Биеэ тоосон зан чанарын үр дагавар

2022-12-04

Бернард, Филиппин

2006 онд би ахлах сургуулийн сурагч байлаа. Биднийг Библи судлахад багш нар надаас нээлтийн үг хэлж, бидэнд номлох пасторыг танилцуулахыг үргэлж хүсдэг байлаа. Намайг сайхан, цангинасан хоолойтой гэдэг, ангийн олон хүүхэд намайг бишрэн хардаг, би ч өөрийгөө бусдаас дээр гэж боддог байсан. Коллежид байхдаа би харилцааны хэдэн техник эзэмшсэнээр бусадтай харилцах чадвар маш сайжирсан. Би бусдаас илүүгээ үргэлж мэдрэхээс гадна ур чадвараараа бахархдаг байсан. Төгс Хүчит Бурханд итгэдэг болсныхоо дараа би найзууддаа сайн мэдээг номлож эхэллээ. Сайн мэдээг би эхлээд Хондурасаас ирсэн ахад номлож, ах хүлээн авсан. би маш сэтгэл хангалуун байлаа. Дараа нь хамт ажилладаг энэтхэг хүнд сайн мэдээг номлож, тэр хүн ч бас хурдан хүлээн авсан. Би бүр ч баярлаж, сайн мэдээ түгээх жинхэнэ хэв чанар, авьяастай гэдгээ мэдэрсэн. Дараа нь сайн мэдээг бүтэн цагаар түгээхийн тулд ажлаасаа гарлаа. Сайн мэдээ хүлээн авах боломжтой хүмүүстэй харилцахдаа сайн, бусдад тусалж чаддаг байсан болохоор би удалгүй бүлгийн удирдагчаар сонгогдсон. Зааварлагч бас намайг сайн мэдээ түгээх дадлага хийж эхэлсэн Эйлин эгч, Агата эгч хоёрт туслуулахаар зохицуулахад би бусад ах, эгчээс илүү гэж санагдсан. Нэг удаа Эйлин эгч бид хоёр сайн мэдээ хүлээн авах боломжтой хүнтэй хамт нэг цуглаанд очоод, Эйлин тодорхой нөхөрлөхгүй, байнга сэдвээсээ хазайгаад байдгийг би олж мэдсэн. Цуглааны дараа би асуудлыг нь ууртайгаар хэлж өгөхөд Эйлин сөрөг болж, надад “Ах аа, та хэт биеэ тоосон, олон ах эгч тантай хамт ажиллахыг хүсдэггүй” гэсэн. Сая хэлсэн үгээс болоод л намайг шүүмжлээд байна гэж санагдсан болохоор би өөртөө асуудал байна гэж бодоогүй. Дараа нь Агата тэр хоёрыг үүргээ гүйцэтгэхэд би хяналт тавиад, хоёулаа ижилхэн асуудалтайг олж мэдсэн. Тэдэнд туслах гэж би үнэнийг нөхөрлөөгүй, үүрэгтээ ямар ч ахиц гаргахгүй байна гэж л таамаглаад, тэднийг сайн мэдээний ажилд тохирохгүй гэж зааварлагчид хэлсэн. Зааварлагч биеэ тоосон зан чанарыг минь онцолж, намайг бусдын дутагдлыг зөв зохицуулж чаддаггүй гээд, хүмүүсийн биеэ тоосон зан чанарыг илчилсэн Бурханы үгийн хэд хэдэн хэсгийг бас надад явуулсан. Би үл тоомсорлож, Бурханы тэр үг надад хамаарахгүй гэж бодсон. Дараа нь би хүмүүсийг номлол сонсгохоор урьж, бусадтай эхэлж ярилцалгүйгээр эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг гэрчилсэн. Миний номлосон зарим хүн надтай ярилцаж, миний нөхөрлөлийг сонсох дуртай байснаас би бүр ч их авьяастай юм шиг, зааварлагчийг сонсох, хүмүүстэй хамтран ажиллах шаардлагагүй, өөрөө л сайн мэдээг номлоод, үүргээ сайн гүйцэтгэж чадах юм шиг санагдсан. Сайн мэдээ түгээх шалгуурыг хангаагүй зарим хүнийг би сүүлд нь л олж мэдээд, үр дүнд нь миний хийсэн зарим ажил хэрэггүй болсон. Зааварлагч намайг хэт биеэ тоож, болчимгүй авирлаж, хүмүүстэй хамтран ажиллаагүй учраас ажилдаа муу үр дүн гаргалаа гэсэн. Зан авираасаа болоод би бүлгийн удирдагчаас халагдаж, Эйлин миний оронд очсон. Үүнийг би үнэхээр тэвчиж чадаагүй, миний давуу талаас болж намайг халах ёсгүй гэж бодоод, тухайн үед энэ зохицуулалтыг үнэхээр хүлээж авч чадалгүй, энэ үүргийг гүйцэтгэхээ болих санал гаргасан. Гэвч тэр үед би хэтэрхий зөрүүд байсан болохоор өөрийгөө эргэцүүлэхээ мэдээгүй.

Дараа нь шинээр ирэгсдийг услах ажилд томилогдсон. Удалгүй би дахин бүлгийн удирдагчаар сонгогдож, Терезе эгчтэй хамтарсан. Цуглааны үеэр Терезегийн нөхөрлөл заримдаа дутуу байдаг, заримдаа шинээр ирэгсдийн асуудлыг бүрэн шийддэггүйг нь хараад би эгчийг дорд үзэж, “Эгч үнэхээр энэ үүрэгт тохирох уу? Бүлгийн удирдагчийн хувьд эгч шинээр ирэгсдийн асуудлыг шийдвэрлэж чаддаг байх ёстой. Одоо ингээд харахаар эгч эхлээд багийн гишүүнээр дадлага хийсэн бол дээр байж дээ” гэж бодсон. Юу намайг улам бухимдуулсан гэхээр эгч асуудал тулгарвал бусдаас дандаа тусламж гуйдаг ч надаас бараг асуудаггүй байсан. Би дотроо “Эдгээр асуудлыг яаж шийдэхийг би мэднэ, надаас биш бусдаас асууна гэхээр намайг хүндлэхгүй байна уу?” гэж боддог байсан. Дараа нь ажлын нэг хурал дээр зааварлагч манай ажлын зарим асуудлыг хэлж өгсөн юм. Терезе эгчийн зан авирыг санаад би сэтгэл дундуур байдлаа барьж дийлэлгүй, бүх хүний өмнө пал хийтэл хэлж, “Терезе эгч бүлгийн удирдагчийн ажил хийж чадах уу?” гэхэд Терезе шаналсан дуугаар: “Би ч хэрэггүй хүн юм даа. Ах, эгч нарт асуудлаа шийдэхэд нь тусалж чадахгүй” гэж хариулсан. Тэгж хэлэхийг нь сонсоод үнэхээр буруутай мэт санагдсан. Сүүлд нь ярилцаж байхад эгч миний дарамтад орж байх шиг санагдсан. Гэсэн ч би өөрийнхөө талаар эргэцүүлээгүй. Бас нэг удаа, шинэ ах нарын нэг нь үүрэгтээ ямар ч үр дүн гаргахгүй байгааг олж мэдээд ах тэр үүрэгт тохирохгүй байна гэж санагдсан ч зааварлагчтай зөвлөлдөх юм уу өөр нэгэнтэй энэ тухай ярихын оронд би ахыг зүгээр л халчихсан. Тэр үед би үнэхээр биеэ тоосон байжээ. Тэр ах үүрэгтээ бэрхшээлтэй тулгарч байсныг би сүүлд нь л олж мэдсэн. Нөхцөл байдлынх нь тухай тодорхой ойлголтгүйгээр би ахыг дураараа халж, халагдсаныхаа дараа тэр ах маш сөрөг болсон. Зааварлагч олж мэдээд надаас “Яагаад та хэнтэй ч ярилцалгүйгээр ахыг халсан юм бэ? Та дэндүү биеэ тоосон, хэт өөртөө итгэлтэй байна. Үргэлж бусдыг дорд үзэж, боогдуулж байна. Байнга тааруу зан авир гаргаж байгаа тул та бүлгийн удирдагч байхад тохирохгүй” гэсэн. Намайг дахиад халахад би бүрмөсөн учраа олохоо байж, өөрөөсөө ингэж асуусан: “Яагаад би хэнээс ч асуугаагүй юм бол? Яагаад би хүссэнээ л хийгээд байдаг юм бол? Хэрэв би арай илүү эрж хайж, асуудлыг бусадтай ярилцсан бол ийм асуудал гарахгүй байсан.” Дараагийн хэдэн өдөр нь миний хоолой өвдөж, бөөлжиж, бүх бие сульдахад би Бурханд халдсанаа мэдэж байсан, бас маш их гунигласан.

Дараа нь нэг эгчид өөрийнхөө байдлыг ярихад эгч надад Бурханы үгийн хоёр хэсгийг явуулсан. “Өөрийгөө бүү зөвтгө; бусдын давуу талыг авч, өөрийн дутагдлыг нөх, бусад хүн Бурханы үгээр хэрхэн амьдарч байгааг ажигла, тэдний амьдрал, үйлдэл, үг ярианаас жишээ авах зүйл байгаа эсэхийг хар. Хэрэв бусдыг өөрөөсөө доогуур гэж үздэг бол чи өөрийгөө зөвтгөдөг, ихэрхүү бөгөөд хэнд ч ач тус болдоггүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 22-р бүлэг). “Чи өөрийгөө тэнгэрээс ялимгүй доогуур ч газраас хамаагүй өндөр, төрөлхийн авьяастан гэж бүү бод. Чи огтхон ч бусдаас илүү ухаантай биш—чамайг газар дээрх эрүүл ухаантай ямар ч хүнээс илүү гайхмаар тэнэг гэж ч хэлж болно, учир нь чи Миний үйлдлийг нэгд нэггүй нэвт харж чаддаг мэт, өөрийгөө хэтэрхий өндрөөр үнэлдэг, бусдаас дор гэж хэзээ ч үздэггүй. Үнэн хэрэгтээ чи эрүүл ухаан угаас дутмаг хүн, учир нь Миний хийхээр зорьж буй зүйлийг чи огт мэддэггүй, одоо юу хийж байгааг минь бүр ч мэддэггүй. Тиймээс, хүний амьдралын талаар өчүүхэн ч мэддэггүй мөртөө газраа хагалахдаа Тэнгэрийн ерөөлд найддаг хөгшин тариачинтай ч чи эн тэнцэхгүй гэж Би хэлсэн. Чи амьдралынхаа талаар нэг секунд ч бодож үздэггүй, нэр хүндийн талаар юу ч мэддэггүй, өөрийнхөө талаар бүр ч мэддэггүй. Чи туйлын ‘өндөр дээд!’(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Суралцдаггүй агаад мэдлэггүй хэвээр үлддэг хүмүүс: Тэд араатан биш гэж үү?). Бурханы үгийг уншсаны дараа би маш их гонсойж, Бурханы үг намайг илчилж байх шиг санагдсан. Би өөрийгөө бусдаас илүү билиг авьяастай, ухаантай, чадвартай гэж байнга бодож, давуу гэдгээ үргэлж мэдэрч, өөрийгөө өндрөөр үнэлж, бусдыг чухал биш гэж үздэг байсан. Эйлин, Агата хоёрын цуглааны нөхөрлөлд дутагдал байгааг би харсан болохоор тэднийг дорд үзэж, тэднээс зайлсхийж, тэднийг сайн мэдээний ажилд тохирохгүй гэж үзээд, хамтрахыг хүсээгүй. Ялангуяа би өөрөө сайн мэдээг түгээх боломжтой байхдаа бүр ч чадварлаг гэдгээ мэдэрч, бусадтай хамтрах шаардлагагүйгээр ажлаа бие даан дуусгаж чадна гэж санагддаг байсан. Терезе эгчтэй хамтрах үед би өөрийгөө эгчээс илүү авьяастай гэж санан, эгчийг дорд үзэж, бүлгийн удирдагчийн ажлыг хийж чадахгүй гэж бодсон. Тэр ахыг халах үедээ би дахиад л өөрийнхөөрөө хийж, хэнтэй ч ярилцалгүйгээр дураараа халаад, ахыг сөрөг байдалд автахад хүргэсэн. Би маш ихэрхүү байж, юмыг үргэлж өөрийнхөө хүссэнээр хийж, бусдын саналыг сонсох гэж хэзээ ч оролдож байгаагүй. Яагаад гэвэл, ах, эгч нар маань надтай харьцуулахад шалихгүй санагдаж, тэдэнд “би та нараас дээр, илүү чадварлаг” гэж хэлэхийг хүсдэг байсан. Гэвч үр дүнд нь би зарчмыг эрж хайлгүйгээр үүргээ гүйцэтгэж, дураараа дургиж, ах, эгч нараа гомдоох зүйл хийсэн. Ялангуяа Бурханы энэ үгийг уншаад би маш ичсэн: “Чи амьдралынхаа талаар нэг секунд ч бодож үздэггүй, нэр хүндийн талаар юу ч мэддэггүй, өөрийнхөө талаар бүр ч мэддэггүй. Чи туйлын ‘өндөр дээд!’” Бурханы үг миний зүрх сэтгэлийг хөдөлгөсөн. Өөрийгөө үргэлж өндрөөр үнэлдэг байсан би хийж байгаа минь зөв эсэхийг хэзээ ч бодож үзээгүй. Маш ихэрхүү байж. Тариаланчид Бурханд яаж найдахаа мэддэг ч надад ямар нэг зүйл тохиолдоход би Бурханы хүслийг эрж хайхаа огт мэдээгүй. Бурхан зүрх сэтгэлд минь огт зай эзэлдэггүй, би үнэхээр өөрийгөө мэддэггүй, ойлгодоггүй байж.

Сүүлд нь, эгч надад Бурханы үгээс илүү ихийг илгээж, өөрийгөө илүү дээр мэдэх боломж олгосон. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Сатаны зан чанарт багтдаг олон төрлийн завхарсан зан чанар байдаг боловч хамгийн илэрхий, хамгийн тод харагддаг нь биеэ тоосон зан чанар билээ. Биеэ тоосон зан бол хүний завхарсан зан чанарын уг үндэс юм. Хүмүүс биеэ тоосон байх тусмаа, улам эрүүл ухаангүй болж, эрүүл ухаангүй байх тусмаа Бурханыг улам эсэргүүцэх магадлалтай байдаг. Энэ асуудал хэр ноцтой вэ? Биеэ тоосон зан чанартай хүмүүс өөрсдийгөө бусдаас дээгүүр гэж үзээд зогсохгүй, Бурханд их зан гаргаж, зүрх сэтгэлдээ Бурханаас огт эмээдэггүй нь хамгийн ноцтой. Хүмүүс Бурханд итгэж, дагадаг мэт харагдаж болох ч Түүнийг ердөө ч Бурхан гэж авч үздэггүй. Тэд өөрсдийгөө үнэнийг эзэмшдэг гэж үргэлж санаж, ихэд өндрөөр үнэлдэг. Энэ бол биеэ тоосон зан чанарын мөн чанар, уг үндэс бөгөөд Сатанаас гаралтай. Тиймээс биеэ тоосон зангийн асуудлыг шийдвэрлэх ёстой. Өөрийгөө бусдаас дээр гэж мэдэрнэ гэдэг бол шалихгүй хэрэг. Гол асуудал нь, хүний биеэ тоосон зан чанар хүнийг Бурханд, Түүний захиралт, зохицуулалтад захирагдахад саад болдог; ийм хүн бусдыг захирах эрх мэдлийн төлөө Бурхантай үргэлж өрсөлдөх хандлагатай байдаг. Энэ төрлийн хүн Бурханыг хайрлаж, Түүнд захирагдах нь байтугай, Бурханыг өчүүхэн ч хүндэлдэггүй(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг). “Бурхан хүнийг бүтээхдээ өөр өөр төрлийн хүмүүст өөр өөр давуу тал өгдөг. Зарим хүн уран зохиолд сайн, зарим нь анагаах ухаанд, зарим нь гүнзгий ур чадварт, зарим нь шинжлэх ухааны судалгаанд сайн байдаг гэх мэт. Эдгээр давуу талыг Бурхан хүнд заяасан. Энэ нь сайрхаад байх юм биш. Хүн ямар ч давуу талтай бай, тэрээр үнэнийг ойлгодог гэсэн үг биш, үнэний бодит байдалтай гэсэн үг бүр ч биш. Зарим нэг давуу талтай хүн Бурханд итгэвэл үүргээ гүйцэтгэхдээ үүнийгээ ашиглах ёстой. Бурхан үүнийг таашаадаг. Хэрвээ хүн давуу талаараа сайрхаж, үүнийгээ ашиглан Бурхантай наймаалцана гэж найддаг бол тэр хүн дэндүү эрүүл ухаангүй бөгөөд Бурханд тийм хүн таалагддаггүй. Тодорхой ур чадвартай байж чаддаг зарим хүн Бурханы гэрт ирээд, өөрсдийгөө бусдаас илүү гэж боддог. Тэгээд өөрсдөд нь тусгайлан хандахыг хүсэж, ур чадвараараа насан туршдаа хангалттай амьдарч чадна гэж боддог. Тэд өөрсдийн ур чадварыг нэг төрлийн хөрөнгө мэт үздэг. Тэд хэчнээн их биеэ тоосон гээч. Тэгвэл тийм авьяас билиг, давуу талыг яаж авч үзэх ёстой вэ? Хэрвээ тэдгээр нь Бурханы гэрт хэрэг болж байвал үүргээ сайн гүйцэтгэх багаж хэрэгслээс цаашгүй юм. Энэ нь үнэнтэй ямар ч хамаагүй. Авьяас билиг, ур чадвар хэчнээн их байлаа ч хүний давуу талаас цаашгүй бөгөөд үнэнтэй өчүүхэн төдий ч хамаагүй. Авьяас билиг, давуу тал чинь чи үнэнийг ойлгодог гэсэн үг биш, үнэний бодит байдалтай гэсэн үг бүр ч биш. Хэрвээ чи үүргээ гүйцэтгэхдээ авьяас билиг, давуу талаа ашиглаж, үүргээ сайн биелүүлдэг бол зөв газарт нь тэдгээрийгээ ашиглаж байна. Бурхан үүнийг сайшаадаг. Хэрвээ чи онгирч сайрхаж, өөрийгөө гэрчилж, бие даасан хаанчлал байгуулахдаа авьяас билиг, давуу талаа ашигладаг бол нүгэл чинь үнэхээр их бөгөөд чи Бурханыг эсэргүүцдэг гол гэмтэн болсон байх болно. Авьяас билгийг Бурхан өгдөг. Хэрвээ чи үүргээ гүйцэтгэхэд, эсвэл Бурханыг гэрчлэхэд авьяас билгээ ашиглаж чадахгүй бол мөс чанар, эрүүл ухаангүй, Бурханд асар их өртэй юм. Чи жигшүүрт эсэргүү хэрэг үйлдэж байна! Гэвч чи авьяас билиг, давуу талаа хэчнээн сайн ашиглалаа ч гэсэн үнэний бодит байдалтай гэсэн үг биш. Үнэнийг хэрэгжүүлж, зарчимтай үйлдэхдээ л хүн үнэний бодит байдлыг эзэмшиж чадна. Авьяас билиг, ур чадвар нь үүрд авьяас билиг, ур чадвар хэвээр үлддэг; тэдгээр нь үнэнтэй холбоогүй. Хэчнээн их авьяас билиг, ур чадвартай байх чинь хамаагүй, нэр хүнд, байр суурь чинь хэчнээн өндөр байх нь хамаагүй, үнэний бодит байдалтай гэдгийг чинь огт илтгэхгүй. Авьяас билиг, ур чадвар хэзээ ч үнэн болохгүй; тэдгээр нь үнэнтэй холбоогүй(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 8-р зүйл: Тэд бусдыг үнэнд эсвэл Бурханд биш, харин өөрсдөдөө дуулгавартай байлгадаг (III хэсэг)). Бурханы үг маш тодорхой байна. Хүн нэг бүр өөрийн гэсэн давуу тал, ур чадвар, авьяастай байдаг. Хүн ямар ч ур чадвартай байсан хамаагүй тэд үнэнийг ойлгодог гэсэн үг биш, хэн нэгнээс илүү дээр гэсэн үг бүр ч биш. Бурханы бидэнд өгсөн давуу тал, авьяас нь үүргээ гүйцэтгэхэд ашиглах хэрэгсэл төдий. Тэдгээр нь үнэнтэй холбоогүй. Ийм зүйлээр би бахархах ёсгүй, харин зөв хандах ёстой байжээ. Гэхдээ би ярианы ур чадвар эзэмшиж, хүмүүстэй амархан харилцаж чаддаг болмогцоо өөрийгөө гоц гойд, эдгээр зүйлийг ашиглаж чадна гэж санагдсан. Өөрийгөө бусдаас илүү дээр гэж бодсон би улам бүр биеэ тоож, түрэмгий болсоор байсан. Үүргээ гүйцэтгэж, жаахан үр дүн гаргаад өөрөөрөө улам илүү бахархаж, хэнийг ч чухал гэж харахаа больж, зөвхөн өөртөө итгэж, бүр үүрэгтээ үнэний зарчмыг эрж хайхгүй, хэнтэй ч хамтран ажиллахгүй байхад хүрсэн. Миний биеэ тоосон зан чанарыг зааварлагч хэлж өгөхөд би үл тоож, өөрийгөө зөв, сайн гэж бодсоор л, халагдчихаад байхдаа ч өөрийгөө огт эргэцүүлэлгүй, өөрийгөө билиг авьяастай, чадварлаг, үүргээ зохих ёсоор хийж чадна гэж ичгүүр сонжуургүй бодсоор, халагдсанаа эсэргүүцэж, дургүйцэн, үүргээ биелүүлэхээ болихыг ч хүссэн. Биеэ тоосон энэ зан чанар намайг өөрийгөө таних, бусдын зөвлөгөөг сонсох чадваргүй, өөрийгөө мэддэггүй болгосон. Миний нүдээр бол надтай эн тэнцэх хүнгүй, зүрх сэтгэлд минь Бурхан байхгүй байжээ! Биеэ тоосон зан минь Бурханы надад зориулсан нөхцөл байдал бүрд Бурханы эсрэг тэрслэх, эсэргүүцэх үндсэн шалтгаан болсон. Зүрх сэтгэлдээ Бурханд зориулах орон зайгүй байсан би Бурханыг дуулгавартай дагаагүй, бас Бурханаас эмээгээгүй. Гаднаа би үүргээ биелүүлж байсан ч ямар нэг зүйл тохиолдоход Бурханд залбирч, эрж хайгаагүй, үүрэгтээ үнэнийг, зарчмыг эрж хайгаагүй. Аливааг хийхдээ биеэ тоосон зан чанартаа найдаж, дураараа, болчимгүй загнаснаар чуулганы ажлыг тасалдуулахад хүрсэн. Үнэхээр мууг үйлдэж байж! Хэрэв биеэ тоосон зан чанар минь өөрчлөгдөөгүй бол эрт орой хэзээ нэгэн цагт би Бурханыг эсэргүүцдэг антихрист болж, эцэстээ Бурханаар таягдан хаягдаж, шийтгүүлэх байсан. Бурханы үгийн гэгээрэл, гэрэлтүүлэлтээр би энэ баримтыг тодорхой харсан. Хэдий надад зарим давуу тал байсан ч би байнга биеэ тоосон зан чанараараа үйлдэж, үнэнийг эсвэл зарчмыг эрж хайхгүй, ажил маань үр дүнгүй байсан. Би хэнээс ч илүү дээр байгаагүй нь ойлгомжтой. Дутагдлаа засахын тулд бусдын саналыг даруухнаар зөвшөөрч чадсан Терезе эгчийн тухай бодоход эгчийн үүрэг улам их үр дүнд хүрч байсан. Би маш их ичсэн. Эгчийнх шиг давуу тал надад байгаагүй. Үнэндээ би юу ч биш байсан хэр нь биеэ тоосоор байж. Хэрэв би давуу тал, авьяастаа найдаж, Бурханы үгийг сонсохгүй, үүрэгтээ үнэнийг, зарчмыг эрж хайхгүй хэвээр байвал давуу талаас минь үл хамааран Бурхан намайг ерөөхгүй байсан. Би ямар ч үүргийг зохих ёсоор биелүүлж чадахгүй байгаад зогсохгүй эцэстээ аврагдах боломжоо алдах байсан.

Дараа нь би Бурханы үгийн өөр нэг хэсгийг уншсан: “Та нар хэн нэгнийг төгс гэж боддог уу? Хэчнээн их хүчтэй, хэдий чадварлаг, авьяастай ч бай тэд мөн л төгс биш юм. Хүмүүс үүнийг ухаарах ёстой; энэ бол баримт. Хүмүүс сайн чанар, давуу тал, алдаа дутагдалдаа мөн ийм хандлагатай байх ёстой бөгөөд хүмүүсийн эзэмших ёстой ухаалаг байдал энэ юм. Ийм ухаалаг байдалтайгаар чи өөрийн төдийгүй бусдын давуу тал болон сул талтай зүй зохистойгоор харьцаж чадах бөгөөд ингэснээр тэдэнтэй хамт эв эетэй ажиллах боломж бүрдэнэ. Хэрэв чи үнэний энэ талыг ойлгож, үнэний бодит байдлын энэ талд орж чадвал аливаа сул талаа нөхөхдөө бие биеийнхээ давуу талд түшиглэн, ах эгч нартайгаа эв эетэйгээр зохицож чадна. Ийм маягаар чи ямар ч үүрэг гүйцэтгэж, юу ч хийж байлаа гэсэн үүндээ үргэлж сайжирч, Бурханы ерөөлийг хүртэнэ(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Сайн зан авир нь хүний зан чанарын өөрчлөлтийг илтгэдэггүй). Бурханы үгээс би хэрэгжүүлэлтийн замыг олсон. Бурханы үгэн дотроос би өөрийгөө мэдэж, давуу, сул талаа зөв зохицуулах ёстой. Үүнээс гадна, хэн ч төгс биш. Ойлгохгүй зүйл гарвал би бусдаас тусламж хүсэж, тэдний арга барил, замаас суралцаж сурах ёстой. Өмнө нь би өөрийгөө бүх хүнээс илүү юм шиг санаж, хүн бүрийг дорд үздэг байсан ч үнэндээ хүн бүр өөрийн гэсэн давуу талтай. Би өөрийгөө тийм өндрөөр үнэлээд байж болохгүй. Өөрийгөө дарж, ах эгч нартайгаа ижил түвшинд аливааг ярьж, хийж, бусдын давуу тал, сайн чанарыг илүү их мэдэж авч, эв найртай хамтран ажиллах ёстой. Хэрэв хэн нэгэн санал гаргавал би үргэлж өөрийнхөө зөв гэж бодолгүйгээр үнэн, зарчмыг эрж хайх ёстой. Яагаад гэвэл, надад олон дутагдал, доголдол, эндүү ташаа санаа, үзэл бодол байдаг, миний аливааг үзэх үзэл буруу, бас Ариун Сүнс ганцхан хүний дотор байнга ажилладаггүй, бусад ах, эгч нарын дотор ажиллаж байх боломжтой.

Дараа нь ах эгч нар үүргээ гүйцэтгэхдээ өөр санал гаргахад би хүлээн авах гэж хичээсэн. Сайн мэдээ түгээж байхдаа би хүмүүсийг номлол сонсохыг урьдаг ч дараа нь тэдний бэрхшээлийн талаар ганцаарчлан асуудаггүй байснаа санаж байна. Миний асуудлын талаар зааварлагч олж мэдээд, үүрэгтээ хангалттай мэрийгээгүйг минь хэлж өгсөн. Анхандаа би зааварлагчийн шүүмжлэлийг хүлээн авч чадаагүй. Угаасаа л хамаг чадлаараа хийх гэж хичээж байгаа, цуглааны үеэр тэдний асуудал, бэрхшээлийг ойлгож байгаа, нэг бүрчлэн тэднээс асуух шаардлагагүй гэж санагдсан. Өмнө нь би бас л ингэдэг, үр дүн ч дажгүй сайн байсан болохоор зааварлагчийн хэлснээр хийх хэрэггүй байсан. Гэхдээ бодож үзээд миний биеэ тоосон зан чанар дахин илчлэгдэж байгааг ойлгосон учраас би өөрийгөө тайван байлгаж, Бурханд залбираад, бага зэрэг тайвширч дөнгөсөн. Зааварлагч маань миний ажилд байгаа асуудлыг хэлж өгч байна, би зөвлөгөө, тусламжийг нь хүлээн авах ёстой. Тэгвэл би үүрэгтээ улам сайн үр дүн гаргаж чадна. Эргэцүүлснийхээ дараа би сайн мэдээ хүлээн авах боломжит хүмүүстэй холбогдож эхлэн, тэднийг анхаарч байгаагаа харуулж, ямар нэг бэрхшээл байгаа эсэхийг нь асууж, дараа нь тэдэнтэй нөхөрлөх Бурханы үгийг олохоор чадах бүхнээ хийдэг байлаа. Ингэж хэрэгжүүлсний дараа сайн мэдээний ажлын минь үр дүн маш их сайжирч, бас би өөрийгөө хойш тавьж, үнэнийг хэрэгжүүлэхийн баяр хөөрийг мэдэрсэн. Үүнээс хойш ах эгч нар багахан санал гаргасан ч би хүлээн авах гэж үргэлж хичээдэг, ийм маягаар хэрэгжүүлэх бүрд энэ нь дотоод амар амгаланг авчирч, үүргээ илүү сайн гүйцэтгэхэд минь тусалдаг. Би Бурханд маш их талархаж байна!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Аминч занг яаж шийдвэрлэх вэ

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хүний үйл хэргийг сайн, муу гэж үнэлдэг стандарт юу вэ? Чамд, чиний бодол, илэрхийлэл, үйлдэлд...

Бурханы хайр гэж юу вэ?

Сикиу, Хармөрөн муж Бурханы үгэнд ингэж хэлдэг: “Хэрвээ чи Надад үргэлж маш үнэнч байж, Намайг ихэд хайрлаж байсан ч өвчин зовлон, ядуурлын...

Messenger дээр бидэнтэй холбоо барих