Үүргээ дур зоргоороо гүйцэтгэхийн үр дагавар

2022-12-04

Шин Шин, Хятад

Би 2020 оны 6-р сард чуулганы удирдагчаар сонгогдсон юм. Эхэндээ, ажил дээр асуудал гарвал би ухамсартайгаар зарчмыг эрж хайж, бүр яаж хийхээ мэдэж байсан ч гэсэн хамтран зүтгэгчдийнхээ зөвлөгөөг асууж, зөвшилцөлд хүрэх үедээ хийдэг байлаа. Гэвч хэсэг хугацааны дараа ихэнхдээ миний зөвлөгөө тохиромжтой байдгийг олж мэдээд, би урьд нь удирдагч байсан учраас зарим зарчмыг ухаарсан, хүмүүс, хэрэг явдлыг таньж, бас зөв зохицуулалт хийж чадах юм шиг санагдсан. Ялангуяа нэг удаа, сайн мэдээний ажил төдийлөн үр дүнгүй байх үед хамтрагч маань яаж шийдвэрлэхээ мэдэхгүй байсан тул би сайн мэдээ номлодог байсан ах, эгч нарыг хамт ажиллуулж, сайн мэдээний бүлэг байгуулъя, тэгвэл тэд дор бүрнээ авьяасаа ашиглаж болно гэж санал гаргасан. Тэгээд бид сайн мэдээний ажлын бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд хамтдаа үнэнийг эрж хайж, нөхөрлөөд, хэсэг хугацааны дараа сайн мэдээний ажлын үр дүн нэлээд сайжирлаа. Би өөрийн мэдэлгүй өөрөөрөө бахархсан, маадгар байдалтай болж, боловсон хүчин, чуулганы ажлыг ухаалгаар зохицуулж чадах чадварлаг удирдагч гэж өөрийгөө бодсон.

Хэдэн сарын дараа чуулган санваартны нөхөн сонгууль явуулах хэрэгтэй болов. Сонгуулийн өмнө би чуулганы бүх хүнийг бодолцож үзээд, Ли Ян эгч хамгийн тохиромжтой нь гэж бодсон юм. Эгч олон жил итгэсэн, хаяж, зарлагадаж чаддаг, оюун ухаан нь уян хатан, бас өмнө нь сайн мэдээ номлохоор олон газраар явж, сайн үр дүн гаргасан байв. Одоо эгч гаднаас дөнгөж ирээд байгаа боловч хэд хэдэн хүнийг элсүүлсэн тул сайн мэдээний санваартан байхад яг тохирно гэж бодогдсон. Гэвч эгч биеэ тоосон зан чанартай, бусдыг үргэлж дарамтад оруулдаг, үүрэгтээ идэвх санаачилгатай байсан хүмүүс рүү дайрч давшилсан гэх хэд хэдэн сэтгэгдлийг хараад би эргэлзсэн юм. Гэхдээ дараа нь, эгч сайн ажиллаж чаддаг, сайн мэдээг үр дүнтэй номлодог учраас хэдий жаахан асуудал байгаа ч бид туслах л юм бол асуудал гарахгүй гэж бодсон. Ахин дахин бодсоны эцэст Ли Ян эгч сайн мэдээний санваартан байхад тохирох юм шиг санагдлаа. Маргааш нь өөрийнхөө үзэл бодлыг хамтрагчтайгаа хуваалцахад тэрээр: “Ли Ян эгч бусдыг маш их дарамтад оруулдаг. Сайн мэдээг ганцаараа номлож чаддаг ч сайн мэдээний санваартан болбол сайн мэдээний ажлыг үймүүлэх учраас бид анхааралтай байх ёстой” гэсэн. Тухайн үед эгчийн ингэж хэлэхийг сонсоод би баярлаагүй. “Та Бурханд итгээд удаагүй, хэтэрхий өрөөсгөл үзэл бодолтой байна. Би хүмүүс, зүйлсийг илүү үнэн зөв хардаг учраас та намайг сонсох ёстой” гэж бодсон. Тиймээс би дургүйцсэн царайгаар “Сайн мэдээний санваартнуудыг сонгоход тухайн хүн сайн мэдээний ажилд мэргэшсэн, ур чадвартай эсэх нь хамгийн чухал. Ли Ян эгч биеэ тоосон, бусдыг дарамтад оруулах гээд байдаг ч ажиллах ур чадвартай, номлол нь үр дүнтэй. Бид хүмүүсийг давуу талынх нь дагуу ашиглаж сурах ёстой, жижиг асуудал дээр гацаж болохгүй” гэсэн. Үүнийг сонсоод хамтрагч минь маш их гонсойсон ч өөр юм хэлээгүй.

Дараа нь би сонгуулийн талаар ах, эгч нартайгаа нөхөрлөсөн ч сонгуулийн зарчмын талаар нөхөрлөөгүй, оронд нь ур чадвартай, үр дүнтэй хэн боловч сонгогдох ёстойг зориуд онцолсон. Намайг нөхөрлөсний дараа ихэнх ах, эгч Ли Ян эгчийг сайн мэдээний санваартнаар сонголоо. Тэр үед би их баярласан. Санаанд оромгүй нь, манай дээд түвшний удирдагч Ли Ян эгчийн үнэлгээг уншсаныхаа дараа, Ли Ян эгч үргэлж бусдыг дарамтад оруулж, идэвх санаачилгатай байсны төлөө бусад руу дайрч давшилдаг, тун бие тоосон, ах эгч нарынхаа зөвлөгөөг хүлээн авдаггүй гээд, түүнийг сайн мэдээний санваартнаар сонговол манай ажлыг амархан тасалдуулж болзошгүй гэсэн. Би: “Та манай чуулганы боловсон хүчний нөхцөл байдлыг мэдэхгүй. Хэрвээ би их хатуу чанд байвал тохиромжтой нэг ч хүн олдохгүй. Үүнээс гадна, Ли Ян эгч огт хүлээн авдаггүй юм биш. Өнгөрсөн удаа намайг өөртэй нь харьцах үед хүлээн авсан. Энэ үүрэгт гайгүй сайн тохирно” гэж бодсон. Ингэж бодоод би хурдхан, “Ли Ян эгч харьцалтыг хүлээн авч чаддаг, сайн мэдээ номлохдоо үр дүнтэй. Бид биеэ тоосон зан чанарт нь тусалж чадна, тэгвэл эгч энэ байр суурийн учрыг олж чадна. Дээр нь чуулганд одоогоор эгчээс илүү тохиромжтой хүн алга” гэсэн. Удирдагч үүнийг сонсоод арга барсан байдалтай, “Тэгвэл хэсэг зуур дадлага хийлгээд харцгаая. Ли эгч хүмүүс рүү дайрч давшилж, ажлыг үймүүлж байгааг олж мэдвэл цаг тухайд нь шилжүүлээрэй” гэлээ. Ингээд Ли Ян эгч сайн мэдээний санваартан болов.

Төд удалгүй хамтрагч маань “Ойрдоо би Ли Ян эгчтэй харилцаад, хүмүүсийг бас л их дарамтад оруулж байгааг олж мэдлээ. Сайн мэдээний ажилчдад дутагдал байвал Ли Ян эгч тусалдаггүй, харин ч бүр тэдэн рүү дайрч давшилж, тэднийг нэмэргүй, хэтэрхий удаан өсдөг гэх юм уу эсвэл өөрөө ганцаараа бүх ажлыг хийдэг, тэдэнтэй хамтран ажиллах дэндүү хэцүү гэдэг нь хүн бүрийг сөрөг байдалд оруулж байна” гэсэн. Би хамтрагчийнхаа зөвлөгөөг нухацтай авч үзэлгүй, “Хүн бүрд завхрал бий, гэхдээ тэд үүргээ гүйцэтгэж, үр дүнтэй байж чадвал асуудалгүй. Таны туршлага, мэдлэг ухаан дэндүү өнгөц хэвээр байна. Би Ли Ян эгч шиг хүн олныг харсан. Хэрвээ та тэдэнтэй нөхөрлөж, харьцвал тэд ажлаа хийж чадна шүү дээ” гэж бодсон. Тэр ч байтугай би эгчид “Ли Ян эгчийн давуу талыг илүү харцгаая. Тэр биеэ тоосон зантай ч сайн мэдээ номлож чадна. Бид энэ жижиг алдаануудад нь тэвчээртэй хандах ёстой. Би дараа түүнтэй илүү их нөхөрлөе” гэхэд хамтрагч минь надад няцаагдаад, хэлэх үггүй болсон. Сүүлд нь би Ли Ян эгчтэй уулзаад асуудлыг нь илчилж, задлан шинжлэхийг хүссэн ч уулзмагцаа эгч, сайн мэдээний ажил одоо маш үр дүнтэй байгаа гэлээ. Ли Ян эгч үүрэгтээ маш их идэвх санаачилгатай байгааг харсан тул би биеэ тоосон зан чанар, бусдыг дарамтад оруулдаг асуудлыг нь товчхон дурдаад, ах, эгч нартаа яаж зөв зүйтэй хандах тухай нөхөрлөсөн. Эгч сонссоныхоо дараа өөрийгөө өөрчлөхөд бэлэн гэж хэлсэн тул би өөр юм хэлээгүй. Хожим нь, хэд хэдэн эгч Ли Ян эгчийг бодитой ажил хийдэггүй төдийгүй, хүмүүст бэрхшээл тулгарах үед асуудлыг шийдвэрлэх гэж үнэнийг нөхөрлөдөггүй, үргэлж уурлаж, бусдыг загнаж, дайрч давшилж, ах, эгч нарыг сөрөг байдалд оруулж, улмаар сайн мэдээний ажлын үр дүнд нөлөөлсөн гэж ар араасаа мэдээллээ. Би “Ли Ян эгчийг санваартнаар сонгох гэж зүтгэсэн минь үнэхээр буруу байсан гэж үү? Ах, эгч нар үүнийг олон удаа дурдсан болохоор би үзэл бодолтойгоо зууралдаад байж болохгүй” гэж бодсон юм. Дараа нь би Ли Ян эгчийн үнэлгээг шалгаад, эгч сайн мэдээний ажлын олон жилийн туршлагадаа найдан байр суурин дээрээсээ үргэлж хүмүүсийг загнаж, дайрч давшилж, тэднийг дарамтад оруулж, сөрөг байдалтай болгож, үүргээ хэвийн гүйцэтгэх боломжгүй болгосныг харсан. Бусад хүн асуудлыг нь хэлж өгөх үед эгч маргаж, өөрийгөө өмгөөлж, хэд хэдэн хүн өөртэй нь нөхөрлөсөн ч хүлээн аваагүй байв. Энэ үр дүнг хараад би мэл гайхсан. Би Ли Ян эгчийн асуудал ийм ноцтой байх юм гэж бодоогүй. Олон жил ажилласны эцэст би буруу хүнийг санваартнаар сонгож, ажлаа бантан болгоод, бусдыг гомдоллоход хүргэжээ. Үүнд би маш их гунигласан. Дараа нь Ли Ян эгчийн хувиршгүй зан авирт үндэслэвэл сайн мэдээний санваартан байхад нь тохирохгүй нь тогтоогдсон тул үүргээс нь чөлөөлсөн.

Ли Ян эгчийг халсныхаа дараа би тайлбарлахын аргагүй зүйлийг мэдэрч, чангахан алгадуулаад авах шиг л санагдсан. Хамтрагч маань Ли Ян эгчийн асуудлын талаар ярих бүрд нухацтай авч үзэлгүй, үр дүнд нь чуулганы ажилд ноцтой хохирол учруулснаа би бодоод, маш их харамсаж, буруутай санагдаж, өөрөөсөө “Би Ли Ян эгчийг сонгохдоо яагаад ийм том алдаа гаргав? Би яаж өөрийгөө эргэцүүлэх ёстой вэ, үнэний ямар талд орох ёстой вэ?” гэж асуусан юм. Би Бурханд залбирч, өөрийгөө мэдэж авахад минь намайг гэгээрүүлээч гэж Бурханаас гуйсан. Тэгээд Бурханы үгийн энэ хэсгийг уншлаа. “Зарим хүн үүргээ биелүүлж байхдаа хэзээ ч үнэнийг эрж хайдаггүй. Тэд зүгээр л хүссэнээ хийж, төсөөллийнхөө дагуу үйлдэж, ямагт дур зоргоороо, хөнгөн хуумгай байдаг, мөн тэд зүгээр л үнэнийг хэрэгжүүлэх замаар алхдаггүй. ‘Дур зоргоороо, хөнгөн хуумгай’ байх гэж юу гэсэн үг вэ? Энэ нь, асуудалтай тулгарах үедээ бодож тунгаах, эсвэл эрж хайх үйл явцгүйгээр өөрийнхөө бодсоноор үйлдэхийг хэлдэг. Хэн ч юу ч хэлсэн зүрх сэтгэлийг чинь хөдөлгөж, бодлыг чинь өөрчилж чадахгүй. Үнэнийг чамд нөхөрлөх үед чи хүлээн авч чадахгүй, өөрийнхөө үзэл бодолтой зууралдаж, бусдын хэлсэн ямар ч зөв зүйлийг сонсохгүй, өөрийнхөө зөв гэж үзээд, өөрийнхөө санаа бодлыг баримталдаг. Чиний бодол зөв байлаа ч гэсэн чи бусдын саналыг бодолцон үзэх ёстой бус уу? Чи огт тэгдэггүй бол өөрийгөө хэт их зөвтгөж байгаа биш үү? Өөрийгөө хэт их зөвтгөдөг, дураараа хүмүүсийн хувьд үнэнийг хүлээн авахад амаргүй байдаг. Чамайг буруу юм хийхэд бусад хүн чамайг шүүмжилж, ‘Чи үүнийг үнэний дагуу хийхгүй байна!’ гэх юм бол чи ‘Үнэний дагуу биш байлаа ч би ингэж л хийнэ’ гэж хариулна. Дараа нь чи үүнийгээ зөв гэж бодогдуулах хэдэн шалтаг олно. Хэрвээ тэд чамайг зэмлэж, ‘Ингэж үйлдэж байгаа чинь хөндлөнгөөс оролцож байгаа хэрэг, энэ нь чуулганы ажлыг хохирооно’ гэх юм бол чи сонсохгүй төдийгүй, ‘Би үүнийг зөв гэж бодож байна, тиймээс үүнийг ингэж хийнэ’ хэмээн шалтаг бодож олсоор байх болно. Энэ ямар зан чанар вэ? (Биеэ тоосон зан.) Энэ бол биеэ тоосон зан. Биеэ тоосон уг чанар чамайг дураараа болгодог. Хэрвээ чи биеэ тоосон уг чанартай бол хэний ч үгийг сонсохгүйгээр дур зоргоороо, хөнгөн хуумгай авирлана(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг). Бурханы үг миний байдлыг яг таг илчилсэн. Би олон жил удирдагч хийж, зарим зарчмыг эзэмшиж, ажилдаа тодорхой үр дүнд хүрсэн юм чинь үнэнийг ойлгодог, хүмүүс, зүйлсийг тодорхой харж чаддаг гэж бодоод өөртөө хэт итгэсэн. Ямар нэг юм тохиолдоход би хүссэнээ хийгээд, үнэнийг эрж хайх талаар бодоогүй. Ли Ян эгч гэмшиж, өөрчлөгдсөн эсэхийг олж мэдэхийг хамтрагч минь надаас хүссэн нь зарчимд нийцэж байсан ч би сонсоогүй, хүлээн аваагүй, хамтрагчаа өөрийнхөө үгэнд оруулахаар зүтгэсэн. Сонгуулийн үеэр би бусдыг төөрөлдүүлэхийн тулд өөрийнхөө үзэл бодлыг зориуд онцолсон. Сонгуулийн дараа дээд түвшний удирдагч, Ли Ян эгч тохирохгүй гэдгийг надад сануулсан ч би биеэ тоон өөрийнхөө үзэл бодолтой зууралдаж, удирдагчаа няцаах шалтаг олсон. Ли Ян эгч сайн мэдээний санваартан болсныхоо дараа бүх зүйл дээр бусдыг дарамтад оруулж, хамтрагч маань энэ асуудлыг дахиад онцолж хэлэх үед би өөрийгөө бас л эргэцүүлээгүй. Хамтрагчаа туршлага, мэдлэг ухаан дэндүү багатай гэж бодоод үгийг нь нухацтай авч үзээгүй. Тэр ч байтугай, хэв чанартай хүмүүс бага зэрэг биеэ тоох нь хэвийн зүйл гэж хэлээд, үүгээр шалтаглан Ли Ян эгчийг хамгаалж, өөгшүүлсэн. Би өөрийнхөө үзэл бодолтой гөжүүдлэн зууралдаад, Ли Ян эгч бодитой ажил хийсэн үү, эсвэл үймээн тарьсан уу гэдгийг шалгаагүй, үр дүнд нь хүн бүр үүргээ гүйцэтгэхдээ Ли Ян эгчийн дарамтад орж, сайн мэдээний ажилд ноцтой саад учирсан. Би маш их биеэ тоосон, дур зоргоороо байжээ. Би яаж үүргээ гүйцэтгэсэн байх юм бэ? Би үймүүлж, саад хийж, мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцэж байж, үүнийг Бурхан үзэн ядаж, жигшдэг шүү дээ. Үүнийг ухаармагцаа би хэсэг зуур өөрийн эрхгүй айсан учраас гэмшихийн тулд хурдхан Бурханд залбирч, буруу байдал, үзэл бодлоо өөрчилж, хүмүүсийг ашиглах зарчмыг эрж хайхыг хүсэж байна гэсэн.

