Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

ГУРВАН САНУУЛГА

Бурханд итгэгчийн хувиар чи бүх зүйл дээр Түүнээс өөр хэнд ч үнэнч байх ёсгүй ба бүх зүйл дээр Түүний хүсэлд нийцэх чадвартай байх ёстой. Гэхдээ хэдийгээр хүн бүхэн энэ сургаалыг ойлгодог боловч хүний тухайд гэвэл, мэдлэггүй байдал, гажуудал, завхрал гэх мэт элдэв төрлийн бэрхшээлийнх нь улмаас эдгээр хамгийн илэрхий, энгийн үнэнийг хүнээс бүрэн харж болдоггүй. Тиймээс төгсгөлийг чинь шийдэхээсээ өмнө Би та нарын хувьд хамгийн чухал хэдэн зүйлийг эхлээд хэлэх учиртай. Намайг үргэлжлүүлэхээс өмнө та нар эхлээд үүнийг ойлгох ёстой: Миний хэлдэг үг бол бүх хүн төрөлхтөнд чиглэдэг үнэн бөгөөд тодорхой нэгэн хүнд юм уу нэг төрлийн хүнд л хандаж хэлдэг юм биш. Тиймээс та нар Миний үгийг үнэний өнцгөөс хүлээн авахад анхаарлаа төвлөрүүлж, бүрэн анхаарсан, чин сэтгэлийн хандлага баримтлах ёстой. Миний хэлдэг ганц ч үг, бүх үнэнийг бүү үл ойшоо, Миний бүх үгийг бүү басамжил. Та нарын хийдэг олон зүйл үнэнтэй хамаагүй байгааг Би амьдралаас чинь хардаг тул үнэний зарц болж, хорлонт муу, муухай байдалд боолчлогдохгүй байгаач гэж онцгойлон шаардаж байна. Үнэн дээр бүү гишгэл, Бурханы гэрийн аль ч булан тохойг бүү бузарла. Энэ бол та нарт өгөх Миний сануулга юм. Одоо Би уг сэдвийн талаар ярьж эхэлье:

Нэгдүгээрт, та нар өөрсдийнхөө хувь заяаны төлөө Бурханаар хүлээн зөвшөөрөгдөхөөр зорих ёстой. Өөрөөр хэлбэл, нэгэнт та нар Бурханы гэрийн гишүүн гэж тоологдсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн тул Бурханд сэтгэл санааны тайвшрал авчирч, бүх зүйл дээр Түүнийг хангалуун байлгах учиртай. Өөрөөр хэлбэл, чи үйлдлүүддээ зарчимтай байж, үнэнд нийцэх ёстой. Хэрвээ ингэж чадахгүй бол Бурханаар жигшигдэн, гологдож, хүн бүрд үл тоогдоно. Ийм таагүй байдалд ормогцоо чи Бурханы гэрийн гишүүн гэж тоологдож чадахгүй. Энэ бол Бурханаар хүлээн зөвшөөрөгдөхгүй байх гэдгийн утга учир юм.

Хоёрдугаарт, Бурхан үнэнч хүнд дуртай гэдгийг та нар мэдэх учиртай. Бурхан итгэмжит мөн чанартай болохоор Түүний үгэнд үргэлж итгэж болно. Түүнчлэн, Түүний үйлдэл алдаагүй агаад маргаангүй байдаг. Ийм учраас Өөрт нь туйлын үнэнч хүмүүст Бурхан дуртай. Үнэнч байдал гэдэг нь Бурханд зүрх сэтгэлээ өгөх; ямар ч зүйл дээр Түүнийг огт хуурахгүй байх; бүх зүйл дээр Түүнтэй илэн далангүй байж, үнэнийг хэзээ ч нуухгүй байх; дээд хүмүүсээ хуурч, доод хүмүүсээ төөрөлдүүлэх зүйл хэзээ ч хийхгүй байх; Бурханд бялдуучлах зүйл хэзээ ч хийхгүй байх явдал юм. Товчхондоо үнэнч байна гэдэг нь өөрийн үйлдэл болон үгэн дэх хольцоос татгалзаж, Бурханыг ч, хүнийг ч мэхлэхгүй байх явдал билээ. Миний хэлдэг зүйл маш энгийн боловч та бүхэнд хоёр дахин хүнд бэрх байдаг. Олон хүн үнэнч шударгаар ярьж, үйлдсэний оронд тамд яллагдсан нь дээр гэж үздэг. Иймээс үнэнч бус хүмүүст зориулсан өөр шийдвэр Надад байдаг нь гайхах зүйл биш юм. Мэдээж үнэнч байхаар хичээхэд чинь асар их бэрхшээл тулгардгийг Би сайн ойлгодог. Та нар бүгд асар ухаантай бөгөөд юмыг өөрийн өчүүхэн жаахан хэмжүүрээр хэмжихдээ дадамгай; ийм болохоор Миний ажил хамаагүй илүү амар болдог. Та нар өөрсдийн нууцыг дор бүрнээ дотроо хадгалж байдаг тул Би та нарыг галын “шалгалтад” оруулахаар гай гамшиг руу илгээх болно, тэр цагаас хойш та нар Миний үгэнд бүрэн итгэлтэй болж магад юм. Эцэст нь Би “Бурхан бол итгэмжит байдлын Бурхан мөн” гэсэн үгийг амнаас чинь гаргаж авахад та нар цээжээ дэлдэн “Хүний зүрх сэтгэл зальтай юм!” хэмээн халаглах болно. Тэр үед та нарын сэтгэл санааны байдал ямар байх вэ? Та нар одоо байгаа шигээ ихэрхэлдээ автахгүй байхаа. Тэр ч бүү хэл чи одоо байгаа шигээ “ойлгоход хэтэрхий гүн гүнзгий” байхгүй. Зарим хүн ёсорхуу, зүй зохистой байдлаар авирлаж, Бурханы өмнө нэн “даруу” мэт харагддаг боловч Сүнсний өмнө догширч, бүх эрээ цээрээ алддаг. Та нар ийм хүнийг үнэнч хүмүүсийн тоонд оруулах уу? Хэрвээ чи хоёр нүүртэй агаад хүмүүстэй харьцахдаа чадамгай бол Би чамайг гарцаагүй Бурханаар даажигнадаг хүн гэж хэлнэ. Хэрвээ үг чинь шалтаг болон хэрэггүй зөвтгөлөөр дүүрэн бол Би чамайг үнэнийг хэрэгжүүлэх туйлын дургүй хүн гэж хэлнэ. Хэрвээ чамд хуваалцахыг хүсдэггүй олон нууц байдаг бол, хэрвээ чи өөрийнхөө нууцыг буюу өөрийнхөө бэрхшээлийг бусдын өмнө илчилж,_гэрлийн замыг эрж хайх маш дургүй бол чи авралыг хялбархан олж авч, харанхуйгаас хялбархан гарч ирж чадахгүй хүн юм гэж Би хэлнэ. Хэрвээ үнэний замыг эрж хайх нь чамд таалагддаг бол чи үргэлж гэрэлд амьдардаг хүн юм. Хэрвээ чи нэрд гаралгүйгээр хичээнгүйлэн, чин сэтгэлээсээ ажиллаж, үргэлж өгч, хэзээ ч авалгүйгээр Бурханы гэрт үйлчлэл үзүүлэгч байхдаа маш баяртай байдаг бол Би чамайг үнэнч ариун хүн гэж хэлнэ, учир нь чи шагнал эрж хайдаггүй, зүгээр л үнэнч шударга байдаг. Хэрвээ чи илэн далангүй байхыг хүсдэг бол, өөрт байгаа бүхнийг зарлагадахыг хүсдэг бол, өөрийнхөө амийг Бурханы төлөө золиосолж, гэрчлэлд зогсох чадвартай бол, Бурханыг хангалуун байлгахыг л мэддэг, өөрийгөө боддоггүй, өөртөө юм авдаггүй байх хэмжээнд үнэнч шударга бол энэ хүмүүс гэрлээр тэтгэгддэг бөгөөд хаанчлалд үүрд амьдрах хүмүүс юм гэж Би хэлнэ. Чиний дотор жинхэнэ итгэл, жинхэнэ үнэнч зан байгаа эсэхийг, Бурханы төлөө зовсон баримт чамд байгаа эсэхийг болон Бурханд бүрэн захирагдсан эсэхээ чи мэдэх ёстой. Хэрвээ чамд эдгээр нь дутагддаг бол чиний дотор дуулгаваргүй байдал, заль мэх, шунал, гомдол үлдсэн байдаг. Зүрх сэтгэл чинь үнэнч шударга биш учраас чи Бурханы сайшаалыг хэзээ ч хүртэхгүй бөгөөд хэзээ ч гэрэлд амьдраагүй. Хүний хувь заяа чухамдаа ямар байх нь түүнд үнэнч шударга, час улаан зүрх сэтгэл байгаа эсэхээс болон цэвэр ариун сүнс байгаа эсэхээс хамаардаг. Хэрвээ чи маш үнэнч бус, хорон зүрх сэтгэлтэй, цэвэр бус сүнстэй хүн бол хувь заяаны чинь бүртгэл хүнийг шийтгэдэг газар байх нь гарцаагүй. Чи өөрийгөө маш үнэнч шударга гэж хэлдэг атлаа үнэний дагуу үйлдэж, үнэн үг хэлж хэзээ ч чаддаггүй бол Бурханы шагнахыг хүлээсээр л байна уу? Бурхан чамайг Өөрийнхөө нүдний цэцгий мэт үзнэ гэж найдсаар л байна уу? Энэ нь утгагүй бодол биш гэж үү? Чи бүх зүйл дээр Бурханыг мэхэлдэг, тэгвэл чам шиг бохир гартай хүнийг яаж Бурханы гэрт байлгаж болох юм бэ?

Та нарт Миний хэлэхийг хүсдэг гурав дахь зүйл бол энэ: Бурханд итгэх итгэлийнхээ явцад хүн бүхэн хэзээ нэгэн цагт Бурханыг эсэргүүцэж, хууран мэхэлсэн байдаг. Зарим алдаа эндлийг зөрчил гэж тэмдэглэх хэрэггүй байдаг боловч зарим нь уучилшгүй байдаг; учир нь захиргааны зарлигийг зөрчдөг буюу Бурханы зан чанарт халддаг олон үйл хэрэг бий. Өөрийнхөө хувь заяанд санаа тавьдаг олон хүн эдгээр үйл хэрэг нь юу болохыг асууж магадгүй. Та нарын уг чанар биеэ тоосон, ихэрхүү бөгөөд баримтад захирагдахыг хүсдэггүй гэдгээ мэдэх ёстой. Ийм учраас өөрсдийгөө эргэцүүлсний чинь дараа Би та нарт аажмаар хэлэх болно. Захиргааны зарлигуудын агуулгын талаар илүү сайн ойлголттой болж, Бурханы зан чанарыг мэдэхэд хичээл чармайлт гарга гэж Би та нарт захидаг. Эс бөгөөс амаа хамхиж, хоосон онолыг амныхаа зоргоор чалчихгүй байх нь та нарт хэцүү санагдах бөгөөд өөрөө ч мэдэлгүйгээр Бурханы зан чанарт халдаж, харанхуйд унан, Ариун Сүнсний байгааг болон гэрлийг алдана. Та нар үйлдэлдээ зарчимгүй байж, хэлэх ёсгүй зүйл хэлж, хийх ёсгүй зүйл хийдэг бол тохирох залхаан цээрлүүлэлтээ хүртэнэ. Хэдийгээр чи үг болон үйлдэлдээ зарчимгүй байдаг ч Бурхан аль алинд нь тун зарчимтай байдгийг чи мэдэх ёстой. Залхаан цээрлүүлэлт хүртэж байгаа чинь хүнд бус, Бурханыг гомдоосонтой чинь холбоотой. Хэрвээ чи амьдралдаа Бурханы зан чанарт олон удаа халдсан бол тамын хүүхэд болох нь дамжиггүй. Хүнд чи зөвхөн үнэнтэй нийцэхгүй хэдэн үйл хийсэн, өөр юу ч хийгээгүй мэт харагдаж болох юм. Гэхдээ Бурханы нүдээр бол чи аль хэдийн ямар ч нүглийн тахилгүй болсон хүн гэдгээ мэдэж байна уу? Чи Бурханы захиргааны зарлигийг нэгээс олон удаа зөрчсөн, түүнчлэн ямар ч гэмшсэн шинж тэмдэг үзүүлээгүй тул Бурхан хүнийг шийтгэдэг там руу унахаас өөр сонголт чамд байдаггүй. Бурханыг дагах зуураа цөөн тооны хүмүүс зарчмыг зөрчсөн зарим нэг үйл үйлдсэн боловч тэдэнтэй харьцаж, удирдамж өгсний дараа аажмаар завхралаа олж мэдэж, дараа нь бодит байдлын зөв замд орсон бөгөөд өнөөдөр тэд үргэлжлүүлэн ул суурьтай байдаг. Ийм хүмүүс бол эцэстээ үлдэх хүмүүс юм. Гэвч Миний хүсдэг нь үнэнч шударга хүмүүс юм; хэрвээ чи үнэнч шударга агаад зарчмын дагуу үйлддэг нэгэн бол Бурханы ойр дотнын хүн байж чадна. Хэрвээ үйлдлүүдээрээ Бурханы зан чанарт халддаггүй, Бурханы хүслийг эрж хайдаг, Бурханыг хүндэлдэг зүрх сэтгэлтэй бол итгэл чинь стандартад нийцдэг. Бурханыг хүндэтгэдэггүй, зүрх сэтгэл нь айн чичирдэггүй хэн боловч Бурханы захиргааны зарлигийг амархан зөрчих болно. Олон хүн халуун сэтгэлээр Бурханд үйлчилдэг боловч Бурханы захиргааны зарлигийн талаар ямар ч ойлголтгүй байдаг, Түүний үгийн утгыг бол бүр ч ухамсарладаггүй. Иймээс сайн санаа зорилгоороо тэд үргэлж Бурханы удирдлагад саад болох зүйлс хийж таардаг. Ноцтой тохиолдолд, тэд хөөгдөж, Түүнийг дагах ямар ч боломжгүй болдог бөгөөд там руу хаягдаж, Бурханы гэртэй харилцах бүх харилцаа нь төгсдөг. Энэ хүмүүс мэдлэггүй сайн санааныхаа хүчээр Бурханы гэрийн ажлыг хийдэг бөгөөд эцэстээ Бурханы зан чанарыг уурлуулдаг. Хүмүүс албан тушаалтан, ноёдод үйлчилдэг аргаа Бурханы гэрт авчирч, тэдгээрийгээ хэрэгжүүлэхээр оролдож, тэдгээрийг энд амархан хэрэглэж болно гэж дэмий боддог. Бурхан бол хурганы биш, харин арслангийн зан чанартай гэдгийг тэд хэзээ ч төсөөлж байсангүй. Тиймээс Бурхантай анх удаа холбогдож байгаа хүмүүс Түүнтэй ярилцаж чаддаггүй, учир нь Бурханы зүрх сэтгэл хүнийхтэй адилгүй юм. Олон үнэнийг ойлгосныхоо дараа л чи Бурханыг тасралтгүй мэдэж авч чадна. Энэ мэдлэг нь үг хэллэг, хоосон сургаалаас бүрддэггүй, харин Бурхантай ойр дотно болох эрдэнэс, мөн Тэр чамд баярладгийн баталгаа болон хэрэглэгдэж болно. Хэрвээ чи бодит мэдлэгээр дутмаг, үнэнээр зэвсэглээгүй бол дүрэлзсэн халуун үйлчлэл чинь Бурханы жигшил, зэвүүцлийг л авчирч чадна. Одоо чи Бурханд итгэх итгэл гэдэг бол теологи судлах төдий зүйл биш гэдгийг мэдсэн байх ёстой!

Та нарт сануулж буй Миний үг товчхон хэдий ч Миний хэлсэн бүхэн та нарт хамгийн их дутагддаг зүйл юм. Одоо Миний хэлдэг зүйл бол хүмүүсийн дундах Миний эцсийн ажлын төлөө, мөн хүний төгсгөлийг тодорхойлохын төлөө байдгийг та нар мэдэх ёстой. Би ямар ч зорилгогүй ажлыг ихээр хийхийг хүсдэггүй, өмхөрсөн мод шиг найдваргүй хүмүүсийг үргэлжлүүлэн залж чиглүүлэхийг ч хүсдэггүй, нууцаар муу санаа зорилго өвөрлөдөг хүмүүсийг үргэлжлүүлэн удирдахыг бүр ч хүсдэггүй. Магадгүй нэг л өдөр та нар Миний үгийн ард байгаа чин сэтгэлийн хүчин чармайлт болон хүн төрөлхтөнд оруулсан хувь нэмрийг ойлгох болно. Магадгүй нэг л өдөр та нар, ямар нэг учир ёсыг ухан ойлгож, өөрсдийнхөө төгсгөлийг тодорхойлох болно.

Өмнөх:ЧИ ХЭНД ҮНЭНЧ ВЭ?

Дараах:БУРХАНЫ ЗАН ЧАНАРЫГ ОЙЛГОХ НЬ МАШ ЧУХАЛ