Ариун Сүнс зарчимтай байдлаар ажилладаг

2019-03-21

Чинь Шутин, Шаньдун муж

Хэсэг хугацаанд би, Бурханы үгийг унших болгондоо гэрэл огт мэдрэхгүй байв. Би шалтгааныг нь эргэцүүлсэнгүй, харин зүгээр л Бурханд үргэлжлүүлэн залбирч, намайг гэгээрүүлэхийг Түүнээс гуйлаа. Гэхдээ дараа нь Бурханы үгийг унших үед ч надад ямар нэгэн гэгээрэл байсангүй. Иймээс би “Бурханд хүн бүрийг гэгээрүүлэх цаг гэж байдаг тул яарах шаардлага байхгүй” гэж бодсон юм. Дараа нь би яаралгүйгээр Бурханы үгийг шамдан уншиж, Бурханы гэгээрлийг тэвчээртэй хүлээх болов.

Нэг л өдөр би Бурханы эдгээр үгийг уншлаа: “Зүрх сэтгэл чинь Бурханы өмнө тайван байх л юм бол үнэн болон зан чанарын өөрчлөлтийн төлөөх эрэл хайгуул чинь үр дүнгээ өгнө. Чи ачаа үүрч Бурханы өмнө ирдэг учраас, маш олон талаар дутуу дулимаг гэдгээ үргэлж мэдэрч, чиний мэдэх хэрэгтэй олон үнэн, туулах хэрэгтэй ихээхэн бодит байдал байдаг, мөн Бурханы хүсэлд бүх анхаарал халамжаа өгөх ёстой гэдгээ үргэлж мэдэрдэг учраас—эдгээр зүйл үргэлж оюун ухаанд чинь байдаг. Тэдгээр нь чамайг амьсгалж чадахааргүй болтол дээрээс чинь дарж байгаа мэт байдаг, тиймээс зүрх сэтгэлд чинь хүнд оргидог (гэхдээ чи идэвхгүй байдалд байдаггүй). Ийм хүмүүс л Бурханы үгийн гэгээрлийг хүлээн авч, Бурханы Сүнсээр хөдөлгөгдөх эрхтэй. Өөрсдийн ачаанаас болж, сэтгэлийн хүнд байдлаасаа болж, мөн Бурханы өмнө төлсөн төлөөс, амссан зовлонгоосоо болж тэд Түүний гэгээрэл, гэрэлтүүлэлтийг хүлээн авдаг гэж хэлж болно. Учир нь Бурхан хэнийг ч алагчилж үздэггүй. Тэр хүмүүст хандахдаа үргэлж шударга байдаг боловч бас хүмүүст дур зоргоороо, эсвэл болзолгүйгээр өгдөггүй. Энэ бол Түүний зөвт зан чанарын нэг тал юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхантай хэвийн харилцаа тогтоох нь маш чухал). Бурханы үгийг тунгаан бодож байхдаа би ингэж ойлгов: Бурхан бол зөвт Бурхан. Тэр хүнийг хангахдаа хэзээ ч дур зоргоороо байдаггүй бөгөөд хүнд болзолгүйгээр өгдөггүй. Бурханы ажлын ард зарчим байдаг. Бурханы үгийг уншиж байхдаа гэгээрэл, гэрэлтүүлэлтийг нь хүлээн авахын тулд хүмүүс Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван болгож, Бурханы үгийг хүсэн эрмэлзэж, эрж хайдаг зүрх сэтгэлтэй байх ёстой. Тэд амийнхаа ачааг өөрсдөө үүрч, дутагдаж буй зүйлээ Бурханы үгийн дагуу хайх ёстой. Ачаагаа үүрч байхдаа тэд Бурханы үгийг зорилготойгоор уншиж, үнэн рүү илүү гүн орж, завхарсан зан чанараа шийдвэрлэж, үүргээ биелүүлэх ёстой. Бурхантай хамт ажиллахын тулд бодитоор ийм төлөөс төлж байж л Бурханы гэгээрлийг хүртэж чадна. Хэрвээ хүн Бурханы үгээр цангадаггүй, харин Түүний үгийг зорилгогүйгээр, бодох юмгүйгээр уншиж, тэдгээрийг хөнгөхнөөр авч үздэг бол Ариун Сүнсний ажлыг яавч олж авч чадахгүй. Эргээд бодоход, Бурханы үгийн номыг барьж авах тоолондоо би хуудсуудыг нь эргүүлж, энэ ч хэсгийг уншсан, тэр ч хэсгийг уншсан хэмээн харж, өөрийгөө хэсэг бүрийнх нь талаар багцаа баримжаатай гэж боддог байв. Тэгээд би ямар нэг хуучин хэсэг олж, хальт мөлт уншаад болчихдог байсан бөгөөд Бурханы үгийг ийм хайхрамжгүй байдлаар хааш яаш уншдаг байлаа. Тэр үед би Бурханы үгийг уншихдаа өчүүхэн ч хүсэн тэмүүлсэн зүрх сэтгэлгүй байгаагаа харсан юм. Би зүгээр л дүр эсгэж, тодорхой дүрэм, журам мөрдөж, зарим нэг үгчилсэн хоосон сургаалыг ойлгохдоо л сэтгэл ханадаг байжээ. Би Бурханы үгийг нухацтай тунгаан бодож, үнэнийг ойлгохоор эрж хайхад ач холбогдол өгөөгүй, Түүний үгтэй хослуулан өөрийгөө эргэцүүлж, асуудлаа шийдвэрлэхэд ч ач холбогдол өгөөгүй. Би өөрийнхөө амийн ачааг үүрээгүй бөгөөд үнэний бодит байдалд орох юм уу зан чанараа өөрчлөх талаар дутуу дулимаг байдагтаа өчүүхэн ч санаа зовоогүй. Бурханы үгэнд ийм ёс журамгүй хандаж байж би яаж Түүний гэгээрэл, гэрэлтүүлэлтийг олж авах билээ дээ? Би өөрийнхөө байр байдлыг бодитоор эргэцүүлээгүй, эсвэл асуудлаа шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайгаагүй. Оронд нь үзэл, төсөөлөлдөө найдаж, “Бурханд хүн бүрийг гэгээрүүлэх цаг гэж байдаг” хэмээн итгэж байсан. Би Бурханы гэгээрлийг идэвхгүйгээр хүлээсээр байдаг байжээ. Үнэхээр мэдлэггүй байж! Бурханд хүн бүрийг гэгээрүүлэх цаг байдаг нь үнэн хэдий ч хүн дээр хийдэг Ариун Сүнсний ажлын ард зарчим байдгийг би тэр үед л ухаарсан билээ. Хүний хамтран ажилладаг түвшин бол Бурханы ажилладаг түвшин юм; гэхдээ Бурхан өөрсдөд нь хэр ихийг хайрлана, хүмүүс тэр хэмжээнд л Бурхантай хамт ажилладаг. Хэрвээ хүн ердөө Ариун Сүнсний гэгээрлийг идэвхгүйгээр хүлээгээд өөр юу ч хийдэггүй бол Бурхан түүнийг гэгээрүүлэхгүй. Хүн төрөлхтөн дээр хийдэг Бурханы ажлын үр дүн хэр их хамтран ажилладгаар нь тодорхойлогддог. Бурханы хэлсэнчлэн: “Ариун Сүнс энэ зарчмаар ажилладаг: Хүмүүсийн хамтын ажиллагаагаар дамжуулан, мөн идэвхтэй залбирч, хайж, Бурханд ойртож байгаагаар дамжуулан үр дүнд хүрч чаддаг бөгөөд тэднийг Ариун Сүнс гэрэлтүүлж, гэгээрүүлж чаддаг. Ариун Сүнс ганцаараа үйлддэг, эсвэл хүн ганцаараа хийдэг юм биш. Хоёулаа зайлшгүй шаардлагатай бөгөөд хүмүүс хамтран ажиллаж, Бурханы шаардлагуудын стандартад хүрэхээр эрэлхийлэх тусам, Ариун Сүнсний ажил төдий чинээ их болдог. Ариун Сүнсний ажил дээр нэмээд хүмүүсийн бодит хамтын ажиллагаа байснаар л бодит туршлагуудыг болон Бурханы үгийн талаарх мөн чанарын мэдлэгийг бий болгож чадна. Аажмаар, ийм маягаар туршлагажсанаар л төгс хүн эцэстээ бий болно. Бурхан ер бусын зүйл хийдэггүй; хүмүүсийн үзлээр бол Бурхан төгс хүчит бөгөөд бүх зүйлийг Бурхан хийдэг—үүний үр дүнд хүмүүс идэвхгүйгээр хүлээж, Бурханы үгийг уншдаггүй, эсвэл залбирдаггүй, ердөө Ариун Сүнс сэтгэлийг нь хөдөлгөхийг хүлээдэг. Харин зөв ойлголттой хүмүүс ингэж итгэдэг: Намайг хамтран ажиллахын хэрээр л Бурхан ажиллаж чадна. Бурханы ажлын надад үзүүлэх үр нөлөө хэрхэн хамтран ажиллахаас минь шалтгаалдаг. Бурханыг ярих үед Бурханы үгэнд шамдаж, эрж хайхын тулд би чадах бүхнээ хийх ёстой; энэ бол миний хийх ёстой зүйл(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бодит байдлыг хэрхэн мэдэх тухай).

Цагаа олсон гэгээрлийнх нь төлөө Бурханд талархъя. Бурханы үгийг уншихад надад яагаад гэрэл дутагдаж байсны шалтгааныг би олсон бөгөөд Ариун Сүнсний ажлын ар дахь зарчмыг ойлгоогүй учраас туршлагад маань асуудал байсныг олж мэдсэн юм. Би одоо байр байдлаа өөрчилж, Бурхантай санаачилгатайгаар хамтран ажиллахыг хүсэж байна. Үнэнийг хэрэгжүүлж, үүргээ сайн биелүүлж, завхарсан сатанлаг зан чанараа хаяж, ариусгагдахын улд би Бурханы үгийг уншина. Энэ бол үнэн рүү илүү гүн орох цорын ганц зам бөгөөд би аажмаар амиа өсгөж чадна.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Дураараа ажиллахын үр дагавар

Жао Ян, Хятад 2016 онд би чуулганы удирдагчаар ажиллахаар сонгогдсон юм. Анх тэр үүргийг аваад, маш их дарамттай санагдсан, яагаад гэвэл би...

Өрсөлдөөн нь зовлонг төрүүлдэг

Шинь И, Хятад 2021 оны 4-р сард чуулганаас Чэнь Ши бид хоёрыг усалгааны ажлыг хамт хийлгэхээр зохицуулав. Энэ мэдээг сонсоод би бага зэрэг...

Messenger дээр бидэнтэй холбоо барих