Биеэ тоосон зан чанарыг өөрчилж болохгүй гэж хэн хэлээ вэ

2020-07-22

Би Бурханы үгийн нэг хэсгийг уншиж өгье: “Хүмүүс зан чанараа өөрсдөө өөрчилж чаддаггүй; тэд Бурханы үгийн шүүлт, гэсгээлт, зовлон, цэвэршүүлэлтийг туулж, эсвэл Түүний үгийн харьцалт, сахилгажуулалт, засалтыг туулах ёстой. Тэр үед л тэд Бурханд дуулгавартай, үнэнч болж чадах бөгөөд Түүнд хааш яаш хандахаа болино. Бурханы үгийн цэвэршүүлэлт дор хүмүүсийн зан чанар өөрчлөгддөг. Түүний үгийн илчлэлт, шүүлт, сахилгажуулалт, харьцалтыг туулснаар л хүмүүс хуумгай авирлаж зүрхлэхээ болих бөгөөд харин ч тууштай, тайван болно. Хамгийн чухал нь тэд Бурханы одоогийн үг болон ажилд захирагдаж чаддаг бөгөөд энэ нь хүний үзэлтэй нийцэхгүй байсан ч гэсэн үзлээ орхиж, дуртайяа захирагдаж чаддаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс бол Бурханы үгийн бодит байдалд орсон хүмүүс юм). Бурханы үг маш бодитой юм! Эдгээр үгийн шүүлт, гэсгээлт, засалт, харьцалтгүйгээр бид сатанлаг зан чанараа өөрчилж, хэвийн хүн чанарыг амьдран харуулж чадахгүй байх байлаа. Би дэндүү их биеэ тоодог байсан. Ажил дээр үргэлж бусдаас чадварлаг, давуу гэдгээ мэдэрдэг байсан болохоор бүгд миний үгэнд орох ёстой гэж боддог байлаа. Итгэгч болсны минь дараа ийм биеэ тоосон зан чанар үе үе гарч ирдэг байсан юм. Би бүх зүйл дээр эцэслэн шийдвэр гаргахыг хүсэж, ихэрхүү байдлаар үглэж, бусдыг боогдуулдаг байсан. Энэ нь манай ах эгч нарт дарамт, хор хөнөөл учруулдаг байлаа. Бурханы үгийн шүүлт, гэсгээлт, засалт, харьцалтаар л би биеэ тоосон уг чанарынхаа талаар бага зэрэг ойлгож, гэмшиж, өөрийгөө үзэн ядаж чадсан юм даа. Дараа нь, хүнтэй харилцаж, үүргээ гүйцэтгэх гэж бусадтай хамтарч байхдаа даруу төлөв байх болсон. Бас үнэнийг ухамсартайгаар эрж хайж, хүмүүсийн саналыг харгалзан үзэж сурсан юм. Ингэснээр л хүний төрхийг бага зэрэг амьдран харуулсан шүү.

Биеэ тоосон зан чанарыг өөрчилж болохгүй гэж хэн хэлээ вэ

2015 онд намайг чуулганы удирдагчийн үүрэгт сонгосон санагдаж байна. Тухайн үед би үнэхээр баяртай байсан. “Чуулганы ийм олон хүнээс санал авсан болохоор энд би хамгийн мундаг гэдэг нь харагдаж байна. Энэ үүргийг биелүүлэхийн тулд шаргуу ажиллах хэрэгтэй, тэгээд буруу хүн сонгоогүй гэдгийг нь ах эгч нарт харуулъя” гэж дотроо бодсон юм. Дараа нь, би өдөр болгон завгүй байх болсон; ах эгч нарт ямар нэг асуудал байгааг харвал Бурханы үгийн холбогдох хэсгийг даруйхан хайгаад, асуудлыг шийдвэрлэхийн тулд нөхөрлөл хийдэг байлаа. Хэсэг хугацаа өнгөрсний дараа манай чуулганы ажил нэлээд сайжирсан шүү. Чуулганд хийх ажил маш их байсан ч гэсэн би бүх хэсгийг нь нягт нямбай, эмх цэгцтэй зохицуулж чадсан. Тэгээд манай чуулганы амьдрал бусад чуулганыхаас арай дээр байгааг хараад тун сэтгэл тэнэгэр байлаа. Дараа нь удирдагчид манай чуулганы ажил нэлээд сайн явж байгааг анзаараад, бүр бусад чуулганд манай стратегийг хэрэгжүүлсэн юм. Тэгээд ч зогсохгүй, чуулган нэг чухал ажилд намайг оролцуулахыг хүслээ. “Удирдагчид хүртэл намайг өндрөөр үнэлж, чадварыг минь магтаж байна; миний хэв чанар үнэхээр л давгүй, бас ихэнх хүнийхээс лавтай дээр юм шиг байна!” гэж бодогдсон шүү. Тэгээд нэг л мэдэхэд өөртөө бардаж орхисон юм. Би ер нь бүгдийг хийж чаддаг, бүхнийг ойлгодог мэт санагдаж байсан. Бас хамтран зүтгэгчид маань санал гаргавал бараг ойшоодоггүй байлаа; Байнга өөрийгөө тэднээс хол илүү гэж бодоод, тэдэнд ингэ тэг гэж тушаадаг байсан юм. Хүссэний минь дагуу хийхгүй байвал тэднийг өөрийн эрхгүй шүүмжилж, үглэдэг байсан. Нэг удаа, надтай хамтарч байсан эгч нэг асуултад хариулах гэж байлаа. Тэгээд зарим нэг бэрхшээлтэй тулгарчхаад, энэ тухайгаа надтай ярилцъя гэсэн юм. Би, “Яриад байх юу байна? Хэцүү асуулт биш шүү дээ; тийм болохоор л танд хариулах боломж олгож байна даг. Ийм ялихгүй асуудлыг ч шийдвэрлэж чадахгүй юм бол та энэ ажилд тэнцэхгүй. Би лав ингээд л шийдчих байсан даг” гэж дотроо бодсон. Тэгээд хямсгар өнгөөр, “Санаа бүү зов; би хариулчихъя” гэж хэллээ. Үүнээс болоод эгч надад боогдоод, дахин асуудалтай тулгарах болгондоо над дээр ирж тусламж авч зүрхлээгүй. Бас нэг удаа, би нэг үүрэгт Ван эгчийг санал болголоо. Гэтэл Чэнь эгч: “Энэ үүрэг маш чухал; бид баттай шийдэхээсээ өмнө Ван эгч ер нь ямар зан авиртайг тодорхой мэдэж авах хэрэгтэй” гэсэн юм. Үүнд нь би бага зэрэг гомдсон. “Урьд нь би иймэрхүү ажил маш их хийдэг байсан, гэтэл та намайг энэ талаар ойлгохгүй гэж бодоо юу? Тэгээд ч намайг эгчтэй байнга холбоотой байхад, эгчийг ойлгодоггүй гэж хэлж яаж чадаж байна аа? Та намайг хүн болгоноос эгчийн талаар асуу гэж байна, гэхдээ ингэвэл ажилд л садаа болно биз дээ?” гэж бодлоо. Тэгээд, “Цаг үрэхээ больж үз. Зүгээр л хийцгээе” гэж эгчид маш хатуу хэлсэн юм. Яаж зүтгэж байгааг минь харчхаад Чэнь эгч юм хэлээгүй. Тухайн үед эгч бага зэрэг боогдож байгааг хараад, би ер тоогоогүй юм. Тэр цагаас хойш ах эгч нарыг санал хэлэх болгонд тэд хангалтгүй, төлөвшөөгүй мэт үргэлж санагддаг болсон болохоор би элдэв янзын шалтаг хэлж, тэдний саналаас татгалзчихаад, дараа нь хосгүй сайхан гэж бодсон санаагаа илэрхийлж, хүн болгоныг үгэндээ оруулах гэж хичээдэг байлаа. Яваандаа бүгд надад боогдох болж, ажил хэлэлцэж байхдаа дуугаа хураах хандлагатай болсон. Дараа нь, би ах эгч нартай юм хэлэлцэхээ бараг больж, ингэх нь зүгээр л хэлбэрдэлт, цагийн гарз гэж боддог боллоо. Тэгээд биеэ тоосон зан чанартаа түшиглэн үүргээ биелүүлж, улам бүр хуумгай, дураараа болсон.

Нэг удаа, би үүрэгтээ амжилтгүй байгаа нэг багийн удирдагчийг хараад бодитой ажил хийх чадваргүй, халах хэрэгтэй хүн гэж бодсон. Үүнийг хамтран зүтгэгчидтэйгээ хэлэлцэх нь зүйтэй байсан боловч би эргэлзэж, “Ер нь дэмий юм байна. Тэдэнтэй хэлэлцлээ ч, эцэстээ бүгд л надтай санал нийлнэ шүү дээ” гэж бодлоо. Тэгээд тэр багийн удирдагчийг зүгээр л шууд халчихсан юм. Эргэж очоод, асуудлыг яаж зохицуулснаа хамтран зүтгэгчдэдээ хэллээ. Гэтэл Чэнь эгч мэл гайхаж, “Тэр багийн удирдагчийн ажилд зарим нэг асуудал байсан, гэхдээ ах үнэнийг эрэлхийлдэг хүн шүү дээ; итгэгч болоод нэг их удаагүй болохоор л үнэний талаар арай өнгөц мэдлэгтэй байгаа, бас ахын үүрэгт зарим нэг алдаа дутагдал гарсан, гэхдээ энэ бол байх л зүйл. Бид үнэний талаар илүү их нөхөрлөж, ахад туслах хэрэгтэй. Яг одоо ахыг тэгж халах нь зарчимд нийцэхгүй” гэсэн. Би үүнд нь төдийлөн үнэмшээгүй болохоор, “Ах ямар ч бодитой ажил хийж чадахгүй байгааг анзаарсан болохоор л халсан юм. Урьд нь би иймэрхүү юм зохицуулж л байсан даг. Та намайг ажигч биш гэх гээд байгаа юм уу?” гэж хариу барилаа. Намайг бууж өгөхгүй гэдгийг ойлгоод, Чэнь эгч нэмж юм хэлээгүй. Дараа нь манай хамтран зүтгэгчид тэр асуудлыг үнэлж, ойлгохоор явцгаалаа. Тэгээд асуудлыг зарчмын дагуу зохицуулаагүйг олж тогтоон, тэр багийн удирдагчийг албанд нь эргүүлэн томилсон юм. Үүрэг өгч аваад байснаас үүдэн тэр багийн ажил саатсан байсан, тэгээд тухайн үед надад жаахан ичгэвтэр байлаа. Би биеэ тоож, зарчмын дагуу үйлдээгүй гэдгээ олж харж чадсан ч бас л үнэнийг эрж хайж, өөрийгөө эргэцүүлээгүй юм.

Нэг сарын дараа чуулганд чухал ажил гарч, манай хамтран зүтгэгчдийн бүлгээс тохирох хүнийг сонгохоор боллоо. Тэгэхэд би нэлээд баярлаж байсан: хэв чанар, ажлын туршлагаар бусдаасаа давуу байсан болохоор намайг сонгоно гэж бодсон л доо. Гэтэл гайхмаар нь, дүнг танилцуулахад би сонгогдоогүй. Тэр ч бүү хэл ганц ч санал аваагүй байсан. Миний сэтгэл эмтэрч, гэнэтхэн л хорвоо ертөнц орвонгоороо эргэх шиг болсон юм. Яахаараа ингэдэг байна аа? Яагаад надад хэн ч санал өгсөнгүй вэ? Тэдэнд ялган таних чадвар дутсан юм болов уу? Угтаа би яагаад гэдгийг үнэхээр мэдмээр байсан болохоор тэднээс ямар дутагдалтай байсныг минь хэлж өгөөч гэж хүслээ. Жоу эгч нэг юм хэлэх гэж байснаа тээнэгэлзсэн харагдахаар нь, “Би хаа нэг газраа дутагдалтай харагдсан бол хэлээрэй; бүгдээрээ зүгээр л илэн далангүй ярилцъя” гэж хэлсэн. Тэгсний дараа л эгч зориг орж, “Та дэндүү их биеэ тоож, өөрийгөө зөвтгөөд, бусад хүний саналыг хүлээн зөвшөөрөхгүй юм шиг санагддаг. Бас та бидэнд үргэлж ихэрхдэг, тантай байх болгондоо би бага зэрэг айж, танд боогддог” гэлээ. Бас нэг эгч толгой гудайлган, “Би ч гэсэн танд боогддог. Та үнэхээр бие тоож, хүн болгоныг дорд үздэг юм шиг санагддаг. Та ганцаараа чуулганы ажлыг хариуцаж, юу ч хийж чадах юм шиг байдаг, тэгээд өөр хэнийг ч огт чадваргүй гэж боддог…” гэж хэлсэн. Дараа нь Чэнь эгч, “Та нэлээд ихэрхүү санагддаг, ажилдаа үнэн болон зарчмыг эрж хайдаггүй. Тэгээд бас өөр хэний ч саналыг хүлээн зөвшөөрдөггүй, бүх юман дээр өөрөө шийдвэр гаргах ёстой гэж боддог. Та юмыг гав ганцаархнаа, дур зоргоороо шийдэх гээд байдаг…” гэж нэмэрлэлээ. Хамт ажилладаг эгч нар маань бүгд толгой дараалан, намайг биеэ тоодог, бас өөрсдийг нь боогдуулж ирсэн гэж хэлсэн юм. Би үүнийг нь хүлээн зөвшөөрч чадалгүй, “Та нар бүгд намайг биеэ тоож, та нарыг боогдуулдаг гэж байна; за тэгвэл та нар үүрэгтээ хариуцлагагүй хандсан гэдгээ яагаад хүлээхгүй байгаа юм бэ? Тэгж л бай. Одоогоос би юу ч боллоо гэсэн ам нээхгүй. Та нар бүгд хүссэнээ л хий” гэж бодсон. Тэр орой орондоо хэвтээд эргэж хөрвөн, нойр хүрэхгүй байлаа. Би үргэлж өөрийгөө сайн хэв чанартай, чадварлаг ажилчин болохоор бага зэрэг биеэ тоох нь хэвийн зүйл гэж боддог байсан. Ах эгч нар маань намайг тийм ч муугүй гэж бодмоор сон. Тэд намайг биеэ тоосон, ямар ч эрүүл ухаангүй гэж бодож явдаг гэж хэзээ ч төсөөлөөгүй юм. Тэднийг тэгж их боогдож, сэтгэл нь шархалсан гэж хэн бодох вэ. Энэ талаар бодох тусам сэтгэл гонсойлоо. Манай ах эгч нар намайг тэгтлээ зэвүүцэж, үзэн яддаг болохоор би бусдын үзэн ядаж, жигшдэг гудамжны харх шиг санагдаж байлаа. Бурхан над шиг ийм хүнийг яавч аврахгүй шүү дээ. Тэгээд би маш сөрөг болсон юм. Шаналж байхдаа Бурханд тасралтгүй залбирсан. “Бурхан минь, би маш их зовж байна, бас үүнийг яаж туулахаа мэдэхгүй байна. Намайг гэгээрүүлж, хүслээ ойлгуулаач дээ…” гэж гуйсан.

Маргааш өглөө нь би компьютероо асаагаад, Бурханы үгийн уншлага сонслоо: “Хэд хэдэн удаа бүтэлгүйтэж, унасан байна гэдэг муу зүйл биш; илчлэгдэх ч муу зүйл биш юм. Чи харьцалт, засалт туулсан ч бай, илчлэгдсэн ч бай, үүнийг цаг үргэлж санах ёстой: Илчлэгдэнэ гэдэг яллагдаж байгаа гэсэн үг биш. Илчлэгдэх нь сайн зүйл бөгөөд өөрийгөө мэдэж авах хамгийн сайхан боломж юм. Энэ нь амийн туршлагад чинь эргэлт авчирч чаддаг. Үүнгүйгээр завхралынхаа үнэнийг ойлгох боломж бололцоо, нөхцөл байдал, орчин чамд үгүй байх болно. Чи дотроо байгаа зүйлсийг, мөн танихад бэрх, ил болгоход хэцүү, дотор чинь гүн нуугдсан тэр бүх талыг мэдэж авч чадах юм бол энэ нь сайн зүйл. Өөрийгөө үнэхээр мэдэж чадна гэдэг нь арга замаа засаж залруулж, шинэ хүн болох хамгийн сайхан боломж мөн; энэ нь чиний хувьд шинэ амийг олж авах хамгийн сайхан боломж билээ. Өөрийгөө үнэхээр мэдмэгцээ чи, үнэн хүний амь болох нь үнэхээр эрхэм нандин зүйл гэдгийг харж чадах бөгөөд үнэнээр ангаж, бодит байдалд орно. Энэ нь үнэхээр гайхалтай зүйл! Хэрэв чи энэ боломжийг шүүрэн аваад, бүтэлгүйтэж, унах бүрдээ өөрийгөө чин сэтгэлээсээ эргэцүүлж, өөрийнхөө талаар жинхэнэ мэдлэг олж авч чадвал сөрөг, сул дорой байдал дундаас эргэн хөл дээрээ зогсож чадна. Энэ босгыг давмагцаа чи урагш том алхаж, үнэний бодит байдалд орж чадна(Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг олж авахын тулд эргэн тойрныхоо хүмүүс, юмс, зүйлсээс суралцах ёстой”). Бурханы үгийг тунгаагаад маш их сэтгэл хөдөлж, нүднээс нулимс тасралтгүй мэлмэрсээр байсан юм. Ах эгч нарын ийм хатуу засалт, харьцалтыг туулах ийм орчныг бүрдүүлснээрээ Бурхан намайг таягдаж, эсвэл албаар ичээгээгүй байлаа. Харин ч намайг үнэхээр биеэ тоож, зөрүүдэлсэн болохоор Бурхан иймэрхүү цээрлүүлэлт ашиглан надад ухаан оруулж, амжиж өөрийгөө эргэцүүлж, гэмшиж, өөрчлөгдөх боломж олгохыг хүссэн байсан. Бурхан намайг үүгээр аварч байсан юм. Үүнийг ухаараад би үнэхээр чөлөөлөгдөж, Бурханыг буруугаар ойлгохоо больсон. Тэгээд энэ боломжийг ашиглан өөрийгөө эргэцүүлж, өөрийгөө мэдэж авахыг хүсээд Бурханд залбирсан юм.

Дараа нь, хүний биеэ тоосон зан чанарын талаар Бурханы хэлсэн зарим айлдварыг хайж оллоо. Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хэрэв чи дотроо үнэхээр үнэнтэй бол алхдаг зам чинь аяндаа зөв байх болно. Үнэн байхгүй бол ёрын мууг үйлдэхэд амархан бөгөөд чи өөрийн эрхгүй үүнийг хийнэ. Жишээлбэл, хэрвээ чи биеэ тоосон, ихэрхүү зантай бол Бурханыг эсэргүүцэхгүй байх боломжгүй мэт чамд санагдана; Түүнийг эсэргүүцэх ёстой мэт санагдана. Чи үүнийг зориуд хийхгүй; өөрийн биеэ тоосон, ихэрхүү уг чанарт захирагдан хийх болно. Биеэ тоосон, ихэрхүү зангаасаа болж чи Бурханыг дорд үзэж, Түүнийг шалихгүй гэж үзэхэд хүрдэг; тэдгээр нь чамайг өөрийгөө өргөмжилж, байнга өөрийгөө гайхуулж, сүүлдээ Бурханы орыг эзлэн суугаад, өөртөө гэрчлэл хийхэд хүргэдэг. Эцэст нь чи өөрийн санаа, бодол, үзлийг шүтэх ёстой үнэн болгож хувиргана. Биеэ тоосон, ихэрхүү уг чанарынхаа эрхшээлд байдаг хүмүүс хэчнээн их ёрын муу үйл хийдгийг хараач!(Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг эрэлхийлснээр л амь зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна”). “Биеэ тоосон зан бол хүний завхарсан зан чанарын уг үндэс юм. Хүмүүс биеэ тоосон байх тусмаа, Бурханыг эсэргүүцэх боломжтой байдаг. Энэ асуудал хэр ноцтой вэ? Биеэ тоосон зан чанартай хүмүүс өөрсдийгөө бусдаас дээгүүр гэж үзээд зогсохгүй, Бурханд их зан гаргадаг нь хамгийн ноцтой. Зарим хүн гаднаа Бурханд итгэж, дагадаг мэт харагдаж болох ч Түүнийг ердөө ч Бурхан гэж авч үздэггүй. Тэд өөрсдийгөө үнэнийг эзэмшдэг гэж үргэлж санаж, ихэд өндрөөр үнэлдэг. Энэ бол биеэ тоосон зан чанарын мөн чанар, уг үндэс бөгөөд Сатанаас гаралтай. Тиймээс биеэ тоосон зангийн асуудлыг шийдвэрлэх ёстой. Өөрийгөө бусдаас дээр гэж мэдэрнэ гэдэг бол шалихгүй хэрэг. Гол асуудал нь, хүний биеэ тоосон зан чанар хүнийг Бурханд, Түүний захиралт, зохицуулалтад захирагдахад саад болдог; ийм хүн бусдыг захирах эрх мэдлийн төлөө Бурхантай үргэлж өрсөлдөх хандлагатай байдаг. Энэ төрлийн хүн Бурханыг хайрлаж, Түүнд захирагдах нь байтугай, Бурханыг өчүүхэн ч хүндэлдэггүй(Бурханы нөхөрлөл). Бурханы үгийг уншиж байхдаа би туйлын их гутарч, тавгүйрхэж, бас бага зэрэг айсан юм. Би биеэ тоосон зан чанарынхаа дагуу амьдарч, хүмүүсийг боогдуулж, хорлож, тэдэнтэй зохих ёсоор харилцаж чадаагүйгээс гадна хамгийн гол нь зүрх сэтгэлдээ Бурханыг гэх орон зайгүй, бас Бурханыг хүндэтгэдэггүй байж. Тэгээд хэзээ хэзээгүй ёрын мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцэх гээд байж. Удирдагчийн үүрэг гүйцэтгэх болсноосоо хойш би өөрийгөө хэв чанартай, ажил хийх чадвартай гэж бодоод, маш өндрөөр үнэлдэг байснаа бодлоо. Бусадтай хамт ажиллахдаа өөрийгөө үргэлж давуу гэж бодож, өрөөлд ингэ тэг гэж тушааж, боогдуулдаг байж. Хамтран зүтгэгчид маань өөр санал гаргах үед би үнэний зарчмыг хэзээ ч эрж хайдаггүй байсан. Өөрөө туршлагатай, юманд гярхай болохоор хүмүүсийг албадаад үгэндээ оруулж болно гэж бодсон юм. Би өөрийнхөө үзэл бодлыг үнэн, стандарт гэж үздэг учраас бусад нь бүгд намайг дуулгавартай дагах ёстой мэт байж. Бусдыг үзэл бодлоо илэрхийлж зүрхлэхээргүй болтол нь боогдуулдаг байсан минь бүр ч аймшигтай. Гэхдээ би үүнийгээ огт мэдэхгүй, тэр ч бүү хэл бусад маань надтай санал нийлж байгаа гэж бодож явсан юм. Өөрийгөө болон чадвар чансаагаа өндрөөр үнэлснээс болж би нэг л мэдэхэд өөрийгөө ах эгч нараас түрүүнд тавьж, бүр багийн удирдагчийг хамтран зүтгэгчидтэйгээ хэлэлцэх ч үгүй халахдаа тулсан байж. Эгч энэ асуудлыг сөхөхөд, үүнийг нь би няцааж, маргасан. Би үнэхээр туйлын биеэ тоосон байж гэдгээ олж харлаа. Бурханыг би өчүүхэн ч хүндэлж, захирагдаагүй, бас Бурханы гэрийн ажилд тус болох эсэхийг ч бодолцоогүй. Оронд нь зүгээр л биеэ тоосон зан чанарынхаа дагуу ганцаараа, дур зоргоороо үйлдэж, Бурханы гэрийн ажлыг үймүүлж, үүгээрээ ах эгч нартаа маш их хор хөнөөл учруулжээ. Үүнийг яаж үүргээ гүйцэтгэх гэх юм бэ? Одоо бодох нь ээ, би ажилдаа хариуцлагатай хандаж байна гэж бодсон ч үнэндээ зүгээр л эрх мэдлийн шуналаа хангахаар хичээсэн биеэ тоосон дарангуйлагч байж. Би мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцэж байж! Дараа нь би, яаж яваад ингэтлээ их биеэ тоож, мууг үйлдэн, Бурханыг эсэргүүцэх замд хөл тавьсан юм бол гэж өөрөөсөө ахин дахин асуулаа. “Тэнгэрт ч, газарт ч би өөрөө өөрийнхөө эзэн”, “Өөрөө онцгойрч, өвөг дээдэстээ алдар нэр авчрах” гэх мэт сатанлаг хоронд автаад, би бүр бага байхаасаа л үргэлж бусдыг эзэрхэх дуртай байсан, бас хийдэг бүхэндээ бусдыг үгэндээ оруулж, тэднээр өөрийгөө тойрон хүрээлүүлж, өөртөө анхаарал татах гэж хичээдэг байсан гэдгээ өөрийгөө эргэцүүлж байхдаа л ухаарсан юм. Энэ л чадвартайгаа харуулах цорын ганц зам юм шиг, ингэж амьдрах л үнэ цэн, утга учиртай мэт байсан. Би байнга эдгээр сатанлаг хорын дагуу амьдарч байсан болохоор биеэ тоосон уг чанар минь хяналтаас гарч, өчүүхэн ч хүн чанаргүй амьдарч байсан гэдгээ одоо л эцэст нь олж мэдлээ. Би хүмүүсийг маш их боогдуулж, хорлоод зогсохгүй чуулганы ажлыг бас үймүүлсэн. “Тэнгэрт ч, газарт ч би өөрөө өөрийнхөө эзэн”, “Өөрөө онцгойрч, өвөг дээдэстээ алдар нэр авчрах” гэх зэрэг Сатаны эдгээр хор нь төөрөгдөл гэдгийг би тэгэхэд л үнэндээ мэдэж авсан. Эдгээр нь утгагүй, ёрын муу, бас хүмүүсийг завхруулж, хорлохоос өөр нэмэргүй байдаг. Би мундаг байж, хүмүүсээр тойрон хүрээлүүлэх нь таатай зүйл гэж үргэлж боддог байлаа. Эдгээр сатанлаг хорын дагуу амьдрах нь сүнс шиг амьдарснаас ялгаагүйг тэгэхэд л би эцэст нь тодорхой ойлгосон. Хэн ч надтай ойртож дотносохыг хүсээгүй. Өрөөл бусдыг цухалдуулахад минь Бурхан намайг улам ч их үзэн ядсан юм. Сатаны хороор амьдарсны гашуун үр дагавар ийм байсан! Анхандаа тэргүүн тэнгэрэлч туйлын их биеэ тоож, Бурхантай эн зэрэгцэх гэсэндээ бүх зүйлийг хяналтдаа оруулах гэж хичээсэн талаар бодлоо. Эцэстээ тэр Бурханы зан чанарт халдаж, Түүнд хараагдан, агаар луу хаягдсан шүү дээ. Тэгэхээр, биеэ тоон ах эгч нараа боогдуулж, бусад нь миний үгэнд орох ёстой гэж үргэлж боддог миний энэ зан чанар тэргүүн тэнгэрэлчийнхтэй адилхан байсан биш үү? Тэгж бодоод, биеэ тоосон зан чанартай амьдрах хэчнээн аймаар гэдгийг эцэст нь ухаарсан юм. Бурхан надад иймэрхүү орчин бүрдүүлээгүй бол би мэдээж биеэ тоосон байдалдаа тулгуурлан үүргээ гүйцэтгэсээр л байх байсан, тэгээд хэчнээн ч их мууг үйлдэж, эцэстээ Бурханы зан чанарт халдан, шийтгүүлэх байсан юм, мэдэхгүй. Үүнийг ухаараад, “Бурхан минь, би цаашид Таныг эсэргүүцдэг биеэ тоосон зан чанартай амьдармааргүй байна. Биеэ тоосон байдлаа засахын тулд үнэнийг эрж хайж, Танд чин сэтгэлээсээ гэмшмээр байна” гэж Бурханд залбирлаа.

Тэгээд Бурханы үгийн ийм хэсгийг уншсан юм, “Биеэ тоосон уг чанар чамайг дур зоргоороо болгодог. Ийм дур зоргоороо зан чанартай байх үедээ хүмүүс дураараа аашламтгай байдаггүй гэж үү? Тэгвэл дур зоргоороо авираа чи хэрхэн шийдвэрлэх вэ? Чамд нэг санаа байлаа гэхэд чи түүнийгээ дэлгэж, энэ асуудлын талаар юу гэж бодож, итгэдгээ хэлж, дараа нь энэ талаар хүн бүртэй хэлэлцдэг. Эхлээд чи өөрийнхөө үзэл бодлыг ойлгомжтой болгож, үнэнийг эрж хайж чадна; энэ бол дур зоргоороо зан чанарыг ялан дийлэхийн тулд хэрэгжүүлэх эхний алхам юм. Бусад хүн зөрүүтэй санаа бодол хэлэх үед хоёр дахь алхам тохиолддог—дур зоргоороо авирлахгүйн тулд чи юу хэрэгжүүлж болох вэ? Чи юун түрүүнд даруу төлөв хандлагатай байж, зөв гэж итгэдэг зүйлээ хойш тавьж, хүн бүрд нөхөрлөх боломж олгох ёстой. Өөрийн арга замыг зөв гэж итгэдэг байлаа ч чи зүтгээд байх хэрэггүй. Юуны өмнө энэ бол нэг төрлийн ахиц дэвшил; энэ нь үнэнийг эрж хайх, өөрийгөө үгүйсгэх, Бурханы хүслийг биелүүлэх хандлагыг харуулдаг. Ийм хандлагатай байхын зэрэгцээ өөрийн үзэл санааг баримтлахгүй болмогцоо чи залбирна. Чи өөрөө зөв бурууг мэддэггүй учраас юу хийх нь хамгийн зөв, хамгийн тохиромжтой болохыг чамд илчилж, хэлж өгөх боломжийг Бурханд олгодог. Хүн бүр нөхөрлөлд нэгдэхэд Ариун Сүнс та бүхэнд гэгээрэл авчирдаг(Бурханы нөхөрлөл). Бурханы үгээс би хэрэгжүүлэх замаа олсон: Би ямар ч нөхцөлтэй тулгарлаа гэсэн Бурханыг хүндэлж, дуулгавартай хэвээр байх ёстой. Эхлээд Бурханд залбирч, үнэнийг эрж хайгаад, дараа нь ах эгч нартаа саналаа дэвшүүлж, бүгд хамтдаа эрж хайж, нөхөрлөх ёстой. Би өөрийнхөө зөв гэж бодлоо ч, өөрийгөө ухамсартайгаар үгүйсгэж, орхиж, ах эгч нарынхаа саналыг илүү их сонсож, юу нь үнэнд хамгийн нийцэлтэй, чуулганы ажилд ашиг тустай байх вэ гэдгийг харах хэрэгтэй. Дараагийнх нь цуглаан дээр би ах эгч нартаа сэтгэлээ уудалж, завхралаа илчлээд, өөрсдийг нь яаж хорлож, боогдуулж байсандаа уучлал гуйлаа. Ах эгч нар үүнд сүржигнээгүй. Харин ч бүгд надад сэтгэлээ уудалж, нөхөрлөсөн, тэгээд цээжнээс минь хүнд юм аваад хаячих шиг л болсон юм. Дараачийн ажлын хэлэлцүүлгүүд дээр би үзэл бодлоо илэрхийлээч гэж бусдаас идэвхтэй хүсэж, өөр санал гарвал хамтдаа эрж хайж, нөхөрлөсөөр нэгдсэн саналд хүрдэг байлаа. Яваандаа ах эгч нар маань надад боогдохоо больж, хамтын ажиллагааны маань уур амьсгал ч хавьгүй эв найртай болсон.

Нэг өдөр, би хамтарч байгаа эгчтэйгээ ажлаа хэлэлцэж байлаа. Эгч үүрэгт маань гарсан бэрхшээлийн талаар, бас тэдгээрийг хэрхэн туулсан талаар хэлэх гэж чуулган дахь зарим асуудлын талаар удирдагчдад захиа бичсэн гэлээ. Тэгэхэд миний биеэ тоосон зан чанар дахиад цухалзсан юм. “Саяын цуглаан дээр ярьсан нь хангалттай шүү дээ. Захиа бичих ямар ч хэрэггүй” гэж бодогдсон. Тэгээд эгчийн саналаас татгалзах гэж байгаад урьд нь байж боломгүй биеэ тоож байснаа саналаа. Би бүх зүйл дээр бусдыг үгэндээ оруулахыг үргэлж хүсдэг байсан болохоор ах эгч нарыгаа бүгдийг нь боогдуулж, хүний төрхийг огт амьдран харуулахгүй байсан шүү дээ. Тэгээд Бурханд чимээгүйхэн залбирч, өөрөөсөө нүүр буруулаад, цаашид завхарсан зан чанарынхаа дагуу амьдрахыг хүсээгүй. Би үнэнийг хэрэгжүүлэх ёстой байлаа. Дараа нь, тэр эгч ажлынхаа талаар удирдагчдад тайлагнахдаа хариуцлагатай хандсан нь маш сайхан хэрэг болохоор эгчийг буулгаж авах ёсгүйгээ ухаарсан. Харин эгчид захиагаа сайн бичихэд нь туслах ёстой байж. Ингэж ухаараад ярианы минь өнгө зөөлөрч, ажилд маань гарсан асуудлын талаар тэвчээртэй нөхөрлөн, эгчийн үзэл бодлыг илүү их сонсож чадсан. Зарим зүйл дээр эгч арай хадуурч байгаа санагдсан ч би сохроор дүгнэлт хийхээс зайлсхийсэн юм. Юм хэлэхээсээ өмнө эрж хайх хэрэгтэй гэж бодсон. Тэгсний дараа л, эгчийн хөндсөн зарим асуудлыг урьд нь би огт бодож байгаагүй гэдгээ олж харсан юм. Тэгээд жаахан ичгэвтэр санагдсан. Би ах эгч нарыг үүрэгтээ хувь нэмэр оруулж чадахгүй болтол нь үргэлж боогдуулж, байж боломгүй биеэ тоож байснаа ойлголоо. Үнэндээ ах эгч нарт бүгдэд нь давуу тал байсан. Тэнд ах эгч нартай хамт ажиллаагүй бол би үүргээ ганцаараа гүйцэтгэж хэзээ ч чадахгүй байх байсан юм. Дараа нь бид асуудлыг нэгтгэн дүгнээд, захиагаа засаж сайжруулсныхаа дараа явуулсан юм. Үүнээс хойш, үүргээ гүйцэтгэж байхад биеэ тоосон уг чанар минь дахиад цухалзах бүрд би ухамсартайгаар Бурханд залбирч, өөрийгөө орхиж, бусадтай илүү их хэлэлцэж, нөхөрлөдөг боллоо. Хамтын ажиллагаа маань ч хавьгүй дээрдэж, миний сэтгэл тун тайван, амгалан болсон. Ийм маягаар үүргээ биелүүлэх үнэхээр гайхалтайг мэдэрсэн дээ. Ийм биеэ тоосон над шиг хүн бага зэрэг өөрчлөгдсөн нь үнэхээр л Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг туулсны үр нөлөө байсан юм.

Дараах: Бурханы аврал

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Ашиг тустай мэдээлэл

Чин Сэтгэлээсээь, Хятад Тэгэхэд хоёр жилийн өмнө, зун цаг байлаа. Удирдагч болох Жоу эгч Ли ахыг нэлээд сайн хэв чанартай, цуглаан дээрх...

Үүргээ алдсан тухай эргэцүүлэл

Ван Лин, Өмнөд Солонгосын Би гагнуур хийх чадвартай болохоор 2017 онд чуулганы зарим нэг ажлыг зохицуулах даалгавар авсан юм. Энэ үүрэг...

Бурханы үгс намайг сэрээсэн

Миау Шиау   Жинань хот, Шаньдун муж Өмнө нь би Бурхан “агуу цагаан сэнтийнээс зугтаж байгаа хүүхэлдэй, урвагч гэж хэлнэ” гэж хэлж байгаа нь...

Messenger дээр бидэнтэй холбоо барих