Бурханы хайрыг олж авах нь баяр хөөр өгдөг

Эцсийн өдрүүд дэх Христийн илрэлт

мөнх амийн замыг авчирсан.

Би үнэнийг мэдэж, төөрч будилахаа больж,

амьдралын зүг чигээ олсон.

Өмнө нь Эзэнд итгэж байхдаа

би нүглийн хүлээснээс салж чадаагүй.

Одоо Бурхан намайг үгээрээ шүүж,

хэчнээн их ялзарсаныг минь харуулсан.

Бурхан зүрх сэтгэлийг минь авахыг зөвшөөрч

би Бурханы шалгалт, цэвэршүүлэлтэнд захирагддаг.

Бурханы шүүлт намайг ариусгаж,

би Бурханы жинхэнэ хайрыг мэдсэн.

Одоо би хүний дүрээр амьдарч,

цэст нь Бурханы авралыг хүлээн авлаа.

Өө Бурхан, Таны хайр хичнээн үнэнч бас үзэсгэлэнтэй вэ,

Таны хайр зүрхийг минь эзэмдэж,

би Таны өмнө зүрхнийхээ гүнээс ирж байна.


Зүрх минь гэрэлтэж, сүнс минь баярлан,

Бурханы хайр намайг зоригжуулж байна.

Бурханы үгийг уншиж,

нөхөрлөх нь зүрхийг минь баярлуулдаг.

Үнэнийг ойлгож, Бурханы үгийг дагаснаар

би бүх зүйлд зам мөрийг олж

Сатаны нөлөөнөөс бүрэн холдож,

чөлөөлөгдөн суллагддаг.

Бурханы хайрыг олж эдлэх нь

хэчнээн баясгалантай, юутай баяр хөөртэй.

Бурханы хайр зүрхийг минь дүүргэж,

би хамгийн баяр хөөртэй хүн болсон.

Би Бурханыг тайтгаруулахын тулд

үүргээ бүрэн гүйцэд биелүүлэх болно.

Үнэн намайг чөлөөлж,

би бүх амьдралаараа Бурханы өмнө амьдрах болно.

Бурханыг хайрладаг хүмүүс хамгийн жаргалтай.


Төгс Хүчит Бурхан!

Та надад баяр хөөртэй амьдрал өгсөн.

Би урьдны ялзарч, доройтсон,

хоосон амьдралаасаа зугтсан.

Үнэнийг олж аван,

Бурханы үгээр амьдрах хэчнээн баясгалантай.

Бурханыг хайрлаж,

Түүнээс эмээн гэрэл дотор амьдардаг.

Бурханы аврал хэтэрхий агуу,

би хэзээ ч хангалттай хэлж чадахгүй.

Төгс Хүчит Бурхан!

Би үргэлж Таныг хайрлах болно.

Таны хайр зүрхийг минь эзэмдэж,

Би Таныг орхиж чадахгүй.

Би Таныг нүүр нүүрээрээ мэдэх бөгөөд

бүх зүрх сэтгэл минь Таных билээ.

Би үүрд Таныг хайрлан, Таныг магтах болно.


“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос


Өмнөх: Миний гэр хаана байна вэ

Дараах: Гэртээ ирлээ

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Бурханы илрэлтийн утга учир

Бурханы илрэлт гэдэг нь Тэр Бодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаар Тэр...

Бурханы сайн мэдээг хүлээнэ

Тэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна. Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална. Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ. Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх