322 Бурхан хүнээс юу олж авдаг вэ?

1 Бурхан Өөрийн хайр, өршөөлөөс болж, мөн Өөрийн удирдлагын төлөө хүнийг авардаг; хүн төрөлхтөн Бурханы биечлэн ярихаас өөр аргагүй цэгт хүртлээ доройтсон учраас Бурханы авралыг хүлээн авдаг. Хүн Бурханы авралыг хүлээн авах үе нь хамгийн агуу нигүүлсэл, мөн онцгой ивээл байдаг, өөрөөр хэлбэл, Бурхан айлдвараа биечлэн айлдаагүй бол хүн төрөлхтний хувь заяа эцэс болох байлаа. Бурхан хүн төрөлхтөнд зэвүүцэхийн зэрэгцээ хүний авралын төлөө ямар ч төлөөс төлөхөд бас л бэлэн, тэгэх хүсэлтэй байдаг. Харин хүн Бурханыг гэх хайрынхаа тухай, мөн Бурханд яаж бүхнийг зориулдгаа улиг болтол ярингаа Бурханы эсрэг тэрсэлж, Бурханаас бүх төрлийн нигүүлслийг нэхэн авахын зэрэгцээ бүр Бурханыг шархлуулж, Түүний зүрх сэтгэлд үгээр илэрхийлэхийн аргагүй өвдөлт шаналал учруулдаг. Бурхан хүн хоёрын хооронд амь биеэ хайрладаггүй сэтгэл ба аминч сэтгэлийн ийм тод томруун ялгаа бий!

2 Бурханыг бүтээгдсэн хүн төрөлхтний нэг гэж үзэх нь хүн төрөлхтөнд амархан байдаг; Бурхан ил тод илэрч, ажиллахдаа бас л хүнд гологдож, тэр ч бүү хэл мартагддаг нь хүн төрөлхтний Бурханд учруулдаг хамгийн их өвдөлт шаналал, басамжлал юм. Бурхан хүн төрөлхтнийг аврахын тулд хамгийн их басамжлалыг туулдаг; бүхнийг өгдөг Түүний зорилго нь хүн төрөлхтнийг аврахын төлөө, хүн төрөлхтнөөр хүлээн зөвшөөрөгдөхийн төлөө байдаг. Энэ бүхний төлөө Бурханы төлсөн төлөөс бол мөс чанартай хүн бүрийн ойлгож чаддаг байх ёстой зүйл юм. Хүн төрөлхтөн Бурханы үг, ажлыг олж авч, Бурханы авралыг хүртсэн. Үүний зэрэгцээ ингэж асууя гэж хэнд ч бодогдоогүй: Бурхан хүн төрөлхтнөөс яг юу олж авсан юм бэ? Бурханы айлдвар болгоноос хүмүүс үнэнийг олж авч, амжилттайгаар өөрчлөгдөж, амьдралд зүг чигээ олсон; гэтэл Бурханы олж авсан зүйл гэвэл Бурханд өртэйгээ илэрхийлэхдээ хүмүүсийн ашигладаг үг, бас магтаалын цөөн сулхан шивнээнээс хэтрэхгүй. Бурханы хүнээс шаарддаг нөхөн төлбөр энэ биш л байлтай?

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, Оршил”-оос шинэчлэн найруулав

Өмнөх: 321 Үгийг нь хаядаг хүмүүсийг Бурхан яахан уучлах билээ?

Дараах: 323 Хүмүүс Бурханыг Бурхан гэж үздэггүй

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих