Хүний төрхийг бага ч болов амьдран харуулах мэдээж сайхан

2020-07-21

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Түүний 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөө төгсөх хүртэл—Тэрээр төрөл бүрийн хүний төгсгөлийг илчлэхээс өмнө—газар дээрх Бурханы ажил авралын төлөө байх болно; үүний зорилго нь гагцхүү Өөрийг нь хайрладаг хүмүүсийг бүрмөсөн бүрэн төгс болгож, Өөрийн ноёрхол дор аваачихын төлөө байдаг. Бурхан хүмүүсийг хэрхэн авардаг нь хамаагүй, энэ нь бүхэлдээ, тэднийг хуучин сатанлаг уг чанараас нь салгаснаар хийгддэг; өөрөөр хэлбэл, тэднээр амийг эрж хайлгуулснаар Бурхан тэднийг авардаг. Хэрвээ тэгэхгүй бол Бурханы авралыг хүлээн авах ямар ч аргагүй байх болно… Урьд нь Түүний авралын арга барил хамгийн их хайр, энэрлийг харуулж байсан болохоор Тэр бүх хүн төрөлхтний төлөө Өөрт байгаа бүхнээ Сатанд өгсөн юм. Өнөөдөр өнгөрсөн үетэй огт адилгүй: Өнөөдөр та нарт хайрласан аврал эцсийн өдрүүдэд, бүх зүйл төрлийнхөө дагуу ангилагдах үед тохиолдож байгаа; та нарыг аврах арга барил хайр юм уу энэрэл биш, харин хүнийг илүү бүрэн дүүрэн аврахын төлөөх гэсгээлт, шүүлт юм. Тиймээс та нарын хүлээн авдаг бүхэн гэсгээлт, шүүлт, өршөөлгүй цохилт байдаг боловч энэ хэрцгий цохилтод өчүүхэн төдий ч шийтгэл байхгүй гэдгийг мэдэж ав. Миний үг хэчнээн хатуу ширүүн байхаас үл хамааран та нарт тохиолддог зүйл бол ердөө тун хэрцгий санагддаг цөөхөн хэдэн үг бөгөөд Би хэчнээн их уурласан ч бай, та нар дээр буун ирдэг зүйл нь мөн л сургаалын үг бөгөөд Би та нарт хор хөнөөл учруулах гээгүй, эсвэл та нарыг цаазлах гээгүй. Энэ нь бүгд баримт бус уу? Өнөөдөр зөвт шүүлт байсан ч бай, эсвэл хайр найргүй цэвэршүүлэлт, гэсгээлт байсан ч бай, бүгд авралын төлөө байдаг гэдгийг мэдэж ав. Өнөөдөр бүх зүйлийг төрлөөр нь ангилж, эсвэл хүний төрлүүдийг ил болгож байгаа эсэхээс үл хамааран, Бурханы бүх үг болон ажлын зорилго нь Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүсийг аврах явдал юм. Зөвт шүүлт нь хүнийг ариусгахын төлөө, хайр найргүй цэвэршүүлэлт нь хүнийг цэвэрлэхийн төлөө; хатуу үг, эсвэл цээрлүүлэлт нь хоёулаа ариусгаж, аврахын төлөө байдаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Та нар байр суурийн ерөөлийг хойш тавьж, хүнийг аврах Бурханы хүслийг ойлгох ёстой).

Хүний төрхийг бага ч болов амьдран харуулах мэдээж сайхан

Өнгөрсөн жил чуулган нэг киноны зураг авахаар бэлтгэж байсан юм, тэгээд ах эгч нар надад найруулагчийн үүрэг өгөх санал гаргасан. Энэ талаар сонсоод би маш их баярлаж, намайг санал болгосон юм чинь хэв чанар, авьяасыг минь харсан нь лавтай гэж бодсон. Өөр яалаа гэж намайг сонгох билээ дээ? Тэгээд би өөрийгөө бусдаас дээр гэж бодон, өөртөө бардах болсон доо. Кино яаж хийх талаар суралцаж, хичээнгүйлэн сурсан би яваандаа тэдгээр чадварын заримыг эзэмшиж эхэллээ. Тэр үүргийг анх эхлэх үед жаахан сандарч байснаа санаж байна, гэхдээ тэр бүх хугацаанд Бурханд залбирч, сандрах нь аяндаа намжсан, тэгээд би туршлага хуримтлуулж эхэлсэн дээ Дараа нь, ах эгч нар миний санааг ар араас нь баталсаар байлаа. Ялангуяа миний найруулсан эхний үзэгдэл дээр авсан зураг маань тэдэнд бүгдэд нь таалагдаж, удирдагч намайг найруулагч байх авьяастай юм гэж хэлсэн. Сэтгэл минь бахархлаар бялхаж, би ажилдаа үнэхээр сайн юм байна, Бурханы гэрийн амин чухал авьяастан юм байна гэдгээ мэдэрсэн. Тэгээд толгойдоо титэм зүүсэн мэт санагдаж эхлэн, ийш тийш дүүхэлзэн алхдаг боллоо. Би үнэхээр чадавхтай болохоор л энэ үүргийг эхлэнгүүтээ ингэж их магтуулж байна, дахиад жаахан туршлагажвал яах аргагүй чадварлаг болох нь лавтай гэж бодсон. Тэр үеэс хойш ах эгч нартай хамт ажиллаж байхдаа урьдынх шигээ даруу төлөв байхаа болиод өөртөө итгэлтэйгээр ярьж, дүүхэлздэг боллоо. Бас бүх зүйл дээр эцсийн шийдвэр гаргахыг хүсэж, өөр хэнийг ч юман чинээ бодоогүй. Хэн нэгэн миний санаанд эргэлзэж, өөр санал гаргангуут л би зөрүүдэлж, тэвчээр алдаж, тэднийг дорд үздэг байлаа. Өөрийгөө тэднээс бүх талаар илүү гарсан гэж үзэн, тэд тэгж сүржигнээд байлгүй зүгээр л миний хэлснийг хийх хэрэгтэй гэж боддог байсан юм. Бас миний нүдээр бол тэд зүгээр л хэлэлцэх ч шаардлагагүй үнэхээрийн ялихгүй асуудал дэвшүүлж байлаа. Тийм болохоор би тэдний амыг таглахын тулд “Энэ чинь зарчмын асуудал уу?” гэж дандаа асуудаг байсан. Нэг удаа гол дүрийн Жан эгч надад сонгосон хувцаснуудаа харуулсан. Би, “Яахаараа ийм сонголт муутай байдаг байна аа?” гэж бодсон юм. Тэгээд эгчээр бүгдийг нь шинээр сонгуулсан. Бас эгчийн сонгосон олон хувцсыг зөвшөөрөөгүй. Би бол найруулагч, тийм болохоор миний мэдрэмж зөв, тэд миний үгэнд орох ёстой гэсэн санаанд автсан байсан л даа. Эцэст нь ах эгч нар надад боогдож, санал гаргах хүсэлгүй боллоо. Үүнийг хараад би үнэндээ гэмшсэн ч гэсэн би ажлаа л бодож байна, үүнээс хэтэрхий хөндийрч болохгүй гэж дараа нь бодсон. Тэгээд үүнийг нэг их юманд бодоогүй. Тухайн үед удирдагч минь намайг хэт их биеэ тоож байна, хүмүүсийг хянахад дурлаж байна гэж нөхөрлөл хийж, намайг илчлээд бусад дээр хараагаа тогтоохын оронд асуудлаа шийдэхийн тулд өөртөө дүгнэлт хийж, үнэнийг хэрэгжүүл гэж анхааруулсан. Гэхдээ тэр үед би өөрийнхөө уг чанарын талаар ямар ч ойлголтгүй байлаа. Өөрийгөө ажилдаа үнэхээр хариуцлагатай гэж боддог байсан. Тэгээд тийм тэрслүү, муйхар байдалтай амьдарсаар байгаад ах эгч нартай сайн ажиллаж чадахаа больсон. Яваандаа бидний ажилд байнга асуудал гарч, ахиц дэвшилд маань саад болсоор байлаа.

Би нэг өдөр, биеэ тоосон зангаасаа болж ажил хойш татаад үнэнийг хүлээн зөвшөөрч чадахгүй, ах эгч нарыг боогдуулсан учраас халагдсан нэг найруулагчийн талаар сонссон юм. Үүнээс болж жаахан айсан. Би яг тэр найруулагч шиг авирлаж байгаагаа мэдэж байсан л даа. Тэгээд Бурхан надад анхааруулга өгч байна гэдгийг ухаарсан болохоор тэгж дээрэнгүй аашлаад байж болохгүй нь, харин ч өөрийгөө хянаж, илүү найрсаг байдлаар ярьж, ажлаа бусадтай ярилцаж, хэлэлцэхийн тулд чадах чинээгээрээ хичээх ёстой гэж шийдлээ. Гэхдээ би өөрийнхөө уг чанарын талаар ямар ч ойлголтгүй хэвээр байсан болохоор үүнийг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайгаагүй.

Хэсэг хугацааны дараа, манай багийн ахиц маш удаан байсан болохоор удирдагч маань Лиу эгчийг надтай хамт ажиллуулахаар зохицуулсан юм. Анхандаа би үүнийг ер хүлээн зөвшөөрч чадахгүй байлаа. Удирдагч миний чадавхад эргэлзэж байгаагаас гарцаагүй гэж бодсон ч нэгэнт ийм зохицуулалт хийгдсэн болохоор би дурамжхан зөвшөөрсөн юм. Тэр үеэс хойш ажлын хэлэлцүүлэг дээр удирдагч байнга Лиу эгчээс зөвлөгөө авдгийг олж мэдлээ. Тэгээд үнэхээр түгшиж, удирдагч намайг нэг их үнэлдэггүй юм байна гэж санагдсан. Би удирдагчид хорсож эхэлсэн. Тэгээд ч зогсохгүй Лиу эгчийг эсэргүүцэж байлаа. Эгчийг би хүлээн зөвшөөрч чадаагүй. Тийм болохоор бид ажил хэлэлцэх болгонд би зүгээр л дуугаа хураан муухай хараад суучихдаг байсан. Нэг удаа эгч багийн ажлаас зарим нэг асуудал илрүүлээд, ах эгч нарт бүгдэд нь үнэхээр таалагдсан санал дэвшүүлсэн ч үүнийг нь би огт зөвшөөрөөгүй. Эгчийн ямар ч саналыг нь сонсохоос татгалзсан юм. Хүн болгон миний саналыг асуух үед би уураа дарж, “Өөрсдөө л мэд” гэж хариулсан. Дараа нь удирдагч намайг Бурханы гэрийн ажлыг тэтгэхгүй байна гэж хэлж, надтай харьцлаа. Үнэндээ би гэмшиж байсан, бас Бурханы гэрийн ажилд уураа гаргаад байж яавч болохгүй гэдгийг мэдэж байсан л даа. Гэхдээ би үнэхээр тэвчиж чадаагүй. “Дандаа л Лиу эгчийн үгэнд орох юм бол хэлэлцээд байх юу байгаа юм бэ?” гэж бодсон. Бүх зүйл дээр миний зөв гэж бодсоор байсан болохоор дараагийн хэдэн ажлын хэлэлцүүлэг дээр өөрийн саналтай зууралдаж, Лиу эгчийн саналыг үндэслэлтэй байхад нь ч эгчтэй санал зөрсөн юм. Тэр эгчийг онгирч байна гэж боддог байлаа. Нэг удаа тэр эгч нэг жүжигчнийг санал болгосон юм, тэгэхээр нь би тэр жүжигчний элдэв асуудлыг гарган тавьж, эгчийн саналыг зөвшөөрөөгүй. Зүгээр л эгчийн үгэнд орохыг хүсээгүй. Өөрөө бүх ажлыг хариуцмаар байсан юм. Эцэст нь Лиу эгч надад боогдоод санал дэвшүүлэхээ болилоо. Тухайн үед би биеэ тоож, өөрийгөө зөвтгөдөг зан чанартай амьдарч, үнэнийг эрж хайхгүй байсан болохоор сүнс минь аажмаар харанхуйд унасан. Өдөр бүр сэтгэлээр унаж, Бурхан надаас нуугдаж байх шиг санагдсан юм. Бурханд залбирах үедээ хэлэх үггүй болж, Бурханы үгийг уншихаар ойлгогдохгүй байлаа. Санаанд юу ч орохоо байж, үүрэгтээ авхаалжгүй болсон. Тэгээд ямар ч асуудлыг олж харж чадахгүй байсан. Би сэтгэл зовнисон байдалтай амьдарч, байнга ямар нэг зүйл болох гээд байх шиг санагддаг байлаа.

Хэд хоногийн дараа удирдагч маань бидэнтэй цуглаан хийхээр ирсэн юм. Удирдагч миний зан чанарыг илчилж, намайг хэт биеэ тоож байна, үүрэгтээ эзэрхэг, дураараа загнаж, ажлаа үнэхээр үймүүлсэн гэлээ. Тэгээд намайг гэртээ харьж, нухацтайгаар сүнслэг үйл ажиллагаа явуулж, өөртөө дүгнэлт хий гэсэн. Би үүнийг сонсоод цочирдсон боловч “Өө Бурхан минь, би ямар ч нөхцөлтэй тулгарлаа гэсэн энэ бүхнийг Та зохицуулсан гэдэгт итгэн захирагдахад бэлэн байна” гэж Бурханд чин үнэнээсээ залбирсан юм. Тэр шөнө би цурам ч хийгээгүй. Киноны багт тийм удаан байчхаад маргаашаас тэр багийн нэг хэсэг байхаа болих тухай бодож байлаа. Үүнийг зөнгөөр нь орхиж чадахгүй, бас үнэхээр сэтгэл гонсгор байсан болохоор нулимсаа барьж дийлээгүй. Тэр боломжийг ашиглан сүнслэг үйл ажиллагаан дээрээ ажиллаж, өөртөө дүгнэлт хийж, бүдэрсэн газраасаа босохыг хүсэж байсан л даа. Даанч гэртээ Бурханы үгэнд төвлөрч чадахгүй, үнэхээр хэцүү байлаа. Тэгээд Бурханы өмнө очиж, Түүнийг ахин дахин дуудахаас өөр яаж ч чадаагүй. “Бурхан минь, би маш их шаналж байна. Надад тусалж, зүрх сэтгэлийг минь хамгаалаач, тэгснээр би энэ нөхцөлд байгаа Таны хүслийг ойлгож, өөрийгөө мэдэж чадна” гэж хэлсэн. Бурханд тогтмол залбирснаар эцэст нь жаахан тайвширч чадсан юм.

Маргааш нь надад нөхөрлөл хийж, тус болох гэсэн хэдэн ах эгч намайг эргэж ирээд зарим асуудлыг минь дурдлаа. Нэг эгч, “Та найруулагчаар ажиллаж эхэлснээсээ хойш маш их өөрчлөгдсөн. Тэр ч байтугай бусдыг өөрөөр харж, бүх зүйл дээр эцсийн шийдвэр гаргах хүсэлтэй болсон. Та үнэхээр захирангуй байдаг, тантай ажиллах ямар ч арга алга” гэж хэлсэн санагдаж байна. Өөр нэг ах, “Ажлын хэлэлцүүлэг дээр таныг байхгүй байхад бид бүгд тайван байдаг, гэхдээ таныг ирэнгүүт бүгд сандарч, санал, бодлыг маань зөвшөөрөхгүй байх вий гэж айдаг” гэж хэлсэн. Тэдний амнаас гарсан үг болгон зүрхийг минь зүсэх шиг л болсон юм. Би тэдэнтэй нүүр тулахаас ичиж, сэтгэл минь маш их өвдсөн. Насан туршдаа хүн гэдгийн хувиар өөрийгөө тийм бүтэлгүй амьтан гэж мэдэрч байгаагүй. Ах эгч нар над руу ирж зүрхэлдэггүй, намайг харахаараа айдаг болтлоо асуудал дордсон байлаа. “Би зөв зохистой хүн хэвээрээ гэж үү? Яаж ийм мэдрэмжгүй байж чадав аа?” гэж би бодсон. Биеэ тоосон зан чанар минь бусдыг тэгтлээ боогдуулж, хорлоно гэж хэзээ ч ухаараагүй явсан юм. Өөрийнхөө биеэ тоосон зантайг угаасаа мэддэг, удирдагч ч надтай үе үе нөхөрлөдөг байсан боловч үүнийг би хэзээ ч нэг их юманд бодоогүй. Харин ч биеэ тоосон байдал маань өндөр хэв чанартайгаас үүдсэн гэж боддог байлаа. Өндөр хэв чанар заяасан бол хэн биеэ тоохгүй байх юм бэ? Тийм болохоор би үүнийгээ шийдвэрлэхийн тулд үнэнийг хэзээ ч эрж хайгаагүй. Гэхдээ ах эгч нарын нөхөрлөл, тусламжаар эцэст нь би зүрх сэтгэлдээ амар амгаланг олж, өөрийгөө тайвшруулж, зан авираа эргэцүүлж чадсан.

Эргэцүүлэхдээ би Бурханы үгийн хоёр хэсгийг уншсанаа одоо хуваалцмаар байна. “Хэрэв чи дотроо үнэхээр үнэнтэй бол алхдаг зам чинь аяндаа зөв байх болно. Үнэн байхгүй бол ёрын мууг үйлдэхэд амархан бөгөөд чи өөрийн эрхгүй үүнийг хийнэ. Жишээлбэл, хэрвээ чи биеэ тоосон, ихэрхүү зантай бол Бурханыг эсэргүүцэхгүй байх боломжгүй мэт чамд санагдана; Түүнийг эсэргүүцэх ёстой мэт санагдана. Чи үүнийг зориуд хийхгүй; өөрийн биеэ тоосон, ихэрхүү уг чанарт захирагдан хийх болно. Биеэ тоосон, ихэрхүү зангаасаа болж чи Бурханыг дорд үзэж, Түүнийг шалихгүй гэж үзэхэд хүрдэг; тэдгээр нь чамайг өөрийгөө өргөмжилж, байнга өөрийгөө гайхуулж, сүүлдээ Бурханы орыг эзлэн суугаад, өөртөө гэрчлэл хийхэд хүргэдэг. Эцэст нь чи өөрийн санаа, бодол, үзлийг шүтэх ёстой үнэн болгож хувиргана. Биеэ тоосон, ихэрхүү уг чанарынхаа эрхшээлд байдаг хүмүүс хэчнээн их ёрын муу үйл хийдгийг хараач!(Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг эрэлхийлснээр л амь зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна”). “Биеэ тоосон зан бол хүний завхарсан зан чанарын уг үндэс юм. Хүмүүс биеэ тоосон байх тусмаа, Бурханыг эсэргүүцэх боломжтой байдаг. Энэ асуудал хэр ноцтой вэ? Биеэ тоосон зан чанартай хүмүүс өөрсдийгөө бусдаас дээгүүр гэж үзээд зогсохгүй, Бурханд их зан гаргадаг нь хамгийн ноцтой. Зарим хүн гаднаа Бурханд итгэж, дагадаг мэт харагдаж болох ч Түүнийг ердөө ч Бурхан гэж авч үздэггүй. Тэд өөрсдийгөө үнэнийг эзэмшдэг гэж үргэлж санаж, ихэд өндрөөр үнэлдэг. Энэ бол биеэ тоосон зан чанарын мөн чанар, уг үндэс бөгөөд Сатанаас гаралтай. Тиймээс биеэ тоосон зангийн асуудлыг шийдвэрлэх ёстой. Өөрийгөө бусдаас дээр гэж мэдэрнэ гэдэг бол шалихгүй хэрэг. Гол асуудал нь, хүний биеэ тоосон зан чанар хүнийг Бурханд, Түүний захиралт, зохицуулалтад захирагдахад саад болдог; ийм хүн бусдыг захирах эрх мэдлийн төлөө Бурхантай үргэлж өрсөлдөх хандлагатай байдаг. Энэ төрлийн хүн Бурханыг хайрлаж, Түүнд захирагдах нь байтугай, Бурханыг өчүүхэн ч хүндэлдэггүй(Бурханы нөхөрлөл). Би биеэ тоосон, ихэрхүү байдлаасаа болж Бурханыг эсэргүүцэж, тэрсэлж байсан гэдгээ Бурханы үгээс ухаарсан юм. Найруулагчийн үүрэг гүйцэтгэх болсноосоо хойш ололт амжилт гаргах үедээ миний шаргуу зүтгэлээс л боллоо, би бусдаас мундаг юм байна гэж бодсон. Тэгээд бүх зүйл дээр эцсийн шийдвэр гаргахыг хүсэж, бусдыг үл ойшоож, өөртэйгөө зөрүүдээр зууралдаж эхэлсэн. Үүрэгтээ үр дүн гаргаж чадахгүй бол надад асуудал байна уу гэж хэзээ ч эргэцүүлээгүй, харин зүгээр л ах эгч нартаа төвлөрдөг байсан. Тэгээд ихэрхүүгээр бусадтай харьцаж, сургаал айлддаг байлаа. Биеэ тоосон, ихэрхүү зангаар хүн бүрийг дорд үзнэ. Өөрийнхөө санааг хамгийн сайн нь гэж бодоод, өөр хэний ч давуу талыг олж харж чадаагүй. Боломж л олдвол хүн бүрийн саналаас татгалзаж, захирангуй байсан юм. Би биеэ тоосон, ихэрхүү зангаасаа болж өөрийгөө мэдэж чадаагүй, тэгээд олон удаа засуулж харьцуулсан ч үүнийг хүлээн зөвшөөрч, өөртөө дүгнэлт хийж чадаагүй. Надад эрж хайх зүрх сэтгэл огт байгаагүй юм даа. Ажлын минь ахиц удааширч, ажлаа зохицуулж чадахгүй гэдэг маань тодорхой болох үед ч би бусадтай ажиллах, тэднийг ажилдаа оролцуулахыг хүсээгүй. Тэгвэл эрх мэдлийг минь сэвтүүлж, нэр хүнд, байр суурийг минь эрсдэлд оруулна гэж санагдсан. Би хариуцлагыг бүрэн атгаж, эцсийн шийдвэр гаргахыг хүсэж байсан юм. Би Бурханыг эсэргүүцэх замаар явж байсан биш үү? Лиу эгчийг үүрэгтээ амжилт гаргаж, миний байр сууринд заналхийлэх үед Эгчийн зөв гэдгийг, бас эгчийн санал болгосон зүйл Бурханы гэрийн ажилд тус болно гэдгийг би сайн мэдэж байсан мөртөө хүлээн зөвшөөрөөгүй. Харин ч өө сэв эрсэн, тэгээд ах эгч нар маань тэр эгчтэй санал нийлж байгааг хараад огт тэвчиж чадаагүй болохоор чуулганы ажилд уураа гаргасан. Би өөрийн нэр төр, байр суурийг хамгаалахын тулд Бурханы гэрийн ажилд хохирол учруулахад бэлэн байж. Бурханыг гэх хүндлэл минь хаачив? Мөс чанар, эрүүл ухаан минь хаачив? Би биеэ тоосон, ихэрхүү сатанлаг зан чанарынхаа дагуу амьдарч, өөрийн бодол, саналыг үнэн мэтээр ах эгч нарт тулгаж, бүх зүйл дээр хүмүүсийг үгэндээ оруулж байсан гэдгээ олж харсан юм. Энэ нь Бурхантай эн дүйцэж, бусдыг хянах хүсэл байгаагүй гэж үү? “Хүн өөрийгөө дөвийлгөж, өргөмжлөх ёсгүй. Бурханыг шүтэн мөргөж, өргөмжлөх ёстой(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хаанчлалын эрин үед Бурханы сонгосон хүмүүсийн дуулгавартай дагах ёстой захиргааны арван зарлиг). Эрсдэлтэй байдалд байна гэдгээ би эцэст нь ухаарсан. Би үүргээ өдөр болгон биелүүлдэг, өөрийгөө зарлагадах хүсэл тэмүүлэлтэй мэт харагддаг байсан ч бүхий л талаараа сатанлаг зан чанар илчилж байсан юм байна. Үйлдэл минь бүгд үнэнээс зөрж, чуулганы ажлыг би үймүүлж байсан байна. Ёрын мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцэж, Бурханы зан чанарт халдаж байсан байна! Яаж яваад тийм болчхов гэж эргэцүүллээ. Тэгтлээ их биеэ тоосон, хөшүүн уг чанартай байсан учраас тэгсэн шүү дээ. Үнэнийг хэзээ ч хүлээн зөвшөөрөөгүй болохоор эцэст нь Бурханы уур хилэнг хүртсэн. Сатаны маш гүн гүнзгий завхралд өртөж, үнэний ямар ч бодит байдалгүй байсан гэдгээ би олж харсан юм. Бурханд өргүүлсэн учраас л би тийм чухал үүрэг авч чадсан, бас Ариун Сүнсний ажлын ачаар л үүрэгт маань зарим амжилт гарсан болохоос өөрөө ямар нэг чадвартай байснаас огт болоогүй. Үүрэгтээ өөрийн биеэ тоосон уг чанарт найдсанаас маань үүдэн Ариун Сүнс ажиллахаа больж, би юуг ч ойлгож, шийдвэрлэж чадахаа больсон гэдгээ олж харсан юм. Тэгсэн мөртөө би зүгээр байх шиг санагдсан. Би өөрийгөө өчүүхэн ч мэддэггүй, ухаангүй их биеэ тоосон байж. Тэгэхэд л би биеэ тоосон уг чанартаа ой гутаж, үүнийг үзэн ядаж эхэлсэн юм.

Дараа нь би Бурханы ийм үгийг уншсан: “Та нар бүгд нүгэлт, завхай газар амьдардаг бөгөөд бүгд завхай, нүгэлтэй. Өнөөдөр та нар Бурханыг хараад зогсохгүй, бүр ч чухал нь гэсгээлт, шүүлтийг хүлээн авч, үнэхээр гүн гүнзгий авралыг хүртсэн, өөрөөр хэлбэл, Бурханы хамгийн агуу хайрыг хүлээн авсан. Өөрийн хийдэг бүхэндээ Бурхан та нарыг үнэхээр хайрладаг. Түүнд ямар ч муу санаа зорилго байхгүй. Та нарын нүглээс болж л Тэр та нарыг шүүдэг, ингэснээр та нар өөрсдийгөө шинжилж, энэхүү үлэмж их авралыг хүлээн авна. Энэ бүхэн нь хүнийг бүрэн төгс болгох зорилгоор хийгддэг. Эхнээсээ эцсээ хүртэл Бурхан хүнийг аврахын тулд чадах бүхнээ хийсээр ирсэн бөгөөд Өөрийн бүтээсэн хүмүүсийг Өөрийн гараар бүрэн устгахыг хүсдэггүй. Өнөөдөр Тэр та нарын дунд ажиллахаар ирсэн, энэ нь бүр ч их аврал биш гэж үү? Хэрвээ Тэр та нарыг үзсэн ядсан бол та нарыг биечлэн удирдахын тулд ийм их хэмжээний ажлыг мөн л хийх байсан уу? Яагаад Тэр ингэж зовох ёстой юм бэ? Бурхан та нарыг үзэн яддаггүй, эсвэл та нарын эсрэг муу санаа агуулдаггүй. Бурханы хайр бол хамгийн жинхэнэ хайр гэдгийг та нар мэдэх ёстой. Хүмүүс дуулгаваргүй учраас л Тэр шүүлтээр дамжуулан тэднийг аврах хэрэгтэй болсон; тэгэхгүй бол хүмүүсийг аврах боломжгүй байх байв(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн 4). Бурханы үгийг би ахин дахин уншлаа. Тэгээд маш халуун дулаан мэдрэмж төрж, сэтгэл минь маш их хөдөлсөн. Бурхан намайг ингэж илчилснээрээ яллаж, таягдаж, бас намайг албаар хүнд байдалд оруулсан юм биш. Үнэндээ намайг аврахын төлөө л ингэж байсан юм. Би маш их биеэ тоосон, хөшүүн уг чанартай байсан, харин Бурхан надад юу хэрэгтэй байгааг мэдсэн юм. Үүргээ алдаж, ах эгч нараар засуулж харьцуулснаар би өөрийнхөө биеэ тоосон уг чанарыг мэдэж авч, явсан замынхаа талаар эргэцүүлж, Бурханд үнэхээр гэмшиж, улмаар Бурханыг эсэргүүцэж, тэрслэхээ больсон. Тэр үйл явцаар дамжуулан шаналал, сөрөг байдлыг мэдэрсэн ч гэсэн тийм шүүлт, гэсгээлтгүйгээр миний хөшүүн зүрх сэтгэл сэрж чадахгүй байх байсан. Би зан авираа эргэцүүлж, Бурханы зөвт зан чанарыг мэдэж авч чадахгүй байх байсан. Бас Бурханд үнэхээр гэмшиж чадахгүй, гагцхүү Түүнтэй тэмцэлдэж, Түүнийг эсэргүүцсээр эцэст нь Бурханы зан чанарт халдаж, шийтгүүлэх байсан шүү дээ. Бурханы үгийн гэсгээлт, илчлэл бол надад зориулсан Бурханы хамгаалалт, хамгийн үнэн хайр байсан гэдгийг би эцэст нь өөрөө мэдэрсэн юм. Үүнийг ухаараад Бурханд маш их талархсан, тэгээд эртхэн завхарсан зан чанараасаа ангижирч, хүний төрхийг амьдран харуулахын тулд цаашид үнэнийг эрэлхийлэх ёстой гэдгээ мэдэрсэн.

Үүний дараа би залбирч, эрж хайсаар байсан. Завхарсан зан чанарынхаа дагуу амьдарч, Бурханыг эсэргүүцдэгээ яаж болих вэ гэж бодсон. Эрж хайж байхдаа би Бурханы эдгээр үгийг уншсан юм: “Биеэ тоосон уг чанар чамайг дур зоргоороо болгодог. Ийм дур зоргоороо зан чанартай байх үедээ хүмүүс дураараа аашламтгай байдаггүй гэж үү? Тэгвэл дур зоргоороо авираа чи хэрхэн шийдвэрлэх вэ? Чамд нэг санаа байлаа гэхэд чи түүнийгээ дэлгэж, энэ асуудлын талаар юу гэж бодож, итгэдгээ хэлж, дараа нь энэ талаар хүн бүртэй хэлэлцдэг. Эхлээд чи өөрийнхөө үзэл бодлыг ойлгомжтой болгож, үнэнийг эрж хайж чадна; энэ бол дур зоргоороо зан чанарыг ялан дийлэхийн тулд хэрэгжүүлэх эхний алхам юм. Бусад хүн зөрүүтэй санаа бодол хэлэх үед хоёр дахь алхам тохиолддог—дур зоргоороо авирлахгүйн тулд чи юу хэрэгжүүлж болох вэ? Чи юун түрүүнд даруу төлөв хандлагатай байж, зөв гэж итгэдэг зүйлээ хойш тавьж, хүн бүрд нөхөрлөх боломж олгох ёстой. Өөрийн арга замыг зөв гэж итгэдэг байлаа ч чи зүтгээд байх хэрэггүй. Юуны өмнө энэ бол нэг төрлийн ахиц дэвшил; энэ нь үнэнийг эрж хайх, өөрийгөө үгүйсгэх, Бурханы хүслийг биелүүлэх хандлагыг харуулдаг. Ийм хандлагатай байхын зэрэгцээ өөрийн үзэл санааг баримтлахгүй болмогцоо чи залбирна. Чи өөрөө зөв бурууг мэддэггүй учраас юу хийх нь хамгийн зөв, хамгийн тохиромжтой болохыг чамд илчилж, хэлж өгөх боломжийг Бурханд олгодог. Хүн бүр нөхөрлөлд нэгдэхэд Ариун Сүнс та бүхэнд гэгээрэл авчирдаг(Бурханы нөхөрлөл). Бурханы үгээс би хэрэгжүүлэх зам олсон. Биеэ тоосон байдалтай амьдарч, үүрэгтээ дураараа баймааргүй байвал үнэнийг эрж хайж, Бурханыг хүндэлдэг зүрх сэтгэлтэй байх ёстой байлаа. Ах эгч нартай хамтран ажиллах ёстой, бас зөрүүтэй санал гарвал өөрийгөө үгүйсгэж, бардам зангаа хойш тавиад Бурханд залбирч, үнэнийг эрж хайж чаддаг байх ёстой байсан. Тийм сэтгэлгээтэй байснаар л Ариун Сүнс намайг илүү амархан гэгээрүүлж, би өөрийн санаатай зууралдсанаас болж Бурханыг эсэргүүцэж, тэрсэлж, Бурханы гэрийн ажилд хохирол учруулахдаа тулахгүй. Энэ бүхнийг ухаарах үед зүрх сэтгэлд минь гэрэл тусах шиг л болсон. Тэгээд би: “Бурхан минь, одоогоос би ах эгч нартайгаа эв найртай ажилламаар байна, ингэснээр бид хамтдаа үнэнийг эрж хайж, зарчмын дагуу үүргээ биелүүлж чадна” гэж залбирсан юм.

Төд удалгүй надад үүрэгтээ зориулан хэдэн мөр уран бичлэг бичээч гэх хүсэлт ирсэн юм. Үүнийг сонсоод би, “Хэдхэн үсэг уран бичих бол юу ч биш. Би уран бичиг сурсан болохоор үүнийг хийхдээ нэлээд бардам байна” гэж бодсон. Тэгээд хоёр хувилбараар бичсэнийг маань Лиу эгч хараад, “Дажгүй байх шиг байна” гэлээ. Яг тэр үед эгчид дахин эгдүү хүрч, “Маш дурамжхан хэлж байх шив. Миний уран бичлэг үнэхээр тийм муу байсан юм уу? Би үүнийг сурсан, бас сайн ч хийдэг. Үүнийг би чамаас сайн мэдэх биш үү? Иймэрхүү юманд мэдрэмжгүй гэдэг чинь илт байна, бас чи албаар өө эрж байна” гэж бодсон. Гэхдээ толгойд ийм бодол эргэлдэж байх зуур ингэх нь буруу гэдгийг би гэнэт ухаарсан юм. Энэ нь дахиад завхарсан зан чанар илчилж байгаа хэрэг биш үү? Би цаг алдалгүй Бурханы өмнө очоод: “Өө Бурхан минь, Би эрэлч, дуулгавартай хандлага баримталж, өөрийгөө хойш тавьж, үүргийнхээ төлөө бүхнээ зориулмаар байна” гэж залбирсан. Тэгээд ийм бодолтойгоор дахин нэг хувилбарыг бичлээ, Лиу эгч бичсэнийг минь хараад нэмж санал хэлж, илүү нямбай болгож болох уу гэж асуулаа. Хэд хэдэн ах эгч үнэндээ зүгээр харагдаж байна гэсэн. Урьд нь байсан байдал дээрээ үндэслэн миний зөв байна, бас бусад хүн ч надтай санал нийлж байна гэж бодсон бол би өөр хэлээд байх юмгүй, улам их өөрийнхөөрөө зүтгэх байсан юм. Гэхдээ тухайн үед би тэгж бодоогүй. “Ах эгч нар үүргийнхээ талаар бодохдоо өөр өөр үзэл бодол дэвшүүлж байна. Хэн ч хэндээ ч хүндрэл учруулах гэж ингээгүй. Бас миний санаа зөв байх албагүй шүү дээ. Эцэстээ бид үүрэгт маань хамгийн сайн үр дүн өгөх зүйлийг шийдэх ёстой” гэж бодсон. Ийм бодолтойгоор би санаачилгыг авч, “Өөр нэг янзаар бичээд үзье, тэгээд та нар аль нь хамгийн сайн байгааг шийдэж болно. Өөрсдөдөө илүү их таалагдаж байгааг л хэрэглэ” гэж хэллээ. Тийм сэтгэлгээтэйгээр бичиж байхад би маш тайван, амгалан болж, нэр нүүр алдах вий гэж бүр бодоо ч үгүй. Дуусчхаад тэдний санал хүсэлтийг нэмж асуухад ах эгч нар надад нэмж саналаа хэллээ. Тэдгээр нь бүгд үндэслэлтэй асуудлууд байсан. За, тэгээд тухайн үед би үнэндээ маш олон дутагдалтай гэдгээ мэдэж, ах эгч нарт надад байхгүй маш олон давуу тал байгааг мэдэрсэн юм. Тэдний олон санал, санаа миний сул талыг нөхсөн. Тийм болохоор хүн болгоны тусламжтайгаар, бас бие биеийнхээ сул талыг нөхөх замаар эцэст нь бид үүрэгтээ илүү их амжилт гаргаж чадсан. Хэсэг хугацаанд ах эгч нартай ингэж ажилласны дараа би үнэхээр амар амгалан болж, бусад бүх хүнтэй илүү ойр дотно болж эхэлсэн. Тэгээд бас урьдынх шигээ эрээ цээргүй, онгироо сагсуу байхаа ч больж, бусад хүнийг надад ойртох үед хэцүү зан гаргадаггүй байлаа. Бас ах эгч нарын саналыг хүлээн зөвшөөрөх тийм ч хэцүү биш гэдгийг олж мэдээд дутагдлын минь талаар тэдний хэлсэн зүйлийг зөвөөр хүлээн авч чадсан. Надад таалагдахгүй зарим зүйл болж, би ч үнэхээр биеэ тоосон байдал илчилсэн л дээ, гэхдээ ах эгч нарын сануулгаар би даруйхан Бурханы өмнө ирж чадсан. Би өөрийгөө хойш тавьж, үнэнийг эрж хайж, зарчмын дагуу үүргээ биелүүлэхэд бэлэн байсан юм. Энэ бүхнийг туулсны дараа би жинхэнэ аз жаргалын мэдрэмжийг зүрх сэтгэлээсээ үнэхээр мэдэрсэн юм. Эцэст нь Бурханы зарим үгийг хэрэгжүүлж чадсан гэдгээ харсан, урьд нь надад ингэх маш хэцүү байсан шүү дээ. Өөрийгөө хойш тавьж, бусдын саналыг хүлээн зөвшөөрөх маш хэцүү байсан, гэхдээ би одоо Бурханы үгийг жаахан хэрэгжүүлэх чадвартай болсон. Эцэст нь би хүний төрхийг бага ч болов амьдран харуулж чадаж байгаа. Урьдынх шигээ эрээ цээргүй байхаа больж, Бурханд тэгтлээ жигшүүртэй биш болж, бусдыг өмнөх шигээ боогдуулахаа больсон. Энэ бүгдийг бодох болгондоо Бурханд би маш их талархдаг. Бурхан намайг засаж, харьцаагүй, Бурханы үгийн шүүлт, илчлэл байгаагүй бол одоо би хэчнээн биеэ тоож, гажуудсан байх байснаа ер мэдэхгүй юм. Өнөөдөр миний олж авсан өчүүхэн бага ойлголт, өөрчлөлт тэр чигтээ Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийн л ач шүү дээ.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Бурханы үг намайг сэрээсэн

Миао Шиао Шаньдун муж, Жинань хот Урьд нь би, Бурхан “агуу цагаан сэнтийгээс зугтдаг хүүхэлдэй, урвагч” гэж хэлэхдээ, эцсийн өдрүүд дэх...

Messenger дээр бидэнтэй холбоо барих