858 Хүн төрөлхтнийг гэх Бүтээгчийн чин сэтгэлийн мэдрэмж

Иона Номын 4:10–11-д

дараах зүйл тэмдэглэгдсэн:

“Тэгээд Ехова,

‘Чи өөрөө хөдөлмөрлөж, ургуулаагүй,

нэг шөнийн дотор ургаад, хатаж үхсэн

эрэндийн бутыг өрөвдсөн.

Тэгэхэд Би, баруун, зүүн гараа

ялган салгаж чадахгүй

зуун хорин мянгаас илүү хүнтэй,

бас олон малтай их хот Ниневег

өрөвдөхгүй байж чадах уу?’ гэж хэлэв.”

Эдгээр нь Ехова Бурханы анхны үг,

мөн Ехова, Иона хоёрын хоорондох яриа юм.

Энэхүү яриа товчхон байсан ч гэсэн,

Бүтээгчийн хүнийг хаях хүсэлгүй байдал,

хүн төрөлхтнийг гэх

анхаарал халамжаар бялхаж байсан.

Эдгээр үг нь бүтээлийнхээ төлөө

зүрх сэтгэл дотроо Бурханы баримталдаг

жинхэнэ хандлага болоод

мэдрэмжийг илэрхийлдэг бөгөөд

хүн төрөлхтний ховорхон сонсож байсан

эдгээр тодорхой үгээр Бурхан,

хүн төрөлхтнийг гэх

Өөрийн жинхэнэ санаа зорилгыг

өгүүлсэн байдаг.


I

Бүтээгч цаг ямагт хүмүүсийн дунд байдаг.

Тэр хүнтэй мөн бүх бүтээлтэй

дандаа ярилцаж байдаг.

Тэр өдөр бүр шинэ үйл хэргийг хэрэгжүүлдэг.

Түүний мөн чанар болон зан чанар,

хүнтэй ярих Түүний ярианд илэрхийлэгддэг.

Түүний бодол, санаа бүрэн дүүрэн илчлэгддэг.

Тийм ээ, эд бүгд Түүний үйл хэрэгт

бүрэн харагддаг.

Тэр цаг үргэлж хүмүүстэй хамт байж, ажиглаж,

Өөрийн чимээгүй үгсээр хүн төрөлхтөнтэй,

бүх бүтээлтэй аяархан ярилцдаг.

Бурхан тэнгэрт, Өөрийн бүтээлийн дунд байдаг.

Тэр харж байгаа, Тэр хүлээж байгаа.

Тэр чиний хажууд байгаа.

Түүний гар дулаахан, бас хүчтэй,

Түүний хөлийн мөр хөнгөн,

Түүний хоолой нь намуухан, уянгалаг,

Хэлбэр нь шилжин өөрчлөгдөж,

бүх хүн төрөлхтнийг тэвэрч байдаг.

Үзэсгэлэнтэй агаад эелдэг,

энэ бол Түүний төрх байдал.

Тэр хэзээ ч яваагүй, Тэр хэзээ ч алга болоогүй.

Өдөр шөнөгүй хүнтэй хамт байсан.

Тэр хүн төрөлхтөнтэй байнга хамт байсан.


II

Бүх хүний төлөө зориулсан Түүний сэтгэл,

Түүний анхаарал халамж, онцгой дотно байдал,

хүний төлөөх Түүний санаа зовнил болон хайр

Ниневе хотыг аврах үед нь

бүгд бага багаар илэрсэн билээ.

Ялангуяа Ехова Бурхан,

Ионагийн хоорондох яриа нь

Өөрийн бүтээсэн хүн төрөлхтнийг гэсэн

Бүтээгчийн өрөвдөх сэтгэлийг

улам илэрхий болгосон.

Тэдний ярианаас чи хүмүүсийн төлөөх

Бурханы чин сэтгэлийн мэдрэмжийг ойлгоно.

Бурхан тэнгэрт, Өөрийн бүтээлийн дунд байдаг.

Тэр харж байгаа, Тэр хүлээж байгаа.

Тэр чиний хажууд байгаа.

Түүний гар дулаахан, бас хүчтэй,

Түүний хөлийн мөр хөнгөн,

Түүний хоолой нь намуухан, уянгалаг,

Хэлбэр нь шилжин өөрчлөгдөж,

бүх хүн төрөлхтнийг тэвэрч байдаг.

Үзэсгэлэнтэй агаад эелдэг,

энэ бол Түүний төрх байдал.

Тэр хэзээ ч яваагүй, Тэр хэзээ ч алга болоогүй.

Өдөр шөнөгүй хүнтэй хамт байсан.

Тэр хүн төрөлхтөнтэй байнга хамт байсан.


“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө II”-оос шинэчлэн найруулав

Өмнөх: 857 Хүн төрөлхтөнд хандах Бурханы өршөөл хэзээ ч дуусаагүй

Дараах: 859 Бурханы хайр болон мөн чанар аминч бус

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих