295 Анхны хүн төрөлхтөн сүнстэй амьд оршихуй байлаа
I
Эхэнд Бурхан хүн төрөлхтөнг бүтээсэн.
Өөрөөр хэлбэл Тэр хүн төрөлхтний өвөг дээдэс Адамыг
бие бялдар, царай төрхтэй, эрч хүчтэй бүтээсэн.
Адам Бурханы алдраар хүрээлүүлэн сэрсэн билээ.
Дараа нь Бурхан анхны эмэгтэй хүн Еваг бүтээсэн.
Бурхан түүнийг Адамын хавиргаар бүтээсэн.
Ева ч бас бүх хүн төрөлхтний өвөг дээдэс билээ.
Бурханы амьсгал хийгээд алдраас Адам, Ева хоёр бий болсон.
Өө Бурхан Адамыг бүтээсэн өдөр
хэчнээн алдартай, алдартай.
Өө Бурхан Еваг бүтээсэн өдөр
хэчнээн алдартай, алдартай.
Тэд бол хүн төрөлхтний өвөг дээдэс,
Бурханы ариун нандин эрдэнэ байлаа.
Тэд бол эрэгтэй, эмэгтэй хүн,
сүнстэй амьд оршихуй байлаа.
II
Бурхан Адамыг өөрийн гараар
алдар, амиар дүүрэн бүтээсэн.
Тэр бол бие бялдартай, сүнстэй бүтээл байлаа.
Амин амьсгалтай, Бурханы дүрийн төлөөлөл байлаа.
Ева бол Бурханы амьсгалаар бүтээгдсэн хоёр дахь бүтээл,
амиар дүүрэн, Бурханы алдрыг хүртсэн,
Адамтай адил хэлбэртэй, Бурханы дүр төрхтэй,
яс, цус, сүнстэй бүтээл,
амиар дүүрэн, Бурханы алдрыг хүртсэн,
Адамтай адил хэлбэртэй, Бурханы дүр төрхтэй,
яс, цус, сүнстэй бүтээл.
Өө Бурхан Адамыг бүтээсэн өдөр
хэчнээн алдартай, алдартай.
Өө Бурхан Еваг бүтээсэн өдөр
хэчнээн алдартай, алдартай.
Тэд бол хүн төрөлхтний өвөг дээдэс,
Бурханы ариун нандин эрдэнэ байлаа.
Тэд бол эрэгтэй, эмэгтэй хүн,
сүнстэй амьд оршихуй байлаа.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Жинхэнэ хүн байхын утга учир”-аас шинэчлэн найруулав