Бурхан хүнийг удирдахаар үргэлж ажилласаар байна
I
Бурханы удирдлага байсан цагаас эхлэн Бурхан Өөрийн ажлыг гүйцэтгэхэд үргэлж бүх анхаарлаа хандуулж иржээ. Хүнээс Өөрийн үнэн биеийг нуудаг хэдий ч Тэр үргэлж тэдний дэргэд байж, тэдэн дээр ажиллаж, Өөрийн зан чанарыг илэрхийлэн, Өөрийн мөн чанараар бүх хүн төрөлхтнийг залж чиглүүлж, Өөрийн агуу хүч чадал, мэргэн ухаан, эрх мэдлээр хүн бүр дээр ажилласаар ирсэн болохоор Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе болон одоогийн Хаанчлалын эрин үеийг авчирсан. Бурхан хүнээс Өөрийн үнэн биеийг нуудаг боловч Түүний зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох болон хүн төрөлхтнийг гэх Түүний хүсэл нь хүмүүсийг харж, мэдрэг гэж нээлттэй ил байдаг. Хүмүүс Бурханыг харж, Түүнд хүрч чадахгүй боловч хүмүүсийн харилцсаар ирсэн Бурханы зан чанар болон мөн чанар нь Бурханы Өөрийн цэвэр илэрхийлэл мөн.
II
Бурхан Өөрийн ажлыг ямар аргаар, эсвэл аль өнцгөөс хийж байгаагаас үл хамааран хүмүүст үргэлж Өөрийн жинхэнэ ялгамж чанараар хандаж, хийх ёстой зүйлээ хийж, хэлэх ёстой зүйлээ хэлж байдаг. Бурхан ямар ч өнцгөөс ярьж байсан бай—гурав дахь тэнгэрт зогсож байсан ч, эсвэл махбодод орших юм уу бүр энгийн хүний байдлаар байсан ч—Тэр хүмүүст үргэлж Өөрийн бүх сэтгэл зүрхнээс, Өөрийн бүх оюун ухаанаар, хуурч мэхлэхгүйгээр, нууж далдлахгүйгээр ярьдаг. Өөрийн ажлыг явуулж байхдаа Бурхан Өөрийн үг болон зан чанарыг илэрхийлж, мөн Түүнд юу байгаа, Тэр юу болохоо юу ч үлдээлгүй илэрхийлдэг. Тэр хүн төрөлхтнийг Өөрийн амь, Өөрийн оршихуй болон эзэмшлээр залж чиглүүлдэг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө i”-ээс шинэчлэн найруулав