836 Төгс болгуулсан хүмүүст байдаг зүйл
1 Төгс болгуулсан хүмүүс хэвийн хүн чанартай байдгаар үл барам, мөс чанарын хэмжүүрээс даван гарсан, мөс чанарын стандартаас илүү өндөр дээд үнэнийг эзэмшдэг; тэд Бурханы хайрыг хариулахад мөс чанараа ашигладгаар үл барам, үүнээс ч илүүтэйгээр Бурханыг мэдсэн ба Бурхан бол хайр татам, хүний хайрыг хүртүүштэй гэдгийг, мөн хайрлуулах зүйл Бурханд маш их байдаг болохоор хүн өөрийн эрхгүй Бурханыг хайрладаг гэдгийг харсан! Төгс болгуулсан хүмүүсийн Бурханыг гэх хайр нь хувийн хүсэл тэмүүллээ биелүүлэхийн төлөө байдаг. Тэдний хайр бол аяндаа гардаг хайр, эргүүлээд юу ч нэхдэггүй хайр бөгөөд арилжаа наймаа биш. Тэд Бурханыг мэддэгээсээ болоод л Түүнийг хайрладаг.
2 Тийм хүмүүс Бурхан өөрсдөд нь нигүүлсэл хайрлах эсэхийг анхаардаггүй ба Бурханыг хангалуун байлгах төдийд л сэтгэл ханадаг. Тэд Бурхантай наймаа хийдэггүй, мөн “Та надад өгсөн, тиймээс хариуд нь би Таныг хайрлана; хэрвээ Та надад өгөхгүй бол би ч гэсэн хариуд нь Танд юу ч өгөхгүй” гэх мөс чанараар Бурханыг гэх хайраа хэмждэггүй. Төгс болгуулсан хүмүүс: “Бурхан бол Бүтээгч бөгөөд бидэн дээр Өөрийн ажлыг гүйцэтгэдэг. Төгс болгуулах энэ боломж, нөхцөл, эрх надад байгаа тул би утга учиртай амьдралыг амьдран харуулахаар эрэлхийлж, Түүнийг хангалуун болгох ёстой” гэж үргэлж итгэдэг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг”-ээс шинэчлэн найруулав