146 Салхи бороонд ч хамт байж, үхэн үхтлээ үнэнч явъя

I

Та тэнгэрээс газарт ирж, махбодод нуугджээ.

Хүмүүсийн дунд ажиллаж, олон жилийн шуургыг туулжээ.

Бартаат замаар Та алхаж, шинэ эрин үеийг нээжээ.

Шүүлтийн үнэнийг илэрхийлж, хүн төрөлхтнийг бүрэн аварчээ.

Олон жилийн турш бэрхшээл туулж, хүнд гологдохын шаналлыг амсжээ.

Даруу, далд байдлаар Та өнөөг хүртэл тэвчиж иржээ.


II

Шүүлтийн шаналлыг би туулж, зүрх сэтгэлдээ асар их тарчилдаг.

Цээрлүүлэгдэж, сахилгажсан би үхэл сэхлийн ирмэгт ирдэг.

Халамжийг тань бодохоор Таныг улам бүр хайрладаг.

Өнгөрсөн үеэ санахаар сэтгэл минь гэмшилд автдаг.

Олон шалгалт, цэвэршүүлэлтийн дараа Таныг гэх хайр минь улам их ариусдаг.

Тантай би салхи, бороонд ч хамт байж, үхэн үхтлээ үнэнч явъя.


III

Сул талыг минь Та өрөвдөн, энэрэнгүй байдлаа харуулдаг.

Дуулгаваргүй байдлыг минь хараан, уур хилэнгээ үзүүлдэг.

Та энгүй их энэрэлтэй, дундаршгүй их уур хилэнтэй.

Таны сүр жавхланг би харж, мэргэн ухааныг тань үнэлдэг.

Олон засалт, харьцалтын дараа Таныг гэх хайр минь улам их ариусдаг.

Тантай би салхи, бороонд ч хамт байж, үхэн үхтлээ үнэнч явъя.


IV

Та үг хэлж, ажиллан, хүн төрөлхтөнд амь хайрладаг.

Шаналгаат цэвэршүүлэлтээр дамжуулан миний завхрал цэвэрлэгддэг.

Таны ажлыг би амсаж, элэгсэг сэтгэлийг тань мэдэрсэн.

Зовлон, жаргалаа санахаар баяр, гуниг сэтгэлд ээлжилдэг.

Маш олон бэрхшээл, шалгалтын дараа Таныг гэх хайр минь улам цэвэр болдог.

Тантай би салхи, бороонд ч хамт байж, үхэн үхтлээ үнэнч явъя.


V

Таны хүслийн төлөө би өөрийгөө золиослохыг хүснэ.

Шалгалттай учрах үедээ би шийдвэртээ бат зогсдог.

Таныг гэх хайр минь улам батжиж, шаналлаас би жаргалыг олдог.

Таны үгтэй хамт байснаар амьдрал минь гэрлээр бялхдаг.

Олон удаа цохиулж, эвдлүүлсний дараа Таныг гэх хайр минь улам их ариусдаг.

Тантай би салхи, бороонд ч хамт байж, үхэн үхтлээ үнэнч явъя.


VI

Дахин хойш тавихыг хүсэлгүйгээр асар их ачаа би үүрдэг.

Биеийн хэмжээ минь өчүүхэн атал Таны хайрыг би хүртдэг.

Таны даалгаврыг өөртөө авч, амиа би бүрэн төгс болгоно.

Хүслийг тань биелүүлж, жинхэнэ хүний амьдралыг амьдран харуулна.

Салхи шуургатай олон жил, дүүрэн бартаатай амьдралын зам.

Зовлон, жаргал, үхэл хагацал учирлаа ч надад гомдол үгүй.

Олон жилийн салхи шуурганаар урагшлахад минь Таны хайр дэргэд байсан.

Танд би үнэнч байж, харуусалгүйгээр насан эцэслэнэ.

Өмнөх: 145 Салхи бороон дундуур

Дараах: 147 Чин сэтгэлийн барилдлагын дуу

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих