142 Бурханы хайрыг бид оюун санаандаа үргэлж хадгална

I

Махбодод ажиллаад Та зовлон, ичгүүр амссан.

Дэлхийн хүмүүс Таны замыг гүжирдэн, дооглодог.

Шашны хүрээнийхэн Таныг яллаж, буруутгадаг.

Улаан луунд хөөгдөж, энэ эрин үед гологдсон.

Үнэнийг илэрхийлэнгээ чимээгүй тэвчиж,

хүнийг аврахыг хүсдэг учраас Та бүхнийг хийж байна.

Гэмгүй хэдий ч Та яллалт, эсэргүүцлийг үүрдэг.

Ариун атлаа хүнийг аврахаар нүгэлтнүүдийн дунд байдаг.

Та харуусалгүйгээр үнэн, амийг хүмүүст өгдөг.

Өө Бурхан минь, Та маш хайр татам.

Таны амийн үгс бидний зүрх сэтгэлд үүрд байна.

Таны даалгаврыг санаж,

Таны хаанчлалын сайн мэдээг бид гэрчилнэ.

Үүргээ бид гүйцэтгэнэ,

Таны төлөө агуу, сайхан гэрчлэл хийнэ.

Бурхан минь, зүрх сэтгэлдээ би Танд хайртай,

оюун санаандаа ч Таны хайрыг үүрд хадгална.


II

Таны үгийг идэж, уун, бид үнэнийг ойлгож,

дэлхийн хорон муу, бузар байдлын үндсийг харж,

үнэн эрхэм болохыг таньж, олж авахын тулд зовж,

эцсийн өдрүүдийн авралыг хүртэх нь

Таны нигүүлсэл билээ.

Та харуусалгүйгээр үнэн, амийг хүмүүст өгдөг.

Өө Бурхан минь, Та маш хайр татам.

Таны амийн үгс бидний зүрх сэтгэлд үүрд байна.

Таны даалгаврыг санаж,

Таны хаанчлалын сайн мэдээг бид гэрчилнэ.

Үүргээ бид гүйцэтгэнэ,

Таны төлөө агуу, сайхан гэрчлэл хийнэ.

Бурхан минь, зүрх сэтгэлдээ би Танд хайртай,

оюун санаандаа ч Таны хайрыг үүрд хадгална.


III

Та чуулганууд дунд алхаж, хүнтэй хамт амьдардаг.

Дуулгаваргүй байхыг минь хараад Та гомдож, гунигладаг.

Хүүхэд шиг биеийн хэмжээ маань

Таныг нойргүй хонуулдаг.

Хүнийг хурдан аврахын тулд Та бүгдийг хэлж,

хичээн ажилласан.

Таны үг хатуу сонсогддог ч

хэн болчихсоноо мэдэхэд маань тусалдаг.

Таны шүүлт, шалгалт хүний завхралыг цэвэрлэдэг.

Таны үгийн шүүлтийг туулснаар,

Таны үгийн гэсгээлтийг туулснаар

бид үнэнийг ойлгож, Таны зөвт, ариун байдлыг мэддэг.

Хуучин зан чанар өөрчлөгдсөн,

Таны хайрыг ч бид мэдэрдэг.

Өө Бурхан минь, Та маш хайр татам.

Таны амийн үгс бидний зүрх сэтгэлд үүрд байна.

Таны даалгаврыг санаж,

Таны хаанчлалын сайн мэдээг бид гэрчилнэ.

Үүргээ бид гүйцэтгэнэ,

Таны төлөө агуу, сайхан гэрчлэл хийнэ.

Бурхан минь, зүрх сэтгэлдээ би Танд хайртай,

оюун санаандаа ч Таны хайрыг үүрд хадгална,

хадгална, хадгална.

Өмнөх: 141 Төгс Хүчит Бурханыг санагалзана

Дараах: 143 Өө Бурхан минь, Танд сэтгэл минь үүрд хоргодно

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих