77 Бурханы шүүлт Түүний зөвт, ариун байдлыг илчилдэг

1 Өнөөдөр Миний хэлдэг үг хүний нүглийг шүүхийн төлөө, хүний зөв шударга бус байдлыг шүүхийн төлөө, хүний дуулгаваргүй байдлыг хараахын төлөө байдаг. Хүний шударга бус, ов мэхтэй байдал, хүний үг, үйлдэл—Бурханы хүсэлтэй нийцдэггүй бүхэн шүүлтэд өртөх ёстой бөгөөд хүний дуулгаваргүй байдал нүгэл гэж буруутгагддаг. Бурханы үг шүүлтийн зарчмыг тойрон эргэлддэг; Тэрээр зөвт зан чанараа харуулахын тулд хүний зөв шударга бус байдлыг шүүж, хүний тэрслүү байдлыг харааж, хүний үзэшгүй муухай нүүр царайг илчилдэг. Ариун байдал бол Түүний зөвт зан чанарын төлөөлөл бөгөөд үнэн хэрэгтээ Бурханы ариун байдал нь Түүний зөвт зан чанар билээ. Та нарын завхарсан зан чанар өнөөдрийн үгийн цаад шалтгаан юм—Би тэдгээрийг ашиглан үг хэлж, шүүж, байлдан дагуулалтын ажлыг гүйцэтгэдэг. Ганцхан энэ л жинхэнэ ажил, ганцхан энэ л Бурханы ариун байдлыг бүрэн тодруулдаг.

2 Яг энэ шүүлтээс болж та нар Бурхан бол зөвт Бурхан, Бурхан бол ариун Бурхан гэдгийг харж чадсан; Өөрийн ариун, зөвт байдлаас л болж Тэр та нарыг шүүж, уур хилэнгээ та нар дээр буулгадаг. Хүний тэрслүү байдлыг харах үедээ зөвт зан чанараа илчилж чаддаг учраас, мөн хүний бузрыг харах үедээ ариун байдлаа илчилж чаддаг учраас Тэр бол өө сэвгүй, ариун атлаа бузар газарт амьдардаг Бурхан Өөрөө мөн гэдгийг энэ нь хангалттай харуулдаг. Хэрвээ хүн бусадтай хамт намаг балчигт тэлчилдэг, ямар ч ариун гэх юмгүй, ямар ч зөвт зан чанаргүй бол хүний увайгүй авирыг шүүх эрхгүй, хүнийг шүүх шүүлт гүйцэтгэхэд ч тохирохгүй. Бие биетэйгээ эн тэнцүүхэн бузар хүмүүс яаж өөртэйгөө адилхан хүмүүсийг шүүх эрхтэй байж чадах юм бэ? Ариун Бурхан Өөрөө л бузар хүн төрөлхтнийг бүгдийг нь шүүж чаддаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулалтын ажлын хоёр дахь алхам хэрхэн үр дүнд хүрдэг вэ”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 76 Бүх хүн төрөлхтнийг шүүхийн тулд Бурхан эцсийн өдрүүдэд махбод болсон

Дараах: 78 Шүүлт, гэсгээлтээс нь хүний Хүүгийн дүрийг харахуй

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих