. Тиймээс, Бурхан хүн төрөлхтнийг аврахаар ажиллахын тулд дахин нэг удаа бие махбодтой болсон болохоор бурхангүй үзэлтэй ХКН-ын засгийн газар болон шашны нийгэмлэгийн антихрист хүчин Бурханы ажилд саад болж, устгахаар цөхрөнгөө баран оролдож байгаа юм. Тэд, үнэн замыг эрж хайж, судалж шинжлэхээс нь сэргийлэхийн тулд төрөл бүрийн жигшүүрт арга барил ашиглан хүмүүсийг хүлж, мэхэлдэг. Интернэтэд байгаа тэдгээр цуу яриаг уншсаны дараа чи Бурханы ажилд эргэлзэж эхэлж байгаатай яг адил—Сатаны зорилго бол бид бүгдийг Бурханд эргэлзүүлэх явдал юм. Хүмүүсийг үргэлж хянаж, хор хөнөөл учруулж байх ёрын муу зорилгодоо хүрэхийн тулд Сатан биднээс Бурханыг үгүйсгэж, Бурханаас урваж, Бурханы авралыг алдаж, өөрийнх нь эзэмшил дор эргэн очоосой гэж хүсдэг. Бурханы үгэнд илчилсэнчлэн: ‘Бурхан ажиллаж, Бурхан хүнд анхаарал тавьж, хүнийг харж ханддаг ба Сатан Түүний алхам бүрийг салахгүй мөрддөг. Бурханы ивээдэг хэнийг ч Сатан мөн л харж, араас нь цаг ямагт дагаж байдаг. Хэрвээ Бурхан энэ хүнийг хүсэж байвал, Сатан Бурханд саад болохын тулд чадах бүхнээ хийж, далд зорилгодоо хүрэхийн төлөө Бурханы ажлыг уруу татаж, үймүүлж, сүйрүүлэхээр янз бүрийн хорон арга ашиглах болно. Түүний зорилго юу вэ? Бурханд хэн нэгэн хүн байхыг тэр хүсдэггүй; тэр Бурханы хүсэж байгаа бүх хүмүүсийг эзэмдэж, хянаж, удирдахыг хүсдэг ба ингэснээр тэд түүнийг шүтэж, түүнтэй хамт муу үйл үйлдэх юм. Энэ нь Сатаны хорлонтой сэдэл биш гэж үү?’ (Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө iv”-өөс). Бид Бурханы үгийн дагуу Сатаны заль мэхийг нэвт харах ёстой; Бурханы дайсан байж, хүмүүсийг Бурхан руу эргэн очиход саад хийдэг Сатаны ёрын муу мөн чанарыг бид тодорхой харах ёстой. Хүмүүсийг эзэмдэж, бүхлээр нь залгих гэсэн өөдгүй муу санаа зорилгыг нь бид харах ёстой бөгөөд тэгснээр Бурханаар авруулах боломжоо алдахгүй.” Бурханы үгийг уншиж, эгчийн нөхөрлөлийг сонсоод би онлайнд байсан тэр бүх цуу яриаг Сатан гаргасныг үнэхээр ойлголоо. Тэдгээр нь, үнэн замыг судалж, Бурхан руу эргэн очиход нь хүмүүст саад учруулахаар Сатаны тавьсан урхи, занга гэдгийг би ойлгосон. Хэрэв тэдгээрийг ялгаж салгах чадвар надад дутагдсан бол би Сатанд олзлогдох байжээ. Эгчийн нөхөрлөл надад Зүүний Аянгын тухай, мөн энэ нь Бурханы илрэлт, ажил гэдэг тухай жинхэнэ ойлголтыг өгсөн билээ. Би одоо ХКН-ын засгийн газар болон шашны нийгэмлэгийн сатанлаг ёрын муу хүчний Бурхан руу дайрахдаа ашигладаг жигшүүрт арга барилыг танин мэдэх чадвартай болсон; бас үнэн зам эрт цаг үеэс л дарангуйлалд өртөж ирснийг харсан. Гайхалтай нь Сатаны учруулсан саад Бурханы ажлыг илүү сайн ойлгох боломжийг надад бүрдүүлж, Сатаныг үнэхээр танин мэдэж, түүнийг голох боломжтой болгожээ. Бурханы мэргэн ухаан үнэхээр Сатаны арга заль дээр суурилан хэрэгждэг. Бурханд талархъя!

Гэртээ харьсныхаа дараа би Төгс Хүчит Бурханы Чуулганы видеонуудыг онлайнаар үзэж эхлэв. Нэг дор би найрал дууны арван цуврал видео, бас Бурханы үгийн хэдэн уншлага, хэдэн сайн мэдээний кино үзлээ. Эдгээр видео, киноны илэрхийлж байгаа бүхэн үнэн байсан бөгөөд Бурханы илрэлт, эцсийн өдрүүдийн ажлыг гэрчилж байв. Эдгээр нь надад Бурханы жинхэнэ, хайр татам байдлыг олж харан, Бурханы зөвт зан чанарын талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй болоход тусалсан юм. Төгс Хүчит Бурханы айлдсан үг бүгд үнэн бөгөөд хүмүүсийг өөрчилж, цэвэрлэж, аварч үнэхээр чадаж байгааг харсан нь надад тэнгэрийн хаанчлалд хүрэх замыг олох боломж олгон, аврагдах итгэл найдвар өгсөн билээ. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрснийг минь сонсоод хадам дүү минь хэд хэдэн удаа ирж төвөг удсан ба ийм юм хийлгэхээр чуулганыхаа хэдэн хүнийг ч бас цуглуулсан юм. Бас намайг будилуулж, Төгс Хүчит Бурханд итгэх итгэлийг минь орхиулах гэсэндээ интернэтэд байсан ихээхэн сөрөг мэдээг тоть шиг давтаж байлаа. Гэсэн хэдий ч би Төгс Хүчит Бурханы ажлын талаар аль хэдийн бүрэн дүүрэн итгэлтэй болсон байсан болохоор тэдгээр цуу яриа надад ямар ч нөлөө үзүүлсэнгүй. Эргээд харахад Бурханы удирдамж л надад зарим үнэнийг ойлгох боломж олгожээ. Би алхам алхмаар цуу ярианы дөнгө, хүлээсээс ангижирч, үнэн зам дээр сууриа тавьсан юм. Намайг аварч, хамгаалж, Бурханы гэр рүү замчилсных нь төлөө Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Leave a Reply