Биеэ тоосон байдлыг зассанаар хүний төрхийг олох боломжтой

2021-11-18

Жэньшинь, АНУ

2017 оны 3-р сард би чуулганд голлон киноны зурагт хуудас, холбоос зурагт зориулан график дизайны ажил хийж эхэлсэн юм. Эхэндээ техникийн талын нэг их мэдэхгүй болохоор зарчим, техникийн чадварт тогтмол суралцаж байлаа. Ах эгч нараас даруухнаар тусламж гуйж, загвартаа бусдаас зөвлөгөө авахад анхаардаг байсан. Хэсэг хугацааны дараа үүрэгт хэрэгцээтэй техникийн чадварт гаршиж эхэллээ. Холбоос зургуудыг маань интернэтэд байрлуултал хандалт нэлээд сайн байсан. Ялангуяа баримтат кинонд зориулсан нэг зурагт хуудсыг маш олон ах эгч магтсан шүү. Бусдад техникийн асуудлаар зөвлөгөө өгч байсан болохоор би өөрийгөө график дизайны салбарт үнэхээр авьяастай юм байна гэж бодсон. Тэгээд өөрийн мэдэлгүй биеэ тоосон юм.

Дараа нь холбоос зураг загварчилж байхдаа киноны зурагт хуудаснаас амархан болохоор нь би үүнийг үнэхээр хурдан дуусгахуйц хангалттай чадварлаг гэж бодсон. Тийм болохоор нэг их юм бодож, зарчмыг эрж хайлгүй өөрт байгаа техникийн чадварт үндэслэн хийдэг байлаа. Үүнээс болоод гэрэл, өнгө нь сэдвээс гажиж байна гэх санал ах эгч нараас сонссон. Би тэдний саналыг харгалзан үзэж, хүлээж авахын оронд, “Та нар ямар ч мэдрэмжгүй юм гэж үү? Энэ бол зоримог бүтээлч байдал. Би үүнийг бүгдийг нь бодолцсон, энэ бол асуудал биш. Та нар мэдлэггүйдээ л ийм юм санал болгож байна” гэж бодлоо. Би үнэхээр гөжүүдэлж, тэр ч бүү хэл дүрсхийтэл уурласан. Тэгээд ямар ч засвар хийхээс татгалзлаа. Үүнээс болоод зарим холбоос зураг маань асуудалтай байна гээд буцаагдсан. Дараа нь нэг эгч надад үнэхээр боогдоод, нэмж санал хэлэхээс айх болсон гэж дууллаа. Үүнийг сонсоод жаахан харамссан ч болсон зүйлтэй холбогдуулан өөрийгөө эргэцүүлээгүй.

Төд удалгүй өөр нэг киноны зурагт хуудасны загвар дээр ажиллалаа. Тэр кино пастор, ахлагчдад төөрөлдөн, хянуулж, шашны үзэлд хязгаарлагдсанаасаа болоод Бурханы шинэ ажлыг хүлээж аваагүй итгэгчийн тухай байсан. Тэр итгэгч үнэнийг эрж хайсны дараа Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг яваандаа зөвшөөрч, Бурханы гэрэлд амьдрах болсон. Би энэ сэдвийг бодолцож үзээд, “Энэ зурагт хуудас заавал харанхуйгаас гэрэл рүү уусах ёстой. Үүнээс дээр санаа байхгүй” гэж бодсон. Тэгээд лавлагаа болгон ашиглах иймэрхүү киноны зурагт хуудас өчнөөн удаан хайлаа. Эцсийн зургаа хараад үнэхээр сайн болж, алдартай киноны зурагт хуудас шиг харагдаж байна гэж бодсон. Би үнэхээр додигор байлаа. Гэтэл нэг эгч миний зурагт хуудсыг хараад, “Энд дэндүү бараан байна. Ямар ч чимхлүүр ажилгүй, уйтгартай юм” гэх санал хэллээ. Бас нэг эгч, “Ер нь дэндүү бараан, тодорхойгүй байна. Жаахан дүнсгэр харагдаж байна. Энэ кино Бурханд гэрчлэл хийж байгаа болохоор зураг нь дэндүү бараан байх ёсгүй” гэх санал хэлсэн. Тэдний хэлсэн зүйлийг би үнэхээр эсэргүүцлээ. “Миний бодлоор бол сайхан л харагдаж байна даг. Сүүдэрлэлт яаж хийдгийг мэдэхгүй юм байж надад яаж хийхийг минь зааж байх шив. Та нар зүгээр л өө эрж байгаа юм биш үү?” гэж бодсон. Тэгээд, “Ингэж сүүдэрлэх зөв биз дээ? Гэрэл, сүүдрийн ялгаа байх ёстой. Тэгээд ч киноны зурагт хуудаст зориулсан болохоор сүүдэрлэлт дээр ажиллах нь чухал. Бусад киноны зурагт хуудсыг тэгж хийдэг. Үүнд ямар ч буруу юм байхгүй” гэж хэллээ. Дараа нь би лавлагаа болгосон киноны зургаа тэдэнд явуулсан. Гайхмаар нь тэд миний зурагт хуудас дэндүү их бараан хэсэгтэй, нөгөө зураг шиг гоё харагдахгүй байна гэлээ. Тэгж хэлэхээр нь би багтартлаа уурлаж, “Сүүдэрлэлт дээр надаас байнга зөвлөгөө гуйдгаа битгий мартаарай. Энэ талаар бүр наад захын мэдлэггүй юм байж надад яаж хийхийг зааж байх шив. Та нар аавдаа адуу манахыг заана гэгч болж байгаа юм биш үү?” гэж бодсон. Тэгээд өөрийнхөө зөв гэдгийг батлахаар загварчилсан зургаа бусад ах эгчид явуултал тэд ч бас дэндүү бараан байна гэлээ. Би ч аргагүйн эрхэнд зургаа өөрчлөх ёстой болсон. Гэхдээ би зөв санаа гаргасан, энэ нь сүүдэртүүлэх зарчимд нийцсэн гэж бодсоор байсан учраас ердөө багахан өөрчлөлт хийсэн ч зураг минь бас л буцаагдлаа. Үүнээс болоод долоо хоногт хийх ёстой байсан зураг дээр бараг нэг сарын турш ажилласан юм. Эцэст нь ерөнхий зохиомжийн асуудлаас болж тэр зургийг хаясан. Энэ нь нүүрэн дундуур алгадаад авах шиг л болсон доо. Би үнэхээр гутарч, сэтгэлээр унаад, нөхөрлөлөөр бусдад сэтгэлээ уудлахыг хүсээгүй. Миний сэтгэл харанхуйлж, шаналж байлаа. Дараа нь багийн ахлагч ойрд миний аль ч загвар амжилттай болоогүйг сануулаад, намайг Бурханы өмнө өөртөө даруй дүгнэлт хийх хэрэгтэй гэлээ. Тэгэхэд л би Бурханы өмнө очин эргэцүүлж, Бурханы зарим холбогдох үгийг олсон.

Нэг өдөр сүнслэг үйл ажиллагаан дээр ингэж уншсан юм: “Асуудал тулгарах үед чи өөрийгөө зөвтгөж, ‘Би зарчмыг ойлгодог, эцсийн шийдвэрийг би гаргадаг юм. Та нар үг хэлэх эрхгүй. Та нар юугаа мэддэг юм бэ? Та нар ойлгодоггүй; би ойлгодог юм!’ гэж бодох ёсгүй. Энэ нь өөрийгөө зөвтгөж буй хэрэг. Өөрийгөө зөвтгөнө гэдэг завхарсан, сатанлаг зан чанар юм; энэ нь хэвийн хүн чанар доторх зүйл биш.” “Хэрвээ чи үргэлж өөрийгөө зөвтгөж, өөрийнхөөрөө зүтгэн, ‘Би хэний ч үгэнд орохгүй. Үгэнд орлоо ч харагдах байдалдаа л тийм байна—би өөрчлөгдөхгүй. Юмыг өөрийнхөөрөө хийнэ; миний зөв, бүрэн үндэслэлтэй гэдгийг би мэдэрч байна’ гэдэг бол яах вэ? Чи зөвтгөгдөж, хийдэг зүйл чинь ямар ч алдаа мадаггүй байж болох юм. Чи ямар ч алдаа гаргаагүй, нэг асуудлын мэргэжлийн талыг илүү их ойлгодог байж болох ч ийм маягаар авирлаж, хэрэгжүүлмэгц бусад чинь хараад, ‘Энэ хүний зан чанар сайнгүй юм! Асуудал тулгарах үед зөв ч бай, буруу ч бай, өөр хэний ч хэлэх үгийг хүлээн авдаггүй. Энэ тэр чигтээ эсэргүүцэл. Энэ хүн үнэнийг хүлээн авдаггүй’ гэцгээнэ. Хүмүүс чамайг үнэнийг хүлээн авдаггүй гэцгээж байгаа бол Бурхан юу гэж бодох вэ? Бурхан чиний ийм илэрхийллийг харж чадах уу? Бурхан эдгээрийг маш тодорхой харж чадна. Бурхан хүний зүрх сэтгэлийн гүнийг шинжээд зогсохгүй, цаг үргэлж хаа сайгүй хэлдэг, хийдэг бүхнийг чинь бас аждаг. Бурхан эдгээр зүйлийг харах үедээ яадаг вэ? ‘Чи хатуу цэвдэг болжээ. Чиний зөв байхад ч чи ийм байдаг, бас чиний буруу байхад ч ийм байдаг. Бүх тохиолдолд чиний бүх илчлэл, илэрхийлэл сөргөлдөөнтэй, эсэргүү байна. Чи бусдын санаа, саналаас юу ч хүлээн авдаггүй. Чи зүрх сэтгэлдээ гагцхүү сөргөлдөж, хаагдмал байж, татгалздаг. Чи үнэхээр хэцүү юм!’ хэмээдэг(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хэрвээ үргэлж Бурханы өмнө амьдарч чаддаггүй бол чи үл итгэгч юм”). Бурхан үнэхээр л бидний зүрх сэтгэл, оюун санааг өнгийн хардаг. Энэ миний байдлыг бүрэн илчилсэн юм. Би биеэ тоох сатанлаг зан чанар илчилж байж. Ах эгч нар зурагт хуудсыг минь сайшааж, магтах үед үүнийг би өөрийнхөө чадвараас болсон гэж бодон, миний загвар, техникийн мэдлэгт өөр хэн ч дүйцэхгүй гэж санасан. Бусад хүнээс санал сонсох үедээ тэднийг ойлгохгүй байна гэж бодоод, саналаас нь татгалзсан. Тэр ч бүү хэл нэлээд хэдэн хүн адилхан санал хэлэхэд ч би үнэхээр гөжүүдэлсэн. Тэдний хэлсэн юмыг зөвшөөрч байгаа царайлсан ч үнэндээ өөрийнхөө бодолтой зууралдсан. Дуртай зүйлээ л өөрчлөөд, санал нийлэхгүй байгаа зүйлээ өөрчлөхөөс татгалзсан. Элдвээр шалтаглан хүмүүстэй маргаж, тэр ч бүү хэл дүрсхийн уурласан. Эцэстээ тиймэрхүү байдлаар нэг эгчийг боогдуулсан байж. Би ямар ч эрүүл ухаангүй биеэ тоосон байснаа ухаарсан юм. Би ямар ч ухаангүй байсан! Дэндүү их биеэ тоож, өөрийгөө зөвтгөөд өөр хэний ч саналыг зөвшөөрөхийг хүсээгүй. Зургаа ахин дахин засварлахад хүрч, ажлаа хойш татаад зогсохгүй миний байдал ч дордсоор байлаа. Тэр бүтэлгүйтэл, ухралттай тулгараагүй бол би өөртөө дүгнэлт хийж, өөрийгөө мэдэхээр Бурханы өмнө хэзээ ч очихгүй байх байсан. Эргэлт буцалтгүй, биеэ тоосон зан чанартай амьдарсаар байсан бол бусад маань намайг голж, Бурхан ой гутах байж. Тэгж бодохоор харууслаар дүүрч, жаахан айлаа. Тэгээд гэмшихийг хүсэн Бурханы өмнө даруйхан очиж залбирсан.

Дараа нь илчилсэн завхралынхаа талаар багийнхаа эгч нарт сэтгэлээ уудлаад, санал сонсож, харьцалт хийлгэхэд бэлэн байгаа гэдгээ хэлсэн. Тэр үеэс хойш үүрэгт маань ах эгч нар хэд хэдэн санал хэлсэн, эхэндээ надад үүнийг хүлээн зөвшөөрөхөд нэлээд хэцүү байлаа. Гэхдээ би ойрд бүтэлгүйтсэнээ санаад залбирч, өөрийгөө хойш тавьдаг байсан юм. Яагаад тийм санал хэлэв, саналыг нь дагаснаар юунд хүрч болох вэ, асуудал юунд оршиж байна вэ гэж бодсон. Дараа нь үүнийг зарчимд үндэслэн харгалзаж үздэг байлаа. Ийм хандлагаар бусдын саналыг ойлгож, хүлээн зөвшөөрөхөд арай амар байсан, тэгээд миний засварыг ч илүү нааштай хүлээн авсан шүү. Бас үнэнийг хэрэгжүүлэх хэчнээн сайхныг би олж харсан юм. Гэхдээ биеэ тоосон зан чанар минь надад үнэхээр нэвчсэн байсан болохоор бүтэлгүйтсэн ганц туршлагаар үүнийг уг үндсээр нь устгаж чадаагүй.

Төд удалгүй би эргээд биеэ тоох боллоо. Нэг удаа чуулганы магтан дуунуудад холбоос зургийн загвар гаргалаа. Ах эгч нар Бурханы ажлыг туулсныхаа дараа Бурханыг гэх магтаалаа илэрхийлж байгаа учраас халуун дулаан, романтик, сайхан мэдрэгдэх ёстой гэж бодогдсон. Тэгээд хөх ягаан өнгө тийм мэдрэмжийг илтгэдэг, хүндтэй, эрхэмсэг утгатай гэсэн өнгөний онол сурснаа бодлоо. Хөх ягаан өнгийг гол өнгөөр ашиглахад буруутах учиргүй гэж санагдсан. Зургаа дуусгатал зарим ах эгчид миний санаа таалагдаж, тэр өнгө гоё байна гэцгээлээ. Би ч нэлээд додийж, эцсийн эцэст бага зэрэг хэв чанар, дизайны чадавхтай юм байна гэж бодсон. Дизайнд дөнгөж хөл тавьсан нэг эгч надад, “Чуулганы магтан дуунууд бол ах эгч нарын бодит туршлага, ойлголт байдаг. Хөх ягаан өнгө ашиглахаар дэндүү зүүд зэрэглээ шиг болж, магтан дуунуудын өнгө аяст нийцэхгүй байна. Харахад ч эвгүй юм. Үүнийг сольсон нь дээр байх” гэх санал ирүүлэхээр нь гайхсан шүү. Эгчийн саналыг уншсан ч дотроо үнэхээр эсэргүүцсэн. “Сургалтын маш олон материал дээр хөх ягаан өнгө сайхан, халуун дулаан мэдрэгддэг гэсэн байсан. Тэгээд ч интернэтэд хөх ягаан өнгийг ийм маягаар ашигласан өөр олон загвар байна лээ. Яагаад та үүнийг харахад эвгүй гэж байгаа юм бэ? Дээрээс нь та шинэ салбарт дөнгөж хөл тавьчхаад, бараг ямар ч загвар гаргаж үзээгүй байж надад санал хэлж байдаг. Эх захаа мэдэхгүй л байна даа” гэж бодлоо. Гэхдээ эгчийг шууд няцаахад эвгүй санагдаад байсан болохоор бусад ах эгчээс санал хураая гэж хэлээд, эгчийг хүлээлгэлээ. Тэгээд өөр хэний ч саналыг огт асуулгүй зүгээр л үл хайхарсан.

Хэд хоногийн дараа өөр нэг эгч бас ийм санал хэлж, миний хэрэглэсэн өнгийг дүнсгэр байна гэлээ. Тэр эгч үүнийг өөрчлөхийг санал болгосон. Яг тэр үед багийн ахлагч надад зөрүүдлэлгүй, дахин хяналтад оруулахаар өөрчлөлт хийх хэрэгтэй гэж санууллаа. Тухайн үед би гөжүүдэлж зүрхлээгүй болохоор зарим нэг өөрчлөлт хийх гэж үзсэн. Гэхдээ тэр хөх ягаан загвараа болихыг үнэхээр хүсэхгүй байлаа. “Ийм өнгийн загвар үнэхээр тийм онцгүй баймааргүй дээ. Заримд нь таалагдаж байхад яагаад үүнийг өөрчлөх албатай юм бэ?” гэж бодсон. Гэхдээ тийм маягаар бодох үедээ зургаа өөрчлөх гэж зүдэрлээ. Хэд оролдсоны дараа аятайхан харагдахгүй л байсан. Дараа нь нэг засвар дээр зурагт алдаа гарч, үүнтэй хэдэн цаг зууралдсан ч засварлах арга олж чадаагүй. Би маш их бухимдаж, яах учраа олохоо байж, тэр ч бүү хэл бууж өгөхийг хүссэн. Тэр ганцхан зураг дээр нэг сар зарцуулж, зургаан удаа зассанаа, бас бусад маань маш олон санал хэлснийг бодлоо. Би үүнийг бас л дуусгаагүй, ажлаа хойш татаж байсан юм. Тэгээд үнэхээр сэтгэл гонсойсон. Урьд нь биеэ тоогоод ажлаа хойш татаж, санал хүсэлт хүлээн авч чаддаггүй байснаа саналаа. Одоо би дахиад л биеэ тоож, бусдын саналаас татгалзаж байсан. Энэ нь нэг л янзын асуудал байсан бус уу? Би Бурханы өмнө даруйхан очоод, “Өө Бурхан минь, миний биеэ тоосон зан чанар үнэхээр ноцтой байна. Ийм нөхцөлд би захирагдаж чадахгүй нь. Намайг гэгээрүүлж, замчлаач дээ, тэгснээр би Таны хүслийг ойлгож, өөрийгөө үнэхээр мэдэж, энэ байдлаас гарч чадна” гэж залбирлаа.

Дараа нь Бурханы үгийн ийм хэсгийг уншсан: “Биеэ тоосон зан бол хүний завхарсан зан чанарын уг үндэс юм. Хүмүүс биеэ тоосон байх тусмаа, Бурханыг эсэргүүцэх боломжтой байдаг. Энэ асуудал хэр ноцтой вэ? Биеэ тоосон зан чанартай хүмүүс өөрсдийгөө бусдаас дээгүүр гэж үзээд зогсохгүй, Бурханд их зан гаргадаг нь хамгийн ноцтой. Зарим хүн гаднаа Бурханд итгэж, дагадаг мэт харагдаж болох ч Түүнийг ердөө ч Бурхан гэж авч үздэггүй. Тэд өөрсдийгөө үнэнийг эзэмшдэг гэж үргэлж санаж, ихэд өндрөөр үнэлдэг. Энэ бол биеэ тоосон зан чанарын мөн чанар, уг үндэс бөгөөд Сатанаас гаралтай. Тиймээс биеэ тоосон зангийн асуудлыг шийдвэрлэх ёстой. Өөрийгөө бусдаас дээр гэж мэдэрнэ гэдэг бол шалихгүй хэрэг. Гол асуудал нь, хүний биеэ тоосон зан чанар хүнийг Бурханд, Түүний захиралт, зохицуулалтад захирагдахад саад болдог; ийм хүн бусдыг захирах эрх мэдлийн төлөө Бурхантай үргэлж өрсөлдөх хандлагатай байдаг. Энэ төрлийн хүн Бурханыг хайрлаж, Түүнд захирагдах нь байтугай, Бурханыг өчүүхэн ч хүндэлдэггүй. Биеэ тоосон, ихэрхүү хүмүүс, ялангуяа бүр эрүүл ухаанаа алдталаа биеэ тоосон хүмүүс Бурханд итгэхдээ Түүнд захирагдаж чаддаггүй бөгөөд бүр өөрсдийгөө өргөмжилж, өөрсдөдөө гэрчлэл хийдэг. Ийм хүмүүс Бурханыг хамгийн их эсэргүүцдэг. Хэрвээ хүмүүс Бурханыг хүндэтгэдэг болохыг хүсвэл эхлээд биеэ тоосон зан чанараа шийдвэрлэх ёстой. Биеэ тоосон зан чанараа хэдий чинээ нэгд нэггүй шийдвэрлэнэ, Бурханыг төдий чинээ хүндэтгэх бөгөөд тэр цагт л чи Түүнд захирагдаж, үнэнийг олж авч, Түүнийг мэдэж чадна(Бурханы нөхөрлөл). Биеэ тоосон байдал нь Бурханыг эсэргүүцэхийн уг үндэс гэдгийг ойлгоход минь энэ тус болсон. Би биеэ тоосон зан чанартаа захирагдаад, өөрийнхөө үзэл бодлыг үнэн мэт, эрх мэдэлтэй мэтээр үргэлж өөрийн зөв гэж боддог байж. Үнэнийг эрж хайж, Бурханд захирагдах ямар ч хүсэлгүй байж. Тэгээд хэний ч саналыг ер авдаггүй байсан. Ялангуяа техникийн чадваргүй, техникийн зарим талын ойлголтгүй хүн саналаа хэлбэл би үнэхээр эсэргүүцдэг байлаа. Саналыг нь зөвшөөрсөн мэт царайлдаг ч бодит байдал дээр тэдний саналыг нухацтай хүлээн аваагүй. Өөрийнхөө хүслийг хойш тавь, Бурханы гэрт юу ашигтай вэ гэдэгт анхаар, эрж хайж, мэрийж, хамгийн сайн хувилбарыг бүтээ гэж Бурхан надад бусдаар дамжуулан хэд хэдэн удаа сануулсан. Гэхдээ би дэндүү зөрүүд, ихэрхүү байсан юм. Өөрийн санаа, туршлагыг үнэн гэж үзэж, бусдын санал сэтгэлд хүрэхгүй бол гөжүүдэлдэг байсан. Энэ нь Бурханы гэрийн ажлыг үймүүлсэн юм. Тэгэхэд би Бурханы, “Биеэ тоосон зан чанартай хүмүүс өөрсдийгөө бусдаас дээгүүр гэж үзээд зогсохгүй, Бурханд их зан гаргадаг нь хамгийн ноцтой.” “Хүмүүс биеэ тоосон байх тусмаа, Бурханыг эсэргүүцэх боломжтой байдаг” гэх үгийг эцэст нь ойлгож эхэлсэн дээ. Тэгээд үүнд бүрэн үнэмшсэн. Бас бага зэрэг айсан шүү. Энэ нь надад чуулган дахь антихристүүдийг санагдуулсан. Тэд үнэхээр биеэ тоож, дарангуй аашилж, бусдын саналыг хэзээ ч сонсдоггүй байсан. Тэр ч байтугай санал хүсэлт гаргасан хүмүүс рүү дайрч, тэднийг гадуурхдаг нь үнэхээр л Бурханы гэрийн ажлыг үймүүлж, Бурханы зан чанарт халдсан юм. Бурхан тэднийг бүгдийг нь зайлуулсан. Би антихристүүдийн үйлдсэн шиг ёрын мууг үйлдээгүй ч гэсэн миний илчилсэн зан чанар тэднийхээс юугаараа ялгаатай гэж? Биеэ тоосон байдлаа засахгүй бол хэчнээн ноцтой үр дагавар гарахыг би тэгэхэд л ухаарсан даа. Тэгээд гэмшихийг хүсэж, даруйхан Бурханы өмнө очиж залбирсан.

Дараа нь Бурханы үгийн ийм хэсгийг уншсан юм: “Одоо харахад, үүргээ хангалттай гүйцэтгэх хэцүү байна уу? Үнэндээ бол үгүй; хүмүүс ердөө л даруу байр байдалтай болж, бага зэрэг эрүүл ухаан эзэмшиж, зохих байраа эзэлж чаддаг байх ёстой. Чи өөрийгөө хэчнээн их боловсролтой гэж боддог ч бай, ямар ч шагнал авсан бай, хэчнээн ч их зүйлд хүрсэн бай, хэв чанар, зэрэг зиндаагаа хэчнээн дээгүүр гэж боддог ч бай хамаагүй эхлээд энэ бүх зүйлийг орхих ёстой, учир нь эдгээр нь юу ч биш. Бурханы гэрт тэдгээр зүйл хэчнээн ч агуу, сайн байлаа гэсэн, үнэнээс дээгүүр байж чадахгүй; тэдгээр нь үнэн биш бөгөөд үнэнийг орлож чадахгүй. Иймээс Би чамайг эрүүл ухаан гэгч энэ зүйлтэй байх ёстой гэж хэлдэг. Хэрвээ чи: ‘Би тун авьяаслаг, маш хурц ухаантай, хурдан хариу үйлдэл үзүүлдэг, юм хурдан сурдаг, ой тогтоолт нэн сайтай’ гэж хэлж, эдгээр зүйлийг үргэлж далим болгон ашигладаг бол энэ нь асуудал үүсгэнэ. Хэрвээ чи эдгээрийг үнэн гэж үзэж, эсвэл үнэнээс дээгүүрт үзвэл үнэнийг хүлээн авч, хэрэгжүүлэхэд хэцүү байх болно. Үргэлж сүрхий мэт аашилдаг биеэ тоосон, ихэрхүү хүмүүст үнэнийг хүлээн авахад хамгийн хэцүү байдаг бөгөөд унах магадлал хамгийн ихтэй. Хэрэв хүн биеэ тоосон зангийн асуудлаа шийдвэрлэж чадвал үнэнийг хэрэгжүүлэхэд амархан болдог. Иймээс гаднаа сайхан, сүрлэг санагдаж, бусдын атаархлыг төрүүлдэг тэдгээр зүйлийг эхлээд нухчин дарж, үгүйсгэх ёстой. Эдгээр зүйл үнэн биш; харин ч эдгээр нь үнэнд ороход чинь саад хийж болно(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үүргээ хангалттай биелүүлэх гэж юу вэ?”). Биеэ тоосон зан чанараа шийдвэрлэхийн тулд өөрийгөө хойш тавьж, үгүйсгэх ёстой гэдгийг тэгэхэд ойлгосон. Хүний чадвар, чадамж, туршлага, авьяас хэчнээн гайхалтай ч гэлээ үнэн биш шүү дээ. Эдгээр нь зүгээр л үүргээ биелүүлэхэд маань тус болох хэрэгсэл. Бид эдгээрээр далимдуулах гэж оролдох ёсгүй. Үнэнийг эрж хайж, аливааг зарчмын дагуу хийж, бусадтай сайтар хамтран ажиллаж, бусдаас суралцах нь бүгд чухал. Энэ бол үүргээ биелүүлэх цорын ганц арга. Дараа нь би өөрөө загварчилсан арай гайгүй зурагт хуудаснуудаа хараад анхны зургийн маань үзэл санаа, сүүдэрлэлт, өнгө, зохиомжид илэрхий алдаа байсныг олж мэдлээ. Гэхдээ ах эгч нарын санал хүсэлтэд үндэслэн засварласны дараа нэлээд их ахиц гарч, зарим нь бүрмөсөн өөрчлөгдсөн байсан. Би үүнийг хараад ичсэн шүү. Өөрийгөө тэднээс илүү техникийн чадвар, туршлагатай учраас ажилдаа амжилт гаргаж, бусдаас магтаал сонссон гэж боддог байсан юм. Үүгээрээ далимдуулан хэний ч үгэнд орохоос татгалзсан. Гэтэл бодит байдал дээр би үнэний зарчмыг дагаж, бусдын саналыг зөвшөөрсөн болохоор л загвар маань амжилттай болсон байж. Загвараа Бурханы удирдамж, гэгээрлээр, бас ах эгчтэй эв найртай ажиллах замаар хийсэн байсан. Үнэний зарчмыг эрж хайж, бусдын санал хүсэлтийг авалгүй зүгээр л техникийн чадвартаа найдах үед зураг маань тааруухан болж, энэ нь чуулганы ажлыг үнэхээр хойш татсан. Би маш их биеэ тоож, өөрийгөө зөвтгөх хандлагатай байснаа бодоод маш их ичсэн шүү. Би харваас огт онцгой байгаагүй. Дизайны зах зухыг л ойлгосон болохоос жинхэнэ мэргэжилтэн болоход хол байлаа. Тэгсэн хэрнээ маш өөртөө бардаж, биеэ тоосон байсан. Бас маш бүдүүлэг байж. Үүнийг ухаараад залбирч, үзэл бодлоо орхисон юм. Бусдын санал хүсэлтийг дагаж, яаж засварлавал илүү сайн үр дүнд хүрэх талаар үнэхээр бодсон. Тэгээд гол асуудлаа шийдвэрлээд зогсохгүй илүү дээр өнгө олсон шүү. Би зургаа маш хурдан засварлаж, ах эгч нар ч тэгж өөрчилсний дараа хавьгүй дээр харагдаж байна гэцгээлээ. Үүнийг хараад би маш их ичсэн. Биеэ тоосон байдлаас минь л болж тэр зураг удаа дараа засварт орж, бусдын нандин цаг хугацаанаас маш их хумсалж, төвөг удсан. Энэ нь Бурханы гэрийн ажлыг ноцтойгоор үймүүлсэн. Чадвар минь зогсонги байдалд орсноос гадна амийн оролтод маань бэрхшээл тулгарсан. Биеэ тоосон зан чанартай амьдрах нь гагцхүү хор хөнөөл л учруулдаг нь харагдсан юм. Би маш их харамсаж, “Ямар ч санал хүсэлт сонслоо гэсэн өөрийгөө хойш тавьж, үнэнийг эрж хайж, Бурханы гэрийн ашиг сонирхлыг эн тэргүүнд тавьж сурна. Биеэ тоож амьдраад байж болохгүй” гэж чимээгүйхэн сэтгэл шулуудсан.

Саяхан би Бурханы үгийн уншлагын видеоны холбоос зургийг загварчилсан юм. Ах эгч нарт эхний нооргоо үзүүлтэл бүгд л бөмбөрцгийн зураг дэндүү том, төв рүү шахагдсан мэт байгаа учраас үзэгдэх орчин жаахан давчуу байна гэцгээлээ. Тэгээд засвар хийхэд минь тус болох лавлагаа зураг явуулсан. “Зохих ёсны нөлөө гаргахын тулд бөмбөрцөг ийм том байх ёстой, бас та нар мэргэжлийн график дизайны ямар ч туршлагагүй, бодит дадлагагүй шүү дээ. Би энэ салбарт илүү чадвартай. Та нарын санал хүсэлтээс авах юм алга” гэж бодож байсан. Тийм болохоор тэдний санал хүсэлтийг зүгээр л хальт гүйлгэж харчхаад, өөрийн бодолд үндэслэн зургаа засварлахыг хүслээ. Тухайн үед би дахиад биеэ тоосон байдал харуулж байна, бас санал хүсэлт, эцсийн үр дүнг тайвнаар бодолцож үзээгүй гэдгээ ухаарсан. Сохроор шийдвэр гаргаж байсан маань Бурханы хүсэлд нийцэхгүй байлаа. Би тэр даруй залбирч, зүрх сэтгэлийг минь тайвшруулж, үнэнийг хэрэгжүүлж, махан биеэ хаях боломж олгооч гэж Бурханаас гуйсан. Дараа нь Бурханы үгийн ийм хэсгийг уншсан юм: “Чи юун түрүүнд даруу төлөв хандлагатай байж, зөв гэж итгэдэг зүйлээ хойш тавьж, хүн бүрд нөхөрлөх боломж олгох ёстой. Өөрийн арга замыг зөв гэж итгэдэг байлаа ч гэсэн чи зүтгээд байх ёсгүй. Юуны өмнө энэ бол нэг төрлийн ахиц дэвшил; энэ нь үнэнийг эрж хайх, өөрийгөө үгүйсгэх, Бурханы хүслийг хангах хандлагыг харуулдаг. Ийм хандлагатай байхын зэрэгцээ өөрийн үзэл санааг баримтлахгүй болмогцоо чи залбирна. Чи өөрөө зөв бурууг мэддэггүй учраас юу хийх нь хамгийн зөв, хамгийн тохиромжтой болохыг Бурханаар илчлүүлж, хэлүүлдэг. Хүн бүр нөхөрлөлд нэгдэхэд Ариун Сүнс та бүхэнд гэгээрэл авчирдаг. Бурхан хүмүүсийг үйл явцын дагуу гэгээрүүлдэг бөгөөд энэ нь заримдаа зүгээр л хандлагыг чинь дэнсэлдэг. Хэрэв чи гөжүүдээр өөрийгөө зөвтгөдөг бол Бурхан чамаас царайгаа нууж, чамд хаагдмал болно; Бурхан чамайг ил болгож, заавал мухардалд оруулна. Нөгөө талаар, хэрвээ хандлага чинь зөв зүйтэй, өөрийнхөөрөө зүтгэдэг ч үгүй, өөрийгөө зөвтгөдөг ч үгүй, дур зоргоороо, яаруу бус, харин үнэнийг эрж хайж, хүлээн авдаг хандлага бол бүлэгтэй нөхөрлөх үед Ариун Сүнс та нарын дунд ажиллаж эхэлдэг бөгөөд магадгүй хэн нэгний үгээр дамжуулан чамайг ойлголтод хөтөлнө(Бурханы нөхөрлөл). Намайг үүрэгтээ бусдын өөр санал бодолтой тулгараг гэж Бурхан зөвшөөрсөн гэдгийг би тэгэхэд ойлгосон. Бурхан бидний бодол, үйлдэл бүрийг аждаг болохоор би үнэнийг хэрэгжүүлж, Бурханы шинжилтийг хүлээн зөвшөөрч байх ёстой. Юмыг зүгээр л гаднах үзэмжээр нь үнэлж, бусад хүний мэргэжлийн ур чадварыг шүүж болохгүй. Би илүү их мэдлэгтэй байлаа ч, санаа минь хэдий үндэслэлтэй байлаа ч гэсэн ихэрхүү байхаа больж, төсөөллөө хойш тавьж, үнэний зарчмыг эрж хайж, хамгийн үр ашигтай байх зүйлийг л хийх ёстой. Эцэст нь миний зөв болж таарсан ч ядаж л би үнэнийг эрж хайж, хэрэгжүүлсэн байх болно шүү дээ. Энэ бол үнэлж баршгүй зүйл. Бурхан Өөрт нь дайсагнадаг сатанлаг зан чанарыг минь жигшсэн учраас миний хувьд биеэ тоосон байдлаа харуулах нь алдаа гаргахаас ч долоон дор байсан юм. Биеэ тоосноос минь болж Бурханы гэрийн ажил үнэхээр саатсан гэдгийг бодоод, дахиад тийм зөрүүд байж болохгүй гэдгээ үнэхээр мэдэрсэн. Би засварын тухай саналд тайван хандаж, зургаа сайжруулахаар мэрийх ёстой байлаа. Дараа нь би бусдын саналыг нухацтай авч үзээд, лавлагаа болгосон нэг зураг үнэхээр загварлаг, надад сургамж болохуйц байгааг олж мэдсэн. Үүнийг багийн бусад гишүүнтэй хэлэлцэхэд санал ёсоор засварлах хэрэгтэй гэдэг дээр хүн бүр санал нэгдлээ. Би зохиомж болон бусад талыг нь засварлаад нэг л мэдэхэд зургаа дуусгасан. Бурханы гэгээрэл, удирдамжаар энэ бүгдэд хүрсэн гэдгээ мэдэрсэн шүү. Хэдийгээр би нэмж хэдэн санал хүсэлт хүлээн авсан ч үүнийг зохих ёсоор зохицуулж, нэг их эсэргүүцээгүй. Бурханд гэрчлэл хийхийн тулд тэр зургийг хэдэн ч удаа өөрчлөхдөө баяртай байлаа. Хэдэн удаа засварласны дараа хүн бүр зургийг маань сайхан болж гэцгээн, нэмж санал хэлээгүй. Үүргээ ийм маягаар биелүүлэх хэчнээн сайхныг би олж харсан.

Сахилгажиж, илчлэгдэж, Бурханы үгийг уншсаны дараа би биеэ тоосон сатанлаг зан чанараа эцэст нь ойлгож, үзэн ядаад, бүх зүйл дээр үнэнийг эрж хайж, хүлээн зөвшөөрөх хэчнээн чухлыг олж харсан. Би урьдынх шигээ биеэ тоохоо больсон, бас бусдын саналыг хүлээн авч чаддаг болсон. Бурханы шүүлт, гэсгээлт, сахилгажуулалтын ачаар л би ийнхүү өөрчлөгдсөн дөө.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Үнэнчээр ярихын төлөөх тэмцэл

Вениела, Филиппин 2017 онд би Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрсөн юм. Нөхөрлөлөөс байнга илүү их үнэнийг олж мэдэх,...

Би бусадтай ажиллаж сурсан

Лиу Хэн Жианши Муж Бурханы нигүүлслээр би чуулганы ахлагчийн үүрэг хариуцлагыг хүлээн авлаа. Тухайн үед би маш урам зоригтой байсан бөгөөд,...

Зохицон үйлчлэхийн ач холбогдол

Мэй Жиэ, Шаньдун муж Бүх түвшний чуулганы удирдагчдыг хамтрагчтай (хамт ажиллах хамтран зүтгэгчтэй) болохыг шаардсан ажлын зохицуулалтыг...

Messenger дээр бидэнтэй холбоо барих