75 Бурханы ардууд төлөвших тусам, агуу улаан луу улам сүйрнэ
I
Бурханы ардууд бүгд бүрэн төгс болгуулж, дэлхийн бүх улс орон Христийн хаанчлал болох үе нь долоон аянга нижигнэх үе байх болно. Одоо яг тэр үе шат руу урагшилж байна; яг тэр өдөр лүү довтолж байна. Энэ бол Бурханы төлөвлөгөө, ойрын ирээдүйд энэ нь биелнэ. Гэхдээ Бурхан Өөрийнхөө ярьдаг зүйлийг бүгдийг нь аль хэдийн гүйцэлдүүлсэн. Тиймээс газар дэлхийн улс орнууд бутран унахын ирмэгт буй элсэн дээрх цайз гэдэг нь тодорхой—эцсийн өдөр айсуй, агуу улаан луу Бурханы үгэн дор нуран унана.
II
Бурханы төлөвлөгөөг бүрэн амжилттай байлгахын тулд тэнгэрэлчүүд хүний ертөнцөд буун ирж, Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд чадах бүхнээ хийж эхэлсэн, бие махбодтой болсон Бурхан Өөрөө дайсантай дайтахын тулд тулааны талбарт байгаа. Бие махбодтой болсон Бурхан хаана байна, тэнд дайсан устгагддаг. Хятад улс эхлээд устгагдана; Бурханы гарт мөхнө. Бурхан үүнд яавч өршөөл үзүүлэхгүй. Бурханы ардууд төлөвшихийнхөө хэрээр агуу улаан луу улам нуран унаж буйг нотолдог; энэ нь хүнд илэрхий харагддаг. Бурханы ардуудын төлөвшил нь дайсны сүйрлийн тэмдэг юм.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Нууцын тухай тайлбар, 10-р бүлэг”-ээс