924 Сатан балмад, ёрын муу мөн чанартай

1 Сатан хүмүүсийг мэхлэх замаар нэр хүнд олж авдгийн дээр үргэлж өөрийгөө зөв шударга байдлын манлайлагч, үлгэр дуурайл болгодог. Зөв шударга байдлыг хамгаалах нэрийдлээр хүмүүст хор учруулж, сүнсийг нь залгиж, хүнийг хөшүүн болгож, хууран мэхэлж, турхирахын тулд бүхий л төрлийн арга барил ашигладаг. Түүний зорилго нь, ёрын муу үйл хэргийг нь хүн хүлээн зөвшөөрч, дагадаг болгож, Бурханы эрх мэдэл, дээд эрхийг эсэргүүцэхэд хүнийг өөртөө нэгтгэх явдал юм. Гэвч, хүн түүний явуулга, хуйвалдаан, өөдгүй төрхийг мэддэг болж, түүнд гишгэчүүлж, хууртаж, үргэлжлүүлэн түүнд боолчлогдож, түүнтэй хамт шийтгүүлж, сүйрэхийг хүсэхгүй байх үед Сатан урьдын ариун гэгээн төрхөө өөрчилж, хуурамч багаа хуулан ёрын муу, харгис догшин, муухай, хэрцгий жинхэнэ нүүр царайгаа илчилдэг. Тэр өөрийг нь дагахаас татгалзаж, өөрийнх нь муу ёрын хүчийг эсэргүүцдэг бүх хүнийг үгүй хийхэд юунаас ч илүү дуртай.

2 Энэ үед Сатан итгэл даахуйц, боловсон дүр төрхтэй байж чадахаа больж; харин ч хонины арьсан доороос муу муухай, диаволлог жинхэнэ төрх нь ил гардаг. Явуулга нь илчлэгдэж, жинхэнэ төрх нь ил болмогц Сатан уурсаж, зэрлэг балмад зангаа харуулдаг. Үүний дараа хүмүүсийг хорлож, залгих хүсэл нь улам бүр л нэмэгдэх болно. Учир нь, хүн үнэнийг ухаарахад тэр уурсдагийн дээр эрх чөлөө болон гэрэлд тэмүүлж, өөрийнх нь шоронгоос чөлөөлөгдөхийг хүсэн эрмэлзсэнийх нь төлөө тэрээр хүнд асар их өс хонзон санадаг. Түүний уур хилэн өөрийн ёрын мууг л хамгаалж хадгалахыг зорьдог бөгөөд энэ нь ч бас харгис хэрцгий уг чанарынх нь жинхэнэ илрэл юм.

“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө II”-оос шинэчлэн найруулав

Өмнөх: 923 Бурханы эрх мэдлийг Сатан хэзээ ч давж чадахгүй

Дараах: 925 Өөрийнх нь аврахыг хүсдэг хүмүүсийг дураараа хорлохыг Бурхан Сатанд зөвшөөрдөггүй

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих