Сатаны хүлээснээс салснаар эрх чөлөөтэй болно

2018-01-10

Момо   Аньхуй муж, Хэфэй хот

Би Бурханд итгэхээсээ өмнө ямар ч зүйл хийж байсан бусдын дор орохыг хүсдэггүй байсан. Бүгдийн дээр л гарч байвал ямар ч зовлон бэрхшээлийг хүлээн авахад бэлэн байв. Би Бурханыг дагасны дараа ч, миний хандлага хэвээрээ үлдсэн юм. Учир нь би "Зовохгүй бол юу ч олохгүй" гэсэн үгсэд бат итгэж байсан бөгөөд миний хандлагаас санаа сэдлийн минь нотолгоо харагдаж байв. Үнэнийг Бурхан надад илчлэх үед л би Сатаны хүлээсэн дор амьдарсаар байгаагаа эцсийн эцэст ойлгож ухаарсан юм.

Нэг их биш ч дээхэн үед, чуулган миний хамтрагчийг тэргүүлэх албан тушаалд ажиллуулах төлөвлөгөө танилцуулав. Мэдээг сонсоод л би сэтгэлээр маш их унасан. Бид хоёулаа редактороор томилогдох хүртэл тэргүүлэх албан тушаалд ажилладаг байсан. Одоо хамтрагч маань тэргүүлэх албан тушаалдаа эргэн ирж, хязгааргүй өсөж дэвжих боломжтойгоор Бурханд үйлчилж байхад, би ширээн дээрээ суусаар ямар ч нэр хүндгүйгээр ажлаа хийсээр байна. Тэнд ямар ирээдүй байгаа юм бэ? Хоёр дахь бодол дээрээ би "Амжилтанд хүрэх сая сая өөр арга зам бий" гэсэн хуучны үг санаанд оров. Би үүргээ зөв биелүүлж байгаа цагт би ч гэсэн амжилтанд хүрч чадна. Үнэнийг дагахын тулд хүчин чармайлтаа нэмэгдүүлэх хэрэгтэй байсан юм. Би номлолыг засахад анхаарлаа төвлөрүүлээд тэдгээр нь үнэнийг сайн дамжуулж байвал магадгүй нэг өдөр удирдагчид намайг үнэнийг ойлгожээ гэж үнэлэх болно.

Дараа нь тэд намайг тушаал дэвшүүлж, миний ирээдүй ч адилхан гэрэл гэгээтэй байна. Үүнийг ойлгосны дараа саарал үүлүүд нүүн одож шинэ сайн шийдвэрийг гаргах болсон. Би өөрийгөө ажилдаа дайчлан завтай байх үедээ ч Бурханы үгийг идэж, ууж байлаа. Энэ үедээ нэг мөч хором өөртөө тавих хяналтаа сулруулаагүй.

Нэгэн өдөр би Амь уруу орох тухай номлол, нөхөрлөлийн талаарх сургаалаас дараах мөрийг олж харав: "Бурханыг дагаж, үнэнийг эрэлхийлэхэд тань саад болж буй бүхэн бол Сатаны тавьж буй дөнгө юм. Та Сатаны нэг гинжинд л хүлэгдвэл, бүхий л амьдралаа түүний мэдэлд өнгөрөөх болно.” Үүнийг сонссоны дараа би "Сатаны ямар хүлээсэн дор амьдарч байгаа вэ? Түүний хоруудын аль нь миний үнэнийг хайх эрэлхийлэлд саад болж байна вэ?” гэж өөрийн эрхгүй асуусан. Би энэ асуултын талаар тунгаан бодохыг хичээсэн үедээ өөрийн саяхны нөхцөл байдлын талаар эргэн саналаа. Миний хамтрагчийг шинэ албан тушаалд томилсны дараа би идэвхгүй байгаагүй. Үнэндээ би Бурханы үгийг идэж уун, Бурханд залбирч, өөрийн ажил үүргийг идэвхтэй биелүүлэхэд илүү ихээр өөрийгөө зориулдаг болсон. Гадна талдаа би өмнөхөөсөө илүү үнэнийг эрэлхийлэхэд хичээнгүйлж байх шиг санагдсан ч хэрвээ та хөшгийг нээгээд, дүн шинжилгээ хийвэл бусдаас хоцрохыг хүлээн зөвшөөрөх миний чадвар зөвхөн хэзээ нэгэн цагт дэвшил гаргах хүслээ дарж байсантай холбоотой байв. Миний шилдгийн шилдэг байх гэсэн шатаж буй хүсэл намайг идэвхгүй нэгэн болгохгүйгээр, үнэнийг илүү идэвхтэй эрэлхийлэх шалтгаан байсан боловч үнэнийг эрэлхийлж байна гэж миний нэрлэсэн зүйл бол хуурмаг, зэрэглээ мэт зүйл байв. Би өөрийн амин хувиа хичээсэн зорилгодоо хүрэхийн тулд үнэнийг түр зуур хайх сонголт хийсэн билээ. Бурханд итгэж өнгөрүүлсэн он жилүүдээ эргэцүүлэн бодож үзэхэд, өөрийн гаргасан бүх золиосоо Сатаны хорт номлол болох "Зовохгүй бол юу ч олохгүй" гэдэг дээр үндэслэн гаргасан болохоо ойлгов. Энэ нь үл үзэгдэх урхи шиг намайг хүлж, онц шилдэг байхын төлөө хичээдэг хүн болгон намайг өөрчилсөн байв. Надад аль хэдийн албан тушаал байсан ч би түүнээс өндөр лүү нь тэмүүлдэг байжээ; Би албан тушаалаа алдаж эсвэл дэвшихээ больсон үед ч идэвхгүй нэгэн болж хувираагүй; Үнэнийг эрж хайхын тулд өөрийгөө зориулахад бэлэн байсаар л байсан. Гэвч энэ нь үнэнийг ойлгож, үүний төлөө золиос гаргахад бэлэн болсон болхоор биш байв. Би амжилтанд хүрэх гэсэн хүч чармайлт гаргахдаа золиосыг гадна байдлаар нь ашиглахыг хүссэн төдий билээ. Би эцэст нь "Зовохгүй бол юу ч олохгүй" гэсэн байр суурь миний судсаар гүйж буй Сатаны хорт сургаалуудын нэг юм гэдгийг ойлгосон билээ. Би хууртсан байсан; энэхүү хор миний бүх хүн чанарыг сорон мөлжсөн байсан. Би ямар ч хэтийн төлөвлөгөөгүй бардам, санаархалтай байсан. Энэ бүх зүйл миний хамар дор болж өнгөрсөн билээ. Миний санаархал бол миний хүсэл тэмүүллийн баталгаа юм гэж чухамдаа боддог байв. Миний бусдаас хоцрохыг хүсдэггүй бардам зан минь миний урам зоригийн илэрхийлэл гэж би боддог байлаа. Би Сатаны алдаа төөрөгдлийг үнэнчээр биширч, түүнийг улаан бичээс гэхээсээ нэр алдрын бэлгэ тэмдэг гэж үздэг байсан. Сатанд ийм маягаар мэхлэгдэж, бузар муугаас сайн сайхныг ялган салгаж чадахгүй байсан би ямар тэнэг юм бэ? Эцэст нь би өөрийгөө ямар өрөвдмөөр байсныг мэдсэн. Сатан ямар муу санаатай, гутамшигтай байдгийг бас мэдсэн. Сатан биднийг хууран мэхэлж, залилахдаа худлаа алдаа төөрөгдлийг ашигладаг. Энэ нь биднийг төөрөлдүүлж, бид түүний зальт аргыг дуулгавартай даган биширдэг. Энэ бүгдийг бид өөрийн мэдэлгүй хийдэг. Бид үнэнийг даган мөрдөж, үнэний төлөө золиос гаргадаг гэж бодож байтал бид өөрийгөө хуурч мэхэлж амьдардаг байна. Сатаны хор нь үнэхээр хүчтэй! Хэрэв Бурхан биднийг гэгээрүүлээгүй бол би Сатаны ятгалгад автсанаа хэзээ ч мэдэхгүй байсан бөгөөд үүнийгээ түүний зальт төлөвлөгөөнүүд дундаас хэзээ ч олж харахгүй байх байсан. Хэрэв би Бурханы гэгээрлийг хүлээж аваагүй бол Сатан эцэстээ намайг бүрэн устгаж дуусах хүртэл Сатаны хүлээсэн дор амьдарсаар байх байсан.

Энэ үед би Бурханы үгсийг эргэцүүлэн бодсон: “Хэрвээ чи нэрд гаралгүйгээр хичээнгүйлэн, чин сэтгэлээсээ ажиллаж, үргэлж өгч, хэзээ ч авахгүйгээр Бурханы гэрт үйлчлэл үзүүлэгч байхдаа маш баяртай байдаг бол Би чамайг үнэнч ариун хүн гэж хэлнэ, учир нь чи шагнал нэхдэггүй, зүгээр л үнэнч шударга хүн юм” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Гурван сануулга). Бурханы үгс надад хэрэгжүүлэх замыг харуулсан: Бурханы бүтээлүүдийн нэг учраас би Түүнийг хайрлаж, Түүнд өөрийгөө бүрэн зориулж, үүргээ төгс биелүүлэхдээ сэтгэл ханамжтай байх ёстой. Энэ бол Бурханы бүтээлүүдийн нэгэнд байх ёстой мэдрэмж юм. Энэ бол Түүний хүслийг биелүүлэх зорилготой эрэл хайгуул. Энэ өдрөөс хойш би үнэнийг дагахын тулд чадах бүхнээ хийх болно. Би Сатаны хууран мэхлэлтийг даван гарч, түүний хүлээсээс салахын тулд үнэнд бүх найдвараа тавих болно. Би материалист аливаа зүйлийг дагаж мөрдөхгүй. Харин оронд нь би Бурханд таалагдахын тулд үүргээ биелүүлэхийн зэрэгцээ тодорхой бус байдалд хичээн ажиллах болно. Хэдийгээр би эцэстээ юу ч үгүй үлдсэн ч гэсэн ямарч харамсалгүйгээр үргэлжлүүлэн ажиллах болно. Учир нь би Бурханы өчүүхэн бүтээлүүдийн нэг билээ. Бүтээгчийг сэтгэл хангалуун байлгах нь миний амьдралын цорын ганц жинхэнэ зорилго юм.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Ашиг тустай мэдээлэл

Чин Сэтгэлээсээь, Хятад Тэгэхэд хоёр жилийн өмнө, зун цаг байлаа. Удирдагч болох Жоу эгч Ли ахыг нэлээд сайн хэв чанартай, цуглаан дээрх...

Байр сууриас эрх чөлөөг олох нь

Дун Энь, Франц 2019 онд би чуулганы удирдагч болсон юм. Би юмыг өөрийнхөөрөө хийж, үүрэгтээ хариуцлагагүй хандаж, зөв ажлыг зөв хүмүүст нь...

Messenger дээр бидэнтэй холбоо барих