Харамсахааргүй өнгөрүүлсэн залуу нас

2018-01-11

Шиаовэн Чунчин

“Хайр бол цэвэр сэтгэл хөдлөл, ариун өө сэвгүй. Зүрх сэтгэлээрээ, зүрх сэтгэлээрээ хайрлаж, мэдэрч, халамжил. Хайр болзол тавьдаггүй, хориг эсвэл зай тавьдаггүй. Зүрх сэтгэлээрээ, зүрх сэтгэлээрээ хайрлаж, мэдэрч, халамжил. Хэрэв хайрладаг бол та нар хуурахгүй, гоморхож нүүр буруулахгүй, ямар нэгэн зүйлийг хариуд нь авахаар хүлээхгүй. Хэрвээ хайрладаг бол та нар золиослож, хэцүү бэрхшээлийг хүлээн зөвшөөрч, эв зохицолтойгоор Бурхантай нэг болж чадна.” (Хургыг дагаж шинэ дуу дуулъя номны “Сэвгүй ариун хайр”). Бурханы үг бүхий энэ магтан дуу надад 7 жил 4 сар үргэлжилсэн шоронгийн урт, удаан амьдралын зовлон шаналалыг даван туулахад тусалсан. ХКН засгийн газар миний залуу насны хамгийн сайхан жилүүдийг надаас салгасан ч Төгс Xүчит Бурханаас би хамгийн үнэ цэнэтэй бөгөөд жинхэнэ үнэнийг олж авсан болохоор ямар ч гомдол, харамсал байдаггүй.

1996 онд би Бурханы өргөмжлөлийг хүлээн авч, эцсийн өдрүүдийн Төгс Xүчит Бурханы авралыг хүлээн авсан юм. Бурханы үгийг уншиж, нөхөрлөлд цугларсанаар би энэ муу ёрын дэлхийн бүх мэдлэг, онолуудаас эрс ялгаатай нь Бурханы үг үнэн болохыг мэдсэн. Төгс Xүчит Бурханы үг бол амийн хамгийн дээд сургаал мөн. Миний сэтгэлийг илүү хөдөлгөсөн зүйл гэвэл би ахан дүүстэйгээ юуны ч талаар илэн далангүй чөлөөтэй ярилцаж, энгийн байх явдал байлаа. Би тэдэнтэй харилцаж байхдаа шүүмжлүүлэхээс өөрийгөө хамгаалах эсвэл бусдад хууртагдахвий гэж огтхон ч санаа зовдоггүй байсан. Би өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй тав тух, аз жаргалыг мэдэрсэн; Надад энэ гэр бүл үнэхээр их таалагдсан. Гэсэн хэдий ч удалгүй энэ улс Төгс Xүчит Бурханд итгэхийг хүмүүст зөвшөөрдөггүй болохыг би олж сонслоо. Энэ явдал намайг бүрэн сүйрэлд оруулсан, учир нь Түүний үг хүмүүст Бурханыг шүтэн мөргөж, амьдралын зөв замаар алхах боломжийг олгосон; мөн хүмүүст үнэнч байх боломжийг олгосон шүү дээ. Хэрэв бүгд Төгс Xүчит Бурханд итгэсэн бол дэлхий тэр аяараа энх тайван байх байсан. Би үнэхээр ойлгоогүй: Бурханд итгэх нь хамгийн зөв хэрэг байсан; ХКН засгийн газар Түүний итгэгчдийг баривчлах дээрээ тулан яагаад Төгс Xүчит Бурханд итгэхийг тэгтлээ их эсэргүүцэн, хяхан хавчих болсон юм бэ? Би бодоходоо: ХКН засгийн газар биднийг хичнээн хяхан хавчиж, эсвэл олон нийтийн санал бодол хичнээн нөлөөтэй байсан ч, би энэ бол амьдралын зөв зам бөгөөд эцсээ хүртэл энэ замаар алхана гэж шийдсэн!

Үүний дараа би Бурханы үг бүхий номуудыг дэлгэрүүлэх чуулганы үүргээ гүйцэтгэж эхэлсэн. Бурханыг эсэргүүцсэн улсад энэ үүргийг гүйцэтгэх нь маш аюултай бөгөөд хэзээ мөдгүй баривчлагдана гэдгийг би мэдэж байсан. Гэхдээ би бүхэл бүтэн бүтээлийн нэг хэсэг болохын хувьд Бурханд бүх зүйлээ зориулж, үүргээ гүйцэтгэх нь миний амьдралын эрхэм зорилго болохыг бас мэдэж байсан; энэ бол зайлсхийж чадахааргүй үүрэг хариуцлага байв. Намайг Бурхантай итгэлтэйгээр хамтарч эхэлж байх үе буюу 2003 оны Есдүгээр сарын нэгэн өдөр, ахан дүүсдээ Бурханы үг бүхий номыг өгөхөөр явж байхад минь хотын Үндэсний Аюулгүй байдлын Товчооноос хүмүүс ирж намайг баривчилав.

Үндэсний Аюулгүй байдлын Товчоон дээр би ахин дахин байцаагдсан ч хэрхэн хариулахаа мэдээгүй юм: Би тэр дороо Бурханд хандан хашхирсан: "Төгс Xүчит Бурхан минь, өөрийн мэргэн ухааныг надад хайрлаач, юу ярих ёстойг минь хэлээч дээ, тэгж байж л би таниас урвахгүй бас би таны төлөө гэрчилж чадна.” Энэ үед би өдөр бүр бурханд хандан хашхирч байлаа; Би Бурханыг орхиж зүрхлээгүй, Би зөвхөн оюун, мэргэн ухаан хайрлахыг Бурханаас хүссэн, тэгж байж л би муу ёрын цагдаа нартай харьцах боломжтой болох байлаа. Намайг харж, хамгаалж байсан Бурханыг магтъя; би байцаагдах бүртээ нулимж эсвэл тасралтгүй зогьсуулаад ярьж чадаагүй. Бурханы гайхамшигт ажлыг хараад би маш хатуу шийдсэн: Юу ч хүсэхгүй байх! Тэд миний толгойг авч амьдралыг минь авч болно, гэхдээ тэд өнөөдөр намайг яасан ч Бурханаас урвахад хүргэхгүй! Би Иудас шиг Бурханаас урвахаас илүүтэйгээр өөрийн амьдралаа эрсдэлд оруулсан нь дээр гэсэн шийдвэрийг гаргахад, Бурхан надад бүх тал дээр "дэмжлэг” өгсөн. Би байцаагдах бүрт, Бурхан намайг хамгаалж, зовлон зүдгүүрийг тайван давах боломж олгосон. Би хэдийгээр юу ч хэлээгүй ч, ХКН засгийн газар намайг "хуулийн хэрэгжилтийг устгах муу ёрын шашны урсгалыг ашиглаж байна” хэмээн буруутгаж 9 жил шоронд хорих ял өгсөн! Би шүүхийн шийдвэрийг сонсохдоо, Бурханы хамгаалалтын ачаар гунигт автаагүй, бас тэднээс ч айгаагүй; харин би тэднийг бассан. Тэр хүмүүс ялын шийдвэрийг зарлаж байхад, би их доод өнгөөр ингэж хэлсэн: "Энэ бол ХКН засгийн газар Бурханыг эсэргүүцэж байгаагийн нотолгоо” Дараа нь, олон нийтийн аюулгүй байдлын ажилтнууд миний хандлага ямар байгааг тагнахаар ирэхэд би тайвнаар: "Есөн жил юу юм бэ? Миний гарах цаг болоход, би Төгс Xүчит Бурханы чуулганы гишүүн хэвээр байх болно; хэрэв та нар надад итгэхгүй байгаа бол, хүлээгээд хар! Гэхдээ нэг зүйлийг санах ёстой, энэ үүссэн нөхцөл та нарын гарт байсан юм шүү!” гэж хэлсэн Миний хандлага тэднийг гайхшруулж орхисон; тэд эрхий хуруугаа өргөөд дахин давтан хэлсэн: "Бид танд үүнийг өгөх болно! Бид таныг биширч байна! Та Жианг эгчээс ч илүү хахир юм гээч![a] Таныг гарч ирэхээр чинь уулзацгаая, бид таныг оройн хоолоор дайлах болно!” Яг тэр үед би Бурхан алдаршиж байгааг мэдэрсэн, миний зүрх сэтгэл ч ханасан. Миний хоригдсон тэр жил би ердөө 31 настай байсан.

Хятадын шорон бол дэлхий дээрх там, урт хугацааны шоронгийн амьдрал намайг Бурханы дайсан болсон Сатаны жинхэнэ харгис хэрцгий байдал ба түүний чөтгөрийн мөн чанарыг сайтар харахад хүргэсэн. Хятадын цагдаа нар хуулийн шийдвэрийг дагадаггүй, харин хорон муу санааг дагадаг. Шоронд цагдаа нар хүмүүстэй биечлэн харьцдаггүй, харин бусад хоригдлыг удирдахын тулд хоригдлуудыг хүч хэрэглэхийг турхирдаг. Хорон муу цагдаа нар хүмүүсийн бодлыг хязгаарлахын тулд бүх төрлийн аргыг ашигладаг; жишээ нь: ирсэн хүн бүр тусгай серийн дугаартай ижил хоригдлын хувцас өмсөх ёстой, тэд шоронгийн шаардлагын дагуу үсээ тайрах ёстой, тэд шоронд зөвшөөрөгдсөн гутал өмсөх ёстой, тэд шоронгийн явахыг зөвшөөрсөн замаар л явах ёстой, тэд шоронгийн алхахыг зөвшөөрсөн хурдаар л алхах ёстой. Хавар, зун, намар эсвэл өвөл байна уу хамаагүй, бороо орно уу нар гарна уу, тэсгэм хүйтэн өдөр байна уу хамаагүй бүх хоригдол ямар ч сонголтгүйгээр тэдний тушаасан зүйлийг хийх ёстой. Өдөр бүр бид дор хаяж 15 удаа цуглаж бүртгүүлж, дор хаяж 5 удаа ХКН засгийн газрыг магтан дуулдаг байлаа; мөн бидэнд улс төрийн ажил байсан, тэр нь шоронгийн хууль дүрмийг судлах юм, бас 6 сар тутам түүгээрээ шалгалт авдаг байсан. Энэ нь бидний тархийг угаах зорилготой юм. Бас тэд шоронгийн дүрэм журам ба сахилга батын талаарх бидний мэдлэгийг санамсаргүй байдлаар шалгадаг. Шоронгийн цагдаа нар бидний оюун санааг хавчлагад оруулаад зогсоогүй бие махбодын хувьд ч бүрэн хэрцгийллээр сүйрүүлсэн: Би өдөрт арав гаруй цаг хэдэн зуун хүмүүсийн хамт нарийхан үйлдвэрт чихцэлдэн хар бор хүнд ажил хийх ёстой байв. Учир нь тийм жижигхэн зайнд маш олон хүн байсан, машины хүнгэнэсэн чимээ хаа сайгүй байсан болохоор хичнээн эрүүл саруул хүн байсан ч тэнд хэсэг хугацаанд байвал тэдний бие махбод ноцтой гэмтэхээр байлаа. Миний ард нүх цоологч машин байсан ба өдөр бүр зогсолтгүй нүх цоолдог байв. Түүний гаргаж байгаа дуу чимээ тэвчишгүй байсан бөгөөд хэдэн жилийн дараа би сонсголын ноцтой гэмтэлтэй болов. Одоог хүртэл би эмчлэгдээгүй. Хүмүүст илүү хор хөнөөл учруулах бас нэгэн зүйл нь тоос шороо, үйлдвэрийн бохирдол байсан. Шинжилгээ өгсний дараа харвал олон хүн сүрьеэ болон залгиур хоолойны өвчтэй болсон байв. Үүнээс гадна, гар ажил хийн олон цагаар сууж, хөдлөх боломжгүй байснаас болж олон хүмүүс шамбрам өвчнөөр өвдөх болсон байв. ХКН засгийн газар хоригдлуудтай яг л мөнгө олдог машин шиг харьцаж байв; хүн амьдарсан ч үхсэн ч тэдэнд огтхон ч хамаагүй байлаа. Тэд хүмүүсийг өглөө үүрээс эхлэн шөнө орой хүртэл ажиллуулдаг байлаа. Би явж чадахаа больтлоо маш их ядардаг байлаа. Үүгээр ч зогсохгүй, би долоо хоног тутмын улс төрийн даалгавар, хар бор ажил болон олон нийтийн ажил зэргээс гадна бүх төрлийн гэнэтийн шалгалтыг давах ёстой байв. Тиймээс, өдөр бүр би асар хүнд сэтгэлийн түгшүүртэй байдаг байлаа; миний оюун санаа байнга хэлбэлзэж, өчүүхэн бодолгүй алхам хийж шоронгийн цагдаа нарт шийтгүүлэхвий гэхээс маш их айж сандардаг байв. Ийм орчинд нэг ч гэсэн өдрийг амар амгалан өнгөрүүлнэ гэдэг амаргүй даваа байлаа.

Хорих ял дөнгөж эхлэх үед би шоронгийн цагдаа нарын энэ харгис хэрцгий үйлдлийг тэвчиж чаддаггүй байсан. Бүх төрлийн хүнд хар ажил болон үзэл суртлын дарамт намайг амьсгалахад ч бэрх болгосон, би хоригдлуудтай бүх төрлийн холбоотой байх ёстой байсныг дурсаад ч хэрэггүй. Мөн би чөтгөрийн шоронгийн цагдаа нар болон хоригдлуудын үзэн ядалт, доромжлолыг тэвчих шаардлагатай байсан.... Би байнга дарамт шахалтанд орж, хавчигдаж байв. Би нилээдгүй цөхрөнгөө барсан, ялангуяа яллагдах есөн жилийн хугацааг бодохоор хоосон цөхрөнгөө барж, хэр их уйлснаа ч мэдэхгүй байна—мэдэрч байсан зовлон шаналалаасаа хагацахын тулд амиа хорлох тухай бодох хүртлээ шаналсан. Маш их уй гашууд автагдаж өөрийгөө дэмжиж чадахааргүй болох бүртээ би Бурханд хандан хашхирч залбирахад Бурхан намайг гэрэлтүүлж, хөтөлдөг байв: “Чи одоохондоо үхэж болохгүй. Чи нударгаа зангидаж, тууштай амьдарсаар байх ёстой; Чи Бурханы төлөө амьдрах ёстой. Хүмүүсийн дотор үнэн байдаг бол тэд энэ шийдвэрийг гаргаж дахиж хэзээ ч үхэхийг хүсэхгүй; үхэл чамайг айлгахад чи, ‘Ай Бурхан минь, Би үхмээргүй байна; Би Таныг мэдэхгүй хэвээр л байна шүү дээ гэж хэл! Би Таны хайрын ачийг хараахан хариулаагүй байна! … Би Бурханыг гэрчлэх ёстой. Би Бурханы хайрыг буцааж төлөх ёстой. Үүний дараагаар миний яаж үхэх нь хамаагүй. Тэгвэл би сэтгэл хангалуун амьдарсан байх болно: Өөр хэн үхэх нь хамаагүй, Би одоо үхэхгүй; Би цөхрөлтгүй амьдарсаар байх болно’” (Христийн ярианы тэмдэглэлүүд номны “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ” ). Бурханы үг яг л миний ганцаардсан сэтгэлийг тайтгаруулж буй эхийн эелдэг зөөлөн харц шиг байв. Мөн миний нүүрнээс нулимсыг минь хоёр гараараа зөөлөн дулаанаар арчиж буй аав шиг минь байв. Дулаан гүйдэл, цахилгаан миний зүрх сэтгэл рүү асар хурдан хүрэв. Хэдийгээр бие махбодоороо би харанхуй шоронд тарчилж байсан ч амиа хорлох оролдлогыг Бурхан хүсээгүй юм. Би Бурханыг гэрчилж чадахгүйн дээр Сатаны доог тохуу болох байлаа. Хэрэв би есөн жилийн дараа энэ чөтгөрийн шоронгоос амьд гарч чадвал гэрч болох байлаа. Бурханы үг надад амьдрах зориг хайрласан ба би өөрийн зүрх сэтгэлдээ шийдвэр гаргасан: Миний өмнө ямар ч хүнд бэрхшээл тулгарсан бай би хичээнгүйлэн амьдарсаар байх болно; Би зоригтой, хүчирхэг байж Бурханы сэтгэл хангалуун байдлын гэрч болох болно.

Жил ирэх тусам ажлын хэт ачааллаас болж, миний бие аажмаар доройтох болсон. Үйлдвэрт удаан хугацаагаар суусны дараа миний хөлс урсаж эхлэн, шамбрам өвчин маш хүнд шатандаа орох үед цус алдах болов. Цус багадалтаас болж байнга толгой эргэх болсон. Гэвч шоронд эмчид үзүүлнэ гэдэг амаргүй; хэрэв шоронгийн цагдаа баяртай байгаа бол тэд бага сага хямд эм өгдөг. Хэрэв ууртай байгаа бол, ажлаас чөлөөлөгдөхийн тулд өвчтэй мэт дүр үзүүлж байна гэнэ. Би өвчнийхөө зовиурыг тэвчиж, нулимсаа залгих ёстой байлаа. Өдрийн ажил дууссаны дараа би бүрэн эцэж сульдсан байдаг байв. Эцэж сульдсан биеэ шоронгийн өрөө рүү чирч аваачаад амрахыг хүссэн ч бат бөх унтах өчүүхэн ч эрх надад байгаагүй:шоронгийн цагдаа шөнө дунд намайг дуудаж ямар нэгэн юм хийлгэнэ, эсвэл шоронгийн цагдаа нарын гаргах нүжигнээнд сэрдэг байв. ... Би байнга тэдний тоглоом тохуу болж хэлэхийн аргагүйгээр зовсон. Үүнээс гадна, би шоронгийн цагдаа нарын зэрлэг балмад үйлдлийг тэвчих ёстой болсон. Би яг л шалан дээр, үүдэнд эсвэл бүр нойлын өрөөний хажууд унтаж байгаа дүрвэгч шиг л байсан. Миний угаасан хувцас хуурай байгаагүй, гэхдээ бусад хоригдлын хатаах хувцастай хамт холилдсон байх нь бий. Өвлийн улиралд хувцас угаах нь үнэхээр залхмаар байсан, маш олон хүмүүс чийгтэй хувцас удаан хугацаагаар угааснаас болж үе мөч нь өвддөг болсон. Шоронд байхад эрүүл хүмүүс авхаалжгүй, ухаан мөхөс, бие махбодын хувьд сулбагар, өвчинд нэрвэгдэх нь цаг хугацааны асуудал байлаа. Би байнга улирал дамнасан хуучин, хатсан ногооны навч иддэг байв. Хэрэв илүү дээр зүйл идэхийг хүсвэл шоронгоос үнэтэй хоол худалдан авах шаардлагатай. Хэдийгээр шоронд хүмүүс хууль судалдаг байсан ч тэнд хууль гэж байгаагүй; шоронгийн цагдаа нар нь хууль байсан, хэрэв хэн нэгэн тэднээр оролдвол тэд чамайг шийтгэх аргаа олно—тэд ямар ч шалтгаангүйгээр ч чамайг шийтгэж чадна. Илүү жигшмээр зүйл гэвэл, тэд Төгс Xүчит Бурханд итгэгчдийг улс төрийн гэмт хэрэгтэн хэмээн үзэж, бидний гэмт хэрэг нь хүн амины хэрэг, галдан шатаах хэргээс ч хүнд гэж хэлдэг байсан. Тиймээс тэд намайг илүүтэйгээр үзэн ядаж, чанга хатуу хянаж, хамгийн харгисаар залхаан цээрлүүлдэг байсан. Энэ хорон муу чанар нь дарангуйлагчийн этгээд зан, Диваажингийн сөргөлдөөн болон Бурхантай хонзогнох хөдлөшгүй нотолгоо юм. Шоронгийн хэрцгий харгислалыг тэвчихдээ миний зүрх сэтгэл байнга зөв зэвүүцлээр дүүрэн байсан: Бурханд итгэж, Бурханыг шүтэх нь ямар хуулинд зөрчилтэй байдаг юм бэ? Бурханыг дагаж, амьдралын зөв замаар явах нь ямар гэмт хэрэг юм бэ? Хүн Бурханы гараар бүтсэн, мөн Бурханд итгэж түүнийг шүтэн мөргөх нь диваажин болоод дэлхийн хууль; Үүнийг хэрцгийгээр боогдууж, шахалтанд оруулах ямар шалтгаан ХКН засгийн газарт байгаа юм бэ? Мэдээж энэ бол тэдний эсэргүүн зан авир бөгөөд Диваажингийн эсрэгцэл; өөрсдийгөө бүх талаараа Бурханы эсрэг болгож байна, энэ нь Төгс Xүчит Бурханд итгэгчдэд эсэргүү нэр зүүлгэж биднийг маш ихээр хавчин, сөнөөж байна. Энэ нь бүх Төгс Xүчит Бурханд итгэгчдийг нэг дайралтаар унагахыг оролдож байна. Энэ нь харыг цагаанаар солихгүй, маш эсэргүү байгаа хэрэг биш гэж үү? Энэ нь Диваажинг улайран эсэргүүцэж Бурхантай дайсагнаж байгаа хэрэг; эцэстээ энэ Бурханы зөв шийтгэлийг амсах ёстой! Ялзрал байгаа газар бүр шүүлт байгаа; гэм нүгэл байгаа газар бүрт шийтгэл байгаа. Энэ бол Бурханы урьдаас тогтоосон диваажингийн хууль, хэн ч үүнээс зугатаж чадахгүй. ХКН засгийн газрын муу ёрын хэргүүд тэнгэрт тулсан бөгөөд тэднийг Бурхан сөнөөх болно. Бурхан ингэж хэлсэн байдагчлэн: “Бурхан энэ харанхуй нийгмийг хэдийн Өөрийн ясандаа тултал жигшсэн. Тэр шүдээ зуун, энэ хорон санаатай, жигшүүрт хөгшин могой дээр Өөрийн хөлийг тавихаар улайрч байгаа ба ингэснээр энэ нь хэзээ ч дахин босч чадахгүй бөгөөд дахин хэзээ ч хүнийг хүчирхийлэхгүй юм; Тэрээр түүний урьд нь хийсэн үйлдлүүдийг өршөөхгүй, мөн Тэр хүнийг хууран мэхэлснийг нь тэвчихгүй, эрин үеүдийн туршид үйлдсэн нүгэл бүрийнх нь төлөө тооцоо бодох болно; бүх хорон муугийн энэ толгойлогчид Бурхан өчүүхэн төдий ч өршөөнгүй хандахгүй, Тэр үүнийг бүрэн устгах болно.” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 8 ).

Энэ чөтгөрийн шоронд би муу ёрын цагдаа нарын нүдэнд золбин нохойноос ч дор байсан; эдгээр хорон цагдаа нар намайг зөвхөн зодож загнаад зогсохгүй, байнга ирж миний ор ба хувийн эд хогшлыг юу ч үгүй сандаачлан самууруулдаг байсан. Мөн гаднах ертөнцөд байнга л ямар нэгэн бослого гарна, шорон дахь улс төрийн хэрэг хариуцсан хүмүүс над дээр ирж тэдгээр үйл явдлын талаарх миний үзэл баримтлалыг хөндлөнгөөс шалгаж, яагаад Бурханд итгэх замыг сонгосныг минь асууж байнга уурладаг байсан. Иймэрхүү асуулттай тулгарах болгонд миний зүрх хоолойгоор минь үсрээд гарах шахна, учир нь тэд толгойдоо ямар хорон муу төлөвлөгөөг надад зориулж бэлдсэнийг би мэддэггүй байв. Миний зүрх сэтгэл үргэлж Бурханд залбирч, энэ хямралыг давах тусламж зөвлөгөө эрэн хашхичина. Өдрөөс өдөрт, жилээс жилд, энэ хүчирхийлэл, мөлжлөг, хавчлага намайг үгээр хэлэхийн аргагүй зовлон шаналалаар тарчлаасан. Өдөр бүр би гар ажил, зүдэрч, залхмаар улс төрийн үүрэг хариуцлагаар дарагдсаар байлаа, мөн бас өөрийн өвчин эмгэгтээ тарчлуулахын дээр оюун ухааны хувьд хямарсан байв. Энэ намайг нурж унахын ирмэг дээр аваачлаа. Ялангуяa, дунд эргэм насны эмэгтэй хоригдол муу ёрын цагдаа нарын хүнлэг бус харгислалыг тэвчихээ больж шөнө дунд өөрийгөө цонхноос дүүжлэн амиа хорлосон явдал, бас нэгэн арай ахимаг насны эмэгтэй хоригдол өвчнөө хожимдож эмчлүүлсэнээс болж нас барсан нь надад хүндхэн цохилт болж, амиа хорлох талаар дахин бодож эхлэв. Үхэл хамгийн сайхан тайвшрал мэт надад санагдсан. Гэхдээ энэ нь Бурханаас урвасан хэрэг гэдгийг мэдэж байсан тул тийм зүйл хийж зүрхлээгүй. Би бүх өвчнөө тэвчин Бурханы зохицуулалтыг дагахаас өөр арга байгаагүй. Гэхдээ урт удаан хугацааны ялаа мөн эрх чөлөөг олж авахад хэр хол байгаагаа бодохоор миний өвчин, цөхрөлийг дүрслэх үг ч байхгүй мэт санагддаг байв; Энэ бүхнийг тэвчиж чадахгүй мэт санагдаж, цаашид хэр удаан тэсвэрлэж чадахаа мэдэхгүй байлаа. Шөнө дунд хөнжлөөрөө өөрийгөө хучин уйлж, Төгс Xүчит Бурханд залбиран гуйж, түүнд өөрийн оюун санаанд байсан бүх шархаа хэлэхээс өөр зүйлгүй үй олон хоногийг өнгөрөөсөн. Хамгийн ихээр зовж шаналан, цөхөрч байх үедээ: Би өнөөдөр зовж байгаа учраас өөрийгөө ялзралаас тусгаарлаж, Бурханы авралыг хүлээн авч чадна. Эдгээр хүнд бэрх үеүдийг би туулах хэрэгтэй, туулах ч ёстой. Ингэж бодмогц, гашуун зовлонг мэдрэхээ больдог байсан; харин ч Бурханд итгэснээс болж шоронд ороход хүрч, авралыг олохын тулд хүнд бэрхшээлийг туулж байгаа минь хамгийн сайхан утга учир мэт санагдсан; энэ зовлон хэтэрхий үнэ цэнэтэй байсан! Өөрийн мэдэлгүй, миний зүрхний зовлон зүдүүр баяр баясал болон хувирч сэтгэл хөдлөлөө захирч чадахгүй байлаа; би өөрийн зүрх сэтгэлд хоногшсон “Бидний амьдрал хий хоосон байгаагүй” гэх дуулалыг аялаж эхэлсэн. "Бидний амьдрал хий хоосон байгаагүй, бидний зовлон зүдгүүр утга учиртай. Бидний амьдрал хий хоосон байгаагүй, амьдрал хичнээн хэцүү байсан ч бид буцахгүй. Бидний амьдрал хий хоосон байгаагүй, бид Бурханыг мэдэх сайхан боломжийг олсон. Бидний амьдрал хий хоосон байгаагүй, бид дээд Бурханд өөрсдийгөө зориулна. Биднээс илүү адислагдсан хэн байгаа юм бэ? Биднээс илүү хувь заяатай хэн байгаа юм бэ? Ай, Бурханы бидэнд өгсөн зүйл өнгөрсөн үеийн үр удмынхаас ч илүү байсан; бид Бурханы төлөө амьдарч түүний агуу хайрын ачийг хариулах ёстой.” Би зүрх сэтгэлдээ дууг ахин дахин аялсаар, зүрх сэтгэлдээ дуулах тусам илүү их зоригжиж байлаа; илүү их дуулах тусам надад илүү их хүч чадал, баяр баясал төрж байлаа. Би Бурханы оршихуйд тангараг өргөхгүй байж чадаагүй: "Ай, Төгс Xүчит Бурхан минь, надад үргэлжлүүлэн амьдрах итгэл үнэмшил, зориг хайрласан, таны аргадал, зоригжуулалтанд би талархая. Та бол миний амийн эзэн бөгөөд миний амийн хүч гэдгийг ойлгуулж өглөө. Хэдийгээр би энэ тамын нүхэнд хоригдсон байгаа ч, би ганцаараа биш, учир нь та энэ бүх харанхуй өдрүүдэд надтай хамт байсан; Та надад ахин дахин итгэл хайрлаж, үргэлжлүүлэн амьдрах сэдлийг өглөө. Ай Бурхан минь, хэрэв би эндээс хэзээ нэгэн цагт гарч эрх чөлөөтэй амьдарвал, тэр үед би өөрийн үүргийг биелүүлж Таны зүрхийг шархлуулалгүй, өөртөө төлөвлөгөө гаргалгүй амьдарна. Ай Бурхан минь, ирэх өдрүүд хичнээн хүнд хэцүү байсан ч би хүч чадалтайгаар амьдрахын тулд Танд итгэхийг хүсэж байна!"

Шоронд, би ахан дүүстэйгээ өнгөрүүлсэн өдрүүдээ дурсан санасан; хичнээн гайхалтай цаг хугацаа вэ! Хүн бүр баяр баясгалантай, инээмсэглэсэн, хэдийгээр бидэнд маргаан байсан ч тэр бүхэн сайхан дурсамж болон үлджээ. Гэхдээ өөрийн үүргээ хагас хугас хийсэн цаг үеийг санах бүрт надад үнэхээр гэм буруутай, өртэй мэт санагддаг. Өөрийн сэхүүн зангаасаа болж ахан дүүстэйгээ маргалдаж байснаа бодохоор үнэхээр таагүй санагдаж, гэмшил төрж билээ. Ийм зүйл болох бүрт, нулимс асгарч зүрх сэтгэлдээ ижил дасал болсон дууллаа аяархан аялдаг байлаа; "Би гэмшиж байна, Би гэмшиж байна, Би үнэ цэнэтэй маш их цаг хугацааг дэмий үрсэн. Цаг хугацаа үргэлж урагш хөдөлж, зөвхөн харамсал үлддэг. ... Өнгөрсөн бүх өр төлөөсийнхөө төлөө толгойгоо өргөн дахин эхэлье. Бурхан надад дахин боломж өгсөн, түүний тэвчээрийн ачаар би шинэ сонголт хийх болно. Би энэ өдрийг нандигнаж, үнэнийг давтан, өөрийн үүргээ хамгийн сайнаараа гүйцэтгэж байж сая Бурханы сэтгэлийг амраана. Бурханы зүрх сэтгэл зовж, хүлээлтээр дүүрэн байгаа. Тиймээс би түүний зүрх сэтгэлийг дахин гонсойлгож болохгүй" (Хургыг дагаж Шинэ дуунуудыг дуулахуй “Би үнэхээр гэмшиж байна”) Зовж шаналахдаа, өөрийгөө буруутгахдаа би зүрх сэтгэлдээ байнга Бурханд залбирдаг байсан: Бурхан минь! Би Таныг хэтэрхий их зовоосон; хэрэв Та зөвшөөрвөл би Таныг хайрлахыг хүсэж байна. Би шоронгоос гарсныхаа дараа өөрийн үүргийг гүйцэтгэж, дахин эхлэхийг хүсэж байна! Би хуучны дутагдлаа нөхөх болно! Шоронд байх хугацаандаа, би өдөр шөнөгүй харилцаатай байсан ахан дүүсээ илүүтэй их санасан; би тэдэнтэй уулзахыг маш их хүссэн ч энэ чөтгөрийн шоронд би хоригдсоноор энэ хүсэл минь боломжгүй болсон. Гэсэн хэдий ч би зүүдэндээ ахан дүүсээ байнга хардаг байсан; бид хамтдаа Бурханы үгийг уншиж, үнэнийг түгээж байна гэж би зүүдэлсэн. Бид аз жаргалтай, баяр баясалтай байсан,

2008 оны их Вэньчуаны газар хөдлөлтийн үеэр, бидний байсан шорон өртөж, тэр үед нүүлгэн шилжүүлэх хамгийн сүүлчийн хүн нь би байлаа. Тэр өдрүүдэд тасралтгүй доргилт өгч байсан. Хоригдол болон шоронгийн цагдаа нар аль аль нь түгшиж, амьд үлдэж чадахгүй нь гэж санаа зовж байв. Гэхдээ миний зүрх сэтгэл огт сандарч тэвдэлгүй тайван байлаа, учир нь Бурханы үг ирж байгааг би мэдэж байсан; энэ нь Бурханы дүрэлзсэн уур хилэнгийн илрэл байсан. Зуун жилд нэг тохиох тэр газар хөдлөлтийн үеэр, Бурханы үг миний зүрх сэтгэлийг үргэлж хамгаалсан; хүний үхэл амьдрал Бурханы гарт байдаг гэдэгт би итгэдэг. Бурхан үүнийг хэрхэн хийхээс үл хамааран, би Бурханы зохицуулалтыг дагахыг хүсэж байна. Гэсэн хэдий ч, надад гунигтай санагдсан цор ганц зүйл нь хэрэв би үхвэл бүтээгч Эзэнд өөрийн үүргээ гүйцэтгэх боломжгүй болж, Бурханы хайрыг эргүүлэн төлөх боломжгүй болж, ахан дүүсээ харах боломжгүй болох явдал байлаа. Гэхдээ би хэтэрхий түгшсэн байлаа; Бурхан үргэлж надтай хамт байж намайг дээд зэргээр хамгаалсан, энэ л намайг газар хөдлөлтөөс амьд гарахад хүргэж, энэ хугацаанд амар амгалан амьдрахад тусалсан!

2011 оны нэгдүгээр сард, миний шоронгийн боолчлолын амьдрал эцэслэгдэж би эрт суллагдав. Өөрийн эрх чөлөөг олж авахад, миний зүрх сэтгэл маш ихээр догдолсон: Би чуулган руу буцаж болно! Би ахан дүүстэйгээ хамт байж болно! Миний сэтгэл хөдлөлийг үгээр илэрхийлэх аргагүй. Гэхдээ намайг гэртээ ирсний дараа, охин минь намайг танихгүй, хамаатан садан, найз нөхөд минь намайг өөрөөр харж, бүгд надаас зайгаа барьж, харьцахаа больчихно гэж огт бодоогүй юм. Миний эргэн тойрны хүмүүс намайг ойлгоогүйгээр барахгүй намайг хүлээж авсангүй. Яг энэ үед, хэдийгээр би шоронд хоригдож хүчирхийлүүлэн, тамлуулаагүй ч, тэр хүйтэн харц, доог тохуу, хөсөр хаялтыг тэвчихийн аргагүй байлаа. Би сул дорой, сөрөг болсон. Би өнгөрсөн үеэ дурсахгүй байж чадаагүй: Энэ явдал болоход би дөнгөж гучин нэгэн настай байсан; харин шоронгоос гарахад найман өвөл, долоон зун өнгөрсөн байлаа. Намайг ганцаардал, цөхрөл дунд байхад Бурхан надад туслахын тулд хүмүүс, хэрэг явдал, зүйлсийг хичнээн их зохицуулсан билээ; намайг зовж шаналж байхад Бурханы үг хичнээн их тайтгаруулсан билээ, намайг үхэхийг хүсэхэд Бурхан үргэлжлүүлэн амьдрах зоригоор намайг тэтгэж, эрч хүчийг хичнээн их хайрласан билээ... Тэдгээр урт удаан шаналалт өдрүүдэд, Бурхан намайг үхлийн сүүдэрт хөндийгөөс алхам алхмаар гаргаж цөхрөлтгүй амьдрахад тусалсан. Одоо энэ хүнд бэрх цагтай тулгарахад, би сөрөг, сул дорой болж Бурханд гомдсон. Би үнэхээр аймхай, чадваргүй хүн байсан бөгөөд намайг тэжээсэн гарыг хазсан! Үүнийг бодохоор, миний зүрх сэтгэлийг хатуу шийтгэсэн санагдана; гэхдээ би шоронд байхдаа Бурханд өгсөн тангарагаа бодохгүй байж чадаагүй: "Хэрэв хэзээ нэгэн өдөр эндээс гарч эрх чөлөөтэй амьдарч чадвал, тэр үед би өөрийн үүргээ биелүүлэх болно. Би Бурханы зүрх сэтгэлийг дахин шархлуулахгүй, өөртөө дахин төлөвлөгөө гаргахгүй!" Би энэ тангарагаа тунгаан бодож, Бурханд тангараг өргөхдөө ямар нөхцөл байдалд байснаа эргэцүүлэн бодлоо. Нүдэнд минь нулимс цийлэгнэж, аажмаар Бурханы үгийг аялан дууллаа:

Би өөрийн хүсэл эрмэлзлээрээ Бурханыг дагасан. Тэр намайг хүсэх үгүй нь надад хамаагүй. Би Түүнийг хайрлаж, хувирахгүйгээр Түүнийг дагахыг хүсэж байна. Би Түүнийг олж, амиа Түүнд зориулна.

I. Бурханы хүсэл гүйцэлдэх болтугай. Миний зүрх сэтгэл Бурханд бүрэн захирагдах болтугай. Бурхан юу ч хийж, надад юу ч төлөвлөсөн би Түүнийг дагасаар байх болно, Түүнийг олж авахыг хүснэ. Би өөрийн хүсэл эрмэлзлээрээ Бурханыг дагасан. Тэр намайг хүсэх үгүй нь надад хамаагүй. Би Түүнийг хайрлаж, хувирахгүйгээр Түүнийг дагахыг хүсэж байна. Би Түүнийг олж, амиа Түүнд зориулна.

II. Хэрэв та Бурханы хүслийн төлөө зогсож биелүүлэхийг хүсвэл, хэрэв та эцсээ хүртэл Түүнийг дагахыг хүсвэл, бат бөх суурийг тавьж, бүх зүйлд үнэнээр ханд. Ингэснээр Бурхан баярлаж, таныг хайраар хүчирхэгжүүлэх болно. Би өөрийн хүсэл эрмэлзлээрээ Бурханыг дагасан. Тэр намайг хүсэх үгүй нь надад хамаагүй. Би Түүнийг хайрлаж, хувирахгүйгээр Түүнийг дагахыг хүсэж байна. Би Түүнийг олж, амиа Түүнд зориулна.

III. Та сорилттой нүүр тулахад, гомдож зовно. Гэхдээ Бурханы хайрын төлөө та бүх бэрхшээлийг даван туулж, амь болоод бүх зүйлээс татгалзана. Би өөрийн хүсэл эрмэлзлээрээ Бурханыг дагасан. Тэр намайг хүсэх үгүй нь надад хамаагүй. Би Түүнийг хайрлаж, хувирахгүйгээр Түүнийг дагахыг хүсэж байна. Би Түүнийг олж, амиа Түүнд зориулна. (Хургыг дагаж шинэ дуу дуулъя номны “Би Бурханыг олох хүртлээ амрахгүй“)

Сүнслэг бишрэл ба зохицуулалтын хэсэг хугацааны дараа, би Бурханы гэгээрлийн ачаар сөрөг байдлаасаа ангижирч, үүргээ биелүүлэх ажилдаа шамдан өөрийгөө эргүүлэн авчирч чадсан.

Хэдийгээр миний залуу насны хамгийн сайхан жилүүд шоронд өнгөрсөн ч, Бурханд итгэснээсээ болж хүнд бэрхийг туулсан тэдгээр долоон жил дөрвөн сарын хугацаанд, надад ямар ч гомдол, харамсал байхгүй, учир нь би үнэнийг ойлгож, Бурханы хайрыг хүртсэн шүү дээ. Миний зовлон шаналалд утга учир байдаг гэж би боддог; энэ бол Бурханы надад зориулсан өргөмжлөл, ач ивээлийн нэг илрэл; энэ бол миний хүсэл тэмүүлэл! Хэдийгээр миний хамаатан садан, найз нөхөд намайг ойлохгүй байсан ч, хэдий миний охин намайг танихгүй байсан ч, хэн ч, юу ч намайг Бурханаас салгаж чадахгүй; би үхсэн ч Бурханыг орхиж чадахгүй.

Сэвгүй ариун хайр бол миний шоронд дуулах хамгийн дуртай байсан магтан дуу; одоо би хамгийн цэвэр ариун хайрыг Бурханд өгөхийн тулд бодитой үйлдэл хийхийг хүсэж байна!

Тайлбар:

a. Жианг эгч гэдэг нь Жианг Зүян нэртэй 1940-өөд онд Хятадын Коммунист намын гишүүн байсан залуухан эмэгтэй бөгөөд түүнд эрүү шүүлт тулгаж байсан хэдий ч тэрээр үндэсний цэргүүдээс мэдээллийг нууцалсан юм.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Зовлон, бэрхшээл дунд сэрсэн нь

17 настай Христэд итгэгчийн, хяхалт хавчлагын талаарх жинхэнэ туршлага Ван Тао, Шаньдун муж Би бол Төгс Хүчит Бурханы Чуулганы Христэд...

Messenger дээр бидэнтэй холбоо барих