Бардам байдлаа өөрчилсөн минь

2022-12-04

Бернард, Камерун

Өмнө нь би өөрийгөө тун ухаалаг гэж үргэлж бодож, бусдын тусламжгүйгээр бүгдийг хийж чадна гэж боддог байлаа. Сургуульд ч, гэрт ч, хүмүүс ямар ч асуулт асуусан ах нарыгаа хариулж чадахгүй байхад ч би хариулчхаад тэднийг дорд үздэг байсан. Ах нар минь намайг биеэ тоосон байна, өөрчлөгдөж, бусдыг ойлгох ёстой гэж хэлсэн ч надад атаархсандаа л ингэж хэллээ гэж бодоод би тэдний буруутгахыг тоогоогүй.

2019 онд би эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн авсан юм. Удалгүй би Бурханы ажлыг дөнгөж хүлээн авсан шинээр ирэгсдийг усалж эхэлсэн. Тэр үед надтай хамт ажиллаж байсан гурван эгчээс хоёр нь Бурханы ажлыг хүлээж аваад хэдхэн сар л болж байлаа. Нөгөөх нь миний ажилд тусалдаг Жонна эгч байсан. Тухайн үед бүлгийн удирдагчаар сонгогдсон нь миний хувьд би бүлгийн хамгийн шилдэг нь гэсэн утгатай байлаа. Хамт ажиллах үед тэд ямар нэг юмыг хийх өөр арга санал болгоход би ихэвчлэн санал зөрж, миний зааварласнаар хийх ёстой гэдэг байсан. Жишээ нь, шинээр ирэгсдэд зориулсан цуглаан бүрийн дараа Жонна эгч: “Бид шинээр ирэгсдээс бүгдийг ойлгосон эсэхийг нь асуух ёстой юу?” гэж асуудаг байсан. Би: “Хэрэггүй. Цуглааны дундуур би асуучихсан болохоор дахин асуух шаардлагагүй” гэдэг байсан. Жонна эгчийг “Бурханы ажлын талаарх үнэнийг нөхөрлөхдөө та илүү дэлгэрэнгүй ярих хэрэгтэй. Тэгвэл сайн мэдээнийбайнууд Бурханы ажил бодит гэдгийг хурдан тодорхойлоход тусална” гэхэд би юу ч бодолгүй “Би аль хэдийн бүгдийг хэлсэн, давтах шаардлагагүй” гэсэн. Заримдаа Жонна эгч намайг явж шинээр ирэгсдийн нөхцөл байдлыг олж мэд гэдэг байсан ч би явахыг хүсээгүй. Бүлгийн удирдагчийн хувьд би эгчийн хийх юмыг зохицуулах ёстой, бас эгчээр юу хийхээ заалгах ёсгүй гэж бодсон. Заримдаа Жонна эгч шинээр ирэгсэд цуглааны нөхөрлөлийг ойлгосон эсэхийг асуухад эгч үргэлж ажилд минь хяналт тавихыг хараад уур хүрдэг байлаа. Эгч ямар бүлгийн удирдагч биш, надад заах ямар ч эрхгүй байсан. Тэр үед би их биеэ тоодог байсан юм. Би Жонна эгч, бас нөгөө 2 эгчтэй хамтарч ажиллаагүй. Ер нь бол би шинээр ирэгсдийг өөрөө дэмжээд, эгч нарт ямар ч ажил даалгадаггүй байлаа. Тэднийг Бурханы ажлыг хүлээж аваад удаагүй, үзэгдлийн олон үнэнийг ойлгоогүй учраас сайн хийхгүй байх гэж боддог байсан юм. Тэдэнтэй хамт цуглаан зохион байгуулахдаа би үргэлж их ярьж, тэдэнд нөхөрлөх цаг гаргаж өгөлгүй, тэд сайн нөхөрлөхгүй, шинээр ирэгсэд ойлгохгүй байх вий гэж санаа зовдог байлаа. Үнэндээ шинээр ирэгсэд манай 2 эгчийн нөхөрлөлийг ойлгож чадаж байсан. Зүгээр л би тэднийг дорд үзэж байсан болохоор тэднээр нөхөрлөл хийлгэхийг хүсээгүй. Нэг удаа, шинээр ирэгсдийг үнэн замд аль болох хурдан суурьтай болгохын тулд би үнэний хэд хэдэн талыг нөхөрлөхийг хүссэн ч эгч нар маань: “Тэгж болохгүй ээ. Бидний цуглаан ердөө 1 цаг хагас л болно. Хэт их нөхөрлөвөл цаг хүрэлцэхгүй, бас шинээр ирэгсэд ойлгохгүй. Бид нөхөрлөлийг хэд хэдэн цуглаанд хувааж болох юм” гэж хэлсэн. Гэхдээ би тухайн үед тэдний саналыг хүлээж авах дургүй байсан, бас тэднийг ятгаж, үгэндээ оруулах гэж оролдсон юм. Эцэст нь тэд зөвшөөрөх хэрэгтэй болсон юм. Сүүлд нь бид 20 гаруй шинээр ирэгчийг усалсан. Эхний цуглаан дээр шинээр ирэгсэд бараг бүгдээрээ байсан ч дараагийн хэдэн цуглаан дээр улам олон хүн байхгүй байгааг би олж мэдсэн юм. Эцэст нь анхны 20 гаруй хүнээс ердөө 3 нь л цуглаанд тогтмол ирдэг болсон. Шинээр ирэгсдийг усалж эхэлснээс хойш надад тийм юм огт тохиолдож байгаагүй. Тухайн үед би маш их будилж, сөрөг болсон. Тэгтэл нэг өдөр удирдагч надаас миний байдлыг асуухад би “Сайнгүй байна аа. Энэ хугацаанд би үүргээ маш муу биелүүллээ. Би шинээр ирэгсэдтэй зүй ёсоор нөхөрлөх болгондоо ойлгож байгаа эсэхийг нь асуухад дандаа л тийм гэдэг мөртөө яагаад цуглаанд ирдэггүйг нь ойлгохгүй байна” гэсэн юм. Удирдагч надад “Та өөрийгөө эргэцүүлэх ёстой. Та шинээр ирэгсдэд ирмээргүй санагдуулах зохисгүй зүйл хийсэн үү?” гэсэн юм. Удирдагч цааш нь “Та хамтрагч гурван эгчээсээ усалгааны чинь агуулга юм уу арга барилаас ямар нэг буруу юм анзаарсан эсэхийг асуусан уу?” гэсэн. Би “Үгүй ээ, Би тэднийг сайн зөвлөгөө өгч чадна гэж бодохгүй байна” гэхэд удирдагч “Энэ чинь л асуудал. Үргэлж өөртөө итгэхийн оронд тэдний санал бодлыг асууж байх хэрэгтэй” гэсэн юм. Удирдагчийн хэлсэн үг зөв санагдсан. Би хамтрагч эгч нараасаа асуух тухай хэзээ ч бодож байгаагүй. Би ажилдаа өөрийгөө тэднээс илүү гэж үргэлж боддог байсан болохоор тэдний санаа бодол хэрэггүй юм шиг санагддаг байлаа.

Дараа нь удирдагч надад Бурханы үгийн нэг хэсгийг явуулсан. “Та нар үүргээ биелүүлэхийн тулд бусадтай хамтран ажиллаж байх үедээ өөр өөр санал бодлыг сонсож чаддаг уу? Та нар бусдыг яриулж чаддаг уу? (Би бага зэрэг л чаддаг. Өмнө нь би ах, эгч нарын саналыг ихэнхдээ сонсолгүй, юмыг өөрийнхөөрөө хийх гэж зүтгэдэг байсан. Миний буруу гэдгийг баримтууд нотолсны дараа л би тэдний ихэнх санал зөв байсныг, бүгдээрээ хэлэлцсэн үр дүн үнэндээ тохиромжтой байсныг, миний өөрийн үзэл бодол буруу, дутуу дулимаг байсныг олж харсан. Үүнийг туулаад, эв найртай хамтын ажиллагаа хэчнээн чухлыг ухаарсан.) Бид үүнээс юуг харж болох вэ? Үүнийг туулсныхаа дараа та нар тодорхой ашиг тус хүртэж, үнэнийг ойлгосон уу? Та нар хэн нэгнийг төгс гэж боддог уу? Хэчнээн их хүчтэй, хэдий чадварлаг, авьяастай ч бай тэд мөн л төгс биш юм. Хүмүүс үүнийг ухаарах ёстой; энэ бол баримт. Хүмүүс сайн чанар, давуу тал, алдаа дутагдалдаа мөн ийм хандлагатай байх ёстой бөгөөд хүмүүсийн эзэмших ёстой ухаалаг байдал энэ юм. Ийм ухаалаг байдалтайгаар чи өөрийн төдийгүй бусдын давуу тал болон сул талтай зүй зохистойгоор харьцаж чадах бөгөөд ингэснээр тэдэнтэй хамт эв эетэй ажиллах боломж бүрдэнэ. Хэрэв чи үнэний энэ талыг ойлгож, үнэний бодит байдлын энэ талд орж чадвал аливаа сул талаа нөхөхдөө бие биеийнхээ давуу талд түшиглэн, ах эгч нартайгаа эв эетэйгээр зохицож чадна. Ийм маягаар чи ямар ч үүрэг гүйцэтгэж, юу ч хийж байлаа гэсэн үүндээ үргэлж сайжирч, Бурханы ерөөлийг хүртэнэ. Хэрэв чи үргэлж өөрийгөө нэлээд сайн, чамтай харьцуулахад бусад нь муу гэж боддог бол, мөн үргэлж эцсийн шийдвэр гаргахыг хүсдэг бол төвөгтэй байх болно. Энэ нь зан чанарын асуудал юм. Ийм хүмүүс биеэ тоосон, их зантай байдаг биш үү?(Үг нь махбодоор илэрсэн, II Боть, III хэсэг). Бурханы үг миний асуудлыг зааж өгсөн. Бурхан ингэж хэлсэн байдаг: “Та нар үүргээ биелүүлэхийн тулд бусадтай хамтран ажиллаж байх үедээ өөр өөр санал бодлыг сонсож чаддаг уу? Та нар бусдыг яриулж чаддаг уу?” Би Бурханы асуултуудыг харангаа энэ хугацаанд гурван эгчтэйгээ хамтран ажиллаж байснаа эргэцүүлсэн юм. Би тэдний бүх зөвлөгөөг хүлээж авахаас татгалзаж, тэдний санал бодол сайн юм уу зөв байсан ч гэсэн, өөрийгөө тэднээс доор гэж бодуулахыг хүсээгүй учраас үргэлж санал нийлэхгүй хэвээр байж, хамгийн шилдэг нь учраас ганцхан би л сайн зөвлөгөө өгч чадна гэж боддог байсан юм. Би бүлгийн удирдагч байсан учраас тэд надад дуулгавартай байж, намайг сонсох ёстой болохоос би тэднийг сонсох ёсгүй. Бурханы үгэнд бүх хүн дутагдалтай, бусдын тусламж хэрэгтэй гэсэн байдаг ч би өөрийгөө хамгийн шилдэг нь, бусдаас илүү гэж үргэлж боддог байсан. Энэ бардам зан биш үү? Бурхан ийм хүмүүсийг үзэн яддаг гэдгийг би Бурханы үгээс харсан.

Сүүлд нь би Бурханы үгийн өөр нэг хэсгийг уншсан юм. “Хүмүүс үүргээ гүйцэтгэхдээ нэг ажлаа үргэлж хоёр хийх ёстой болдог хамгийн том шалтгаан нь мэргэжлийн мэдлэг хомс, туршлага дутмаг байдал биш, харин өөрсдийгөө хэт зөвтгөж, биеэ тоодгоос, мөн эв найртай хамтран ажиллалгүй, ганцаараа шийдвэр гаргаж, үйлддэгээс эхтэй юм—үр дүнд нь тэд ажлаа бантан болгож, юунд ч хүрдэггүй тул бүх цаг хугацаа, хүчин чармайлт нь талаар болдог. Үүнээс хамгийн ноцтой асуудал нь хүмүүсийн завхарсан зан чанар. Хүмүүсийн завхарсан зан чанар хэтэрхий ноцтой байвал тэд сайн хүмүүс биш, хорон муу хүмүүс юм. Хорон муу хүмүүсийн зан чанар нь жирийн завхарсан зан чанараас хавьгүй илүү ноцтой. Хорон муу хүмүүс хорон муу үйл хийх, чуулганы ажилд хөндлөнгөөс оролцож, үймүүлэх магадлалтай. Үүргээ гүйцэтгэх үедээ хорон муу хүмүүсийн ганц хийж чаддаг нь юмыг муу хийж, бантанг нь хутгах юм; тэдний үйлчлэл нэмэр болохоосоо илүү нэрмээс болдог. Зарим хүн хорон муу биш байдаг ч завхарсан зан чанарынхаа дагуу үүргээ гүйцэтгэдэг, түүнчлэн үүргээ зүй зохистой гүйцэтгэх чадваргүй байдаг. Товчхондоо завхарсан зан чанар нь үүргээ зүй зохистой гүйцэтгэхэд нь хүмүүст туйлын их саад болдог. Хүмүүсийн завхарсан зан чанарын аль тал үүргийнх нь гүйцэтгэлийн үр дүнд хамгийн их нөлөө үзүүлдэг вэ? (Биеэ тоож, өөрийгөө зөвтгөдөг байдал.) Биеэ тоож, өөрийгөө зөвтгөдөг байдлын гол илрэлүүд юу вэ? Ганцаараа шийдвэр гаргах, өөрийнхөөрөө явах, бусдын саналыг сонсохгүй, бусадтай зөвлөлдөхгүй, эв найртай хамтран ажиллахгүй байх, мөн аливаад эцсийн шийдвэрийг өөрөө гаргахыг үргэлж хичээх. Хэдийгээр хэдэн сайн ах эгч тодорхой нэг үүрэг гүйцэтгэх гээд хамтран ажиллаж, дор бүрнээ үүргээ биелүүлэх боловч зарим нэг бүлгийн удирдагч, аль эсвэл хянагч үргэлж эцсийн шийдвэрийг өөрсдөө гаргахыг хүсдэг. Тэд юу ч хийлээ гэсэн бусадтай хэзээ ч эв найртай хамтран ажилладаггүй бөгөөд нөхөрлөл хийдэггүй, мөн бусадтай зөвшилцөлд хүрэлгүйгээр аливааг яаран хийдэг. Тэд хүн болгоныг зөвхөн өөрийнхөө үгэнд оруулдаг бөгөөд үүнд асуудал оршдог(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үүргээ зохистой биелүүлэхэд эв найртай хамтын ажиллагаа шаардлагатай). Бурханы энэ үг гүн сэтгэгдэл төрүүлсэн. Би өмнө нь үүргээ яагаад үр дүнтэй биелүүлж чадаагүйгээ ойлгодоггүй байсан. Харин Бурханы үгийг уншаад л хэтэрхий биеэ тоосон зан чанартай, бусадтай хамтран ажиллаж чаддаггүй байснаас минь болсныг ойлгосон юм. Гурван эгчтэй хамт ажиллах хугацаанд эцсийн шийдвэрийг үргэлж би л гаргаж байж. Цуглаан дээр нөхөрлөх агуулгыг хэлэлцэх бүрд цуглааныг үр дүнтэй болгохын тулд хүн бүр өөрийн үзэл бодол, саналыг илэрхийлж, дараа нь цуглааны ерөнхий сэдэв юу байхыг шийддэг байх ёстой байсан. Гэтэл би, миний санал сайн, бусдыг сонсох шаардлагагүй гэж бодсон учраас тэдний санал бодлыг асуулгүйгээр шийдвэр гаргаж байжээ. Хэн нэг нь эсэргүүцэхэд би татгалзах янз бүрийн шалтгаан олж байсан. Би бусдын зөвлөгөөг хүлээж авахааргүй хэтэрхий биеэ тоосон учраас Бурханы удирдамж, ерөөлгүй, үүргээ гүйцэтгэхдээ үр дүнгүй байсан. Бүтэлгүйтэл маань энэ удаа намайг илчилсэн.

Сүүлд нь удирдагч надад Бурханы үгийн 2 хэсгийг явуулсан юм. Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хэрэв чи зүрх сэтгэлдээ үнэнийг үнэхээр ойлгодог бол хэрхэн үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг дуулгавартай дагахаа мэдэх бөгөөд үнэнийг эрэлхийлэх замд аяндаа хөл тавина. Алхдаг зам чинь зөв, Бурханы хүсэлд нийцэлтэй бол Ариун Сүнсний ажил чамайг орхихгүй. Энэ тохиолдолд Бурханаас урвах магадлал чинь улам багасна. Үнэн байхгүй бол мууг үйлдэхэд амархан бөгөөд чи өөрийн эрхгүй үүнийг хийнэ. Жишээлбэл, хэрвээ чи биеэ тоосон, ихэрхүү зан чанартай бол Бурханыг битгий эсэргүүц гэж чамд хэлээд ямар ч нэмэргүй, чи яаж ч чадахгүй, үүнийг хянахын аргагүй байдаг. Чи үүнийг зориуд хийхгүй; өөрийн биеэ тоосон, ихэрхүү уг чанарт захирагдан хийх болно. Биеэ тоосон, ихэрхүү зангаасаа болж чи Бурханыг дорд үзэж, Түүнийг шалихгүй гэж үзэхэд хүрнэ; тэдгээр нь чамайг өөрийгөө өргөмжилж, байнга өөрийгөө гайхуулахад хүргэнэ; эдгээрээс болж чи бусдыг басамжилж, зүрх сэтгэлдээ гагцхүү өөрийгөө л тээнэ; эдгээр зан нь чиний зүрх сэтгэл дэх Бурханы байр суурийг булааж аваад, эцэстээ чамайг Бурханы тэр байр сууринд суулгаж, хүмүүсийг өөртөө захирагд гэж шаардаж, өөрийнхөө бодол, санаа, үзлийг үнэн гэж дээдлэхэд хүргэнэ. Биеэ тоосон, ихэрхүү уг чанарынхаа эрхшээл дор хүмүүс маш их ёрын муу үйл хийсэн байдаг! Ёрын муу үйлддэг асуудлаа шийдвэрлэхийн тулд тэд эхлээд уг чанараа шийдвэрлэх ёстой. Зан чанарын өөрчлөлтгүйгээр энэ асуудлыг сууриар нь шийдвэрлэх боломжгүй(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үнэнийг эрэлхийлснээр л хүн зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна). “Үүргээ биелүүлнэ гэдэг бол өөрөө чармайж, өөрийн удирдлагыг хэрэгжүүлэх тухай асуудал биш гэдгийг чи санах ёстой. Энэ бол чиний хувийн ажил биш, харин чуулганы ажил бөгөөд чи өөрт байгаа хүчин чадлаараа л хувь нэмэр оруулдаг. Бурханы удирдлагын ажилд хийдэг зүйл чинь хүний хамтын ажиллагааны багахан хэсэг төдий юм. Чинийх бол тодорхой буланд байгаа өчүүхэн үүрэг роль, чи багахан хариуцлага үүрдэг. Зүрх сэтгэлдээ чи ийм эрүүл ухаантай байх ёстой. Иймээс нэг ажил дээр хэдэн хүн ажиллаж байх нь хамаагүй, бэрхшээлтэй тулгарах үедээ хүн бүрийн юун түрүүнд хийх ёстой зүйл бол Бурханд залбирч, хамтдаа нөхөрлөж, үнэнийг эрж хайж, дараа нь хэрэгжүүлэлтийн зарчим юу болохыг тодорхойлох явдал юм. Ингэх үедээ тэд хэрэгжүүлэх замтай болдог. Зарим хүн үргэлж өөрийгөө гайхуулахыг хичээж байдаг бөгөөд ажил хариуцуулах үед үргэлж эцсийн шийдвэрийг өөрөө гаргахыг хүсдэг. Энэ ямар зан авир вэ? Энэ нь дураараа дургиж буй хэрэг. Тэд хийх зүйлээ бусдадаа мэдэгдэлгүйгээр ганцаараа төлөвлөдөг бөгөөд санаа бодлоо хэнтэй ч зөвлөлддөггүй; тэдгээрийнхээ тухай хэнтэй ч хуваалцдаггүй, дэлгэж ярьдаг ч үгүй, харин зүрх сэтгэлдээ хадгалж нуудаг. Үйлдэл хийх цаг болоход тэд гайхамшигтай ур чадвараараа бусдыг үргэлж гайхширалд оруулахыг, хүн болгонд том гэнэтийн бэлэг барихыг хүсдэг, тэгснээр бусад нь тэднийг өндрөөр үнэлэх болно. Энэ үүргээ биелүүлж байгаа хэрэг мөн үү? Тэд өөрсдийгөө гайхуулах гэж оролдож байна; байр суурь, нэр алдартай болох үедээ тэд өөрсдийн үйл ажиллагааг явуулж эхэлнэ. Ийм хүмүүс жолоогүй амбицтай байдаг бус уу? Чи яагаад хийж байгаа зүйлээ хэнд ч хэлэхгүй байх билээ? Энэ ажил зөвхөн чинийх биш болохоор яагаад чи хэнтэй ч хэлэлцэхгүйгээр үйлдэж, өөрөө бие даан шийдвэр гаргах билээ? Чи яагаад хэнд ч мэдэгдэхгүйн тулд нууцаар үйлдэж, хар хайрцаг дотор ажиллах билээ? Яагаад чи хүмүүст зөвхөн өөрийгөө сонсгох гэж хичээдэг юм бэ? Энэ ажлыг чи хувийн ажил шигээ үздэг нь илэрхий байна. Чи бол дарга, бусад бүх хүн чиний ажилчин—тэд бүгд чиний төлөө ажилладаг. Чи байнга ийм сэтгэлгээтэй байвал энэ нь асуудал биш гэж үү? Ийм хүний харуулж байгаа зүйл жинхэнэ Сатаны зан чанар биш үү? Ийм хүмүүс үүрэг гүйцэтгэж байгаа бол эрт орой хэзээ нэгэн цагт таягдан хаягдана(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үүргээ зохистой биелүүлэхэд эв найртай хамтын ажиллагаа шаардлагатай). Бурханы үгийг уншаад л биеэ тоосон зан миний уг чанар, миний төрөлхийн илэрхийлэл болсныг би ухаарсан. Би чуулганд байр суурьтай байхдаа өөрийгөө бусдаас илүү, бас бүлгийн удирдагч болоход хамгийн сайн сонголт гэдгээ харуулж онгирохын тулд л энэ боломжийг ашиглахыг хүссэн юм. Түүнээс гадна хамтрагчдадаа өөрсдөөс нь илүү, өөрсдийнх нь зөвлөгөө, тусламж хэрэггүй гэдгийг нотлохыг хүссэн. Биеэ тоосон зангаасаа болж би бүхнийг мэднэ, бусдыг сонсох нь дэмий гэж үргэлж боддог байлаа. Би өөрийнхөө бодлыг үнэн юм шиг үзэж, бусдыг өөрийнхөөрөө байлгаж, үүргээ гүйцэтгэхдээ үнэнийг эрж хайгаагүй, Бурханд найдаагүй. Оронд нь би шинээр ирэгсдийг услахдаа өөрийн туршлага, оюуны чадавхдаа найдаж, бусдыг хүчлэн өөрийнхөө үгэнд оруулж, өөртөө дуулгавартай байлгажээ. Энэ нь тэргүүн тэнгэрэлчтэй адилхан биш гэж үү? Тэргүүн тэнгэрэлч биеэ тоож, Бурханыг шүтэн мөргөөгүй. Тэр Бурхантай ижил түвшинд байхыг хүсээд эцэст нь олон тэнгэрэлчийн хамт Бурханаас урвасан. Би биеэ тоосон зан чанартаа урхидуулан амьдраад, үнэнийг хүлээн авалгүй, бусдыг үгэндээ оруулсан байсан. Би яг тэргүүн тэнгэрэлч шиг Бурханыг эсэргүүцэж, урваж байжээ. Бас би Бурханд итгэхээсээ өмнө их биеэ тоосон хүн байснаа санасан. Би өөрөөсөө доогуур хүмүүсийг, тэр дундаа ах нараа дорд үздэг байсан. Хүүхэд байхад шалгалтандаа хамгийн сайн оноо авч чадаагүй үед аав намайг чангаар загнаж, “Чи шалгалтдаа бусдаас түрүүлж эхний байранд орох ёстой!” гэдэг байсан. Эмээ ч бас “Чи хүндлэл хүлээхийн тулд хамгийн шилдэг нь байхаар чармайх ёстой” гэдэг байлаа. Тэдний ингэж хэлэхийг сонсоод би үргэлж бусдаас ялгарахыг хичээж, өөрийгөө нэгдүгээрт тавьж, бусдаас илүү хүчтэй харагдахыг хичээж ирсэн. Бусдыг сонсвол муухай харагдана гэж боддог байсан болохоор бусдаас зөвлөгөө авахыг хүсдэггүй байсан юм. Бурханы үгээс л би ийм үзэл бодол тэр чигтээ буруу байсныг ухаарсан. Би үргэлж өөрийгөө бусдаас дээгүүр тавьж, хүнд захирагдахаас татгалздаг байсан. Энэ бол сатанлаг зан чанар. Хэрэв энэ өөрчлөгдөөгүй бол би үүргээ биелүүлэхдээ сайн үр дүнд хүрч чадахгүйгээр барахгүй, муу юм хийж Бурханыг эсэргүүцээд эцэст нь Бурханаар таягдан хаягдаж, шийтгүүлнэ. Бас Бурханы үгийг уншсанаар миний үүрэг бол миний хувийн карьер биш, энэ бол чуулганы ажил юм. Би бэрхшээлтэй тулгарах үедээ бусадтай хамтран ажиллаж шийдвэрлэх ёстой, бас шийдвэр гаргахын өмнө хамтрагчдаасаа зөвлөгөө авах хэрэгтэй. Хэрэв би бусдын санаа бодлыг бодолцож үзэлгүй шийдвэр гаргаж, чуулганы ажлыг саатуулбал, үүргээ ингэж гүйцэтгэх нь мууг үйлдэж байгаа хэрэг. Нэгэнт үүнийг мэдсэн болохоор би үүрэгтээ хандах хандлагаа өөрчилж, бусадтай эв найртай хамтарч ажиллахыг хүсдэг болсон шүү.

Сүүлд нь би сүнслэг үйл ажиллагааныхаа үеэр Бурханы үгийн өөр нэг хэсгийг харсан юм. “Та нарынхаар бол бусад хүнтэй хамтран ажиллахад хэцүү юу? Үнэндээ бол хэцүү биш юм. Амархан гэж ч хэлж болно. Гэхдээ хүмүүст яагаад хэцүү санагдсаар байдаг вэ? Яагаад гэвэл, тэд завхарсан зан чанартай. Хүн чанар, мөс чанар, эрүүл ухаантай хүмүүсийн хувьд бусадтай хамтран ажиллах нь харьцангуй амархан байдаг бөгөөд баяр хөөртэй зүйл гэж санагддаг байх ч магадлалтай. Учир нь ямар салбарт ажиллаж, юу хийж байгаагаас үл хамааран, аливааг ганцаараа хийх нь хэний ч хувьд амаргүй байдаг бөгөөд юмыг зааж өгч, тусламж дэмжлэг үзүүлэх хүнтэй байх нь үргэлж сайн хэрэг—ганцаараа хийснээс хамаагүй илүү амархан юм. Түүнчлэн, хүмүүсийн хэв чанарын хүрч чадах зүйл, ганцаараа туулж чадах зүйлд хязгаар гэж бий. Хэн ч бүхнийг чадагч байж чадахгүй, нэг хүн бүх юмыг мэдэж, бүхнийг сурч, бүхнийг хийж гүйцэлдүүлэх боломжгүй—тэгэх боломжгүй, хүн бүр ийм эрүүл ухаантай байх ёстой. Иймээс, чи юу ч хийдэг бай, тэр нь чухал эсэх нь хамаагүй чамд туслах, заавар, зөвлөгөө өгөх, чамайг юмаар дэмжиж туслах хүмүүс үргэлж байх ёстой. Ийм маягаар чи юмыг илүү зөв зүйтэй хийж, алдаа амархан гаргахаа больж, замаасаа гажих магадлал чинь багасах бөгөөд энэ бүхэн нь сайн сайхны төлөө юм(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 8-р зүйл: Тэд бусдыг үнэнд эсвэл Бурханд биш, харин өөрсдөдөө дуулгавартай байлгадаг (I хэсэг)). Бурханы үгийг тунгааж бодсоны дараа зөвхөн бусадтай хамтран ажиллаж байж л бид үүргээ жинхэнэ утгаар нь биелүүлж, хэвийн хүн чанарыг амьдран харуулж чадна гэдгийг ойлгосон. Миний зарим хамтрагч Бурханы ажлыг хүлээж аваад хэдхэн сар болоод усалгааны ажлыг дөнгөж хийж эхэлсэн болохоор ойлгохгүй олон зүйл байгаа, харин би Бурханд гурван жил итгэсэн, тэднээс илүү туршлагатай гэж би боддог байсан тул зөвлөгөө, санал бодлыг нь огт хүлээж аваагүй юм. Одоо л би энэ үзэл бодол буруу гэдгийг харлаа. Хэдий би Бурханд итгээд илүү удсан, туршлагаар илүү байсан ч тэднээс бүх юмаар илүү гэсэн үг биш. Ах, эгч нартайгаа хамтран ажиллалгүйгээр үүргээ сайн биелүүлэх боломжгүй. Заримдаа цуглаан дээр би зарим үнэнийг өнгөц ойлгож, муухан нөхөрлөж байсан болохоор илүү тодорхой нөхөрлөх хамтрагч хэрэгтэй байжээ. Заримдаа шинээр ирэгсэд бие нь өвдөөд юмуу эсвэл ажил гараад цуглаанд тогтмол оролцож чадахгүй болоход би тэдний нөхцөл байдалд тохирох Бурханы үгийг олж чаддаггүй байсан учраас надад ч бас хамтрагчид хэрэгтэй байсан. Үнэндээ хүн болгонд Бурханаар гэгээрүүлэгдэх боломж бий. Бурхан намайг гэгээрүүлээд зогсохгүй, надад хэв чанар өгсөн. Би өөрийгөө хэтэрхий өндрөөр үнэлж, бусдыг тэнэг гэж бодож байжээ. Энэ нь тэнэг алдаа байсан. Бурханы гэгээрэл, удирдамж хэр их ажлын туршлагатайгаас маань хамаардаггүй, харин үнэнийг эрж хайж, хүлээн авч чадах эсэхээс хамаардаг. Бас хүн бүр үүрэгтээ ачаа үүрч, үргэлж сайн зөвлөгөө өгдөг байсан Жонна эгч шиг өөрийн гэсэн давуу талтай байдаг. Би дутагдлуудаа нөхөхийн тулд эгчтэйгээ хамтран ажиллаж, давуу талуудаас нь суралцах ёстой байсан.

Дараа нь би үүргээ гүйцэтгэхдээ ах эгч нарынхаа санаа бодлыг сонсохыг хичээсэн. Цуглаан бүрийн төгсгөлд эгч намайг шинээр ирэгсдээс ойлгож байгаа эсэхийг нь нэг бүрчлэн асуугаарай гэхэд би зөвлөгөөг нь дагаад, өмнөх шигээ эсэргүүцэхээ больсон. Бас эгч намайг цуглаанууд дээр шинээр ирэгсэдтэй илүү дэлгэрэнгүй нөхөрлөж, асуудлуудыг нь чадлынхаа хэрээр шийдэхийг хичээгээрэй гэхэд бас л дагасан. Заримдаа эгч надад шинээр ирэгсдийг услах зарим сайхан санааг хэлж өгч, би тэднийг гүйцэтгэсэн. Үүний дараа би цуглаанд шинээр ирэгсэд илүү олноороо оролцохыг хараад маш их баярласан шүү. Би Бурханы энэ үгийг бодсон. “Ариун Сүнс Бурханы ашигладаг зарим хүн дээр ажиллаад зогсохгүй, мөн чуулганд ажилладаг. Тэр хэн дээр ч ажиллаж байж болно. Одоогоор Тэр чам дээр ажиллаж байж магадгүй бөгөөд чи энэ ажлыг туулна. Дараагийн цаг хугацаанд Тэр өөр хүн дээр ажиллаж болох бөгөөд тэр тохиолдолд чи яаравчлан дагах ёстой; өнөөгийн гэрлийг ойр дагах тусам амь чинь улам их өсөж чадна. Тухайн хүн ямар байх нь хамаагүй, Ариун Сүнс түүн дээр ажиллаж байгаа л бол чи дагах ёстой. Өөрийнхөө туршлагаар дамжуулан түүний туршлагыг мэдэр, тэгээд чи бүр ч өндөр зүйлсийг хүлээж авна. Ингэснээр чи илүү хурдан ахиц гаргана. Энэ бол хүний төгс болгуулах зам, амиа өсгөдөг арга зам юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханд үнэнч зүрх сэтгэлээр дуулгавартай байдаг хүмүүсийг Бурхан гарцаагүй олж авна). Үүргээ биелүүлэхдээ биеэ тоож, өөрийнхөөрөө зүтгэлгүй, бусадтай хамтран ажиллах ёстойг Бурханы үг надад бүр ч тодорхой ойлгуулсан юм. Яагаад гэвэл, Ариун Сүнс хүн бүрийг гэгээрүүлж, гэрэлтүүлдэг. Хүн Бурханд хэр удаан итгэсэн, байр суурьтай эсэх нь хамаагүй, хэлж байгаа зүйл нь үнэнд нийцэж байвал бид хүлээн авч, дуулгавартай дагах ёстой. Сонсохоос татгалзах юм бол үүргээ биелүүлэхэд минь Бурхан биднийг ерөөхгүй. Энэ туршлага надад үүргээ биелүүлэхдээ эв найртай хамтран ажиллахын ач холбогдлыг харуулсан юм.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Худал хуурмагийн дараа

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурхан үнэнч хүнд дуртай гэдгийг та нар мэдэх учиртай. Бурхан итгэмжит мөн чанартай болохоор Түүний...

Бурханы үг сүнсийг минь сэрээлээ

Наньнань, АНУ Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Эцсийн өдрүүдийн ажлын одоогийн үе шатанд Бурхан урьдынхтайгаа адилаар хүнд цаашид...

Messenger дээр бидэнтэй холбоо барих