Эрж хайж байгаад би удирдагч, ажилчдыг сонгох зарчимд ингэж дурдсан байхыг харлаа: “Биеэ тоосон зан чанартай бүх хүнд нэгэн адил хандах ёсгүй. Хэрвээ хүн үнэнийг хүлээн авч, бодитой ажил хийж чаддаг бол сонгогдож болох юм” (Үнэнийг хэрэгжүүлэх 170 зарчим). Биеэ тоосон зан чанартай хүмүүсийг ч бас сонгож болно, гэхдээ урьдач нөхцөл байдаг: Тэд үнэнийг хүлээн авч, бодитой ажил хийж чаддаг байх ёстой. Ли Ян эгч бага зэрэг хэв чанартай, сайн мэдээ номлохдоо сайн байсан ч тун их биеэ тоосон зан чанартай байсан, өөрийгөө сайн мэдээний жаахан туршлагатай гээд бусдыг дорд үздэг байжээ. Бусад хүн асуудлыг нь хэлж өгөх үед хүлээн аваагүй, аливааг эргэцүүлээгүй, өөрийгөө зөвтгөхийг оролдсон. Заримдаа хүлээн авсан дүр эсгэдэг байсан ч дараа нь огт өөрчлөгддөггүй байв. Тэрээр үнэнийг хүлээн авдаг хүн огтхон ч биш байсан. Бас өөрийнхөө байр сууринаас бусдыг дарамтад оруулж, дайрч давшилж, ах, эгч нараа сөрөг байдалтай амьдруулж байсан нь сайн мэдээний ажилд ноцтой нөлөөлсөн юм. Бодитой ажил хийж чаддаггүй, садаа болдог түүн шиг хүмүүс авьяас билиг, ур чадвартай байсан ч тохиромжгүй бөгөөд сайн мэдээний санваартнаар сонгогдож болохгүй. Түүнчлэн, би Ли Ян эгчийг сонгохдоо эндүү ташаа үзэл бодолтой байж, сайн мэдээний санваартны хувьд хүн туршлагатай, үр дүнтэй байхад л тэр ажлыг хийж чадна гэж бодсон ч энэ нь тэр чигтээ миний өөрийн төсөөлөл байлаа. Эгч сайн мэдээ номлоод хүмүүсийг авчирч чаддаг нь сайн мэдээний ажилд сайн гэдгийг нь л нотлохоос биш, сайн мэдээний ажлыг хянахад тохиромжтой гэсэн үг биш. Хүн хэчнээн их туршлагатай байх нь хамаагүй хүн чанар муутай, сатанлаг зан чанараар бусдыг дарамтад оруулж, дайрч давшилдаг, засалт, харьцалтыг хүлээн авдаггүй бол энэ нь асуудал юм. Тийм хүнийг ашиглах нь чуулганы ажлыг үймүүлж, саатуулж л чадна. Би олон жил итгэсэн боловч ямар нэг зүйл болох үед үнэнийг эрж хайгаагүй, хүмүүс, зүйлсийг өөрийнхөө үзэл, төсөөлөлд үндэслэн харсан. Би яаж Бурханд итгэгч шиг байсан байх юм бэ? Би үндсэндээ үл итгэгч байжээ. Энэ тухай бодоод би зүрх зүсэм уй гунигийг мэдэрсэн. Тэгээд Бурханд залбирч, би үнэний зарчмыг эрж хаймаар байна, өөрийнхөө хүслээр дур зоргоороо авирлахаа болихыг хүсэж байна гэсэн.

Хэдийгээр би өөрчлөгдөхийг хүссэн ч өөрийн минь хүсэл хэтэрхий хүчтэй болохоор ахиад л өнөөх хуучин алдаагаа гаргаж эхэлсэн юм. Нэг өдөр удирдагч манай ажлыг шалгаж байхдаа бичгийн ажлын зааварлагч Шюй Же эгч хэв чанар муутай, удаан хугацаанд хөгжүүлсэн ч илэрхий өсөлт харуулаагүй, үр дүнтэй ажил хийгээгүйг хараад, илүү сайн хэв чанартай хүнийг хурдан олж сургахыг надад зөвлөж, дадлага хийх хугацаа нь богинохон байх нь хамаагүй гэж хэлсэн. Би “Хэдийгээр Шюй Же эгч хэв чанар сайтай биш ч удаан хугацаанд үүргээ гүйцэтгэсэн, хариуцлагатай тул ямар ч шинэ хүнээс илүү дээр. Шинэ хүмүүс зарчмыг ухаараагүй, ажлын туршлагагүй, тэднийг сургахад цаг орно, тиймээс Шюй Же эгч тэр үүрэгт илүү тохиромжтой. Эгч муу байдалтай байсан учраас сүүлийн үед үр дүн муутай байсан байж магадгүй. Өөрийгөө засчихвал үр дүн нь аяндаа сайжирна” гэж бодсон. Ингээд би Шюй Же эгчийг шилжүүлээгүй. Хэсэг хугацааны дараа удирдагч Шюй Же эгчийг шилжүүлэхийг надаас хүсээд, Шинь Юй эгчийг санал болгосон өөр нэг захиа илгээн, Шинь Юй эгч сайн хэв чанартай, бичгийн чадвар сайтай, өмнө нь бичгийн ажил хийж байсан, хөгжүүлэхэд зохистой гэлээ. Шинь Юй эгч Бурханд итгээд удаагүй, багахан туршлагатай гэдгийг би харсан. Тэр ажлыг хийж үнэхээр чадна гэж үү? Ингэж бодоод би Шюй Же эгчийг үлдээж, Шинь Юй эгчийг хөгжүүлэхгүй байхаар зүтгэлээ. Бичгийн ажил бараг зогсонги байдалд орсныг би сарын сүүлчээр л олж мэдсэн юм. Удирдагч надтай харьцаж, намайг өөрийнхөө үзэл бодлыг дэндүү их тулгадаг, Шюй Же эгчийг шилжүүлэхийг хоёр удаа зөвлөсөн боловч шилжүүлээгүй, Шинь Юй эгчийг хөгжүүлээгүй нь бичгийн ажилд ноцтой саад учруулсан гэсэн. Би маш их гунигласан. Удирдагч надад Шюй Же эгч хэв чанар муутай, сургахад тохиромжгүй гэж хоёр удаа сануулсан байхад би яагаад хүлээн авч чадсангүй вэ? Би яагаад дандаа хүмүүсийг өөрийнхөөрөө ашигладаг юм бэ? Үр дүнд нь ажилдаа ийм том хохирол учрууллаа. Ингээд би маш их харамссан тул Бурханд залбирч, өөрийгөө эргэцүүлэхэд минь залж чиглүүлээч гэж Бурханаас гуйсан.

Сүүлд нь Бурханы үгийг унших үедээ би өөрийгөө бага зэрэг ойлгож авсан юм. “Чи төрөлхийн зан аашаараа, өөрийн хувийн хүсэл зоргын дагуу Бурханд үйлчилдэг. Түүгээр ч барахгүй хийхийг хүсэж байгаа зүйлд чинь Бурхан баярлаж, хийхийг хүсдэггүй зүйлийг чинь Бурхан үзэн яддаг гэж чи үргэлж боддог; чи зөвхөн өөрийн хүсэл зоргын дагуу л ажилладаг. Үүнийг Бурханд үйлчилж байна гэж хэлж болох уу? Эцсийн эцэст чиний амь зан чанар өчүүхэн төдий ч өөрчлөгдөхгүй; харин ч үйлчлэл чинь чамайг бүр илүү зөрүүд болгосноор завхарсан зан чанарыг чинь туйлын үхширмэл болгоно. Тийм болохоор, Бурханд үйлчлэх талаар зөвхөн өөрийн чинь зан аашинд голлон суурилсан дүрэм журам, зан чанарынхаа дагуу үйлчилдэг үйлчлэлээс чинь урган гарсан туршлага чамд бий болно. Эдгээр нь хүний туршлага болон сургамж юм. Энэ бол хорвоо дээр амьдрах хүний амьдралын гүн ухаан юм. Ийм хүмүүсийг фарисайчууд, шашны албан тушаалтнууд гэж ангилж болно. Хэрвээ тэд хэзээ ч сэрж гэмшихгүй бол эцсийн өдрүүдэд хүмүүсийг хууран мэхэлдэг хуурамч Христүүд, антихристүүд болж хувирах нь гарцаагүй. Яриад байсан хуурамч Христүүд болон антихристүүд ийм хүмүүсийн дундаас гарч ирнэ. Хэрвээ Бурханд үйлчилдэг хүмүүс өөрсдийн зан аашаа дагаж, өөрсдийн хүсэл зоригийн дагуу үйлддэг бол хэзээ ч хамаагүй таягдан хаягдах эрсдэлтэй. Бурханд үйлчилж олж авсан олон жилийн туршлагаа бусдын зүрх сэтгэлийг өөртөө татаж, тэднийг сургамжилж, хянаж, өндөр байр суурийг эзлэхэд ашигладаг хүмүүс—хэзээ ч гэмшиж, хэзээ ч нүглээ улайж, байр суурийн ашиг хонжооноос хэзээ ч татгалздаггүй—энэ хүмүүс Бурханы өмнө унах болно. Тэд бол Паултай адил, дээгүүр зиндаагаараа бардамнаж, эрдэм чадлаа гайхуулдаг. Бурхан ийм хүмүүсийг төгс болгохгүй. Ийм үйлчлэл Бурханы ажилд саад учруулдаг. Хүмүүс үргэлж хуучинтайгаа зууралддаг. Тэд өнгөрсөн үеийн үзэлтэй, өнгөрсөн үеийн бүх зүйлтэй зууралддаг. Энэ нь тэдний үйлчлэлд асар их саад бартаа болдог. Хэрэв чи тэдгээрийг хаяж чадахгүй бол эдгээр зүйл бүхий л амьдралыг чинь үгүй хийх болно. Хэдий чи гүйж байгаад хөлөө хугалж, хөдөлмөрлөж байгаад нуруугаа гэмтээсэн ч гэсэн, бүр Бурханд үйлчлэхэд амиа зориулсан ч гэсэн Бурхан чамайг өчүүхэн төдий ч сайшаахгүй. Харин ч эсрэгээрээ: Тэр чамайг мууг үйлдэгч гэж хэлнэ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Шашны үйлчлэлээс ангижрах ёстой). “Хэрвээ хүн үнэнийг хайрладаггүй, ихэвчлэн өөрийнхөө хүслээр үйлддэг бол ихэнхдээ Бурханыг гомдооно. Бурхан түүнийг жигшиж, голж, хойш тавина. Тийм хүний хийдэг зүйл ихэнхдээ Бурханы сайшаалыг хүртэж чаддаггүй ба хэрвээ тэр гэмшиж мэддэггүй бол шийтгэл нь тийм ч холгүй байдаг(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг). Бурханы үгийг тунгаан бодож байхдаа би бага зэрэг айсан. Би өөрийгөө үүргээ удаан хугацаанд гүйцэтгэсэн, жаахан туршлагатай юм чинь үнэнийг ойлгосон гэж бодоод, өөрийнхөө үзлийг үнэн мэт баримталж, хэрэгжүүлж, ажлын туршлагаа өөрийн хөрөнгө мэт үзэж, үр дүнд нь улам бүр биеэ тоожээ. Ямар нэг зүйл тохиолдоход зүрх сэтгэлд минь Бурханыг гэх зай байгаагүй, би үнэний зарчмыг эрж хайгаагүй, бусдын зөвлөгөөг хүлээн аваагүй, хүссэн бүхнээ гөжүүдлэн хийж, үр дүнд нь чуулганы ажилд хохирол учирсан. Ажлын туршлагатай гэдэг нь үнэнийг ойлгодог, үнэний бодит байдалтай гэсэн үг биш гэдгийг би эцэст нь тодорхой харсан. Үнэнийг эрэлхийлэлгүй, өөрийнхөө туршлага, хүслээр үйлдсэнээр би чуулганы ажлыг үймүүлж л чадна, энэ нь Бурханыг эсэргүүцдэг үйлчлэл юм. Бурханы гэрт үнэн засагладаг, үнэн бол хүмүүсийн үйлдлийн шалгуур. Харин би ажлын туршлага болон өөрийнхөө хүслийг үнэн мэт хэрэгжүүлсэн. Тэр нь яаж Бурханд итгэх итгэл байх юм бэ? Энэ нь өөртөө итгэх итгэл байсан! Чуулганаас хөөгдсөн антихристүүд бүгд биеэ тоосон, дураараа зантай байсныг би бодсон. Үүргээ гүйцэтгэхдээ тэд Бурханы гэрийн зарчмыг үл тоож, хөнгөн хуумгай авирлаж, бусад нь яаж ч сануулсан, яаж ч харьцсан, хэзээ ч гэмшээгүй, ингээд чуулганы ажлыг ноцтой үймүүлсэн учраас тэд хөөгдөж, таягдан хаягдсан. Би энэ антихристүүдтэй адилхан зан чанартай байсан биш үү? Би ч бас антихристийн замаар алхаж байж. Би маш их харамсаж, буруутай санагдаж, дэндүү их биеэ тоосондоо өөрийгөө үзэн ядлаа.

Сүүлд нь би Бурханы үгийн нэг хэсгийг хараад, яаж хэрэгжүүлэхийг сурсан юм. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “дур зоргоороо, хөнгөн хуумгай авирлахгүйн тулд чи юу хэрэгжүүлж болох вэ? Чи юун түрүүнд даруу төлөв хандлагатай байж, зөв гэж боддог зүйлээ хойш тавьж, хүн бүрд нөхөрлөх боломж олгох ёстой. Өөрийн арга замыг зөв гэж боддог байлаа ч чи зүтгээд байж болохгүй. Энэ бол нэг төрлийн ахиц дэвшил; энэ нь үнэнийг эрж хайх, өөрийгөө үгүйсгэх, Бурханы хүслийг хангах хандлагыг харуулдаг. Ийм хандлагатай байхын зэрэгцээ өөрийн үзэл санааг баримтлахгүй болмогцоо чи залбирч, Бурханаас үнэнийг эрж хайж, дараа нь Бурханы үгээс үндэслэл хайж, Бурханы үгийн үндсэн дээр хэрхэн үйлдэхээ тодорхойлох ёстой. Энэ бол хамгийн тохиромжтой, үнэн зөв хэрэгжүүлэлт юм. Хүмүүс үнэнийг эрж хайж, бүгдээрээ хамт нөхөрлөх асуудлыг хөндөж, хариулт эрж хайх үед Ариун Сүнс гэгээрүүлдэг. Бурхан хүмүүсийг зарчмын дагуу гэгээрүүлдэг бөгөөд хандлагыг чинь үнэлж дүгнэдэг. Үзэл бодол чинь зөв эсвэл буруу байхаас үл хамааран хэрвээ чи өөрийнхөөрөө гөжүүдлэн зүтгэдэг бол Бурхан чамаас нүүр буруулж, чамайг үл тооно; Тэрээр чамайг хана мөргүүлж, ил болгож, үзэшгүй муухай байдлыг чинь илчилнэ. Эсрэгээрээ, хэрвээ хандлага чинь зөв зүйтэй, өөрийнхөөрөө зүтгэдэг ч үгүй, өөрийгөө зөвтгөдөг ч үгүй, дур зоргоороо, хөнгөн хуумгай бус, харин үнэнийг эрж хайж, хүлээн авдаг хандлагатай, хэрэв чи үүнийг хүн бүртэй нөхөрлөдөг бол Ариун Сүнс та нарын дунд ажиллаж эхлэх болно, мөн магадгүй хэн нэгний үгээр дамжуулан чамайг ойлголтод хөтөлнө. Заримдаа Ариун Сүнс чамайг гэгээрүүлэх үедээ асуудлын голыг ердөө л хэдхэн үг, хэллэгээр, эсвэл чамд санаа өгснөөр ойлгуулдаг. Чи тэр хоромд, зууралдаж байсан зүйлийнхээ алдаатайг ухаарч, үүний зэрэгцээ үйлдэх хамгийн зохистой арга замыг ойлгодог. Тийм түвшинд хүрснээр чи ёрын мууг үйлдэхээс, алдааны үр дагаврыг үүрэхээс амжилттайгаар зайлсхийсэн байдаг уу? Яаж ийм зүйлд хүрдэг вэ? Бурханаас эмээх зүрх сэтгэлтэй үед, дуулгавартай зүрх сэтгэлтэйгээр үнэнийг эрж хайх үед л үүнд хүрдэг. Ариун Сүнсний гэгээрлийг хүлээн авч, хэрэгжүүлэлтийн зарчмыг тодорхойлсон бол хэрэгжүүлэлт чинь үнэнтэй нийцэлтэй байх бөгөөд чи Бурханы хүслийг хангаж чадна(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг). Юу ч тохиолдсон бай, бид Бурханаас эмээх зүрх сэтгэлтэй байж, Бурханы хүслийг эрж хайж, үнэний зарчмыг эрж хайх ёстой гэдгийг Бурханы үгээс харж болно. Ялангуяа ах, эгч нар маань өөр санал гаргах үед бид эхлээд өөрсдийгөө үгүйсгээд, хүлээн авах ёстой. Өөрийнхөө зөв гэж бодож байсан ч гэсэн бид эхлээд өөрийгөө орхиж, ах, эгч нартайгаа хамт эрж хайж, нөхөрлөх ёстой. Ийм маягаар л бид Бурханы гэгээрлийг олж авч чадна. Би Бурханд олон жил итгэсэн мөртөө одоо ч гэсэн, үнэнтэй нийцэлтэй зөвлөгөөг хүлээн авч чаддаггүй. Би үнэний бодит байдлыг огт эзэмшээгүй, тэр чигтээ биеэ тоосон зан чанараараа амьдарсан. Маш ядуу, өрөвдөлтэй, бузар, завхарсан байсан мөртөө өөрийгөө сайн гэж бахархан бодсоор, үйлдэх үедээ өөртөө бат итгэсээр байсан. Одоо үүнийг бодохоор ичих нүүргүй байснаа ухаарч байна. Тэгээд би дахиж өөртөө хэзээ ч итгэхгүй, бүх зүйл дээр үнэний зарчмыг эрж хайж, бусадтай нөхөрлөнө гэж шийдсэн, учир нь энэ бол үүргээ сайн гүйцэтгэх цорын ганц арга зам юм.

Дараа нь би хүн бүрийн хэв чанар, давуу талд тулгуурлан үүргүүдийг яаж ухаалгаар зохицуулах талаар эрж хайж эхлэн, Бурханы эдгээр үгийг олсон юм: “Хүн бүрийг тултал нь ашиглаж, хувийн чадавхыг нь бүрэн хэрэглэж, хийж чаддаг зүйл, хэв чанарынх нь чансаа, нас, Бурханд итгэсэн хугацааных нь дагуу тохирох үүрэг бэлдэх ёстой. Төрөл бүрийн хүнд тусгайлан зориулсан төлөвлөгөө гаргаж, хүн хүнд ялгаатай хийх ёстой, ингэснээр тэд Бурханы гэр дэх үүргээ биелүүлж, чиг үүрэгтээ дээд зэргээр зүтгэж чадна(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үүргээ хангалттай биелүүлэх гэж юу вэ?). “Зарим хүн өөрсдийгөө бичгийн чадвартай гэж боддог тул үүнийг хийхээр шаргуу шаарддаг. Мэдээж Бурханы гэр тэдний урмыг хугалахгүй, Бурханы гэр чадвартай хувь хүмүүсийг нандигнадаг бөгөөд хүмүүс ямар ч авьяас, чадвартай байсан Бурхан гэр тэдэнд авьяас, чадвараа ашиглах орон зай гаргаж өгдөг тул чуулган тэднээр бичгийн ажил хийлгэхээр зохицуулдаг. Гэвч хэсэг хугацаа өнгөрсний дараа тэд үнэндээ тийм чадваргүй, үүргээ зохих ёсоор гүйцэтгэж чадахгүй; огт үр дүнгүй гэдэг нь илэрдэг. Ур чадвар, хэв чанараасаа болоод тэд энэ ажлыг огт хийж чаддаггүй. Тэгвэл ийм нөхцөл байдалд юу хийх ёстой вэ? Зүгээр л тэднийг тэвчиж, ‘Та хүсэл эрмэлзэлтэй юм, хэдийгээр нэг их чадваргүй, дунд зэргийн хэв чанартай ч шаргуу ажиллахад бэлэн, дургүйцэхгүй байгаа л бол Бурханы гэр хүлээцтэй хандаж, энэ үүргийг танаар гүйцэтгүүлнэ. Сайн хийж чадахгүй байх чинь хамаагүй. Бурханы гэр хараагүй царайлна, таныг халах шаардлагагүй’ гэж хэлж болох уу? Бурханы гэр ийм зарчмаар асуудлыг шийдвэрлэдэг үү? Мэдээж үгүй. Ийм нөхцөл байдалд, ерөнхийдөө хэв чанар, давуу талд нь үндэслэсэн өөрт нь тохиромжтой үүргийг тэдэнд зохицуулж өгдөг; энэ бол нэг тал нь. Гэхдээ ганцхан үүнд ганц найдах нь хангалттай биш, учир нь ихэнх тохиолдолд ямар үүрэг гүйцэтгэхэд тохирох вэ гэдгээ хүмүүс өөрсдөө ч мэддэггүй бөгөөд тэд өөрсдийгөө сайн хийдэг гэж хэлсэн ч тэр нь заавал зөв байх албагүй, тиймээс тэднээр хэсэг хугацаанд хийлгэж үзэж, бас тэднийг сургах ёстой; тэд үр дүнтэй байгаа эсэхэд үндэслэн шийдэх нь зөв юм. Хэсэг хугацааны сургалт ямар ч үр дүнгүй, ямар ч ахиц гарахгүй байгаа бол тэднийг хөгжүүлэх нь үнэ цэнгүй гэсэн үг бөгөөд үүргийг нь тохируулж, тэдэнд тохирох үүргийг дахин зохицуулж өгөх ёстой. Ийм маягаар хүмүүсийн үүргийг дахин зохицуулж, тохируулах нь зөв зүйтэй бөгөөд энэ нь бас зарчимд нийцдэг(Үг. III Боть: Антихристүүдийг илчлэх нь. 12-р зүйл: Байр суурь юм уу ерөөл хүртэх найдвар үгүй үед тэд ухрахыг хүсдэг). Бурханы үгээс харахад, чуулган хүн бүрийн хүн чанар, хэв чанар, авьяас чадварт тулгуурлан үүргүүдийг зохицуулдаг, ингэснээр хүн бүр чадах бүхнээ хийж, зөв газартаа үүргээ биелүүлдэг. Зарим хүн бичгийн ажил хийдэг ч хэсэг хугацаанд хөгжүүлсний дараа ямар ч өсөлт байдаггүй. Тэд хэв чанаргүй, уг ажилд тэнцэхгүй тул тэрхүү үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэхгүй. Оронд нь тэдний хэв чанарт тулгуурлан тохиромжтой үүргийг зохицуулж өгнө, энэ нь тэдэнд ч, чуулганы ажилд ч ашиг тустай. Зарчмыг ашиглан харвал, хэдийгээр Шюй Же эгч хүн чанар сайтай, үүрэгтээ ачаа үүрдэг байсан ч хэв чанар муутай байсан тул олон жил бичгийн ажил хийсэн хэр нь ахиц удаантай байсан, иймээс эгч үнэндээ бичгийн ажилд тохиромжгүй байв. Шинь Юй эгч хэдийгээр Бурханд итгээд удаагүй ч үнэнийг зөв ойлгодог, авхаалжтай, хэв чанар сайтай, бичих дуртай байлаа. Шинь Юй эгч ажилд хараахан тэнцэхгүй байсан ч хэсэг зуур хөгжүүлбэл чадварлаг болох байсан. Би хүмүүсийг хөгжүүлж, ашиглах зарчмуудыг мэдмэгцээ Шинь Юй эгчид бичгийн ажлыг хариуцуулж, Шюй Же эгчийг өөр үүрэгт шилжүүлж, хэсэг хугацааны дараа бичгийн ажил маань аажмаар сайжирлаа.

Сүүлд нь би өөр бүлгийн Ван Чэнь эгч сайн бичдэг гэдгийг хараад, бичгийн ажил хийлгэхээр хөгжүүлж болох юм гэж бодсон тул түүнийг санал болгосон ч хамтрагч маань Ван Чэнь эгчийг биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг, хүмүүсийг дарамтад оруулах гээд байдаг, бусдыг үргэлж үгэндээ оруулдаг учраас тохиромжгүй гэсэн юм. Ингэж хэлэхийг нь сонсоод би бага зэрэг гуниглаж, “Тийм ээ, Ван Чэнь эгч бага зэрэг биеэ тоосон, хүмүүсийг дарамтад оруулах гээд байдаг, гэхдээ тэр зан авир нь бүгд урьдын явдал. Одоо эгч засалт, харьцалтыг хүлээн авч чадна, бас бага зэрэг өөрчлөгдсөн. Бичгийн ажилд маш сайн тохирно гэж бодож байна” гэж бодсон. Иймээс би өөрийнхөө үзэл бодлыг дагасан ч дараа нь “Хамтран зүтгэгчийн минь хэлж байгаа зүйлд Бурханы хүсэл байгаа. Би үргэлж өөрийнхөө хүслээр хүмүүсийг ашиглаж байсан нь чуулганы ажлыг хохироосон. Одоо би зарчмыг эрж хайлгүйгээр Ван Чэнь эгчийг ашиглах шийдвэр гаргаж байна. Би зүгээр л шууд шийдсэн. Би дур зоргоороо авирласаар байна! Цаашид өөрийнхөө үзэл бодолтой зууралдаж болохгүй. Үүнээс үнэнийг эрж хайх ёстой. Зарчмын дагуу үүнийг тодорхойлох нь л цорын ганц зөв арга зам” гэж бодсон. Хожим нь би Бурханы үгээс үүнийг уншсан. “Дэвшүүлж, хөгжүүлж болох өөр нэг төрлийн хүн бол онцгой ур чадвар, билиг авьяастай, зарим нэг мэргэшил, ур чадварыг төгс эзэмшсэн хүмүүс юм. Бурханы гэр ийм хүмүүсийг багийн удирдагч болгон хөгжүүлэхдээ ямар стандарт шаарддаг вэ? Нэгдүгээрт тэдний хүн чанарын тухайд гагцхүү тэд эерэг зүйлсэд харьцангуй дур сонирхолтой байх ёстой; тэд хорон муу хүмүүс байж болохгүй. Зарим хүн ‘Тэднээс яагаад үнэнийг хайрладаг хүн байхыг шаарддаггүй юм бэ?’ гэж асуух байх. Багийн зааварлагчид бол удирдагч, ажилчид биш, бас хүмүүсийг ч усалдаггүй. Үнэнийг хайрлах стандартад хүрэхийг тэднээс шаардах нь дэндүү ихийг шаардаж буй хэрэг бөгөөд ихэнх хүний хувьд хүрэх аргагүй байдаг. Захиргааны ажил юм уу тусгай мэргэжлийн ажил хийдэг хүмүүсээс үүнийг шаарддаггүй; хэрвээ шаарддаг байсан бол тэдний ихэнх нь хүрч чадахгүй, цөөн хэд нь л шаардлага хангах тул стандартыг бууруулах ёстой. Хүмүүс тодорхой салбарт мэргэшсэн, тухайн ажлыг хариуцах чадвартай, мууг үйлддэггүй, саад болдоггүй л бол тэр нь хангалттай. Зарим нэг ур чадвар эсвэл ажил үүрэгт мэргэшсэн, зарим нэг сайн талтай энэ хүмүүсийн хувьд Бурханы гэр дэх мэргэжилтэй нь холбоотой, мөн ур чадварыг тодорхой хэмжээгээр мэддэг байхыг шаарддаг ажлыг хэрэгжүүлж байхдаа тэд зөвхөн харьцангуй даруу, шударга агаад хорон муу биш, буруу юм уу утгагүй ойлголтгүй, зовлон бэрхшээлийг дааж чаддаг, төлөөс төлөх хүсэлтэй байхад л болно(Үг. IV Боть: Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага). Бурханы гэр онцгой ур чадвартай хүмүүсийг энэ зарчимд үндэслэн хөгжүүлдэг: Тэд боломжийн хүн чанартай, гажууд биш ойлголттой байж, үүргээ нухацтай авч үзэж, эерэг зүйлийг хайрладаг байх ёстой. Ван Чэнь эгч бага зэрэг биеэ тоосон зан чанартай ч бусдын зөвлөсөн зүйл зөв бөгөөд үнэнтэй нийцэж байвал хүлээн авч чаддаг. Бичгийн ажилд авьяастай, үүргээ гүйцэтгэхдээ зовж, төлөөс төлж чаддаг, чуулганы ажлыг хамгаалж чаддаг учраас тэрхүү зарчимд нийцэж байсан. Сүүлд нь би энэ зарчмыг ашиглан дээд түвшний удирдагч болон хэдэн хамтрагчтайгаа өөрийнхөө үзэл бодлын талаар нөхөрлөхөд хэдийгээр биеэ тоосон зан чанартай ч боломжийн хүн чанартай, үүрэгтээ хариуцлагатай, бусдын саналыг хүлээн авч чаддаг учраас Ван Чэнь эгчийг хөгжүүлж болно гэж хүн бүр бодсон. Дараа нь би Ван Чэнь эгчээр бичгийн ажил хийлгэхээр зохицуулж, эгч тэр боломжийг нандигнан, шинэ үүрэгтээ сайн үр дүн гаргасан. Бүх зүйл дээр Бурханы хүслийг эрж хайж, үнэний зарчмын дагуу үүргээ гүйцэтгэх үедээ бид Ариун Сүнсний удирдамжийг хүлээн авч, зүрх сэтгэл маань амар тайван байх болно гэдгийг би харсан. Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Хоёр нүүртний гэмшил

Шиньрүй, Өмнөд Солонгос Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурханд үйлчлэх нь тийм ч амархан ажил биш. Ялзарсан зан чанар нь...

Messenger дээр бидэнтэй холбоо барих