201 Үнэнийг эрэлхийлэх нь тун утга учиртай
I
Сатан хүмүүсийг гүн гүнзгий завхруулж, хүнтэй огт төсгүй болгожээ.
Биеэ тоосон, ов мэхтэй, аминчхан, олиггүй байдал бүгд Сатаны нүүр царай билээ.
Хүмүүс Сатаны уг чанартай тул Бурханы шүүлтийг хүртэх ёстой.
Хүмүүс үнэн ба амийг олж авсан цагт л зан чанараа өөрчилж чадна.
Бурханд итгэж, Бурханы ажилд дуулгавартай байх нь Тэнгэрийн хууль, газрын зарчим.
Үнэнийг хайрлана гэдэг амь руу орох түлхүүр.
Үнэнийг ойлгож, хэрэгжүүлснээр л бодит байдалд ордог.
Хүмүүс Бурханд итгэхдээ Бурханыг хайрлаж, дуулгавартай дагах нь туйлын чухал.
Ⅱ
Христийн илэрхийлсэн бүх үг бол үнэн ба амь билээ.
Бурханы үгийг хэрэгжүүлж, туулах нь Бурханд итгэхийн үндэс билээ.
Бурханы үгийн шүүлтийг туулах нь өөрийгөө мэдэх боломж олгодог.
Шүүлт, шалгалт, цэвэршүүлэлт миний завхралыг цэвэрлэдэг.
Бурхан сайныг шагнаж, мууг шийтгэснээр зөвт, ариун гэдгээ харуулдаг.
Үнэний бодит байдалгүй байх нь гамшигт унахын цондон болдог.
Бурханы үгийн шүүлтийг хүлээн зөвшөөрөхгүй бол юутай мунхаг, харалган билээ.
Шийтгүүлэн, үхлийн ирмэгт ирэх үедээ үүнийг ухаарахад хэтэрхий хожимдоно.
Ⅲ
Эцсийн өдрүүдийн Христ мөнх амийн замыг авчирдаг.
Үнэний үнэ цэн, ач холбогдол хэний ч санаанд багтамгүй.
Бурханы шүүлт, гэсгээлтийг туулалгүйгээр амь олж авах аргагүй.
Бурханд итгэн, үнэн ба амийг эрэлхийлснээр оршин тогтнол утга учиртай болдог.
Үнэнийг олж авснаар л жинхэнэ хүний амьдрал бий болдог.
Үнэнийг эзэмшдэг эсэхэд нь үндэслэн Бурхан хүмүүсийн төгсгөлийг тогтоодог.
Бурханы үйлдэл бүхэлдээ зөвт байдаг, хүн үүнд эргэлзэх ёсгүй.
Сатаны юм бүхнийг агуу гай гамшиг сүйрүүлэх болно.
Үнэнийг олж авсан хүмүүс Бурханы хаанчлалд үүрд үлдэнэ.