Мангасуудын харанхуй үүрэнд сүүмэлзэх амийн гэрэл

2021-01-24

Линь Ин, Шаньдун муж

Намайг Линь Ин гэдэг бөгөөд би бол Төгс Хүчит Бурханы Чуулганы Христэд итгэгч. Төгс Хүчит Бурханд итгэж эхлэхээс өмнө би өөрийн чадварт найдан, шаргуу ажилласнаар амьдралаа жаахан сайжруулахыг үргэлж хүсдэг байсан ч юм санаснаар болсонгүй; харин ч давааны цаана даваатай учирч, ухралт бүтэлгүйтэлтэй удаа дараа тулгарлаа. Амьдралын гашуун зовлонг амсаж ханасан би бие сэтгэлээрээ туйлдаж, үгээр хэлэхийн аргагүй их зовсон юм. Шаналал, цөхрөл дунд, нэгэн эгч надад Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн сайн мэдээг номлосон билээ. “Эцэж ядран, энэ дэлхийн зэврүүн хоосролын заримыг мэдэрч эхлэх үедээ бүү төөрөлд, бүү уйл. Төгс Хүчит Бурхан, Харгалзагч, чамайг хэдийд ч ирсэн баяртайгаар угтана(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс Хүчитийн санаа алдалт). хэмээх Бурханы үгийг уншаад би нулимсаа барьж дийлээгүй юм. Төгс Хүчит Бурханы элбэрэлт үг намайг асар их тайтгаруулж, олон жил өнчрөн төөрч яваад эцэст нь эхийгээ олж, энгэрт нь тэврүүлсэн өнчин хүүхэд шиг санагдсан бөгөөд ганцаардаж, арга мухардахаа больсон билээ. Тэр өдрөөс хойш би Бурханы үгийг өдөр бүр шунан уншдаг байв. Цуглаанд оролцож, Төгс Хүчит Бурханы Чуулганы ах эгч нартай нөхөрлөснөөр би олон үнэнийг ойлгож авч, энэ хүмүүс бүгд маш сайн, маш үнэнч хүмүүс гэдгийг харсан билээ. Тэд атаархан маргадаггүй, нэг нэгнийхээ эсрэг хуйвалддаггүй бөгөөд хэн нэгэнд асуудал гарах бүрд үүнийг нь шийдвэрлэхэд туслахын төлөө бүх ах эгч үнэний талаар чин сэтгэлээсээ нөхөрлөдөг байлаа. Үргэлж болзолгүйгээр тусалж, хариуд нь хэн ч, юу ч нэхдэггүй тэдний дунд би урьд өмнө хэзээ ч мэдэрч байгаагүй чөлөөлөлт, баяр баяслыг мэдэрсэн юм. Төгс Хүчит Бурханы Чуулган ариун газар гэдгийг би гүнээ мэдэрч, Төгс Хүчит Бурхан бол хүн төрөлхтнийг зовлонгийн далайгаас аварч чадах цорын ганц жинхэнэ Бурхан гэдэгт бат итгэлээ! Гэвч Бурханы хайрыг эдэлж байх яг тэр үед минь ХКН-ын засгийн газар намайг хууль бусаар баривчилж, хяхаж хавчин, улмаар аз жаргалтай, баяр баясалтай амьдралыг минь үгүй хийсэн юм.

2003 оны 8-р сарын 12-ны шөнө дунд, бөх унтаж байхдаа би хаалга чанга балбах чимээгээр цочин сэрсэн бөгөөд “Хаалгаа тайл! Хаалгаа тайл!” хэмээн хэн нэгэн орилж байхыг сонслоо. Хувцаслаж ч амжаагүй байхад минь түс хийх чимээ гарч, байрны маань хаалга бут үсрэн онгойж, зэрлэг, балмад зургаан цагдаа дайран орж ирэв. Би балмагдсандаа, “Энэ чинь юу болоод байна аа?” гэж асуухад “Битгий мэдээгүй царайл” хэмээн ахалж яваа цагдаа нь намайг зандарлаа. Дараа нь тэр гараараа занган, “Энэ газрыг нэгд нэггүй нэгж!” гэв. Тэр үед хэд хэдэн цагдаа манай шүүгээ, савыг дээрэмчид шиг л онгичиж эхэлсэн юм. Хэдхэн хормын дотор хамаг сав суулга, хувцас хунар, ор дэрний хэрэглэл, хоол хүнсийг маань бүгдийг нь газар шидлэн, байр маань бүрмөсөн эмх замбараагүй боллоо. Гэрийг маань нэгжсэнийхээ дараа тэд намайг түлхэн, цагдаагийн машинд чирч суулгав. Тэгээд миний дөнгөж худалдаж авсан 240 юанийн компакт диск тоглуулагч, 80 юанийн бэлэн мөнгө болон Бурханы үгийн багц номуудыг маань авч явсан юм. Миний зүүдэнд ч орохооргүй тийм нэгэн дүр зураг байсан нь телевизийн нэвтрүүлгээр л гардаг зүйл одоо надад тохиолдож байв. Би асар их цочирдож, айж эмээн, зүрх түг түгхийн цохилж байсан юм. Бурханд гэрчлэл хийхийн төлөө, мөн үхэн үхтлээ ах эгч нараа худалдах Иудас болохгүйн төлөө би Бурханд цаг ямагт залбиран, намайг хамгаалахыг гуйж байлаа. Яг тэр үед Төгс Хүчит Бурханы ийм үг гэнэт санаанд орсон юм: “Чи юунаас ч айх хэрэггүй. Хэчнээн олон саад тотгор, аюултай тулгарах нь хамаагүй, Миний өмнө чи тууштай байх болно; ямар ч зүйлд бүү саатуулагд, тэгж байж Миний хүсэл хэрэгжинэ. … Бүү ай; Миний дэмжлэг байхад, замыг хэн хааж чадах билээ? Үүнийг сана! Сана!(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 10-р бүлэг). Бурханы үг намайг асар их тайтгаруулж, сэтгэлийг минь аажмаар тайвшрахад тус боллоо. Миний итгэдэг Нэгэн бол тэнгэр, газар дахь бүх зүйлийг бүтээсэн Захирагч бөгөөд бүх зүйл Түүний гарт байдаг, Сатан болон чөтгөрүүд Түүний хөл дор байдаг, мөн Бурханы зөвшөөрөлгүйгээр Сатан намайг яаж ч чадахгүй гэдгийг би ухаарсан юм. Одоо би Сатантай хийх Бурханы тулааны шийдвэрлэх мөчид байлаа: Энэ нь миний гэрчлэл Бурханд хэрэгтэй үе, мөн миний хувьд Бурханы үгийг туулж, үнэнийг олж авах үе байв; би бат зогсож, Бурханы үгийн дагуу хэрэгжүүлэх ёстой, мөн хэзээ ч Сатанд бөхийж, бууж өгөхгүй гэдгээ мэдэж байсан юм!

Цагдаагийн машин хангинаж, ёнгиносоор цагдаагийн хэсгийн хашаанд очлоо. Биднийг зогсов уу, үгүй юу, цагдаа намайг чанга түлхэн, машинаас буулгав. Би гараа дэлгэн, урагш хазайж, хана мөргөөд л зогссон юм. Ард тэдний элгээ хөштөл инээх сонстож байлаа. Дараа нь тэд намайг жижигхэн өрөөнд түлхэн оруулсан бөгөөд амьсгал ч авах завдал өгөлгүй, цагдаа нарын нэг нь нэрсийн жагсаалт чангаар уншиж, аль нэгийг нь мэдэх үү гэж асуув. Хариулахгүй байгааг маань хараад тэд намайг хүрээлж, нударгалан цохиж, өшиглөх зуураа янз бүрийн хараал урсгаж байлаа. Дараа нь нэг хорон муу цагдаа үснээс зулгаан, намайг чирч босгоод, нүүрэн дундуур хоёр удаа чанга алгадав. Миний толгой эргэж, нүд бүрэлзэн, завжаас час улаан цус гоожлоо.

Дараа нь цагдаа нарын нэг нь нэрсийн жагсаалттай цаасыг аван миний өмнө шидээд, “Чи энэ хүмүүсийн нэрийг мэднэ биз дээ? Чамайг хэн гэдэг вэ?” хэмээн заналтайгаар асуув. Яг тэр үед би асар их өвдөн, ярих ч сөхөөгүй байсан бөгөөд хариулахгүй гэдгийг минь харсан хорон муу гурван цагдаа над руу дайрч, ухаан алдтал минь балбаж, өшиглөлөө.

Маргааш нь өглөө эрт хорон муу цагдаа нар намайг Нийгмийг Аюулаас Хамгаалах Товчооны Эрүүгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн байцаалтын өрөөнд аваачсан юм. Тэр өрөөнд ороод би хүдэр чийрэг хэдэн эр бүгд намайг алах гэсэн мэт ширтэж байгааг харав. Өрөөнд эрүү шүүлтийн элдэв янзын хэрэгсэл дүүрэн байсан бөгөөд тулгарсан дүр зургаас үүдэн би тэр дороо зовниж, чөтгөрүүдийн үүр лүү унасан мэт санагдсан юм. Би туйлын их айж, айдас, аюулыг дахин мэдэрлээ. “Өчигдөр намайг тэгж тамласан нь албан ёсны байцаалт ч биш байж. Өнөөдөр болох зүйлээс мултрах аргагүй бололтой. Харгис эрүү шүүлт амсвал би тэсэж чадах болов уу?” гэж дотроо бодов. Тэгээд Бурханд чин сэтгэлээсээ ийнхүү залбирлаа: “Өө Бурхан минь, би яг одоо маш их айж байна. Энэ чөтгөрүүд эрүүдэн шүүх үед би тэвчиж чадахгүй байх вий, гэрчлэлээ алдах вий гэж айж байна. Зүрх сэтгэлийг минь хамгаалаач. Би үхтлээ зодуулсан ч Танаас урвахгүй!” Тэр үед Бурханы үгийн дараах мөр санагдлаа: “Эрх мэдэлтэй хүмүүс гаднаа хэрцгий мэт санагдаж болох ч бүү ай, учир нь энэ нь та нарын итгэл өчүүхнээс болж байгаа юм. Итгэл чинь өсөж байгаа цагт юу ч хэтэрхий хэцүү байхгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 75-р бүлэг). Бурханы үг эрх мэдэл, хүч чадалтай байдаг. Тэдгээр нь хормын төдийд намайг дотоод хүч чадлаар дүүргэсэн бөгөөд “Бурхан дэргэд байхад би юунаас ч айх ёсгүй. Тэд яаж ч сүрээр далайлгалаа гэсэн, гаднаа ширүүн харагддаг цаасан барсаас цаашгүй. Бурханд тэд аль хэдийн ялагдсан тул тэднээс айх зүйл байхгүй” гэж бодлоо. Яг тэр үед хорон муу цагдаа нарын нэг нь, “Чуулганд ямар албан тушаалтайгаа хэл! Дээд давхаргын удирдагч чинь хэн вэ?” хэмээн чарлав. Бурханы үг надад дэмжлэг болж байсан тул би огт айгаагүй бөгөөд иймд асуултад нь хариулсангүй. Хариулахаас татгалзсаныг минь хараад тэр цагдаа хилэгнэсэн араатан мэт над руу бархирч: “Энэ өмхий гичийг босго! Өлмий дээр нь зогсоогоод, бидний хэр нухацтай байгааг сайтар ойлгуул!” гэлээ. Дараа нь хорон муу хоёр цагдаа над дээр ирээд, хоёр гарыг минь ширүүн мушгиж, нурууны ард аваачаад дээш өргөлөө. Тэр даруй би асар их өвдөлт мэдэрч, хашхираад ухаан алдсан юм… Сэрэхдээ би шалан дээр хэвтэж байсан бөгөөд хамраас цус гарсан байлаа. Ухаан алдсаны минь дараа хорон муу цагдаа нар намайг зүгээр л шалан дээр шидчихсэн нь тодорхой байв. Тэд ухаан орсныг минь хараад, нүднийхээ өмнө буй гараа ч олж харж чадахааргүй харанхуй өрөө рүү чирч орууллаа. Тэр өрөө тас харанхуй, хүйтэн, чийгтэй байсан бөгөөд шээс нэвт ханхалж, бараг амьсгалах аргагүй байв. Хорон муу цагдаа нарын нэг нь хаалга хаахдаа “Сайн бодоорой. Үнэнээ хэлэхгүй бол чамайг өлсгөөд алчихна шүү” гэж зэвүүн хэлсэн юм. Цэв хүйтэн шалан дээр би лүгхийн суулаа. Бүх бие янгинаж, зүрх сэтгэл минь өөрийн эрхгүй сул дорой, шаналалтай байв. “Бурханд итгэж, Бурханыг шүтэн мөргөх нь бүтээгдсэн зүйлийн хувьд хувиршгүй хууль, тэгэхээр Төгс Хүчит Бурханд итгэхэд юу нь буруу байна? Бурханд итгэх нь зөв замаар алхах боломж олгодог, тэгээд ч ингэх нь хууль бус биш, гэмт хэрэг ч биш. Гэтэл энэ диаволуудын бүлэглэл надад цаазын ялтан мэт хандаж байна. Ёстой тэнгэрийн хуулиар тэвчишгүй юм!” гэж би бодлоо. Өвдөн шаналах үед маань Бурханы үгийн магтан дуу бодогдсон юм: “Та нарт хийгдсэн ажлыг болон та нарын дотор хайрлагдсан ерөөлийг хэн ч булаан авч чадахгүй бөгөөд та нарт өгөгдсөн бүхнийг хэн ч булаан авч чадахгүй. … Үүний улмаас та нар Бурханд өөрийгөө бүр ч илүү их зориулж, бүр ч илүү их үнэнч байх ёстой. Бурхан чамайг өргөсөн учраас чи өөрийн хичээл чармайлтаа нэмэх ёстой бөгөөд Бурханы даалгаврыг хүлээн авахад биеийн хэмжээгээ бэлдэх ёстой. Чи Бурханы өгсөн байр сууринд бат зогсож, Бурханы ардуудын нэг болохыг зорьж, хаанчлалын сургалтыг хүлээн зөвшөөрч, Бурханаар авахуулж, эцэстээ Бурханы алдар суут гэрчлэл болох ёстой. Эдгээр шийдвэрийн хэчнээн нь чамд байдаг вэ? Хэрвээ чамд тийм шийдвэр байгаа бол эцсийн эцэст чи гарцаагүй Бурханаар авахуулж, Бурханы алдар суут гэрчлэл болох болно. Хамгийн чухал даалгавар бол Бурханаар авахуулж, Бурханы алдар суут гэрчлэл болох явдал гэдгийг чи ойлгох ёстой. Энэ бол Бурханы хүсэл юм(Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Бурханы хүслийг хөсөрдүүлж болохгүй”). Энэ дууг би зүрх сэтгэлдээ дуулсаар байсан бөгөөд бүхий л биеэр халуу дүүглээ. Бурхан яг хажууд минь зогсоод, намайг сул дорой болох вий, унаж, итгэлээ алдах вий гэж эмээн, хайр энэрэлт эх шиг тайтгаруулж, зоригжуулж, надад зөөлнөөр сануулан, ятгаж байгаа мэт санагдав. Надад тулгарсан энэхүү шаналант нөхцөл бол хаанчлалын сургалт, Бурханы мөнхийн ерөөлийг хүртэхийн тулд Сатаныг ялах гэрчлэл, Бурханы өгч буй амийн хамгийн эрхэм өв хөрөнгө, мөн хаанчлалын оролтод зориулж тусгайлан хийсэн үзэсгэлэнтэй сайхан гэрчлэл хэмээн Тэр надад хэлж буй мэт байсан юм. Сэтгэл маш их хөдлөн, хоёр нүднээс нулимс мэлмэрч: “Өө Төгс Хүчит Бурхан минь, Таны даалгасан зүйлийг би сайтар санаж, энэ сургалтыг туулахаар зөвшөөрье. Тантай чин үнэнчээр хамтран ажиллаж, Танд алдар суутай гэрчлэл хийе. Би ноён нуруугүй байж, Сатаны доог тохуу болохгүй!” хэмээн бодлоо.

Гурав дахь өдрийн өглөө хэдэн цагдаа намайг байцаалтын өрөөнд дахин аваачлаа. Хорон муу цагдаагийн офицер бороохойгоороо толгой руу дэлсэж, худлаа инээмсэглэн, “Бодож үзэв үү” гэв. Тэгээд чуулганы гишүүдийн нэрсийн жагсаалт үзүүлж, тэдний хэн болохыг хэл гэлээ. Би: “Өө Төгс Хүчит Бурхан минь, Сатан намайг уруу татахаар дахин нэгэнтээ ирээд, Танаас урвуулж, ах эгчийг маань худалдуулахаар оролдож байна. Би Иудас шиг өөдгүй амьдралаар амьдрахаас эрс татгалзаж байна. Зүрх сэтгэлийг минь хамгаалаач гэж Танаас гуйя, Танаас урвах зүйл хийвэл Та намайг хараах болтугай!” хэмээн Бурханд чимээгүйхэн залбирав. Хүч чадал нэмэгдэхийг би тэр дороо мэдэрч, “Тэдний хэнийг ч мэдэхгүй!” гэж туйлбартайгаар хэллээ. Ингэж хэлмэгц хорон муу хоёр цагдаа над руу дайран ирэв. Нэг нь хөлөөс татаж, нөгөө нь хатуу арьсан гутлаараа өвдөг дээр минь дэвсэллээ. Дэвсэлж байхдаа, “Хэнийг нь ч мэдэхгүй гэнэ ээ, айн? Нээрээ хэнийг нь ч мэдэхгүй юу?” гэж заналтайгаар хэлэв. Хүчтэй өвдөлтөөс үүдэн би дахиад ухаан алдлаа. Цэл хүйтэн ус цацан намайг сэрээх хүртэл хэр удаан ухаангүй байснаа би мэдэхгүй. Намайг ухаан ормогц хорон муу цагдаа нударгаа зангидан, цээж рүү түс хийтэл нүдэж, нэлээд хугацаанд амьсгалж чадахгүй болтол чанга цохилоо. Бас нэг хорон муу цагдаа үснээс минь зулгааж, төмөр сандал руу аваачин, хөдөлж болохооргүй гавлалаа. Тэгээд даавууны заваан өөдсөөр нүдийг минь боов. Тэд чихийг минь ээлжлэн хамаг хүчээрээ зулгааж, хөл дээр хамаг чадлаараа дэвсэлж байсан бөгөөд энэ бүхнээс үүссэн ширүүн өвдөлтөд би татвалзан, орь дуу тавьсан юм. Өвдөлт, гасланд автсан байгааг минь хараад, хорон муу бүлэг цагдаа нирхийтэл инээлдэв. Тэдний инээд тамын ёроолоос цуурайтах мэт аймшигтай сонсогдож, зүрхийг минь салганууллаа. Ийм харгислалтай нүүр тулсан би, ХКН-ын засгийн газрын тунхагладаг энэ “Ардын цагдаа” нар ердөө л харгис, ёрын муу араатнууд гэдгийг үнэхээр тодорхой харсан юм. Тэд ердөө хүмүүсийг хорлох гэж л явдаг буг чөтгөрүүд байлаа! Цагдаа нар бол муу хүмүүсийг хорьж, сайн хүмүүсийг аюулгүй байлгаж, шударга ёсыг хамгаалдаг баатрууд, мөн хүмүүс аюулд орж, асуудалтай тулгарах бүрдээ цагдаа нарт хандаж болно гэж би үргэлж боддог байсан юм. Бурханд итгэж эхэлсэн цагаасаа хойш би баривчилгаа, хяхалт хавчлагад өртөх болсон ч тэднийг диавол Сатан гэж үнэндээ хэзээ ч бодож байсангүй. Одоо, Төгс Хүчит Бурхан надад баримтат үнэнийг биечлэн илчилсэн бөгөөд тэд бол сатан чөтгөрүүдийн догшин, харгис хэрцгий царайтай гэдгийг би тэр үед л олж харсан юм. Миний сүнслэг нүдийг эцэст нь нээж, зөв буруугийн ялгааг тодорхой харах боломж олгосон Төгс Хүчит Бурханд би зүрх сэтгэлдээ чимээгүйхэн талархлаа. Үүнийг мэдэхийн тулд энэ бүх шаналлыг туулах нь үнэ цэнтэй гэж надад санагдсан юм! Бурхан үүнийг хийгээгүй бол Сатаны худал хуурмаг, ов мэхнээс би хэзээ ч ангижирч чадахгүй байсан бөгөөд Сатаны харанхуй нөлөөнөөс мултарч, Бурханы авралыг хүртэх нь миний хувьд бараг боломжгүй хэрэг байх байжээ.

Хэсэг хугацааны дараа хорон муу цагдаа, “Чи хэлэхгүй л байна уу? Хэлэх юм уу, үгүй юу?” хэмээн асуув. Юу ч хэлэхгүй байгааг минь хараад, хорон муу хоёр цагдаа над руу ирж, толгойг минь барьж аваад, хөмсөг зулгааж эхэллээ. Хоёр эрийн нэг нь намайг хоёр удаа чанга алгадаж, манартал чанга цохисон юм. Доромжлол, өвдөлтийн улмаас би уй гуниг, үзэн ядалтын аль алийг мэдэрч, энэ бүх ичгүүрт байдлаас үүдэн уйлж орхилоо. Өө, Бурханыг доромжилдог энэ мөс чанаргүй балмад этгээдүүдийг би ямар их үзэн ядсан гээч! Шаналж байхдаа би, Эзэн Есүс хүн төрөлхтнийг золин аврахын тулд цэргүүдийн оноосон доромжлол, зэвүүцэл, зодуурыг хэрхэн тэвчсэн тухай, мөн загалмай дээр хэрхэн цовдлогдсон тухай бодож, Бурханы удаа дараагийн энэхүү анхааруулга, захиасыг бодсон юм: “Магадгүй та нар бүгд эдгээр үгийг санаж байгаа байх: ‘Учир нь цаг зуурын хөнгөн зовлон маань бидэнд зориулан алдрын мөнхийн жинг үлэмж арвин болгодог.’ Урьд нь та нар бүгд энэ үгийг сонссон атлаа хэн ч энэ үгийн жинхэнэ утгыг ойлгоогүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил хүний төсөөлдөг шиг энгийн үү?). Бурханы үг зүрх сэтгэлийг минь асар их тайтгаруулж, одоо туулж буй доромжлол, шаналлыг минь Бурхан санах болно; энэ шаналал бол үнэнийг олж авахын төлөө зовж байгаа хэрэг, алдар суутай гэрчлэл төдийгүй миний амь дахь ерөөл гэдгийг би ухаарсан юм. “Би Бурханд итгэдэг юм чинь Бурханы ерөөлийг хүлээн авах итгэлтэй, эр зоригтой, мөн Бурханы төлөө ялалтын гэрчлэл хийх ноён нуруутай байх ёстой” гэж бодогдов. Яг тэр үед цагдаагийн офицер царайгаа хувирган, “Бидний мэдмээр байгаа зүйлийг хэлчих, тэгвэл чамайг яг одоо тавьж явуулъя” гэлээ. Би түүн рүү зэвүүцэн хараад, “Үхсэн ч хэлэхгүй!” гэв. Тэр багтартлаа уурлан, намайг буцаан харанхуй гяндан руу чирч аваачихыг хорон муу хоёр цагдаад үүрэгдсэн юм.

Хэд хэдэн харгис эрүү шүүлтийн дараа зодуулж нүдүүлэн, хөх няц болсон надад ямар ч тэнхээ үлдсэнгүй. Ялангуяа гар, хөл минь маш их хавдсан тул хөдөлгөж ч зүрхлээгүй юм. Ямар ч хүч чадалгүй би нядлуулахаа хүлээж буй хурга мэт тэнд атиралдан хэвтэв. Хорон муу цагдаа нар эрүү шүүлтийн хэрэгслүүдийг барих бүрдээ догшин царайлан, үзэшгүй муухай инээмсэглэдгийг бодох бүрд оюун ухаан минь өөрийн эрхгүй түгшүүрт автдаг байлаа. Тэр тусмаа гяндан руу ойртох хөлийн чимээг сонсмогцоо зүрх минь улам хурдан цохилдог байв. Тэр үед айдас, хүйдсээс өөр зүйлгүй болж, арга мухардан, гуниглаж байлаа. Би маш их сэтгэл зовж мэгшин уйлав. Тэгээд би: “Өө Төгс Хүчит Бурхан минь! Би одоо маш их айж, бас маш сул дорой байна. Яах ийхээ мэдэхгүй нь. Намайг авраач. Би цаашид энэ тамын газарт үнэхээр баймааргүй байна” хэмээн Бурханд сэтгэлээ уудалсан юм. Яг сул дорой болж, цөхөрч байх үед минь Бурханы дараах үг миний дотор огшиж, намайг зоригжуулж, тайтгаруулсан юм: “Энэхүү уудам дэлхийд хэн өөрийн биеэр Надад шалгуулсан бэ? … Яагаад Би Иовыг дахин давтан дурдаж байна вэ? Яагаад Би Петрийн тухай олон удаа хэлж байна вэ? Та нарын төлөөх Миний итгэл найдварыг та нар ер нь ухамсарласан уу? Та нар ийм зүйлсийг эргэцүүлэн бодоход илүү их цаг зарцуулах хэрэгтэй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 8-р бүлэг). Бурханы үг надад итгэл, хүч хайрлалаа. “Тийм ээ! Тэнгэр, газар даяар, бүх зүйлийн дундаас хэн бидэн шиг байж, диавол Сатаны энэ үүрэнд Бурханы туршилтыг биечлэн хүлээн зөвшөөрч чадах юм бэ? Хэн Бурханаар өргөгдөж, диаволын армид бүх талаасаа бүслүүлэн, энэхүү галын шалгалтыг туулах аз завшаантай байж чадах юм бэ? Би маш сул дорой, хүчин мөхөс боловч өнөөдөр Бурхан надад ийм их хайр өгч байна. Бурханаар сонгогдоно гэдэг миний энэ амьдралын ерөөл, бас нэр төрийн хэрэг. Би энэ шалгалтаас бултаж болохгүй, мөн мултрах гэж оролдох ёсгүй. Харин ч би нэр төртэй байж, Сатаны өмнө Иов, Петр шиг бат зогсож, Бурханд гэрчлэл хийх, Бурханы нэрийг баримтлахад амь насаа зориулан, Бурханыг гуниглуулж, урмыг нь хугалахгүй байх ёстой” гэж би бодов. Тэр мөчид зүрх сэтгэл минь талархал, бахархлаар дүүрлээ. Би энэ амьдралдаа ийм зовлон, шалгалтыг туулах аз завшаантай байгаа нь асар ер бусын, үнэ цэнтэй явдал гэдгийг мэдэрлээ!

Дөрөв дэх өдөр ирсэн бөгөөд хорон муу цагдаа дахин нэг удаа чуулганы гишүүдийн жагсаалтыг атган, над руу хуруугаараа чичилж, “Мэддэг бүх хүнээ хэл, бас удирдагч чинь хэн болохыг хэл. Хэлэх юм бол чамайг явуулъя. Хэлэхгүй бол чи эндээ үхнэ шүү!” гэв. Намайг бас л юу ч хэлэхгүй байгааг хараад тэрээр “Алив, наадхынхаа гарыг ард нь гаргаад дүүжил. Зүгээр л алж орхи!” хэмээн бархирлаа. Хоёр доод тушаалтан нь даруйхан хоёр гарыг минь нурууны ард уяад, өлмий дээрээ л зогсохоос өөр аргагүй болтол олсоор дээш дүүжиллээ. Дараа нь тэр цагдаа над дээр сүрдүүлэг, ятгалга аль алийг нь ашиглан, “Ингэж тэслээ гээд яах юм бэ? Чи байгаа нөхцөлийнхөө бодит байдлыг ойлгох хэрэгтэй. Хятад бол Коммунист Намд харьяалагддаг, бидний үг бол хууль. Хэрэв чи мэдмээр байгаа зүйлийг маань хэлэх юм бол бид чамайг шууд тавьж явуулна, бас ажилд оруулж ч болно. Хэрэв хэлэхгүй бол бид хүүгийн чинь сургуульд чиний тухай хэлж, хүүг чинь хөөлгөнө шүү...” гэв. Түүний ичгүүргүй үгийг сонсоод би шаналахын зэрэгцээ эгдүүцлээ. Бурханы ажлыг сүйрүүлж, аврал хүртэх боломжийг маань үгүй хийхийн тулд ХКН-ын засгийн газар юу ч хийж, ямар ч ёрын мууг үйлдэхээс сийхгүй! Яг л Төгс Хүчит Бурханы үгэнд хэлсэнчлэн: “Өршөөлгүй, догшин хэрцгий чөтгөрүүдтэй ийм харанхуй нийгэмд, нүд ирмэхийн төдийд хүн алдаг диаволын хаан, хайр татам, эелдэг зөөлөн, мөн ариун Бурханы оршин тогтнолыг хэрхэн тэвчиж чадах юм бэ? Энэ нь Бурханы ирэлтийг хэрхэн магтан сайшааж, баясах юм бэ? Тэдгээр боолууд! Тэд сайхан сэтгэлийг үзэн ядалтаар хариулдаг, тэд аль хэдийн Бурханыг басамжилж, Бурхантай зүй бусаар харьцдаг, тэд туйлын харгис хэрцгий бөгөөд Бурханд өчүүхэн төдий ч анхаарал хандуулдаггүй, тэд тонуул дээрэм хийдэг, аль хэдийн мөс чанараа алдсан, сайхан сэтгэлийн ул мөр ч байдаггүй ба тэд гэм зэмгүй хүмүүсийг ухамсаргүй байдалд уруу татдаг. … Шашны эрх чөлөө юу? Иргэдийн хууль ёсны эрх, ашиг уу? Тэдгээр нь бүгд нүглээ нуух заль мэх юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 8). Яг тэр үед би ХКН-ын засгийн газрын үзэшгүй муухай төрхийг тод томруун харж, мөн сөрөн явж сөргүү аашлан, Тэнгэрийн эсрэг тэрслэдэг, аймшигт том нүглийг нь олж харав. ХКН бол Бурханыг үзэн яддаг, Бурханыг эвлэршгүйгээр эсэргүүцдэг дайсан юм байна, бас миний яавч эвлэршгүй заналт дайсан юм байна. Би тэдэнд хэзээ ч бууж өгөхгүй! Ам нээхгүй байгааг минь хараад тэд намайг дүүжлээстэй орхисон бөгөөд би аажмаар ухаан алдсан юм: Тэд намайг нэг өдөр, нэг шөнийн турш дүүжлээстэй орхижээ. Намайг буулгах үед хэн нэгэн хамарт минь хүрч байгаа л мэдрэгдэв. Тэр хүн амьсгаатай байгааг минь хараад, намайг зүгээр л шалан дээр үлдээв. “Би бүр арга мухардчихлаа. Энэ гичий ийм хатуужилтай байсанд нь гайхаж байна шүү. Коммунист Намаас ч илүү хаттай юм. Төгс Хүчит Бурханы энэ итгэгчид үнэхээр ер бусын юм аа!” гэх тэдний яриаг би ухаан балартан байхдаа олж сонслоо. Тэдний ингэж хэлэхийг сонсоод сэтгэлд минь үгээр илэрхийлэхийн аргагүй мэдрэмж төрж, Бурханд талархал, магтаалаа өөрийн эрхгүй илэрхийлэв. Учир нь Сатаныг ялахад Бурхан л намайг чиглүүлсэн билээ.

Би Нийгмийг Аюулаас Хамгаалах Товчооны харанхуй гянданд найман хоног хоригдсон юм. ХКН-ын засгийн газар элдэв заль сэдэж, мэддэг бүх мэхээ ашигласан ч хүссэн мэдээллээ надаас авсангүй. Эцэст нь хорон муу цагдаа нар намайг цагдан хорих газар луу илгээхээс өөр аргагүй болсон билээ. Энэ хугацаанд гэр бүл маань намайг эргэхээр ирснийг далимдуулан тэд нөхрийг маань сүрдүүлж, 3,000 юань авсан юм. Цагдан хорих газарт арай дээр байх болов уу гэж би бодсон ч, буруу байв. Бурханыг үзэн яддаг Хятад гэх үндэстний өнцөг булан бүр нь түнэр харанхуй бөгөөд хүчирхийлэл, харгислал, аллагаар дүүрэн юм. Ийм газар үнэн оршин тогтнохыг ер зөвшөөрдөггүй бөгөөд Төгс Хүчит Бурханд итгэгчид гишгэх газар бүр ч олддоггүй. Цагдан хорих газарт байна гэдэг чонын амнаас гараад барын аманд орох мэт байлаа. Хорон муу цагдаа нар ялагдлаа хүлээх хүсэлгүй хэвээр байсан тул намайг тэнд очсоны дараа үргэлжлүүлэн байцаасан юм. Надаас хүссэн ямар ч мэдээллээ аваагүй тул гурван цагдаа тэр дороо над руу дайрч, айхтар зодсон билээ. Эдгэж амжаагүй байсан хуучин шархан дээр минь нэмэн шинэ шалбархай, хөх няц үүсэж, шалан дээр би нүүрээрээ унан, хөдөлж чадахгүй болтлоо тун айхтар зодуулсан. Цагдаагийн дарга явган суугаад, миний толгой руу занган, “Хэргээ хүлээхгүй бол энд амьд үлдэнэ гэж саналтгүй шүү!” гэв. Нэгэн орон муу цагдаа над руу ирээд, нэмж хэдэн удаа чанга өшиглөсний дараа хоёр доод тушаалтан нь намайг арын талбайд аваачиж, утасны шонд хүллээ. Би бүтэн өдөржин балга ус ч уулгүй тэнд уяатай байсан бөгөөд бие минь шарх сорвиор дүүрсэн байсан юм. Намайг тэнд үхэх вий гэж айсандаа тэд гяндан руу оруулав. Яг үхлийн ирмэг дээр, хамгийн сул дорой байх үед минь Төгс Хүчит Бурханд итгэдэг, цагдан хорих газар хоригдож байсан хоёр эгч над руу яаран ирсэн юм. Тэд товчоо тайлж, энгэрээ задгайлан намайг тэврээд, биеийн дулаанаараа намайг бүлээцүүлжээ. Бид бие биеэ огт танихгүй ч Бурханы хайр бидний зүрх сэтгэлийг ойр дотно болгосон юм. Эгч нарын минь уйлаан, мөн “Энэ цагдаа нар маш хэрцгий юм! Төгс Хүчит Бурханд итгэдэг хүмүүс ийм энэрэнгүй. Та нарыг бүгд нэг гэр бүл юм байна гэж бодтол, үнэндээ бие биеэ огт таньдаггүй юм байна шүү дээ” хэмээх бидний тухай бусад хоригдлын яриа бүдэг бадаг сонстлоо. “Бурхан хүнийг бүтээсэн шүү дээ, бид бүгд нэгэн гэр бүл…” гэж хоёр эгчийн хэлэх нь бас сонсогдов. Эцэст нь би өндөр халуурч, маш их өвдсөн бөгөөд үхэхэд маш ойрхон мэт санагдаж байлаа. Хорон муу цагдаа нар огт тоогоогүй ч эгч нар тэднээс хувцас хунар, эм худалдан авахдаа хэтэрхий өндөр үнэ төлсөн юм. Тэд шархыг минь болгоомжтой эмчилж, өдөр бүр намайг асардаг байв. Тэдний хянамгай асаргаан дор миний бие аажмаар сайжирч эхэллээ. Энэ нь Бурханы хайр гэдгийг би мэдэж байв: Хэдийгээр Бурхан надад гай зовлон тохиолдохыг зөвшөөрсөн ч сул дорой байдал, шаналлыг минь үргэлж бодолцон, бүх зүйлийг надад зориулан нууцаар зохицуулж, энэ хоёр эгчээр намайг асруулж, тайтгаруулахаар зохион байгуулсан байлаа. Бид бие биеэ тайтгаруулж, зоригжуулан, сэтгэлдээ нэгэн хүсэл, зорилготойгоор дор бүрнээ бусдынхаа талаар нууцхан залбирч, чөтгөрүүдийн энэ үүрэнд Бурханы ялалтын гэрчлэл болохын тулд итгэл, хүч чадал хайрлахыг Бурханаас гуйдаг байв.

Цагдан хорих газарт орох нь газар дээрх тамд орохтой адил байлаа; тэдгээр хананы дунд бид хүнлэг бус амьдралаар амьдардаг байв. Бид хэзээ ч цадталаа хооллоогүй, мөн өглөөний долоон цагаас оройн арван цаг хүртэл эцэж цуцталаа ажилласны дараа л гяндан руугаа буцаж болдог байсан бөгөөд өдөр бүр туйлын их тамирдан, бүх эрч хүчээ алддаг байсан юм. Гэвч би Бурханы үгийн тухай хоёр эгчтэйгээ байнга нөхөрлөж чадсан учраас махан бие минь асар их зовж, үргэлж туйлддаг байсан хэдий ч зүрх сэтгэл минь тайван амгалан, гэрлээр дүүрэн байдаг байлаа. Тэр үед Бурханы үгийн дараах магтан дуу байнга бодогддог байсан юм: “Иймд эцсийн өдрүүдэд чи үргэлж гэрчлэл хийх ёстой. Хэдий их зовж байсан ч, амьсгалж л байгаа бол Бурханд үнэнч байж, Түүний гарт захирагдаарай. Энэ бол Бурханыг гэх жинхэнэ хайр, хүчит гэрчлэл юм(Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Зовлон чинь хэчнээн их байсан ч Бурханыг хайрлахаар эрж хай”). Энэ магтан дууг дуулах бүрийд ер бусын их хүч намайг дэмжиж байгаа нь мэдрэгдэн, нэг л мэдэхэд ядаргаа, сэтгэл гутрал, дотор минь мэдрэгдэх шаналал бүгд алга болдог байлаа. Үүний зэрэгцээ энэ зовлон шаналлыг туулж чадаж байгаа минь Бурханы надад хайрлаж буй хамгийн агуу энэрэл, хамгийн агуу ерөөл гэдгийг би ойлгож авсан юм. Зовлон минь хэчнээн их боллоо ч Бурханыг би эцсээ хүртэл дагахаар шийдсэн бөгөөд эцсийн ганц амьсгал үлдсэн ч гэсэн Бурханыг хайрлаж, Бурханыг сэтгэл хангалуун байлгахаар эрэлхийлэх байв. Бурханы хайраар зоригжсон би цагдан хорих газарт бараг тэвчихийн аргагүй 20 хоногийг давсан юм. Мангасуудын харанхуй үүрэнд Төгс Хүчит Бурханы амийн гэрэл л харанхуйг хөөсөн ба Бурханыг үргэлжлүүлэн магтах, Бурханы үгээс амийн хангалт эдлэх боломжийг надад олгосон билээ. Энэ нь Бурханы надад өгч буй хамгийн агуу хайр болон аврал байлаа. Эцэст нь намайг суллагдаж байхад хорон муу цагдаа нар бас л ичгүүргүйгээр сүрдүүлж, “Гэртээ очоод, энд юу тохиолдсон тухайгаа хүнд хэлнэ гэж саналтгүй шүү!” гэцгээв. Хүний дүртэй атлаа араатны зүрх сэтгэлтэй, хорон муу үйл хийхэд бэлэн атлаа үүнийхээ хариуцлагыг үүрэх хүсэлгүй хорон муу цагдаа нар луу хараад, Сатаныг орхиж, Бурханыг даган, Түүнд гэрчлэл хийх итгэл, шийдвэр минь улам батажсан юм. Би Бурхантай хамтран ажиллаж, сайн мэдээ түгээн, диавол Сатаны эзэмшил дор амьдарч байгаа улам олон сүнсэнд ч бас Бүтээгчийн хайр, авралыг хүртээхийн тулд тэднийг гэрэл рүү аваачихаар шийдлээ.

ХКН-ын засгийн газрын харгис хавчлагад өртсөн энэ туршлагын туршид чөтгөрүүдийн бүслэлтийг давахад минь Төгс Хүчит Бурхан л алхам алхмаар чиглүүлж, Сатаны мангасуудын үүрнээс намайг гаргасан юм. Сатан хэчнээн улангассан, зэрлэг, харгис байлаа ч үүрд Бурханы ялагдсан өстөн дайсан хэвээр байна, харин Төгс Хүчит Бурхан л бидний найдвартай хамгаалалт байж, Сатаныг болон үхлийг ялахад биднийг хөтлөн, бидэнд Бурханы гэрэлд тууштай амьдрах боломж олгож чадах хамгийн дээд эрх мэдэлтэн гэдгийг би үнэхээр ухаарсан билээ. Яг Төгс Хүчит Бурханы хэлсэнчлэн: “Бурханы амийн хүч нь ямар ч хүч чадлыг давамгайлж чадна; түүнчлэн ямар ч хүч чадлаас даван гардаг. Түүний амь бол мөнхийн, Түүний хүч чадал ер бусын, Түүний амийн хүчийг ямар ч бүтээгдсэн зүйл, ямар ч дайсны хүч хялбархан дийлэхгүй. Бурханы амийн хүч оршиж, цаг хугацаа, орон зайг үл хамааран гэрэлт цацрагаа гэрэлтүүлдэг. Тэнгэр газар өөрчлөгдсөн ч Бурханы амь үүрд хувиршгүй хэвээр үлддэг. Бүх зүйл урсан өнгөрдөг ч Бурханы амь байсаар л байдаг. Учир нь Бурхан бол бүх зүйлийн оршин тогтнолын эх сурвалж ба тэдний оршин тогтнолын үндэс билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна). Энэ өдрөөс хойш би Төгс Хүчит Бурханыг тууштай дагаж, үнэнийг эрэлхийлэхийн тулд чадах бүхнээ хийн, хүнд Бурханы хайрладаг мөнх амийг хүртэхийг хүсэж байна.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Харгис эрүү шүүлтийн өдрүүд

Чэнь Хуй, Хятад Би Хятадын жирийн нэг гэр бүлд өссөн юм. Аав минь цэргийн хүн байсан бөгөөд бага балчраас минь л намайг төлөвшүүлж, надад...

Хэзээ ч үл мартагдах өдөр

Ли Чин, Хятад Тэгэхэд 2012 оны 12-р сар байлаа. Өглөөний 9 цагийн алдад би хэдэн ах эгчтэй хамт сайн мэдээ түгээж байтал бидний өмнө...

Нугаршгүй итгэл

Мэн Ён, Хятад 2012 оны 12-р сард би хэдэн ах, эгчийн хамт сайн мэдээ түгээхээр нэг газар очсон бөгөөд эцэст нь муу хүмүүс биднийг мэдээлсэн...

Messenger дээр бидэнтэй холбоо барих