849 Төгс болгуулсан хүмүүст өгөх Бурханы амлалт

1 Бурханы төгс болгохоор зорьж буй хүмүүс бүгд Түүний ерөөл болон өвийг хүлээн авна. Өөрөөр хэлбэл, тэд Бурханд юу байгаа, Тэр юу болохыг шингээн авч, ингэснээр энэ нь тэдэнд байдаг зүйл болдог; Бурханы бүх үгийг тэдэнд оруулж өгсөн байдаг; Бурхан юу ч байлаа гэсэн, та нар энэ бүгдийг яг байгаагаар нь шингээн авч, тэгснээрээ үнэнийг амьдран харуулж чаддаг. Энэ бол Бурханаар төгс болгуулж, Бурханаар авхуулдаг хүн юм. Ийм хүн л Бурханы хайрласан ерөөлийг хүртэх эрхтэй: Бурханы хайрыг бүхэлд нь олж авах. Бүх зүйл дээр Бурханы хүслийн дагуу үйлдэх. Бурханы удирдамжийг олж авч, Бурханы гэрэлд амьдарч, Бурханы гэгээрлийг олж авах.

2 Бурханы хайрладаг дүрийг газар дээр амьдран харуулж; Бурханы төлөө цовдлогдон, үхлээрээ Бурханы хайрыг хариулах эрхтэй болсон Петрийн адил Бурханыг үнэхээр хайрлаж; Петртэй адил алдар суутай байх. Газар дээрх бүх хүнээр хайрлуулж, хүндлүүлж, бишрүүлэх. Үхэл болон үхэгсдийн орны хүлээсийг бүхий л талаар даван гарч, Сатаны ажилд ямар ч боломж өгөлгүй, Бурханаар эзэмдүүлж, шинэ соргог, гал цогтой сүнсэнд амьдарч, залхаж ядардаггүй байх. Бурханы алдрын өдөр ирж буйг харсан мэт бүхий л амьдралынхаа туршид үгээр илэрхийлэхийн аргагүй баяр хөөр, догдлолыг ямагт мэдэрдэг байх. Бурхантай хамт алдрыг хүртэж, Бурханы хайртай ариун хүмүүстэй адил төрхтэй байх. Газар дээрх Бурханы хайрладаг нэгэн, өөрөөр хэлбэл, Бурханы хайртай хүү болох. Хэлбэрээ өөрчлөн, Бурхантай хамт гурав дахь тэнгэр өөд гарч, махан биеийг даван гарах.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс болгуулсан хүмүүст өгөх амлалт”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 848 Төгс болгуулдаг хүмүүст байдаг илэрхийлэл

Дараах: 850 Бурханы үнэн бодит байдал бахайр татам байдал

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих