215 Моабын үр удмаас Бурханд зориулсан магтаал

I

Моабын үр удам тарчлан уйлдаг.

Гунигт царайг нь нулимс бүрхдэг.

Бурханы үгийн шүүлт намайг айлган чичрүүлдэг.

Нулимст нүдтэй

махан биед минь шийтгэлийн гал оногддог.

Моабын үр удам тарчлан уйлдаг.

Өршөөлгүй шүүлт намайг там руу илгээдэг.

Шаналал, гэсгээлт над дээр ирдэг.

Шалгалтад би Таныг дуудан, эрж хайдаг.

Цөхрөлд автсан би өөрийгөө улам ч их үзэн яддаг.

Эмгэнэл тохион, итгэдэг атлаа би Танд харьяалагддаггүй.

Гэмтэй санагдаж, харууссандаа би өөрийгөө хараадаг.

Зуухны энэ шалгалт зүрх сэтгэлийг минь тарчлаана.

Моабын үр удам тарчлан уйлдаг.

Ерөөгдөх хүсэл нь шүүлтээр бүрмөсөн алга болдог.

Гэсгээлтээр завхарсан зан чанарыг хаядаг.

Гэмшихдээ би өөрийгөө өдөөж,

Бурханыг хайрлахаар шийддэг.

Моабын үр удам чин сэтгэлийн магтаал хэлдэг.

Бурхан үнэхээр хайр татам, Түүнийг би үүрд хайрлана.


II

Итгэдэг атлаа Таны таалалд нийцдэггүй,

хүн гэж дуудуулах гавьяа надад байхгүй.

Мөс чанар, эрүүл ухаантай бол

би босож, Таныг гэрчлэх учиртай.

Та намайг жигшиж, голлоо ч Таныг би ичилгүй хайрлана.

Би Моабын үр удам боловч

Таныг хайрладаг зүрх сэтгэл минь өөрчлөгдөхгүй.

Таны хүслийг маш олон хүн ойлгохоор эрэлхийлдэг.

Таныг хайрлах гэж маш олон хүн хүсэн тэмүүлдэг.

Таныг хангалуун байлгахын тулд

маш олон хүн гэрчлэлээ бэлдэж байна.

Таны хайрыг хариулахын тулд

маш олон хүн амиа өгөхөд бэлэн байна.

Моабын үр удам тарчлан уйлдаг.

Ерөөгдөх хүсэл нь шүүлтээр бүрмөсөн алга болдог.

Гэсгээлтээр завхарсан зан чанарыг хаядаг.

Гэмшихдээ би өөрийгөө өдөөж,

Бурханыг хайрлахаар шийддэг.

Моабын үр удам чин сэтгэлийн магтаал хэлдэг.

Бурхан үнэхээр хайр татам, Түүнийг би үүрд хайрлана.

Өмнөх: 214 Бурханд үйлчлэл үзүүлэх нь бидний зол заяа

Дараах: 216 Өө Бурхан минь, би Таныг орхиж чадахгүй

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих