Диаволын харанхуй шоронд Бурханы хайр надтай хамт байсан

2018-05-29

Ян И, Жянсу муж

Би Төгс Хүчит Бурханы Чуулганы Христэд итгэгч бөгөөд арав гаруй жил Төгс Хүчит Бурханыг дагаж байна. Энэ хугацаанд тохиосон миний хэзээ ч мартахааргүй явдал бол Хятадын Коммунист Намын цагдаа нарт арван жилийн өмнө баригдаж, аймшигт гай зовлон туулсан минь юм. Тухайн үед би ёрын муу чөтгөрүүдэд тамлуулж, дэвслүүлж, хэд хэдэн удаа үхэх шахсан ч Төгс Хүчит Бурхан хүчирхэг гараа ашиглан намайг замчилж, хамгаалж, амьд үлдээн, эсэн мэнд байдалд эргүүлэн авчирсан билээ…. Үүгээр би Бурханы амийн хүчний ер бусын, агуу байдлыг үнэхээр мэдэрч, Бурханы надад хайрласан амийн үнэт баялгийг олж авсан юм.

2004 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр (Хятадын цагаан сарын шинийн хоёрон) байлаа. Чуулганы эгчид маань асуудал гарч, яаралтай туслалцаа хэрэг болсон тул явж тэр эгчтэй уулзах хэрэгтэй байв. Хол газар амьдардаг байсан болохоор өдөртөө буцаж ирэхийн тулд өглөө эртлэн босож, такси барих ёстой болсон юм. Тэгээд дөнгөж үүр цайж байхад гэрээсээ гарав. Гадаа гудамж цэвэрлэдэг ажилчдаас өөр хүн бараг байсангүй. Би зовнингуйгаар такси хайсан боловч нэг ч такси олдсонгүй. Иймээс такси хүлээхээр зогсоол дээр очсон бөгөөд нэг машин ирж явааг хараад зам дээр гарч даллатал Байгаль Орчин Хамгаалах Товчооны машин байж таарлаа. Тэд надаас яагаад далласныг асуув. “Уучлаарай, андуурчихлаа. Такси байна гэж бодсон юм” гэж би хариуллаа. “Бид чамайг хууль бус зурагт хуудас өлгөж байна гэж бодлоо” гэж тэд хэлэв. “Та нар намайг харсан юм уу? Хаана тийм зурагт хуудас өлгөсөн байна?” гэж би асуулаа. Тэр гурав надад өөрийгөө хамгаалах боломж өгөлгүй дайрч ирээд, цүнхийг минь хүчээр нэгжсэн юм. Миний цүнхэн дэх номлолын ном, тэмдэглэлийн дэвтэр, түрийвч, гар утас, унтраатай пейжер гээд бүгдийг онгичив. Тэгээд номлолын ном, тэмдэглэлийн дэвтрийг нарийвчлан үзлээ. Цүнхэнд минь зурагт хуудас байхгүйг хараад тэд номлолын номыг гартаа барьж, “Чи хууль бус зурагт хуудас өлгөөгүй байлаа ч Төгс Хүчит Бурханд итгэдэг юм байна” гэж хэлэв. Дараа нь тэд Үндэсний Аюулаас Хамгаалах Бригадын шашны хэлтэс рүү утасдлаа. Удалгүй Үндэсний Аюулаас Хамгаалах Бригадаас дөрвөн хүн ирсэн юм. Миний цүнхэн дэх эд зүйлсийг хармагцаа тэд Төгс Хүчит Бурханд итгэгч гэдгийг минь мэдлээ. Тэгээд үг ч хэлүүлэлгүй намайг машиндаа чихээд, зугтахаас сэргийлэн хаалгыг нь түгжив.

Олон Нийтийг Аюулаас Хамгаалах Товчоон дээр очоод цагдаа нар намайг нэг өрөөнд оруулав. Тэдний нэг нь шижим хайн миний пейжер, гар утсаар оролдоно. Утсыг маань асаахад цэнэг нь бага байснаа дараа нь ямар ч цэнэггүй болов. Тэр хэчнээн оролдсон ч утсыг маань асааж чадсангүй. Утсыг гартаа барьсан цагдаа сэтгэл түгшсэн харагдаж байв. Би ч бас гайхлаа - уг нь би утсаа өглөө цэнэглэсэн юм. Яагаад цэнэггүй болчихдог байна аа? Цагдаа нар миний утаснаас бусад ах, эгчийн тухай мэдээлэл олохоос сэргийлэн Бурхан үүнийг гайхамшигтайгаар зохицуулсныг би гэнэт ухаарав. “Үүнд итгэх үгүй чинь хамаагүй, амьд ч бай, үхсэн ч бай, ямарваа зүйл Бурханы бодлын дагуу хувирч, өөрчлөгдөж, шинэчлэгдэн, алга болдог. Энэ бол Бурханы бүх зүйлийг удирддаг арга зам юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан бол хүний амийн эх сурвалж). хэмээх Бурханы үгийг бас ойлголоо. Бүх зүйл, бүхий л үйл явдал үнэхээр Бурханы гарт байдаг юм байна. Амьд ч бай, амьгүй ч бай хамаагүй, бүх зүйл Бурханы бодлын дагуу өөрчлөгддөг юм байна. Тэр мөчид би бүх зүйл дээрх Бурханы дээд эрх, зохицуулалтын талаар ийнхүү үнэн зөв мэдлэгтэй болж, айсуй байцаалттай нүүр тулах итгэл маань бэхэжсэн юм. Нэг цагдаа цүнхэн дэх эд зүйлсийг заан, “Чуулганы ердийн гишүүн биш гэдэг чинь эндээс тодорхой харагдаж байна. Чи чухал хүн, дээд удирдлагынх нь нэг байх ёстой. Учир нь бага тушаалын удирдагчдад пейжер, гар утас байдаггүй юм. Тийм биз дээ?” хэмээн буруушаасан өнгөөр асуув. “Юу яриад байгааг чинь ойлгохгүй байна” гэж би хариуллаа. “Чи ойлгохгүй дүр үзүүлнэ гэнэ ээ!” гэж тэр хашхираад, ярьж байхад минь явган суу гэж тушаав. Үгэнд нь орохгүй гэдгийг ойлгоод тэд намайг бүчин авч, үхтэл минь зодож, өшигчиж эхэллээ. Миний нүүр цусанд будагдаж хавдан, хамаг бие тэсэхийн аргагүй шархирч, шалан дээр би муужран унав. Миний уур буцалж байлаа. “Би ямар буруу зүйл хийсэн юм бэ? Яагаад та нар намайг ингэж зодож байгаа юм бэ?” гэж марган, тэдэнд учирлахыг хүсэв. Гэвч ХКН-ын засгийн газар учир шалтгаан ярьдаггүй тул тэдэнд учирлах арга байсангүй. Би яахаа мэдэхгүй байсан ч тэдний зодуурт бууж өгөхийг хүсээгүй юм. Яг самгардаад байхдаа би, ХКН-ын засгийн газрын энэ ёрын муу цагдаа нар үнэхээр утгагүй аашилж, надаар учирласан ганц ч үг хэлүүлэхгүй байгаа юм хойно тэдэнд юу ч хэлэх хэрэггүй юм байна гэж гэнэт бодлоо. Дуугүй байсан нь дээр, тэгвэл би тэдэнд ямар ч хэрэг болохгүй. Ингэж бодоод би тэдний хэлж байгаа зүйлд анхаарахаа больсон юм.

Арга нь ямар ч нөлөөгүй байгааг хараад ёрын муу цагдаа нар багтартлаа уурлан, улам ч догшров. Тэгээд хэрэг хүлээлгэхийн тулд эрүү шүүлт ашиглалаа. Тэд намайг явган сууж ч болохгүй, босож зогсож ч болохгүй байдлаар шалан дээр бэхэлсэн төмөр сандлаас гавласан юм. Тэдний нэг нь миний гавгүй гарыг сандал дээр тавиад, арыг нь хөх няц болтол нь гутлаараа дэвслэв; өөр нэг цагдаа миний хөлийн хуруунуудыг арьсан гутлаараа няц гишгэлээ. Яг тэр үед хурууны өвчин шууд зүрхэнд маань тусах нь мэдрэгдсэн юм. Түүний дараа намайг зургаа, долоон цагдаа ээлжлэн зодов. Тэдний нэг нь миний үе мөчийг голлон, маш хүчтэй чимхсэнээс болж сарын дараа ч би гараа нугалж чадахгүй байсан билээ. Өөр нэг нь намайг үсдэн, толгойг минь хоёр тийш сэгсчээд, дараа нь гэдрэг зулгаан дээш харуулснаа: “Тэнгэр лүү хар, Бурхан байгаа эсэхийг хар!” гэж заналтайгаар хэллээ. Тэд шөнө болтол үүнийгээ үргэлжлүүлсэн юм. Тэгээд надаас юу ч олж сонсохгүйгээ ойлгосон бөгөөд Хятадын цагаан сар болж байсан тул намайг шууд цагдан хорих төв рүү илгээлээ.

Цагдан хорих төвд очих үед маань харгалзагч миний бүх хувцсыг тайлаад хогийн саванд хая гэж нэг хоригдол эмэгтэйд тушаалаа. Дараа нь надад хиртэй, өмхий үнэртэй шоронгийн хувцас өмсүүлэв. Харгалзагч намайг хорих өрөөнд оруулаад, “Энэ хүүхэн бусдын гэр бүлийг гойд их үймүүлсэн. Олон ч гэр бүлийг сүйрүүлсэн. Үнэнч хүмүүсийг хуурч, олон нийтийн дэг журмыг алдагдуулдаг луйварчин байгаа юм….” гэж бусад хоригдолд худал хэлсэн юм. “Тэгвэл яагаад гэнэн хүн шиг харагдаад байгаа юм бэ?” гэж нэг хоригдлыг асуухад, “Ял авахгүй гэсэндээ жүжиг тоглож байгаа юм. Та нарын дунд ийм сэргэлэн хүн байна уу? Түүнийг маанаг гэж бодсон хүн хамгийн тэнэг шүү” гэж харгалзагч нар хариулав. Харгалзагч нарт ийнхүү хууртсан бусад бүх хоригдол надад хэтэрхий зөөлөн хандсан байна, над шиг муу хүнийг гагцхүү буудаж хороовол таарна гэцгээж байлаа! Үүнийг сонсоод би дүрсхийн уурласан боловч яаж ч чадсангүй. Эсэргүүцэх оролдлого минь ямар ч үр дүнгүй болж, гагцхүү улам их тамлал, хэрцгийлэл дагууллаа. Цагдан хорих төвд харгалзагч нар хоригдлуудаар өдөр бүр дараах дүрмийг цээжээр уншуулдаг байсан юм: “Хэргээ хүлээж, хуульд захирагд. Бусдыг гэмт хэрэг хийхэд өдөөн турхирч болохгүй. Бүлэглэл үүсгэж болохгүй. Зодоон хийж болохгүй. Бусдыг дээрэлхэж болохгүй. Бусдыг хилс хэрэгт гүтгэж болохгүй. Бусдын хоол унд, эд зүйлийг булааж болохгүй. Бусдаар тоглоом тохуу хийж болохгүй. Шоронд танхайрагчдын эсрэг эрс арга хэмжээ авах хэрэгтэй. Дүрмийн аливаа зөрчлийг хянагч, байцаагчдад нэн даруй мэдэгдэх ёстой. Баримтыг нуун дарагдуулж, дүрэм журам зөрчсөн хоригдлыг хамгаалах оролдлого хийх ёсгүй, бас хяналт хүнлэг байх ёстой. …” Бодит байдал дээр харгалзагч нар өдөр бүр бусад хоригдлыг өдөөн турхирч, намайг тарчилган, тоглоом тохуу хийлгэдэг байлаа. Хасах найм, есөн хэмийн хүйтэнд гутлыг маань нэвт норгон, хоолонд минь нууцаар ус хийнэ; орой унтаж байхад хөвөнтэй хүрмийг минь шалба норгоно; нойр авхуулахгүйн тулд суултуурын хажууд унтуулж, шөнөөр байнга хөнжил хуулж хаян, үснээс зулгаана; мөн мантууг маань булаан, суултуур албадан цэвэрлүүлж, эмийн үлдэгдлээ ам руу чихэн, намайг бие засуулдаггүй байв… Хэлснийг нь хийхгүй бол намайг бүлэглэн зоддог байсан бөгөөд иймэрхүү үед хянагч, байцаагчид яаран алга болж, эсвэл юу ч хараагүй мэт дүр үзүүлэн, заримдаа бүр жаахан хол нуугдаад хардаг байлаа. Хоригдлууд намайг тамлалгүй хэд хоновол хянагч, байцаагчид: “Сүүлийн хэд хоногт тэр тэнэг хүүхэн ухаан суучихжээ дээ? Харин та нар их зөөлөрсөн байх шив. Тэр тэнэг хүүхэнд ухаан суулгасан хүний ялыг хөнгөлнө шүү” гэцгээдэг байсан юм. Харгалзагч нарын харгис тамлалаас үүдэн би тэднийг үзэн ядах сэтгэлээр дүүрч байлаа. Өнөөдөр би үүнийг хоёр нүдээрээ харж, биеэрээ туулаагүй бол нинжин сэтгэл, ёс суртахуунаар дүүрэн байх учиртай ХКН-ын засгийн газрыг ийм харанхуй, зүрх үхмээр, аймшигтай байж чадна гэдэгт хэзээ ч итгэхгүй, тэдний хуурамч, хоёр нүүрт үнэн нүүр царайг хэзээ ч харахгүй байх байсан юм. “Ард түмэнд үйлчилж, иргэншсэн, эв нэгдэлтэй нийгэм байгуулах” тухай тэдний бүхий л яриа хүмүүсийг мэхэлж, залилах зорилготой бөгөөд өөрсдийгөө гоёж чимэн, хүртэх гавьяагүй хүндлэлээ олох заль мэх, арга хэрэгсэл болдог аж. Тэр үед би Бурханы дараах үгийг бодов: “Тэгвэл, бие махбодтой болсон Бурхан бүрмөсөн нуугдмал хэвээр үлддэгт гайхах зүйл бага юм: Өршөөлгүй, догшин хэрцгий чөтгөрүүдтэй ийм харанхуй нийгэмд, нүд ирмэхийн төдийд хүн алдаг диаволын хаан, хайр татам, эелдэг зөөлөн, мөн ариун Бурханы оршин тогтнолыг хэрхэн тэвчиж чадах юм бэ? Энэ нь Бурханы ирэлтийг хэрхэн магтан сайшааж, баясах юм бэ? Тэдгээр боолууд! Тэд сайхан сэтгэлийг үзэн ядалтаар хариулдаг, тэд аль хэдийн Бурханыг басамжилж, Бурхантай зүй бусаар харьцдаг, тэд туйлын харгис хэрцгий бөгөөд Бурханд өчүүхэн төдий ч анхаарал хандуулдаггүй, тэд тонуул дээрэм хийдэг, аль хэдийн мөс чанараа алдсан, сайхан сэтгэлийн ул мөр ч байдаггүй ба тэд гэм зэмгүй хүмүүсийг ухамсаргүй байдалд уруу татдаг. Эртний өвөг дээдэс үү? Хайртай удирдагчид уу? Тэд бүгд Бурханыг эсэргүүцдэг! Тэдний хөндлөнгийн оролцоо нь тэнгэрийн доорх бүхнийг түнэр харанхуй болон эмх замбараагүй байдалд аваачсан! Шашны эрх чөлөө юу? Иргэдийн хууль ёсны эрх, ашиг уу? Тэдгээр нь бүгд нүглээ нуух заль мэх юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 8). Бурханы үгийг бодит байдалтай харьцуулаад би ХКН-ын засгийн газрын харанхуй, ёрын муу чөтгөрийн мөн чанарыг тов тодорхой харсан юм. Тэд харанхуй засаглалаа хамгаалахын тулд ард түмнээ хатуу хараа хяналтад байлган, тэднийг төөрөгдүүлж, мэхлэхийн төлөө яахаас ч буцдаггүй. Өнгөн дээрээ тэд шашны эрх чөлөөг хангана гэдэг ч цаагуураа Бурханд итгэдэг хүмүүсийг орон даяар баривчилж, дарлаж, хяхаж хавчин, алж хяддаг. Тэр ч байтугай тэднийг бүгдийг хөнөөх гэж оролддог. Диавол хэчнээн ёрын муу, харгис, тэрслүү байдаг юм бэ! Эрх чөлөө гэж хаана байна? Хүний эрх гэж хаана байна? Энэ бүгд хүмүүсийг залилах арга мэх биш үү? Тэдний харанхуй засаглал дор амьдарч байгаа хүмүүс итгэл найдвар, гэрлийг олж харж чадна гэж үү? Тэд яаж Бурханд итгэж, үнэнийг эрэлхийлэх эрх чөлөөтэй байх юм бэ? Надад ийм хавчлага, гай зовлон нүүрлэхийг Бурхан зөвшөөрч, үүгээр ХКН-ын засгийн газрын заналт байдал, харгислал, үнэнд өширхөн Бурханд дайсагнагч чөтгөрийн мөн чанарыг нь харуулсан бөгөөд мууг шийтгэн, сайныг өмгөөлж, шударга ёсыг дэмждэг хэмээн засгийн газрын эрчимтэйгээр сурталчилж, магтдаг ардын цагдаа нар бол тэдний гардан хүмүүжүүлсэн хань хамсаатан, хүн төрхтэй ч араатан сэтгэлтэй, нүд ирмэхийн зуур бусдыг хөнөөдөг зандалчдын бүлэг болохыг үзүүлсэн гэдгийг тэгэхэд л би ухаарсан юм. ХКН-н засгийн газар хүчээр Бурханыг голуулж, Бурханаас урвуулан, эзэрхэг дарангуй эрх мэдэлдээ буулган авахын тулд намайг тамлан, тарчилгахдаа яахаас ч буцахгүй байсан юм. Гэхдээ тамлуулах тусмаа би тэдний диаволлог нүүр царайг улам тодорхой харж, сэтгэлийнхээ угаас тэднийг улам ч их жигшин голж, Бурханыг үнэнхүү хүсэн мөрөөсөж, Бурханд итгэнэ гэдгийг тэд мэдсэнгүй. Түүнчлэн Бурханы хайрладаг зүйлийг хайрлах, Бурханы үзэн яддаг зүйлийг үзэн ядах гэж үнэндээ юу гэсэн үг болох, Сатанаас нүүр буруулж, зүрх сэтгэлээ Бурханд хандуулах гэж ямар учиртай болох, зэрлэг балмад байх гэж юу болох, харанхуйн хүчин гэж юу болох, мөн цаашлаад хорлонтой, дотуур тамиртай, хуурамч, ов мэхтэй байх гэж юу гэсэн үг болохыг би харгалзагч нарын тамлалаас л үүдэн өөрийн эрхгүй ойлгосон юм. Энэ орчныг туулуулж, зөв бурууг ялгах, амьдралын зөв замыг олж тогтоох боломж олгосонд нь Бурханд би талархав. Сатанд маш урт удаан хугацаанд хууртсан зүрх сэтгэл минь Бурханы хайраар эцэст нь сэрлээ. Энэ гай зовлон, шалгалтыг туулах аз завшаан тохиосон нь асар их утга учиртай бөгөөд би үнэхээр онцгой ивээл хүртсэн гэдгээ мэдэрсэн юм.

Ёрын муу цагдаа нар бусад бүх зүйлийг туршсаныхаа дараа өөр төлөвлөгөө сэдэн, чуулганыг маань худалдсан Иудасыг олжээ. Тэр эмэгтэй намайг Төгс Хүчит Бурханд итгэдэг гэж хэлээд, бас намайг Бурханаас нүүр буруулахад хүргэхээр оролдсон юм. Сайн мэдээ түгээдэг олон ах, эгчийг мэдээлсэн энэ муу зарцыг харж, Бурханыг гүтгэн гүжирдэж, доромжилсон бүх хорон муу үг амнаас нь гарахыг сонсоод миний сэтгэл уур хилэнгээр дүүрлээ. Яагаад ийм мөс чанаргүйгээр Бурханд дайсагнаж байгааг нь асуун, түүн рүү хашхичихыг хүсэв. Бурханы ийм их нигүүлслийг эдэлсэн атлаа яагаад ёрын муу чөтгөрүүдтэй хүч хавсран Бурханы сонгосон хүмүүсийг хяхаж хавчиж байгаа юм бэ? Зүрх сэтгэл минь үгээр хэлэхийн аргагүй гуньж, шаналж байлаа. Мөн би өнгөрсөн хугацаанд үнэнийг эрэлхийлэхээр хичээхгүй, Бурханы нигүүлсэл, ерөөлийг гэнэн хонгор хүүхэд мэт эдлэхээс өөрийг огт мэдэхгүй явсан бөгөөд биднийг аврахын төлөө Бурханы тэвчсэн шаналал, доромжлолыг огтхон ч бодолцоогүй тул өөрийгөө үнэхээр их үзэн ядаж, асар их харуусан, өртэй гэдгээ мэдэрсэн юм. Ийм бузар, ялзарсан улс оронд ажиллах нь Бурханд ямар хэцүү байсныг, Бурханы амссан шаналал ямар их гэдгийг би чөтгөрүүдийн энэ үүрэнд байх үедээ л мэдэрлээ! Хүнийг гэх Бурханы хайр үнэхээр л агуу их зовлон шаналлыг тээдэг юм байна. Бурхан хүний урвалтыг тэвчихийн зэрэгцээ хүн төрөлхтнийг аврах ажлыг хийдэг. Хүний урвалт Түүнд зовлон шаналал, сэтгэлийн шарх л авчирсан юм. Бурхан нэгэнтээ: “Ердөө ганцхан шөнийн хооронд тэд инээмсэглэсэн, “сайхан сэтгэлтэй” хүн байснаа муухай царайтай, хэрцгий алуурчин болж, өчигдрийн өглөгийн эзэнтэйгээ ямар ч шалтаг, шалтгаангүйгээр гэнэт мөнхийн дайсан мэт харьцдаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт). гэж хэлсэнд гайхах зүйлгүй. Өнөөдөр би диаволын саварт орсон ч гэлээ яасан ч Бурханаас урван тэрслэхгүй. Хэчнээн их хүндрэл бэрхшээл туулсан ч би өөрийн нэр нүүрийг хамгаалахын тулд Иудас болохгүй, Бурханд зовлон шаналал, уй гуниг авчрахгүй. Тэр муу Иудас намайг барьж өгснөөс үүдэн цагдаа нар тамлалаа нэмэгдүүллээ. Энэ хооронд тэр хүүхэн хажууд зогсоод, “Чи сайн мууг ялгаж мэдэхгүй байна. Хохь чинь! Хүний сайхан сэтгэлд талархахгүй юм. Чи үхтлээ тамлуулбал таарна!” гэж хэлсэн юм. Ийм заналтай, ёрын муу үг сонсоод би дүрсхийн уурласан ч, бас тайлбарлахын аргагүй уй гуниг төрөв. Уйлмаар байсан ч уйлах ёсгүй гэдгээ мэдэж байлаа. Сатанд би сул дорой байдлаа харуулмааргүй байсан юм. Тэгээд сэтгэлдээ нууцхан залбирлаа: “Өө, Бурхан минь! Та миний зүрх сэтгэлийг аваач. Одоо би Таны төлөө юу ч хийж чадахгүй байгаа ч Сатаны өмнө, бас энэ хорон муу хүний өмнө ялгуусан гэрчлэл хийж, тэднийг бүрмөсөн шившиглэн, үүгээрээ Таны зүрх сэтгэлд тайтгаруулмаар байна. Өө Бурхан минь! Та миний зүрх сэтгэлийг хамгаалж, намайг илүү хүчирхэг болгооч. Нулимс минь гарвал дотогшоо урсаг. Тэдэнд би нулимсаа харуулж чадахгүй. Та нүдийг минь нээж, Таныг эсэргүүцдэг, Танаас Сатаны уг чанар болон мөн чанарыг ялгаж салгах, тодорхой харах чадвар хайрласан болохоор үнэнийг ойлгосондоо би баярлавал зохилтой. Таны ухаалаг гар бүхнийг хэрхэн зохицуулдгийг би цэвэршүүлэлт дунд бас харлаа. Би дараачийн байцаалттай нүүр тулан, Сатаныг ялж, Таныг өөрөөрөө алдаршуулахын тулд Танд найдахыг хүсэж байна.” Залбирсны дараа, Бурханыг гэрчлэх гэрчлэлээ дуусгах хүртлээ амсхийхгүй байх хүч чадал сэтгэлд минь бий болсон юм. Үүнийг Бурхан өгч, надад агуу их хамгаалалт хайрлан, сэтгэлийг минь асар их хөдөлгөсөн гэдгийг би мэдэж байв. Ёрын муу цагдаа нар энэ хорон муу хүнийг ашиглан намайг Бурханаас урвуулахыг хүссэн боловч Бурхан бол мэргэн Бурхан учраас хорон муу хүнээр жишээлэн ялзарсан хүн төрөлхтний тэрслүү уг чанарыг харуулж, Бурханыг сэтгэл хангалуун байлгах миний итгэл, шийдвэрийг батжууллаа. Үүнээс гадна би Бурханы мэргэн ажлын талаар мэдлэгтэй болж, Бурхан Өөрийн ардуудыг төгс болгох үйлчлэлд байгаа бүхнийг захирч, залж чиглүүлдгийг харсан юм. Бурхан Сатаныг ялахын тулд мэргэн ухаанаа ашигладгийн хөдөлшгүй баримт энэ билээ.

Хүссэн зүйлээ надаар хэлүүлж чадахгүй нь гэдгээ ойлгоод тэд хүн хүч, эд материал, санхүүгийн нөөц бололцоо гээд хамаг зардлыг харамгүй гарган, Бурханд итгэгч гэдгийг минь батлах нотолгоо хайж газар сайгүй явсан юм. Гурван сарын дараа тэдний бүхий л эрэл хайгуул юунд ч хүрсэнгүй. Эцэст нь тэд гаршсан байцаагч олж, гол хөзрөө дэлгэлээ. Түүн дээр ирсэн хүн бүр гурван хэлбэрийн эрүү шүүлтийг нь амсаад, ганц ч хүн үлдэлгүй бүгд хэргээ хүлээсэн гэцгээж байв. Нэг өдөр над дээр дөрвөн цагдаа ирээд, “Өнөөдөр чамайг шинэ гэрт чинь аваачна” гэлээ. Дараа нь намайг хоригдол тээвэрлэдэг машинд түлхэн суулгаад, гарыг маань нуруунд гавлан, толгойд юүдэн угласан юм. Ийм байдлаас үүдээд, намайг тэд нууцаар цаазлахаар авч явж байна гэж бодогдов. Сэтгэлдээ би өөрийн эрхгүй мэгдэн сандарлаа. Гэвч дараа нь Есүст итгэдэг байхдаа дуулдаг байсан магтан дуу санаанд оров: “Чуулган байгуулагдсан эхэн үеэс л Эзэнийг дагагсад их төлөөс төлөх ёстой байсан. Олон мянган сүнслэг нөхөд маань сайн мэдээний төлөө өөрсдийгөө золиосолж, үүгээрээ мөнх амийг олсон. Эзэний төлөөх гэрчлэлд, Эзэний төлөө гэрч болж үхэхэд би бэлэн.” Эзэнийг дагагсад их төлөөс төлөх ёстой хэмээх энэхүү магтан дууг би тэр өдөр л эцэст нь ойлгосон юм. Би ч бас Бурханы төлөө үхэхэд бэлэн байлаа. Гайхмаар нь, би машинд суусныхаа дараа ёрын муу цагдаа нарын хоорондох яриаг санаандгүй сонсов. Тэд намайг байцаахаар өөр хаа нэгтээ авч явж байгаа мэт байсан юм. Аан! Тэд намайг цаазлахаар авч яваагүй юм байна, гэтэл би Бурханы гэрч болж үхэхэд бэлтгэж байж! Яг ингэж бодож байтал нэг цагдаа тодорхойгүй шалтгаанаар толгой дахь юүдэнгийн бүчийг чангалсан юм. Удалгүй амьсгал боогдож байгаа мэт таагүй мэдрэмж төрж эхлэв. Тэд намайг үнэхээр үхтэл нь тамлах гэж байгаа юм болов уу гэж би эрхгүй гайхширлаа. Тэр мөчид, Есүсийн шавь нар сайн мэдээ түгээхийн тулд өөрсдийгөө хэрхэн золиосолсныг бодов. Би айж хулчийхгүй. Үхсэн ч бүчийг нь суллаач гэж гуйхгүй, ялагдлаа бүр ч хүлээхгүй. Гэвч би өөрийгөө хянаж чадалгүй, тэдэн дээр муужран унав. Юу болж байгааг харсан өнөөх цагдаа юүдэнгийн бүчийг даруйхан сулруулсан юм. Амнаас минь хөөс сахарч эхлэн, зогсолтгүй бөөлжив. Хамаг юмаа бөөлжөөд гаргах гэж байгаа мэт мэдрэмж төрж байлаа. Миний толгой эргэж, ухаан санаа хоосрон, нүдээ нээж чадахгүй байсан юм. Бүх бие минь саажсан мэт ямар ч хүчгүй болсон байв. Аманд ямар нэг зунгааралдсан зүйл байгааг гаргаж чадахгүй байх шиг санагдаж байлаа. Би байнга сул биетэй байдаг байсан бөгөөд ингэж тамлуулсныхаа дараа хэзээ хэзээгүй амьсгал хурааж мэдэхээр болж, асуудалд орсноо мэдрэв. Шаналал дунд би Бурханд ийнхүү залбирлаа: “Өө Бурхан минь! Би тэсэхгүй юм шиг байна. Ёрын муу цагдаа нар намайг үнэхээр үхтэл минь тамлах хүсэлтэй байгаа бол Таны сэтгэлийг хангалуун байлгаж, Таны гэрчлэлд зогсоход үхлээ би баяртайгаар ашиглая. ХКН-ын диаволууд махан биеийг минь хөнөөж болох ч, сүнсийг минь хөнөөж чадахгүй. Таны хийдэг бүхэн зөвт байдаг гэдэгт би итгэж байна. Та миний зүрх сэтгэлийг хамгаалаач, тэгвэл би Таны зохион байгуулж, зохицуулсан бүх зүйлд дуулгавартай байж чадна.” Хэсэг хугацааны дараа машин зочид буудлын гадаа ирлээ. Тэр үед бүх бие маань тамирдаад, хоёр нүдээ нээж чадахгүй байв. Тэд намайг битүүмжилсэн өрөөнд оруулсан юм. ХКН-ын засгийн газрын олон шадар хүн намайг тойрон зогсоод, Лью Хулань[a] ямар байдалтай байсныг харж байгаа мэт санагдаж байна хэмээн миний тухай ярилцаж байх нь сонстов. “Яасан гайхмаар юм бэ, яасан биширмээр юм бэ! Энэ хүүхэн Лью Хуланиас ч хатуу чанга хүн юм!” гэцгээхийг нь сонсоод сэтгэл минь догдлолд автлаа. Итгэлдээ түшиглэж, Бурханд найдсанаар Сатаныг лавтай ялна, Сатан Бурханы хөл доор байдаг гэдгийг би олж харсан юм! Тэгээд Бурханыг талархан магтлаа. Тэр мөчид би зовлон шаналлаа мартав. Бурханыг алдаршуулж байгаадаа би туйлын их баярласан юм.

Цагдаа нарын яриад байсан өнөөх “байцаалтын мэргэжилтэн” удалгүй ирэв. Тэр орж ирэнгүүтээ: “Тэр муу тэнэг хүүхэн хаана байна? Нэг хараадахъя!” гэж бархирлаа. Тэгээд өмнө минь хүрч ирснээ намайг зуурч авав. Нүүрэн дундуур тэр өчнөөн удаа алгадсаныхаа дараа цээж нуруу руу хэдэнтээ чанга дэлсээд, арьсан гутлаа тайлж, нүүр лүү балбалаа. Түүнд ингэж зодуулаад, ам ходоодонд маань тээглэсэн зүйл байгаа мэт мэдрэмж алга болов. Толгой эргээ больж, хоёр нүд минь нээгдлээ. Үе мөч аажмаар мэдээ орж, бие маань эргээд тамиржиж эхлэв. Дараа нь тэр мөрнөөс маань ширүүхэн зуурч, хана руу нуруугаар минь түлхээд, намайг өөр лүү нь харж, асуултад хариул гэж тушаасан юм. Өөрт нь ямар ч анхаарал хандуулахгүй байгааг хараад тэр багтартлаа уурлаж, Бурханыг гүтгэн гүжирдэж, доромжлох замаар намайг өдөөн турхирахыг оролдов. Тэгээд хамгийн жигшүүртэй, зэвүүн аргыг өгөөш болгон ашиглаж, заналтайгаар ингэж хэллээ: “Махан бие, сэтгэл санаа чинь тэсвэрлэх аргагүй зүйлээр би чамайг бодлоготойгоор тамлаж, ямар ч хэвийн хүний туулж чадахааргүй өвдөлтийг мэдрүүлнэ. Чи үхэхийг хүснэ дээ. Эцэст нь чи тавьж явуулаач гэж гуйна. Тэр үедээ утга учиртай зүйл ярьж, хувь заяа чинь Бурханы гарт биш, миний гарт байгааг хэлнэ. Би хүсвэл чамайг шууд л алчихна; харин амьд үлдээе гэж хүсвэл чи амьд гарна. Төгс Хүчит Бурхан чинь чамайг аварч чадахгүй, харин биднээс аврал гуйж байж л чи амьд үлдэнэ.” Ийм жигшүүртэй, ичгүүргүй, зэвүүн дээрэмчид, зэрлэг адгуус, ёрын муу чөтгөрүүдтэй нүүр тулаад би тэдэнтэй тэмцэхийг үнэхээр их хүссэн юм. Тэгээд би ингэж бодлоо, “Тэнгэр, газар дээрх бүх зүйлийг Бурхан бүтээж, хянадаг. Миний хувь заяа ч Бурханы дээд эрх, зохицуулалтад захирагддаг. Бурхан бол үхэл, амьдралыг Захирагч. Чамайг хүслээ гээд би үхнэ гэж бодоо юу?” Тэр мөчид зүрх сэтгэл маань уур хилэнгээр дүүрсэн юм. Би уураа барьж дийлэхгүй мэт санагдсан бөгөөд би хашхирч, хариу тэмцэж, “Хүн хэзээ ч нохойноос өршөөл гуйхгүй!” гэж тэдэнд зарлахыг хүсэж байлаа. Энэ нь шударга зүйл гэж би итгэж байсан ч, гайхмаар нь ингэж бодох тусам сэтгэл улам харанхуйлав. Би залбирах үггүй болж, ямар ч магтан дуу санаанд орохгүй байлаа. Бодол маань бүрхэг болж, яах учраа ололгүй, тэр үед жаахан айж эхэлсэн юм. Бурханы өмнө би өөрийгөө даруйхан тайвшрууллаа. Тэгээд өөртөө дүгнэлт хийж, өөрийгөө мэдэхээр хичээх үед Бурханы шүүлтийн үг над дээр ирэв: “Чи Христийн даруу занг … Христийн хайр татам байдал юм уу, мэргэн ухааныг хайрлалгүй …(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи Бурханы жинхэнэ итгэгч мөн үү?). Тийм ээ, би Бурханы нууц ажлын мэргэн ухааныг бишрэх нь бүү хэл Христийг хэт багаар үнэлж, Христийн даруу байдлыг бус хүч чадал, нөлөөг нь биширдэг байж. Бурхан мэргэн ухаанаа ашиглан Сатаныг ялж, даруу, нууцлаг байдлаа ашиглан Сатаны үнэн нүүр царайг илчилж, хорон муу хүмүүсийг шийтгэх нотолгоо цуглуулдаг. Миний эсрэг цагдаа нарын үйлдсэн бүх жигшүүрт үйлдэл болон өнөөдөр тэдний хэлсэн бүх доромжлол, Бурханыг эсэргүүцсэн үг тэдний үнэнийг үзэн ядаж, Бурханыг эсэргүүцдэг чөтгөрийн мөн чанарыг нь тод томруунаар илчилсэн бөгөөд энэ нь Бурханы яллалт, шийтгэл, устгалтыг хүртээхэд шаардлагатай нотолгоо болох байв. Гэтэл би Христийн мэргэн ухаан, даруу байдлыг олж харж чадалгүй, “номхон моринд эзэн олон, номхон хүнд зарлиг олон” гэж бодон, доромжлуулж дарлуулах дургүй байсан юм. Тэр ч бүү хэл, хариу тэмцэх нь миний хийж болох хамгийн шулуун шударга, нэр төртэй, эр зоригтой үйл гэдэгт итгэж байлаа. Сатан намайг хариу тэмцэлд өдөөн турхирч, Бурханд итгэдэг гэх баримтыг минь хүчээр хүлээн зөвшөөрүүлж, надад хэрэг тулгахыг хүсэж байгааг би ер мэдсэнгүй. Хэрвээ би үнэхээр болчимгүй эр зоригоор тэдэнтэй тэмцсэн бол овжин мэхнийх нь олз болох байсан бус уу? Тэрслүү байдлаас минь хамгаалж, Сатаны башир аргыг нэвт харуулж, миний доторх Сатаны хорыг таниулж, Бурхан гэж юу болох, Бурханы даруу, нууцлаг амийн мөн чанарын тухай багахан мэдлэг олгосон Бурханы цаг үеэ олсон шүүлт, гэсгээлтэд би үнэхээр талархсан юм. Диавол ХКН-ын хяхалт хавчлага, мөрдөн мөшгөлт, хөнөөлттэй Христ хэрхэн нүүр тулж, бүх хүн төрөлхтөн Түүнийг хэрхэн шүүж, яллаж, гүжирдэж, хөсөр хаясан тухай би бодов. Христ энэ бүхний туршид хэзээ ч гомдоллолгүй, авралын ажлаа хийхийн тулд энэ бүгдийг чимээгүйхэн үүрч, ийм бүх зовлон шаналлыг тэсвэрлэсэн билээ. Бурханы зан чанар хэчнээн сайн сайхан, үзэсгэлэнтэй, нэр төртэй болохыг би харсан юм! Гэтэл бузар, ялзарсан хүн би ёрын муу чөтгөрүүдэд хавчигдахдаа, болчимгүй эр зоригоо ашиглан нэр төр гэгчээ хамгаалж, өөрийн хүсэлд үндэслэн шударга үнэнийхээ төлөө тэмцэхийг хүссэн байлаа. Үүнд шударга ёсны мэдрэмж гэж хаана байна? Хүчирхэг зан араншин, нэр төр гэж хаана байна? Үүгээр би үзэшгүй муухай сатанлаг дүр төрхөө харуулсан бус уу? Биеэ тоосон уг чанараа илчилсэн бус уу? Ингэж бодохоор миний сэтгэл харууслаар дүүрлээ. Би Христийг даган дуурайхаар сэтгэл шулуудсан юм. Тэгээд энэ орчинд захирагдаж, Сатанд ямар ч боломж олголгүй Бурхантай хамтран ажиллахын тулд чадах бүхнээ хийхийг хүссэн билээ.

Миний зүрх сэтгэл тайвширч, чөтгөрүүдтэй хийх энэхүү тулааны дараагийн үеийг чимээгүйхэн хүлээж байв. Хэргээс хүлээхээс татгалзсан минь мэргэжилтэн гэгчийн нэр нүүрийг ихэд баржээ. Тэрээр нэг гарыг маань нурууны ард ууртайгаар мушгиж, нөгөөг нь мөрний ард талаар татаад дараа нь хоёр гарыг маань чанга гавлалаа. Хагас цаг хүрэхгүй хугацааны дараа том том дусал хөлс нүүр даган урсаж, нүд рүү ороод нүдээ нээх аргагүй болов. Асуултад нь хариулах янзгүй хэвээр байгааг минь хараад тэрээр намайг газарт шидэж, дараа нь нурууны ар дахь гаваас өргөлөө. Гар хугарах мэт янгинасан өвдөлт тэр даруй мэдрэгдэв. Маш их өвдсөн болохоор би арай хийн амьсгалж байлаа. Дараа нь тэр намайг хана руу чулуудаад хана налуулан зогсоов. Хөлснөөс болж нүд бүрэлзэж байлаа. Маш их өвдсөн болохоор бүх бие хөлөрч, хоёр гутал минь хүртэл нэвт норлоо. Би үргэлж л бие султай байсаар ирсэн бөгөөд энэ хоромд сульдан унав. Би амаараа л амьсгаадахаас өөр яаж ч чадсангүй. Чөтгөр хажууд зогсоод намайг харж байлаа. Юу харсныг нь би мэдсэнгүй—намайг үхвэл өөрийг нь буруутгана гэж тэр айсан байж магадгүй бөгөөд хурдхан шиг хэдэн цаасан алчуур авч хөлсийг минь арчаад, дараа нь надад аяга ус уулгав. Ойролцоогоор хагас цаг тутамд үүнийгээ хийж байлаа. Тэр үед би ямархуу харагдаж байснаа мэдэхгүй юм. Би хамраараа амьсгалах чадвараа алдсан мэт харагдаж, зөвхөн амаа ангайн амьсгалж л чадаж байсан учраас тун аймаар байсан байж таарна. Уруул хатаж, хагарсан байсан бөгөөд ердөө амьсгалахын тулд би бүх чадлаа дайчилж байлаа. Үхэл дахин нэгэнтээ ойртож байгааг би мэдэрсэн юм—энэ удаад үнэхээр үхэх байх. Гэвч тэр хоромд Ариун Сүнс намайг гэгээрүүллээ. Би Есүсийн шавь нарын нэг болох Лукын тухай, мөн дүүжлүүлж үхсэн туршлагынх нь тухай бодов. Зүрх сэтгэлд аяндаа хүч чадал орж, би өөртөө сануулахын тулд “Лук дүүжлүүлж үхсэн. Би ч гэсэн Лук шиг байх ёстой, Лук шиг байх ёстой, Лук шиг… Би Бурханы зохион байгуулалт, зохицуулалтыг дуртайяа дуулгавартай дагаж, Лук шиг үхэн үхтлээ Бурханд үнэнч баймаар байна” хэмээх нэг л зүйлийг ахин дахин хэлсээр байсан юм. Өвдөлт яг тэвчихийн аргагүй болж, үхлийн ирмэгт очих үедээ би, Төгс Хүчит Бурханд итгэдэг хэд хэдэн ах эгч баривчлагдсан гэж ёрын муу цагдаагийн хэлэхийг гэнэтхэн сонслоо. Зүрх сэтгэлдээ би цочирдов: Дахиад хэдэн ах эгч тамлуулах гэж байлаа. Цагдаа нар ах нарт нэн хатуу ханддаг байв. Зүрх сэтгэл минь санаа зовнилоор дүүрлээ. Өөр ямар ч ах, эгч над шиг зовоосой гэж хүсээгүй учраас би тэдний төлөө чимээгүйхэн залбирч, тэднийг хамгаалан, Сатаны өмнө ялгуусан гэрчлэл хийж, Бурханаас хэзээ ч урвахгүй байх боломж олгооч гэж Бурханаас гуйж байсан юм. Магадгүй Ариун Сүнс миний сэтгэлийг хөдөлгөсөн байх; би зогсолтгүй залбирч байсан ба залбирах тусмаа улам зоригжиж байлаа. Би өөрийн мэдэлгүй өвдөлтөө мартав. Эдгээр нь Бурханы ухаалаг зохицуулалт байсан гэдгийг би тун сайн мэдэж байлаа; Бурхан миний сул талыг анхааран үзэж, хамгийн их зовж шаналах үед минь намайг залж чиглүүлж байсан юм. Тэр шөнө би муу ёрын цагдаа нар надад хэрхэн хандаж байгааг тоохоо больж, тэдний асуултад өчүүхэн ч анхаарал хандуулсангүй. Юу болоод байгааг хараад ёрын муу цагдаа нар нүүр лүү минь хэрцгийгээр нударгалан цохиж, дараа нь шанааны үсийг хуруундаа ороон угз татлаа. Мушгиулсандаа чих хавдаж, нүүр танигдахын аргагүй болж, зузаан модоор цохиулснаас болоод гуя, бөгсөн бие хөх няц болж, зулгараад, модоор балбуулсны дараа хөлийн хуруунууд хүртэл харлаж, хөхөрсөн юм. Намайг гаваас минь зургаан цагийн турш дүүжилсний дараа ёрын муу цагдаа гавыг тайлахад зүүн эрхий хурууны доод талын мах үрэгдэн үгүй болж, нимгэхэн арьс л ясыг хучиж байлаа. Гаваас болоод зүүн талын бугуй цэврүүтэн шарлаж, буцааж гавлах ямар ч аргагүй байв. Тэр хоромд нөлөө бүхий бололтой эмэгтэй цагдаа алхан орж ирлээ. Тэр намайг дээрээс доош хараад, “Наадхаа дахиад зодож болохгүй, бараг үхэх гэж байгаа юм шиг харагдаж байна” гэж тэдэнд хэлсэн юм.

Цагдаа нар намайг зочид буудлын нэг өрөөнд цоожлов. Тэр өрөөний хөшиг хоногийн хорин дөрвөн цагийн турш тас хаалттай байлгадаг байлаа. Нэг хүн үүд манах даалгавар авч, үйлчилгээний ажилтнуудаас хэнийг ч оруулдаггүй, дотор нь намайг эрүүдэн шүүж, харгисалж байгаа дүр зургийг хэнд ч харуулдаггүй байлаа. Тэд намайг амсхийх завдалгүй ээлжлэн байцаадаг байв. Таван өдөр, таван шөнийн турш намайг унтуулаагүйн зэрэгцээ суухыг ч, цадталаа идэхийг ч зөвшөөрсөнгүй. Надад зөвхөн хана налан зогсохыг л зөвшөөрсөн юм. Нэг өдөр албаны хүн намайг байцаахаар ирэв. Өөрийг нь үл тоомсорлож байгааг хараад тэр дэлбэртлээ уурлаж, намайг ширээн доогуур нистэл өшиглөлөө. Дараа нь намайг татаж гаргаад, завжнаас цус гартал шанаадсан юм. Харгислалаа нуун далдлахын тулд тэр хүн орохоос сэргийлэн, хаалгыг хурдхан хаав. Дараа нь нэлээд их амны цаас авч, цусыг минь арчин, нүүрэн дээрх цусыг усаар угаагаад, шалан дээрх цусыг цэвэрлэсэн билээ. Би цагаан ноосон цамцан дээрээ зориудаар цус үлдээв. Гэвч цагдан хорих төвд эргэж ирэхэд маань ёрын муу цагдаа нар хувцсан дээрх цусыг сэтгэцийн эмнэлэгт хэвтэж байсан үеийнх, сүүлийн хэд хоногт намайг тэнд хэвтсэн гэж бусад хоригдолд хэлэв. Миний бие өвчтөнүүдээс болж шарх сорви, цус нөж болсон болохоос цагдаа нар биед минь хүрээгүй гэлээ… “Ардын цагдаа” нарын хайр найргүй байдал, муу санаатай заль мэх, хүний үнэргүй байдлыг эдгээр хэрцгий баримт надад харуулсан бөгөөд тэдний гарт орсон хүмүүсийн мухардал, цөхрөлийг мэдрүүлэв. Үүний зэрэгцээ би Бурханы зөвт, ариун, гэгээлэг, сайн сайхан байдлыг гүнээ ойлгон, Бурханаас гагцхүү хайр, хамгаалалт, гэгээрэл, хангалт, тайтгарал, дэмжлэг л ирдгийг мэдэрсэн юм. Туйлын их зовж шаналах болгонд минь Бурхан намайг байнга гэгээрүүлж, замчилж, итгэл, хүч чадлыг минь нэмэгдүүлж, үеийн үед Эзэний төлөө гэрч болсон ариун хүмүүсийн сэтгэлийг үлгэрлэн дуурайх боломж олгон, үнэний төлөө зогсох эр зориг хайрласан билээ. Ёрын муу цагдаа нарын харгислал намайг үхлийн ирмэгт аваачих үед Бурхан бусад ах, эгч нарын баригдсан тухай мэдээг дуулгасан бөгөөд үүгээр сэтгэлийг минь хөдөлгөж тэдний төлөө залбируулан, улмаар надад зовлон шаналлаа умартаж, үхлийн хязгаарыг өөрийн мэдэлгүй даван туулах боломж олголоо. Бурхан л үнэн, зам, амь бөгөөд Бурханы зан чанар л зөвт байдал, сайн сайхан байдлын бэлгэ тэмдэг гэдгийг би ёрын муу, заналт Сатаны үзүүлсэн эсрэг жишээний ачаар олж харсан юм. Бурхан л бүх зүйлийг удирдаж, зохицуулдаг бөгөөд Өөрийн агуу хүч чадал, мэргэн ухааныг ашиглан үй олон чөтгөрийн бүслэлтийг ялах, махан биеийн сул дорой байдал, үхлийн хязгаарлалтыг даван туулахад алхам бүрийг минь удирдаж, энэ харанхуй нүхэнд цөхрөлгүй тэсэж үлдэх боломж олгов. Бурханы хайр, авралын тухай бодоод би асар их урам орж, Сатантай эцсээ хүртэл тэмцэхээр шийдлээ. Би шоронд өмхөрсөн ч гэрчлэлдээ бат зогсож, Бурханы сэтгэлийг хангалуун байлгана.

Нэг өдөр, урьд нь уулзаж байгаагүй олон ёрын муу цагдаа намайг харж, хэргийг минь хэлэлцэхээр ирсэн юм. “Би өмнөх бүх байцаалтынхаа явцад хэзээ ч тэр муу тэнэг хүүхэнд хандсан шигээ хатуу байж үзээгүй. Гаваас нь найман цаг дүүжилсэн (үнэндээ зургаан цаг дүүжилсэн боловч тэрээр даргадаа хэрэггүй амьтан гэж хэлүүлэхээс айхдаа ийнхүү гайхуулахыг хүсжээ) ч тэр гэмээ хүлээгээгүй” хэмээн өнөөх мэргэжилтэн гэгчийн ярихыг би санамсаргүй сонслоо. “Энэ эмэгтэйг яаж тэгж айхтар зодож чаддаг байна аа? Чи ч харгис хүн юм даа” гэх эмэгтэй хүний дуу сонстов. Баривчлагдаж байсан бүх хүний дундаас хамгийн их зовсон нь би болж таарлаа. Би яагаад тийм их зовсон юм бэ? Бусад хүмүүсээс илүү ялзарсан болохоор уу? Туулсан зовлон минь Бурханы оноосон шийтгэл байв уу? Би хэтэрхий их ялзраад, шийтгүүлэх цэгтээ аль хэдийн хүрчихсэн байсан юм болов уу? Ингэж бодоод би нулимсаа барьж дийлсэнгүй. Би уйлах ёсгүй гэдгээ мэдэж байлаа. Сатанд нулимсаа харуулж болохгүй, уйлах юм бол тэр намайг ялагдсан гэж бодно. Гэхдээ би сэтгэл дэх уй гунигаа барьж дийлэлгүй, нулимс өөрийн эрхгүй урслаа. Цөхрөл дунд би Бурханыг дуудахаас өөр яаж ч чадсангүй: “Өө Бурхан минь! Одоо би маш их шаналж байна. Уйлаад л баймаар байна. Намайг хамгаалж, Сатаны өмнө толгой бөхийхөөс минь сэргийлээч, би түүнд нулимсаа үзүүлж болохгүй. Би буруу төлөв байдалд байгаагаа мэднэ. Танд шаардлага тавьж, бас гомдол мэдүүлж байна. Та хамгийн сайн сайхан бүхнийг хийдэг гэдгийг би мэднэ, гэвч биеийн хэмжээ минь хэтэрхий өчүүхэн, тэрслүү зан чанар хэтэрхий их байгаа болохоор энэ баримтыг би баяртайгаар хүлээн авч чадахгүй, ийм буруу төлөв байдлаас яаж гарахаа мэдэхгүй байна. Намайг замчилж, зохион байгуулалт, зохицуулалтад тань дуулгавартай байх боломж олгож, дахиад хэзээ ч Таныг буруугаар ойлгож, гомдоллохгүй байлгаач.” Залбирах явцад Бурханы үгийн ийм хэсэг санаанд орлоо: “Чи ч бас Миний уусан гашуун аяганаас уух ёстой (үүнийг Тэр амиллынхаа дараа хэлсэн), чи ч бас Миний алхсан замаар алхах ёстой, чи Миний төлөө амиа өгөх ёстой(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петр Есүсийг хэрхэн мэдэж авсан тухай). Миний нулимс тэр дороо зогсов. Христ ямар ч бүтээгдсэн зүйлийнхтэй харьцуулшгүй, бүтээгдсэн зүйлийн үүрч дийлэхээргүй их зовлонг амссан байхад би өчүүхэн бэрхшээл туулсныхаа дараа хилсэдсэн мэт санан, Бурханд гомдоллож л байдаг. Үүнд мөс чанар, эрүүл ухаан гэж хаана байна? Би яаж хүн гэж дуудуулахад тэнцэх юм бэ? Үүний дараа Бурханы хэлсэн үгийг санав: “Хүний уг чанар дахь завхралыг шалгалтуудаар дамжуулан шийдвэрлэх ёстой. Чиний ариусгагдаагүй аль ч тал бай, эдгээр нь цэвэршүүлэгдэх ёстой талууд чинь юм—энэ бол Бурханы зохицуулалт. Бурхан чамд зориулсан орчныг бүтээж, завхралыг чинь мэдүүлэхийн тулд тэнд чамайг албаар цэвэршүүлдэг(Христийн ярианы тэмдэглэл номын “Шалгалтуудын дунд Бурханыг хэрхэн хангалуун байлгах вэ”). Бурханы зохицуулсан зүйл миний ялзрал, дутагдалд чиглэсэн бөгөөд миний амьдралд яг хэрэгтэй зүйл байсныг би Бурханы үгийг тунгаан, өөртөө дүгнэлт хийснээр ойлгосон юм. Махан биеэ хэтэрхий их бөөцийлдөг, амиа боддог, дорд, Бурханд шаардлага тавьдаг, Бурханы төлөө зовж, Түүний гялалзсан гэрчлэл болохдоо дургүй гэдгээ би энэхүү хүний үнэргүй зовлон, тамлалаар л дамжуулан ухаарч чадлаа. Хэрэв би ийм зовлон туулаагүй бол Бурханыг аль хэдийн сэтгэл хангалуун болгосон гэх эндүү ташаа бодолтой явсаар байх байсан юм. Миний дотор одоо ч ийм их ялзрал, тэрслүү байдал байгаа гэдгийг хэзээ ч ухаарахгүй, ялзарсан хүн төрөлхтнийг аврахын тулд тэдний дунд ажлаа хийх нь Бурханы хувьд хэчнээн хүнд бэрх байдгийг өөрийн биеэр бүр ч мэдрэхгүй байв. Түүнчлэн Сатаныг хэзээ ч үнэнхүү хаяж, Бурханы өмнө эргэн ирэхгүй байх байлаа. Энэ бэрхшээл бол намайг гэх Бурханы хайр, надад өгсөн онцгой ерөөл байсан юм. Бурханы хүслийг ойлгоод миний зүрх сэтгэл гэнэт саруул, гэгээлэг болов. Бурханы тухай миний буруу ойлголт алга боллоо. Тэр өдрийн хүндрэл бэрхшээлийг туулж чадсан минь агуу их үнэ цэн, утга учиртайг би мэдэрсэн юм!

Ёрын муу цагдаа нар чадах бүхнээ оролдож үзээд, надаас юу ч олж авч чадсангүй. Эцэст нь тэд: “Коммунистууд ган төмрөөр хийгддэг гэвэл Төгс Хүчит Бурханд итгэдэг хүмүүс алмазаар хийгддэг юм байна. Тэд коммунистуудаас бүх талаараа дээгүүр түвшнийх юм” хэмээн итгэлтэйгээр хэллээ. Ийм үг сонсоод би сэтгэлдээ Бурханыг өөрийн эрхгүй уухайлан магтав: Өө Бурхан минь, Таныг би талархан магтъя! Та төгс хүчит байдал, мэргэн ухаанаараа Сатаныг ялж, дайснаа дарлаа. Дээдийн дээд эрх мэдэлтэн бол Та, алдар суу Танд оршиг! ХКН хэчнээн харгис ч гэлээ Бурханы гарын хяналт, зохион байгуулалтад байдгийг би тэр мөчид л олж харсан юм. Яг л Бурханы үгэнд хэлдэгчлэн, “Тэнгэр дэх болон газар дээрх бүх зүйл Түүний эрх мэдэл дор орох ёстой. Тэдэнд ямар ч сонголт байхгүй ба бүгд Түүний зохион байгуулалтад захирагдах ёстой. Үүнийг Бурхан тушаасан ба энэ нь Бурханы эрх мэдэл юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг).

Нэг өдөр ёрын муу цагдаа нар намайг байцаахаар дахин ирэв. Энэ удаад тэд бүгд нэг л хачин байсан юм. Ярьж байхдаа над руу харж байвч надтай ярьж байгаа мэт санагдсангүй. Тэд нэг зүйл хэлэлцэж байх шиг байлаа. Урьдын адилаар энэ байцаалт бас л амжилтгүй дууссан юм. Дараа нь ёрын муу цагдаа нар намайг хорих өрөө рүү маань аваачлаа. Намайг ирэх сарын нэгэнд суллах бололтой гэж тэдний хэлэхийг би явах замдаа гэнэт сонсов. Үүнийг сонсоод миний сэтгэл догдолсондоо тэсрэх шахав: Тэгэхээр би гурав хоногийн дараа суллагдах нь! Эцсийн эцэст энэ чөтгөрийн тамаас гарах нь! Сэтгэл дэх баяр хөөрөө дарж, өнгөрөх хором мөч бүрийг найдан хүлээж байлаа. Гурав хоног гэдэг гурван жил шиг л санагдсан юм. Эцэст нь, дараа сарын нэгэн боллоо! Tэр өдөр би нэрийг маань дуудахыг хүлээн хаалга руу ширтсээр байв. Өглөө өнгөрлөө, юу ч болсонгүй. Би үдээс хойш явна гэдэгт бүхий л найдвараа тавьсан ч орой болоход юу ч болохгүй л байв. Оройн хоолны цаг болоход би юм идмээргүй байлаа. Зүрх сэтгэлдээ би яахаа мэдэхээ болив; тэр мөчид миний сэтгэл диваажингаас тамд унах мэт болсон юм. “Энэ яагаад юм идэхгүй байна?” гэж харгалзагч бусад хоригдлоос асуулаа. “Тэр өдөр байцаалтаас ирснээсээ хойш нэг их юм идэхгүй байгаа” гэж нэг хоригдол хариулав. “Духыг нь бариад үз дээ, өвдсөн юм болов уу?” гэж харгалзагч хэллээ. Нэг хоригдол ирээд духыг минь барьж үзэв. Тэгээд маш халуун байна, халуурч байна гэж хэллээ. Би үнэхээр халуурч байв. Би тун гэнэтхэн маш хүнд өвчнөөр өвдсөн байлаа. Тэр мөчид би муужран унасан юм. Хоёр цагийн турш халуун минь улам бүр дордож байлаа. Би уйлж орхив! Харгалзагч болон бусад бүх хүн намайг уйлахыг харцгаав. Тэд бүгд мэл гайхлаа. Намайг тэд зөөлөн, хатуу аргын аль алинд автаагүй, аймшигт тамлалтай нүүр тулаад дусал нулимс ч унагаагүй, гаваасаа зургаан цаг дүүжлүүлсэн ч огт ёолоогүй хүн гэж боддог байж. Гэтэл өнөөдөр би огт тамлуулаагүй атлаа уйлж байлаа. Тэд нулимс минь хаанаас гарсныг мэдэлгүй, намайг зүгээр л маш хүнд өвдсөн байх гэж боджээ. Үнэн хэрэгтээ Бурхан бид хоёр л үүний шалтгааныг мэдэж байв. Энэ нь бүгд миний тэрслүү, дуулгаваргүй байдлаас болсон юм. Хүлээлт минь юунд ч хүрэлгүй, итгэл найдвар минь талаар өнгөрснөөс болж цөхөрсөндөө би ийнхүү уйлсан билээ. Тэд тэрслэлт, гоморхлын нулимс байв. Тэр мөчид би Бурханыг гэрчилье гэж сэтгэл шулуудах хүсэлгүй болсон юм. Дахин ингэж туршилтад орох зүрх зориг ч надад байсангүй. Би шоронгийн амьдралаар ханатлаа амьдарч, тэдгээр чөтгөрийг жигшиж, хамгийн гол нь чөтгөрийн энэ газарт байхыг үзэн ядсан учраас тэр орой гаслант нулимсаар мэгшсэн юм. Тэнд дахиад ганц ч хором байхыг хүссэнгүй. Ингэж бодох тусам улам их сэтгэлээр унаж, гоморхол, хөөрхийлөл, ганцаардлыг улам их мэдэрлээ. Би хэзээ хэзээгүй усанд живж болзошгүй, тэнгист хөвж яваа өнчин завь мэт байсан юм. Үүнээс гадна, эргэн тойрны минь хүмүүс надад уураа хэдийд ч гаргаж чадахуйц муу санаатай, аймшигтай болохыг мэдрэв. Тэгээд өөрийн эрхгүй ийн халаглалаа: “Өө Бурхан минь! Намайг авраач гэж Танаас гуйя. Би Танаас хэзээ ч, хаана ч урваж болох, сүйрлийн ирмэг дээр байна. Та зүрх сэтгэлийг минь тогтоон барьж, Таны өмнө дахин очих боломж олгооч. Намайг дахин нэг удаа өрөвдөж, зохион байгуулалт, зохицуулалтыг тань хүлээн авахыг зөвшөөрөөч. Одоо Таны юу хийж байгааг би ойлгохгүй байгаа ч Таны хийдэг бүх зүйл сайн гэдгийг мэднэ. Та намайг дахин нэг удаа аварч, зүрх сэтгэлээ Тан дуу хандуулах боломж олгооч гэж би хүсэж байна.” Залбирсныхаа дараа би айхаа болив. Тэгээд тайвширч, өөртөө дүгнэлт хийж эхэлсэн бөгөөд тэр мөчид Бурханы шүүлт, илчлэлийн үг надад ирлээ: “Чи махан биеийг хүсдэг үү, эсвэл үнэнийг хүсдэг үү? Чи шүүлтийг хүсэж байна уу, эсвэл тав тухыг уу? Бурханы ажлын маш ихийг туулж, Бурханы ариун байдал ба зөвт байдлыг харсан болохоор чи хэрхэн эрэлхийлэх ёстой вэ? Чи энэ замаар хэрхэн алхах ёстой вэ? Чи Бурханыг гэх хайраа хэрхэн хэрэгжүүлэх ёстой вэ? Бурханы гэсгээлт, шүүлт чамд ямар нэг үр нөлөө үзүүлсэн үү нөлөө үзүүлсэн х ёстой вэ? Бурханы гэсгээлт, шүүлт чамдэсэх нь юуг амьдран харуулж байгаагаас чинь, Бурханыг ямар хэмжээнд хайрладгаас чинь хамаардаг! Ам чинь Бурханд хайртай гэж хэлдэг ч амьдран харуулдаг зүйл чинь хуучин, завхарсан зан чанар байдаг; чамд Бурханаас эмээх зүрх сэтгэл огт байдаггүй, тэр ч байтугай мөс чанар байдаггүй. Тийм хүмүүс Бурханыг хайрладаг уу? Тийм хүмүүс Бурханд үнэнч үү? … Ийм хүн Петр шиг байж чадах уу? Петр шиг хүмүүс зөвхөн мэдлэгтэй мөртөө амьдран харуулдаггүй байж болох уу?(Үг нь махбодоор илэрсэн номын “Петрийн туршлага: Гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг”). Бурханы шүүлтийн үг бүр миний эмзэг цэг рүү давхар ирт сэлэм мэт довтолж, асар их яллалтыг надад оноов: Тийм ээ, би үнэний төлөө юм бүхнийг орхиж, хүндрэл бэрхшээл бүрийг давна гэж Бурханы өмнө олон ч удаа ариун тангараг өргөсөн юм. Гэвч өнөөдөр Бурхан надаас юм хүсэх гэж баримт ашиглах үед, Түүнийг хангалуун байлгахын тулд үнэхээр зовж, төлөөс төлөх хэрэгтэй болох үед би үнэн ба амийг сонголгүй, махан биеийн ашиг сонирхол, хэтийн ирээдүйгээс болж бачимдал, шаналал, зовнилд харалганаар автжээ. Тэр ч байтугай би Бурханд өчүүхэн ч итгэсэнгүй. Яаж ийм маягаар Бурханы хүслийг хангалуун байлгаж чадах юм бэ? Бурхан миний амьдран харуулж байгаа зүйлийг үр жимстэй байгаасай гэж хүссэн юм. Харин уран цэцэн үгтэй, хий хоосон амлалт хүсээгүй билээ. Гэтэл би Бурханы өмнө мэдлэгтэй ч бодит байдалгүй байж, Бурханд дуулгавартай байх нь бүү хэл Бурханыг гэх үнэнч байдал, үнэн хайр аль аль нь үгүйлэгдэж, ов мэх, тэрслүү, эсэргүү байдлаас өөр юуг ч амьдран харуулсангүй. Тэгэхээр би Бурханаас урвасан нэгэн байгаагүй гэж үү? Бурханы зүрх сэтгэлийг шархлуулсан нэгэн байгаагүй гэж үү? Тэр мөчид би Эзэн Есүс баригдаж, загалмайд цовдлогдсон үеийг санав. Нигүүлслийг нь эдэлсэн хүмүүс Эзэнийг нэг нэгээрээ хаяцгаасан юм. Сэтгэл минь өөрийн эрхгүй харуусалд автлаа. Тэрслүү, хүн чанаргүй байдлаа үзэн ядсандаа би дахин нэг удаа босож, Бурханд өгсөн амлалтаа бодит үйлдэл ашиглан ажил хэрэг болгохыг хүсэв. Шоронд хатлаа ч би Бурханы сэтгэлийг дахин хэзээ ч шархлуулахгүй. Миний төлөө Бурханы төлсөн цусны төлөөснөөс би дахин хэзээ ч урвахгүй. Би уйлахаа больж, сэтгэлдээ Бурханд чимээгүйхэн залбирлаа: “Өө Бурхан минь, намайг гэгээрүүлж, замчилж, хүслээ ойлгуулсанд тань талархъя. Биеийн хэмжээ минь үнэхээр жаахан, би Таныг гэх өчүүхэн ч хайр, дуулгавартай байдалгүй гэдгээ харж байна. Өө Бурхан минь, яг одоо би Танд өөрийгөө бүрэн даатгамаар байна. Насаараа шоронд суусан ч би Сатанд хэзээ ч буулт хийхгүй. Бодит үйлдлээ ашиглан Таныг сэтгэл хангалуун байлгахыг л хүснэ.

Хэсэг хугацааны намайг суллагдах гэж байгаа гэх цуу яриа ихэслээ. Хэдхэн хоногийн дараа суллагдана гэж хүмүүс ярьж байв. Өнгөрсөн удаад авсан сургамжаас үүдэн энэ удаад би харьцангуй бодлоготой, хүлээцтэй байлаа. Сэтгэл минь маш их догдолсон ч гэлээ би дахин хэзээ ч өөрөө сонголт хийхгүйн тулд Бурханы өмнө залбирч, эрэлхийлэхийг хүссэн юм. Бурханы бүх зохицуулалт, зохион байгуулалтыг дуулгавартай дагахын тулд Бурханаас намайг хамгаалаач гэж л гуйдаг байлаа. Хэд хоногийн дараа тэрхүү цуу яриа мөн л талаар өнгөрөв. Тэр ч бүү хэл намайг нэр, хаягаа хэлээгүй гэдэг шалтгаанаар үхсэн ч шоронгоос суллахгүй, үүрд хорино гэж харгалзагчийн хэлэхийг сонслоо. Ийм үг сонсох нь үнэхээр хэцүү байсан боловч энэ миний амсах ёстой зовлон гэдгийг би мэдэж байлаа. Бурхан Өөртөө ийм гэрчлэл хийлгэхийг хүссэн, мөн би Бурханд дуулгавартай байж, Бурханы хүслийг дагахад бэлэн байсан бөгөөд бүх хэрэг явдал, бүх зүйл Бурханы гарт бий гэдэгт итгэж байв. Бурхан намайг онцгойлон нигүүлсэж, өргөмжилсөн нь энэ байлаа. Хэдийгээр өмнө нь би шоронд өмхөрнө гэж хэлж байсан ч энэ үг миний хүсэл, тэмүүллээс цаашгүй байж. Надад ийм бодит байдал байгаагүй юм. Өнөөдөр би өөрийн бодит амьдран харуулалтаар ийм гэрчлэл хийж, сэтгэлээсээ Бурханд тайтгарал өгөхийг хүсэж байлаа. Би Сатаны эсрэг үзэн ядалтаар дүүрч, Сатантай эцсээ хүртэл тэмцье, шоронд хатахдаа жинхэнэ гэрчлэлийг үнэхээр хийе гэж сэтгэл шулуудаад байх үедээ Бурханы бүхнийг чадагч, гайхамшигт үйл хэргийг харсан юм. 2005 оны 12 дугаар сарын 6-ны өдөр намайг шоронгийн машинаар цагдан хорих газраас авч яваад замын хажууд буулгав. Хоёр жилийн шоронгийн амьдрал минь тэр үеэр төгсгөл болсон билээ.

Ийм аймшигт гай зовлонг туулснаар махан бие минь зарим нэг бэрхшээл амссан ч би зуу, мянга дахин илүү зүйлийг олж авсан юм. Мэдлэг, ялган таних чадвар минь хөгжөөд зогсохгүй ХКН-ын засгийн газар бол диавол Сатаны биелэл, хүмүүсийг нүд ирмэхийн зуурт алж орхидог бүлэг алуурчид гэдгийг үнэхээр олж харснаас гадна Бурханы бүхнийг чадагч, зөвт, ариун байдал, мэргэн ухааныг ойлгож авсан бөгөөд намайг аварсан Бурханы сайн санаа зорилгыг ухаарч, Сатаны харгислалын явцад Сатаныг алхам алхмаар ялан, гэрчлэлдээ бат зогсох боломж олгосон Түүний халамж, хамгаалалтыг ойлгосон билээ. Тэр өдрөөс хойш би өөрийгөө Бурханд бүрэн даатгахыг хүсэв. Би Бурханд эртхэн авхуулахын тулд Түүнийг тууштай дагах болно.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Бурханы хайр гэж юу вэ?

Сикиу, Хармөрөн муж Бурханы үгэнд ингэж хэлдэг: “Хэрвээ чи Надад үргэлж маш үнэнч байж, Намайг ихэд хайрлаж байсан ч өвчин зовлон, ядуурлын...

Messenger дээр бидэнтэй холбоо барих