Бие махбодтой болсон Бурхан л хүн төрөлхтнийг аварч чаддаг
I
Бие махбодтой болсон Бурхан махбодод ирсний цорын ганц шалтгаан нь ялзарсан хүний хэрэгцээнээс болсон билээ. Аврагдах хүмүүсийн хувьд, Cүнсний хэрэглээний үнэ цэнэ нь махбодынхоос хамаагүй доогуур байдаг: Сүнсний ажил уул нуруу, гол мөрөн, нуур, далай тэнгис гээд бүх орчлон ертөнцийг хамрах чадвартай атал махбодын ажил нь Өөрийн харилцдаг хүн бүртэй илүү үр дүнтэйгээр холбогддог. Үүнээс гадна биет хэлбэртэй Бурханы махбодыг хүн илүү их ойлгож, итгэж чадах бөгөөд энэ нь Бурханы тухай хүний мэдлэгийг улам гүнзгийрүүлж, хүнд Бурханы бодит үйл хэргийн талаар илүү гүн гүнзгий сэтгэгдэл үлдээж чаддаг.
II
Сүнсний ажил нууц далд агаад мөнх бус хүмүүсийн хувьд ухан ойлгоход хэцүү, харахад бүр ч хэцүү, иймээс тэд зүгээр л хий дэмий төсөөлж л чадна. Махбодын ажил хэвийн, бодит агаад бялаг мэргэн ухааныг шингээсэн байдаг, энэ нь хүний нүдэнд үзэгдэж харагдах баримт юм; хүн Бурханы ажлын мэргэн ухааныг биеэр мэдрэх боломжтой, элбэг арвин төсөөллөө ашиглах шаардлагагүй байдаг. Энэ бол махбод дахь Бурханы ажлын нарийн зөв байдал болон бодит үнэ цэнэ мөн.
III
Сүнс зөвхөн хүнд үл үзэгдэх зүйлсийг болон хүн төсөөлөхөд амаргүй зүйлсийг л хийж чаддаг, хүнийг ямар нэгэн тодорхой утга учраар хангадаггүй. Тэдгээр нь зөвхөн хөдөлгөл, эсвэл ерөнхий утга учрыг өгөхөөс биш үгээр зааварчилгаа өгч чадахгүй. Харин махбод дахь Бурханы ажил асар өөр байдаг: Үүнд үгний нарийн нягт удирдамж байдаг ба тодорхой хүсэл, тодорхой шаардсан зорилготой байдаг.
Ⅳ
Ялзарсан хүн төрөлхтний хувьд оновчтой үгс, зорьсон зорилго болон харж, хүрч болох зүйлээр хангах бол хамгийн үнэ цэнэтэй ажил юм. Бодитой ажил, цагаа олсон удирдамж л хүний дур сонирхолд таарч тохирдог бөгөөд бодит ажил л хүнийг ялзарсан, доройтсон зан чанараас аварч чадна. Үүнийг зөвхөн бие махбодтой болсон Бурхан биелүүлж чаддаг; бие махбодтой болсон Бурхан л хүнийг урьдны ялзарсан, доройтсон зан чанараас нь аварч чадна.
Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс шинэчлэн найруулав