850 Бурханы үнэн бодит байдал бахайр татам байдал

“Адам ба Евад Ехова Бурхан арьсан дээл хийж, тэднийг хувцаслав.” Энэ үзэгдэлд Бурхан Адам, Ева хоёрын эцэг эх болон гарч ирснийг бид харж байна.

1 Бурхан энэ хоёр хүнийг бүтээгээд тэднийг Өөрийн нөхөд гэж үзсэн байна. Тэдний гэр бүлийн ганц гишүүний хувиар Бурхан тэдний амьдралыг анхаарч, хоол, хувцас, оромжинд нь санаа тавьж байлаа. Энд Бурхан Адам, Ева хоёрын эцэг эх болон гарч ирсэн. Бурхан үүнийг хийхэд Бурхан хэр сүрлэг байдгийг нь хүн хардаггүй; Бурханы дээд чанар, Түүний нууцыг болон ялангуяа Түүний уур хилэн, сүр жавхланг хардаггүй. Хүний хардаг нь ердөө л Бурханы даруу байдал, Түүний хайр, хүнд тавих анхаарал, хүний төлөөх хариуцлага, халамж юм.

2 Бурханы Адам, Ева хоёрт хандсан хандлага болон арга зам нь эцэг, эхчүүд хүүхдэдээ хэрхэн анхаарал тавьдагтай ижил билээ. Энэ нь мөн эцэг эх хөвгүүд, охидоо хэрхэн хайрлаж, халамжилж, санаа тавьдагтай адилхан—үнэн бодитой, харагдахуйц, мэдрэгдэхүйц байдаг. Өөрийгөө өндөр, сүр хүчирхэг байр сууринд өргөхийн оронд Бурхан хүнд хувцас хийх гэж Өөрийн гараар арьс хэрэглэсэн. Энэ нь шалихгүй юм шиг санагдаж магадгүй,—зарим хүн үүнийг дурдах шаардлагагүй гэж үздэг ч байж болзошгүй—гэвч энэ нь Бурханыг дагадаг хэрнээ Түүний талаар бүдэг бадаг санаа бодлоор дүүрсэн аливаа хүнд Түүний жинхэнэ агаад хайр татам байдлыг ухаарах, мөн Түүний үнэнч, даруу байдлыг харах боломж олгодог юм.

“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 849 Төгс болгуулсан хүмүүст өгөх Бурханы амлалт

Дараах: 851 Хүний төлөөх Бурханы хайр хэчнээн чухал вэ

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих