76 Бүх хүн төрөлхтнийг шүүхийн тулд Бурхан эцсийн өдрүүдэд махбод болсон
1 Шүүлтийн ажил бэлгэдлийн чанартай бөгөөд ялангуяа тодорхой нэг хүнд зориулж хийгддэггүй. Харин ч энэ нь, бүх хүн төрөлхтнийг шүүх ажлыг төлөөлөхийн тулд бүлэг хүмүүсийг шүүдэг ажил юм. Бүлэг хүмүүс дээр Өөрийн ажлыг биечлэн гүйцэтгэснээр махбод дахь Бурхан, бүх хүн төрөлхтний ажлыг төлөөлүүлэхийн тулд Өөрийг ажлыг ашигладаг ба үүний дараа энэ нь аажмаар тархдаг. Шүүлтийн ажил ч гэсэн ийм байдаг. Бурхан тодорхой нэг төрлийн хүн, эсвэл тодорхой бүлэг хүмүүсийг шүүдэггүй, харин бүх хүн төрөлхтний зөвт бус байдлыг шүүдэг. Шүүгддэг зүйл нь хүн төрөлхтний Бурханыг эсэргүүцдэг мөн чанар бөгөөд энэ ажил нь эцсийн өдрүүдийн байлдан дагуулалтын ажил юм.
2 Хүний харсан бие махбодтой болсон Бурханы ажил болон үг нь өнгөрсөн хугацаанд хүмүүсийн бодож төсөөлж ирсэн эцсийн өдрүүд дэх агуу цагаан сэнтийн өмнөх шүүлтийн ажил билээ. Бие махбодтой болсон Бурханы одоо хийж буй ажил нь чухамдаа агуу цагаан сэнтийн өмнөх шүүлт юм. Өнөөдрийн бие махбодтой болсон Бурхан бол эцсийн өдрүүдэд бүх хүн төрөлхтнийг шүүдэг Бурхан мөн. Энэ махбод болон Түүний ажил, үг, бүхий л зан чанар нь Тэр бүхэлдээ билээ. Хэдийгээр Түүний ажлын цар хүрээ хязгаарлагдмал, бүх орчлон ертөнцийг шууд хамардаггүй ч шүүлтийн ажлын мөн чанар нь бүх хүн төрөлхтнийг шууд шүүх шүүлт юм—энэ нь зөвхөн Хятадын сонгогдсон хүмүүсийн төлөө байдаггүй, цөөн тооны хүмүүсийн төлөө ч байдаггүй.
3 Махбод дахь Бурханы ажлын үеэр, энэ ажлын цар хүрээ нь хэдийгээр бүх орчлон ертөнцийг хамардаггүй ч бүх орчлон ертөнцийн ажлыг төлөөлдөг бөгөөд Өөрийн махбодын ажлын цар хүрээн дэх ажлыг дуусгасныхаа дараа Тэрээр, Есүсийг амилж, тэнгэр өөд гарсны дараа сайн мэдээ нь бүх орчлон ертөнц даяар тархсантай адилаар энэхүү ажлыг бүх орчлон ертөнцөд нэн даруй өргөжүүлнэ. Сүнсний ажил, эсвэл махбодын ажлын аль нь ч бай, хязгаарлагдмал цар хүрээнд хийгддэг ажил боловч бүх орчлон ертөнцийн ажлыг төлөөлдөг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс шинэчлэн найруулав