Ажлыг хянаж зүрхлэхгүй байх нь юунаас зайлсхийж байгаа хэрэг вэ

2023-07-11

Нидерланд, Шюньчю

Түрүү жилийн таван сард надад шинээр ирэгсдийг услах ажлыг хариуцуулсан юм. Энэ бол харьцангуй амархан ажил, шинээр ирэгсэдтэй үзэгдлийн үнэний талаар нөхөрлөж, тэднийг цуглаанд байнга оролцдог болгоод л болоо гэж би боддог байлаа. Гэвч хийж эхлээд, би шинээр ирэгсдийн услахад үнэндээ маш их ажил ордгийг ухаарсан юм. Үнэн замд бат бөх суурь тавихад нь тусалж нөхөрлөхөөс гадна тэдний дундаас би удирдагч, ажилчин, төрөл бүрийн авьяастнуудыг хөгжүүлэх ёстой, ингэснээр тэд бие дааж ажиллаж чадах байв. Намайг услагчдын ажлыг хянаж, байнга мэдээлэлтэй байхыг удирдагч шаардсан, учир нь бид саатах юм уу асуудал гарвал нийт ажлын явцад нөлөөлөх байв. Хяналт тавихын чухлыг ухаараад би би бусдын явцыг тогтмол шалгаж эхэлсэн.

Анх тэдэнтэй ажил ярилцахаар цаг тохирох гэхээр зөндөө удсан ч гэсэн хэн ч хариу өгдөггүй, хариу өгсөн ч хойш тавьсаар байдаг байв. Нэг удаа би нэг эгчтэй төсөл ярилцахаар уулзалт товлосон юм. Эгч эхлээд өглөө байсныг үдээс хойш болгож, дараа нь орой болгож хойшлуулсан. Хоёр хоносны дараа ч гэсэн бид уулзаагүй. Тэд намайг дорд үзэж, асуудлыг нь шийдвэрлэж чадахгүй гэж бодоод надаас зориуд зайлсхийгээд байна уу? Завгүй байгааг нь би мэдэж байгаа ч тэдэнд үнэхээр ярилцах цаг гарахгүй байна гэж үү? Ингээд байвал би яаж үүргээ гүйцэтгэх юм бэ гэж надад бодогдсон. Дараа нь би тэдэнтэй арай гэж уулзалт товлосон ч нарийн ширийн зүйл, явцынх нь талаар намайг асуух үед цөөн хэд нь нэлээд уцаартай хариулж, бага зэрэг эсэргүүцэж байлаа. Би дотроо намайг ажлыг нь үргэлж шалгаад байхаар тэд өөрсдөд нь төвөг удахыг хичээгээд, асуудлыг нь анхаарч үзэхгүй байна гэж бодох болов уу? Дөнгөж ажил хуваарилж өгснийхөө дараа явцын талаар асуугаад байвал намайг өөрсдөд нь машин шиг хандаж, хүнлэг сэтгэл гаргасангүй гэж ах эгч нар бодох болов уу гэж бодсон. Ингэж бодоод би ажлын явцын талаар асуухаа больсон. Нэг удаа би нэг эгчийн усалсан олон шинээр ирэгч цуглаанд оролцохгүй байгааг хараад эгчээс “Та асуудлыг нь нөхөрлөж, шийдэж байгаа юу?” гэж асуухад “Тэд бүгд завгүй гэсэн. Би тэднийг хүчээр оролцуулж чадахгүй шүү дээ” гэж эгч хариулсан. Намайг өөрт нь болон асуудалд нь санаа тавихгүй байна гэж бодох вий гэж санаа зовсондоо би огт хүчлээгүй. Түүгээр ч барахгүй, надтай уулзаж ажил ярьсны дараа зарим нь бүр сөрөг болж, өдөр шөнөгүй нойргүй ажиллаад ч зөндөө олон асуудал байсаар байна, ямар ч ахиц гаргахгүй, энэ ажилд тохирохгүй юм байна гэж тэдэнд санагдаж байлаа. Тэр үед би тэдэнд асуудал гарахад хариуцлагаас зайлсхийж байгаа бол урдах асуудалтайгаа нүүр тулахгүй, үнэнийг хүлээн авч чадахгүй байна гэсэн үг гэж хэлэхийг хүссэн. Гэвч санаа тавихгүй, зөвхөн шүүмжлээд байна гэж намайг тэд бодох вий гэж бас санаа зовсон учраас болиод, юу ч хэлээгүй. Үүний дараагаар би улам л шийдэмгий бус болж, ямар ч ажилд хяналт тавихыг хүсээгүй. Би “Тэд олон жил итгэгч байсан, үүргээ ухамсартайгаар гүйцэтгэнэ дээ. Зарим нь маш завгүй, сүнслэг үйл ажиллагаа хийх ч завгүй байгаа, назгайрахгүй байлгүй дээ. Би ажлын зарчмын талаар тодорхой нөхөрлөж, даалгаврыг нь хуваарилж өгөхөд л болно. Мөрөн дээгүүр нь өнгийгөөд байж болохгүй, тэдэнд дарамттай санагдана” гэж бодсон. Үүний дараа би бусад хүний ажлыг нарийвчлан шалгахаа больж, харин сарын эцэст ажлын явцын талаар мэдэж авдаг байлаа. Гэвч хожим нь, бүгд л ажилдаа дарагдсан юм шиг байсан ч, нарийн ширийнийг нь асуухад ихэнх нь хариулж чадаагүй, олон хүн нарийн ширийн зүйлээ зөв хэлж чадахгүй байгааг ухаараад анзаарсан асуудлуудаа бүх хүнд хэлсэн боловч хэн ч надад хариулаагүй. Хүчлээд байвал тэд эсэргүүцэж, сөрөг болох вий гэж би санаа зовсон учраас асуудлыг хааш яаш нэгтгэн дүгнээд, өөрчлөлт гаргахыг хичээгээрэй гэж тэднээс гуйгаад дараа нь Бурханы үгээс дурдаж, өөрийн ойлголтын талаар нөхөрлөсөн.

Тун удалгүй ажил дээр асуудал гарч эхэлсэн. Усалгааны зарим ажилчин шинээр ирэгсдийг хариуцаж, туслахгүй, цуглаанд оролцохгүй байгаа хүмүүсийг шалгахгүй, хэн нэгэн энэ асуудлыг хөндвөл услагч нар гомдож, үг сонсдоггүй байсны улмаас зарим шинээр ирэгч чуулганаас явсан. Нэг удаа цуглаан дээр дээд түвшний удирдагч явцын талаар, шинээр ирэгсдийг услах ажлын талаар асууж, хэчнээн шинээр ирэгч яагаад цуглаанд оролцохгүй байгааг мэдэхийг хүсэхэд хэдэн эгч мэдэхгүй гэж хэлсэн. Удирдагч бидэнтэй харьцаж, “Та нар яаж ийм хариуцлагагүй байж чадаж байна аа? Та нар сайн услаагүй болохоор тэд чуулганаас явсан. Та нар үүргээ нухацтай авч үзэхгүй байна!” гэсэн. Удирдагчийн үг үнэхээр орой руу орсон. Удирдагчийн зөв байсан. Энэ шинээр ирэгсдийг авчрах гэж ах эгч нар үнэхээр шаргуу ажилласан. Цуглаанд оролцохгүй байх үед нь дэмжлэг үзүүлэх гэж услагчид чадах бүхнээ хийх нь байтугай, нөхцөл байдлыг нь сайн ойлгож аваагүй учраас шинээр ирэгсэд чуулганаас явсан. Энэ бол хайхрамжгүй явдал байв. Гарч ирсэн энэ бүх асуудал миний өөрийн асуудлыг илчилснийг би бас ухаарсан. Би ах эгч нарын ажилд хяналт тавих нь байтугай ажлынх нь талаар мэдээлэлтэй байж, асуудлыг нь ойлгоогүйн улмаас тэд асуудлаа нэгтгэн дүгнээгүй. Миний хариуцлагагүй байдлаас болж юм иймдээ хүрсэн учраас би Бурханд залбирч, өөрийгөө мэдэхэд минь туслаач гэж гуйсан.

Сүнслэг үйл ажиллагааныхаа үеэр Бурханы үгийн нэг хэсгийг уншсан нь тухайн үеийн байр байдлаа ойлгоход минь надад тусалсан юм. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Хуурамч удирдагч нар ажлын явцын байр байдлыг ойлгодоггүй учраас гарсан асуудлыг цаг тухайд нь илрүүлж чаддаггүй, шийдвэрлэж бүр ч чаддаггүй нь ажил удаа дараа саатахад хүргэдэг. Зарим ажил дээр, хүмүүс зарчмыг нь ойлгодоггүй, тэр ажлыг удирдахад тохиромжтой хүн байдаггүй учраас тухайн ажлыг хийж буй хүмүүс байнга сөрөг, идэвхгүй, хүлээсэн байдалтай байдаг бөгөөд энэ нь ажлын явцад ноцтой нөлөөлдөг. Хэрвээ удирдагч хариуцлагаа биелүүлсэн бол—хэрэв тэд ажлыг удирдаж, урагшлуулж, хүмүүсийг яаравчлуулж, мөн төслийг удирдан чиглүүлэхийн тулд тухайн салбарыг ойлгодог хүнийг олсон бол ажил удаа дараа саатахын оронд хурдан ахих байсан юм. Тэгэхээр удирдагч нарын хувьд ажлын бодит нөхцөл байдлыг ухаарч ойлгох нь нэн чухал юм. Мэдээж ахиц дэвшил нь ажлын үр ашиг, хүрэх ёстой үр дүнтэй холбоотой байдаг тул удирдагчид ажил хэрхэн явагдаж байгааг ойлгож, ухамсарлах нь маш чухал. Аливаа удирдагч ажил хэрхэн явагдаж байгааг ч ойлгодоггүй, ажлыг шалгаж, хянадаггүй бол үүрэг гүйцэтгэж буй хүмүүсийн ихэнх нь сөрөг, идэвхгүй хандлагатай байх болно. Тэд асар хэнэггүй, хайхрамжгүй, хааш яаш, ямар ч ачааны мэдрэмжгүй байх болно, ингэснээр ажил удаан урагшлах нь дамжиггүй. Ачаа үүрдэг, ажилдаа чадварлаг, удирдамж болоод хяналтаар хангадаг—хүмүүсийг сахилгажуулж, тэдэнтэй харьцдаг хэн ч байхгүй бол ажлын үр ашиг, үр дүн аяндаа маш бага байх болно. Хэрэв удирдагч болон ажилчид үүнийг тодорхой харж ч чадахгүй байгаа бол мунхаг, харалган юм байна. Тиймээс удирдагч, ажилчид ажлын явцыг цаг алдалгүй шалгаж, хянаж, танилцаж байх нь нэн чухал юм. Хүмүүс хойрго байдаг, тиймээс тэднийг удирдан чиглүүлж, шавдуулж, хяналт тавьдаг удирдагч, ажилчид байхгүй бол, ажлын явцыг цаг тухайд нь ойлгодог хэн ч байхгүй бол тэд назгайрч, залхуурч, хааш яаш байх хандлагатай байдаг. Хэрэв тэд ажилдаа ийм хандлагатай байвал ажлын ахиц дэвшил, үр дүнд ноцтой нөлөөлнө. Эдгээр нөхцөл байдлаас үүдэн, мэргэшсэн удирдагч болон ажилчид ажлын төсөл бүрийг хянахдаа шуурхай байж, ажилтнууд болон ажлын нөхцөл байдлын талаар байнгын мэдээлэлтэй байх ёстой. Хуурамч удирдагчид шиг байж болохгүй. Хуурамч удирдагчид ажилдаа хайхрамжгүй, хөнгөн хуумгай, хариуцлагагүй ханддаг, асуудал гарахад шийддэггүй, ямар ч ажлыг өнгөцхөн л хийдэг. Тэд хааш яаш байдаг; тэд сайхан боловч хоосон үг хэлж, хоосон сургаал номлож, ажлаа хийхдээ зүгээр л оромддог. Ерөнхийдөө хуурамч удирдагчид ингэж ажилладаг. Хэдийгээр антихристүүдтэй харьцуулахад хуурамч удирдагчид илт хорон муу юм хийдэггүй, зориуд ёрын мууг үйлддэггүй ч ажлынх нь үр дүнг харвал тэднийг хайхрамжгүй, хааш яаш, ачаа үүрдэггүй, хариуцлагагүй эсвэл ажилдаа үнэнч бус гэж тодорхойлбол зохино(Үг. V Боть: Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага). Хуурамч удирдагчид хааш яаш ажиллаж, онч үг, хоосон сургаал чалчиж, үнэндээ ажлын явцын талаар ойлгох гэж хяналт тавьж, шалгадаггүй болохыг Бурханы үг илчилсэн. Ажил дээр олон асуудал гарсныг цаг тухайд нь шийдвэрлээгүйн улмаас ажлын явц саатахад хүрсэн. Бурханы үгийг өөрийн байдалд хэрэглэвэл бусад хүн удаан хугацаанд итгэсэн, сүнслэг үйл ажиллагаа хийж чадахааргүй дэндүү завгүй байгаа учраас үүргээ зохих ёсоор гүйцэтгэнэ гэсэн итгэл үнэмшилдээ би найдсан. Үр дүнд нь би тэднийг дураар нь орхиж, ажлыг нь шалгаагүй, тэд зарчмыг баримталж байгаа эсэх, ажилд нь асуудал гарч байгаа эсэхийг би мэдээгүй. Зарим ажил яагаад үр дүн гаргахгүй байгааг би мэдээгүй. Эдгээрийн алиных нь ч талаар сайн ойлголт надад байгаагүй. Би зарим нэг асуудал олж илрүүлсэн ч гэсэн, цаг тухайд нь тэдэнтэй харьцаж, залж чиглүүлэх нь байтугай, тэдэнд асуудлаа нэгтгэн дүгнэж, асуудлаа шийдвэрлэхээр үнэнийг эрж хайхад нь туслаагүй. Би хааш яаш үйлдэж, хоосон сургаал яриад асуудлыг нь огт шийдвэрлээгүй. Үүний улмаас зарим шинээр ирэгсдийг сайн услаагүй болохоор тэд чуулганаас явсан. Би мууг үйлдэж байж. Ажлын зохицуулалт хийхээс гадна удирдагчийн хамгийн чухал үүрэг нь ажлын ахицад хяналт тавьж, хүн болгоны ажлын нөхцөлийг мэдэж авч, асуудлыг шийдвэрлэхээр үнэнийг даруй нөхөрлөх юм гэдгийг би ухаарсан. Гэтэл би удирдагч шиг ажиллаж чадаагүй, маш хайхрамжгүй байсан!

Маш тэнэг итгэл үнэмшилтэй байснаа би эргэцүүлэн ухаарсан. Удаан хугацаанд итгэсэн хүмүүст хяналт хэрэггүй гэж би бодсон. Завгүй байгаа юм чинь шаргуу ажиллаж байгаа байх, тиймээс би тэднээр юмыг нь хийлгэе, санаа зовох хэрэггүй гэж бодоод, тэднийг дарамтлахыг хүсээгүй. Үнэндээ энэ нь ердөө л миний өөрийн төсөөлөл байж. Хожим нь Бурханы үгийн зарим хэсгийг уншсан нь хяналт тавихыг утга учрыг ойлгоход надад тусалсан: Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хэдий өнөөдөр олон хүн үүрэг гүйцэтгэдэг ч үнэнийг эрэлхийлдэг хүн цөөхөн. Үүргээ гүйцэтгэх явцдаа үнэнийг эрэлхийлж, үнэний бодит байдалд ордог хүмүүс ховорхон; ихэнх хүний хувьд аливааг хийдэг арга зам нь ямар ч зарчимгүй хэвээр бөгөөд тэд Бурханыг үнэхээр дуулгавартай дагадаг хүмүүс биш хэвээр байна; тэд үнэнийг хайрладаг, үнэнийг эрэлхийлэхэд бэлэн, үнэний төлөө чармайхад бэлэн гэж амаараа хэлдэг ч шийдвэр нь хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй хэвээр байна. Үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүс хэдийд ч, хаана ч завхарсан зан чанараа гаргах магадлалтай байдаг. Үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүс үүрэгтээ ямар ч хариуцлагагүй, үргэлж хайнга, хааш яаш байж, хүссэнээрээ үйлддэг, тэр ч байтугай засалт, харьцалтыг хүлээн авч чаддаггүй. Үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүс сөрөг, сул дорой болмогцоо бууж өгөх магадлалтай байдаг—ийм юм байнга тохиолддог, хамгийн түгээмэл зүйл; үнэнийг эрэлхийлдэггүй бүх хүн ингэж авирладаг. Иймээс хүмүүс үнэнийг хараахан олж аваагүй байх үедээ найдваргүй, итгэл даахааргүй байдаг. Итгэл даахааргүй гэдэг нь юу гэсэн үг вэ? Тэд бэрхшээл, бүтэлгүйтэлтэй тулгарах үедээ унаж, сөрөг, сул дорой болох магадлалтай гэсэн үг. Үргэлж сөрөг, сул дорой байдаг хүн итгэл даах хүн мөн үү? Мэдээж үгүй. Харин үнэнийг ойлгодог хүмүүс бол өөр. Үнэнийг үнэхээр ойлгодог хүмүүс Бурханаас эмээх зүрх сэтгэлтэй, Бурханыг дуулгавартай дагадаг зүрх сэтгэлтэй байх нь гарцаагүй бөгөөд Бурханаас эмээдэг зүрх сэтгэлтэй хүмүүс л итгэл даах хүмүүс юм; Бурханаас эмээдэг зүрх сэтгэлгүй хүмүүс бол итгэл даахгүй. Бурханаас эмээдэг зүрх сэтгэлгүй хүмүүст хэрхэн хандах ёстой вэ? Мэдээж тэдэнд хайраар тусалж, дэмжих ёстой. Үүргээ гүйцэтгэх явцад нь илүү их шалгаж, илүү их тусламж, удирдамж өгөх ёстой; тэгж байж л тэд үүргээ үр дүнтэй гүйцэтгэж чадах нь лавтай. Тэгвэл үүнийг хийхийн зорилго юу вэ? Гол зорилго нь Бурханы гэрийн ажлыг хамгаалах. Хоёр дахь зорилго нь асуудлыг даруй олж тогтоож, цаг тухайд нь тэднийг хангаж, дэмжиж, засаж, харьцаж, гажуудлыг нь залруулж, дутагдал, доголдлыг нь нөхөх юм. Энэ нь хүмүүст ашиг тустай; үүнд ямар ч хорон санаа байхгүй. Хүмүүсийг хянах, ажиглах, тэднийг таних—энэ бүхэн нь Бурханд итгэх зөв замд ороход нь тэдэнд тусалж, Бурханы шаардсанаар, зарчмын дагуу үүргээ биелүүлэх боломжийг тэдэнд олгохын төлөө байдаг, ингэснээр тэд ямар нэг үймээн, саад тотгор учруулахгүй, мөн цагаа дэмий үрэхгүй. Үүнийг хийхийн зорилго нь тэр чигтээ, тэр хүмүүст болон Бурханы гэрийн ажилд хариуцлагатай байх явдал юм; үүнд ямар ч хорон санаа байхгүй(Үг. V Боть: Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага). Бурханы үг маш ойлгомжтой байна. Бүх хүн завхарсан, төгс болгуулахаас нь өмнө хэнд ч найдаж болохгүй. Бид үүргээ гүйцэтгэх хүсэлтэй байж болох ч бидний завхарсан зан чанар бүрэн өөрчлөгдөөгүй, маш идэвхгүй байсаар байна. Хэн ч хэзээ ч хамаагүй бидэнд хяналт тавьж, бидэнтэй харьцаж, засахгүй бол бид завхарсан зан чанартаа автагдан хааш яаш, хайхрамжгүй үйлдэж, өөрсдөө мэдэлгүй саад хийж, чуулганы ажилд хохирол учруулж магад. Ажлын явцын талаар мэдэж авч, хүмүүсийн ажилд ямар нэгэн гажуудал байвал олж тогтоож, тэрийг шийдвэрлэх гэж нөхөрлөхийн тулд ажилд хяналт тавьдаг, ингэснээр чуулганы ажилд нөлөөлдөггүй. Хяналт тавих гэдэг нь алдаа хайна гэсэн үг биш, харин үүрэгтээ чин сэтгэлээ зориулж, бусдын амийн оролтыг хариуцаж, Бурханы хүсэлд санаа тавьж, чуулганы ажлыг хамгаална гэсэн үг юм. Ах эгч нарын ажилд асуудал гараад тэрийг нь хараагүй юм шиг царайлж, ах эгч нартай нөхөрлөж, харьцаж, засахгүй бол энэ нь ноцтой хайхрамжгүй, хариуцлагагүй байгаа хэрэг. Дараа нь би Бурханы үгийн дагуу ухамсартайгаар хэрэгжүүлж, хамтран зүтгэгч эгчийнхээ хамт ажил дээрх одоогийн асуудлуудаа нэгтгэн дүгнэж, ангилсныхаа дараа ах эгч нараа дуудаж нөхөрлөсөн. Нөхөрлөлөөр дамжуулан тэд үүргээ гүйцэтгэхдээ буруу хандлагатай байснаа ухаарч хяналт тавихын чухлыг ойлгож авсан. Үүний дараа хүн болгоны хандлага, байдал бага зэрэг дээрдэж, тэдний ажлын байр байдлын талаар би илүү мэдээлэлтэй байхыг хичээж, илүү ойроос хяналт тавьж, асууж лавлах болж, бэрхшээл, хангалтгүй байдалд нь бас тусалсан. Хэсэг хугацааны дараа тэдний үр дүн сайжирч, хүн болгон үүрэгтээ ахиц гаргасныг мэдсэн.

Хожим нь би, хяналт тавихад яагаад ач холбогдол өгсөнгүй вэ? Надад өөр ямар завхарсан зан чанар байгаа бол гэж үргэлжлүүлэн эргэцүүлж байгаад Бурханы үгийн энэ хэсгийг уншсан юм: “Чуулганы зарим удирдагч ах эгч нар нь үүргээ хайнга, хааш яаш гүйцэтгэж байгааг хараад зэмлэх ёстой байтал зэмлэдэггүй. Бурханы гэрийн ашиг сонирхолд хор хүргэхийг нь харсан ч гомдоохгүйн тулд хараагүй царайлдаг. Үнэндээ, тэд хүмүүсийн сул талыг бодолцож үздэггүй; харин ч хүмүүсийг өөртөө татахаар санаархдаг, үүнийгээ ч сайн мэддэг: ‘Хэрвээ би энэ хэвээр явж, хэнийг ч гомдоохгүй бол тэд намайг сайн удирдагч гэж бодно. Тэгээд миний талаар сайнаар бодож, намайг өндрөөр үнэлнэ. Би тэднээр хүлээн зөвшөөрүүлж, тэдэнд таалагдана.’ Бурханы гэрийн ашиг сонирхолд хэчнээн их хохирол учирсан ч, Бурханы сонгосон хүмүүсийн амийн оролт хэчнээн их саатсан ч, чуулганы амьдрал нь хэр их үймсэн ч тийм удирдагчид сатанлаг гүн ухаантай зууралдаж, хэнийг ч гомдоодоггүй. Тэд зүрх сэтгэлдээ хэзээ ч өөрсдийгөө зэмлэдэггүй. Хэн нэгэн үймүүлж, саад болж байгааг хараад сайндаа л энэ асуудлыг хальт дурдаад, дараа нь орхичихдог. Үнэнийг нөхөрлөдөггүй, энэ хүний асуудлын мөн чанарыг ч хэлж өгдөггүй, байр байдлыг нь бүр ч задлан шинжилдэггүй. Тэд Бурханы хүсэл юу болохыг хэзээ ч ярилцдаггүй. Хүмүүс ямар алдаа байнга гаргадаг, ямар завхарсан зан чанар байнга харуулдгийг хуурамч удирдагч хэзээ ч илчилдэггүй, задлан шинжилдэггүй. Тэд ямар ч бодитой асуудлыг шийдвэрлэдэггүй, харин ч хүмүүсийн буруу үйлдэл, завхрал гаргаж байгааг үргэлж дуугүй өнгөрүүлж, хүмүүс хэчнээн сөрөг, сул дорой байсан ч хайхралгүй, онол, хоосон сургаалын хэдэн үг ярьж, хэдхэн хааш яаш захиас хэлж, зөрчилдөөнөөс зайлсхийхийг оролддог. Үүний улмаас Бурханы сонгосон хүмүүс өөрсдийгөө эргэцүүлж, мэдэхээр оролддоггүй, гаргаж буй янз бүрийн завхралаа шийдвэрлэж чаддаггүй, үг, хэллэг, үзэл, төсөөлөл дунд амьдарч, амийн оролтод хүрч чаддаггүй. Тэр ч бүү хэл, ‘Манай удирдагч бидний сул талыг Бурханаас ч илүү ойлгодог. Бидний биеийн хэмжээ Бурханы шаардлагад хүрэхэд дэндүү өчүүхэн байж магадгүй ч бид удирдагчийнхаа шаардлагыг л биелүүлэх хэрэгтэй; удирдагчаа дуулгавартай дагаснаар бид Бурханыг дуулгавартай дагаж байгаа. Удирдагчийг маань Дээрх халах өдөр ирвэл бид дуу хоолойгоо сонсгоно; Дээрхийн халахыг нь болиулж, удирдагчаа авч үлдэхийн тулд Дээрхтэй зөвшилцөж, шаардлагаа хүчээр хүлээн зөвшөөрүүлнэ. Ингэж бид удирдагчдаа шударгаар хандана’ гэж зүрх сэтгэлдээ боддог. Хүмүүс зүрх сэтгэлдээ тийм бодол өвөрлөж, удирдагчтайгаа тийм харилцаатай байж, зүрх сэтгэлдээ удирдагчдаа найдсан байдал, бахдал, бишрэлийг мэдэрдэг бол энэ удирдагчид улам их итгэдэг болж, удирдагчийн үгийг л сонсохыг хүсэж, Бурханы үгээс үнэнийг эрж хайхаа больдог. Тийм удирдагч хүмүүсийн зүрх сэтгэлд Бурханы орыг бараг л эзэлсэн байдаг. Хэрвээ тухайн удирдагч Бурханы сонгосон хүмүүстэй тийм харилцаагаа хадгалахыг хүсэж, зүрх сэтгэлдээ үүнээс таашаал авч, Бурханы сонгосон хүмүүс өөрт нь ингэж хандах учиртай гэж бодвол Паулаас ямар ч ялгаагүй бөгөөд антихристүүдийн замд аль хэдийн хөл тавьжээ… Антихристүүд бодит ажил хийдэггүй, үнэнийг нөхөрлөдөггүй, асуудал шийдвэрлэдэггүй бөгөөд Бурханы үгийг идэж уух, үнэний бодит байдал руу ороход хүмүүсийг замчилдаггүй. Тэд байр суурь, алдар нэрийн төлөө л ажиллаж, хөлөө олох, хүмүүсийн зүрх сэтгэл дэх орон зайгаа хамгаалах, бүх хүнд шүтүүлж, хүндлүүлэх, тэднийг дагуулах талаар л анхаардаг; энэ нь тэдний хүрэхийг хүсдэг зорилго юм. Антихристүүд хүмүүсийн сэтгэлийг татаж, Бурханы сонгосон хүмүүсийг хянахаар ингэж оролддог. Ийм маягаар ажиллах нь ёрын муу биш үү? Ингэх нь жигшмээр!(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 1-р зүйл: Тэд хүмүүсийн сэтгэлийг татахаар оролддог). Антихристүүд ёрын муу зан чанартай, байр суурь олох гэж л ажилладаг, бусдын асуудлыг ил болгож, засдаггүй, харин үргэлж тэднийг ойлгож өрөвддөг. Ая тал засаж, торондоо урхидаж оруулан, бүх хүнээр өөрийгөө дээдлүүлж, өмнөө авчирч өөрийгөө шүтүүлэхийн тулд тэгдэг. Би үүрэгтээ гаргасан зан авираа харгалзан үзэж Бурханы үгийг эргэцүүлээд, Бурханы илчилсэн хүн шиг байгаагаа мэдсэн: Би бусдын зүрх сэтгэл дэх байр сууриа хадгалж үлдэхийн тулд хяналт тавьж, ажлын талаар асууж лавлахад бусад хүн гомдоллон, эсэргүүцэх болгонд би асууж лавлахаа больж, тэдэнд харьцалт хийдэггүй байв. Намайг хүнлэг биш, тулгарч буй бүх асуудалд нь санаа тавьдаггүй гэж тэднийг бодох вий гэж санаа зовсон учраас би асуудлыг нь сөхсөн болоод, асуудлынх нь мөн чанарыг задлан шинжилдэггүй байв. Зарим үед хүн болгон үнэхээр шаргуу ажиллаж байсан ч ахиц гарахгүй байгааг би бас анзаарсан. Тэгэхээр ямар нэгэн асуудал тэнд байж таарна. Гэвч тэрийг нь зассаны дараа бүгд чимээгүй байхыг хараад надад дарамттай санагдаж, нөхөрлөхөө больсон. Үр дүнд нь бид ямар ч ахиц гаргахаа больж, хааш яаш байдлынхаа мөн чанарыг тэд огт мэдэхгүй, амийн оролтдоо ямар ч ахиц гаргаагүй. Би “хүний эмзэг цэгийг хэзээ ч бүү хатга” гэсэн сатанлаг гүн ухаанаар амьдарч, бусадтай холбоо харилцаагаа хадгалж, өөрийгөө асуудалд нь санаа тавьдаг, энэрэнгүй удирдагч гэж бодуулсан, тэгснээрээ би зүрх сэтгэлд нь байр сууриа эзэлнэ. Би үнэнийг хэрэгжүүлэхгүй, асуудалд нь хүлцэнгүй хандсан учраас асуудал нь ямар ноцтой болохыг тэд огт ухаараагүй, энэ нь чуулганыг ажилд хор хүргэсэн. Би аминч, жигшүүртэй байж! Бурханы гэр удирдагч, ажилчдыг ажлын явцад хяналт тавьж, асууж лавлаж, чуулганы ажлыг хамгаалж, ажилд гарсан гажуудлыг хурдан илрүүлж, шийдвэрлэн, бодитой ажил хийхийг шаарддаг. Миний хувьд байр сууриа л хадгалаад, чуулганы ашиг сонирхлыг үл хайхарч, завхарсан зан чанараар амьдрахыг бусдад зөвшөөрсөн. Би үүрэгтээ хааш яаш хандаж, ажил саатуулсан. Би Бурханы хүлээлтэд хүрч чадаагүй. Үүнийг эргэцүүлээд би харамссан учраас гэмшиж, өөрчлөгдөхөд бэлэн болж Бурханд залбирсан.

Тун удалгүй удирдагч манай ажлыг шалгахаар ирээд зарим төслүүд удааширсан хэвээр, үр дүн гаргаагүйг хараад хүн болгоны явцын талаар тэмдэглэл сайн хөтөлж, асуудал гарвал хурдан шийдвэрлэхийг биднээс хүссэн. Би “Энэ ажлыг дөнгөж сая хуваарилсан. Явцын талаар асуувал бусад хүн намайг хүнлэг биш, хатуурхаж байна гэж бодно” гэж бодсон. Нэрэлхүү зандаа баригдаж, үнэнийг хэрэгжүүлэхгүй байгаагаа би ухаарсан. Бурханы үгэнд ингэж хэлсэн нь надад бодогдлоо: “Аливааг үргэлж өөрийнхөө төлөө бүү хий, өөрийнхөө ашиг сонирхлыг байнга бүү бодолц; хүний ашиг сонирхлыг бүү харгалзан үз, бахархал, нэр хүнд, байр сууриа бүү бод. Чи эхлээд Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодож, үүнийг эн тэргүүнд тавих ёстой. Бурханы хүслийг анхааран үзэж, үүргээ биелүүлэхдээ хольцтой байсан эсэхээ, үнэнч байж, хариуцлагаа биелүүлж, бүхнээ зориулсан эсэхээ, мөн өөрийн үүрэг болон чуулганы ажлын талаар чин сэтгэлээсээ бодож үзсэн эсэхээ эхлээд тунгаан бодох ёстой. Чи эдгээр зүйлийг бодолцон үзэх ёстой. Эдгээрийг ахин дахин бодож, танин мэд, тэгвэл үүргээ сайн биелүүлэхэд амархан байх болно(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Завхарсан зан чанараа хаяснаар л эрх чөлөө, чөлөөлөлтөд хүрч чадна). Бурханы хүсэлд үнэхээр санаа тавьдаг хүмүүс ашиг сонирхлоо хаяад чуулганы ашиг сонирхлыг хамгийн түрүүнд боддог болохыг би ухаарсан. Тэд юу хийвэл чуулганы ажил, бусдын амийн оролтод хамгийн сайн бэ гэдгийг боддог. Бид Бурханы хүслийн дагуу ингэж үйлддэг. Үүнийг ухаараад би маргааш нь бүх хүний ажлын явцыг асууж лавлаад элдэв янзын асуудалтай байгааг нь олж мэдсэн учир зарим зарчмын талаар нөхөрлөж, зам эрж хайж, асуудлыг шийдвэрлэх төлөвлөгөө гаргасан. Хоёр долоо хоногийн дараагаас үр дүн маань хэдийн өмнөхөөсөө дээрдсэн. Бурханд талархъя! Өнгөрсөн энэ хэдэн сард туулсан энэ туршлагаас би хяналт тавихын чухлыг ухаарсан. Цаашид би Бурханы шинжилтийг хүлээн авч, үүргээ сайн гүйцэтгэнэ.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Халагдсаны дараа

Ли Же, АНУ Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурхан хүн нэг бүр дээр ажилладаг бөгөөд ямар ч арга барилтай бай, үйлчлэл хийлгэхээр...

Үүргээ алдсан тухай эргэцүүлэл

Ван Лин, Өмнөд Солонгосын Би гагнуур хийх чадвартай болохоор 2017 онд чуулганы зарим нэг ажлыг зохицуулах даалгавар авсан юм. Энэ үүрэг...

Messenger дээр бидэнтэй холбоо барих