231 Үнэнийг эрэлхийлэхгүй бол бүтэлгүйтэх нь лавтай

I

Цуглаанд оролцож, Бурханы үгийг уншсан ч үнэнийг хэрэгжүүлэхэд би огт анхаарал хандуулаагүй.

Зарим үүргийг гүйцэтгэж чадах үедээ үнэний бодит байдлыг эзэмшлээ гэж бодсон.

Бурханд залбирдаг ч би Бурхантай бодитоор ярилцаагүй.

Үүрэгтээ зарим үр дүнд хүрээд би жаахан гавьяа байгууллаа гэж бодсон.

Өөртөө сэтгэл ханасан би Бурханаар шагнуулах нь лавтай гэж тооцсон.

Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг туулснаар би тэр даруй сэрсэн.

Бурханыг мэдэлгүйгээр Түүнд олон жил итгэж, Бурхантай наймаа хийсээр л байсан.

Үнэнийг эрэлхийлэхгүйгээр завхралаа цэвэрлэх аргагүй гэдгийг эцэст нь би олж харсан.


II

Хүнийг цэвэрлэж, аврахын төлөө л Бурхан үнэнийг илэрхийлдэг,

гэтэл Бурханы сайн санаа зорилгыг би огт ойлгоогүй.

Үүргээ гүйцэтгэх боломжийг би байр суурь, нэр төр хөөцөлдөхөд ашигласан.

Ажил, номлолдоо хий хоосон онгирч, өөртөө бардамнасан.

Сүнслэг онол номлож чаддаг минь үнэний бодит байдалтай байгаа хэрэг гэж үзсэн.

Ажил хийхдээ оргилсон сэтгэлдээ л найдан, үнэнийг хэрэгжүүлэлгүй, аливааг зоргоороо хийсэн.

Фарисайчууд шиг хоёр нүүртэй явсан би өөрийгөө сүнслэг гэж бодсон.

Бурханы шүүлт байгаагүй бол ямар түвшинд унах байснаа би мэдэхгүй.


III

Үнэнийг эрэлхийлэлгүй оргилсон сэтгэлээр ажиллах нь хий дэмий хөдөлмөр гэдгийг би Бурханы шүүлт, шалгалтаар эцэст нь ойлгодог.

Үг, үйлдэлдээ би зальжин, ов мэхтэй тул үнэнч хүн биш юм байна.

Би хэчнээн сайн авиртай ч гэлээ зан чанарын өөрчлөлттэй энэ нь дүйцдэггүй.

Бурханыг хүндэлж, дуулгавартай байдаггүй би Түүнийг эсэргүүцсээр байх болно.

Бурханы хаанчлал ариун тул завхарсан хүмүүсийг яахан оруулах билээ?

Бурханыг эсэргүүцдэг гэх үнэнээ хоёр нүүр гарган далдлах аргагүй.

Үнэний бодит байдалгүйгээр би Бурханы өмнө амьдрах эрхгүй. Бурханы хүслийг хангахын тулд би үнэн ба амийг эрэлхийлэх шийдвэрээ батжуулна.

Өмнөх: 230 Бурханы үгээс холдвол юу ч хийж чадахгүй

Дараах: 232 Бурхан маш удаан хүлээсэн

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих