Бурханы өршөөлийн ачаар хүн өнөөг хүртэл амьд үлдсэн
I
Хүн Миний үйлсээс ганцыг нь ч харсан удаагүй, Миний айлдваруудын нэгийг нь ч сонссон удаагүй. Тэр харсан байлаа ч гэсэн юуг олж нээх байсан бэ? Тэгээд Миний ярихыг сонссон ч юу ойлгох байсан бэ? Дэлхий даяар бүх хүн Миний хайр, Миний энэрэл дотор оршдог, гэвч бас бүх хүн Миний шүүлтэн дор, түүнчлэн Миний шалгалтан дор оршдог. Хүмүүс бүгдээрээ тодорхой хэмжээнд ялзарсан хэдий боловч Би хүн төрөлхтнийг өршөөж, хайрласаар ирсэн; хүмүүс Миний сэнтийн өмнө хүлцэнгүй бөхийхөд ч Би хүн төрөлхтөнд гэсгээлт оноосон. Гэвч Миний илгээсэн зовлон, цэвэршүүлэлтийн дунд байдаггүй хүн бий юу?
II
Хэчнээн олон хүн гэрлийн төлөө харанхуйд тэмтчин явж, хэчнээн олон хүн шалгалтаа гашуунаар тэмцэн туулж байна вэ? Иовд итгэл байсан, гэсэн ч тэр гарах гарцыг өөрийнхөө төлөө л хайж байгаагүй гэж үү? Миний ардууд хэдийгээр шалгалтад гуйвалтгүй зогсож чадах боловч үүнийгээ хэлэлгүйгээр зүрх сэтгэлдээ итгэдэг хүн бий юу? Тэр зүрх сэтгэлдээ эргэлзэх мөртлөө өөрийн итгэлийг амаараа л хэлдэг биш гэж үү? Шалгалтад тууштай зогсож, шалгалтад үнэхээр дуулгавартай байдаг ямар ч хүн байхгүй. Энэ ертөнцийг харахаас зайлсхийхийн тулд Би Өөрийн нүүрийг халхлаагүй бол бүх хүн Миний дүрэлзсэн харцан дор унах байсан, учир нь Би хүнээс юу ч гуйдаггүй билээ.
Үг нь махбодоор илэрсэн ном дахь бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “Аравдугаар бүлэг”-ээс шинэчлэн найруулав