Бурханд үйлчилж байхдаа шинэ арга заль бүү хай

2019-03-21

Хэи, Ляонин муж

Саяхан ах эгч нар маань намайг чуулганы удирдагчаар сонголоо. Би маш их талархаж, Бурханы нигүүлслийг хариулахын тулд үүргээ сайн биелүүлэх ёстой гэж бодсон юм. Чуулганы сайн мэдээний ажил сайн үр дүн өгөхгүй байгааг харсан тул асуудлыг шийдвэрлэхийн тулд би ах эгч нартайгаа ярилцав. Хэсэг хугацаанд шаргуу ажилласны дараа чуулганы сайн мэдээний ажил үхээнц хэвээр үлдэж, сайн мэдээний бүлгийн ах эгч нар ч шалгалт дунд амьдарч байлаа. Ийм нөхцөл байдалтай тулгараад би сэтгэл хөдлөлөө барьж дийлэхээ болив. Сайн мэдээний ажлыг би ер нв яаж сэргээх юм бэ? Тархиа гашилгасны эцэст нэгэн сайн шийдэл бодож оллоо: Хэрвээ би сайн мэдээний бүлэгт зориулж сар бүр шагнал гардуулах ёслол зохион байгуулж, шилдэг хүмүүс болон үлгэр жишээ номлогчдыг сонговол Бурханы төлөө хамгийн олон хүн авчирсан хүн шагнуулж, харин цөөн хүн авчирсан нь сануулга авна. Энэ нь тэдний урам зоригийг өдөөхөөс гадна сөрөг, сул дорой байгаа ах эгч нарын сэтгэл санааг өргөж өгөх юм. Ингэж бодоод ийм ухаалаг алхам олсондоо маш их сэтгэл хөдлөв. “Энэ удаа би үнэхээр хүн бүрийг гайхшируулах болно доо” гэж би бодсон юм.

Бурханд үйлчилж байхдаа шинэ арга заль бүү хай

Би сайн мэдээний бүлэг рүү очиж, санаагаа тайлбарлав. Хүн бүр маш баяртай байсан ба хамтран ажиллахад бэлэн байлаа. Зүрх сэтгэл минь догдолж, үр дүн гарахыг нь харахаар хүлээв. Гэтэл хэд хоногийн дараа, сайн мэдээгээрээ хэнийг ч авчраагүй учраас зарим ах, эгч бүр ч их сэтгэлээр унаж, миний арга барилын талаар үзэл бодолтой болсон байв. Тэд бүр сайн мэдээний бүлгээс гарахыг хүсэж байлаа. Үүнийг хараад би цочирдон мэгдэв. Би юу хийх ёстойгоо мэдсэнгүй. Энэ тухай сонссоны дараа удирдагч маань надтай нөхөрлөхөөр яаравчлан ирж, миний байр байдалд зориулан дараах Бурханы үг болон ажлын зохицуулалтаас уншив: “Бурханд үйлчлэх хүний үйлчлэл дэх хамгийн их цээртэй зүйл юу вэ? Та нар мэдэх үү? Удирдагч болон үйлчилдэг та нар үргэлж илүү уран хачин зүйл сэдэж, бусдаас илүү давуу байж, шинэ арга заль олохыг хүсэж байдаг, ингэснээр үнэхээр хэр их чадвартай болохыг чинь Бурхан харж чадна гэж боддог. Гэсэн хэдий ч үнэнийг ойлгож, Бурханы үгийн бодит байдалд орох талаар чи анхаардаггүй. Чи үргэлж чадвараа гайхуулахыг хүсдэг; энэ нь яг нарийндаа биеэ тоосон уг чанарын илэрхийлэл биш гэж үү? Зарим нь бүр: ‘Үүнийг хийвэл Бурхан маш баяртай байх болно; Түүнд энэ үнэхээр таалагдана гэдэгт би итгэлтэй байна. Энэ удаа би Бурханд харуулж, Түүнд сайхан гэнэтийн бэлэг барих болно’ гэж хэлдэг. Энэхүү гэнэтийн явдлын үр дүнд тэд Ариун Сүнсний ажлыг алдаж, Бурханаар таягдуулдаг! Оюун санаандаа орсон юуг ч яаран бүү хий. Үр дагаврыг нь анхаарч үзэхгүй байж яаж болох юм бэ?… Хэрвээ чи Бурханд үйлчлэхдээ чин үнэнч бус, үнэн сүсэгтэй, эсвэл хянуур биш байвал эрт орой хэзээ нэгэн цагт Бурханы захиргааны зарлигийг зөрчих болно(Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнгүй бол Бурханд халдахад амархан”). “Бурханд үйлчилж буй хүн бүх зүйл дээр Түүний хүслийг ухамсарлах ёстой. Ямар нэг асуудалтай тулгарахдаа тэд үнэнийг эрж хайх ёстой ба бүх ажлыг Бурханы үгэнд үндэслэн хийх ёстой. Ийм маягаар л тэд өөрсдийнх нь үйлдэл Бурханы хүсэлд нийцэж байгааг баталгаажуулж чадна” (Ажлын зохицуулалт). Эдгээр үг намайг гэнэт сэрээж, айх, дагжин чичрэх гүн мэдрэмж төрүүлэв. Тархиа гашилган байж бодож олсон “шагнал гардуулах ёслол” нь ердөө чадварлаг арга заль олсон төдий хэрэг байсныг би ухаарав. Энэ нь Бурханы дургүйцэл, үзэн ядалтыг хамгийн их өдөөсөн зүйл байв. Бурханд үйлчлэх нь үндсэндээ, Бурханы ажлыг мэдэж, Бурханы үгийг хэрэгжүүлж, туулж сурч, үнэн болон Бурханы талаар ойлгоход бусдыг хөтөлж, эцэст нь хүмүүсийг Бурханы өмнө авчрах явдал юм. Иймээс хүн ямар ч ажил хийсэн бай, Бурханыг хүндэлсэн зүрх сэтгэлтэй байж, аливааг ажлын зохицуулалт болон үйлчлэлийн зарчмын дагуу хатуу чанд хийх ёстой. Толгой эргүүлэм асуудалтай тулгарахдаа тэд үнэнийг эрж хайж, мөн нөхөрлөхийн тулд үнэнийг ойлгодог хүн олж, Бурханы удирдлага, удирамжийг дагаж сурах ёстой. Зөвхөн ийм маягаар л тэд өөрсдийнх нь үйлдэл Бурханы хүсэлд нийцсэн гэдгийг баталгаажуулж чадна. Одоо, удирдагчийн үүргийг маань гүйцэтгүүлэхээр Бурхан намайг өргөсөн. Сайн мэдээний ажил үр дүнгүй байж, ах эгч нар маань шалгалт дунд байх үед би Бурханы хүслийг эрж хайж, асуудлын уг үндсийг олохын тулд Түүний өмнө очоод, дараа нь ах, эгч нарынхаа байр байдал, асуудлыг шийдвэрлэхийн тулд холбогдолтой Бурханы үгийг олох ёстой байжээ. Тэгвэл тэд үнэний оролтоосоо үүдэн итгэл болон хөдөлгөгч хүчтэй болж чадах байв. Үүний оронд бэрхшээлтэй тулгарах үедээ би үнэний зарчмыг огтхон ч эрж хайгаагүй; зүгээр л өөрийнхөө төлөө үйлдэл хийсэн бөгөөд өөрийн өчүүхэн ухаанд найдсан; би дэлхий ертөнцийн үйлдвэрийн удирдлагын арга барилаас авч, шилдэг хүмүүсийг сонгох шагналын ёслол хийхээр төлөвлөж байсан. Үр дүнд нь сайн мэдээний ажил үр дүн гаргаагүйгээр үл барам ах, эгч нарын маань нөхцөл байдал шийдвэрлэгдээгүй бөгөөд миний аргаас болж тэд сайн мэдээний бүлгийг орхиж явахыг хүсэх хэмжээнд бүр их сөрөг болсон юм. Би яаж үүргээ биелүүлсэн байх юм бэ? Тэр нь яаж үнэнийг ойлгоход хүмүүсийг хөтөлж, Бурханы өмнө аваачсан хэрэг байж чадах юм бэ? Энэ нь ердөө юмыг өөрийнхөөрөө хийж, чуулганы хэвийн үйл ажиллагаанд саад учруулж, хүн төрөлхтнийг аврах Бурханы ажлыг үймүүлсэн хэрэг төдийхөн байв. Би яаж удирдагч байхад тохирох юм бэ? Хэрэв би энэ байдлаараа ах, эгч нарыг үргэлжлүүлэн удирдсан бол тэднийг буруу зам руу хөтөлж, эцэст нь урам зоригтой үйлчлэлээрээ Бурханы захиргааны зарлигийг зөрчиж, Түүний шийтгэлийг хүртэх байжээ.

Бурхан намайг шүүж, илчилснээр л дамжуулан би, Бурханд үйлчлэх нь Түүний даалгасан ажлыг гүйцэтгэж байгаа хэрэг бөгөөд хүслийг нь хангахын тулд Түүний шаардлага болон үнэний зарчмын дагуу үүнийг хийх ёстой гэдгийг ойлгосон билээ. Хэрвээ чи юмыг өөрийнхөө дур хүслийн дагуу л хийдэг бол Түүний зан чанарт халдсан зүйл хийх тун боломжтой. Миний уг чанар биеэ тоосон, хуумгай гэдгийг, мөн надад Бурханыг хүндэлдэг зүрх сэтгэл өчүүхэн ч үгүй гэдгийг би харсан юм. Бурханд үйлчлэх үедээ өөрийн бодол, төсөөлөлд найддаг маань ердөө Бурханы ажлыг үймүүлж, үүнд саад хийж, Түүний дургүйцэл, үзэн ядалтыг л төрүүлж чадна. Энэ өдрөөс эхлээд би энэ сургамжийг оюун ухаандаа тээж, биеэ тоосон сатанлаг уг чанараа өөрчлөхийн тулд үнэнийг эрэлхийлэхээр чадах бүхнээ хийхийг хүсэж байна. Би бүх зүйл дээр үнэнийг эрж хайж, бүх үйлдлийн зарчмыг эрж хайж, Бурханыг хүндлэх зүрх сэтгэлтэй байх болно. Би үүргээ чадлынхаа хэрээр биелүүлж, дээд зэргийн үнэнч шударга зан, дуулгавартай байдалтайгаар Бурханы хүслийг хангалуун байлгах болно.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих