59 Шүүлт, гэсгээлт бол золин авралаас ч илүү гүнзгий ажил билээ

1 Одоо эрин үе өөрчлөгдсөн бөгөөд Бурханы ажил цааш улам ахисан; гэсгээлт, шүүлтээр дамжуулан хүний тэрслүү байдлыг болон доторх бохир зүйлсийг нь арилгана. Тэр үе шат золин авралын үе шат байсан болохоор Бурхан тийм маягаар ажиллаж, эдлэх хангалттай нигүүлслийг хүнд харуулах ёстой байв, ингэснээр хүнийг нүглээс золин аварч, нигүүлслээр дамжуулан нүглийг нь уучилж болох байлаа. Өнөөгийн энэ үе шат нь хүмүүсийг дараа нь аврахын тулд гэсгээлт, шүүлт, үгийн цохилт, түүнчлэн үгийн сахилгажуулалт болон илчлэлийн аргаар хүний доторх шударга бус байдлыг ил болгодог. Энэ бол золин авралаас ч илүү гүнзгий ажил билээ.

2 Нигүүлслийн эрин үе дэх нигүүлсэл нь хүн эдлэхэд хангалттай байсан; одоо хүн энэ нигүүлслийг аль хэдийн мэдэрсэн болохоор цаашид дахиж эдлэхгүй. Энэ ажил одоо үеэ өнгөрөөсөн ба цаашид дахиж хийгдэхгүй. Одоо хүнийг үгийн шүүлтээр дамжуулан аварна. Хүнийг шүүж, гэсгээж цэвэршүүлсний дараа зан чанар нь өөрчлөгддөг. Энэ нь бүгд Миний хэлсэн үгээс болдоггүй гэж үү? Ажлын үе шат бүр нь бүх хүн төрөлхтний ахиц дэвшил болон эрин үеийн дагуу хийгддэг. Ажил бүхэлдээ ач холбогдолтой байдаг, энэ бүхэн нь эцсийн авралын төлөө, хүн төрөлхтөн ирээдүйд сайн сайхан хүрэх газартай байхын төлөө, эцэст нь хүмүүс төрлөөрөө ангилагдахын төлөө хийгддэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”-өөс шинэчлэн найруулав

Өмнөх: 58 Хүний нүгэлт уг чанарыг өөрчлөхийн тулд юу хийж болох вэ

Дараах: 60 Төгсгөлийн цаг үеийн Бурханы зөвт шүүлт хүн төрөлхтнийг ангилдаг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих