8.Төгс Хүчит Бурханы Чуулган Эзэн Есүс эргэж ирсэн хэмээн гэрчилж, бүх шашин, урсгалын хүмүүст та нар сайн мэдээг түгээдэг. Эзэнд үнэхээр итгэдэг олон хүн чуулганаа орхиж Төгс Хүчит Бурханд итгэж эхэлсэн—та нар бусад чуулганаас хонь хулгайлж байгаа хэрэг бус уу?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Би хоньчдын эсрэг байна; Би тэдний гар дахь хонин сүргээ шаардаж, хонин сүргийг тэднээр тэжээлгэхээ болино; хоньчид ч өөрсдийгөө тэжээхээ болино; учир нь тэдний идэш болгохгүйн тулд тэдний амнаас Би хонин сүргээ салгах болно” (Езекиел 34:10).

“Энэ хашаан дахиас өөр хонин сүрэг надад бий: Би тэднийг бас авчрах ёстой, тэд Миний дуу хоолойг сонсоно; тэгээд нэг хоньчинтой нэг хонин сүрэг болох болно” (Иохан 10:16).

“Миний хонин сүрэг Миний дуу хоолойг сонсдог, Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг” (Иохан 10:27).

Холбогдох Бурханы үг:

Бид шашны хүрээний олон удирдагчид сайн мэдээг ахин дахин номлосон боловч үнэнийг яаж ч нөхөрлөлөө гэсэн тэд хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад тэр вэ? Учир нь тэдний биеэ тоосон зан дадал зуршил болж, зүрх сэтгэлд нь Бурхан байхаа больсон байдаг! “Шашны ертөнцийн зарим пасторын удирдлага дор байгаа хүмүүс үнэхээр их эрч хүчтэй байдаг. Тэдний дунд Бурхан байгаа юм шиг санагддаг!” гэж зарим хүн хэлж магад. Номлол нь хэчнээн сүрлэг байлаа ч гэсэн тэр пасторууд Бурханыг мэддэг гэж үү? Хэрэв тэд Бурханыг зүрх сэтгэлдээ үнэхээр хүндэлдэг байсан бол хүмүүсээр өөрсдийгөө дагуулж, өргөмжлүүлэх үү? Бусдыг дангаараа өмчлөх үү? Үнэнийг эрж хайж, үнэн замыг судлахад нь бусдад хязгаарлалт тогтоож зүрхлэх үү? Хэрэв тэд Бурханы хоньд бол үнэндээ өөрсдийнх нь гэж итгэн, Бурханы хоньд бүгд өөрсдийг нь сонсох ёстой гэж боддог бол өөрсдөө Бурхан мэт аашилж байгаа хэрэг бус уу? Ийм хүмүүс бүр фарисайчуудаас ч долоон дор. Тэд антихристүүд бус уу? Тиймээс, биеэ тоосон уг чанарыг нь авч үзвэл, энэ нь тэднийг хянаж, Бурханаас урвах зүйл хийлгэж чадна.

Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Хүний биеэ тоосон уг чанар бол Бурханыг эсэргүүцдэгийнх нь уг үндэс юм

Хүний нөхөрлөл:

Эзэнд итгэдэг бүх хүн итгэгчид Бурханд харьяалагддаг гэдгийг мэднэ; тэд ямар нэгэн урсгалд ч тэр, ямар нэгэн урсгалын удирдагч, пастор, ахлагчдад ч тэр огт харьяалагддаггүй. Ямар чуулганы цуглаан, үйл ажиллагаанд оролцдог байх, ямар пастор, ахлагч нар тэднийг удирддаг байх нь хамаагүй Бурханд итгэдэг хүмүүс бүгд Түүний хонин сүрэг бөгөөд Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг анхаардаг. Яг л Эзэн Есүсийн хэлсэнчлэн: “Би бол сайн хоньчин бөгөөд Өөрийнхөө хонийг мэднэ, Өөрийнхөн хонь маань Намайг мэднэ(Иохан 10:14). Олон пастор, ахлагч чуулганыхаа хүмүүсийг өөрсдийнх нь хонин сүрэг гэж хэлэх хандлагатай байдаг, гэхдээ энэ нь ноцтой алдаа юм. Бурханд итгэгчид яаж тэд нарт харьяалагдаж болох билээ? Хэрэв хэн нэгэн сүргийн эзэн гэж хэлж зүрхэлбэл тэр хүн чухамдаа тухайн сүрэг болон Бурханы сонгосон хүмүүсийн төлөө Бурхантай тэмцэлдэхийг оролдож байгаа хэрэг бус уу? Ийм хүн болон Библид Эзэн Есүсийн ярьсан хорон муу түрээслэгч хоёрын хооронд ямар ялгаа байна вэ? Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс иудей хүмүүст гэмшлийн замыг түгээж, тэгээд тэд Бурханд итгэсэн. Тэрээр мөн тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг хуваалцаж, хуулийн доор амьдарч байгаа хүмүүсийг дүрэм журмын хязгаарлалт, дөнгөнөөс аврахын тулд Иудейн газар нутаг даяар шавь болон элч нараа илгээсэн. Энэ бол хүнийг гэх Бурханы хайр, аврал байсан. Харин Иудейн шашны тэргүүн тахилч, хуулийн багш, фарисайчууд Эзэн Есүсийг буруушааж, эсэргүүцэж, Түүнийг хүлээн авахад нь бусад хүмүүст саад болж, эцэст нь Бурханы яллалт, шийтгэлийг амссан. Эзэн Есүс одоо эргэн ирээд байна: Тэр бол Төгс Хүчит Бурхан. Бурханы хонин сүрэг Түүний дуу хоолойг сонсдог. Хэрэв пастор, ахлагч нар Эзэний сүргийг хүлээлгэн өгөх нь битгий хэл үнэндээ бүр дэндээд өөртөө авах гэвэл тэд хорон муу зарцаас өөр юу ч биш. Тэд Иудейн тэргүүн тахилч, хуулийн багш, фарисайчуудын адил Бурханы яллалт, шийтгэлийг амсана.

Өнөөдөр Төгс Хүчит Бурханы илрэлт болон ажил библийн зөгнөлийг биелүүлээд байна: “Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ(1 Петр 4:17). Шашны янз бүрийн урсгалын үнэнийг хайрлаж, Эзэний илрэлтийг хүсэн хүлээдэг олон ах, эгч Түүний дуу хоолойг сонсож, Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авч, ар араасаа Түүний сэнтийн өмнө эргэн очсон. Энэ бол Бурханы хонин сүрэг Түүний дуу хоолойг анхаарч байгаа хэрэг юм. Эзэн Есүс эргэн ирэхдээ эхлээд Өөрийг нь хүлээж байсан хүмүүст харагдсан бөгөөд Түүнийг эргэн ирэхийг хүсэн хүлээж байгаа хүмүүс Түүний дуу хоолойг сонсоод, Түүн рүү эргэн ирээсэй гэсэндээ Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг шашны ертөнцүүдэд түгээх хүмүүсийг илгээсэн. Энэ нь мэдээжийн хэрэг байсан бус уу? Гэхдээ шашны ертөнцийн зарим пастор, ахлагч Бурханы хонин сүргийг Түүнд буцааж өгөөгүйгээр барахгүй үндэслэлгүйгээр буруушаан дайрч, сүргээ хамгаалж байна гэсэн нэрийдлээр чуулгануудаа битүүмжилсэн. Тэд итгэгчдэд үнэн замыг эрж хайж, судлахыг зөвшөөрөхгүй, харин Төгс Хүчит Бурханы Чуулганыг байнга яллаж, хонин сүргийг нь хулгайлж байна хэмээн буруутгадаг. Тэд ичгүүр сонжуургүйгээр Бурханы хонин сүргийг өөрсдийнх нь гэж мэлзэх бөгөөд энэ нь хүмүүсийг торонд хорьж, удирдах гэсэн тэдний санаархал, хүслийг бүрэн илчилдэг. Тэд итгэгчдийг хатуу хяналтаа байлгаж, өөрсдийгөө дагуулж, шүтүүлсээр байх зорилгоор Бурханы хонин сүргийг өмчилдөг. Ийм удирдагч нар нь Эзэн Есүсийн яриад байсан сүргийг хяналтаа оруулдаг хорон муу зарц нар яг мөн бус уу? Тэд Бурханыг эсэргүүцэж, Түүний байр суурийн төлөө тэмцдэг антихристүүд биш гэж үү? Энэ нь Эзэн Есүс ажиллахаар ирсэн явдлыг санагдуулдаг: Олон иудей хүн Эзэн Есүсийг дагаж байгааг хараад Иудейн тэргүүн тахилч, хуулийн багш, фарисайчууд атаархаж, эмээх сэтгэл төрж, хэрэв итгэгчид бүгд Түүнийг дагавал тэд байр суурь, амьжиргаагаа алдах вий гэж айсан. Тэгээд тэд Эзэн Есүсийн ажлыг хүлээн авахад хүмүүст саад болохын тулд яг ижилхэн байдлаар Түүнийг ялласан. Энэ нь Библид бичсэнтэй яг ижилхэн байсан: “Тэгээд ахлах тахилчид болон фарисайчууд зөвлөлд цуглаж, ‘Бид юу хийх вэ? Учир нь энэ хүн олон гайхамшиг үйлдэж байна. Хэрвээ бид Түүнийг ингээд орхивол бүх хүн Түүнд итгэнэ: тэгвэл ромчууд ирээд, манай газар нутаг, үндэстнийг хоёуланг нь булаан авна…’ гэв. Тэр өдрөөс хойш тэд Есүсийг алахаар зөвлөлдөв” (Иохан 11:47–48, 53). Иудейн тэргүүн тахилч, хуулийн багш, фарисайчууд иудей хүмүүсийг өөрийн хувийн өмч мэт үзэж, Бурханы хонин сүргийг чанга барьдаг байсан. Бурхан ажиллахаар ирж, хонин сүргийг буцаан авах болоход удирдагчид хонин сүргийг хяналтдаа байлгахын төлөө Түүний эсрэг тэмцсэн. Эдгээр тэргүүн тахилч, хуулийн багш, фарисай нь Бурханд хандаагүй, мөн иудей хүмүүст ч Түүнийг дагахыг зөвшөөрөөгүй. Эзэн Есүс тэднийг зэмлэн ингэж хэлсэн, “Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Яагаад гэвэл та нар хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хааж, өөрсдөө орохгүй бөгөөд орж буй хүмүүсийг ч оруулахгүй(Maтай 23:13). Бурханы зөвт зан чанар хүмүүсийн халдахыг тэвчихгүй! Иудейн тэргүүн тахилч, хуулийн багш нар болон фарисайчууд Бурханы сонгосон хүмүүсийн төлөө Түүнтэй тэмцэлдэж, Бурханыг эсэргүүцэн, яллах үед энэ нь Бурханы зан чанарыг уурлуулж, тэд Түүний хараал, шийтгэлийг амссан. Израйль үндэстэн бараг хоёр мянган жилийн турш арчигдаж, олон иудей хүн хороогдож, тэд дэлхийн өнцөг булан бүрд бөөн бөөнөөрөө тарахад хүрсэн. Хэрэв өнөөгийн шашны ертөнцийн пастор, ахлагч нар Бурханы хонин сүргийг өмчилж, Бурханд хандахад нь саад хийсээр байвал тэдгээр удирдагч нарт тохиох зүйл нь гагцхүү Бурханы зөвт шийтгэл билээ.

Өмнөх: 7. Эзэн Есүс эргэж ирсэн, Тэр бол эцсийн өдрүүдийн Христ, Төгс Хүчит Бурхан гэж та нар гэрчилдэг. Гэвч шашны ертөнцийн пастор, ахлагч нар та нарын итгэдэг зүйл Эзэн Есүс биш, Төгс Хүчит Бурханы Чуулган Христийн шашинд харьяалагддаггүй гэж хэлдэг. Эдгээр пастор, ахлагчийн үгэнд үнэний хувь бий юу?

Дараах: 9. “Дорнын аянга” бол Төгс Хүчит Бурхан болох эцсийн өдрүүдийн Христийн илрэлт, ажил гэж та нар гэрчилдэг, гэвч би Baidu, Wikipedia гэх мэт алдартай вэбсайтуудаас Төгс Хүчит Бурханы Чуулганыг яллаж, дайрч давшилж, гутаасан олон нийтлэл уншсан. Baidu дээрх мэдээллийг ХКН хянаж, удирддаг, тийм ч найдвартай биш гэдгийг би мэднэ. Гэхдээ Wikipedia гэх мэт гадаадын вебсайтууд ХКН болон шашны ертөнцийг дагаж та нарыг яллаж ирсэн. Эдгээр вебсайт дээр тавигдсан мэдэгдэл үнэн үү, худал уу гэдгийг би ухаж ойлгож чадахгүй байна.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих