Үнэн надад замыг харуулсан

2021-11-18

Шизай, Япон

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурханд үйлчлэх нь тийм ч амархан ажил биш. Ялзарсан зан чанар нь өөрчлөгдөлгүй үлдсэн хүмүүс хэзээ ч Бурханд үйлчилж чадахгүй. Хэрэв чиний зан чанар Бурханы үгээр шүүгдэж, гэсгээгдээгүй бол зан чанар чинь Сатаныг төлөөлсөөр байдаг. Чи ‘сайн санааныхаа’ улмаас Бурханд үйлчилдэг, чиний үйлчлэл сатанлаг уг чанарт чинь үндэслэдэг гэдгийг энэ нь баталдаг. Чи төрөлхийн зан аашаараа, өөрийн хувийн хүсэл зоргын дагуу Бурханд үйлчилдэг. Түүгээр ч барахгүй хийхийг хүсэж байгаа зүйлд чинь Бурхан баярлаж, хийхийг хүсдэггүй зүйлийг чинь Бурхан үзэн яддаг гэж чи үргэлж боддог; чи зөвхөн өөрийн хүсэл зоргын дагуу л ажилладаг. Үүнийг Бурханд үйлчилж байна гэж хэлж болох уу? Эцсийн эцэст чиний амь зан чанар өчүүхэн төдий ч өөрчлөгдөхгүй; харин ч үйлчлэл чинь чамайг бүр илүү зөрүүд болгосноор завхарсан зан чанарыг чинь туйлын үхширмэл болгоно. Тийм болохоор, Бурханд үйлчлэх талаар зөвхөн өөрийн чинь зан аашинд голлон суурилсан дүрэм журам, зан чанарынхаа дагуу үйлчилдэг үйлчлэлээс чинь урган гарсан туршлага чамд бий болно. Эдгээр нь хүний туршлага болон сургамж юм. Энэ бол хорвоо дээр амьдрах хүний амьдралын гүн ухаан юм. Ийм хүмүүсийг фарисайчууд, шашны албан тушаалтнууд гэж ангилж болно. Хэрвээ тэд хэзээ ч сэрж гэмшихгүй бол эцсийн өдрүүдэд хүмүүсийг хууран мэхэлдэг хуурамч Христүүд, антихристүүд болж хувирах нь гарцаагүй. Яриад байсан хуурамч Христүүд болон антихристүүд ийм хүмүүсийн дундаас гарч ирнэ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Шашны үйлчлэлээс ангижрах ёстой). Бурханы үгийн энэ хэсгийг уншаад таван жилийн өмнөх туршлага минь санаанд орж ирлээ. Би чуулганы удирдагчаар дөнгөж сонгогдоод, маш урам зоригтой, үүрэгтээ нухацтай хандаж, чуулганы ажлыг сайн зохицуулахаар шийдсэн байсан юм. Бүх багийн ажлын нөхцөл байдлын талаар бүртгэл хөтөлж эхлэхдээ би зарим багийн гишүүд ажилдаа тохирохгүй байгааг, багийн удирдагч нар үүнийг нь засаж залруулахгүй байгааг олж мэдсэн. Зарим хүн зарчмыг ойлгож ухамсарлаагүй байгаа бөгөөд удирдагчид нь нөхөрлөлөөр хангаж, хангалттай хурдан туслахгүй байгаа нь чуулганы ажилд нөлөөлж байв. Энэ нь миний санааг үнэхээр зовоож, би “Ийм илэрхий асуудлыг шийдвэрлэхгүй орхиж байдаг. Тэд ажилдаа хариуцлагагүй байгаа нь тодорхой байна. Дараагийн цуглаан дээр би тэднийг үнэхээр сайн зэмлэж, хаана аа алдаад байгааг нь тэдэнд гарцаагүй сайн мэдүүлэх хэрэгтэй юм байна” гэж бодлоо. Дараагийн цуглаан дээр би тэдгээр багийн удирдагч нараас ажлынх нь талаар ахин дахин асууж, мөн өөрийн харсан алдаа дутагдал, асуудлыг онцолж хэлсэн юм. Тэд бодитой ажил хийхгүй байгаагаа мэдээд, өөрчлөгдөхийг хүсэж байсан ч, миний сэтгэл ханахгүй л байлаа. Хэрвээ би хатуухан байж, үүнийг сайтар задлан шинжилж, тэдэнтэй харьцахгүй бол, ямар ч үр дүн гарахгүй гэж бодсон юм. Би зэмлэсэн өнгөөр, үүрэгтээ хааш яаш байна, бодитой асуудлыг шийдвэрлэхгүй байгаа нь чуулганы ажилд саад хийж байна гэх мэтээр ярив. Ярьж дууссаныхаа дараа, би тэднээс ямар санагдсаныг нь асуулгүй, асуудлыг олж хараад, засчихлаа гэж бодоод өөрийгөө сайшаасан. Гэвч хэд хоногийн дараа, хамтран ажиллагч маань надад “Нэг багийн удирдагч, чамтай уулзахаас айж байгаа, ажилд нь асуудал байгааг харвал чамайг өөртэй нь харьцана гэж бодоод байгаагаа хэлсэн” гэсэн юм. Үүнийг сонсоод би бага зэрэг сэтгэл гонсойсон боловч тэр даруйдаа, хийх хэрэгтэй байсан зүйлийг л би хийсэн, асуудлыг олж илрүүлээд, зөв болгох гэж л тэгсэн, тэдэнд сургамж болог гэсэндээ л тэдэнтэй харьцсан гэж бодоод, нэг их юм бодсонгүй. Багийн удирдагч нартай хийсэн дараагийн хурал дээр би ажлынх нь талаар ширүүхэн шалгааж, дараа нь асуудал олмогцоо тэдэнтэй харьцаж, юмсыг задлан шинжиллээ. Бас би өөртөө итгэлтэйгээр “Зарим ах эгч нар ажлынхаа талаар асуугдахаас айдаг. Бодитой ажил хийж байгаа бол айгаад байх зүйл юу байна? Ажлынхаа талаар сурч авч байж л асуудлыг цаг тухайд нь олж, засаж болно” гэж хэлсэн юм. Цуглааны дараа нэг багийн удирдагч “Би үүргээ хэрхэн гүйцэтгэхийг сурсаар л байгаа, надад олон бэрхшээл байна. Цуглаан дээр нөхөрлөх замаар тэдгээрийг шийдвэрлэхийг л хүссэн, гэтэл улам л сэтгэл хямарчихлаа” гэж хэлэхийг би сонслоо. Үүнийг сонсоход бага зэрэг сэтгэл гонсойм байсан бөгөөд цуглаан үр дүнгүй байсан нь зарим талаар миний буруу юм шиг санагдсан. Гэхдээ магадгүй миний биеийн хэмжээ жижиг, нөхөрлөл маань тодорхой бус байсан учраас л тэр байх гэж бодлоо. Багийн шинэ удирдагч маш их дарамт мэдрэх нь хэвийн үзэгдэл байсан юм. Би эргүүлээд “Стресс бол хөдөлгөх хүч. Тэгж санагдахгүй байвал асуудалтай гэсэн үг” гэж хэлсэн. Багийн удирдагч нар надтай уулзаж, надаар харьцалт хийлгэхээс айдаг болохыг хамтран зүтгэгч дараа нь олж мэдээд “Уураасаа болоод хүмүүстэй тэгж харьцаж байна. Энэ бол ах эгч нарыг сургамжилж байгаа хэрэг биш. Тэдний асуудал, бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд бид үнэний талаар илүү их нөхөрлөх хэрэгтэй” гэж анхаарууллаа. Би энэ талаар бас л юу ч бодсонгүй, сэдэл минь зөв байсан, би бага зэрэг ширүүн байсан ч гэсэн ажилдаа л хариуцлагатай хандаж байсан гэж итгэж байв. Хамтран зүтгэгчдээс минь ахин дахин анхааруулсан ч гэсэн, би огт Бурханы өмнө очиж, өөрийгөө эргэцүүлээгүй. Сүнсэнд минь харанхуй газар авч байгааг аажмаар мэдэрч эхэлсэн бөгөөд Ариун Сүнсний ажлыг ухамсарлаж чадахгүй байлаа. Би зовж зүдэрч, бас шаналж байв. Тэр үед л би Бурханы өмнө очиж, өөрийгөө ийнхүү эргэцүүлсэн юм: “Би яагаад үүрэгтээ юунд ч хүрэхгүй, харин үргэлж хана мөргөөд байна вэ? Яагаад ах эгч нар надаас дарамт шахалт мэдэрч байна гэж үргэлж хэлээд байна вэ? Үнэхээр хамтран зүтгэгсдийн маань хэлээд байгаа шиг, би уураасаа болж хүмүүстэй харьцаад байгаа гэж үү? Гэхдээ би чуулганы ажлыг сайн хийлгүүлэхийн тулд л хатуухан хэлдэг шүү дээ. Тэгэхгүй бол ах эгч нар эдгээр асуудал ямар ноцтой болохыг ухаарна гэж үү?” Энэ шаналал дунд ч гэсэн би өөрийгөө зөвтгөхийг оролдож байсан. Би үнэхээр зовж зүдэрч байлаа.

Залбирсныхаа дараа би Бурханы эдгээр үгийг уншлаа: “Чуулганы удирдагч, ажилчдын хувиар та нар Бурханы сонгосон хүмүүсийг үнэний бодит байдал руу хөтөлж, Бурханы гэрчлэгч болон үйлчлэхийг хүсвэл хамгийн гол нь хүмүүсийг аврах Бурханы зорилт, Бурханы ажлын зорилгын талаар илүү гүн гүнзгий ойлголттой байх ёстой. Бурханы хүсэл, хүмүүст тавьдаг янз бүрийн шаардлагыг нь ойлгох ёстой. Хичээл зүтгэл чинь бодитой байх ёстой; ойлгож байгаагийнхаа хэрээр л хэрэгжүүлж, мэддэг зүйлээ л ярь. Битгий онгир, бүү дэгсдүүл, хариуцлагагүй үг бүү хэл. Дэгсдүүлэх юм бол хүмүүс чамайг жигшиж, дараа нь чамд зэмлүүлсэн мэт санагдана; ингэх нь дэндүү зохисгүй юм. Чи бусдыг үнэнээр хангах үедээ үнэнийг хүртээхийн тулд заавал харьцаж, загнах албагүй. Чи өөрөө үнэнгүй бөгөөд бусадтай гагцхүү харьцаж, загнадаг бол тэд чамаас айх боловч тэглээ гээд тэд үнэнийг ойлгож байгаа гэсэн үг биш. Захиргааны зарим ажилд бусадтай тодорхой хэмжээнд харьцаж, тэднийг засаж, сахилгажуулж болно. Гэхдээ чи үнэнээр хангаж чаддаггүй, гагцхүү эзэрхэг аашилж, бусдыг загнахаа л мэддэг бол завхрал, муу муухай чинь илчлэгдэнэ. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хүмүүс чамаас амийн хангалт, бодитой зүйл олж авч чадахгүй болохоороо чамайг жигшиж, чамд ой гутдаг болно. Ялган таних чадваргүй хүмүүс чамаас сөрөг зүйл сурна; бусадтай харьцаж, засаж, уурлаж, уураа барьж чадахгүй байхыг сурна. Энэ нь бусдыг Паулын зам руу, мөхлийн зам руу хөтөлж байгаатай агаар нэгэн бус уу? Энэ ёрын муу үйл бус уу? Чиний ажил үнэнийг ярилцаж, бусдыг амиар хангахад төвлөрөх ёстой. Чи гагцхүү бусадтай сохроор харьцаж, сургаал айлддаг бол тэд ер нь яаж үнэнийг ойлгох юм бэ? Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хүмүүс үнэхээр хэн болохыг чинь харж, чамайг орхино. Ийм маягаар чи яаж Бурханы өмнө бусдыг авчирна гэх хүлээлттэй байж чадна вэ? Үүнийг яаж ажил хийж байна гэх юм бэ? Энэ маягаар ажилласаар байвал чи бүх хүнийг алдана. Ер нь чи ямар ажил гүйцэлдүүлэх гэж найддаг юм бэ? Зарим удирдагч асуудал шийдвэрлэхийн тулд үнэнийг ярих чадваргүй байдаг. Оронд нь зүгээр л бусдыг айлган, өөрсдийг нь дуулгавартай дагадаг болгох гэж бусадтай сохроор харьцаж, эрх мэдлээ гайхуулдаг. Тийм хүмүүс бол хуурамч удирдагчид, антихристүүд юм. Зан чанар нь өөрчлөгдөөгүй хүмүүс чуулганы ажил хийх чадваргүй бөгөөд Бурханд үйлчилж чаддаггүй(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэний бодит байдалтай хүмүүс л удирдаж чадна”). Бурханы үг миний байдлыг төгс илчилсэн юм. Би үүргээ яг ингэж гүйцэтгэж байсан. Асуудлыг зохицуулахын тулд үнэний талаар нөхөрлөхөд анхаарахын оронд, би уураасаа болж бусадтай харьцаж, загнаж, зэмлэж байв. Үүний улмаас, тэд баригдмал болж, айж, надаас зайлсхийх болсон. Завхарсан зан чанар дотроо амьдарч байсан учраас би бас Бурханы зэвүүцлийг төрүүлжээ. Би Ариун Сүнсний ажлыг алдаж, харанхуйд живсэн. Тэр үеийг эргээд бодоход, ах эгч нарын үүргээс асуудал олох үедээ би, тусгайлан нөхөрлөхийн тулд үнэнийг эрж хайж эсвэл Бурханы үгийг олж байсан нь ховорхны дээр ах эгч нарыг үнэндээ хэрэгжүүлэлтийн зам руу чиглүүлж байгаагүй ажээ. Би биеэ тоосон зан чанараараа тэднийг ердөө л зандарч, зэмлэж байсан юм. Надаас болоод биеэ бариад байгааг нь хараад ч өөрийгөө бас л эргэцүүлээгүй. Би өөрийгөө үүрэгтээ хариуцлагатай байна, Бурханы хүсэлд санаа тавьж, бодитой асуудлыг шийдвэрлэж байна гэж бодож байсан. Бурхан хамтран ажиллагсдаар минь дамжуулан уураасаа болж хүмүүстэй дур зоргоороо бүү харьц гэж анхааруулсан боловч түүнийг нь үл ойшоож байв. Үүний улмаас, зарим ах эгч нар сөрөг болсон. Тэд надаас айж, зайлсхийх болсон юм. Чуулганы ажил ч бас сайн явахгүй байлаа. Удирдагч, ажилчид ажлаа гол нь үнэний талаар нөхөрлөх замаар хийхийг Бурхан тодорхой шаарддаг. Ах эгч нар завхарсан зан чанар, завхралынхаа үнэнийг таньж чаддаг болохоосоо өмнө үнэнийг ойлгох ёстой бөгөөд тэгсэн цагт л тэд Бурханы үгийг хэрэгжүүлэх, үүргээ сайн гүйцэтгэх урам зоригтой болно. Гэтэл би ажилдаа хатуу байж, асуудлыг олж харах юм бол тэднийг хайр найргүй загнаж, зэмлэх ёстой гэж бодсоны дээр зөвхөн ингэж байж л тэд асуудлаа олж харж, засаж залруулна гэж бодсон. Үр дүнд хүрэх цорын ганц арга нь энэ гэж би бодож байв. Тэгээд би тэрхүү харах өнцөг үнэхээр ямар утгагүй байсныг олж харсан. Тийм маягаар ажилласнаараа би албан тушаалаа ашиглаж, биеэ тоон хүмүүсийг зандарч, баригдмал болгож байв. Би үнэний талаар нөхөрлөж, бусдын асуудлыг шийдвэрлээгүй. Ах эгч нарын асуудлыг шийдвэрлэхдээ удирдагч нар үнэний талаарх нөхөрлөлийг ашиглаж, хүн болгонтой эн тэнцүү байж, хүмүүсийн бодит бэрхшээл дээр үндэслэж Бурханы үгийн талаар нөхөрлөж, бусдыг залж чиглүүлж, бусдад туслахын тулд өөрсдийн туршлага, ойлголтын талаар нөхөрлөл хуваалцахыг Бурхан шаарддаг. Хэрвээ тэд хэн нэгэнтэй харьцаж, илчиллээ гэхэд, үүнийг үнэний талаарх нөхөрлөлийн суурин дээрээс хийх ёстой бөгөөд тэд асуудлын мөн чанар болоод гол учрыг тодруулж өгөх ёстой, ингэснээр Бурхан юу шаарддагийг хүмүүс ойлгож, мөн өөрсдийн асуудал, асуудлынхаа уг чанар, асуудлынхаа аюултай үр дагаврыг тодорхой харж чаддаг болох ба ийнхүү тэд үнэнтэй нийцэхийн тулд юу хийх, Бурханы шаардсанаар үүргээ хэрхэн гүйцэтгэхээ мэддэг болно. Гэтэл би Бурханы шаардсанаар үүргээ гүйцэтгээгүй. Хамтран зүтгэгчдийнхээ сануулгыг сонсоогүй, тэр ч байтугай үүргийнхээ явцад сатанлаг зан чанартаа үндэслэн хүмүүсийг загнаж байгаагийнхаа төрөлхийн чанар, үр дагаврыг ч эргэцүүлээгүй. Үүнийгээ өөртөө зөвтгөж, тэдний сайн сайхны төлөө, чуулганы ажлын төлөө тэгсэн гэж хэлж байв. Би үүрэгтээ зөв зам дээр байгаагүйн дээр бусдад огт тус дэм болохгүй байснаар барахгүй үнэндээ тэднийг баригдмал болгож байв. Тэд бүгд зовлонтой, биеэ барьсан байдалтай байлаа. Би тэдэнд хор хүргэж байсан бус уу? Би мууг үйлдэж байжээ! Сатанлаг зан чанартаа үндэслэж үүргээ гүйцэтгэх нь ийм ноцтой үр дагавартай байх юм гэж би хэзээ ч санасангүй. Тэдэнтэй тийнхүү харьцаж, загнасандаа үнэхээр харамсаж байлаа. Би хурдхан Бурханы өмнө очиж залбиран, эрж хайж, ийнхүү бодов: Яг юу намайг өөрөө ч мэдэлгүй мууг үйлдэхэд хүргэв?

Үүний дараа би Бурханы үгээс үүнийг уншсан юм: “Хэрэв чиний дотор үнэхээр үнэн байдаг бол алхдаг зам чинь аяндаа зөв байх болно. Үнэн байхгүй бол ёрын мууг үйлдэхэд амархан бөгөөд чи өөрийн эрхгүй үүнийг хийнэ. Жишээлбэл, хэрвээ биеэ тоосон, ихэрхүү зан дотор чинь оршиж байгаа бол Бурханыг эсэргүүцэхгүй байх боломжгүй мэт чамд санагдана; Түүнийг эсэргүүцэх ёстой мэт санагдана. Чи үүнийг зориуд хийхгүй; өөрийн биеэ тоосон, ихэрхүү уг чанарт захирагдан хийх болно. Биеэ тоосон, ихэрхүү зангаасаа болж чи Бурханыг дорд үзэж, Түүнийг шалихгүй гэж үзэхэд хүрдэг; тэдгээр нь чамайг өөрийгөө өргөмжилж, байнга өөрийгөө гайхуулж, сүүлдээ Бурханы орыг эзлэн суугаад, өөртөө гэрчлэл хийхэд хүргэдэг. Эцэст нь чи өөрийн санаа, бодол, үзлийг шүтэх ёстой үнэн болгож хувиргана. Биеэ тоосон, ихэрхүү уг чанарынхаа эрхшээлд байдаг хүмүүс хэчнээн их ёрын муу үйл хийдгийг хараач!(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг эрэлхийлснээр л хүн амь зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна”). Бурханы үг муу үйлийн минь эх үндсийг ил болгосон: Би биеэ тоосон, ихэрхүү төрөлхийн чанартаа захирагдаж байж. Биеэ тоосон, ихэрхүү зангаасаа болж би өөрийгөө үргэлж бусдаас илүү хариуцлагатай гэж боддог байсан учраас тэднийг эзэрхэж байсан. Ах эгч нарын ажилд алдаа, эндүүрэл байвал тэднийг дорд үзэж, албан тушаалаа ашиглан тэднийг загнаж, тэдэнтэй харьцсан. Би ойлгож, хүнлэг байгаагүй. Энэхүү биеэ тоосон уг чанартаа захирагдсан би өөртөө бас бүрэн итгэлтэй байсан бөгөөд асуудлыг шийдвэрлэх цорын ганц зам бол хүмүүстэй ширүүн харьцах гэж бодож байв. Өөрийн үзэл, төсөөллийг би үнэн мэт харагдуулсан. Миний ажиллаж байгаа арга барил хүмүүсийг нухчин дарж байсныг харсан ч гэсэн арга барилаа өөрчлөхгүй, ах эгч нарыг сонсохыг хүсэхгүй байсан. Хамтран зүтгэгчид маань надад анхааруулахад хүртэл өөрийгөө эргэцүүлэхгүй л байв. Ердөө л бага зэрэг ширүүн өнгө ашигласан агаад тэд харьцалт туулахыг тэвчиж чадаагүй гэж бодож байв. Би биеэ тоосон, сатанлаг зан чанартаа үндэслэж үүргээ гүйцэтгэн, ах эгч нарт хор хүргэж, чуулганы ажлыг удаашруулж байж. Би Бурханыг эсэргүүцэх мууг үйлдэхээс өөрийг хийсэнгүй!

Дараа нь би Бурханы эдгээр үгийг уншсан юм: “Чи төрөлхийн зан аашаараа, өөрийн хувийн хүсэл зоргын дагуу Бурханд үйлчилдэг. Түүгээр ч барахгүй хийхийг хүсэж байгаа зүйлд чинь Бурхан баярлаж, хийхийг хүсдэггүй зүйлийг чинь Бурхан үзэн яддаг гэж чи үргэлж боддог; чи зөвхөн өөрийн хүсэл зоргын дагуу л ажилладаг. Үүнийг Бурханд үйлчилж байна гэж хэлж болох уу? Эцсийн эцэст чиний амь зан чанар өчүүхэн төдий ч өөрчлөгдөхгүй; харин ч үйлчлэл чинь чамайг бүр илүү зөрүүд болгосноор завхарсан зан чанарыг чинь туйлын үхширмэл болгоно. Тийм болохоор, Бурханд үйлчлэх талаар зөвхөн өөрийн чинь зан аашинд голлон суурилсан дүрэм журам, зан чанарынхаа дагуу үйлчилдэг үйлчлэлээс чинь урган гарсан туршлага чамд бий болно. Эдгээр нь хүний туршлага болон сургамж юм. Энэ бол хорвоо дээр амьдрах хүний амьдралын гүн ухаан юм. Ийм хүмүүсийг фарисайчууд, шашны албан тушаалтнууд гэж ангилж болно. Хэрвээ тэд хэзээ ч сэрж гэмшихгүй бол эцсийн өдрүүдэд хүмүүсийг хууран мэхэлдэг хуурамч Христүүд, антихристүүд болж хувирах нь гарцаагүй. Яриад байсан хуурамч Христүүд болон антихристүүд ийм хүмүүсийн дундаас гарч ирнэ. Хэрвээ Бурханд үйлчилдэг хүмүүс өөрсдийн зан аашаа дагаж, өөрсдийн хүсэл зоригийн дагуу үйлддэг бол тэд хэзээ ч хамаагүй хөөн зайлуулагдах эрсдэлтэй. Бурханд үйлчилж олж авсан олон жилийн туршлагаа бусдын зүрх сэтгэлийг өөртөө татаж, тэднийг сургамжилж, хянаж, өндөр байр суурийг эзлэхэд ашигладаг хүмүүс—хэзээ ч гэмшиж, хэзээ ч нүглээ улайж, байр суурийн ашиг хонжооноос хэзээ ч татгалздаггүй—энэ хүмүүс Бурханы өмнө унах болно. Тэд бол Паултай адил, дээгүүр зиндаагаараа бардамнаж, эрдэм чадлаа гайхуулдаг. Бурхан ийм хүмүүсийг төгс болгохгүй. Ийм үйлчлэл Бурханы ажилд саад учруулдаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Шашны үйлчлэлээс ангижрах ёстой). Эдгээр үг зүрхийг минь зүссэн бөгөөд Бурханы зан чанар халдахыг огт тэвчдэггүй болохыг мэдэрч чадав. Итгэсэн жилүүддээ үнэний зарчмыг эрж хайхад анхаараагүй, харин үүргээ өөрийнхөөрөө л гүйцэтгэж байснаа олж харсан билээ. Биеэ тоосон зан чанараараа эх захгүй байж, эрх мэдлийн байр сууриасаа хүмүүсийг загнаж, дарамт шахалт учруулан, эцэст нь ах эгч нараа баригдмал болгосон. Тэд биеэ барьж шаналж байв. Надад хүн чанар маш их дутагдаж байлаа. Ах эгч нарынхаа бодитой асуудлыг шийдвэрлэж чадаагүйгээр барахгүй амийн оролтод нь саад болж, чуулганы ажилд дараа болсон. Ингэж үүргээ гүйцэтгэнэ гэж байх уу? Сатаны хамсаатан шиг аяглаж байсан бус уу? Сэдэл минь зөв гэж, өөрийгөө чуулганы ажилд санаа тавьдаг гэж би үргэлж боддог байсан, гэтэл бага зэрэг урам зоригтой байх, өчүүхэн сургаал мэдэх нь үүргээрээ Бурханыг сэтгэл хангалуун болгоход хангалтгүй болохыг олж харсан. Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээж авахгүйгээр сатанлаг зан чанар минь өөрчлөгдөж чадахгүй бөгөөд тиймдээ ч үүрэг минь Бурханы хүсэлтэй нийцэхгүй байв. Би өөрийн мэдэлгүй л мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцэх байсан. Таягдан хаягдсан хуурамч удирдагч, антихристүүдийн талаар би бодлоо. Тэд Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрөх юм уу үнэнийг хэрэгжүүлээгүй, харин ч маш биеэ тоосон, ихэрхүү, давилуун сатанлаг зан чанараараа үүргээ гүйцэтгэж, хүмүүстэй дур зоргоороо харьцаж, загнаж, ихэрхэж, дарангуйлж байсан. Тэд бусдад зөвхөн хор л хүргэсний дээр чуулганы ажлыг нурааж, саад хийхээс өөр зүйл хийгээгүй. Тэд мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцэхээс өөр ажил хийгээгүй! Энэ бол яг л Эзэн Есүс хэлсэн шиг: “Тэр өдөр олон хүн, ‘Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр тунхаглаагүй гэж үү? Таны нэрээр чөтгөрүүдийг хөөгөөгүй гэж үү? Мөн Таны нэрээр гайхамшгуудыг үйлдэж байгаагүй гэж үү?’ гэх болно. Тэгэхэд нь Би тэдэнд ингэж хэлнэ, ‘Би та нарыг хэзээ ч танихгүй: ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл’ гэж хэлнэ(Матай 7:22–23). Энэ нь надад бага зэрэг эмээх сэтгэл төрүүлэв. Сатанлаг зан чанартаа түшиглэж үүргээ гүйцэтгэсээр байвал би чуулганы ажилд л саад хийх бөгөөд Бурханыг эсэргүүцсэн тэдгээр мууг үйлдэгчтэй яг адилхан Бурханаар яллуулж, таягдан хаягдана. Тэгээд би, чуулганы амьдрал болоод үүрэг минь үр дүнгүй байгаа нь Бурхан намайг илчилж байгаа хэрэг бөгөөд өөрийгөө эргэцүүлж, Бурханд гэмшихийн тулд Түүний өмнө очих ёстой гэдгээ ухаарсан билээ. Би үнэхээр биеэ тоосон байсан агаад Бурханы үгийн шүүлт, гэсгээлт, бодит үнэний ил болгосон зүйлгүйгээр би хэзээ ч захирагдаж чадахгүй байсан. Би сатанлаг зан чанараараа үүрэг гүйцэтгэхийн аюултай үр дагаврыг хэзээ ч олж харахгүй байсан. Яг тэр үед миний сэтгэл ихэд хөдөлж, цаашид ийм маягаар яваад байж болохгүй санагдсан юм. Би завхралаа шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайх ёстой байлаа.

Харин дараа нь би үүнийг Бурханы үгээс уншив: “Чамд асуудал тохиолдох үед чи сийрэг ухаантай, зөв хандлагатай байх ёстой, мөн сонголт хийх ёстой. Асуудал шийдвэрлэхийн тулд та нар үнэнийг ашиглаж сурах ёстой. Ердийн үед, зарим үнэнийг ойлгохын хэрэг юу вэ? Энэ нь зүгээр л гэдсийг чинь цатгахын төлөө байдаг юм биш, бас ердөө л чамайг хэлэх юмтай байлгахын төлөө, эсвэл бусдын асуудлыг шийдвэрлэхийн төлөө ч байдаг юм биш. Хамгийн чухал нь тэдгээр нь өөрийн чинь асуудал, бэрхшээлийг шийдвэрлэхэд хэрэглэгддэг—өөрийнхөө бэрхшээлийг шийдвэрлэснийхээ дараа л чи бусдын бэрхшээлийг шийдвэрлэж чадна(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Будилж төөрөлдсөн хүмүүс аврагдаж чадахгүй”). “Нөхөрлөдөг хүмүүсийнхээ талаар ойлгож, амийн сүнслэг хэргийн талаар нөхөрлөх ёстой; тэгж байж л бусдыг амиар хангаж, тэдний дутагдлыг нөхөж чадна. Тэдэнтэй сургамжилсан өнгө аясаар ярих хэрэггүй; энэ нь үндсээрээ буруу байр суурь юм. Нөхөрлөлд чи сүнслэг хэргийн талаар ойлголттой байх ёстой, чи мэргэн ухаан эзэмших ёстой бөгөөд хүмүүсийн зүрх сэтгэлд юу байгааг ойлгож чаддаг байх ёстой. Хэрвээ бусдад үйлчлэх гэж байгаа бол чи зөв хүн байх ёстой бөгөөд өөрт байгаа бүх зүйлээрээ нөхөрлөх ёстой(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 13-р бүлэг). Бусад хүний асуудлыг шийдвэрлэхийн тулд эхлээд бид Бурханы үгийг хэрэгжүүлж, түүнд орох ёстой гэдгийг, би Бурханы үгээр дамжуулан ойлгосон юм. Бид үнэнийг эрж хайж, өөрийн завхралыг шийдвэрлэх ёстой. Тэр л хамгийн чухал. Завхарсан зан чанараа ялган таньж чаддаг байх нь чухал, ингэснээр хэн нэгэн тийм завхрал харуулбал тэдэнд хэрхэн туслах, тэдэнд хэрэгжүүлэлтийн замыг үзүүлэхийн тулд өөрсдийн туршлага, ойлголтын талаар хэрхэн нөхөрлөхөө бид мэднэ. Мөн бид бусдад зөвөөр хандаж, бусдаас хардаг завхрал бидэнд ч бас байдгийг, энэ нь тэр чигээрээ адилхан болохыг харж чадна. Тэгвэл бид өөрсдийгөө бусдаас дээр гэж бодохгүй, харин ч ижил түвшинд нөхөрлөж чадна. Энэ бол бусдад тустайгаар нөхөрлөх цорын ганц зам юм. Гэтэл харин би юу хийж байв? Би өөрийн оролтод анхаарахгүй, үүргийнхээ явцад асуудлуудаа ч эргэцүүлэхгүй байсан. Харин ч завхралаас ангид аятай, ажиллахын төлөө л ажиллаж байсан. Бусад хүний асуудлыг шийдэхэд би анхаарлаа хандуулсан байсан бөгөөд нөхөрлөл минь тус болохгүй байх үед тэднийг дээрэнгүйгээр зэмлэсэн. Би хүний төрхийг амьдран харуулаагүй, чөтгөр шиг л байсан. Бурханд би зэвүүцмээр, үзэн ядмаар, бусад хүнд би тэвчихийн аргагүй байв. Бодит үнэн гэвэл, тэдгээр ах эгч үүргээ сайн гүйцэтгэхийг хүсэж байсан боловч зарчмыг бүрэн ойлгоогүй тул хэрхэн гүйцэтгэхээ мэдэхгүй байсан. Ажил дээр алдаа, эндэгдэл гарвал бид ойлгож, уучилж, илүү эерэг байдлаар залж чиглүүлж, туслах ёстой, ингэснээр бид хамтдаа үнэнийг эрж хайж, юмыг шийдвэрлэж чадна. Үүргээ биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж буй хүмүүсийг л бид зэмлэж, анхааруулах ёстой. Бүх нөхцөлд нэг ижил арга барил ашиглаад байж болохгүй. Үүнийг ойлгосны дараа зүрх сэтгэл минь цэлмэж, цаашид үүргээ хэрхэн гүйцэтгэхээ мэдэж авсан билээ.

Нэг их удалгүй, үнэний талаар цэвэр ариун ойлголт бүхий сайн хэв чанартай, үнэний талаар нөхөрлөх замаар зарим бодитой асуудлыг шийдвэрлэж чаддаг боловч бага зэрэг сул дорой агаад асуудал, бэрхшээлтэй нүүр тулахаараа ухардаг нэгэн багийн удирдагч байдгийг би сонссон юм. Энэ тухай сонсонгуутаа түүнийг үүрэгтээ нухацтай хандахгүй байна, түүнтэй ширүүхэн харьцах ёстой хэмээн бодоод дахиад л цухалдав. Харин гэнэтхэн, дахиад л биеэ тоосон зан чанараараа сохроор аашилж байгаагаа ухаарсан юм. Би хурдхан Бурханд залбирч, энэ удаад Түүний үгийн дагуу хэрэгжүүлэхээр шийдсэн билээ. Тэгээд би тэрхүү багийн удирдагчийг олж уулзаад, түүний байдал, бэрхшээлийг ойлгож авахын тулд түүнтэй чин сэтгэлээсээ ярилцсан юм. Би Бурханы үгээс холбогдох таарсан үгийг олж, нөхөрлөлдөө хувийн туршлагаа ашиглав. Тэр Бурханы даалгаварт чин сэтгэлээ зориулахгүй байгаагаа ухаараад, өөрчлөгдөхийг хүссэн. Эгч маань өөрийгөө эргэцүүлж чаддаг болж, өөрчлөгдөхийг хүсэх болсныг хараад миний сэтгэл үнэхээр хөдөлсөн. Чуулганы удирдагч бусдад чин сэтгэлээсээ сургамжлахын тулд үнэний талаар нөхөрлөхөд анхаарах ёстойг би үнэхээр ухаарч авсан юм. Энэ бол хүмүүсийн аминд тус дэм болох цорын ганц арга билээ.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Үнэнч хүн байх тэмцэл

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Миний хаанчлал үнэнч шударга, хоёр нүүргүй, ов мэхгүй хүмүүсийг шаарддаг. Чин сэтгэлтэй, үнэнч...

Тав тух хөөцөлдөхийн үр дагавар

Лингшуан, Испани Би чуулганд тусгай эффект бүтээх үүрэгтэй. Бүтээл хийх үеэр би нэлээд хэцүү төсөл авахаараа кадр бүр дэх эффектийг удаа...

Messenger дээр бидэнтэй холбоо барих